Бэрхшээл нь Бурханы төлөөх миний хайрыг урамшуулсан

Мэн Ён Шаньси муж

Уг чанартаа би шударга хүн учраас бусдад үргэлж дарамтлуулж ирсэн. Иймээс би хүний ертөнцийн хүйтэн хөндийг амсаж, амьдрал хоосон, утгагүй болохыг мэдэрдэг байв. Төгс Хүчит Бурханд итгэж эхэлснээс хойш би Бурханы үгийг уншиж, чуулганы амьдралаар дамжуулан өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй чин сэтгэл, баяр баясгаланг амссан. Төгс Хүчит Бурханы Чуулганы ах, эгч нар бие биесээ гэр бүл шигээ хайрлахыг хараад зөвхөн Бурхан зөвт бөгөөд зөвхөн Төгс Хүчит Бурханы Чуулганд гэрэл байна гэдгийг ойлгосон юм. Төгс Хүчит Бурханы ажлыг хэдэн жил биеэр мэдэрсний эцэст Төгс Хүчит Бурханы үг хүмүүсийг өөрчилж, аварч чадна гэдгийг би үнэхээр мэдэрсэн. Төгс Хүчит Бурхан бол хайр, Тэр бол аврал юм. Илүү олон хүн Бурханы хайрыг эдэлж, Бурханы авралыг эрэлхийлж, хүлээн авахын тулд, би ах эгч нарын хамт бүгд, сайн мэдээг тараахаар чадах бүхнээ хийхийг хичээсэн ч Коммунист нам биднийг хавчиж, мөрдөнө гэж бодсонгүй.

2011 оны 1-р сарын 12-нд би хэдэн ах, эгчийн хамт сайн мэдээг түгээхээр нэг газар очтол, муу хүмүүс биднийг мэдээлсэн байлаа. Удалгүй мужийн засгийн газрын заавраар дэд хороо, үндэсний аюулгүй байдлын хүчин, мансууруулах бодисын эсрэг баг, зэвсэгт цагдаа, орон нутгийн цагдаагийн хэлтэс гэх мэт хууль сахиулах байгууллагаас 10 цагдаагийн машин биднийг баривчлахаар ирэв. Нэгэн ах бид хоёр машинаар зугтах гэж байтал бороохой далайсан долоо, найман цагдаа өөр нэг ахыг зэрлэгээр зодохыг харлаа. Энэ үед цагдаагийн дөрвөн ажилтан хурдан гүйн ирж, бидний машиныг саатуулав. Муу офицеруудын нэг нь машины түлхүүрийг ямар ч тайлбаргүйгээр сугалж аваад биднийг машиндаа хөдөлгөөнгүй байхыг тушаасан. Тэр үед нөгөө ах зодуулсаар хөдөлж чадахгүй газар сууж байхыг би харав. Би зөвт хилэнгээр дүүрч, хүчирхийллийг зогсоохын тулд машинаас гарахад нэг муу цагдаа миний гарыг мушгин, түлхсэн. Би тэдэнтэй учраа олохыг оролдсон: "Юу ч байсан, бид ярилцаж болно. Та нар яагаад шууд хүмүүсийг зодож эхлэв?" Тэд балмадаар: "Явж, машиндаа буцаж суу, чи удахгүй шангаа авна!" гэж хашгирсан. Дараа нь тэд биднийг цагдаагийн хэсэг рүү авч явсан бөгөөд манай машиныг хүчээр хураав.

Шөнийн есөн цаг өнгөрч байхад цагдаагийн хоёр офицер намайг байцаахаар ирлээ. Тэд надаас хэрэгтэй мэдээлэл олж авч чадахгүйгээ мэдээд уурлаж цөхрөн, шүдээ хавирч: "За гайгүй ээ, дараа бид чамайг болгоноо" гэж хараав. Тэд намайг байцаалтын хүлээх өрөөнд түгжив. Шөнийн 11:30 цагт хоёр офицер намайг ажиглалтын камергүй өрөөнд оруулсан. Надад хүчирхийлэл хэрэглэх нь гэж би таамагласан учир Бурханд хандан хамгаалалт хүсэн залбирч эхлэв. Энэ үед Жиа овогт нэг муу офицер намайг байцаахаар ирэв: "Та сүүлийн хэдэн өдөр Фолксваген Жетта-тай явсан уу?". Би “үгүй” гэж хариулахад тэр ууртайгаар хашгирч: "Бусад хүмүүс чамайг аль хэдийн харсан, гэвч чи үгүйсгэж байна уу?" гэж хэлээд нүүрийг минь хэрцгий алгадав. Миний хацар шатаж байгаа мэт өвдөв. Дараа нь тэр чангаар: "Чиний хэр тэвчээртэйг харъя!" гэж архиран өргөн тэлээ авч нүүр рүү цохиж эхлэв; тэр намайг хэдэн удаа цохисныг мэдэхгүй, би өвдсөндөө өөрийн эрхгүй хашгирсаар байв. Үүнийг хараад тэд миний амыг бүсээр дарав. Хэдэн хорон офицерууд миний биеийг хөнжлөөр бүтээж, бороохойгоор балбан, их ядарсныхаа дараа амьсгаагаа дарахын тулд зогссон. Маш их зодуулснаас миний толгой эргэж, бүх яс минь салж тарах гэж байгаа мэт өвдөж байлаа. Тэр үед би яагаад намайг ингэж зодсоныг мэдэхгүй байсан ч хожим нь тэд миний бие дээр зодуурын тэмдэг үлдээхгүй гэж хөнжлөөр бүтээснийг мэдсэн. Намайг ажиглалтгүй өрөөнд оруулж, ам дарж боогоод хөнжлөөр бүтээсэн—учир нь тэдний муу үйл илрэхээс айж байсан юм. Нэр хүндтэй "ард түмний цагдаа" ийм зальхай, хэрцгий байж чадна гэж би хэзээ ч бодож байгаагүй! Дөрвөн цагдаа намайг ядартлаа зодсоны дараа намайг эрүүдэн шүүх аргаа өөрчилсөн: Хоёр муу цагдаа миний нэг гарыг ар тийш мушгиад хүчээр дээш татсан, тэр үед өөр хоёр цагдаа миний нөгөө гарыг мөрөн дээгүүр өргөж арагш, доош хүчтэй татсан. Гэсэн ч миний хоёр гарыг нийлүүлж татаж болохгүй байсан учраас тэд миний гарыг өвдөглөв. Надад час хийх чимээ сонсогдож, хоёр гарыг минь тасалж байгаа мэт санагдсан. Маш их өвдөж би бараг муужрав. Тэд энэ эрүү шүүлтийн аргаа "Нуруундаа Сэлэм Зүүх" гэж нэрлэдэг ба үүнийг хэвийн хүмүүс тэвчих боломжгүй. Тун удалгүй миний хоёр гар мэдээ алдлаа. Энэ нь тэдэнд бас л хангалтгүй байсан учраас намайг улам зовоохын тулд өвдөг сөгдөхийг тушаалаа. Маш их өвдөлтөөс болж бүх биений минь хүйтэн хөлс чийхарч, толгой дүнгэнэж, ухаан бага зэрэг балартаж эхлэв. Би олон жил амьдарлаа; хэдийгээр би байнга өвддөг байсан ч гэсэн өөрийн ухаанаа алдаж байгаагүй юм. Би үхэх гэж байна уу? Цаашид би үнэхээр тэсэж чадахаа больсон тул үхэж санаа амрах юмсан гэж бодлоо. Яг тэр мөчид Бурханы үг намайг дотроос минь гэгээрүүлсэн юм: “Өнөөдөр ихэнх хүмүүст тийм мэдлэг байдаггүй. Тэд, зовлон үнэ цэнгүй, … Зарим хүний зовлон нэгэн цэгт хүрэхэд тэдний бодол үхэл рүү чиглэдэг. Энэ бол Бурханыг үнэхээр хайрлаж буй хэрэг биш; тийм хүмүүс бол хулчгарууд, тэд ямар ч хатуужилгүй, үлбэгэр, арчаагүй улс юм!” (Үг нь махбодоор илэрсэн номын “Зовлонт шалгалтыг туулснаар л та нар Бурханы хайр татам байдлыг мэдэж чадна”-аас). Бурханы үг намайг гэнэт сэрээж, миний бодол санаа Бурханы хүсэл зорилгод нийцэхгүй, энэ нь зөвхөн Бурханыг гуниглуулж, урмыг нь хугална гэдгийг надад ойлгуулав. Учир нь энэ өвдөлт, зовлон дунд Бурханы олж харахыг хүсэж буй зүйл бол би үхлийг эрэлхийлэх бус харин би доромжлолыг давж, хүнд ачааг үүрч, Сатантай тэмцэхдээ Бурханы удирдлагад найдаж, Бурханы гэрч болж, Сатаныг ичгүүртэйгээр ялагдахад хүргэх явдал юм. Үхлийг эрж хайх нь Сатаны мэхэнд шууд унаж байна гэсэн үг; энэ нь би гэрч болж чадахгүй бөгөөд харин ч ичгэвтэр болно гэсэн үг. Бурханы санаа бодлыг ойлгосны дараа би Бурханд чимээгүйхэн залбирахдаа: Ай Бурхан минь! Үнэн бодит байдал нь миний мөн чанар хэтэрхий сул болохыг харууллаа. Таны төлөө зовох хүсэл зориг надад байсангүй, би өчүүхэн төдий бие махбодийн өвдөлтөөс болж үхэхийг хүсэж байсан. Одоо би Таны нэрийг гутаах зүйл хийж болохгүй, ямар ч зовлонг туулсан хамаагүй гэрчлэлд зогсож, Таны сэтгэлийг хангалуун байлгах ёстой. Гэвч яг одоо миний махан бие маш их өвдөж, сульдсан тул энэ чөтгөрүүдийн зодуурыг ганцаараа даван туулах нь маш хэцүү гэдгийг би мэднэ. Сатаныг ялж чадна гэж би танд найдахын тулд Та надад илүү их итгэл, хүч чадлыг өгөөч. Би Танаас урвахгүй, ах эгч нарыгаа зарахгүй гэж амиараа тангараглая. Би ийнхүү үргэлжлэн Бурханд залбирах зуур миний зүрх сэтгэл аажмаар тайвширсан. Муу цагдаа нар дөнгөж амьсгаатай байгааг минь хараад намайг нас барсан тохиолдолд хариуцлага хүлээхээс айж байсан болохоор миний гавыг суллахаар ойртлоо. Гэтэл миний гар аль хэдийн хатуурч, гав маш бариу болсон тул тайлахад их хэцүү болсон байв. Хэрэв тэд хүчээр тайлвал гар хугарах байсан. Дөрвөн муу цагдаа миний гавыг тайлах гэж хэдэн минут оролдоод дараа нь байцаалтын өмнөх хүлээлгийн өрөө рүү буцаан чирч оруулав.

Маргааш нь үдээс хойш цагдаа нар намайг "эрүүгийн гэмт хэрэгт" дур мэдэн буруутгаж, гэр рүү буцаан авчирч нэгжлэг хийгээд, дараа нь хорих төв рүү намайг илгээсэн. Намайг хорих төвд орсны дараа хорихын дөрвөн ажилтан миний даавуун хүрэм, өмд, гутал, цаг, мөн надад бэлнээр байсан 1300 юанийг хурааж авав. Тэд миний хувцсыг солиулж шоронгийн дүрэмт хувцас өмсүүлэн, тэднээс 200 юаниар хөнжил албадан авахуулав. Дараа нь хорихын ажилтнууд зэвсэгт дээрэмчид, алуурчид, хүчин хийгчид, мансууруулах бодис хууль бусаар хил нэвтрүүлэгчидтэй хамт намайг түгжлээ. Орж ирэхэд арван хоёр халзан толгойтой хоригдол намайг дайсагнасан нүдээр харсан. Эндхийн уур амьсгал гунигтай, аймаар байсан бөгөөд зүрх минь гэнэт амаар гарах гэж байгааг мэдэрлээ. Өрөөний толгойлогч хоёр над руу дөхөж, "Чи энд яагаад орсон бэ?" гэж асуув. Би "Сайн мэдээг тараагаад" гэж хэлсэн. Дахин үг дугаралгүйгээр тэдний нэг нь намайг нүүрэн дундуур хоёр алгадаж, "Та Хамба юм биздээ?" гэж хэлэв. Бусад хоригдлууд бүгд инээлдэж, намайг шоолон "Бурхандаа хэлж эндээс аврагдаач? "гэж хашгирч байсан. Тэр цагаас хойш тэд намайг "Хамба" гэж хочлон, доромжилдог байв. Нөгөө өрөөний ахлагч миний өмссөн шаахайг хараад: "Чи байр сууриа ер мэдэхгүй байна. Ийм гутал өмсөх нь чамд зохистой юу? Тайлж хаяач!” гэж дээрэлхэнэ. Ингэж хэлээд тэр намайг өмссөн шаахайгаа тайлж, хуучирсан муу шаахайгаар солихыг албадав. Тэд бас миний хөнжлийг бусад хоригдлуудын дунд өгсөн. Хоригдлууд миний хөнжлийг авах гэж тэмцэлдэн, эцсийн эцэст надад нимгэн, урагдсан, бохир, үнэртэй хуучин хөнжил үлдээсэн юм. Засан хүмүүжүүлэх офицерууд эдгээр хоригдлуудыг өдөөн намайг төрөл бүрээр зовоож тарчлаасан. Шөнө өрөөнд гэрэл үргэлж асаалттай, харин өрөөний ахлагч над руу зэвүүн инээмсэглэн "Энэ гэрлийг унтраа" гэж хэлэв. Би унтрааж чадаагүй (унтраалга ч байхгүй байсан) тул тэд инээлдэж намайг дахин шоолж эхэлсэн. Дараа өдөр нь насанд хүрээгүй хэдэн хоригдол намайг буланд зогсоож, шоронгийн дүрмийг цээжил хэмээн "Хэрэв үүнийг хоёр хоногийн дотор цээжлэхгүй бол үзүүлээд өгнө шүү" гэж заналхийлэв. Би өөрийн эрхгүй айдаст автан сүүлийн хэдэн өдөр надад тохиолдсон зүйлсийн талаар бодох тусам улам их айсан. Бурханыг дуудан намайг хамгаалж, энэ бүхнийг даван туулах боломж өгөөч гэж гуйн залбирах нь миний хийж чадах цорын ганц зүйл байлаа. Энэ мөчид Бурханы үгийн магтан дуу надыг гэгээрүүлсэн юм. “Шалгалт ирэхэд чи Бурханыг хайрлаж мөн л чадна; чи шорон, өвчин, тохуурхал, бусдын гүтгэлэгтэй тулгарч, эсвэл гарах гарцгүй болсон мэт санагдаж байсан ч, Бурханыг хйарласаар байж чадна. Энэ нь зүрх сэтгэл чинь Бурхан руу эргэсэн гэсэн үг юм” (“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос). Бурханы үг надад хүч чадал өгч, —Бурханыг эрэлхийлэн, зүрх сэтгэлээ Бурханд хандуулах хэрэгжүүлэлтийн замыг зааж өгсөн! Энэ мөчид миний зүрх сэтгэл гэнэт тод тунгалаг болсон: Бурхан намайг ийм байдлаар зовоохыг зөвшөөрсөн нь намайг тарчлаах эсвэл санаатайгаар зовоох гээгүй юм, харин ийм орчинд би Бурханд зүрх сэтгэлээ хандуулснаар Сатаны хар нөлөөнд оролгүй сөрөн зогсож, зүрх сэтгэл минь Бурхантай ойр байж, Бурханыг хайрлаж, хэзээ ч гомдол гаргахгүй, Бурханы зохион байгуулалт ба зохицуулалтад үргэлж дуулгавартай байх болно. Ийм бодол санаандаа тээснээр би айхаа больсон. Сатан надад яаж ч хандаж байснаас үл хамааран би Бурханд өөрийгөө өгч, Бурханыг хайрлаж, Бурханыг сэтгэл хангалуун байлгахыг эрэлхийлж, Сатаны өмнө хэзээ ч толгойгоо бөхийлгөхгүй байхын төлөө чадах бүхнээ хийх болно.

Шоронгийн амьдрал бол газар дээрх там гэсэн үг. Шоронгийн харуулууд хүмүүсийг эрүүдэн шүүх арга замыг шинээр гаргаж ирсээр байдаг. Шөнөдөө би бусад хоригдлуудтай шахцалдан унтдаг байсан. Орон дотроо эргэх ч хэцүү. Би хамгийн сүүлд ирдэг байсан болохоор жорлонгийн хажууд унтах болдог байв. Би баригдсаныхаа дараа хэдэн өдрийн турш унтаагүй, тийм болохоор нойр маш их хүрч өөрийн мэдэлгүй унтдаг байв. Харуулд гардаг жижүүрийн хоригдлууд намайг зовоох гэж толгойг минь цохин сэрээнэ. Нэг удаа өглөөний гурван цагт нэгэн хоригдол миний дулаан өмд өөрт нь таарах эсэхийг шалгахын тулд намайг албаар сэрээсэн юм. Тэрээр оронд нь надад өгөхөөр бохир, урагдсан өмд авчирсан байлаа. Энэ бол жилийн хамгийн хүйтэн өдрүүд байсан боловч эдгээр хоригдлууд надад байсан урт өмдийг авахыг хүсжээ. Тэнд байсан хүмүүс араатан мэт зэрлэг байсан. Тэд хүний үнэргүй, зугаагаа гаргах гэж тамд хүмүүсийг тамладаг чөтгөр шиг аймшигтай, өөдгүй сэтгэл зүрхтэй байсан. Үүнээс гадна, тэндхийн хоол нь нохой, гахайнд өгдөг хоолноос дор байсан. Эхний удаа би хагас аяга конжи аваад олон тооны хар толбо байгааг харав. Тэдний юу болохыг би мэдэхгүй, мөн конжигийн өнгө нь харласан байлаа. Залгихад маш хэцүү байсан. Би тэр үед мацаг барихыг үнэхээр хүсэж байсан ч Бурханы үг намайг гэгээрүүлсэн юм: “ … Тиймээс энэ эцсийн өдрүүдэд та нар Бурханд гэрчлэл хийх ёстой. Та нарын зовлон хэчнээн их байх нь хамаагүй, та нар эцсийг нь хүртэл явах хэрэгтэй, эцсийн амьсгалаа хурааж байсан ч та нар Бурханд үнэнч байж, Бурханы эрхэнд байх ёстой; гагцхүү энэ л Бурханыг үнэхээр хайрлаж байгаа хэрэг бөгөөд гагцхүү энэ л хүчтэй, хангинасан гэрчлэл юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Зовлонт шалгалтыг туулснаар л та нар Бурханы хайр татам байдлыг мэдэж чадна”-аас). Бурханы үг нь хайр, сэтгэлээр дүүрэн бөгөөд ээж шиг минь тайвшруулж, зовлон зүдгүүртэй тулгарахад намайг зоригжуулж байв. Бурхан намайг амьд байлгахыг хүсдэг байсан ч би сул дорой байсан болохоор үхвэл амрах байх гэж үргэлж боддог байлаа. Би өөрийгөө хайрладаггүй хэдий ч Бурхан надад хамгийн их хайртай хэвээр байна. Гэнэт миний зүрх сэтгэл дотор дулаан оргин сэтгэл хөдөлж, нүдэнд нулимс дүүрэн конжи дотор дуслав. Бурханы хайр сэтгэлийг минь хөдөлгөж надад эрчим хүч өгсөн. Ямар ч амттай байсан хамаагүй энэ хоолыг би идэх ёстой. Би конжиг нэг амьсгаагаар дуусгав. Өглөөний цайны дараа өрөөний толгойлогч намайг шал угаахыг тушаав. Эдгээр нь жилийн хамгийн хүйтэн үе байсан бөгөөд халуун ус байхгүй тул цэвэрлэгээний даавууг зөвхөн хүйтэн устай хэрэглэж байлаа. Өрөөний толгойлогч намайг өдөр бүр ингэж шал угаахыг тушаав. Дараа нь зэвсэглэсэн хэдэн дээрэмчин шоронгийн дүрмийг надаар албадан цээжлүүлэв. Би тэдгээрийг цээжилж чадахгүй бол тэд намайг цохино, өшиглөнө, нүүр рүү цохих нь хамгийн түгээмэл арга байлаа. Ийм орчинд байхдаа Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд юу хийх ёстойгоо байнга боддог байв. Шөнөдөө би хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөн чимээгүй залбирч: Бурхан минь, Та намайг энэ нөхцөл байдалд орохыг зөвшөөрсөн, тиймээс Таны сайн санаа дотор минь байх ёстой. Надад Та зорилгоо илтгэнэ үү. Тэр мөчид Бурханы үг намайг гэгээрүүлсэн: “Цэцэгс болон зүлэг энгэр газрыг бүрхдэг боловч хавар айлчлан ирэхээс өмнө сараана цэцэг, газар дээрх Миний алдарт өнгө нэмдэг—хүн өдий ихийг хийж чадах уу? Намайг эргэн ирэхээс өмнө тэр Намайг газар дээр гэрчилж чадсан уу? Тэр агуу улаан лууны оронд Миний нэрийн төлөөнөө өөрийгөө зориулж чадсан уу?” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Гучин дөрөвдүгээр бүлэг”-ээс). Тийм ээ, өвс ч тэр, би ч бас, бүгд Бурханы бүтээл юм. Бурхан Өөрийгөө тунхаглах, Өөрийгөө алдаршуулахын тулд биднийг бүтээсэн. Өвс нь газар дэлхий дээрх Бурханы сүр жавхланг туяаруулан чимж өгснөөрөө Бурханы бүтээлийн үүргийг биелүүлсэн гэсэн үг юм. Өнөөдөр миний үүрэг бол Бурханы зохион байгуулалтыг дуулгавартай дагах, Сатаны өмнө Бурханыг гэрчилж, Сатан бол хүнийг хорлож, залгих амьд чөтгөр, харин Бурхан бол хүнийг хайрлаж, авардаг ганц үнэн Бурхан гэдгийг бүгдэд харуулах явдал юм. Энэ бүх зовлон зүдгүүр, доромжлолыг тэсвэрлэж байгаа нь миний үйлдсэн гэмт хэргийн шийтгэл бус, харин Бурханы нэрийн төлөө юм. Энэхүү зовлонг туулах нь алдар юм. Сатан намайг доромжлох тусам би Бурханы талд зогсож Бурханыг улам хайрлах ёстой. Ингэснээр Бурхан алдар сууг олж авах болно, би биелүүлэх ёстой байсан үүргээ биелүүлэх болно. Бурхан аз жаргалтай, таалалд нь нийцэх юм бол миний зүрх сэтгэл тайвшралыг авах болно. Би Бурханыг сэтгэл хангалуун байлгахын төлөө эцсийн зовлон зүдүүрийг тэвчиж, бүх зүйл Бурханы зохион байгуулалт ёсоор явахыг хүсдэг. Ийнхүү бодож эхлэхэд зүрх сэтгэл минь их хөдөлж, нулимсаа барьж чадсангүй: "Бурхан минь, Та үнэхээр сэтгэл булаам юм! Би Таныг олон жилийн турш дагасан, гэхдээ би Таны дулаан хайрыг өнөөдөруулалт ёсоор явахыг хүсдэг. Ийнхүү бодож эхлэхэд зүрх сэтгэл минь их хөдөлж, нулимсаа барьж чадсангүй: "Бурхан минь, Та үнэхээр сэтгэж, энэ сэтгэл хөдлөлдөө удаан хугацаанд автсан байлаа.

Хорих төвд ороод гурав дахь хоног дээр засан хүмүүжүүлэх офицер намайг оффистоо авч орлоо. Тэнд арав гаруй хүн намайг гайхсан нүдээр ширтэж байгааг харсан. Тэдний нэг нь миний урд талд видео камертай байсан бол нөгөө нь микрофонтой над руу чиглэн ирж: "Та яагаад Төгс Хүчит Бурханд итгэдэг юм бэ?" гэж асуусан. Хэвлэл мэдээллийхэн ярилцлага авч байна гэдгийг тэгэхэд л ойлгосон. Тэгээд би: "Би жаахан байхаасаа л хүмүүсийн дээрэлхүү, хүйтэн занд өртөж байсан ба хүмүүс бие биеэ мэхэлж, нэгнийгээ ашигладгийг олж харсан. Энэ нийгэм хэтэрхий харанхуй, хэтэрхий аюултай гэдгийг би мэдэрсэн. Хүмүүс хоосон, арчаагүй амьдралтай, ямар ч юманд тэмүүлэхгүй, амьдралын зорилгогүй амьдарч байна. Хожим нь, нэгэн хүн Төгс Хүчит Бурханы сайн мэдээг надад номлож байх үед би итгэж эхэлсэн. Төгс Хүчит Бурханд итгэсний дараа бусад итгэгчид надад гэр бүл шигээ ханддаг. Төгс Хүчит Бурханы Чуулганд хэн ч миний эсрэг хуйвалдахгүй. Хүн бүр харилцан ойлголцож, санаа тавьдаг. Тэд бие биенээ харж ханддаг, санаандаа байгаа зүйлээ ярихаас айдаггүй. Төгс Хүчит Бурханы үгээс би амьдралын зорилго, үнэ цэнийг олсон. Би Бурханд итгэх нь сайхан гэж бодож байна". Дараа нь сурвалжлагч: "Та яагаад энд байгаагаа мэдэж байна уу?" гэж асуув. "Төгс Хүчит Бурханд итгэсний дараа би хувийн ололт, алдаа, хүндэтгэл, гутамшгийн тухай бодохгүй болсон. Миний зүрх улам нинжин сэтгэлтэй болж, би улам сайн хүн байхыг хүсэж байна. Төгс Хүчит Бурханы үг хэрхэн хүмүүсийг үнэхээр өөрчилж, сайн хүмүүс болгодог, бүх хүн төрөлхтөн Бурханд итгэж чадах юм бол манай улс бас илүү дэг журамтай байх болно, гэмт хэргийн хувь хэмжээ ч мөн буурах болно гэж би бодсон. Тиймээс би энэ сайн мэдээг бусад хүмүүст ярихаар шийдсэн боловч ийм сайн үйлс нь Хятадад хууль бус гэдгийг мэдэхгүй байсан. Тиймээс би баривчлагдаж, намайг энд авчирсан" гэж би хариулав. Миний хариултууд тэдэнд ашиггүй гэж сурвалжлагч үзсэн учраас тэр даруй ярилцлагаа зогсоож, эргэж явлаа. Тэр үед Үндэсний Аюулгүй Байдлын Бригадын орлогч дарга маш их уурлан хөлөө дэвсэж байсан. Тэр намайг муухай харан, шүдээ хавирч, "Чи зүгээр л хүлээж бай" гэж шивнэн хэлэв. Гэвч би түүний айлгалт, сүрдүүлгээс огт айсангүй. Харин ч эсрэгээрээ ийм тохиолдолд Бурханд гэрч болж чадсандаа би гүнээ талархаж байсан бөгөөд үүнээс гадна би Бурханы нэрийг өргөмжлөн Сатаны ялагдлыг харуулснаар Бурханыг алдаршуулсан юм.

Нэгдүгээр сарын 17-ны өдөр агаарын хэм маш хүйтэн байсан. Хорон муу цагдаа нар миний даавуун дээлийг хураан авсан болохоор би зөвхөн урт дотуур өмд өмсөж даараад ханиад хүрч орхив. Би өндөр халуурч, зогсолтгүй ханиалгаж байлаа. Шөнөдөө би өвчний хүндийг тэвчиж, элэгдсэн хөнжлөөр өөрийгөө ороож, хоригдлуудын намайг дээрэлхэн хүчирхийлдэг тухай бодлоо. Би маш их хаягдмал, цөхөрсөн байдлыг мэдэрсэн. Миний зовлон зүдүүр тодорхой хэмжээнд хүрмэгц Бурханы үгийн магтан дуу миний чихэнд цуурайтав: “Хэрвээ Та надад өвчин өгч, эрх чөлөөг минь авбал би үргэлжлүүлэн амьдарч чадна, харин Таны гэсгээлт, шүүлт намайг орхивол би амьдрах ямар ч аргагүй болох байсан. Хэрвээ надад Таны гэсгээлт, шүүлт байгаагүй бол Таны хайрыг алдах байсан. Таны хайр дэндүү гүнзгий, үгээр илэрхийлэхийн аргагүй. Таны хайрыг алдвал би Сатаны эзэмшил дор амьдарч …” (Үг нь махбодоор илэрсэн номын “Петрийн туршлага: Гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс). Энэ бол Петрийн Бурханы өмнө чин сэтгэлээсээ хийсэн залбирал байсан юм. Петр махан биед хэзээ ч удирдуулаагүй. Бурханы гэсгээлт ба шүүлт нь түүний хайртай, үнэт зүйл нь байсан. Бурханы гэсгээлт ба шүүлт түүнийг орхиогүй цагт түүний зүрх сэтгэл хамгийн их тайвшралыг авдаг. Одоо би Петрийн зорилго, ойлголтыг дагаж мөрдөх ёстой. Махан бие эцэстээ ялзарч, гарцаагүй муудах болно. Хэдийгээр өвчин эмгэгтэй тулж, эрх чөлөөгөө алдаж байгаа ч гэсэн би энэ зовлонг үүрэх ёстой. Гэхдээ хэрэв би Бурханы гэсгээлт ба шүүлтийг алдвал Бурханы оршихуй, хайрыг алдахтай адил бөгөөд цэвэршүүлэх боломжийг алдана гэсэн үг. Энэ бол хамгийн хэцүү зүйл. Бурханы гэгээрлийн дор би Бурханы хайрыг дахин үзсэн. Би мөн өөрийн сул дорой байдал, зохисгүй байдлаа үзэн ядаж, миний мөн чанар нь хэтэрхий хувиа хичээсэн, Бурханы гунигтай байдлыг мэдрэх гэж ямар ч анхаарал тавьдаггүйгээ харав. Маргааш нь нэг өрөөнд байгаа бусад хэд хэдэн хоригдол өвчин туссан боловч миний өндөр халуун ид шидийн юм шиг буусан. Би өөр дээрээ Бурханы хайр, хамгаалалтыг мэдэрч, Бурханы ажлын гайхамшгийг харав. Дараагийн хэдэн өдрүүдэд бидний иддэг жижигхэн мантуу улам жижиг болсон тул зарим хоригдлууд "’Хамба’ ирснээс хойш бид эхлээд тахлаар өвчилж, одоо өлсгөлөн болж байна" хэмээн гомдоллож эхлэв. Тэдний хэлснээр бол энэ бүгд миний буруу бөгөөд надад цаазаар авах ял өгвөл зохих ажээ. Нэг шөнө юм зардаг хүн өрөөний цонхны дэргэд ирэхэд ахлагч маш их гахайн мах, нохойны мах, тахианы гуя гэх мэтийг худалдан авав. Эцэст нь тэр намайг мөнгийг нь төлөхийг тушаасан. Надад мөнгө байхгүй гэж би хэлэхэд, "Хэрэв чамд мөнгө байхгүй бол би чамайг аажмаар тарчлаах болно" гэж хэллээ. Дараа өдөр нь тэр надаар ор дэрний даавуу, хувцас, оймснууд угаалгав. Хорих газрын засан хүмүүжүүлэх офицерууд бас надаар оймсоо угаалгасан. Хорих газарт байхдаа би бараг өдөр бүр зодуулж байлаа. Үүнийг тэсвэрлэж чадахаа больсон үедээ би дотроо үргэлж Бурханы үгсээр удирдуулдаг байв: “Чи газар дээр байх хугацаандаа Бурханы төлөө өөрийн эцсийн үүргийг биелүүлэх ёстой. Өнгөрсөн үед Петр Бурханы төлөө толгойгоо доош харуулж цовдлогдсон; гэхдээ чи эцэстээ Бурханыг сэтгэл хангалуун болгож, өөрийн бүх эрч хүчийг Бурханы төлөө шавхах ёстой. Бүтээл нь Бурханы төлөө юу хийж чадах вэ? Иймээс чи өөрийгөө дараа биш харин одоохон Бурханы эрхээр байлгах ёстой. Бурхан аз жаргалтай агаад сэтгэл хангалуун байгаа цагт Түүгээр хүссэн бүхнийг нь хийлгэ. Хүнд гомдоллох ямар эрх байгаа юм бэ?” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын нууцын тухай тайлбарын “Дөчин нэгдүгээр бүлэг”-ээс). Бурханы үг надад хязгааргүй хүчийг өгсөн. Хэдийгээр би үе үе хоригдлуудын халдлага, доромжлол, буруушаалт, зодоонд өртөж байсан ч сэтгэл минь тайвшрал, баяр баясгаланг олж чаддаг байлаа. Хүчирхэг дулаан урсгалын нэгэн адил Бурханы хайр намайг үргэлж түлхэн урагшлуулж, Бурханы хайр хэтэрхий агуу гэдгийг мэдрэх боломжийг надад олгосоор байв.

Нэгэн өглөө засан хүмүүжүүлэх офицер тусгайлан сонины хуудас хүргэж ирлээ. Төгс Хүчит Бурханыг гүтгэн доромжилсон үг хэллэгийг хоригдлууд сониноос тохуурхсан хоолойгоор уншин, муухай инээж байв. Би дотроо маш их уурлан шүдээ хавирлаа. Хоригдлууд надаас юу болоод байгааг асуухад нь би "Энэ бол Коммунист Намын гүжирдлэг юм!" гэж чангаар хэлэв. Эдгээр хоригдлууд зүгээр л олонхийг дагаж, үнэнийг гүжирдэн, Бурханыг харааж чөтгөртэй нэг хэлээр ярьж байгааг нь сонсоод би тэдний төгсгөл ирж байгааг харсан юм. Бурханыг хараасан нүгэл хэзээ ч уучлагдахгүйн адил Бурханы зан чанар руу дайрсан хэн боловч хамгийн хүнд шийтгэл, гэсгээлт авах болно! Ингэснээрээ Коммунист Нам Хятадын бүх ард түмнийг эцсийн шийтгэлд аваачиж, сэтгэл эвдэгч чөтгөр мэт жинхэнэ нүүр царай нь илчлэгдэж байна. Хожим нь миний хэргийг хариуцсан цагдаагийн офицер намайг дахин байцаав. Энэ удаад хэрэг хүлээлгэхийн тулд эрүүдэн шүүх арга хэрэглэсэнгүй, харин аргаа өөрчлөн "эелдэг" царай гаргаж надаас асуув. "Танай удирдагч хэн бэ? Би чамд ахин нэг боломж өгье. Хэрэв бидэнд хэлвэл бүх юм сайхан болно. Би чамд зөөлөн хандана. Чи уг нь гэм зэмгүй, гэхдээ бусад хүмүүс чамайг мэдээлсэн. Тийм болохоор тэднийг хамгаалаад яах юм бэ? Чи ер нь их зөв хүн шиг харагдаж байна. Тэдний төлөө амьдралаа өгөөд яах нь вэ? Хэрэв чи бидэнд хэлчихвэл гэртээ харьж болно. Энд үлдэж, зовоод яах юм бэ?" гэж хэлэв. Энэ хоёр нүүртэй хуурамч хүмүүс хатуу хандаад юу ч олж мэдсэнгүй гэж үзсэн тул зөөлөн хандлагыг туршиж үзэхээр шийджээ. Эд нар үнэхээр заль мэхээр дүүрэн, башир арга, явуулгын архаг мастерууд! Түүний хоёр нүүртэй царайг хараад миний зүрх энэ чөтгөрүүдийг үзэн ядах сэтгэлээр дүүрсэн. Би түүнд: "Би мэддэг бүх зүйлээ хэллээ. Би өөр юу ч мэдэхгүй." Миний хатуу шийдэмгий байдлыг олж хараад тэр надаас юу ч олж авч чадахгүй гэдгээ мэдээд, урам нь хугарсан байдалтай яваад өгөв.

Хорих төвд хагас сарын турш хоригдсоны дараа миний гэр бүл цагдаа нарын төл гэсэн 8000 юань барьцааны мөнгө төлсний дараа би суллагдсан. Гэвч тэд намайг хаашаа ч явж болохгүй, гэртээ байж, дуудахад бэлэн байх ёстой гэж анхааруулав. Миний суллагдсан тэр өдөр засан хүмүүжүүлэх офицерууд надад санаатайгаар идэх хоол өгсөнгүй. Харин хоригдлууд "Чиний Бурхан гайхалтай юм. Бид уг нь өвчтэй хүмүүс байгаагүй, харин бүгд өвчтэй болсон. Чи энд бөөн өвчтэй ирсэн, гэтэл одоо өвчнөөсөө салаад эндээс явах гэж байна. Чамд л сайн юм болж дээ!" гэж хэлж байв. Энэ мөчид зүрх сэтгэл минь Бурханд улам бүр талархаж, магтаалаар дүүрэн болсон! Миний авга ах шоронгийн харуул. Эцэг маань хэн нэгэн чадалтай хүнтэй холбоотой учраас намайг суллагдсан гэж авга ах сэжиглэж байсан, тийм биш бол хагас сарын дотор өндөржүүлсэн хамгаалалттай шоронгоос чөлөөлөгдөх боломжгүй, наад зах нь гурван сар тэнд хоригдох ёстой гэж байв. Энэ бүхэн Бурханы төгс хүчээр шийдэгдсэн, Өөрийн гайхамшигт ажлаа Бурхан над дээр илчилсэн гэдгийг гэр бүлийнхэн маань бүгд маш сайн мэдэж байлаа. Энэ бол Бурхан ба Сатаны хоорондын тэмцэл гэдгийг би тод томруун харсан. Сатан ямар ч аймшигтай хэрцгий байвч Бурханд хэзээд ялагдана. Түүнээс хойш надтай тулгарах бүх зүйл Бурханы зохицуулалтын нэг хэсэг гэдэгт би итгэдэг болсон. 2011 оны 5-р сарын сүүлээр "нийгмийн дэг журмыг зөрчсөн" гэсэн хэргээр Коммунист цагдаа намайг хөдөлмөрөөр засан хүмүүжүүлэх нэг жил болоншоронгоос гадуур, батлан даалтанд хоёр жилбайхаар яллав.

Энэ хавчлага, шийтгэл тохиолдсоны дараа би шашингүй үзэлт Хятадын Коммунист Намын мөн чанарыг ойлгож, ялган таних болсон ба түүнийг үзэн ядах гүн гүнзгий үзэлтэй болсон. Тэдний хийдэг зүйл гэвэл, xэрцгий арга барил ашиглан өөрийн засаглалыг хадгалж, бүх шударга хэргийг дарж, таслан зогсоож, үнэнийг жигшдэг. Энэ бол Бурханы хамгийн том дайсан. Хүмүүсийг байнга хянах зорилгоо биелүүлэхийн тулд тэд энэ дэлхий дээрх Бурханы ажлыг боогдуулж саад хийх, Бурханд итгэгчдийг хавчихын тулд юуг ч хамаагүй хийнэ, шагнал ба шийтгэлийг хослуулан бусдыг захиргаадаж, үг ба ажлын зөрөөтэй, үргэлж заль мэхээ нууна. Энэ эрс ялгаа нь зовлонгийн үед зөвхөн Бурханы үг хүмүүст амийг авчирч чадна гэдгийг илүү тод харах боломж надад олгосон. Хүмүүс цөхрөнгөө барж, үхлийн ирмэг дээр байх үед Бурханы үг нь амийн устай адил, хүмүүсийн хатсан зүрх сэтгэлийг тэжээдэг. Энэ нь хүмүүсийн сэтгэлийн шархыг арилгаж, тэднийг аюулаас аварч, амийг итгэл, зоригоор цэнэглэдэг гайхамшигт ундаа мэт хязгааргүй эрч хүчийг авчирч, зовлон зүдгүүр дунд Бурханы үгийн амтыг мэдрүүлэн тайтгарал өгч, Бурханы үгийн эрч хүч нь шавхагдашгүй, төгсгөлгүй гэдгийг мэдрэхэд хүргэдэг. Шоронд байсан хагас сарын турш хэрэв Бурхан надтай хамт байж, Өөрийн үгээр дамжуулан надад сануулж, гэгээрүүлж, урамшуулж байгаагүй бол сул дорой шинж чанартай би ийм зовлонг давж гарах ямар ч боломжгүй байсан. Хэрэв Бурхан намайг халамжилж, хамгаалаагүй бол миний сул дорой, эмзэг бие цагдаа нарын эрүүдэн шүүлт, харгис хэрцгий харьцааг давж чадахгүй байxсан; энэ нь намайг үхэлд хүргэдэггүй юм гэхэд миний бие өвчтэй, шархтай болж үлдэх байсан. Гэсэн хэдий ч хамгийн харанхуй, хамгийн хэцүү өдрүүдэд Бурхан намайг гайхамшигтайгаар хамгаалж, тэр ч байтугай миний хууч өвчин эмгэгийг эдгээж байлаа. Бурхан үнэхээр хэтэрхий төгс хүчирхэг! Түүний намайг гэсэн хайр нь хэтэрхий гүн, хэтэрхий агуу! Би Бурханд талархлаа яаж илэрхийлэхээ үнэхээр сайн мэдэхгүй бөгөөд зөвхөн зүрх сэтгэлийнхээ гүнээс: "Бурхан минь, би Таныг илүү гүнзгий хайрлах болно! Урдах зам хэчнээн нугачаатай, донсолгоотой байвч, эсвэл би хэчнээн зовлонг давах байсан ч би Таны зохион байгуулалтыг дуулгавартай дагаж, эцсээ хүртэл Таныг дагахаар шийдсэн!

Хэдийгээр энэ туршлагаар дамжин миний бие махбод бага зэрэг зовсон боловч олж авсан ашиг тус нь хамаагүй их юм. Энэ бол Бурханд итгэх миний зам дахь эргэлтийн цэг, мөн Бурханд итгэх миний зам дахь шинэ эхлэх цэг болсон. Бурханд итгэсэн арван жилийн турш би өнөөдөр шиг Бурханы хайрыг гүн гүнзгий үнэлж байгаагүй бөгөөд Бурханд итгэх, Бурханыг дагах, Бурханыг шүтэн мөргөхийн агуу үнэ цэнэ, утга учрыг үнэхээр мэдэрсэн. Үүгээр зогсохгүй, би өнөөдөр шигээ ийм ихээр Бурханыг хайж эрэлхийлж байгаагүй, Бурханы хайрыг эргүүлэн төлөхийн тулд үлдсэн амьдралаа зориулахыг хүсэж байгаагүй юм. Энэ боломжийг ашиглан би чин сэтгэлийн талархал, магтаалаа өргөхийг хүсэж байна. Төгс Хүчит Бурханд бүхий л алдар суу хийгээд магтаалыг өргөе!

Өмнөх: Зөв хүн байх арга замыг би эцэст нь олж харсан

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Өөрийгөө үнэнхүү мэднэ гэдэг амар зүйл биш

Бурханы үгсийн гэгээрлээр дамжуулан би миний өөрийн талаарх мэдлэг хэтэрхий өнгөц болохыг харсан—Би өөрийн завхарсан чанарыг Бурханы үгсээс танилгүй, Бурханы үгстэй ч харьцуулалт хийлгүйгээр, харин өөрийнхөө үзэл, бодлын хүрээнд өөрийгөө таних гэж хичээж байлаа.

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх