Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Шүүлт Бурханы гэрээс эхэлдэг

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ

Хурд

АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ

Аянга зүүн зүгээс цахих үед—энэ нь бас Миний ярьж эхлэх яг тэр мөч байх бөгөөд—аянга цахих мөчид бүхий л дээд тэнгэр гэрэлтэж, бүх од хувирч эхэлдэг. Бүх хүн төрөлхтөн зохих ёсоор цэвэрлэгдэн цэгцлэгдсэн мэт санагдана. Зүүн зүгийн гэрлийн энэхүү цацрагийн туяан дор бүх хүн төрөлхтний анхдагч төрх илчлэгдэж, нүд нь гялбаж, будилан мухардсан байна; цаашлаад тэд муухай төрхөө яаж нуухаа мэдэхгүй болдог. Дахин хэлэхэд, тэд Миний гэрлээс зугтан уулын агуй руу дүрвэж байгаа амьтадтай адил; гэхдээ тэдний хэн нь ч Миний гэрэл дотроос холдож чадахгүй. Бүх хүн гайхаж, бүгд хүлээсээр, бүгд харсаар байгаа; Миний гэрэл ирснээр бүгд өөрсдийн төрсөн өдөрт баярлаж, мөн бүгд өөрсдийн төрсөн өдрийг харааж байна. Зөрчилдөөнтэй сэтгэлийн хөдөлгөөнийг нарийн илэрхийлэх боломжгүй; өөрийгөө зэмлэсэн нулимс нь гол горхи үүсгэх ба хүчтэй ширүүн урсгалд урсаж, нүд ирмэх төдийд ул мөргүй арилна. Миний өдөр хүн төрөлхтнийг дахин нэг удаа сэрээн, хүн төрөлхтөнд шинээр эхлэх цэг өгөн, дахин нэг удаа хүн төрөлхтөнд ойртож айсуй. Миний зүрх цохилж, зүрхний минь цохилтыг дагаад уулс баяртайгаар үсэрч, ус баярлан бүжиглэж, давлагаа тэрхүү хэмнэлийг хадгалж, хадан цохио мөргөнө. Миний зүрх сэтгэлд юу байгааг илэрхийлэхэд хэцүү юм. Бүх бохир зүйл Миний харцны өмнө үнс нурам болтол шатаасай гэж Би хүсдэг, бүх дуулгаваргүй хөвгүүд Миний нүдний өмнө цаашид хэзээ ч оршиж эргэлдэлгүй арилаасай гэж Би хүсдэг. Би агуу улаан лууны аж төрдөг газарт шинэ эхлэлийг бий болгоод зогсоогүй, мөн орчлон ертөнц дээр шинэ ажлыг эхлүүлсэн. Удалгүй дэлхийн хаант улсууд нь Миний хаанчлал болно; удалгүй Миний хаанчлалаас болж, Би аль хэдийн ялалтад хүрч, ялгууснаар эргэн ирсэн учраас газар дээрх хаант улсууд оршин тогтнохоо үүрд болино. Агуу улаан луу, газар дээрх Миний ажлыг үгүй болгохоор найдан Миний төлөвлөгөөг тасалдуулахын тулд санаанд нь багтах бүх аргаа хэрэглэж дуусгасан, гэхдээ түүний зальжин арга мэхнээс болж Миний зориг мохож болох уу? Би түүний заналхийллээс сүрдэж, итгэл найдвараа алдаж болох уу? Миний гарын алганд байдаггүй ганц ч зүйл тэнгэрт ч, газарт ч хэзээ ч байгаагүй; товойлгогч болж Надад үйлчилдэг агуу улаан лууны тухай үүнээс илүү ямар зүйл байх вэ? Тэр ч гэсэн Миний гараар жолоодуулах зүйл биш гэж үү?

Намайг хүний ертөнцөд бие махбодтой болсон цаг үед хүн төрөлхтөн Миний чиглүүлэгч гарын тусламжтайгаар өөрийн эрхгүй энэхүү өдөрт ирж, өөрийн эрхгүй Намайг мэдэж авсан. Гэвч өмнө нь зурайж байгаа замаар хэрхэн алхах тухайд хэнд ч, ямар ч таамаг байдаггүй, хэн ч мэддэггүй бөгөөд тэрхүү зам түүнийг ямар зүгт хөтлөх талаар мэдэх юм хэнд ч байхгүй. Зөвхөн Төгс Хүчитээр халамжлуулсан хүн тэр замаар эцэст нь хүртэл явж чадна; Зүүн зүг дэх аянгаар замчлуулснаар л хүн Миний хаанчлалын хаалгаар алхан орж чадна. Хүмүүсийн дунд Миний царайг харсан хүн, Зүүн зүгийн аянгыг харсан хүн хэзээ ч байгаагүй; тэгвэл Миний сэнтийгээс гарч буй дууг сонссон хүн хэд байх вэ? Үнэндээ, эртний өдрүүдээс хойш нэг ч хүн Миний үнэн биетэй шууд харилцаагүй; өнөөдөр л дэлхий дээр ирсэн үед минь хүмүүс Намайг харах боломжтой болсон. Гэхдээ одоо ч гэсэн хүмүүс Намайг мэдэхгүй хэвээр байна, тэд юу гэж байгааг минь ойлголгүйгээр зүгээр л Миний царайг харж, Миний дуу хоолойг сонсдог. Бүх хүн ийм байдаг. Миний ардуудын нэг байснаар та нар Миний царайг харахдаа гүн бахархлыг мэдэрдэггүй гэж үү? Та нар Намайг мэддэггүй учраас адгийн ичгүүрийг мэдэрдэггүй юу? Би хүмүүсийн дунд алхаж, хүмүүсийн дунд амьдардаг, учир нь Би махбод болж, хүний ертөнцөд ирсэн билээ. Миний зорилго бол хүмүүст Өөрийн махан биеийг харах боломж олгох төдийхөн биш; үүнээс ч чухал нь Намайг мэдэх боломжийг хүнд олгох юм. Түүнчлэн, Би Өөрийн махбод болсон биеэр дамжуулан хүнийг нүглийнх нь төлөө яллах болно; Би Өөрийн махбод болсон биеэр дамжуулан агуу улаан лууг бут ниргэж, ичээг нь няц дэвсэлнэ.

Хэдийгээр газар дэлхийд суурьшсан хүмүүс тэнгэрийн од шиг тоо томшгүй олон боловч Би тэднийг бүгдийг нь Өөрийн гарын алгыг харах мэт тодорхой мэддэг. Мөн Намайг “хайрладаг” хүмүүс ч гэсэн далайн элс мэт тоолж баршгүй боловч тун цөөхөн хүн Надаар сонгогддог: Намайг “хайрладаг” хүмүүсээс өөр, хурц гэрлийг эрэлхийлдэг хүмүүс л сонгогддог. Би хүнийг хэт өндрөөр үнэлдэггүй, бас дутуу ч үнэлдэггүй; харин ч Би угийн өвөрмөц шинжид нь тааруулан хүнд шаардлага тавьдаг ба Миний шаарддаг зүйл бол Намайг чин сэтгэлээсээ эрж хайдаг хүн юм—энэ нь хүнийг сонгох Өөрийн зорилгод хүрэхийн тулд байдаг билээ. Ууланд тоогүй олон зэрлэг араатан байдаг ч Миний өмнө бүгд хонь шиг номхон байдаг; ойлгошгүй олон гайхамшиг далай дор оршдог боловч Миний өмнө өөрсдийгөө газрын гадарга дээр байгаа бүх зүйлтэй адил тодорхой харуулдаг; дээд тэнгэрт хүний хэзээ ч хүрч чадахгүй орон байдаг, харин тэдгээр хүршгүй оронд Би чөлөөтэй алхдаг. Хүн Намайг гэрэлд хэзээ ч таниагүй, гэхдээ Намайг харанхуйн ертөнцөд л харсан. Та нар ч гэсэн өнөөдөр яг адилхан нөхцөл байдалд байгаа биш гэж үү? Агуу улаан лууны галзуу хилэн оргилдоо хүрэх цагт Өөрийн ажлыг хийхийн тулд Би албан ёсоор махбод өмссөн. Агуу улаан луу жинхэнэ дүр төрхөө анх удаа илчилсэн үед Би Өөрийн нэрийг гэрчилсэн. Намайг хүн төрөлхтний замаар алхах үед нэг ч амьтан, нэг ч хүн цочиж сэрээгүй ба хүний ертөнцөд бие махбодтой болоход минь хэн ч мэдээгүй. Гэхдээ Өөрийн махбод болсон биеэр ажлаа хийж эхэлсний дараа хүн төрөлхтөн Миний нижигнэсэн дуугаар зүүднээсээ цочин сэрсэн бөгөөд энэ мөчөөс эхлэн Миний удирдамж дор амьдарч эхлэв. Өөрийн ардын дунд Би шинэ ажлыг дахин нэгэнтээ эхлүүлсэн. Газар дээрх Миний ажил дуусаагүй гэж хэлсэн болохоор, өмнө нь Миний ярьж байсан тэр хүмүүс бол Миний хэрэгтэй гэж үзэж байсан хүмүүс биш гэдгийг батлахад энэ хангалттай, хэдий тийм боловч сонгогдсон хэд бол тэр хүмүүсийн дотор бий гэж Би үзсээр байна. Би бие махбодтой болсон Бурханыг мэдэх боломжийг Өөрийн ардад олгоод зогсохгүй мөн Өөрийн ардыг цэвэрлэхийн тулд үүнийг хийдэг гэдэг нь үүнээс илэрхий болдог. Миний захиргааны зарлиг хатуу чандаас болж хүмүүсийн дийлэнх нь Надаар таягдуулах аюулд байсаар байгаа. Та нар өөрсдөдөө арга хэмжээ авахаар бүх хичээл чармайлтаа гаргаж, өөрийн биеийг ялан дийлэхгүй бол, ингэхгүй л юм бол та нар гарцаагүй Миний жигшиж, голдог зүйл болж, яг л Паул шууд Миний гараас гэсгээлт хүртсэнтэй адилаар там уруу хаягдах ба тэндээс зугтах ямар ч арга үгүй. Та нар Миний үгээс ямар нэг зүйлийг олж мэдэж авсан байлгүй дээ? Би бол бүхэлдээ ариун, өө сэвгүй Бурхан Өөрөө учраас өмнөхтэй адилаар чуулганыг цэвэрлэж, Өөрт хэрэгтэй хүмүүсийг үргэлжлүүлэн ариусгах нь одоо ч Миний зорилго хэвээр байна. Би Өөрийн сүмийг солонгын өнгөөр солонгоруулах төдийгүй дотор тал нь гадна талтайгаа зохицохуйц өө сэвгүй цэвэрхэн болгоно. Миний өмнө та нар дор бүрнээ урьд юу хийсэн тухайгаа эргэцүүлэн бодож, Миний зүрх сэтгэлийг төгс хангая гэж өнөөдөр зориглож чадах эсэхээ шийдэх хэрэгтэй.

Хүн ердөө махбодод байгаа Намайг мэддэггүй; үүнээс ч дор нь тэр махан биед оршдог өөрийгөө ч ойлгож чадаагүй. Энэ бүх хугацаанд хүмүүс Намайг гаднын зочин шиг үзэж, Намайг хуурч хэчнээн олон жил болов? Хэчнээн олон удаа тэд Намайг гэртээ оруулалгүй хаалгаа хаав? Хэчнээн удаа Миний өмнө зогсоод тэд Надад ямар ч анхаарал хандуулсангүй вэ? Хэчнээн удаа тэд бусад хүний дунд Надаас татгалзлаа? Хэчнээн удаа тэд Намайг диаволын өмнө үгүйсгэв? Мөн хэчнээн удаа тэд өөрсдийн хэрүүлч амаар Над руу дайрав? Гэсэн ч Би хүний сул талуудыг санадаггүй, түүний дуулгаваргүй байдлаас болж шүдийг шүдээр төлдөггүй. Миний хийсэн бүхэн бол түүний эдгэшгүй өвчнийг эдгээхийн тулд өвчинд нь эм хэрэглэж, тэгснээрээ түүнийг эрүүл саруул болгох явдал бөгөөд ингэвэл тэр эцэстээ Намайг мэдэж авч магадгүй юм. Миний хийсэн бүхэн хүний оршин тогтнолын төлөө, хүний амьдралд боломж олгохын төлөө байгаагүй гэж үү? Олон удаа Би хүний ертөнцөд ирсэн боловч, Өөрийн үнэн биеэр энэ дэлхийд ирснээс болж хүмүүс Намайг огт тоогоогүй, харин ч хүссэнээрээ авирлаж, өөртөө л гарах гарц хайсан. Тэнгэрийн доорх зам нэг бүр Миний гараас бий болдог гэдгийг тэд мэддэг ч үгүй! Тэнгэрийн доорх юм болгон Миний тушаалд захирагддаг гэдгийг тэд тун ч бага гадарладаг! Та нарын хэн чинь зүрх сэтгэлдээ гомдол дургүйцэл өвөрлөж зүрхэлдэг вэ? Та нарын хэн чинь яаран дүгнэлт гаргаж зүрхэлдэг вэ? Би зѳвхѳн хүмүүсийн дунд Өөрийнхөө ажлыг чимээгүйхэн хийгээд л явж ирсэн. Хэрвээ бие махбодтой болсон байх хугацаандаа Би хүний дорой байдлыг анхаарч халамжлаагүй бол, бие махбодтой болсноос минь болж бүх хүн ухаанаа алдтал айчихаад, түүнийхээ уршгаар Үхэгсдийн оронд уначихсан байх байлаа. Би Өөрийгөө даруухан байлгаж, Өөрийгөө нуусан учраас л хүмүүс гай гамшгаас зайлж, Миний гэсгээлтээс ангижирсан ба ийм маягаар өнөөдрийг хүрсэн. Өнөөдөрт хүрэх нь хэчнээн хэцүү байсныг бодолцоод та нар хүрэлцэн ирэх маргаашийг бүр ч илүү ихээр нандигнах ёсгүй гэж үү?

1992 оны 3 дугаар сарын 8

Өмнөх:АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Дараах:АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ

Танд таалагдаж магадгүй