13-Р БҮЛЭГ

Миний дуу хоолойн тунхаглал дотор өдий төдий санаа зорилго нуугдаж байгаа. Гэхдээ хүн эдгээрийн тухай юу ч мэддэггүй, бас ойлгодоггүй, харин Миний зүрх сэтгэлийг ухаарч, Миний үгэн дотроос Миний хүслийг зөнгөөрөө мэдрэх чадваргүйгээр Миний үгийг гаднаас нь хүлээн авч, гаднаас нь дагасаар байдаг. Би Өөрийнхөө үгийг ойлгомжтой хэлсэн ч гэсэн ойлгосон хүн байна уу? Сионоос Би хүн төрөлхтөн рүү ирсэн. Би Өөрийгөө хэвийн хүн чанар болон хүний арьсаар хувцасласан учраас хүмүүс зөвхөн гадна талаас Миний дүр төрхийг мэдэж авдаг боловч Миний дотор байдаг амийг мэддэггүй, Сүнснээс ирсэн Бурханыг ч таньдаггүй, харин зөвхөн махан биетэй хүнийг л мэддэг. Бодитой Бурхан Өөрөө, Түүнийг мэдэх та нарын оролдлогыг хүртэх ямар ч үнэ цэнгүй байж таарах уу? Бодитой Бурхан Өөрөө, Түүнийг “задлан шинжлэхээр” оролдох та нарын хичээл зүтгэлийг хүртэх ямар ч үнэ цэнгүй байж таарах уу? Би бүх хүн төрөлхтний ялзралыг жигшдэг, гэхдээ сул дорой байдлыг нь өрөвддөг. Бас Би бүх хүн төрөлхтний хуучин уг чанартай харьцаж байгаа. Хятад дахь Миний хүмүүсийн нэг болохын хувьд та нар ч бас хүн төрөлхтний нэг хэсэг биш гэж үү? Миний бүх ард, Миний бүх хөвгүүдийн дундаас, өөрөөр хэлбэл, бүх хүн төрөлхтнөөс Миний сонгож авсан хүмүүсийн дундаас та нар хамгийн доод бүлэгт багтдаг. Энэ шалтгааны улмаас Би та нарт хамгийн их энерги, хамгийн агуу хүчин чармайлт гаргасан. Та нар одоо ч гэсэн өнөөдрийн эдэлж буй ерөөгдсөн амьдралаа нандигнадаггүй гэж үү? Та нар Миний эсрэг тэрсэлж, өөрийн санаагаар үйлдэхээр зүрх сэтгэлээ хатуужуулсаар байна уу? Миний өрөвдөх сэтгэл болон хайр байгаагүй сэн бол бүх хүн аль эрт Сатанд олзлогдож, түүний аман дахь “сайхан зууш” болох байсан юм. Өнөөдөр бүх хүний дунд Миний төлөө өөрсдийгөө чин сэтгэлээсээ зарлагадаж, Намайг чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүс гарын хуруунд багтахаар цөөхөн байна. Өнөөдөр “Миний ард” гэсэн цол та нарын хувийн өмч болж болох уу? Мөс чанар чинь зүгээр л мөс шиг хүйтэн болчихсон уу? Чи үнэхээр Миний шаарддаг ард болох үнэ цэнтэй юу? Өнгөрснөө эргэн дурсаж өнөөдрийг дахин харвал, та нарын хэн чинь Миний зүрх сэтгэлийг хангалуун болгосон бэ? Та нарын хэн чинь Миний санаа зорилгын төлөө үнэн голоосоо сэтгэл гаргасан бэ? Хэрвээ Би сануулаагүй бол та нар одоо ч гэсэн сэрээгүй, харин хөлдүү байдалд, яг л ичээндээ орсон мэт хэвээр байх байсан.

Булингартсан давлагаан дунд хүн Миний уур хилэнг хардаг; нүргэлэх үй олон хар үүлсийн дунд хүмүүс ухаан алдатлаа айж, хаашаа зугтахаа мэдэхгүй яг л аянга цахилгаант бороо өөрсдийг нь угааж арилгахаас айж байгаа мэт байдаг. Тэгээд хуйларсан цасан шуурга өнгөрөн одоход байгалийн үзэсгэлэн гоог бахдах зуураа тэдний ухаан байдал амар амгаланг олж, тайвширдаг. Гэвч тийм мөчид хүнийг гэх хязгааргүй их хайрыг минь тэдний дундаас хэн ер нь туулсан бэ? Тэдний зүрх сэтгэлд Миний бие галбир л байхаас Миний Сүнсний мөн чанар байдаггүй: Хүн Намайг илтэд эсэргүүцэж байгаа бус уу? Хүчит шуурга өнгөрөн одоход бүх хүн төрөлхтөн яг л шинэчлэгдсэн мэт болж, гай зовлонгоор дамжин цэвэршүүлэгдсэний дараа гэрэл болон амийг олж авсан юм. Миний цохьсон цохилтыг амссаны дараа та нар өнөөдөртэй золгох сайн заяа төөрөгтэй байгаагүй гэж үү? Гэхдээ өнөөдөр өнгөрч, маргааш болоход та нар аадар борооны дараах цэвэр ариун чанараа хадгалж чадах уу? Та нар цэвэршүүлэлтийн дараах үнэнч байдлаа хадгалж чадах болов уу? Та нар өнөөдрийн дуулгавартай байдлаа хадгалж чадах болов уу? Та нарын үнэнч байдал гуйвшгүй, хувиршгүй хэвээр байж чадах болов уу? Мэдээж энэ нь хүний биелүүлэх чадвараас хэтэрсэн шаардлага биш биз дээ? Өдрөөс өдөрт Би хүн төрөлхтний дунд хүмүүстэй хамт амьдарч, хүмүүстэй хамт үйлддэг боловч хэн ч, хэзээ ч анзаарч байгаагүй. Хэрэв Миний Сүнсний удирдамж байгаагүй бол бүх хүн төрөлхтнөөс хэн нь энэ эрин үед оршсоор байх байсан бэ? Хүмүүсийн дунд амьдарч, тэдэнтэй хамт үйлддэг гэж хэлэх үедээ Би хэтрүүлж байгаа юм гэж үү? Өмнө нь Би, “Би хүн төрөлхтнийг бүтээж, залж чиглүүлж, бүх хүн төрөлхтнийг захирсан” гэж хэлж байсан; энэ нь үнэхээр тийм байгаагүй гэж үү? Магадгүй эдгээр зүйлийн талаарх та нарын туршлага хангалтгүй байж таарах уу? Энгийн нэг “үйлчлэл үзүүлэгч” гэсэн үгийг ухан ойлгоход та нарын хувьд насан туршийн хичээл чармайлтаа зориулах нь хангалттай байх ёстой. Бодит туршлагагүйгээр хүн хэзээ ч Намайг мэдэж авахгүй, хэзээ ч Миний үгээр дамжуулан Намайг мэдэж авч чадахгүй байх байсан. Гэхдээ өнөөдөр Би та нарын дунд биечлэн ирсэн: Энэ нь та нарын ойлголтод илүү их ашиг тустай байхгүй гэж үү? Бие махбодтой болсон Би бас та нарын төлөөх аврал биш юм гэж үү? Хэрэв Би хүн төрөлхтний дунд Өөрийн үнэн биеэр бууж очоогүй бол бүхий л хүн төрөлхтөн аль эрт үзэлд баригдчихсан байх байсан, өөрөөр хэлбэл, Сатаны эзэмшил болчихсон байх байсан, учир нь чиний итгэдэг зүйл ердөө Сатаны дүр бөгөөд Бурхантай Өөртэй нь ямар ч хамаагүй. Энэ нь Миний аврал биш гэж үү?

Сатаныг Миний өмнө ирэхэд Би түүний зэрлэг догшин байдлаас айж ухардаггүй, бас үзэшгүй муухай байдлаас нь сүрддэггүй: Би зүгээр л түүнийг үл ойшоодог. Сатан Намайг уруу татах үед Би түүний арга мэхийг нэвт харж, ичгүүр, гутамшигтайгаар зулбан одоход хүргэдэг. Сатан Надтай тулалдаж, Миний сонгосон хүмүүсийг булаахаар завдах үед Би Өөрийн махбодоор түүнтэй дайтдаг; бас Өөрийн махбодоор ардуудаа тэтгэж, хариулдаг, ингэснээр тэд хялбархан унаж, төөрөхгүй бөгөөд Би алхам бүрд нь тэднийг замчилдаг. Сатаныг ялагдан бууж өгөх үед Би Өөрийн хүмүүсийн дунд алдаршсан байх болно, Миний хүмүүс сайхан, цангинасан гэрчлэлийг Надад хийсэн байх болно. Тиймээс Би Өөрийн удирдлагын төлөвлөгөөн дэх товойлгогчдыг авч, ёроолгүй нүх рүү нэг мөсөн доош хаяна. Энэ бол Миний төлөвлөгөө, Миний ажил. Амьдралдаа ийм нөхцөл байдалтай нүүр тулах өдөр чамд ирж болох юм: Чи өөрийгөө Сатанд олзлуулахыг хүсэж байна уу, эсвэл Надаар авхуулах уу? Энэ бол чиний өөрийн хувь заяа бөгөөд чи энэ талаар анхааралтай бодолцох ёстой.

Хаанчлалын амьдрал бол хүмүүсийн болон Бурханы Өөрийн амьдрал юм. Бүх хүн төрөлхтөн Миний халамж, хамгаалалтан дор оршиж, бүгд агуу улаан луутай хийх амь өрссөн тулаанд оролцдог. Энэхүү эцсийн тулаанд ялахын тулд, энэхүү агуу улаан лууг дуусгахын тулд Миний хаанчлал дахь бүх хүн бүхий л оршихуйгаа Надад өргөн барих хэрэгтэй. Энд ярьж байгаа “хаанчлал” гэдэг нь бурханлаг чанарын шууд засаглал дор амьдардаг амьдралыг хэлдэг бөгөөд тэнд Би, Миний сургалтыг шууд хүлээн авах бүх хүнийг хариулдаг, ингэснээр тэдний амьдрал газар дээр байгаа хэдий ч тэнгэрт байгаа мэт—гуравдагч тэнгэр дэх амьдралын бодит биелэл байх юм. Хэдийгээр Би махбодод байгаа ч махбодын хязгаарлалтаас болж зовдоггүй. Маш олон удаа Би хүмүүсийн залбирлыг сонсохоор дунд нь орж, маш олон удаа хүмүүсийн дунд алхаж, магтаалд нь баяссан; хүмүүс Миний оршин тогтнолыг хэзээ ч мэддэггүй байсан ч гэсэн Би Өөрийн ажлыг мөн л ийм маягаар явуулдаг. Миний оршин суудаг газар бол Миний нуугддаг газар, ямартай ч Өөрийн оршин суудаг энэхүү газарт Би бүх дайснаа ялсан; Өөрийн оршин суудаг газартаа Би газар дээр амьдрах бодитой туршлагыг олж авсан; Өөрийн оршин суудаг газартаа Би хүний үг үйлдэл бүрийг ажиглаж, бүхий л хүн төрөлхтнийг харж хандаж, захирч байна. Хэрэв хүн Миний санаа зорилгод санаа тавьж, улмаар Миний зүрх сэтгэлийг хангалуун болгож, Намайг баясгах аваас Би бүх хүн төрөлхтнийг ерөөх нь гарцаагүй. Энэ нь, хүний төлөө Миний зорьж буй зүйл биш гэж үү?

Хүн бүхэн комд орсон байгаа тул Миний аянгын нүргээнээр л зүүд нойрноосоо сэрдэг. Нүдээ нээх үедээ тэдний олонх нь эдгээр хүйтэн цацрагийн гэрэлд нүдээ гэмтээж, зүг чигээ олохгүйд хүрч, хаанаас ирсэн юм уу хаашаа явж байгаагаа мэдэхгүй болдог. Ихэнх хүмүүс лазерынх мэт туяанд цохиулан, үр дүнд нь хүчит шуурган дор сулдайн унаж, тэдний цогцсыг ширүүн урсгал ямар ч ул мөр үлдээлгүй шүүрдэн зайлуулна. Гэрэлд амьд үлдэгсэд эцэстээ Миний царайг маш тодорхой харж чадахаар болж, Миний гадаад төрхийн талаар ямар нэг юм мэдэж авч, цаашид Миний нүүр лүү эгцлэн харж зүрхлэхээ больж, өөрсдийнх нь бие махбодыг дахин харааж, гэсгээх вий хэмээн гүнээ эмээдэг. Маш олон хүн орь дуу тавьж, гашуунаар мэгшин уйлдаг; маш олон хүн цөхрөлд автдаг; маш олон хүн цусаараа гол үүсгэдэг; маш олон хүн хүүр болж, ийш тийш зорилгогүй хөвдөг; маш олон хүн гэрэлд өөрийн байх газрыг олж, зүрх сэтгэлдээ гэнэтийн өвдөлт мэдэрч, олон жил аз жаргалгүй байсныхаа төлөө нулимс урсгадаг. Тун олон хүн гэрлийн шахалтаар бохир байдлаа улайж, өөрсдийгөө шинэчлэхээр шийддэг. Маш олон хүн сохорч, амьдрахын баяр хөөрийг аль хэдийн алдаж, улмаар гэрлийг анзаарах сөхөөгүй, зогсонги хэвээр үлдэж, төгсгөлөө хүлээдэг. Бас маш олон хүн амьдралын дарвуулаа дээш өргөж, гэрлийн удирдамж дор өөрсдийнхөө маргаашийг тэсэн ядан хүлээдэг… Өнөөдөр, хүмүүсийн дунд ийм байдалд эс орших хэн байна вэ? Миний гэрэлд эс орших хэн байна вэ? Чи хүчтэй байлаа ч, эсвэл сул дорой байлаа ч айсуй гэрлээс минь зайлсхийж яахан чадах билээ?

1992 оны 3 дугаар сарын 10

Өмнөх: 12-Р БҮЛЭГ

Дараах: 14-Р БҮЛЭГ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

17-Р БҮЛЭГ

Миний дуу хоолой аянга шиг нүргэлж, дөрвөн зүг найман зовхис, даян дэлхийг гэрэлтүүлдэг бөгөөд аянга цахилгаан дунд хүмүүс цохигдон унадаг....

27-Р БҮЛЭГ

Хүний үйлдэл хэзээ ч Миний зүрх сэтгэлийг хөдөлгөөгүй, Надад хэзээ ч эрхэм нандин гэж санагдаж байгаагүй. Хүний нүдээр бол Би түүнд үргэлж...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх