Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Агуулга

Хорин дөрөв дэх айлдвар

Миний гэсгээлт бүх хүн дээр ирдэг боловч мөн бүх хүнээс хол хэвээр байдаг. Хүн бүрийн бүхий л амьдрал нь Надад хандах хайр болон үзэн ядалтаар дүүрсэн байдаг бөгөөд хэн ч хэзээ ч Намайг мэдээгүй – тиймээс Надад хандах хүний хандлага халуун, хүйтнээр үлээж, хэвийн байх чадваргүй байдаг. Гэсэн хэдий ч Би үргэлж хүнд санаа тавьж, хамгаалсаар ирсэн, харин өөрийн мулгуу байдлаас болж хүн Миний бүх үйл хэрэг болон эрч хүчтэй санаа зорилгыг харах чадваргүй юм. Би бол бүх улсын дундах тэргүүлэгч Нэгэн, бүх хүмүүсийн дундах Хамгийн Дээд нь; энэ нь зүгээр л хүмүүс Намайг мэдэхгүйд байгаа юм. Маш олон жилийн туршид Би хүмүүсийн дунд амьдарч, хүний ертөнц дэх амьдралыг мэдэрсэн, гэвч тэр Намайг үргэлж үл ойшоож, Надтай огторгуйн уудмаас ирсэн зүйл мэт харьцсан. Үүний уршгаар зан чанар болон хэлний ялгаатай байдлаас болоод хүмүүс Надад гудамжны танихгүй хүн мэт ханддаг. Миний хувцас ч бас хэтэрхий өвөрмөц шинжтэй харагддаг, үүний үрээр хүнд Надтай харилцах итгэл дутдаг. Зөвхөн тэр үед л Би хүмүүсийн дунд ганцаардлыг мэдэрдэг ба тэр үед л хүний ертөнцийн шударга бус байдлыг мэдэрдэг. Би бүгдийнх нь царайг ажиглан явган зорчигчдын дунд алхдаг. Тэд царайг нь уйтгар гунигаар дарах өвчин зовлон болоод өөрсдийг нь эс чөлөөлөх гэсгээлт дунд амьдардаг мэт байдаг. Хүн өөрийгөө дөнгөлж, өөрийгөө дорд үздэг. Ихэнх хүмүүс Миний өмнө өөрсдийн талаар хуурамч сэтгэгдэл бий болгодог, ингэснээр Би тэднийг сайшаан магтаж магад бөгөөд ихэнх хүн Миний өмнө өөрсдийгөө зориуд өрөвдөлтэй болгон харагдуулдаг, ингэснээр Миний тусламжийг олж авч болох юм. Миний ар хударгаар бүх хүмүүс Намайг мэхэлж, Надад дуулгаваргүй ханддаг. Миний зөв биш гэж үү? Энэ нь хүний амьд үлдэх бодлого биш гэж үү? Хэн амьдралдаа Намайг амьдран харуулсан бэ? Хэн бусдын дундаас Намайг өргөмжилсөн бэ? Хэн Сүнсний өмнө хүлээтэй байсан бэ? Хэн Сатаны өмнө Надад өгсөн гэрчлэлдээ бат зогсож байсан бэ? Хэн Надад “үнэнч” байдалдаа үнэн зөв байдлыг нэмсэн бэ? Хэн Надаас болж агуу улаан луунд таягдуулж байсан бэ? Хүмүүс Сатантай заяа төөргөө холбосон, тэд Намайг үл тоомсорлохдоо мэргэжилтэн, Намайг эсэргүүцэх эсэргүүцлийг зохион бүтээгчид ба Намайг хуурч мэхлэхдээ мэргэшсэн. Өөрийн хувь тавилангийн төлөө хүн газар дээр энд тэндгүй хайдаг; Би түүнийг даллан дуудах үед тэр Миний эрхэм нандин байдлыг мэдрэхгүй хэвээр үлдэж, өөртөө найдах найдлагадаа үргэлжлүүлэн итгэсээр байдаг ба бусдад ачаа тээг болохыг хүсдэггүй. Хүний хүсэл эрмэлзэл үнэ цэнэтэй, гэхдээ хэний ч хүсэл эрмэлзэл хэзээ ч өндөр үнэлгээнд хүрч байгаагүй: Тэд бүгд Миний өмнө сүйрч, ямар ч чимээ аниргүйгээр нуран унадаг.

Өдөр бүр Би ярьж мөн өдөр бүр шинэ зүйлсийг хийдэг. Хэрвээ хүн өөрийн бүх хүч чадлыг хэрэглэхгүй бол дараа нь Миний дуу хоолойг сонсоход бэрхшээл үүсэж, Миний царайг харахад түвэгтэй болох юм. Магадгүй хайртай хүн нь сайн, Түүний хэл яриа эелдэг байж болох ч, хүн Түүний бахадмаар царайг амархан харж, Түүний дуу хоолойг сонсох чадваргүй. Эрин үеүдийн туршид, хэн ч Миний царайг амархан харж байгаагүй. Би нэгэнтээ Петртэй ярилцаж, Паулд харагдсан, бас Изриальчуудаас өөр хэн ч Миний царайг үнэхээр харж байгаагүй. Өнөөдөр Би хүнтэй хамт амьдрахын тулд хүмүүсийн дунд биечлэн ирсэн. Энэ нь та нарт үнэхээр маш ховор, эрхэм нандин санагдахгүй байна гэж үү? Та нар өөрсдийн цаг хугацааг хамгийн сайнаар ашиглахыг хүсэхгүй байна гэж үү? Ийм байдлаар та нар цагийг дэмий өнгөрөөхийг хүсэж байна уу? Хүмүүсийн оюун ухаан дахь цаг хугацаа гэнэт зогсох болов уу? Эсвэл цаг хугацаа эргээд урсаж болох болов уу? Эсвэл хүн эргээд залуу болж болох уу? Өнөөдрийн ерөөгдсөн амьдрал хэзээ нэгэн цагт дахин ирэх болов уу? Би “хог хаягдалд” нь тохирсон “шагналыг” хүнд өгдөггүй. Би өөр бусад зүйлээс ангижирч, зүгээр л Өөрийн ажлыг хийхээ үргэлжлүүлдэг ба хүн завгүйгээс болж эсвэл түүний хашхирах чимээнээс болж цаг хугацааны урсгалыг зогсоодоггүй. Хэдэн мянган жилийн туршид хэн ч Миний хүчийг хувааж чадаагүй бөгөөд хэн ч Миний анхдагч төлөвлөгөөг нурааж чадаагүй юм. Би орон зайг даван эрин үеийг дамнаж, бүх зүйлийн дээр болон дунд аль алинд нь Өөрийн бүхий л төлөвлөгөөний гол цөмийг эхлүүлэх болно. Хэн ч Надаас онцгой харьцаа хүртэж чадаагүй, хэн ч Миний гар дахь “шагналыг” авч чадаагүй. Хэдийгээр хүмүүс амаа нээн Надад залбирсан ч, хэдийгээр бусад бүх зүйлийг үл хайхран тэд Надад хүсэлт тавихын тулд гараа сунгасан ч, тэдний хэн нь ч, хэзээ ч Надад нөлөөлөөгүй, харин тэд бүгд Миний “цэвдэг хатуу” дуу хоолойгоор цааш түлхэгдсэн юм. Ихэнх хүмүүс өөрсдийгөө “хэтэрхий залуу” хэмээн итгэсээр байдаг, иймээс тэд хоёр дахь удаагаа тэдэнд энэрэнгүй хандаж, асар их өршөөл үзүүлэхийг Надаас хүлээдэг ба Би тэдэнд арын хаалга ашиглахыг зөвшөөрнө гэж боддог. Гэсэн ч Би Өөрийнхөө төлөвлөгөөнд хөндлөнгөөс хааш яаш оролцож яаж болох юм бэ? Хүний залуу насны төлөө Би дэлхий эргэхийг зогсоож болох уу, ингэснээр тэр дэлхий дээр дахиад хэдэн жил амьдрах уу? Хүний уург тархи маш нарийн нийлмэл бүтэцтэй ч дутагдалтай зүйлс бас байдаг юм шиг санагддаг. Үүний үр дүнд, хүний оюун санаанд зориуд Миний ажлыг тасалдуулах “гайхамшигтай санаанууд” ихэвчлэн гарч ирдэг.

Хэдийгээр олон удаа Би хүний нүглийг уучилж, түүний сул талын улмаас түүнд тусгай дэмжлэг үзүүлсэн боловч бас олон удаа түүний үл мэдэх байдлын улмаас Би түүнд зүй зохистойгоор хандсан. Хүн ердөө л Миний сайхан сэтгэлд хэрхэн талархахаа огт мэддэггүй, тэгснээр тэр одоогийн төгсгөлдөө живсэн байдаг: тоос шороонд хучигдсан, хувцас нь уранхай ноорхой, толгой дээрх үс нь яг хогийн ургамал мэт, нүүр нь хөө тортогтой, хөлөндөө гар хийцийн гуталтай, гар нь яг л үхсэн бүргэдийн савар шиг хажуу талд нь сулхан унжиж байдаг. Намайг нүдээ нээгээд харахад хүн яг л ёроолгүй нүхнээс авираад гараад ирсэн юм шиг харагддаг. Би уурлахаас өөр яаж ч чаддаггүй: Би хүнд үргэлж тэвчээртэй ханддаг, гэсэн ч Миний ариун хаанчлалд хүссэнээрээ нааш цааш явахыг Би яаж чөтгөрт зөвшөөрөх билээ? Гуйлгачин Миний гэрт үнэгүй хоол идэхийг Би яаж зөвшөөрөх билээ? Тийм бохир сүнсийг Өөрийн гэртээ зочноор хүлээн авч Би яахин тэсэх билээ? Хүн үргэлж “өөртөө хатуу”, “бусдад зөөлөн” байсан, тэгсэн ч тэр хэзээ ч Надад өчүүхэн төдий ч найрсаг хандаагүй, учир нь Би бол тэнгэрт орших Бурхан, иймээс тэр Надад өөрөөр ханддаг бөгөөд өчүүхэн ч болов хайр энэрлийг Надад хэзээ ч үзүүлж байгаагүй. Хүний нүд нэн сүйхээтэй мэт байдаг: Надтай тулгармагцаа, түүний нүүрний байдал тэр дороо өөрчлөгддөг ба тэр өөрийн хүйтэн, хайхрамжгүй царайндаа багахан ч гэсэн хувирал нэмдэг. Надад хандах түүний хандлагын улмаас Би хүнд тохирсон хязгаарлалтыг оногдуулдаггүй, гэхдээ зүгээр д орчлон ертөнцийн дээрх тэнгэрийг харж, газар дээрх Өөрийн ажлыг гүйцэтгэдэг. Хүний ой ухаанд Би хэзээ ч ямар ч хүнд сайхан сэтгэлийг харуулаагүй, гэхдээ Би бас хэнд ч зохисгүй хандаж байгаагүй. Хүн зүрх сэтгэлдээ Надад зориулсан “хоосон сандал” үлдээдэггүй учрааас Намайг тэмүүлэн зүтгэж түүний дотор оршиход, тэр эрээ цээргүйгээр Намайг хүчлэн гаргаад, дараа нь долигонуур яриа, зусар үг ашиглан шалтаг тоочиж, өөрийгөө Миний таашаалын төлөө зориулахад хэтэрхий дутмаг агаад чадваргүй гэж хэлдэг. Түүнийг ярьж байхад царай нь байнга “бараан үүлээр” бүрхэгдэж, хүмүүсийн дунд гай гамшиг юу юугүй унаж магадгүй мэт байдаг. Тэгсэн ч тэр үүнтэй холбоотой аюулыг үл хайхран Надаас явахыг гуйсаар байдаг. Хэдийгээр Би хүнд Өөрийн үгсийг, Өөрийн тэврэлтийн халуун дулааныг өгдөг ч, тэр сонсох эрхтэнгүй мэт байдаг ба Миний дуу хоолойнд өчүүхэн ч анхаарал хандуулдаггүй, оронд нь тэр толгойгоо барин зугтаадаг. Би бага зэрэг урам хугарч бас бага зэрэг хилэгнэн хүнээс холддог. Хүн, энэ зуур тэр даруйдаа агуу шуурга, хүчирхэг давалгааны дайралт дунд нэн даруй, ор мөргүй алга болдог. Удалгүй тэр Над руу уйлан хашгирдаг, гэхдээ тэр яаж салхи, давалгааны хөдөлгөөнд нөлөөлж чадах билээ? Аажим аажмаар, хүний бүхий л ул мөр хаанаас ч олдохооргүйгээр алга болдог.

Эрин үеүдээс өмнө Би орчлон ертөнцийн дээрээс бүх газар нутгийг харсан. Би дэлхий дээр агуу ажил төлөвлөсөн: хүн төрөлхтний бүтээл Миний зүрх сэтгэлийн дагуу байсан ба Миний хүч чадал тэнгэрийг бүрхэж, Миний мэргэн ухаан орчлон ертөнц даяар тархах боломжийг олгосон газар дээрх хаанчлалын бүтээн байгуулалт нь тэнгэрт байдагтай адил байна. Иймээс өнөөдөр олон мянган жилийн дараа Би Өөрийн төлөвлөгөөгөө үргэлжлүүлж байна, гэвч газар дээрх Миний төлөвлөгөө буюу удирдлагыг хэн ч мэддэггүй, тэр ч бүү хэл тэд газар дээрх Миний хаанчлалыг хардаггүй. Иймээс, хүн сүүдрийн хойноос хөөцөлддөг ба тэнгэр дэх Миний ерөөлийн төлөө “чимээгүй төлөөс” төлөхийг хүсэж, Намайг хуурахаар оролдон Миний өмнө ирдэг. Үр дүнд нь, тэр Миний уур хилэнг өдөөх ба Би түүнд шүүлтийг авчирдаг, гэсэн ч тэр одоо ч сэрээгүй л байна. Тэр газар дээр байгаа зүйлийн талаар огтхон ч мэдэлгүй яг л газар доор ажиллаж байгаа мэт өөрийн хэтийн ирээдүйгээс өөр юуг ч эс хайна. Бүх хүмүүсийн дундаас Миний гялалзах гэрлийн доор амьдарч байгаа хэн нэгнийг Би хэзээ ч үзээгүй. Тэд харанхуйн ертөнцөд амьдардаг бөгөөд түнэр харанхуйдаа амьдарч дассан мэт санагддаг. Гэрэл гарч ирмэгц гэрэл тэдний ажилд саад болсон мэт тэд холдож зугтдаг; үүнээс болоод гэрэл тэдний амар тайван байдлыг алдагдуулж, тэднийг бөх унтах боломжгүй болгож орхисон мэт тэд бага зэрэг унтууцсан харагддаг. Үр дүнд нь, хүн гэрлийг зайлуулахын тулд өөрийн бүх хүчийг хуралдуулдаг. Гэрэл ч бас мэдрэмж дутмаг мэт байдаг ба иймээс хүнийг нойрноос нь сэрээдэг, харин хүн сэрэх үедээ нүдээ аньж, уураа барьдаг. Тэр зарим талаараа Намайг таашаадаггүй боловч зүрх сэтгэлдээ Би оноог нь мэддэг. Би аажмаар гэрлийг эрчимжүүлж, бүх хүмүүсийг Өөрийн гэрэл дунд амьдрахад хүргэнэ, тэгснээр тун удалгүй тэд гэрэлтэй харьцахдаа чадмаг болж, цаашлаад бүгд гэрлийг нандигнадаг болно. Энэ удаа Миний хаанчлал хүмүүсийн дунд ирсэн, бүх хүмүүс баяр хөөртэйгээр бүжиглэн тэмдэглэж, газар дэлхий гэнэт баяр хөөрөөр бялхдаг ба гэрэл ирснээр олон мянган жилийн чимээгүй байдал эвдэгддэг...

1992 оны 3 дугаар сарын 26