Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханд гэрчлэл хийх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

XIX. Эрт үеэс эхлээд жинхэнэ зам яагаад хавчлага шахалтыг амссан болохыг хүн тодорхой нөхөрлөх ёстой

1. Хятадын Коммунист засгийн газар яагаад Төгс Хүчит Бурхан болон Төгс Хүчит Бурханы Чуулганыг харгисаар хавчин шахаж, дарангуйлж, хатуу арга хэмжээ авдаг юм бэ?

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

“Энэ бол ёрын муу үеийнхэн” (Лук 11:29).

“Бүх ертөнц хорон муу нэгний дор байдаг” (1Иохан 5:19).

“Чи яаж тэнгэрээс унав аа, Аяа Үүрийн хүү, гялбаат цолмон! үндэстнүүдийг доройтуулагч чи газарт хаягдлаа! Учир нь чи зүрх сэтгэлдээ, ‘Би тэнгэр лүү гарна, Бурханы оддын дээр сэнтийгээ зална: Би умардын чанадад цуглааны уулаан дээр заларна: Би үүлсийн дээр гарна; Би Хамгийн Дээд Нэгэн шиг байх болно’ гэсэн” (Исаиа 14:12-14).

“Тэнгэрт дайн болов: Михаел болон түүний тэнгэрэлчүүд луутай тулалдлаа; луутай тулалдаад тэд ялсангүй; тэнгэрт байх газар ч тэдэнд олдсонгүй. Агуу том луу буюу бүх ертөнцийг мэхлэгч Диавол, Сатан гэгддэг эртний могой доош хаягдав: тэр газар луу хаягдсан бөгөөд түүнтэй хамт тэнгэрэлчүүд нь ч доош хаягдлаа... Луу газар луу хаягдсанаа харах үедээ хүү төрүүлсэн өнөөх эмэгтэйг мөрдөн хавчлаа” (Илчлэл 12:7-9, 13).

Хятадын Коммунист засгийн газар яагаад Төгс Хүчит Бурхан болон Төгс Хүчит Бурханы Чуулганыг харгисаар хавчин шахаж, дарангуйлж, хатуу арга хэмжээ авдаг юм бэ?

Холбогдолтой Бурханы үгс:

Эдгээр нь бодит баримт: газар дэлхий хараахан оршин тогтноогүй байх үед, тэргүүн тэнгэрэлч нь тэнгэрийн тэнгэрэлчүүдээс хамгийн агуу нь байсан юм. Энэ нь тэнгэр дэх бүх тэнгэрэлчүүдийг захирч байсан; энэ нь Бурханы олгосон эрх мэдэл байсан. Бурханыг оролцуулахгүйгээр, энэ нь тэнгэрэлчүүдийн хамгийн агуу нь байсан. Дараа нь Бурхан хүмүүсийг бүтээх үед, тэргүүн тэнгэрэлч Бурханы эсрэг хамгийн том урвалтыг газар дээр хийсэн. Энэ нь хүмүүсийг удирдаж, Бурханы эрх мэдлийг давахыг хүссэн учраас энэ нь Бурханаас урвасан гэж Би хэлдэг. Энэ нь Еваг нүгэлд уруу татсан тэргүүн тэнгэрэлч байсан; энэ нь өөрийн хаант улсыг газар дээр байгуулж, хүн төрөлхтнийг Бурханаас урвуулж, оронд нь тэднийг өөртөө дуулгавартай байлгахыг хүссэн учраас ингэж хийсэн юм. … Тиймээс тэргүүн тэнгэрэлч Бурханы эрх мэдлийг давж, Бурханаас урвахыг хүссэн. Дараа нь тэр олон тэнгэрэлчүүдийг Бурханаас урвахад хүргэсэн ба тэгээд тэд янз бүрийн бохир сүнснүүд болсон.

Үг нь махбодоор илэрсэн номын “Өнөөг хүртэл бүх хүн төрөлхтөн хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой”-оос

Сүнсний ертөнцөд ийм байдлаар тэмцэл явагдсан: Хүн төрөлхтнийг тодорхой хэмжээнд завхруулж, дэлхий ертөнцийг бузар булай, хорон муу болгосноор хүнийг бохир заваанд хутгаж, Бурханы төлөвлөгөөг нураах нь Сатаны хий дэмий горьдлого юм. …

Үг нь махбодоор илэрсэн номын “Тав дахь айлдварын тайлбар”-аас

Энэ бүх хугацаанд Сатан хүмүүсийг залгиж, тэгснээрээ дэлхий ертөнцийг устгаж, Өөрийн гэрчийг алдахад Бурханыг хүргэхээр хий дэмий найдан хүн дээр ажилласаар ирсэн. …

Үг нь махбодоор илэрсэн номын “Зургаа дахь айлдварын тайлбар”-аас

Бурхан ажиллаж, Бурхан хүнд анхаарал тавьж, хүнийг онцлон үздэг ба Сатан Түүний алхам бүрийг салахгүй мөрддөг. Бурханы дэмжиж тэтгэж байгаа хэнийг ч Сатан мөн л харж, ардаас нь цаг ямагт дагаж байдаг. Хэрвээ Бурхан энэ хүнийг хүсэж байвал, Сатан Бурханд саад болохын тулд өөрийн чадах бүхнийг хийж, өөрийн далд зорилгод хүрэхийн төлөө Бурханы ажлыг уруу татаж, зовоож, сүйрүүлэхээр янз бүрийн хорон арга ашиглах болно. Түүний зорилго юу вэ? Бурханд хэн нэгэн хүн байхыг тэр хүсдэггүй; тэр Бурханы хүсэж байгаа бүх хүмүүсийг эзэмдэж, хянаж, удирдахыг хүсдэг ба ингэснээр тэд түүнд шүтэн мөргөж, түүнтэй хамт муу үйлийг үйлдэх юм. Энэ нь Сатаны муу ёрын сэдэл биш гэж үү? … Сатан Бурхантай дайтаж, Түүний араас цаг ямагт мөрддөг. Түүний зорилго нь Бурханы хийхийг хүсэж байгаа бүх ажлыг нурааж, Бурханы хүсэж байгаа хүмүүсийг эзэмдэн хянаж, Бурханы хүсэж байгаа хүмүүсийг бүрмөсөн устгах юм. Хэрвээ тэднийг устгахгүй бол тэд Сатанд ашиглуулахын тулд түүний эзэмшилд орох учиртай—энэ бол түүний зорилго.

Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Цор ганц Бурхан Өөрөө IV”-өөс

Агуу улаан луугийн илрэлүүд нь Намайг эсэргүүцэх, Миний үгийн утга учрыг дутуу дулимаг ойлгож, ухаарах, Намайг байнга хавчин мөрдөх, Миний удирдлагыг тасалдуулахын тулд заль мэх ашиглахаар хичээх зэрэг юм... Миний ярьдаг агуу улаан луу бол том улаан луу биш; харин ч энэ нь Намайг эсэргүүцдэг муу ёрын сүнс юм, учир нь “агуу улаан луу” гэдэг нь адилтгал билээ.

“Христийн эхэн үеийн айлдварууд болон гэрчлэлүүд”-ээс

Энэ нь, “шинжлэх ухаан, технологийг суралцаж, Дөрвөн Шинэчлэлтийг биелүүлэх, дэлхий дээр Бурхан гэж үгүй” гэх мэт төөрөгдлийг хүнд сургаж, бурхангүйн үзлийн хавдрын үрийг залуу хүмүүсийн зүрх сэтгэлд хэдийнээ суулгасан. Түүгээр ч зогсохгүй энэ нь, “Үйлдвэрлэлийн ажил хөдөлмөрөөрөө дамжуулан сайхан эх орныг бүтээцгээе” хэмээн тасралтгүй тунхаглаж, улс орныхоо төлөө зүтгэхийн тулд бага наснаасаа эхлээд бэлтгэгдэхийг бүх хүнээс гуйдаг. Хүн өөрийн мэдэлгүйгээр үүний өмнө ирсэн бөгөөд энэ нь эргэлзэлгүйгээр гавъяаг нь үүрдэг (Бурхан бүх хүн төрөлхтөнийг Өөрийн гартаа барьж байгаатай хамаатай). Энэ нь хэзээ ч ичгүүрийг мэдэрч байгаагүй эсвэл ичих мэдрэмж байхгүй. Цаашлаад энэ нь Бурханы ардыг өөрийн гэрт ичгүүргүйгээр олзлон авчирсан ба тэгэнгээ ширээн дээр хулгана шиг үсрэн гарч хүнээр өөрийгөө Бурхан мэт шүтүүлсэн. Энэ нь тийм цөхөрсөн амьтан! Энэ нь цочирдмоор гүтгэлгийг хашгирдаг, “Дэлхий дээр огт Бурхан байхгүй. Салхи байгалийнхаа жамаар салхилдаг; бороо бол ус болон хувирч, газар дээр дусалдаг чийгшил; газар хөдлөлт бол геологийн өөрчлөлтийн улмаас газрын гадарга чичрэх юм; нарны гадаргуу дээрх цөмийн дэлбэрэлтээс болж үүссэн агаарын хуурайшлын улмаас ган гачиг болдог. Эдгээр нь бүгд байгалийн үзэгдэл. Аль хэсэг нь Бурханы үйл хэрэг юм бэ?” гэдэг. Тэр ч бүү хэл энэ нь: “Хүн эртний сармагчнаас хувьсч үүссэн ба өнөөдрийн дэлхий нь ойролцоогоор тэрбум жилийн тэртээ хүй нэгдлийн нийгмээс эхэлж хөгжин дэвшсэн. Улс орон хөгжиж, сүйрэх эсэх нь ард түмнийх нь гараар шийдэгддэг” хэмээх ичгүүргүй мэдэгдлийг хашгирдаг[a]. Ард нь тэр, өөрийгөө тахиулж, шүтүүлэхийн тулд хүнээр өөрийгөө ханан дээр доош нь харуулан өлгүүлж, мөн ширээн дээр тавиулдаг. “Бурхан байхгүй” гэж уйлан хашгирах зуураа энэ нь өөрийгөө Бурхан хэмээн үзэж, Бурханыг газрын хязгаараас хайр найргүй түлхдэг. Энэ нь Бурханы оронд зогсож, диаволын хаан мэт аашилдаг. Хэчнээн инээдтэй хэрэг вэ! Энэ нь хүнийг хорт үзэн ядалтанд автахад хүргэдэг. Бурхан түүний заналт дайсан бөгөөд Бурхан түүнтэй эвлэршгүй мэт санагддаг. Энэ нь шийтгэгдэлгүйгээр, эрх дураараа үлдэх зуураа[b] Бурханыг хөөн зайлуулах арга сийлж байдаг. Энэ нь тийм л диаволын хаан! Бид үүний оршин тогтнолыг хэрхэн тэвчих юм бэ? Энэ нь Бурханы ажилд саад учруулж, үүнийг навсархай, бүрэн дүүрэн эмх замбараагүй[c] болгон үлдээх хүртлээ амрахгүй ба энэ нь эцсээ хүртэл, нэг нь эсвэл нөгөө нь сүйрч мөхөх хүртэл Бурханыг эсэргүүцэхийг хүсэж байгаа мэт байдаг. Энэ нь санаатайгаар Бурханыг эсэргүүцэж, илүү ойр дөхөж ирдэг. Үүний жигшүүртэй царай нь аль хэдийн бүрэн илчлэгдсэн бөгөөд энэ нь одоо цөхөж ядсан[d] хүнд бэрх байдалтай боловч Бурханыг үзэн ядах нь багасдаггүй харин энэ нь өөрийн зүрх сэтгэл дэх үзэн ядалтаа арилгахын тулд Бурханыг нэг үмхэлтээр бүхэлд нь залгихыг хүсэж байгаа мэт байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (7)”-оос

Дээрээс доошоо, эхнээсээ эцэс хүртэл энэ нь Бурханы ажилд саад учруулж, Түүнтэй харшилсаар ирсэн. “Эртний соёлын өв”, үнэ цэнэтэй “эртний соёлын мэдлэг”, “Даосизм болон Күнзийн сургаал”, “Күнзийн сонгодог бүтээл болон феодалын ёс заншил” зэрэг бүх яриа нь хүнийг тамд аваачсан. Орчин үеийн дэвшилтэт шинжлэх ухаан технологи, түүнчлэн аж үйлдвэрийн хөгжил, хөдөө аж ахуй, бизнес нь бүгд хаа ч харагдахгүй байна. Үүний оронд энэ нь зүгээр л, Бурханы ажлыг санаатайгаар нурааж, эсэргүүцэж, сүйрүүлэхийн тулд эртний “сармагчингуудын” дэлгэрүүлсэн феодалын ёс заншлыг цохон тэмдэглэдэг. Энэ нь өнөөдрийг хүртэл хүнийг зовоон шаналгаад зогсохгүй, мөн хүнийг бүрмөсөн залгиж[f] дуусгахыг хүсдэг. Феодалын ёс суртахууны хуулийн сургаал болон эртний соёлын мэдлэгийг өвлүүлсэн нь хүнд аль хэдийн халдварлаж, хүнийг том, жижиг диаволууд болгон хувиргасан. Бурханыг амархан хүлээж авч, Бурханы ирэлтийг баярлан угтах хүн маш цөөхөн байдаг юм. Хүний царай аллагаар дүүрсэн бөгөөд хаа сайгүй үхэл мэдрэгдэж байдаг. Тэд Бурханыг энэ газар нутгаас хөөхийг зорьдог; гартаа хутга, сэлэм бариад тэд Бурханыг газрын хөрснөөс арчих тулаанд байраа эзэлдэг. Хуурамч шүтээнүүд Бурхангүй диаволын нутгаар хөндлөн гулд тархсан гэдгийг тэд хүнд байнга зааж сургаж байдаг. Энэ газраас дээш, шатаж буй цаас болон хүжний дотор муухайрам үнэр тархдаг ба амьсгал боогдуулам маш өтгөн байдаг. Энэ нь могой мушгирч, цагираглах үедээ сэвсэн хаягдал лагийн үнэр мэт санагдах бөгөөд хүн бөөлжихөөс өөр яаж ч чадахгүй. Үүнээс гадна тэнд муу чөтгөрүүд ариун бичээсийг аялгуулан уншиж байгаа нь дөнгөн данган сонсогдоно. Энэ чимээ нь тамын гүнээс ирж байгаа мэт санагдах бөгөөд хүний нуруугаар нь өөрийн эрхгүй хүйт даадаг. Энэ газар нутгийн энд тэндгүй солонгын долоон өнгөтэй хуурамч шүтээнүүд тархаж, энэ нь энэ газрыг нүд гялбам ертөнц болгон хувиргадаг ба түүний хорон муу санаа амжилттай болж байгаа мэт диаволын хаан нүүрэндээ ёжтой инээд тодруулдаг. Энэ хооронд хүн үүнийг огтхон ч мэдээгүй, мөн диавол түүнийг аль хэдийн мэдрэмжгүй, ялагдсан байдалтай болтол нь завхруулсан гэдгийг ч хүн мэдэхгүй. Энэ нь Бурханыг нэг цохилтоор л устгаж, Түүнийг дахин доромжилж, амь насанд нь халдахыг хүсэж, мөн Түүний ажлыг нурааж, саад болохыг оролддог. Энэ нь Бурханыг “ижил байртай” байхыг хэрхэн зөвшөөрөх юм бэ? Газар дээрх хүмүүсийн дундах өөрийнх нь ажилд Бурхан “хөндлөнгөөс оролцохыг” энэ нь хэрхэн тэвчих юм бэ? Бурхан үүний жигшүүртэй царайг илчлэхийг энэ нь хэрхэн зөвшөөрөх юм бэ? Үүний ажилд саад болохыг энэ нь Бурханд хэрхэн зөвшөөрөх вэ? Уур хилэн нь буцалж байгаа энэ диавол, Бурхан газар дээрх түүний засаглалыг удирдахыг хэрхэн зөвшөөрч чадах билээ? Энэ нь ялагдлаа хэрхэн дуртайяа хүлээн зөвшөөрөх юм бэ? Үүний жигшмээр дүр төрх, хэн болох нь илчлэгдсэн, ийм учраас хүн инээх үү эсвэл уйлах уу гэдгээ мэдэхээ болих ба энэ талаар ярихад үнэхээр хэцүү юм. Энэ нь үүний мөн чанар биш гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (7)”-оос

Мянга, мянган жилийн турш энэ нь бузрын газар байсан, энэ нь тэвчихийн аргагүй бохир заваан, азгүй байдлаар дүүрэн, сүнснүүд булан тохой бүрт нь хэрэн тэнэж, залилан мэхэлж, ул үндэсгүй ял зэмлэл тулгаж,[b] балмад догшин, хорон санаатай байж, энэ сүнсний хотыг гишгэчин, цогцоснуудыг тараан хаяж орхисон; илжирсэн өмхий үнэр газар нутгийг бүрхэж, агаарт шингэсэн бөгөөд энэ нь асар их хамгаалагдсан.[c] Тэнгэрээс цааших дэлхий ертөнцийг хэн харж чадах вэ? Диавол хүний биеийг чангаар хүлж, түүний хоёр нүдийг сохолж, амыг нь бат хамхисан юм. Нэвтрэхийн аргагүй “чөтгөрийн өргөө” мэт чөтгөрт хотыг нүд салгахгүй харах үедээ диаволын хаан хэдэн мянган жилийн турш, яг өнөөдрийг хүртэл догшин ширүүн авирласан; тэр зуур, энэхүү сүрэг манаач нохойнууд нь догшин харцаар ширтэж, Бурхан тэднийг мэдээгүй байхад нь барьж аван тэднийг бүгдийг нь устгаж, тэднийг “амар тайван, аз жаргалын” газаргүй болгох болно гэж гүн гүнзгий айж байдаг. … Тэгвэл, бие махбодтой болсон Бурхан бүрмөсөн нуугдмал хэвээр үлддэгт гайхах зүйл бага юм: Өршөөлгүй, догшин хэрцгий чөтгөрүүдтэй ийм харанхуй нийгэмд, нүд ирмэхийн төдийд хүн алдаг диаволын хаан, хайр татам, эелдэг зөөлөн, мөн ариун Бурханы оршин тогтнолыг хэрхэн тэвчиж чадах юм бэ? Энэ нь Бурханы ирэлтийг хэрхэн магтан сайшааж, баясах юм бэ? Тэдгээр боолууд! Тэд сайхан сэтгэлийг үзэн ядалтаар хариулдаг, тэд аль хэдийн Бурханыг басамжилж, Бурхантай зүй бусаар харьцдаг, тэд туйлын харгис хэрцгий бөгөөд Бурханд өчүүхэн төдий ч анхаарал хандуулдаггүй, тэд тонуул дээрэм хийдэг, аль хэдийн мөс чанараа алдсан, сайхан сэтгэлийн ул мөр ч байдаггүй … Шашны эрх чөлөө юу? Иргэдийн хууль ёсны эрх, ашиг уу? Тэдгээр нь бүгд нүглээ нуух заль мэх юм. … Бурханы ажилд яагаад ийм туулшгүй их саад бартааг тавина вэ? Бурханы хүмүүсийг хуурахын тулд яагаад янз бүрийн арга заль хэрэглэнэ вэ? Жинхэнэ эрх чөлөө, хууль ёсны эрх, ашиг хаана байна вэ? Шударга ёс хаана байна? Тав тух хаана байна вэ? Халуун дулаан байдал хаана байна? Бурханы ардыг мэхлэхийн тулд яагаад зальжин арга хэрэглэнэ вэ? Яагаад Бурханы ирэлтийг зогсоохын тулд хүч хэрэглэнэ вэ? Өөрийн бүтээсэн газар дээр чөлөөтэй хэрэн хэсэх боломжийг Бурханд яагаад олгохгүй байна вэ? Өөрийн толгойг тавин амрах газаргүй болтол нь Бурханыг яагаад мөрдөн хөөнө вэ? Хүмүүсийн дундах халуун дулаан байдал хаана байна вэ? Хүмүүсийн дундах угталт хаана байна вэ? Бурханд яагаад тийм их цөхрөнгүй шаналал учруулна вэ? Бурханыг яагаад дахин дахин хашгирахад хүргэнэ вэ? Яагаад Бурханыг Өөрийн хайртай Хүүгийн төлөө санаа зовоход хүргэнэ вэ? Яагаад энэ харанхуй нийгэм болон үүний өрөвдөлтэй манаач нохойнууд, Өөрийн бүтээсэн дэлхий дээр чөлөөтэй ирж, очихыг Бурханд зөвшөөрдөггүй юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (8)”-оос

Сатан олон нийтийг хууран мэхэлснээр нэр хүнд олж авдаг. Тэр ихэвчлэн өөрийгөө зөв шударга байдлын үлгэр дуурайл, манлайлагч болгон харагдуулдаг. Зөв шударга байдлыг хамгаалах далбаан дор энэ нь хүнд хор учруулж, тэдний сүнсийг залгиж, хүнийг мэгдүүлж, хууран мэхэлж, турхирахын тулд бүх төрлийн арга барил ашигладаг. Түүний зорилго нь, хүмүүсээр өөрийн хорон муу үйл хэргийг зөвшөөрүүлж, дагуулах ба мөн Бурханы эрх мэдэл, дээд эрхийг эсэргүүцэхэд хүмүүсийг өөртөө нэгтгэх юм. Гэсэн хэдий ч, хүн түүний заль мэх, хууран мэхлэлт болон өөдгүй шинжүүдийг мэддэг болж, түүгээр цаашид гишгэлүүлж, хууртагдахыг хүсэхгүй эсвэл үүнд цаашид боолчлогдохыг хүсэхгүй эсвэл түүнтэй хамт шийтгэгдэж, устгагдахыг хүсэхгүй үед Сатан урьдын ариун гэгээн чанараа өөрчилж, өөрийн жинхэнэ хорон муу, харгис догшин, муухай, зэрлэг бүдүүлэг нүүр царайгаа илчлэхийн тулд хуурамч багаа хуулан хаядаг. Тэр түүнийг дагахаас татгалздаг бүх хүмүүсийг болон түүний муу хүчийг эсэргүүцдэг хүмүүсийг үгүй хийхээс өөр юуг ч хүсдэггүй. Энэ үед Сатан цаашид итгэл даахуйц, боловсон дүр төрхтэй байж чадахгүй; үүний оронд түүний жинхэнэ муухай, хорон муу чанар нь хонины арьсан доороос нь илчлэгддэг. Сатаны заль мэх мэдэгдэнгүүт, үүний жинхэнэ чанар илрэнгүүт тэр уурлаж, өөрийн зэрлэг балмад зангаа илчилдэг; хүмүүсийг хорлож, цөлмөх түүний хүсэл нь улам л нэмэгдэх болно. Энэ нь хүний ухаарлын улмаас болдог; эрх чөлөө гэрэлд тэмүүлж, түүний шоронгоос чөлөөлөгдөхийг хүсэн эрмэлзсэнийх нь төлөө тэр хүнд хатуу өс санадаг. Түүний уур хилэн нь зөвхөн өөрийн хорон мууг хамгаалах зорилготой байдаг ба энэ нь мөн түүний харгис хэрцгий уг чанарын жинхэнэ илчлэл юм.

… Сатан яагаад ундууцаж, улангасан уурладгийн шалтгаан нь ийм байдаг: Түүний үгээр илэрхийлэхийн аргагүй арга заль нь илчлэгдсэн; түүний явуулга амжилттай болох нь тийм ч амаргүй; Бурханыг орлож, Бурхан шиг авирлах гэсэн түүний зэрлэг хүсэл, эрмэлзэл нь цохигдож, саатуулагдсан; бүх хүн төрөлхтнийг хянах түүний зорилго одоо юу ч биш болж, хэзээ ч биелэгдэхгүй болсон.

Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Цор ганц Бурхан Өөрөө II”-өөс

Тайлбар:

a. Эх бичвэрт “зарим нь бүр хашгирдаг” гэж бичигдсэн байдаг.

b. “Энэ нь шийтгэгдэлгүйгээр эрх дураараа үлдэх” гэдэг нь диавол зэрлэг догшноор, галзуурсан мэт явдаг гэдгийг илтгэдэг.

c. “Бүрэн дүүрэн эмх замбараагүй” гэдэг нь диаволын догшин хэрцгий зан авир хүмүүст хэр тэвчишгүй байдагтай холбоотой.

d. “Цөхөж ядсан” гэдэг нь диаволын хааны муухай царайтай хамаатай.

e. “Найдвар муутай бооцоо” нь диаволын дотуур тамиртай, муу ёрын заль мэхний зүйрлэл юм. Үүнийг тохуурхан хэрэглэсэн.

f. “Залгиж дуусгах” гэдэг нь диаволын хааны догшин хэрцгий зан авиртай холбоотой ба энэ нь хүмүүсийг бүхэлд нь цөлмөдөг.

b. “Ул үндэсгүй ял зэмлэл тулгах” гэж диаволын хүмүүсийг хохироодог арга барилыг хэлж байна.

c. “Асар их хамгаалагдсан” гэдэг нь хүмүүсийг зовоон шаналгадаг диаволын арга нь тун догшин хэрцгий байдаг ба хүмүүсийг хөдөлж чадахаа больтол нь асар их хянадаг гэдгийг илтгэдэг.

Өмнөх:Бурханы хүслийг дагадаг хүн гэж яг юу вэ? Бурханд итгэх итгэлийн жинхэнэ гэрчлэл гэж юу вэ?

Дараах:Шашны ертөнц яагаад үргэлж Христийг үгүйсгэж, Түүнийг голж, яллаж, тэгснээрээ Бурханы хараалыг хүртсэн бэ?

Танд таалагдаж магадгүй