Бурханы амийн хүчний ер бусын, агуу байдал

Линь Лин, Шаньдун муж

Би хөдөөгийн ядуу айлд төрсөн бөгөөд гэр бүл маань эрх мэдэл, байр суурьгүй байсан тул бага балчраасаа бусдад дорд үзэгдэж, байнга дээрэлхүүлдэг байлаа. Ийм зүйл болох тоолонд тун их доромжлуулсан мэт хөөрхийлөлтэй санагдан, хувь заяаг минь өөрчлөх аврагч ирэх өдрийг хүсэн хүлээдэг байсан юм. Гэрлэсний дараа амьдрал хүнд хэцүү, хүү минь үргэлж өвддөг байсан тул хөршүүд маань надад Есүст итгэх тухай ярьж өгсөн бөгөөд Эзэн Есүс шаналж байгаа хүмүүсийг зовлон, бэрхшээлээс нь аварч чаддаг тухай олж мэдээд сэтгэл ихэд хөдөлсөн билээ. Тэгээд эцэст нь өөрийн Аврагчийг олсон мэт санагдсан тул тэр цагаас хойш Есүст итгэн, цуглаанд идэвхийлэн оролцож, чадах газар бүрдээ номлол сонсдог байлаа. Гэвч дараа нь чуулганууд улам бүр эзгүйрч, итгэгчдийн доторх атаа жөтөө, маргаан, явуулга улам бүр ноцтой болж байгааг би ухаарсан юм. Энэ нь өргөн уудам нийгмээс ямар ч ялгаагүй байв. Өөрийн эрхгүй асар их урам хугарч, анх мэдэрч байсан итгэл минь аажмаар хөрсөн бөгөөд би цуглаанд явахаа болилоо.

2000 онд нэг эгч надад Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээг номлосон юм. Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс гэдгийг би олж мэдээд, зүрх сэтгэлдээ үгээр илэрхийлэхийн аргагүй баяр хөөр мэдэрлээ. Өдөр бүр цаг гарах болгонд би Бурханы үгийг гартаа барин, өлбөрсөн хүн хоол идэж буй мэт уншдаг байв. Бурханы үгэн дэх чин сэтгэл намайг дулаацуулж, тайтгаруулсан юм. Намайг гэх Бүтээгчийн халамж, өршөөл, авралыг би мэдэрсэн бөгөөд ангасан сүнс минь усалгаа, хангалтыг олж авав. Үүний дараа би Төгс Хүчит Бурханы Чуулганы томоохон гэр бүлд амьдарч, тэнд цуглаанд оролцон, ах эгч нарынхаа хамт үүргээ биелүүлдэг байлаа. Бид бүгд Төгс Хүчит Бурханы үгийн усалгаа, хангалт дунд үнэнийг эрэлхийлэхээр хичээдэг байсан бөгөөд ах эгч нар минь бие биеэ хайрлан, бүгд нэг нэгэндээ тусалдаг байсан юм. Явуулга, ов мэх, ядуу зүдүү байдлыг басамжилж, эд хөрөнгийг хайрлах явдал байгаагүй бөгөөд хүчирхийлэл, дарлал бүр ч байсангүй. Төгс Хүчит Бурханы Чуулганд би урьд нь хэзээ ч мэдэрч байгаагүй аз жаргал, баяр баяслыг үнэхээр эдэлсэн билээ. Гэвч Төгс Хүчит Бурханд итгэдгээс минь болж ХКН-ын засгийн газар намайг баривчлан, харгисаар эрүүдэн шүүсэн бөгөөд дараа нь нэг жил хорьсон юм. Чөтгөрийн тэр харанхуй үүрэнд Төгс Хүчит Бурханы үг л надад итгэл, хүч чадал өгч, Сатаныг ялах, үхлийн хязгаарлалтыг давахад алхам алхмаар намайг хөтөлсөн билээ.

2009 оны 8-р сарын 24-ний шөнө дөнгөж унтсаны минь дараа хаалга чанга балбах чимээ намайг гэнэт сэрээлээ. Тэгээд яах ийхийн зуургүй 7, 8 цагдаа хаалга эвдэн, өрөөнд орж ирэв. Тэд орж ирмэгцээ: “Бүү хөдөл! Орноосоо босоод, бидэнтэй хамт яв!” гэж бархирцгаасан юм. Намайг хувцсаа өмсөж ч амжаагүй байхад гэрэл зургийн аппарат час хийх чимээ сонсогдож, миний зургийг авсан байлаа. Дараа нь цагдаа нар байшинг нэгжин, орвонгоор нь эргүүлсэн бөгөөд хуудас цаас ч зүгээр орхисонгүй. Удалгүй байшин маань дээрэмчдэд онгичуулсан мэт ундуй сундуй болсон байв. Бүх зүйл шалан дээр хөглөрч, алхах газар байсангүй. Дараа нь гурван цагдаа намайг гадаа хүлээж буй фургон руу хүчээр аваачсан юм.

Намайг цагдаагийн хэсэгт хүргэснийхээ дараа хүчээр хана руу харуулж зогсоолоо. Нэг цагдаа намайг ширүүн дуугаар байцааж, “Төгс Хүчит Бурханд итгэх итгэлийнхээ тухай үнэнээ бидэнд хэл! Чуулганд чи ямар үүрэгтэй вэ? Хэн чиний удирдагч вэ? Удирдагч чинь хаана байгаа вэ? Бүгдийг нь хэлээдэх!” гэв. “Би юу ч мэдэхгүй” гэж би айж эмээлгүй хариуллаа. Тэдний уур уцаар тэр дороо дүрсхийсэн юм. Тэгээд хараал зүхэл хашхичингаа намайг өшиглөж, “Хэлбэл чамайг суллаж явуулна, харин хэлэхгүй бол чамайг үхтэл чинь зодно шүү!” гэж заналтайгаар сүрдүүллээ. Тэд ингэж хэлэнгээ намайг том хашлагатай төмөр сандал руу түлхэн суулгаад, түгжиж орхив. Энэхүү ёрын муу цагдаа нар намайг аймшигтай гэмт хэрэг үйлдсэн мэт тэгтлээ сүр бадруулан баривчилсан байдал, над руу чиглэсэн тэдний харгис дүр төрх, ууртай харц, мөн эмзэг турьхан бүсгүй хүн надад хэрхэн хандсан байдал зэргийг хараад би өөрийн эрхгүй сандарч, айж эмээсэн юм. “Намайг тэд яаж тамлахаар төлөвлөж байгаа бол? Намайг үнэхээр эрүүдэн шүүж, зодож занчвал би яана аа?” гэж бодогдлоо. Тэгээд өөрийн эрхгүй мэгдэн зүрх сэтгэлдээ Бурханд залбирлаа: “Төгс Хүчит Бурхан минь! Миний биеийн хэмжээ үнэхээр хэтэрхий өчүүхэн юм, тэгээд Сатаны муу ёрын хүчинд бүслүүлсэн би айж эмээлээ. Надад итгэл, хүч чадал хайрлаач гэж Танаас гуйя. Намайг хамгаалаач, тэгснээр би Сатанд болон эдгээр чөтгөрт толгой бөхийлгөлгүй, бат зогсож, Таныг гэрчилж чадна!” Энэ үед Бурханы дараах үг санаанд орсон юм: “Чамайг хүрээлэн буй бүх орчин Миний зөвшөөрлөөр оршдог гэдгийг мэдэх хэрэгтэй, Би бүгдийг нь зохицуулдаг. Миний чамд өгсөн орчинд Миний зүрх сэтгэлийг тодорхой харж, зүрх сэтгэлийг минь хангалуун байлга. Бүү ай, олон түмний Төгс Хүчит Бурхан гарцаагүй чамтай хамт байна; Тэр та нарыг хамгаалж, бамбай чинь болно” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Хорин зургаадугаар бүлэг”-ээс). Тийм ээ, тэр өдөр надад тохиолдож буй бүхэн Бурханы сэнтийн зөвшөөрөлтэй байсан тул би чөтгөрийн үүрэнд урхидуулж, заналт, чөтгөрлөг араатнуудын сүрэгтэй нүүр тулсан ч ганцаараа тулалдаж байгаа юм биш; харин Төгс Хүчит Бурхан надтай хамт байлаа. Би Түүнд найдаж болно, бас Тэр миний бат өмөг түшиг болохоор надад айх зүйл юу байна? Эдгээр зүйлийг бодоод би хулчийж, айхаа больж, Сатантай эцсээ хүртэл тулалдах хүчтэй болсон бөгөөд амиа золиод ч хамаагүй бат зогсож, Бурханыг гэрчилнэ гэдгээ тангараглалаа!

Дараа нь цагдаа нар эрүү шүүлтээр дамжуулан надаар хүчээр хэрэг хүлээлгэхээр оролдож эхэлсэн юм. Эхний өдрийн өглөө цагдаа нар намайг гавласан бөгөөд цусны шинжилгээ хийлгэхээр аваачих үедээ хүчлэн чирснээс болж гавын хурц ирмэгүүд маханд минь шигдлээ. Удалгүй бугуйн минь арьс зулгарч, час хийсэн хурц өвдөлт мэдрэгдэж байлаа. Үүний дараа тэд намайг паарнаас гавласан бөгөөд зугтах вий гэж болгоомжлон гавыг минь маш их чангалсан болохоор хоёр бугуй минь цусанд будагдсан юм. Ёрын муу энэ цагдаа нар намайг ахин дахин байцааж, чуулганы мэдээллийг хүчээр хэлүүлэх гэж дэмий оролдсон боловч тэгэх бүрд нь би юу ч мэдэхгүй гэж хэлдэг байсан тул тэд багтартлаа уурлаж, уураа барьж чадсангүй. Тэдний нэг нь ууртайгаар алхаж ирээд, нүүрэн дундуур тас хийтэл алгадлаа. Тэр даруй нүдэнд гал маналзаж, ухаан алдах шахсан бөгөөд буйлан дахь шүд суларч, өөрийн эрхгүй нүдэнд нулимс цийлгэнэв. Уйлж байгаа атлаа ам нээхээс татгалзсаар байгааг минь цагдаа хараад уурандаа ярвайж, духан дээрх хэдэн туг үсийг минь ширүүнээр зуурч аван гартаа ороогоод, дараа нь хана руу ар дагзаар минь савлаа. Энэхүү заналт цохилтоос үүдэн миний толгой эргэж, чих шуугьсан юм. Түүний уур гараагүй л байсан тул намайг хэд дараалан алгадаж, “Би чамайг уйлуулна даа! Ам нээхгүй бол ингэдэг юм!” хэмээн уурсан хашхирлаа. Ингэж хэлж байхдаа тэр цагдаа нэг хөл дээр минь гутлаараа чанга дэвслэв. Эдгээр диаволын заналт зодуур, тамлалд өртсөний дараа миний хамаг бие өвдөж, доголж байлаа. Би үхэх гэж байгаа мэт шалан дээр хөдөлгөөнгүй хэвтэж байв. Миний нөхцөл байдлыг харсан цагдаа нар хараал зүхэл урсгачхаад явцгаасан бөгөөд гарах замдаа хаалга савлаа. Үдээс хойш тэд надаар чуулганы мэдээллийг албадан хэлүүлэх гэж оролдохдоо урьдынх шигээ заналтайгаар нэмж зодсон юм. Хэдэн удаагийн ийм зодуурын дараа миний толгой эргэж, дотор муухайран, бие минь яг салж унах гэж байгаа юм шиг маш их өвдлөө. Би хэзээ хэзээгүй үхэх гэж байгаа мэт санагдаж байсан юм. Гэвч ёрын муу тэр цагдаа нар байцаалтаа өчүүхэн ч багасгасангүй. Ямар ч хүн чанаргүй тэд асаагуураар хоёр хөлийг минь түлснээс болж тэр дороо хоёр том цэврүү үүслээ. Маш их өвдсөн тул би өөрийн эрхгүй уйлсан юм. Өвдсөндөө би шалан дээр суугаад, ёрын муу энэ цагдаа нарыг харах үед тэд дор бүрнээ намайг хэдэн хэсэг болгон тасчин хаяхыг юу юунаас ч илүү хүссэн тамын орны чөтгөрүүд мэт араатны уур хилэнтэйгээр ширтэж байсан бөгөөд би өөрийн эрхгүй сул дорой болж эхэлсэн юм. Тэгээд би: “Төгс Хүчит Бурхан минь, ёрын муу энэ цагдаа нар намайг тамлахаа хэзээ болих юм бэ? Би үнэхээр цааш тэсэж чадахгүй нь…” гэж Бурханд чимээгүйхэн гомдоллов. Би маш сул дорой болж, ухаан алдаж унахаар болсон бөгөөд “Тэдэнд зүгээр л нэг юм хэлчихвэл яах бол? Тэгвэл зовох шаардлагагүй шүү дээ…” гэж өөрийн эрхгүй бодсон юм. Гэвч дараа нь, “Нэг зүйл хэллээ ч гэсэн би Иудас мөн, өөрөөр хэлбэл, Бурханаас урваж байна гэсэн үг” хэмээн тэр дороо бодогдсон юм. Зүрх сэтгэлд минь ширүүн тэмцэл өрнөсөн бөгөөд тэр үед Бурханы дараах үг санаанд орлоо: “Харин ч та нар бүгдэд таалагдах, бүгдэд ашиг тус авчрах, мөн өөрийн чинь хүрэх газарт ашиг тустай зүйл хийх хэрэгтэй, эс бөгөөс гамшгийн дунд өөр хэн ч биш, чи л зовно” (Үг нь махбодоор илэрсэн номын “Хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд”-ээс). “Гай зовлонгийн үеэр Надад өчүүхэн төдий ч үнэнч байгаагүй хүмүүст Би цаашид өршөөнгүй хандахгүй, учир нь Миний өршөөл ердөө энэ хүртэл үргэлжилдэг. Түүнчлэн Надаас нэгэнтээ урвасан хэнд ч Би дургүй, найз нөхдийнхөө ашиг сонирхлыг худалддаг хүмүүстэй харилцах бүр ч дургүй. Тухайн хүн хэн байх нь хамаагүй, энэ бол Миний зан чанар юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд”-ээс). Бурханы үг намайг гэнэт ухаан оруулсан юм. Би урьдын бодолдоо өөрийн эрхгүй цочирдов. “Өнөөдөр Сатаны хяхалт хавчлага надад тохиолдсон ч би эдгээр диаволыг ялж, бат зогсож, Бурханыг гэрчлэхийн тулд Түүнд хэрхэн найдах талаар бодохын оронд өөрийн махан биедээ анхаарлаа. Иймээс би аминчхан, жигшүүртэй байгаа бус уу? Бурхан зөвт, ариун бөгөөд хэрэв би ах эгч нараа худалдаж, жигшүүрт Иудас болбол Бурханы зан чанарт халдаж, улмаар өөрийгөө сүйрүүлэх бус уу? Өнөөдөр намайг ёрын муу энэ цагдаа нарт тамлуулахыг зөвшөөрсөн Бурханы хүсэл бол Өөрийг нь улайран эсэргүүцэж, дайсагнадаг ХКН-ын засгийн газрын чөтгөрлөг мөн чанарыг надад тодорхой харуулах явдал юм, ингэснээр би зүрх сэтгэлээ Бурхан руу эргүүлж, Бурханд үнэнч байдлаа хадгалж, бат зогсож, Бурханыг гэрчилж чадна шүү дээ” гэж би эргэцүүллээ. Ийм дүгнэлтэд хүрээд би дуулгаваргүй байсандаа харамсаж, буруугаа мэдэрсэн юм. Тэгээд Бурханд гэмшихийг хүслээ. Цагдаа нар намайг яаж ч хорлож, тамлалаа гэсэн би махан биеэ өөгшүүлэхээс татгалзана. Би Бурханд үнэнч гэдгээ үйлдлээрээ нотлохын тулд Түүний зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай дагаж, бүх зовлонг үүрч, бат зогсон, Бурханыг гэрчлэхийг л хүсэж байлаа. Амиа алдсан ч гэлээ би Иудас болж, Бурханаас урвахгүй! Эцсийн ганц амьсгал үлдсэн цагт би хэзээ ч Сатанд буулт хийж, бууж өгөхгүй! Тэр орой ёрын муу энэ цагдаа нар намайг шалан дээр хөлөө жийж суу хэмээн тушаагаад, дараа нь гарыг минь хүчтэй өргөн, ард минь дээш гавласан бөгөөд тэр даруй хоёр гар болон аль хэдийн шархалсан бугуйнд минь хурц өвдөлт мэдрэгдлээ. Цагдаа нар галзууртлаа уурлан, сэнсийг хамгийн хүчтэй тохиргоон дээр нь тавьж, над руу чиглүүлсэн бөгөөд жихүүн агаарын урсгалыг хамаг бие рүү минь үлээлгэлээ. Би маш их даарсандаа тасралтгүй чичирч, аман дахь шүд тачигнаж байлаа. Тухайн үед миний сарын тэмдэг ирсэн байсан бөгөөд ёрын муу энэ цагдаа нар надад ариун цэврийн хэрэгслээ солих боломж олгохын оронд өмдөндөө “зохицуул” гэж шаардав. Тэгээд модны зөөлөн мөчир авчран намайг нүүр нүдгүй ташуурдаж, цохилт болгон нь цуст ором үлдээж байлаа. Би маш их өвдсөндөө бултах гэж хичээсэн боловч цохилтоос бултаж байгааг минь хараад тэд улам ч заналтайгаар зодонгоо: “Одоо ам нээх эсэхийг чинь харъя л даа! Өнөө шөнө чамайг би эрэмдэглээд, сүйд хийгээд өгье л дөө!” гэсэн юм. Ёрын муу энэ цагдаа нарын харгислал, заналт байдал ой гутмаар байсан ч Бурханы удирдамж, хамгаалалтын ачаар би тэдэнд бууж өгөөгүй бөгөөд тэд энэ удаагийн байцаалтаас юу ч олж долоосонгүй.

Хэдэн өдрийн харгис байцаалтын үеэр Үндэсний Аюулгүй Байдлын Бригадын офицер зөөлөн арга ашиглан чуулганыг худалдуулахаар дэмий оролдон, “сайн цагдаа”-гийн дүр эсгэсээр байсан юм. Тэрээр найрсаг, зөөлөн төрхтэй агаад надад ус хийж өгч, алим авчирч, “Ийм залуу насандаа ингэж зовно гэдэг үнэхээр харамсалтай юм. Зүгээр л бидний мэдмээр байгаа зүйлийг хэлчих, тэгвэл үүнийг зогсоож болно. Чи гэртээ харьж болно. Нөхөр, хүү хоёр чинь чамтай уулзах гээд хүлээж байгаа шүү дээ!” хэмээн хуурамч эелдэг байдлаар хэлсэн билээ. Анх тэр офицер сайн хүн шиг санагдсан ч тэдний хэнээс нь ч илүү заналтай, ёрын нэгэн байсан юм. Өөрт нь хэлэхгүй нь гэдгийг харсан түүний царай догшноор ярзайж, жинхэнэ араатны уг чанараа бүрэн илчилсэн бөгөөд намайг бүр ч илүү харгис, өршөөлгүй байдлаар эрүүдэн шүүж эхлэв. Тэрээр намайг цагдаагийн хэсгийн төв танхимд аваачин, буланд хоёр цагийн турш хүйтэн агаарт хүчээр ганцааранг минь суулгаад, эргэж ирснийхээ дараа намайг дуудан хашхирч, хангалттай чанга хариулсангүй гэж бодсон тул хөлийг минь жийлгэн, өвдөгний тойгон дээр заналтайгаар дэвслээд, дараа нь нурууны ард гавлаатай байсан хоёр гарыг минь ширүүнээр өргөлөө. Бэлхүүс минь тас хийх нь сонсогдож, дараа нь би зүрх зүсэм өвдөлт мэдрэн, орь дуу тавьсан бөгөөд үүний дараа бэлхүүсэн дэх бүх мэдрэлээ алдсан юм. Хашхирсан маань энэ диаволыг уурлуулах юм гэж би огт төсөөлсөнгүй. “Дахин хашхируулахгүйн тулд өөдөс даавуу авчраад аманд нь чихчих!” гэж тэрээр аялдан дагалдагч руугаа ууртайгаар бархирлаа. Тэр өмхий, заваан даавууны өөдөс авчран, аманд чихэхэд бөөлжис цутгав. Тэрээр даавууг аманд минь үргэлжлүүлэн чихэх зуураа “Наадхыгаа шүдэндээ зуу! Даавуугаа унагаад үзээрэй!” гэж над руу хашхичсан юм. Энэ зэрлэг адгууснуудтай тулгараад зүрх сэтгэлд минь гашуун үзэн ядалт л мэдрэгдэж байлаа. Би тэднийг голдоо ортол үзэн ядсан тул нулимс ч үлдсэнгүй. Дараа нь энэхүү диавол офицер намайг үргэлжлүүлэн байцаасан бөгөөд намайг ам нээхгүй хэвээр байгааг хараад дахин хөл дээр дарангаа гавтай гарыг минь дээш өргөлөө. Ингэхэд нь маш их өвдөж, хүйтэн хөлс цутгасан бөгөөд би өөрийн мэдэлгүй дахин хашхирлаа. Тэгээд мөн л ам нээхгүй байгааг минь харсан тэр аялдан дагалдагчдадаа, “Наадхыгаа аваад яв!” гэв. Ёрын муу хоёр цагдаа намайг өргөн босгосон ч тухайн үед бэлхүүс минь цэх зогсож чадахгүй болсон байлаа. Би нуруугаа бөгтийлгөн, нэг нэг алхмаар удаан алхах ёстой болсон юм. Асар их өвдөлт дунд миний оюун санаанд сул дорой, найдлага тасарч, арга мухардсан байдал мэдрэгдлээ. Цаашид хэр удаан тэсвэрлэж чадахаа би мэдэхгүй байсан тул үхэх ёстой болсон ч гэсэн Бурханаас урвахгүйн төлөө зүрх сэтгэлдээ Бурханд ахин дахин залбирч, Төгс Хүчит Бурханы хамгаалалтыг дуудсан юм.

Төгс Хүчит Бурхан миний сул дорой байдлыг бүх талаар ойлгож, цаг ямагт өршөөнгүй хандан, намайг нууцаар хамгаалж байсныг би дараа нь харсан билээ. Ёрын муу энэ цагдаа нар намайг дахин байцаахаар ирэх үедээ, “Чамайг ам нээхгүй бол өөр газарт аваачиж, цахилгаан сандалд суулгана шүү. Цахилгаан гүйлгэмэгц чи ухаан алдаж унана, тэгээд үхдэггүй юм аа гэхэд эрэмдэг болно!” гэж сүрдүүлсэн юм. Ёрын муу офицерын үгийг сонсоод би өөрийн эрхгүй айлаа. Тийм хүний үнэргүй хандлагыг би үнэхээр тэвчиж чадахгүй гэж бодсон тул Бурханд яаран залбирсан бөгөөд тэр мөчид Бурханы дараах үгийг санав: “Хүмүүс амиа золиослоход бэлэн байх үед бүх зүйл ялихгүй болж, хэн ч тэднийг дийлж чадахгүй. Аминаас илүү чухал зүйл юу байх юм бэ?” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын нууцын тухай тайлбарын “Гучин зургаадугаар бүлэг”-ээс). Тийм ээ, миний амь Бурханы гарт байсан юм. Бурхан үүнийг хянаж, захирдаг бөгөөд үхэх, сэхэх эсэх минь цагдаа нараас хамаарахгүй байлаа. Хэрэв би үнэхээр амиа гаргуунд нь гаргавал Сатаныг ялж чадах байв. Тэр мөчид би итгэлээр дүүрч, амиа гаргуунд нь гаргах, Бурханы гарт даатгах, Бурханы зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай дагах хүсэлтэй болсон юм. Яг тэр үед цахилгаан сандал үнэндээ эвдрээд, цахилгаан гүйлгэж болохгүй байгаа гэж ёрын муу цагдаа нарын нэг нь хэлэхийг би сонсоно гэж огт санаагүй билээ. Төгс Хүчит Бурхан хором мөч бүхэнд надтай хамт байгаа гэдгийг би тэр мөчид гүнээ мэдэрсэн юм. Хэдийгээр би чөтгөрүүдийн үүрэнд байсан ч Бурхан миний хажууд үлдсэн байв. Тэрээр зовлон туулахыг минь зөвшөөрсөн ч амийг минь авахыг сатанлаг чөтгөрүүдэд зөвшөөрөөгүй юм. Гайхамшигт хамгаалалтынх нь төлөө, мөн надад мултрах боломж олгосных нь төлөө би Төгс Хүчит Бурханд талархлаа! Миний итгэл батжиж, бат зогсон Бурханыг гэрчлэхийн тулд ямар ч зовлон үүрэхэд бэлэн байсан юм. Улайрсан ёрын муу энэ цагдаа нар хоол идүүлж, ус уулгахгүй, мөн унтуулалгүйгээр намайг зургаан өдөр, таван шөнийн турш эрүүдэн шүүж, байцаасан билээ. Энэ нь надад ХКН-ын засгийн газар бол бүлэг дээрэмчид, танхайчуулаас цаашгүй гэдгийг тодорхой харуулсан юм. Тэдний саварт байна гэдэг нь харгис, зэрлэг диаволуудын саварт байна гэсэн үг бөгөөд Төгс Хүчит Бурханы халамж, хамгаалалт байгаагүй бол тэд намайг үхтэл минь эрүүдэн шүүх байлаа. Ёрын муу энэ цагдаа нар хэд хоногийн турш намайг хооллож ундлахгүй, бас унтуулахгүй байснаас гадна элдэв янзаар тамласан боловч би огт өлсөж, цангаж, ядраагүй юм. Үндэсний Аюулгүй Байдлын Бригадын офицерууд ийм залуу хүн ингэж олон хоногоор тэсвэрлэж байхыг огт хараагүй гэцгээж байлаа. Төгс Хүчит Бурханы тоймгүй их амийн хүч миний махан биеийг тэтгэж, намайг амиар ханган, эцсээ хүртэл тэсвэрлэх хүч чадал надад өгсөн гэдгийг би гүнээ ойлгов. Энэ нь яг л “Хүн зөвхөн талхаар бус, харин Бурханы амнаас гарч буй үг бүрээр амьдардаг гэж бичигдсэн байдаг” (Матай 4:4) хэмээн Эзэн Есүсийн хэлсэн шиг байлаа. Төгс Хүчит Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Бурхан Өөрийн амиар амьтай, амьгүй бүх зүйлийг хангаж; Өөрийн агуу хүч, эрх мэдлээр бүхнийг дэг журамтай байлгадаг. Энэ бол хэний ч төсөөлж, ойлгож чадахгүй баримт бөгөөд эдгээр ойлгох аргагүй баримт нь Бурханы амийн хүчний яг тэр илрэл, гэрчлэл билээ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан бол хүний амийн эх сурвалж”-аас).

Дараа нь цагдаа нар хатуу арга үйлчлэхгүй байгааг мэдээд зөөлөн арга ашиглаж үзэхээр шийджээ. Үндэсний Аюулгүй Байдлын Бригадын дарга өөрийн биеэр намайг байцаахаар ирэв. Тэрээр зулгуйдсан байдлаар гавыг минь зөөлхөн тайлж, суу хэмээн урьсан бөгөөд “Чи маш мунхаг юм. Чуулганд чи ямар ч албан тушаалтан, эрх мэдэлтэн биш шүү дээ. Тэд чамайг худалдсан атал энд чи тэдний төлөө биднийг эсэргүүцэж байдаг. Ингэх чинь үнэхээр үнэ цэнтэй гэж үү? Бас чи Төгс Хүчит Бурханд итгэх юм бол алсдаа хүү чинь элсэлтийн шалгалтаар их сургуульд орж, цэрэгт явж, төрийн албан хаагч болж чадахгүй. Тэгээд ч нөхөр чинь чамайг хайхардаггүй юм байна. Аягүй бол аль хэдийн өөр хүнтэй болж, чамайг хаясан ч байж магад… Үнэндээ бол чиний нөхцөл байдлын талаарх бүхнийг бид аль хэдийн мэдэж байгаа. Чамайг юу ч хэлэхгүй байлаа ч гэсэн бид ямар ч ялгаагүйгээр чамайг хэрэгт яллана, учир нь энэ бол ХКН-ын улс орон шүү дээ. Юу болохыг бид шийддэг юм. Бас чамайг хэд хоног саатуулахаа ч бид шийднэ. Чи энд үхлээ ч гэсэн биднийг яах ч үгүй, тиймээс чи хэргээ хүлээсэн нь дээр шүү! Хятад бол бусад орноос өөр. Чамайг юу ч хэлэхгүй байлаа ч гэсэн гэмт хэрэгт яллаж, ял оноож чадна” гэж “зөөлөн” дуугаар хэллээ. Эелдэг байдлаар намайг уруу татах гэж элдэв аргаар оролдохыг нь бүгдийг нь сонсоод нэг бол зүрх булгилж, эсвэл сэтгэлээр унаж байсан бөгөөд би нэн хөөрхийлөлтэй байлаа. Яахаа мэдэхгүй байсан болохоор би зүрх сэтгэлдээ ийнхүү дуудсан юм: “Төгс Хүчит Бурхан минь! Миний биеийн хэмжээ хэтэрхий өчүүхэн, бас би дэндүү дутуу дулимаг гэдгийг Та мэднэ. Ийм нөхцөл байдлыг хэрхэн туулж, яаж нүүр тулахаа би мэдэхгүй юм. Удирдамжийг тань би гуйж байна.” Энэ үед би дахин Бурханы үгээс зүг чигээ олсон билээ: “Миний ардууд… цаг ямагт Сатаны зальт аргын эсрэг хамгаалах ёстой, энэ нь та нарыг Сатаны занганд унахыг зогсоох бөгөөд тэр үед харамсахад хэтэрхий оройтсон байх болно” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Гуравдугаар бүлэг”-ээс). “Харин чи Миний төлөө аль ч харанхуй хүчинд бас автагдах ёсгүй. Төгс замаар алхахын тулд Миний мэргэн ухаанд найд; Сатаны хуйвалдаан үйлчилж эхлэхийг бүү зөвшөөр” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Аравдугаар бүлэг”-ээс). Бурханы үг зүрх сэтгэлийг минь гэгээлэг болгож, би хэрэгжүүлэлтийн замыг оллоо. “Тийм шүү! Сатан намайг төөрөгдүүлж, мэхлэхийн тулд сэтгэл хөдлөлийн занга ашиглаж байж. Би түүний заль мэхийг нэвт харж, мэргэн ухаанаар үүнийг нь ялж, хууртахгүй байх ёстой. Бүх зүйл, бүх хэрэг явдал Бурханы гарт байдаг. Торыг нь зэвэртэл урт удаан хугацаанд шоронд суулаа ч гэсэн би Сатанд хэзээ ч захирагдаж, Бурханаас урвах ёсгүй!” гэж би дотроо бодов. Одоо би юу хийхээ хавьгүй тодорхой мэдлээ. Түүний өдөөн турхиралт, уруу таталтын өмнө би чимээгүй суун, залбирч, Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван болгосон юм. Дараа нь би түүнд: “Би та нарыг шүүхэд өгнө дөө! Та нар намайг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэхээр оролдоод зогсохгүй хуурамчаар гэмт хэрэгт буруутгасан!” гэж ууртайгаар хэллээ. Тэр зэвүүн байдлаар хөхөрч, “За яах вэ, би чамайг цохиогүй. Яваад шүүхэд өг л дөө. Энэ бол ХКН-ын орон. Хэн ч чамайг өмөөрөхгүй” гэлээ. Түүний үгээс үүдэн ХКН-ын ёрын муу засгийн газрыг би голдоо ортол жигшсэн юм. Бас энэхүү хөгшин диавол хууль, ёс суртахууныг үнэхээр огт тоодоггүй байлаа. Дараа нь тэр надаар хэн гэдгийг нь тогтоолгохын тулд ах эгч нарын минь овоорсон олон биеийн байцаалтыг авчирсан бөгөөд надаас тэднийг мэдэх үү гэж асуун, ах эгчийг маань худалдуулна гэж дэмий найдав. “Би тэдний ганцыг нь ч танихгүй юм байна!” гэж би ширүүн хариуллаа. Үүнийг сонсоод түүний царай уурласандаа час улайсан юм. Тэр намайг өөрт нь үнэхээр юу ч хэлэхгүй нь гэдгийг ойлгоод, цухалдсан байдалтай явж одлоо. Тэгээд үдээс хойш нь тэд намайг цагдан хорих газарт аваачсан бөгөөд “Цагдан хорих газарт бид чамайг усны хажууд явган суулгаад саримс арилгуулна, ингээд хэд хоносны дараа чиний хоёр гар өмхийрч гүйцнэ дээ!” хэмээн заналтайгаар сүрдүүллээ. Ингэж хэлэнгээ ёжтойгоор инээж, хөхрөлдсөн ба тэдний араатны дүр төрхөөс Сатаны харгис, хэрцгий чөтгөрлөг царайг би харсан юм!

Цагдан хорих газарт нэг сарын турш хорьсныхоо дараа цагдаа нар намайг 20,000 юань төлбөл гэртээ харьж болно гэлээ. Намайг байхгүй гэж хэлэх үед тэд наймаацаж байгаа аятай 10,000 юань ч гэсэн болно гэв. Намайг сохор зоос ч байхгүй гэж хэлэх үед тэдний унтууцал тэр дороо уур уцаар болж хувирсан бөгөөд тэд ёжтойгоор инээн, “Ямар ч мөнгөгүй юм бол чи хөдөлмөрөөр дахин хүмүүжих болж дээ! Чамайг суллагдах үед нөхөр чинь тоох ч үгүй!” гэж хэллээ. “Тэгвэл тэг л дээ, надад хамаагүй!” гэж би шийдэмгий хэлсэн юм. Иймээс тэд дахин бодолцож ч үзэлгүй, “нийгмийн дэг журам алдагдуулсан”, “хуулийн хэрэгжилтэд саад хийсэн” гэх гэмт хэргээр намайг яллаж, нэг жил хөдөлмөрөөр дахин хүмүүжих ял оноолоо. ХКН-ын засгийн газар бол Бурханы эсрэг дайсагнадаг, хүний амийг юман чинээ тоодоггүй сатанлаг диавол гэдгийг энэ нь улам тодорхой харуулав! Чөтгөрүүдийн засагладаг газар дээрх энэ тамд Бурханыг заналт дайсан хэмээн тооцож, эрх баригч намыг бурханлаг тушаал, хууль гэж авч үздэг ба тэдний дор амьдардаг хүмүүст шашны эрх чөлөө байтугай хүний эрх, эрх чөлөө огт байдаггүй юм байна! Тэр мөчид би өөрийн эрхгүй Төгс Хүчит Бурханы үгийг санасан юм: “Цээжин дотор бугшсан үзэн ядалтаа юуг ч үлдээлгүйгээр гаргаж, тэдгээр өгөршсөн нянг устгаж, үхэр адууныхаас өөрцгүй амьдралаа орхих боломжтой болж, цаашид зарц байхаа больж, цаашид агуу улаан лууд чөлөөтэй дэвслүүлж эсвэл захирагдахаа болих юм; чи цаашид энэ бүтэлгүйтсэн үндэстний хүн байхаа больж, цаашид ял гэмийн туйлд хүрсэн агуу улаан лууд харъяалагдахгүй ба чи үүнд дахин боолчлогдохгүй. Чөтгөрүүдийн үүрийг Бурхан гарцаагүй хэдэн хэсэг тасчин хаях ба чи Бурханы хажууд зогсох болно, чи Бурханд харъяалагддаг, харин энэ боолын хаант улсад харъяалагддаггүй. Бурхан энэ харанхуй нийгмийг хэдийн Өөрийн ясандаа тултал жигшсэн. Тэр шүдээ зуун, энэ хорон санаатай, жигшүүрт хөгшин могой дээр Өөрийн хөлийг тавихаар улайрч байгаа ба ингэснээр энэ нь хэзээ ч дахин босч чадахгүй бөгөөд дахин хэзээ ч хүнийг хүчирхийлэхгүй юм; Тэрээр түүний урьд нь хийсэн үйлдлүүдийг өршөөхгүй, мөн Тэр хүнийг хууран мэхэлснийг нь тэвчихгүй, эрин үеүдийн туршид үйлдсэн нүгэл бүрийнх нь төлөө тооцоо бодох болно; бүх хорон муугийн энэ толгойлогчдыг[1] Бурхан өчүүхэн төдий ч өршөөхүй, Тэр үүнийг бүрэн устгах болно” (Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (8)”-аас). Тухайн мөчид би Хятадын засгийн газрын үнэхээр дотуур тамиртай, зальхай, ов мэхтэй гэдгийг харсан болохоор уур уцаар, уйтгар гунигийн аль алинаар дүүрсэн билээ. Тэд “шашин шүтэх эрх чөлөө, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах” гэх зэрэг уриа лоозон баримталдаг гэцгээдэг ч цаанаа Бурханы ажилд цадиггүйгээр саад хийж, сүйрүүлэн, Төгс Хүчит Бурханд итгэгчдийг хүссэн цагтаа баривчилж, зодож нүдэж, торгож, хөнөөдөг, мөн Бурханыг голуулж, Бурханаас урвуулж, өөрийн харанхуй засаглалд захирахын тулд хүмүүсийг энэрэлгүйгээр албадан шахдаг. Хүн төрөлхтнийг Бурхан бүтээсэн бөгөөд Бурханд итгэж, Бурханыг шүтэн мөргөх нь байгалийн жам, зөв зүйтэй атал харгис ХКН-ын засгийн газар Тэнгэр болон байгалийн эсрэг явж, жинхэнэ Бурханы ирэлтийг хөөж явуулах гэж оролддог. Тэд заналхийлэх, өдөөн хатгах, худал ял тулгах, албадан хэрэг хүлээлгэх, эрүүдэн шүүх зэргийг ашиглан Бурханд итгэгчдийг хүний үнэргүй байдлаар хяхаж хавчдаг. Тэдний гэмт хэрэг жигшүүртэй, аймшигтай, бас үзэн ядмаар! Олиггүй, ёрын муу байдлаас нь болж би тэдэнд голдоо ортол зэвүүцсэн бөгөөд тэднийг дагаж байснаас үхсэн нь дээр гэж урьд урьдынхаасаа илүү сэтгэл шулуудаж, Төгс Хүчит Бурханыг даган, амьдралын зөв замаар алхах итгэл, шийдвэр минь хэзээ хэзээнээс илүүтэй батажлаа.

2010 оны 8-р сард би ялаа эдлээд суллагдсан юм. Намайг ялаа эдэлж байх хугацаанд нөхрийг минь бас нэг жилийн турш цагдаагийн ажиглалтад байлгасан гэдгийг би гэртээ хариад олж мэдсэн юм. Тэр жил оройдоо энгийн хувцастай цагдаа нар байнга гэрийн цаанаас нөхрийн минь үйл хөдлөлийг тандаж, нөхрийг минь тагнаж, гэрийг минь ажиглаж байсан бөгөөд нөхрийг маань гэртээ харьж, аюулгүй санагдаж болох газартай байх боломжгүй болгожээ. Өдрийн цагаар нөхөр минь гадаа ажиллах ёстой болж, шөнөөр гэрийн ойролцоох овоолсон түлээн дунд унтах ёстой болдог байсан бөгөөд сайн нойр авах боломжгүй байж. Цагдаагийн гар хөл болсон энэ хүмүүс бас тосгонд миний талаар цуу яриа дэгдээж, намайг орхиулахаар тосгоны хүн бүрийг өдөөн турхирсан бөгөөд намайг тандуулахаар Тосгоны Эмэгтэйчүүдийн даргыг илгээсэн гэдгийг би суллагдсаныхаа дараа олж мэдлээ. Тэд бас хотоос явахгүй гэдэг амлалтын бичигт надаар гарын үсэг зуруулав. Тэд хувийн бүх эрх чөлөөг минь боосон юм. Гэртээ нэг сарын турш байсны минь дараа 3, 4 цагдаа намайг байцаахаар Үндэсний Аюулгүй Байдлын Бригад руу дахин албан хүчээр авч явсан билээ. Тэд намайг дахин төмөр сандал дээр түгжиж, Төгс Хүчит Бурханы Чуулганы тухай мэдээллийг албадан хэлүүлэхээр оролдсон юм. Гэр бүлийнхэн маань намайг гаргаж авахаар ирэхэд тэд: “Та нар түүнийг суллуулмаар байгаа бол 20,000 юанийн торгууль төлөх юм уу Төгс Хүчит Бурханы Чуулганы талаар мэдээлэл хэлүүлэх хэрэгтэй. Эс бөгөөс түүнд таван жил хөдөлмөрөөр засан хүмүүжих ял онооно!” гэж биеэ тоосон байдлаар хэлжээ. Гэр бүлийнхэнд минь тийм их мөнгө байхгүй болохоор арга мухардан, бухимдсаар гэртээ харьцгаахаас өөр аргагүй болсон юм. Энэхүү чөтгөрүүд дахин баривчилгаа ашиглаж, Бурханаас намайг албадан урвуулах хүсэлтэй байна гэдгийг би гүнээ ойлгож байсан тул залбиралдаа Бурханыг яаран дуудлаа: “Төгс Хүчит Бурхан минь, өнөөдөр Сатан дахин ов мэх хэрэглэж, намайг албадан Танаас урвуулах гэж хий дэмий горьдож байна, гэвч би тэдэнд хууртахгүй. Хэчнээн олон жил хөдөлмөрлөх ёстой боллоо ч би Таныг хангалуун байлгахын тулд гэрчлэлд зогсоно.” Хэчнээн их зовох ёстой болсон ч гэрчлэлд зогсохоор зүрх сэтгэлдээ тангарагламагцаа би Бурханы гайхамшигт ажлыг харсан юм: Ёрын муу энэ цагдаа нар байцаалтаасаа юу ч олж долоохгүй гэдгээ ойлгоод, тэр оройдоо намайг суллалаа. Надад зам нээж, Сатаны савраас дахин аварсанд нь би Төгс Хүчит Бурханд талархлаа.

ХКН-ын засгийн газрын харгис хавчлагын үеэр би амьд мэнд мултарна гэж төсөөлж ч зүрхлээгүй юм. Төгс Хүчит Бурханы үгийн удирдамж, Төгс Хүчит Бурханы халамж, хамгаалалт, Бурханы надад өгсөн тоймгүй их хүч чадал байгаагүй бол хүний үнэргүй энэ диаволууд сул дорой амийг минь хэзээ хэзээгүй бөхөөж, залгиж чадах байсан бөгөөд Сатаны өмнө би хэзээ ч бат зогсож чадахгүй байх байлаа. Төгс Хүчит Бурханы үгийн эрх мэдэл, хүч чадлыг энэ нь надад үнэхээр ойлгуулж, Төгс Хүчит Бурханы амийн хүчний ер бусын, агуу байдлыг мэдрэх боломж олгосон бөгөөд намайг гэх Бурханы жинхэнэ хайр, аминч бус хангалтыг мэдрүүлсэн билээ! Сатаны уруу таталтыг даван туулж, үхлийн айдсаа ялан гарч, газар дээрх тэр тамаас гарч ирэхэд минь Төгс Хүчит Бурхан л намайг удаа дараа хөтөлсөн юм. Хүн төрөлхтнийг гэх Төгс Хүчит Бурханы хайр л чин үнэнч байдаг, Төгс Хүчит Бурхан л миний найдаж болох Нэгэн, миний цорын ганц аврал гэдгийг би гүнээ мэдрэв. Тэгээд Сатаныг орхиж, голж, үнэнийг эрэлхийлж, Төгс Хүчит Бурханыг мөнхөд даган, амьдралын гэгээлэг, зөв замаар алхана гэж би амьдралаараа тангараглалаа!

Тайлбар:

1. “Бүх хорон муугийн толгойлогч” гэдэг нь хөгшин диаволыг хэлж байна. Энэ хэллэг нь дээд зэргийн дургүйцлийг илэрхийлдэг.

Өмнөх: Зовлон, бэрхшээл дунд сэрсэн нь

Дараах: Чөтгөрүүдийн үүрэнд орсноор Бурханы хайрыг илүү гүн мэдэрсэн нь

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Үхлийн савраас мултарсан нь

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурхан үргэлж хүний зүрх сэтгэлд оршиж, цаг үргэлжид хүмүүсийн дунд амьдардаг. Тэр хүний амьдралын...

Офицерын гэмшил

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн, “Дэлхий бүтээгдсэнээс эхлээд өнөөг хүртэл Өөрийнхөө ажлаар Бурханы хийсэн бүхэн бол хүнийг огтхон ч үзэн...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх