Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Хорин долоо дахь айлдвар

Хүний үйлдэл хэзээ ч Миний зүрх сэтгэлийг хөдөлгөөгүй, мөн Надад хэзээ ч эрхэм нандин гэж санагдаж байгаагүй. Хүний нүдээр бол Би түүнд үргэлж маш хатуу чанга ханддаг ба эрх мэдлээ үргэлж түүн дээр хэрэгжүүлж байдаг. Хүний бүх үйлдэл дунд Миний нүдний өмнө бат зогсдог зүйл бараг үгүй, мөн Миний төлөө хийдэг зүйл бараг үгүй. Эцсийн эцэст хүнтэй хамаатай бүх зүйл Миний өмнө бүгд чимээгүй сүйрдэг бөгөөд дараа нь л Би Өөрийн үйлдлийг харуулж, тэдний бүтэлгүйтлээр дамжуулан хүн бүрд Өөрийгөө мэдүүлдэг. Хүний уг чанар өөрчлөгдөөгүй. Тэдний зүрх сэтгэлд байгаа зүйл Миний хүслийн дагуу байдаггүй—энэ нь Надад хэрэгтэй зүйл биш. Миний хамгийн их жигшдэг зүйл бол хүний өөрчлөгдөшгүй байдал ба хуучнаа давтах явдал боловч Намайг мэдэхдээ үргэлжлүүлэн бүтэлгүйтэж, Намайг үргэлж хол байлгаж, Миний өмнө хүслийн минь дагуу хэзээ ч үйлдэхгүй, харин ч нүдэн далдуур Намайг эсэргүүцэхэд хүмүүсийг хүргэдэг хүч юу вэ? Тэдний үнэнч байдал уу? Намайг хайрладаг тэдний хайр уу? Тэд яагаад гэмшиж, дахин төрж чадахгүй байна вэ? Хүмүүс яагаад шавар шавхайгүй газар амьдрахын оронд үүрд намаг балчиг дотроо амьдрах дуртай байдаг юм бол? Би тэдэнд зохисгүй хандсан юм гэж үү? Би тэдэнд буруу чиглэл заасан юм гэж үү? Би тэднийг там руу хөтөлж байгаа юм гэж үү? Хүн бүр “там”-д амьдрах дуртай байгаа. Тэдний доторх бүх зүйл тамаас ирдэг тул гэрэл ирэхэд тэдний нүд тэр дороо сохордог. Гэвч хүмүүс үүнийг мэдэлгүйгээр зүгээр л “тамын ерөөл”-ийг эдэлж байгаа. Тэр ч бүү хэл, Би өөрсдийг нь “оршин тогтнох эх үүсвэргүй” болгон, тэдгээрийг нь булаах вий хэмээн айсандаа тэд тэдгээр зүйлээ үнэт эрдэнэ мэт цээжиндээ тас тэвэрч байдаг. Хүмүүс Надаас эмээдэг, тийм ч учраас Намайг газар дээр ирэхэд тэд Надаас хол байж, Надад ойртохыг үзэн яддаг, учир нь “өөрсдөдөө түвэг удахыг” хүсдэггүй, харин оронд нь гэр бүлийн доторх эв зохицлыг хэвээр хадгалахыг хүсдэг, ингэснээр тэд “газар дээрх аз жаргал”-ыг эдэлж болох юм. Гэсэн ч Би хүмүүст хүссэнээрээ хийх боломж олгож чадахгүй, учир нь хүний гэр бүлийг сүйтгэх нь яг Миний энд хийх зүйл юм. Намайг ирэх мөчид тэдний гэр бүлээс амар амгалан байдал арилна. Би бүх үндэстнийг хага цохино, хүний гэр бүлийг дурдахын ч хэрэггүй. Миний барьцнаас хэн зугтаж чадах вэ? Ерөөл хүлээн авдаг хүмүүс дургүй байдлынхаа ачаар зугтаж магад гэж үү? Гэсгээлт амсдаг хүмүүс айдсынхаа ачаар Миний энэрлийг хүлээн авч магадгүй юм гэж үү? Миний бүх үгнээс хүмүүс Миний хүсэл болон Миний үйлдлийг харсан, гэвч хэн ер нь өөрсдийн бодол санааны хүлээснээс ангижирч чадах вэ? Миний үгэн дотроос, эсвэл Миний үггүйгээр хэн ер нь өөр арга замыг олж чадах юм бэ?

Хүмүүс Миний халуун дулаан байдлыг мэдэрч, Надад чин сэтгэлээсээ үйлчилсэн бөгөөд Миний өмнө бүхнийг Миний төлөө хийн, чин сэтгэлээсээ дуулгавартай байсан. Гэвч өнөөдөр хүмүүс ийм байж чаддаггүй ба тэд араатан чононд бариулсан мэт зөвхөн сүнсээрээ л гашууддаг. Тэд ердөө арга мөхөсдөн Намайг харж, тусламж хүсэн тасралтгүйгээр Над руу хашхирдаг боловч эцэст нь тэд бэрхшээлээсээ зугтаж чаддаггүй. Урьд нь хүмүүс Миний сэтгэлийг өөрсдийн хайраар хариулахын тулд тэнгэр, газраар тангараглан Миний өмнө яаж амлалт өгч байсныг Би санаж байна. Тэд Миний өмнө гашуудан уйлсан ба тэдний уйлах чимээ сэтгэл шимшрэм, тэвчихэд бэрх байсан юм. Би шийдвэрийнх нь хүчнээс болж хүмүүст дандаа тусламж үзүүлж байлаа. Хүмүүс Надад захирагдахаар Миний өмнө тоо томшгүй олон удаа, мартахын аргагүй өхөөрдөм төрхтэйгээр ирж байсан. Тоо томшгүй олон удаа тэд тууштай үнэнчээр Намайг хайрласан бөгөөд тэдний чин үнэнч сэтгэл хөдлөл нь үнэхээр гайхамшигтай байв. Тоо томшгүй олон тохиолдолд тэд өөрсдийнхөө амийг золиослох хэмжээнд Намайг хайрлаж, Намайг өөрсдөөсөө илүү хайрласан бөгөөд чин сэтгэлийг нь хараад Би тэдний хайрыг хүлээн авсан юм. Тоо томшгүй олон тохиолдолд, Миний төлөө үхэлтэй нүүр тулахыг үл хайхран Миний өмнө өөрсдийгөө өргөсөн ба Би тэдний нүүр царайнаас санаа зовнилыг нь арилгаж, дүр төрхийг нь анхааралтайгаар үнэлж дүгнэсэн. Би тэднийг Өөрийн эрдэнэс мэт хайрлаж байсан тоо томшгүй олон удаа бий, мөн тэднийг Өөрийн дайсан мэт үзэн ядаж байсан тоймгүй олон удаа ч байсан. Би иймийн тул—Миний оюун санаанд юу байгааг хүн хэзээ ч ухан ойлгож чадахгүй. Хүмүүсийг гунигласан үед Би тэднийг тайвшруулахаар ирдэг, тэднийг сул дорой байх үед нь тэдэнд туслахаар ирдэг. Тэднийг төөрөх үед Би тэдэнд чиглэл өгдөг. Тэднийг уйлах үед Би нулимсыг нь арчдаг. Гэсэн ч Намайг гуниглах үед хэн Намайг зүрх сэтгэлээсээ тайвшруулдаг вэ? Намайг асар их түгшиж байх үед хэн Миний мэдрэмжийг анхаардаг вэ? Намайг гашуудах үед зүрх сэтгэл дэх шархыг минь хэн нөхөх вэ? Надад хэн нэгэн хэрэгтэй байх үед хэн сайн дураараа Надтай хамтран ажиллахыг санал болгох вэ? Хүмүүсийн Надад хандаж байсан урьдны хандлага одоо гээгдэж, дахин хэзээ ч ирэхгүй юм гэж үү? Тэдний ой ухаанд яагаад ганц ч юм үлдээгүй байна вэ? Яаж хүмүүс энэ бүх зүйлийг мартаж орхив оо? Энэ нь бүхэлдээ, хүн төрөлхтнийг дайснууд нь ялзруулснаас болоогүй гэж үү?

Өнөөдөр Би дэлхийн улс үндэстнүүд дунд Өөрийн хийхээр төлөвлөсөн ажлыг хийсээр байна. Би хүн төрөлхтний дунд явж, Өөрийн төлөвлөгөөн дэх бүх ажлыг хийдэг бөгөөд бүх хүн Миний хүслийн дагуу дэлхийн янз бүрийн үндэстнүүдийг хагалан бутаргаж байгаа. Тэр өдөр ойртож, тэнгэрэлчүүд бүрээгээ дуугаргаж байгаа учраас газар дэлхий дээрх хүмүүс өөрсдийн хүрэх газарт анхаарлаа хандуулсан. Цаашид ямар ч саатал байхгүй ба үүнээс шалтгаалан бүх бүтээл баяр хөөртэйгөөр бүжиглэж эхэлнэ. Хэн өөрийн хүслээр Миний өдрийг уртасгаж чадах вэ? Дэлхийн хүн үү? Эсвэл тэнгэр дэх одод уу? Эсвэл тэнгэрэлчүүд үү? Израилийн ард түмний авралыг эхлүүлэхээр Намайг айлдвар айлдах үед Миний өдөр бүх хүн төрөлхтөнд тулан ирдэг. Хүн бүр Израилийг эргэн ирэхээс эмээдэг. Израиль эргэн ирэх үед тэр нь Миний алдрын өдөр байх бөгөөд энэ нь бас бүх зүйл өөрчлөгдөн шинэчлэгдэх өдөр байх болно. Зөвт шүүлт бүхий л орчлон ертөнцөд ойртон ирэх үед хүний ертөнц зөвт байдлын талаар сонсож байгаагүй учраас бүх хүн зүрхшээн айдаг. Зөвт байдлын Нар үзэгдэх үедээ Зүүн зүгийг гэрэлтүүлж, дараа нь эргээд орчлон ертөнцийг тэр аяар нь гэрэлтүүлэн хүн бүрд хүрч очно. Хэрвээ хүн үнэхээр Миний зөвт байдлыг үйлддэг бол айх зүйл юу байх юм бэ? Миний ардууд бүгд Миний өдөр хүрэлцэн ирэхийг хүлээдэг, тэд бүгд Миний өдөр ирэхийг хүсэн эрмэлздэг. Зөвт байдлын Нар болох Өөрийн үүргээр бүх хүн төрөлхтөнд залхаан цээрлүүлэлт авчирч, хүн төрөлхтний хүрэх газрыг зохицуулахыг минь тэд хүлээдэг. Миний хаанчлал бүх орчлон ертөнцийн дээр хэлбэржиж байгаа ба Миний сэнтий хэдэн их наяд хүний зүрх сэтгэлийг ноёрхдог. Тэнгэрэлчүүдийн тусламжтайгаар Миний агуу бүтээн байгуулалт удахгүй үр дүнд хүрэх болно. Миний хөвгүүд болон ардууд бүгд, хэзээ ч дахин салахгүйгээр Надтай эргэн нэгдэхээр амьсгаа даран тэмүүлж, Миний эргэн ирэлтийг хүлээдэг. Миний хаанчлалын үй олон ард түмэн, Намайг өөрсөдтэй нь хамт байгаагаас болж яагаад баяртайгаар тэмдэглэн бие бие рүүгээ гүйлдэхгүй гэж? Энэ нь ямар ч төлөөс төлөх хэрэггүй олдох нэгдэл юм гэж үү? Би бүх хүний нүдэнд хүндтэй бөгөөд бүгдийнх нь үг Намайг тунхагладаг. Би буцаж ирээд дайсны бүх хүчийг байлдан дагуулах болно. Цаг нь ирсэн! Би хүмүүсийн дунд Өөрийн ажлыг гүйцэлдүүлж, хүмүүсийн дунд Хаан болон хаанчлах болно! Би эргэж ирэхийн даваан дээр байна! Мөн Би явах гэж байна! Энэ бол хүн бүрийн найдаж буй зүйл, тэдний хүсэж буй зүйл юм. Миний өдөр ирэхийг Би бүх хүнд харуулж, Өөрийн өдрийн ирэлтийг тэднээр баяр хөөртэйгээр угтуулна!

1992 оны 4 дүгээр сарын 2

Өмнөх:Хорин зургаа дахь айлдвар

Дараах:Хорин найм дахь айлдвар

Танд таалагдаж магадгүй