Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханд гэрчлэл хийх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

3. Аврагдахын тулд хүмүүс Бурханы шүүлт болон гэсгээлтийг хэрхэн мэдэрч туулах ёстой вэ?

Холбогдолтой Бурханы үгс:

Бурханд итгэх жинхэнэ итгэл гэдэг нь Бурхан бол бүх зүйлийн дээд эрх хэмээх итгэл дээр үндэслэн Бурханы үг ба ажлыг мэдэрнэ гэсэн үг юм. Иймээс та нар өөрсдийн ялзармал зан чанараасаа чөлөөлөгдөж, Бурханы хүслийг биелүүлж, Бурханыг мэдэж авах болно. Зөвхөн тийм аяныг туулснаар л чамайг Бурханд итгэдэг гэж хэлж болно.

Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Удиртгал”-аас

Өнөөгийн ярих үйл явц нь байлдан дагуулах үйл явц юм. Хүмүүс яг хэрхэн хамтран ажиллах ёстой вэ? Эдгээр үгийг үр ашигтайгаар идэж, ууснаар мөн тэдгээрийг ойлгосноор. Хүмүүс өөрсдөө байлдан дагуулагдаж чадахгүй. Эдгээр үгийг идэж ууснаар тэд өөрсдийн ялзрал, бохирдол, тэрслүү байдал болон зөв бус байдлыг мэдэж авч Бурханы өмнө сөхрөн унах ёстой. Хэрвээ чи Бурханы хүслийг ойлгож, үүнийг хэрэгжүүлж, цаашлаад үзэгдэлтэй байж, мөн хэрвээ эдгээр үгэнд бүрэн дуулгавартай хандаж, өөрийнхөөрөө ямар ч сонголт хийхгүй бол чи байлдан дагуулагдсан байх болно. Чамайг байлдан дагуулсан зүйл чинь эдгээр үг байх юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (1)”-ээс

Үнэнийг хүлээн зөвшөөрөх нь юу вэ? Энэ нь, чи ямар ч завхарсан зан чанартай байх нь хамаагүй эсвэл агуу улаан луугийн ямар хор чиний уг чанарыг хордуулсан байх нь хамаагүй, Бурханы үгээр илчлэгдэх үед нь чи үүнийг хүлээн зөвшөөрч, Бурханы үгэнд туйлын итгэлтэйгээр захирагддаг гэсэн үг юм. Бурханы үгийн дагуу чи өөрийгөө мэддэг. Энэ нь Бурханы үгийг хүлээн зөвшөөрөх гэсэн үг юм. Бурхан юу хэлэх нь хамаагүй, зүрх сэтгэлийг хэрхэн зүсэх нь хамаагүй, Тэр ямар үг ашиглах нь хамаагүй, энэ нь үнэн мөн л юм бол чи үүнийг хүлээн зөвшөөрч чадах бөгөөд энэ нь бодит байдалтай нийцэж байгаа цагт чи үүнийг танин мэдэж чадна. Чи үүнийг хэр гүнзгий ойлгохоос үл хамааран Бурханы үгэнд захирагдаж чадах бөгөөд ах эгч нарын харилцан ярилцсан Ариун Сүнсний гэгээрлийн гэрлийг хүлээн зөвшөөрч, үүнд захирагдаж чадна. Тийм хүний эрэл хайгуул тодорхой түвшинд хүрсэн үед тэр үнэнийг олж авч, зан чанарын өөрчлөлтөнд хүрч чаддаг.

Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”-ээс

Хүн Бурханы үгийг хэрэгжүүлснээр л түүний амь жинхэнэ утгаар цэцэглэх болно; энэ нь ердөө Түүний үгийг уншсанаар л өсдөггүй. Хэрэв Бурханы үгийг ойлгох нь амьтай байх хийгээд биеийн хэмжээтэй болоход шаардлагатай бүхэн юм гэж чи итгэж байгаа бол ойлголт чинь ташаа байна. Үнэнийг хэрэгжүүлсэн цагт Бурханы үгийг жинхэнээр ойлгох бөгөөд “зөвхөн үнэнийг хэрэгжүүлснээр л үүнийг ойлгож чадна” гэдгийг чи ойлгож авах ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар үнэнийг ойлгомогцоо хэрэгжүүл”-ээс

Бурханд итгэх итгэлээрээ Петр, өөрийн хийсэн бүхэндээ Бурханы сэтгэлд нийцэхийг эрж хайсан ба Бурханаас ирсэн бүхэнд дуулгавартай хандахаар тэмүүлсэн. Өчүүхэн төдий ч гомдолгүйгээр тэр гэсгээлт, шүүлтийг түүнчлэн өөрийн амьдрал дахь цэвэршүүлэлт, гай зовлон, гачигдлыг хүлээн зөвшөөрөх чадвартай байсан ба эдгээрийн юу ч Бурханыг гэсэн түүний хайрыг өөрчилж чадахгүй байсан. Энэ нь Бурханыг гэсэн туйлын хайр биш гэж үү? Энэ нь Бурханы бүтээлийн үүргийн биелэлт биш гэж үү? Гэсгээлт, шүүлт, гай зовлонгийн үед ч чи үхэх хүртлээ дуулгавартай байх чадвартай ба Бурханы бүтээлийн хүрэх ёстой зүйл энэ бөгөөд энэ нь Бурханы хайрын ариун байдал юм. Хэрвээ хүн ийм ихийг биелүүлж чадах юм бол тэр Бурханы шаардлага хангасан бүтээл мөн бөгөөд үүнээс илүүгээр Бүтээгчийн хүсэлд нийцэх өөр юу ч үгүй юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна”-аас

Хүний нөхөрлөл:

Өнөөдөр бид Бурханы үгийг уншихдаа Бурханы шүүлт ба гэсгээлтийг хүлээн зөвшөөрөх нь хамгийн чухал. Гол асуудал нь Бурханы шүүлт ба гэсгээлтийг хүлээн зөвшөөрөх бөгөөд энэ нь хамгийн үндсэн зүйл болдог... Чи Бурханы шүүлт гэсгээлтийн тухай үг, мөн Бурханы хүмүүсийг засах, харьцах тухай үгэнд хэчнээн их зовж, үүнээс яг ямар төрлийн зовлон мэдэрсэн бэ? Чи Бурханы үг бүрийг үнэхээр өөрийг чинь шүүж байгаа гэж үзэж, үүнийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна уу? Бурханы хурц үгийг үзээд уншихаас зайлсхийхийн тулд хуудсаа хурдан эргүүлдэг олон хүн бий. Бүр Бурханы үгийг уншиж, энэ үг хүмүүсийг хэчнээн хатуу шүүж байгааг харсныхаа дараа өөрийгөө тэдгээр хүнтэй адилгүй гэж боддог ч хүмүүс бий. Тэд Бурханыг өнөөх хэтэрхий завхарсан хүмүүс, Сатан, диаволд харьяалагддаг хүмүүсийг шүүж байна гэж боддог. Үүний дүнд тэд Бурханы үг өөрсдөд нь огт хамаагүй, өөрсдөд нь бус бусдад хандсан мэтээр Бурханы шүүлт ба гэсгээлтээс өөрсдийгөө хэлтэрнэ гэж боддог. Энэ чинь Бурханы шүүлт ба гэсгээлтээс зайлсхийж байгаа хэрэг биш үү? Энэ нь Бурханы шүүлт ба гэсгээлтийг голж байгаа явдал бөгөөд Бурханы ажилд өөрийгөө захируулж байгаа хэрэг яавч биш! Хэрвээ чи Бурханы шүүлт ба гэсгээлтийн үгийг хүлээн зөвшөөрөхгүй юм бол бодит байдлыг яаж олж авах билээ? Чи Бурханы үгийг бодит байдалд яавч ороогүй, чи бол Бурханы үгийн гадна талд амьдардаг хүн. Хэрвээ чи Бурханы үгийн гадна талд амьдарч, үүнд хэзээ ч орж чадахгүй бол таягдан хаягдаж, сүйрэх болно. Энэ сайн хэрэг гэж чи бодож байна уу? Хэрвээ чи одоо зовохгүй бол дараа нь зовж, мөхөл, сүйрлийн зовлон хамаагүй хэцүү байх болно. Одоо туулах зовлон чинь бага: Энэ нь хөнгөн агаад түр зуурынх. Гэхдээ хэрэв чи энэ зовлонг үүрэхгүй бол дараа нь илүү зовох болно. Дараа нь эдлэх зовлон чинь мөхөл, сүйрлийн зовлон, энэ нь шийтгэлийн зовлон тул одоогийнхоос зуу дахин хэцүү байх болно. Чи тэр замыг сонгох уу? Чи одоо шүүлт, гэсгээлтийн зовлонг үүрэхийг сонгох уу, эсвэл дараа нь шийтгэлийн зовлонг үүрэхийг сонгох уу? Чи аль зовлонг нь үүрэхэд бэлэн байна вэ? Та нар бүгд шүүлт ба гэсгээлтийн зовлонг үүрэхэд бэлэн гэж хэлдэг. Чи энэ зовлонг үүрэхэд бэлэн байгаа хойно, яаж захирагдах вэ? Үүнийг чи яаж хүлээн зөвшөөрөх вэ? Хэрвээ чи Бурханы шүүлт ба гэсгээлтийн тухай үгийг харвал, тэднийг хүлээн зөвшөөрч, тэдгээр нь өөрийг чинь хэлж байгаа бөгөөд өөрийг чинь шүүж байгаа Бурханы үг, эднийг чи заавал хүлээн зөвшөөрөх ёстой гэж хэлж чадах уу? Эсвэл чи эдгээр үг бусдыг шүүж байгаа, өөрт чинь огт хамаагүй гэж зүтгэн, улмаар Бурханы шүүлт ба гэсгээлтээс зайлсхийх үү? Чи эцэстээ энэ замыг сонгох уу? Бурханы шүүлт ба гэсгээлтийг үүрэхэд бэлэн ах эгч нар бий. Тэр нь сайн хэрэг. Хэрвээ бид Бурханы шүүлт ба гэсгээлтийг үүрэхэд бэлэн бол гэртээ Бурханы үгийг уншиж байхдаа үүнээс зайлсхийх хэрэггүй. Энэ үг хэчнээн хурц, хатуу байлаа ч, чи тэдгээрийг бүгдийг нь хүлээн зөвшөөрч, залбирах хэрэгтэй. Чи: “Бурхан минь, Таны шүүлтийн тухай үг надад чиглэсэн байна. Би ийм төрлийн завхарсан хүн, тиймээс би Таны шүүлт ба гэсгээлтийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй, учир нь энэ намайг гэх Таны хайр, Таны өргөмжлөл юм.” гэж хэл. Тэгээд ойлголтоо гүнзгийрүүлэхийн тулд Бурханы үгийг өөрийн байдалтай харьцуул. Энэ бол Бурханы шүүлт ба гэсгээлтэд захирагдаж байгаагийн илэрхийлэл юм. Гэхдээ хэрвээ чи Бурханы нэлээд хатуу үгийг хараад, “Бурхан минь, эдгээр үг намайг шүүж байгаа бус, бусдыг шүүж байна, эдгээр нь Сатаныг шүүх тухай байна. Эдгээр нь надад огт хамаагүй, би эднийг уншихгүй” гэж хэлбэл, Бурханы шүүлт ба гэсгээлтээс зайлсхийж байгаа хэрэг юм. И Бурханы шүүлт ба гэсгээлтээс зайлсхийх хүсэлтэй байна уу? Хэрвээ хүсэхгүй бол чи юу хийх хэрэгтэй вэ? Хэрвээ хүсэхгүй бол, чи залбирах ёстой. Чи: “Бурхан минь, би Таны шүүлт ба гэсгээлтийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна. Эдгээр үг намайг шүүх тухай юм. Би завхралын ийм асуудалтай, тиймээс үгийг тань бүрэн хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагаж байна, би Таны хайранд талархаж байна!” Чи энэ маягаар залбирмагц тэдгээрийг хүлээн зөвшөөрөх болно, энэ чамд хэцүү санагдахгүй, үүнийг ингэж хийж болно. Хэрвээ зарим ах эгч чамайг засаж, харьцвал яах хэрэгтэй вэ? Чи Бурханд түргэхэн залбирч: “Бурхан минь, би Танд талархлаа! Таны хайр надад хүрлээ. Та надад хайртай тул ах эгч нарыг минь намайг засаж, харьцахад хөдөлгөлөө. Би захирагдаж байна.” гэж хэл. Чи залбирах ёстой. Хэрвээ чи залбирахгүй бол, татгалзахад чинь амархан, махбод чинь урвахад амархан, бусадтай зөрчилдөөнд ороход чинь амархан байх болно. Чи гомдоллохдоо хурдан, сөрөг байхад бүр ч хялбархан байх болно. Энэ мэт үед, хурдан явж залбир. Залбирсны чинь дараа, чиний сэтгэл тайван болж, захирагдаж чадна. Чи үнэхээр захирагдаж чадахаар болсны дараа, баяссан мэдрэмж авч чадна. Гэртээ харьсныхаа дараа чи “Тэр үед би уурлалгүй, үүнийг хүлээн зөвшөөрсөн. Би залбирснаар тийм үр дүнд хүрсэн, одоо эцэст нь би Бурханд захирагдаж чадах нь.” гэж хэлэх болно. Чи харж байна уу, энэ нь эцэстээ чамд Бурханд итгэхдээ амжилт гаргах өчүүхэн ч гэлээ найдвар тээхэд тусалж, эцэстээ чиний биеийн хэмжээг нэмдэг; хүн ингэж өсдөг юм.

Аминд оролтын тухай номлол, нөхөрлөл (I) дэх “Сайн үр дүнд хүрэхийн тулд Бурханы үгийг хэрхэн идэж уух тухай”-аас

Өмнөх:Яагаад Бурхан хүмүүсийг шүүж, гэсгээх хэрэгтэй байдаг вэ?

Дараах:Үнэхээр залбирна гэдэг нь юу гэсэн үг вэ?

Танд таалагдаж магадгүй