Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Хурганы нээсэн хуйлмал бичээс ном

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ ЗАН ЧАНАРТАЙ БАЙХ НЬ БУРХАНД ДАЙСАГНАЖ БУЙ ЯВДАЛ ЮМ

Хэдэн мянган жилийн завхралын дараа, хүн хөшүүн, мангуу болж, Бурханд тэрслүү байдал нь түүхийн номд тэмдэглэгдэхдээ тултлаа Бурханыг эсэргүүцдэг чөтгөр болсон ба хүн өөрөө ч тэрслүү үйлдлийнхээ талаар бүрэн гүйцэд өгүүлж чадахаа больсон—учир нь хүн Сатанаар гүн гүнзгий завхруулж, хаа хүрэхээ мэдэхгүй болтол нь төөрүүлсэн. Хүн өнөөдөр ч Бурханаас урвасаар байдаг: Бурханыг харах үедээ урваж, Бурханыг харж чадахгүй үедээ ч гэсэн мөн л урвадаг. Бурханы хараал, уур хилэнг нүдээр үзсэнийхээ дараа ч Түүнээс урвасаар байдаг хүмүүс хүртэл бий. Иймээс, хүний эрүүл ухаан анхдагч чиг үүргээ алдсан, хүний мөс чанар ч гэсэн анхдагч чиг үүргээ алдсан гэж Би хэлдэг. Миний хардаг хүн бол хүний өмсгөлтэй араатан, хорт могой бөгөөд Миний нүдний өмнө хэчнээн өрөвдөлтэй харагдах гэж хичээлээ ч, Би түүнд хэзээ ч өршөөнгүй хандахгүй, учир нь хүн хар ба цагааны хоорондох ялгааг, мөн үнэн ба үнэн-бусын хоорондын ялгааг мэддэггүй. Хүний эрүүл ухаан маш хөшүүн, гэсэн ч тэр ерөөл авахыг хүсдэг; хүн чанар нь маш өөдгүй, гэсэн ч тэр хааны дээд эрхийг эзэмшихийг хүсдэг. Эрүүл ухаан нь ийм байж тэр хэний хаан байх юм бэ? Тийм хүн чанартай байж тэр хэрхэн сэнтийд суух юм бэ? Хүн үнэхээр ичгүүргүй! Бүгд биеэ тоосон өөдгүй амьтан! Ерөөл олж авахыг хүсдэг хүмүүст гэж хэлэхэд, та нар эхлээд толь олоод өөрсдийнхөө муу муухай тусгалыг хар гэж Би зөвлөх байна—хаан болоход хэрэгтэй бүхэн чамд бий юу? Ерөөл хүртэж чадах хүний царай бий юу? Чиний зан чанарт өчүүхэн төдий ч өөрчлөлт гараагүй, чи ямар ч үнэнийг хэрэгжүүлээгүй, гэсэн ч чи гайхалтай маргаашийг хүссээр байдаг. Чи дэмий горьдож байна! Ийм бохир заваан газарт төрсөн хүнд нийгэм ноцтой муу нөлөө үзүүлсэн, тэрээр бурангуй нийгмийн ёс зүйн нөлөөнд автаж, “их дээд сургууль”-д сурсан. Хоцрогдмол үзэл санаа, завхарсан ёс суртахуун, жигшүүрт амьдралын үзэл, жигшүүрт философи, ямар ч үнэ цэнгүй оршин тогтнол, доройтсон амьдрал, зан заншил, эдгээр зүйл нь хүний зүрх сэтгэлийг асар ихээр үймүүлж, мөс чанарыг нь ноцтой дордуулж, дайрч довтолдог. Үүний дүнд хүн Бурханаас улам бүр холдож, Түүнийг улам их эсэргүүцдэг болсон. Хүний зан чанар өдөр ирэх тусам улам харгис болж, Бурханы төлөө юугаа ч орхиход бэлэн ганц ч хүн байхгүй, Бурханыг дуртайяа дуулгавартай дагах ганц ч хүн үгүй, цаашлаад Бурханы илрэлтийг сайн дураараа эрж хайх ганц ч хүн үгүй болсон. Үүний оронд, Сатаны эзэмшил дор хүн зугаа цэнгэлийг эрэлхийлэхээс өөр юуг ч хийдэггүй, шавар шавхайтай газар дэлхийд махан биеийн завхралд өөрийгөө тушаадаг. Харанхуйд амьдарч байгаа тэр хүмүүс үнэнийг сонссон хэдий ч, үүнийг хэрэгжүүлэх хүсэлгүй, Бурханы илрэлтийг харсан ч гэсэн Түүнийг эрж хайх хүсэлгүй. Ингэж их доройтсон хүн төрөлхтөнд аврагдах боломж яаж байх юм бэ? Ингэж их ялзарсан хүн төрөлхтөн гэрэлд амьдарч яаж чадах юм бэ?

Өөрийн мөн чанарыг мэдэхээс эхлээд бодол, уг чанар, оюун санааны төлөв дэх өөрчлөлтүүд гэх үндсэн өөрчлөлтүүдээр дамжин хүний зан чанар өөрчлөгдөх ёстой. Ийм маягаар л хүний зан чанарт жинхэнэ өөрчлөлт гарах юм. Сатанд хорлуулж, дэвслүүлсний улмаас болон хүний бодол, ёс суртахуун, мэдлэг ухаан, эрүүл ухааныг Сатан ноцтой сүйтгэсний улмаас хүний ялзарсан зан чанар үүсдэг. Хүний эдгээр үндсэн зүйл нь Сатанаар ялзруулагдсан бөгөөд Бурханы анх бүтээсэнтэй огт адилгүй болсон учраас л хүн үнэнийг ойлголгүй Бурханыг эсэргүүцдэг. Тиймээс, хүний Бурханы талаарх мэдлэг болон үнэний талаарх мэдлэгийг өөрчлөх үзэл бодол, мэдлэг ойлголт, эрүүл ухаан дахь өөрчлөлтөөс хүний зан чанарын өөрчлөлт эхлэх ёстой. Хамгийн гүн гүнзгий завхарсан газарт төрсөн хүмүүс нь Бурхан юу болохыг, Бурханд итгэх нь ямар утга учиртайг бүр ч мэддэггүй. Хүмүүс хэдий чинээ их ялзарсан байна, Бурханы оршин тогтнолыг төдий чинээ бага мэдэж, эрүүл ухаан, мэдлэг ухаан нь төдий чинээ сул дорой байдаг. Бурханд хандах хүний эсэргүүцэл, тэрслүү байдлын эх сурвалж нь Сатан хүнийг ялзруулсан явдал юм. Сатан ялзруулсан учраас хүний мөс чанар хөшүүн болж, хүн ёс суртахуунгүй, доройтсон бодолтой, хоцрогдмол оюуны төлөвтэй болсон. Сатан өөрийг нь ялзруулахаас өмнө хүн Бурханыг аяндаа дагаж, Бурханы үгийг сонссоныхоо дараа дуулгавартай дагадаг байлаа. Тэр угийн эрүүл саруул ухаан, мөс чанар, хэвийн хүн чанартай байсан. Сатан ялзруулсны дараа хүний анхдагч эрүүл ухаан, мөс чанар, хүн чанар нь үлбэгэр болж, Сатанаар гэмтээгдсэн. Тиймээс, тэр дуулгавартай байдал болоод Бурханыг гэсэн хайраа алдсан. Хүний эрүүл ухаан хэвийн бус болж, зан чанар нь амьтныхтай адил болсон. Бурханд тэрслэх нь улам бүр олширч, ноцтой болсон. Гэсэн ч хүн үүнийгээ мэддэггүй, бас ухамсарладаггүй, зүгээр л сохроор эсэргүүцэж, тэрсэлж байдаг. Хүний зан чанарын илчлэл бол хүний эрүүл ухаан, мэдлэг ухаан, мөс чанарын илэрхийлэл бөгөөд хүний эрүүл ухаан, мэдлэг ухаан нь эрүүл саруул биш учраас түүний мөс чанар дээд зэргээр мохсон, иймээс хүний зан чанар Бурханы эсрэг тэрсэлдэг. Хүн эрүүл ухаан, мэдлэг ухаанаа өөрчилж чадахгүй бол зан чанараа өөрчилж, Бурханы зүрх сэтгэлийн дагуу байна гэж огт байхгүй. Ухаан нь эрүүл саруул биш бол, хүн Бурханд үйлчилж чадахгүй ба Бурханаар ашиглуулахад тохирохгүй. “Хэвийн ухаан” гэдэг нь Бурханд дуулгавартай, үнэнч байж, Бурханыг хүсэн эрмэлзэж, Бурханы талаар эргэлзээгүй байж, Бурханыг гэсэн мөс чанартай байхыг хэлдэг. Энэ нь Бурхантай нэгэн зүрх сэтгэл, оюун санаатай байж, Бурханыг санаатайгаар эсэргүүцэхгүй байхыг хэлдэг. Хэвийн бус ухаантай хүмүүс ийм байдаггүй. Сатан ялзруулснаас хойш хүн Бурханд үзэлтэй болсон ба Бурханыг гэсэн хүсэл эрмэлзэл, үнэнч байдалгүй, Бурханыг гэх мөс чанар гэж бүр ч байхгүй болсон. Хүн Бурханыг санаатайгаар эсэргүүцэж, шүүмжилдэг, түүнчлэн нүднээс нь далдуур Бурханыг харааж зүхсэн үг чулууддаг. Тэр бол Бурхан гэдгийг хүн тодорхой мэддэг атлаа нүднээс нь далдуур Түүнийг шүүмжилж, Бурханыг дуулгавартай дагах ямар ч бодолгүйгээр зүгээр л Түүнээс нэхэж авах, Түүнд шаардлага тавихыг л мэддэг. Хэвийн бус ухаантай ийм хүн жигшүүрт зан авираа мэдэж, тэрслүү байдалдаа гэмших чадваргүй юм. Хэрвээ хүн өөрийгөө мэдэх чадвартай бол эрүүл ухаан нь жаахан сэргэсэн байна; хүмүүс хэдий чинээ Бурханы эсрэг тэрсэлж, өөрсдийгөө мэдэхгүй байна, төдий чинээ эрүүл саруул ухаангүй байдаг.

Хүн ялзарсан зан чанараа гаргах эх үүсвэр нь түүний хөшүүн мөс чанар, хорлонт уг чанар, эрүүл саруул бус ухаанаас өөр юу ч биш; хэрвээ хүний мөс чанар, эрүүл ухаан нь эргээд хэвийн байдалдаа орж чадвал тэрээр Бурханы өмнө ашиглуулахад тохирох болно. Хүний мөс чанар үргэлж хөшүүн байсаар ирсэн бөгөөд ухаан нь хэзээ ч эрүүл саруул байлгүй, улам хөшүүн болж байдгийн улмаас л хүн Бурханд улам тэрслүү болсон, тэр ч байтугай хүн Есүсийг ч загалмайд цовдолж, эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурханыг гэртээ оруулахаас татгалзаж, Бурханы махбодыг яллаж, өчүүхэн дорд гэж үзэхдээ тулсан. Хүнд өчүүхэн ч гэсэн хүн чанар байсан бол Бурханы махбод болсон биед тэгж их харгис хандахгүй л байсан; хүн өчүүхэн ч гэсэн эрүүл ухаантай байсан бол бие махбодтой болсон Бурханы биед тэгж их хэрцгий хандахгүй байсан; хүн өчүүхэн ч болов мөс чанартай байсан бол бие махбодтой болсон Бурханд ингэж их “талархах”-гүй байсан. Хүн, Бурханы махбод болсон эрин үед аж төрдөг атлаа өөрт нь тийм сайхан боломж олгосон Бурханд талархах чадваргүй байдаг, харин ч оронд нь Бурханы ирэлтийг харааж, Бурхан бие махбодтой болсон тухай баримтыг бүрмөсөн үл ойшоож, харваас үүнийг эсэргүүцэж, үүнээс залхсан шиг байдаг. Хүн Бурханы ирэлтэд яаж ч ханддаг байсан хамаагүй, хүн Бурханыг өчүүхэн төдий ч таатай угталгүй, Түүнд шаардлага тавьсаар ирсэн ч, товчхондоо Бурхан ажлаа цуцалтгүй үргэлжлүүлж ирсэн. Хүний зан чанар туйлын хэрцгий болж, эрүүл ухаан нь дээд зэргээр хөшүүн болсон, мөс чанар нь ёрын муу нэгний уланд бүрмөсөн гишгүүлээд, хүний анхдагч мөс чанар байхаа аль эрт больсон. Хүн төрөлхтөнд маш их амь, нигүүлслийг хайрласных нь төлөө бие махбодтой болсон Бурханд хүн талархдаггүйгээр үл барам, өөрт нь үнэнийг өглөө гэж Бурханд дургүйцэх болсон; хүн үнэнийг өчүүхэн төдий ч сонирхдоггүй учраас л Бурханд дургүйцдэг. Хүн бие махбодтой болсон Бурханы төлөө амиа өгч чаддаггүйгээр зогсохгүй, Бурханаас ач тус хүртэхийг хичээж, өгсөн зүйлээсээ хэдэн арав дахин их хүү нэхдэг. Иймэрхүү мөс чанар, эрүүл ухаантай хүмүүс энэ бүгдийг байх ёстой зүйл гэж үздэг бөгөөд өөрсдөө Бурханы төлөө маш ихийг зарлагадсан байхад Бурхан өөрсдөд нь хэтэрхий багыг өгсөн гэж итгэсээр байдаг. Надад аяга ус өгчихөөд алгаа дэлгэн хоёр аяга сүүтэй тэнцүү[a] мөнгө нэхдэг, эсвэл нэг шөнө байрлах өрөө өгчихөөд хэд дахин их төлбөр нэхэхийг оролддог хүмүүс бий. Ийм хүн чанар, ийм мөс чанартайгаар та нар амь олж авахыг хүссэн хэвээр байж яаж чадна вэ? Та нар ямар жигшмээр өөдгүй хүмүүс вэ! Хүний хүн чанар, мөс чанар ийм байдаг учраас бие махбодтой болсон Бурхан газар сайгүй хэрэн хэсэж, хоргодох газаргүй яваа билээ. Мөс чанар, хүн чанарыг үнэхээр эзэмшсэн хүмүүс, бие махбодтой болсон Бурхан ийм их ажил хийх нь байтугай, ямар ч ажил хийгээгүй байлаа ч шүтэн мөргөж, бүх сэтгэл зүрхээрээ Түүнд үйлчлэх ёстой. Энэ бол эрүүл саруул ухаантай хүмүүсийн хийх ёстой зүйл, энэ бол хүний үүрэг юм. Ихэнх хүн Бурханд үйлчлэхдээ бүр нөхцөл байдлын талаар хүртэл ярьдаг: Бурхан байна уу, хүн байна уу гэдгийг тэд хайхралгүй өөрсдийн нөхцөл байдлын талаар л ярьж, өөрсдийн хүслийг л биелүүлэхийг зорьдог. Та нар Надад хоол хийж өгөхдөө тогоочийн хөлс нэхдэг, Миний төлөө гүйхдээ гүйсний төлбөрөө нэхдэг, Миний төлөө ажиллах үедээ ажлын хөлсөө шаарддаг, Миний хувцсыг угаах үедээ угаалгын төлбөр шаарддаг, чуулганыг хангахдаа биеэ тэнхрүүлэх зардлыг нэхдэг, үг хэлэх үедээ илтгэгчийн төлбөр шаарддаг, ном тараах үедээ түгээлтийн зардал шаарддаг, бичих үедээ та нар бичсэний төлбөрөө нэхдэг. Миний харьцаж байсан хүмүүс бүр Надаас нөхөн төлбөр нэхдэг, харин гэр лүү нь хариулсан хүмүүс нэр хүндэд нь хохирол учруулсны төлбөр шаарддаг; гэрлээгүй хүмүүс инж юм уу алдсан залуу насныхаа нөхөн төлбөрийг нэхдэг, тахиа нядалдаг хүмүүс нядалгааны хөлс нэхдэг, хоол шарсан хүмүүс шарсныхаа төлбөрийг нэхдэг, шөл хийдэг хүмүүс шөлнийхөө төлбөрийг бас нэхдэг…. Эдгээр нь та нарын өндөр дээд, агуу хүн чанар, та нарын халуун дулаан мөс чанараас гарсан үйлдлүүд. Та нарын эрүүл ухаан хаана байна вэ? Та нарын хүн чанар хаана байна? Би та нарт хэлчихье! Та нар энэ хэвээрээ байвал Би та нарын дунд ажиллахаа болино. Би хүний өмсгөлтэй араатны сүрэг дунд ажиллахгүй, зэрлэг догшин зүрх сэтгэлээ цайвар царайгаар нуудаг тийм бүлэг хүмүүсийн төлөө Би ингэж зовохгүй, аврагдах өчүүхэн төдий ч боломжгүй тийм сүрэг амьтдын төлөө Би хүлцэхгүй. Та нараас нүүр буруулах өдөр минь та нарын үхэх өдөр, та нарыг харанхуй нөмрөх өдөр, та нарыг гэрэл орхих өдөр билээ. Би та нарт хэлчихье! Амьтнаас ч долоон дор та нар шиг хүмүүст Би хэзээ ч сайхан сэтгэлээр хандахгүй! Миний үг, үйлдэлд хэмжээ хязгаар байдаг ба та нарын хүн чанар, мөс чанар энэ чигээрээ байхад Би өөр ямар ч ажил хийхгүй, учир нь та нарын мөс чанар хэтэрхий дутуу дулимаг, та нар Надад маш их зовлон шаналал учруулсан, та нарын жигшмээр зан авир Намайг маш их зэвүүцүүлдэг! Хүн чанар, мөс чанараараа маш дутуу дулимаг хүмүүст аврагдах боломж хэзээ ч байхгүй; тийм цэвдэг сэтгэлтэй, талархаж мэддэггүй хүмүүсийг Би хэзээ ч аврахгүй. Миний өдөр ирэх үед, догшин уур хилэнг минь нэгэнтээ хүргэсэн дуулгаваргүй хүүхдүүд дээр Би шатам халуун галаа мөнхөд асгах болно, Над руу доромжилсон үг чулуудаж, Намайг хаясан тэр амьтдад мөнхийн шийтгэлээ ноогдуулах болно, нэгэнтээ Надтай хамт хооллож, аж төрж байсан атлаа Надад итгээгүй, Намайг доромжилж, Надаас урвасан дуулгаваргүй хүмүүсийг уур хилэнгийн галаараа үүрд шатаах болно. Миний уур хилэнг хүргэсэн бүх хүнд шийтгэлээ тулгах болно, нэг үе Надтай мөр зэрэгцэн зогсохыг хүссэн хэрнээ Намайг шүтэж, дуулгавартай дагаагүй тэр араатнууд дээр Би бүхий л уур хилэнгээ буулгах болно, нэг үе Миний хэлсэн нууцад баясаж, Миний халамжийг эдэлж байсан бөгөөд Надтай материаллаг таашаал булаалдах гэж оролдсон тэр амьтад дээр хүнийг цохидог саваа минь бууна. Миний байр суурийг эзлэхээр оролдсон ямар ч хүнийг Би уучлахгүй; Надтай хоол хүнс, хувцас хунар булаалдахаар оролддог хүмүүсийн хэнийг нь ч Би өршөөхгүй. Одоохондоо та нар амар тайван байж, Надаас хэтэрсэн зүйл шаардсаар л байна. Уур хилэнгийн өдөр ирэх үед та нар Надаас дахиж юу ч шаардахгүй; тэр үед Би та нарыг шавайгаа ханатал “баясахад” хүргэнэ, та нарын нүүрийг Би газарт шаана, тэгээд та нар хэзээ ч босож ирж чадахгүй! Эрт орой хэзээ нэгэн цагт, Би энэ өрөө та нарт “төлөх” болно—та нар энэ өдөр ирэхийг тэвчээртэйгээр хүлээнэ гэж Би найдаж байна.

Жигшмээр энэ хүмүүс хэрээс хэтэрсэн хүслээ үнэхээр хойш тавиад Бурханд эргэн очиж чадвал аврагдах боломж одоо ч бий; Бурханыг үнэхээр хүсэн эрмэлздэг зүрх сэтгэлтэй бол Бурхан тэр хүнийг орхихгүй. Хүн Бурханыг олж авахдаа бүтэлгүйтдэг нь, Бурхан сэтгэл хөдлөлтэй юм уу, хүнд олдохыг хүсдэггүйдээ биш, харин хүн Бурханыг олж авах гэж хүсдэггүй, Бурханыг яаралтай эрж хайдаггүйгээс болдог. Бурханыг үнэхээр эрж хайдаг хүнийг Бурхан юу гэж хараах юм бэ? Эрүүл саруул ухаантай, мэдрэг мөс чанартай хүнийг Бурхан юу гэж хараах юм бэ? Бурханыг үнэхээр шүтэн мөргөж, үйлчилдэг хүнийг Түүний уур хилэнгийн гал юу гэж шатаах юм бэ? Бурханыг дуртайяа дуулгавартай дагадаг хүн Бурханы гэрээс юу гэж хөөгдөх юм бэ? Бурханыг хайрлаад хайрлаад ханадаггүй хүн юу гэж Бурханы шийтгэлд амьдрах юм бэ? Бурханы төлөө бүхнийг дуртайяа орхидог хүн юу гэж хоосон хоцрох юм бэ? Хүн Бурханыг эрэлхийлэх дургүй, өөрийн өмч хогшлыг Бурханд зарцуулах дургүй, нэг насны амьдралынхаа хичээл зүтгэлийг Бурханд зориулах дургүй байж, харин ч Бурхан хэтэрхий даварч байна, Бурханы хэтэрхий олон зүйл нь хүний үзэлтэй зөрчилдөж байна гэж хэлдэг. Иймэрхүү хүн чанартай бол харамгүй хичээл зүтгэл гаргалаа ч Бурханы зөвшөөрлийг олж авч чадахгүй, Бурханыг эрж хайдаггүйг чинь бол хэлэхийн ч хэрэггүй. Та нар бол хүн төрөлхтний гологдол бараа гэдгээ мэдэхгүй юу? Та нарынхаас дор хүн чанар гэж байхгүй гэдгийг мэдэхгүй юу? Та нарын “хүндэт цол хэргэм” юу вэ гэдгийг мэдэхгүй юу? Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс, та нарыг эцэг чоно, эх чоно, хүү чоно, ач чоно гэж нэрлэдэг; та нар бол чонын үр удам, чонын угсаатан, та нар ялгамж чанараа мэдэж аваад, үүнийгээ хэзээ ч мартах ёсгүй. Өөрийгөө хамгийн сайн хүн гэж бүү бод: Та нар бол хүн төрөлхтөн дотроос хамгийн хэрцгий, хүн бус бүлэг юм. Та нар эдгээрээс алийг нь ч мэдэхгүй юу? Та нарын дунд ажиллахын тулд Би хэчнээн их эрсдэл үүрснийг та нар мэдэх үү? Та нарын эрүүл ухаан эргээд хэвийн болохгүй бол мөс чанар чинь хэвийн ажиллаж чадахгүй, тэгээд та нар “чоно” нэршлээсээ хэзээ ч ангижирч чадахгүй, хараалын өдрөөс хэзээ ч зугтаж чадахгүй, шийтгэлийнхээ өдрөөс хэзээ ч мултарч чадахгүй. Та нар ямар ч үнэ цэнгүй дорд зүйл болж төрсөн. Та нар бол төрөлхийн өлсгөлөн чонын сүрэг, овоорсон хог хаягдал бөгөөд та нараас ялгаатай нь Би туслалцаа олж авах гэсэндээ бус, харин ажлын хэрэгцээний улмаас та нар дээр ажилладаг. Та нар энэ маягаараа тэрслүү хэвээр байвал, Би Өөрийн ажлыг зогсоож, та нар дээр дахин хэзээ ч ажиллахгүй; харин ч Би сэтгэлдээ нийцсэн өөр бүлэг рүү ажлаа шилжүүлж, та нарыг ийнхүү үүрд орхих болно, учир нь Надтай дайсагнадаг хүмүүсийг Би үзэх дургүй. Тэгэхээр та нар Надтай нийцэлтэй баймаар байна уу, Миний эсрэг дайсагнамаар байна уу?

Тайлбар:

а. Эх бичвэрт “алтан зоос” гэж байдаг.

Өмнөх:ЧИ АМИЛСАН ХҮН МӨН ҮҮ?

Дараах:Бурханыг мэддэггүй бүхэн нь Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм

Танд таалагдаж магадгүй