Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханд гэрчлэл хийх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

4. Үнэхээр залбирна гэдэг нь юу гэсэн үг вэ?

Холбогдолтой Бурханы үгс:

Үнэхээр залбирна гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь зүрх сэтгэл доторх үгээ Бурханд хэлж, Түүний хүслийг ухаарснаар болон Түүний үгэнд үндэслэн Бурхантай ярилцана гэсэн үг юм; энэ нь Бурханд нэн ойр санагдаж, Тэр чиний өмнө байгааг болон Түүнд хэлэх зүйл чамд байгааг мэдэрнэ гэсэн үг юм; мөн энэ нь өөрийн зүрх сэтгэл дотроо гойд гэрэлтэй байж, Бурхан нэн хайр татам гэдгийг мэдэрнэ гэсэн үг юм. Чи ихэд зоригжих ба чиний үгийг сонссоны дараа ах эгч нар чинь баярлаж, чиний хэлсэн үгс бол тэдний зүрх сэтгэл доторх үг, тэдний хэлэхийг хүсдэг үг бөгөөд чиний хэлсэн зүйл тэдний хэлэхийг хүсдэг зүйлийг төлөөлж байгааг мэдрэх болно. Үнэхээр залбирна гэдэг нь энэ юм. Үнэхээр залбирсны дараа чиний зүрх сэтгэлд тайван, тааламжтай санагдах болно; Бурханыг хайрлах хүч тэнхээ нэмэгдэх ба чиний бүхий л амьдрал дахь юу ч Бурханыг хайрлахаас илүү үнэ цэнэтэй эсвэл ач холбогдолтой биш юм шиг чамд санагдах болно—энэ бүхэн нь чиний залбирал үр ашигтай байсныг батална.

Үг нь махбодоор илэрсэн номын “Залбирлын дадлын талаар”-аас

Бурханы хүмүүсээс шаарддаг хамгийн доод стандарт нь тэд зүрх сэтгэлээ Түүнд нээх чадвартай байх явдал юм. Хэрвээ хүн өөрийн үнэн зүрх сэтгэлийг Бурханд өгч, үнэхээр зүрх сэтгэл дотор нь байгаа зүйлийг Бурханд хэлбэл, Бурхан тухайн хүн дээр ажиллахад бэлэн байдаг; Бурхан хүний гажуудсан зүрх сэтгэлийг хүсдэггүй харин түүний цэвэр ариун, шударга зүрх сэтгэлийг хүсдэг. Хэрвээ хүн өөрийн зүрх сэтгэлийг Бурханд үнэхээр хэлдэггүй бол Бурхан хүний зүрх сэтгэлийг хөдөлгөхгүй эсвэл түүний дотор ажиллахгүй. Тиймээс залбирлын талаарх хамгийн чухал зүйл бол өөрийн үнэн зүрх сэтгэлийн үгийг Бурханд хэлж, өөрийн алдаа дутагдал эсвэл тэрслүү зан чанарын талаар ярьж, өөрийгөө Бурханд бүрмөсөн нээх явдал юм. Зөвхөн тэгвэл л Бурхан чиний залбирлыг сонирхох болно; эс бөгөөс Бурхан Өөрийн царайг чамаас нуух болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Залбирлын дадлын талаар”-аас

Залбирал бол тогтсон ёс журмыг мөрдөж, аргачлалыг дагаж эсвэл Бурханы үгийг чээжээр уншиж байгаа хэрэг биш, өөрөөр хэлбэл залбирал нь үгийг тоть шиг давтаж, бусдыг хуулбарлана гэсэн үг биш. Залбирлаараа чи зүрх сэтгэл дэх үгсээ Бурхантай хуваалцаж, зүрх сэтгэлээ Бурханд өгөх ёстой, ингэснээр Бурхан чиний сэтгэлийг хөдөлгөж болох юм. Чиний залбирал үр нөлөөтэй байхын тулд тэдгээр нь Бурханы үгийг уншсан байдал дээр чинь үндэслэх ёстой. Бурханы үгийн дунд залбирснаар л чи илүү их гэгээрэл, гэрэлтүүлэлтийг хүлээн авч чадах болно. Бурханы тавьсан шаардлагуудыг хүсэн эрмэлзсэн зүрх сэтгэлтэй байснаар болон эдгээр шаардлагуудыг биелүүлэхэд бэлэн байснаар жинхэнэ залбирал харагддаг; чи Бурханы үзэн яддаг бүхнийг үзэн ядаж чадах ба үүний үндсэн дээр чи мэдлэгтэй болж, Бурханы тайлбарласан үнэний талаар мэдэж, тодорхой ойлгох болно. Шийдвэр, итгэл, мэдлэг болон залбирсныхаа дараа хэрэгжүүлэх замтай байх—зөвхөн энэ нь л жинхэнэ залбирах явдал бөгөөд зөвхөн ийм залбирал л үр нөлөөтэй байж чадна. Гэсэн ч залбирал нь Бурханы үгийг таашааж, Түүний үгээр Бурхантай ярилцах суурин дээр хийгдэх ёстой, чиний зүрх сэтгэл Бурханыг эрж хайн, Бурханы өмнө амар тайван байж чадах ёстой. Тийм залбирал Бурхантай жинхэнээсээ ярилцах түвшинд аль хэдийн хүрсэн байна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Залбирлын дадлын талаар”-аас

Ах эгч нар өдөр болгон үнэхээр залбирч чадна гэж Би найддаг. Энэ нь хоосон сургаалыг чанд баримтлах явдал биш, харин хүрэх ёстой үр нөлөө юм. … Чи ийнхүү хэлэх ёстой: “Өө Бурхан минь! Би өөрийн үүргийг биелүүлэхийг хүсэж байна. Та энэ бүлэг хүмүүс бидэн дунд алдаршиж, бидэн дэх гэрчлэлийг эдлэхийн тулд би өөрийн бүхий л оршихуйг Танд зориулж чадна. Бидний дотор ажиллахыг би Танаас гуйж байна, ингэснээр би Таныг үнэхээр хайрлаж, сэтгэл хангалуун байлгаж, Таныг өөрийн зорих зорилгоо болгож чадна.” Чамайг энэ ачааг үүрэх үед Бурхан чамайг гарцаагүй төгс болгох болно; чи зөвхөн өөрийнхөө төлөө залбирах ёсгүй, харин Бурханы хүслийг хэрэгжүүлэхийн төлөө, Түүнийг хайрлахын төлөө бас залбирах ёстой. Тэр нь хамгийн жинхэнэ залбирал юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Залбирлын дадлын талаар”-аас

Хэдий чинээ их сүнслэг амьдралаар амьдрах тусмаа чиний зүрх сэтгэл Бурханы үгээр улам л их дүүрч, үргэлж энэ хэрэгт санаа тавьж, үргэлж энэ ачааг үүрэх болно. Тэгсний дараа чи сэтгэлийн гүн дэх үнэнээ сүнслэг амьдралаараа дамжуулан Бурханд илчилж, юу хиймээр байна, юу бодож байна, Бурханы үгийг хэрхэн ойлгож, ямар байдлаар үзэж буйгаа Түүнд хэлж чадна. Юу ч, өчүүхэн төдий зүйлийг ч бүү нуу! Өөрийн зүрх сэтгэл доторх үгийг Бурханд хэлж занш, Түүнд үнэнээ хэл, сэтгэлээ уудлахаас бүү эргэлз. Үүнийг олон хийх тусмаа л чи Бурханы хайр татам байдлыг мэдрэх болно, тэгээд та нар Бурханы зүг улам улам ихээр татагдах болно. Энэ үед чи Бурхан та нарт хэнээс ч илүү дотно гэдгийг мэдэрнэ. Чи юу ч болж байсан Бурханы хажуугаас холдохгүй. Хэрэв чи ийм төрлийн сүнслэг үйл ажиллагааг өдөр бүр хэрэгжүүлж, ухаан санаанаасаа гаргахгүй, харин ч үүнийг амьдралынхаа том явдал гэж үзэж байх юм бол Бурханы үг чиний сэтгэлийг эзэмдэх болно. Ариун Сүнсээр хөдөлгүүлэх гэдгийн утга энэ юм. Тэгэхээр чиний сэтгэлийг Бурхан үргэлж эзэмдсээр байсан мэт, сэтгэлд чинь хайртай зүйл үргэлж байсаар ирсэн мэт байх болно. Хэн ч үүнийг чамаас булааж авч чадахгүй. Энэ учрал ирэхэд чиний дотор Бурхан үнэхээр амьдарч, зүрх сэтгэлд чинь байраа эзлэх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэвийн сүнслэг амьдрал хүмүүсийг зөв мөрд хөтөлдөг”-өөс

Өмнөх:Аврагдахын тулд хүмүүс Бурханы шүүлт болон гэсгээлтийг хэрхэн мэдэрч туулах ёстой вэ?

Дараах:Хүн Бурхантай харилцах хэвийн харилцааг хэрхэн бий болгох вэ?

Танд таалагдаж магадгүй