Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Бурханыг мэдэх нь

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Бүх зүйл болон амьд биетүүдийг Бүтээгч хянаж, ноёрхдог баримт нь Бүтээгчийн эрх мэдлийн жинхэнэ оршин тогтнолыг илэрхийлдэг

Үүний адилаар Иовыг ерөөсөн Еховагийн ерөөл нь Иовын Номонд бичигдсэн. Бурхан Иовд юу хайрласан бэ? “Тиймээс Ехова Иовыг эхэн үеэс нь илүүгээр сүүлчийн төгсгөлийг ивээжээ. Тэр арван дөрвөн мянган хонь, зургаан мянган тэмээ, нэг мянган хос үхэр мөн нэг мянган эм илжигтэй байсан.” (Иов 42:12). Хүний харах өнцгөөс, Иовд өгсөн эдгээр зүйл нь юу байсан бэ? Тэдгээр нь хүний эд хөрөнгө байсан уу? Ийм хөрөнгөтэй байснаар Иов тухайн эрин үедээ маш баян байсан уу? Тэр тийм их эд хөрөнгийг яаж олж авсан бэ? Юу түүнийг хөрөнгөжүүлсэн бэ? Бурханы ерөөлийн ачаар Иов тэдгээрийг эзэмших болсон гэдэг нь харваас илт юм. Эдгээр хөрөнгийг Иов хэрхэн үзэж байсан, тэр Бурханы ерөөлд хэрхэн хандаж байсан гэдэг нь энд бидний ярилцах зүйл биш. Бурханы ерөөлийн тухайд гэвэл бүх хүмүүс Бурханаар ерөөгдөхийг өдөр шөнөгүй хүсэн эрмэлздэг, гэсэн ч амьдралынхаа туршид хэр их хөрөнгийг олж авч чадахаа эсвэл Бурханы ерөөлийг хүлээн авч чадах эсэхээ хүн огт хянаж чаддаггүй–энэ нь маргашгүй баримт юм! Хүнд ямар нэг хөрөнгийг хайрлаж, ямар нэг адислалыг олж авах боломжийг хүнд олгох эрх мэдэл, хүч чадал Бурханд байдаг боловч Бурханы ерөөлд зарчим байдаг. Ямар хүмүүсийг Бурхан ерөөдөг вэ? Мэдээж Түүнд таалагдсан хүмүүсийг! Абрахам, Иов хоёр хоёулаа Бурханаар ерөөгдсөн, гэсэн ч тэдний хүлээн авсан ерөөл нь адилхан байгаагүй. Бурхан Абрахамыг элсний ширхэг болон одод шиг олон үр удамтай болохыг ерөөсөн. Бурхан Абрахамыг ерөөх үедээ Тэр нэг хүний үр удам, нэг үндэстнийг хүчирхэг, амжилттай болоход хүргэсэн. Энд, бүх зүйл, амьд амьтдын дотроос Бурханы амьсгалаар амьсгалсан хүн төрөлхтнийг Бурхан эрх мэдэл захирсан. Бурханы эрх мэдлийн захиралт дор энэхүү хүн төрөлхтөн Бурханы шийдсэн цар хүрээн дотор хурднаар өсөн үржиж, оршин тогтносон. Ялангуяа энэ үндэстний амьдрах чадвар, өсөлтийн түвшин, наслалт нь бүгд Бурханы зохицуулалтын нэг хэсэг байсан бөгөөд энэ бүхний зарчим нь бүхэлдээ Бурханы Абрахамд өгсөн амлалт дээр үндэслэж байсан юм. Өөрөөр хэлбэл, нөхцөл байдлаас үл хамааран Бурханы амлалт ямар ч саадгүйгээр урагшлах ба Бурханы эрх мэдлийн ивээл дор биелэх болно. Бурханы Абрахамд өгсөн амлалтын дагуу, дэлхийн өөрчлөлтөөс үл хамааран, эрин үеэс үл хамааран, хүн төрөлхтний туулсан гай гамшгаас үл хамааран, Абрахамын үр удам устгагдах эрсдэлд орохгүй бөгөөд тэдний үндэстэн мөхөхгүй байх байсан юм. Харин Иовыг ерөөсөн Бурханы ерөөл нь түүнийг тун баян болгосон. Бурханы түүнд өгсөн зүйл нь сүрэг олон амьд, амьсгалдаг амьтад байсан бөгөөд ялангуяа–тэдний тоо, тэдний үржлийн хурд, амьдрах чадвар, тэдгээрийн өөхний хэмжээ гэх мэт нь–мөн Бурханаар захирагдаж байсан юм. Хэдийгээр эдгээр амьд амьтад нь ярих чадвахгүй байсан ч тэдгээр нь мөн л Бүтээгчийн зохицуулалтын нэг хэсэг байсан бөгөөд Бурханы зохицуулалтын зарчим нь Бурханы Иовд өгсөн амлалтын дагуу байсан. Абрахам, Иов хоёрт өгсөн Бурханы ерөөлд хэдийгээр амласан зүйл нь өөр байсан боловч бүх зүйл болон амьд амьтдыг захирах Бүтээгчийн эрх мэдэл адилхан байсан юм. Бурханы эрх мэдэл болон хүч чадлын бүх нарийн учир нь Абрахам, Иов хоёрт өгсөн Түүний өөр өөр амлалт, ерөөлүүдээр илэрхийлэгдсэн ба Бурханы эрх мэдэл нь хүний төсөөллөөс хамаагүй давсан гэдгийг дахин нэгэнтээ хүн төрөлхтөнд харуулсан. Эдгээр нарийн учир нь, хэрвээ хүн Бурханы эрх мэдлийг мэдэхийг хүсэж байвал үүнийг зөвхөн Бурханы үгээр дамжуулан, Бурханы ажлыг мэдэрч туулснаар дамжуулан олж авч болно гэдгийг дахин нэгэнтээ хүн төрөлхтөнд хэлсэн.

Бүх зүйлийг захирах Бурханы эрх мэдэл нь энэ баримтыг харах боломжийг хүнд олгодог: Бурханы эрх мэдэл нь “Бурхан гэрэл бий бол гэхэд гэрэл бий болж, Огторгуй бий бол гэхэд огторгуй бий болж, Газар бий бол гэхэд газар бий болсон” гэдэг үгсэд биеллээ олоод зогсохгүй мөн цаашилбал Тэр хэрхэн гэрлийг үргэлжлүүлж, огторгуйг алга болохоос сэргийлж, газрыг үүрд уснаас салангид байлгаж, түүнчлэн Тэр гэрэл, огторгуй, газар зэрэг бүтээлүүдийг хэрхэн захирч, удирдаж байгаа тухай нарийн учирт оршдог. Хүн төрөлхтөнд өгсөн Бурханы ерөөлөөс та нар өөр юуг харж байна вэ? Мэдээж Бурхан Абрахам, Иов хоёрыг ерөөсний дараа Бурханы хөлийн мөр арилаагүй, учир нь Тэр ердөө л Өөрийн эрх мэдлийг ашиглаж эхэлж байсан ба Өөрийн үг бүрийг бодит байдал болгохоор, Өөрийн ярьсан нарийн учир нэг бүрийг биелүүлэхээр төлөвлөж байсан, иймээс дараагийн жилүүдэд Тэр Өөрийн төлөвлөсөн бүхнээ үргэлжлүүлэн хийсэн. Бурханд эрх мэдэл байдаг учраас хүнд, Бурхан зүгээр л ярьдаг ба бүх зүйл болон бүх хэрэг явдлыг биелүүлэхийн тулд хуруугаа ч хөдөлгөх хэрэггүй мэт санагддаг. Ингэж төсөөлөх нь хөгийн юм гэж Би хэлнэ! Хэрвээ чи, үг ашиглан хүнтэй байгуулсан Бурханы гэрээний талаар болон үг ашиглан Бурханы биелүүлсэн бүх зүйлийн талаар өрөөсгөл бодолтой байж, бүх зүйлийн оршин тогтнолыг ноёрхдог Бурханы эрх мэдлийн олон янзын шинж тэмдэг, баримтуудыг харах чадваргүй бол Бурханы эрх мэдлийн талаарх чиний ойлголт хэтэрхий хоосон, инээдтэй байна! Хэрвээ хүн Бурханыг ингэж төсөөлж байвал Бурханы талаарх хүний мэдлэг эцсийн оролдлогодоо очиж, мухардалд хүрсэн гэж хэлж болох бөгөөд учир нь хүний төсөөлдөг Бурхан бол эрх мэдэл эзэмшсэн Бурхан биш харин тушаал буулгадаг машин юм. Абрахам болон Иовын жишээгээр дамжуулан чи юуг харсан бэ? Чи Бурханы эрх мэдэл болон хүч чадлын бодитой талыг харсан уу? Бурхан Абрахам, Иов хоёрыг ерөөсний дараа Бурхан Өөрийн байсан газартаа үлдээгүй, мөн Тэр үр дүн юу болохыг харахаар хүлээнгээ Өөрийн элчүүдийг ажиллуулахаар томилоогүй. Эсрэгээр нь Бурхан үгээ хэлмэгц, Бурханы эрх мэдлийн удирдамж дор бүх зүйл Бурханы төлөвлөсөн ажилтай нийцэж эхэлсэн бөгөөд Бурханы шаардсан хүмүүс, зүйлс болон эд юмс бэлтгэгдсэн. Өөрөөр хэлбэл, Бурханы амнаас үг гарангуут бүхий л газар нутаг даяар Бурханы эрх мэдэл хэрэгжиж эхэлсэн бөгөөд Өөрийн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бүх алхам, бүх гол үе шатуудад шаардагдах бүх зохистой төлөвлөлт болон бэлтгэлийг хийх зуураа Тэр Абрахам болон Иовд өгсөн амлалтаа хэрэгжүүлж, биелүүлэх замдаа гарсан. Энэ хугацаанд Бурхан зөвхөн Өөрийн элчүүдийг төдийгүй мөн түүнчлэн Түүгээр бүтээгдсэн бүх зүйлийг жолоодсон. Өөрөөр хэлбэл, Бурханы эрх мэдэл хэрэгжиж байсан цар хүрээ нь элчүүдийг төдийгүй мөн цаашлаад бүх зүйлийг агуулж байсан ба Өөрийн биелүүлэхээр төлөвлөсөн ажлаа гүйцэтгэхийн тулд эдгээрийг жолоодсон; эдгээр нь Бурханы эрх мэдэл хэрэгждэг онцгой арга зам байсан. Өөрсдийн төсөөлөлдөө зарим хүмүүс Бурханы эрх мэдлийн талаар дараах ойлголттой байдаг: Бурханд эрх мэдэл байгаа, Бурханд хүч чадал байгаа, иймээс Бурхан гурав дахь тэнгэрт л байх хэрэгтэй эсвэл зөвхөн байнгын газраа л байх хэрэгтэй ба ямар нэгэн ажил хийх хэрэггүй, Бурханы ажил бүхэлдээ Түүний бодол дотор хэрэгждэг. Түүнчлэн зарим нь, хэдийгээр Бурхан Абрахамыг ерөөсөн ч гэсэн, Бурханд ямар нэг зүйл хэрэггүй байсан ба Түүний хувьд ердөө үгээ хэлэх нь л хангалттай байсан гэж итгэдэг. Ийм зүйл үнэхээр тохиолдсон уу? Мэдээж үгүй! Хэдийгээр Бурхан эрх мэдэл, хүч чадлыг эзэмшдэг боловч Түүний эрх мэдэл нь хий хоосон биш харин жинхэнэ, бодитой. Бурханы эрх мэдэл болон хүч чадлын үнэн бодит байдал нь Түүний бүх зүйлийн бүтээл, бүх зүйлийн хяналт болон хүн төрөлхтнийг удирдан чиглүүлдэг үйл явцад аажмаар илчлэгдэн, илэрхийлэгддэг. Хүн төрөлхтөн болон бүх зүйлийг захирах Бурханы арга барил бүр, нарийн учир болгон, Түүний хэрэгжүүлсэн бүх ажил түүнчлэн бүх зүйлийн талаарх Түүний ойлголт—тэдгээр нь бүгд Бурханы эрх мэдэл болон хүч чадал нь хоосон үг биш гэдгийг яг таг баталдаг. Түүний эрх мэдэл болон хүч чадал бүх зүйлд байнга харагдаж, илчлэгддэг. Эдгээр илэрхийлэл, илчлэл нь Бурханы эрх мэдлийн бодит оршин тогтнолын тухай хэлдэг, учир нь Тэр Өөрийн ажлаа үргэлжлүүлж, бүх зүйлд тушааж, цаг үргэлжид бүх зүйлийг захирахын тулд Өөрийн эрх мэдэл, хүч чадлыг ашигладаг бөгөөд Түүний хүч чадал болон эрх мэдлийг тэнгэрэлчүүд эсвэл Бурханы элчүүд орлож чадахгүй юм. Абрахам, Иов хоёрт ямар ерөөл хайрлахаа Бурхан шийдсэн—энэ нь Бурханаас хамаарч байсан. Хэдийгээр Бурханы элчүүд Абрахам болон Иов дээр биечлэн ирсэн боловч тэдний үйлдэл нь Бурханы тушаалын дагуу, Бурханы эрх мэдлийн дор байсан бөгөөд тэд мөн Бурханы дээд эрхийн дор байлаа. Хэдийгээр хүмүүс Бурханы элчүүд Абрахам дээр зочлон очсоныг харсан ба Ехова Бурхан ямар нэг зүйл биечлэн хийхийг Библийн тэмдэглэлээс хараагүй боловч үнэндээ хүч чадал, эрх мэдлийг үнэхээр хэрэгжүүлж чадах цорын ганц Нэгэн бол Бурхан Өөрөө бөгөөд энэ нь ямар ч хүний эргэлзээг тэвчихгүй! Хэдийгээр чи тэнгэрэлчүүд болон элчүүд агуу хүч чадлыг эзэмшиж, гайхамшгийг биелүүлдгийг харсан ч гэсэн, тэдний үйлдэл нь ердөө Бурханы даалгаврыг биелүүлэхийн төлөө бөгөөд ямар ч байсан Бурханы эрх мэдлийн илэрхийлэл биш—учир нь ямар ч хүн эсвэл эд юмс, бүх зүйлийг бүтээж, бүх зүйлийг захирах Бүтээгчийн эрх мэдэл ямар ч хүн эсвэл эд юманд байдаггүй ба тэд үүнийг эзэмшдэггүй. Иймээс ямар ч хүн эсвэл эд юм Бүтээгчийн эрх мэдлийг хэрэгжүүлж эсвэл харуулж чадахгүй.

Бүтээгчийн эрх мэдэл хувиршгүй ба халдашгүй

… Хэдийгээр Бурхан эрх мэдэл, хүч чадлыг эзэмшсэн ч гэсэн, Тэр Өөрийн үйлдэлдээ тун нарийн чанд, зарчимлаг бөгөөд Өөрийн үгэндээ үнэнч байдаг. Түүний нарийн чанд байдал болон Түүний үйлдлийн зарчмууд нь Бүтээгчийн халдашгүй байдлыг болон Бүтээгчийн эрх мэдлийн даван туулшгүй байдлыг харуулдаг. Хэдий Тэр эрхэм дээд эрх мэдлийг эзэмшдэг ч гэсэн бүх зүйлс Түүний ноёрхол дор байдаг, хэдийгээр Түүнд бүх зүйлийг захирах хүч чадал байдаг боловч Бурхан хэзээ ч Өөрийн төлөвлөгөөг нурааж эсвэл сүйтгээгүй бөгөөд Тэр Өөрийн эрх мэдлээ ашиглах бүрд энэ нь Түүний зарчимтай чанд нийцэж, Түүний амаар хэлэгдсэн бүхнийг яг таг дагаж, Түүний төлөвлөгөөний алхмууд буюу зорилгуудыг дагадаг. Бүх зүйл Бурханаар захирагдаж түүнчлэн Бурханы эрх мэдэл хэрэгждэг зарчмуудыг дуулгавартай дагадаг бөгөөд ямар ч хүн эсвэл зүйл Түүний эрх мэдлийн дээд эрхийн дороос зайлж чадахгүй, мөн тэд Түүний эрх мэдэл хэрэгждэг зарчмуудыг өөрчилж чадахгүй гэдгийг хэлэх нь илүүц юм. Бурханы нүдэнд, ерөөгдсөн хүмүүс Түүний эрх мэдлээр бий болсон сайн хувь заяаг хүлээн авдаг бөгөөд хараагдсан хүмүүс Бурханы эрх мэдлийн улмаас өөрсдийн шийтгэлийг хүлээдэг. Бурханы эрх мэдлийн захиралт дор ямар ч хүн эсвэл зүйл Түүний эрх мэдлийн хэрэгжилтээс зайлж чадахгүй, мөн тэд Түүний эрх мэдэл хэрэгждэг зарчмуудыг өөрчилж чадахгүй. Бүтээгчийн эрх мэдэл нь аливаа хүчин зүйлийн өөрчлөлтөөс болж өөрчлөгдөхгүй ба үүний адилаар Түүний эрх мэдэл хэрэгждэг зарчмууд нь ямар нэг шалтгааны улмаас өөрчлөгдөхгүй. Тэнгэр, газарт асар их өөрчлөлт гарч болох боловч Бүтээгчийн эрх мэдэл өөрчлөгдөхгүй; бүх зүйл үгүй болж болох ч Бүтээгчийн эрх мэдэл хэзээ ч алга болохгүй. Энэ бол Бурханы хэзээ ч хувиршгүй, халдашгүй эрх мэдлийн мөн чанар бөгөөд энэ нь Бүтээгчийн туйлын цорын ганц байдал юм!

Өмнөх:Бүтээгчийн эрх мэдэл нь цаг хугацаа, орон зай, эсвэл газар зүйн байрлалаар хязгаарлагдахгүй ба Бүтээгчийн эрх мэдэл хэмжээлшгүй

Дараах:Бурханы Сатанд өгсөн тушаал

Танд таалагдаж магадгүй