Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Хурганы нээсэн хуйлмал бичээс ном

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

ЧИ ХЭНД ҮНЭНЧ ВЭ?

Хурд

ЧИ ХЭНД ҮНЭНЧ ВЭ?

Одоо туулан амьдарч байгаа өдөр бүхэн чинь та нарын хүрэх газар болон хувь заяанд эгзэгтэй ба маш чухал, иймээс та нар өөрт байгаа бүхнээ, өнгөрч буй минут болгоныг нандигнах ёстой. Та нар, энэ амьдралдаа дэмий амьдрахгүйн тулд ихэнх цагаа өөртөө хамгийн агуу зүйлсийг олж авахад зарцуулах ёстой. Би эдгээр үгийг яагаад хэлж байгаа талаар та нар будилж байж магадгүй. Шулуухан хэлэхэд, та нарын хэнийх нь ч үйлдэлд Би сэтгэл хангалуун байдаггүй. Та нарт тавьсан Миний найдвар бол одоо байгаа байдал чинь ердөө биш юм. Тиймээс Би үүнийг ийм маягаар илэрхийлье: Та нар бүгд аюулын ирмэг дээр байна. Аврал гуйсан та нарын урьдын хашхираан, үнэнийг эрэлхийлж, гэрлийг хайх урьдын хүсэл эрмэлзэл мөхөж байна. Эцэстээ та нар Миний хэзээ ч хүсэн хүлээгээгүй зүйлээр Надад ингэж хариу барьж байна. Та нар Миний урмыг маш их хугалсан учраас Би бодит байдлын эсрэгээр ярихыг хүсдэггүй. Та нар энэ асуудлыг ингээд орхихыг хүсэхгүй, мөн бодит байдалтай нүүр тулахыг хүсэхгүй байж магадгүй боловч Би та нараас энэ асуултыг нухацтай асуух ёстой: Энэ бүх жилүүдэд та нарын зүрх сэтгэл юугаар дүүрч байсан бэ? Та нарын зүрх сэтгэл хэнд үнэнч вэ? Миний асуултыг хэтэрхий гэнэтийн гэж бүү хэл, мөн Би яагаад ийм асуулт тавьж байгааг Надаас битгий асуу. Та нар үүнийг мэдэх ёстой: Яагаад гэвэл, Би та нарыг дэндүү сайн мэддэг, Би та нарыг дэндүү их халамжилж, та нарын хийж буй зүйлсэд зүрх сэтгэлээ дэндүү их зориулдаг болохоор Би та нараас дахин давтан асууж, үгээр хэлэхийн аргагүй зовлон зүдүүрийг тэвчдэг. Гэтэл та нар үл тоомсорлож, тэвчишгүй үлбэгэр байдлаар Надад хариу барьдаг. Та нар Надад маш хайхрамжгүй ханддаг; Би үүнийг яаж огт мэдэхгүй байх вэ дээ? Хэрвээ та нар тийм байх боломжтой гэж бодож байгаа бол Надтай үнэн сэтгэлээсээ найрсаг харьцдаггүйг чинь энэ нь улам нотолж байна. Тиймээс та нар өөрсдийгөө хуурч байна гэж Би хэлнэ. Та бүгд өөрсдийнхөө юу хийж байгааг мэддэггүй маш ухаалаг хүмүүс юм; тэгвэл Надад тайлан өгөхийн тулд та нар юу ашиглах вэ?

Миний хамгийн их анхаардаг асуулт бол та нарын зүрх сэтгэл хэнд үнэнч вэ гэдэг юм. Түүнчлэн та нар дор бүрдээ бодлоо цэгцэлж, хэнд үнэнч гэдгээ, мөн хэний төлөө амьдардаг гэдгээ өөрөөсөө асуугаасай гэж Би хүсэж байна. Та нар энэ асуултыг хэзээ ч сайтар бодож үзээгүй байх, тэгэхээр Би та нарт хариултыг нь илчилье.

Ой ухаантай хэн бүхэн энэ баримтыг хүлээн зөвшөөрнө: Хүн өөрийнхөө төлөө амьдардаг бөгөөд өөртөө үнэнч. Та нарын хариулт яг зөв гэдэгт Би итгэхгүй, учир нь, та нар бүгд тус тусын амьдралдаа оршдог ба дор бүрдээ өөрийнхөө зовлонд тэмцэж байна. Тиймээс та нар хайртай хүмүүстээ болон таалагддаг зүйлсдээ үнэнч байдаг бөгөөд өөрсдөдөө бүрэн дүүрэн үнэнч биш. Яагаад гэвэл, та нар тус бүр эргэн тойрныхоо хүн, үйл явдал, юмсиын нөлөөнд автдаг ба өөртөө үнэн голоосоо үнэнч биш. Би өөрсдөдөө үнэнч байгааг чинь сайшаах гэж бус, харин ямар нэгэн зүйлд үнэнч байдгийг чинь ил гаргахын тулд эдгээр үгийг хэлдэг. Энэ олон жилийн турш Би та нарын хэнээс ч үнэнч байдлыг хэзээ ч аваагүй. Та нар Намайг ийм олон жил дагасан ч үнэнч байдлынхаа өчүүхэн хэсгийг ч Надад өгөөгүй. Харин ч та нар хайртай хүмүүсээ болон таалагддаг зүйлсээ л тойрч эргэлдэн тэдгээрийг хэзээ ч, хаана ч орхилгүйгээр зүрх сэтгэлдээ маш ойрхон байлгадаг. Хайртай ямар нэг зүйлээ маш их хүсэмжилж, тэмүүлж байгаа үе чинь үргэлж Намайг дагаж, тэр ч байтугай Миний үгийг сонсож байгаа үе чинь байдаг. Тиймээс Миний та нараас хүсэж буй үнэнч байдлыг та нар харин өөрсдийн хайртай зүйлсийг нандигнаж, түүндээ үнэнч байхад ашиглаж байна гэж Би хэлнэ. Та нар ганц, хоёр зүйлийг Миний төлөө золиосолж магадгүй байх, гэвч энэ нь та нарын бүх зүйлийг төлөөлөхгүй, мөн та нар Надад үнэхээр үнэнч байдаг гэдгийг харуулахгүй. Та нар дурладаг ажил үйлсдээ өөрийгөө татан оролцуулдаг: Зарим нь хөвгүүд, охиддоо, бусад нь нөхөр, эхнэр, эд баялаг, ажил, дарга нар, байр суурь, эсвэл эмэгтэйчүүдэд үнэнч байдаг. Та нар өөрсдийн үнэнч зүйлээс хэзээ ч залхаж, эгдүүцдэггүй; харин ч та нар өөрсдийн үнэнч байдаг зүйлсийн тоо, чанарыг илүү их нэмэх гэж улам их тэмүүлж, хэзээ ч цөхөрдөггүй. Би болон Миний үг үргэлж түлхэгдэж, чиний дурладаг зүйлсийн хамгийн сүүлийн байранд ордог. Тэдгээрийг хамгийн сүүлд эрэмбэлэхээс өөр сонголт та нарт байдаггүй; зарим нь бүр хараахан нээж амжаагүй зүйлсэд өөрийн үнэнч байх хамгийн сүүлийн байрыг орхидог. Тэд Миний өчүүхэн төдий ч зүйлийг зүрх сэтгэлдээ хэзээ ч тээж байгаагүй. Би та нараас хэтэрхий их юм асууж байна, эсвэл та нарыг буруугаар зэмлэж байна гэж та нар бодож магадгүй, гэхдээ та нар гэр бүлтэйгээ хамт цагийг аз жаргалтай өнгөрөөж байх үедээ Надад нэг ч удаа үнэнч байгаагүй гэдгээ бодож үзсэн үү? Иймэрхүү үед энэ та нарыг зовоодоггүй юу? Хөдөлмөрийнхөө хөлсийг аваад зүрх сэтгэл чинь баяр баяслаар дүүрэх үед та нар өөрсдийгөө хангалттай үнэнээр хангаагүйдээ гутардаггүй гэж үү? Та нар Миний сайшаалыг хүртсэнгүй гэж хэзээ уйлсан бэ? Та нар хөвгүүд, охидынхоо төлөө тархиа гашилгаж, ихэд зовж шаналдаг атлаа бас л сэтгэл ханахгүй, тэдний төлөө мэрийгээгүй, бүх хүчин чармайлтаа зориулаагүй гэж бас л итгэдэг. Гэвч Надад та нар үргэлж хайхрамжгүй, хайнга хандаж, Намайг зүрх сэтгэлдээ тээлгүйгээр зөвхөн дурсамжиндаа хадгалдаг. Миний зүтгэл, хүчин чармайлтыг та нар ерөөсөө ч анзаардаггүй, мөн та нар хэзээ ч ойлгох гэж оролдоогүй. Та нар ердөө л түрхэн зуур эргэцүүлдэг ба энэ нь хангалттай гэж итгэдэг. Ийм хэлбэрийн “үнэнч байдал” нь Миний удтал хүсэн хүлээсэн зүйл биш, харин Миний дургүйцлийг төрүүлээд удаж байгаа зүйл юм. Гэсэн хэдий ч Миний юу хэлж байгаагаас үл хамааран та нар зөвхөн ганц, хоёр зүйлийг л хүлээн зөвшөөрөх ба бүрэн хүлээн авч чадахгүй хэвээр хоцорно, учир нь, та нар бүгд өөртөө маш итгэлтэй, мөн Миний хэлсэн үгсээс юуг нь хүлээж авахаа үргэлж шилж, сонгодог. Хэрвээ та нар бас л энэ маягаараа байгаа бол та нарын өөртөө эрдсэн байдлын эсрэг харьцах арга Надад байгаа бөгөөд Би үүнийг хэрэглэнэ, ингэснээр та нар Миний бүх үг үнэн байсныг болон бодит баримтаас гажаагүй байсныг хүлээн зөвшөөрөх болно.

Хэрвээ Би одоо та нарын өмнө хэсэг эд баялаг тавиад чөлөөтэй сонго гэх юм бол Би та нарыг яллахгүй гэж мэдээд[a] та нарын ихэнх нь үнэнийг хаяж, эд баялгийг сонгох байсан. Та нарын дундаас арай өөдтэй нь эд баялгийг дурамжхан орхиж, үнэнийг сонгох байсан, харин дундах нь нэг гараараа эд баялгийг, нөгөө гараараа үнэнийг шүүрэх байсан. Ингэж жинхэнэ өнгө төрх чинь өөрөө ил гарахгүй гэж үү? Үнэн болон үнэнч байдаг аль нэг зүйлээ сонгох үед та нар ийм шийдвэр гаргаж, хандлага чинь хэвээрээ үлдэнэ. Тэгэхгүй гэж үү? Та нарын дунд үнэн, худлын дунд хэлбэлздэг хүн олон биш гэж үү? Эерэг ба сөрөг, хар ба цагааны хоорондын тэмцэлд гэр бүл болон Бурхан, хүүхдүүд болон Бурхан, энх тайван болон үймээн самуун, баяжих болон ядуурах, өндөр байр суурь ба эгэл амьдрал, дэмжигдэх болон хаягдах зэргийн хооронд хийсэн өөрсдийнхөө сонголтыг та нар мэдэж байгаа нь лавтай. Амар тайван гэр бүл болон салсан гэр бүл хоёроос та нар эхнийхийг нь ямар ч эргэлзээгүй сонгоно; эд баялаг, үүрэг даалгавар хоёроос та нар дахиад л эхнийхийг нь сонгох ба бүр эрэг рүү буцах[b] хүсэлгүйгээр сонгодог; тансаг байдал, ядуу байдал хоёроос та нар эхнийхийг нь сонгодог; хөвгүүд, охид, эхнэр, нөхөр болон Надаас та нар эхнийхийг нь сонгодог; үзэл, үнэн хоёроос та нар дахиад л эхнийхийг нь сонгодог. Та нарын бүх төрлийн муу ёрын үйл хэрэгтэй тулгараад Би та нарт итгэх итгэлээ үнэхээр алдсан. Та нарын зүрх сэтгэл зөөлрөхөөргүй хатуу байгаад Би туйлын гайхширч байна. Олон жилийн зүтгэл, чармайлт Надад зөвхөн цөхрөл, хүлцэнгүй байдлыг л авчирсан бололтой. Гэвч та нарт итгэх Миний итгэл өдөр хоног өнгөрөх бүрд нэмэгддэг, учир нь Миний өдөр хүн бүрийн өмнө аль хэдийн бүрэн нээлттэй болсон. Гэсэн хэдий ч та нар харанхуй болон мууд хамаардаг зүйлийг үргэлжлүүлэн эрж хайдаг бөгөөд салахаас татгалздаг. Ийм байвал та нарын үр дүн ямар байх вэ? Та нар өмнө нь энэ талаар нарийн бодож үзсэн үү? Хэрвээ та нарыг дахиад сонго гэвэл хандлага чинь ямар байх вэ? Бас л эхнийхийг нь сонгох уу? Та нар бас л Миний урмыг хугалж, уй гашууд автуулах юм сонгох уу? Та нарын зүрх сэтгэлд жаахан ч гэсэн дулаан байх болов уу? Та нар Миний зүрх сэтгэлийг тайтгаруулахын тулд яах хэрэгтэйг бас л мэдэхгүй байх уу? Энэ үед та нарын сонголт юу вэ? Та нар Миний үгэнд захирагдах уу, эсвэл тэдгээрээс залхаж байна уу? Миний өдөр та нарын нүдний өмнө ил болсон бөгөөд та нарт учрах зүйлс бол шинэ амьдрал болон шинэ эхлэлийн цэг. Гэсэн хэдий ч энэ эхлэлийн цэг нь өнгөрсөн шинэ ажлын эхлэл биш, харин хуучин ажлын төгсгөл юм. Өөрөөр хэлбэл, энэ бол сүүлчийн үйл. Энэ эхлэх цэгийн юу нь ер бусын болохыг та нар бүгд ойлгоно гэж Би итгэж байна. Гэвч удахгүй нэг өдөр та нар энэхүү эхлэх цэгийн үнэн утгыг нь ойлгоно, иймээс үүнийг алхан өнгөрч, дараачийн төгсгөлийг хамт эхлүүлье! Гэхдээ та нар шударга бус болон шударга үйлдэлтэй тулгарахдаа үргэлж эхнийхийг нь сонгодог явдал Намайг түгшээсэн хэвээр байгаа юм. Гэвч энэ бүгд та нарын урьдын явдал. Хийхэд маш хэцүү хэдий боловч та нарт урьд нь тохиолдсон зүйлсийг Өөрийнхөө оюун санаанаас нэг, нэгээр нь авч хаяна гэж Би найдаж байна. Гэхдээ Надад үүнийг хэрэгжүүлж чадах маш сайн арга бий. Өнгөрснийг ирээдүй орлож, та нарын урьдын хар сүүдэр өнөөдрийн жинхэнэ та нараар солигдон замхраг. Тиймээс Би та нараар дахин сонголт хийлгүүлэн зовоож, хэнд үнэнч гэдгийг чинь харах болно.

Тайлбар:

a. Эх бичвэрт “гэж мэдээд” гэдгийг орхисон.

b. Эрэг рүү буцах: “Муу ёрын замаасаа буцах” гэсэн утгатай Хятадын хэлц үг.

Өмнөх:Чи хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйлийг бэлдэх учиртай

Дараах:ГУРВАН САНУУЛГА

Танд таалагдаж магадгүй