Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

93. Үнэнийг ойлгох, үнэнийг олж авахын тулд хүн яг юу хийх ёстой вэ?

Бурханаас ирсэн хариулт:

Бурханы үгийг ойлгох нь тийм ч энгийн биш. Бурханы үгийн бичиг үсгийн талаар сайхан тайлбар өгч чадаж байгаа чинь үүнийг ойлгодог гэсэн үг биш. Бурханы үгийн бичиг үсгийг яаж тайлбарлах чинь хамаагүй энэ нь мөн л хүний төсөөлөл болон сэтгэлгээ бөгөөд энэ нь хэрэггүй. Бурханы үгийг хэрхэн ойлгох ёстой вэ? Бурханы үгийг ойлгох гол түлхүүр нь Түүний үгийг үгэн дотроос нь ойлгох явдал юм. Бурхан ярих болгондоо зөвхөн тодорхойгүй байдлаар ярьдаггүй нь мэдээж. Бурханы үгэнд, өгүүлбэр бүрийн дотор цаашдаа гарцаагүй илчлэгдэх дэлгэрэнгүй агуулга байдаг бөгөөд энэ нь өөр байдлаар илэрхийлэгдэж болно. Үнэнийг илэрхийлдэг Бурханы арга замыг хүн ойлгож чадахгүй. Бурханы үг маш гүн гүнзгий бөгөөд хүний сэтгэлгээгээр нэвтэрч болохгүй. Хүмүүс хичээл чармайлт гаргаж байгаа цагт үнэний бүх талын бүрэн утга учрыг олж мэдэж чадах бөгөөд туршлагаар дамжуулан бодит нөхцөл байдлын талаарх чиний ойлголтыг Ариун Сүнс гэгээрүүлэхийн хэрээр үлдсэн хэсгүүдийг бүрэн бөглөдөг. Нэг тал нь Түүний үгээр дамжуулан Бурханы үгийг ойлгож, Түүний үгийн онцгой агуулгыг олж мэдэх явдал юм. Өөр нэг тал нь Бурханы үгийг мэдэрснээрээ дамжуулан далд утгыг нь ойлгож, Ариун Сүнснээс гэгээрэл олж авах явдал билээ. Үндсэндээ энэ хоёр замаар дамжуулан Бурханы үгийн талаарх жинхэнэ ойлголтонд хүрдэг. Хэрвээ чи үгний үсгээр эсвэл өөрийнхөө сэтгэлгээний төсөөллөөр дамжуулан тайлбарладаг бол хэдий чи үүнийг хамгийн цэцэн цэлмэгээр тайлбарладаг ч гэсэн энэ нь үнэн биш юм. Хэрвээ үүнийг зөв хийхгүй бол чи хам сэдвээс утга учрыг нь авч хаян, Бурханы үгийг буруугаар ойлгох бөгөөд тэр нь бүр ч илүү түвэгтэй юм. Иймээс, Бурханы үгийг мэдэж авахын хэрээр голдуу Ариун Сүнсний гэгээрлээр дамжуулан үнэнийг олж авдаг. Түүний үгийн зөвхөн бичиг үсгийн талаарх ойлголт эсвэл тайлбар нь чи үнэнийг олж авсан гэсэн үг биш. Хэрвээ зөвхөн Түүний үгийн үсгийг л тайлбарлах хэрэгтэй байсан бол Ариун Сүнсний гэгээрэл ямар хэрэгтэй юм бэ? Тэр тохиолдолд тодорхой түвшний боловсролтой байхад л болох ба боловсролгүй хүмүүст л нэлээд бэрхшээлтэй байх байсан. Бурханы ажлыг хүний уураг тархиар ойлгож болдоггүй. Бурханы үгийн талаарх жинхэнэ ойлголт нь үндсэндээ Ариун Сүнснээс ирэх гэгээрлээс хамаардаг; энэ нь үнэнийг олж авах үйл явц юм.

Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”-ээс

Түүний үгийг уншсаны дараа ч гэсэн Бурхан тэднийг гэгээрүүлээгүй гэж зарим хүн хэлдэг. Үгийг унших чинь ямархуу байсан бэ? Хэрвээ чи Түүний үгийг морь уначихаад дээрээс цэцэг харах шиг уншиж, бодит байдлыг чухалчлаагүй бол Бурхан чамайг хэрхэн гэгээрүүлж чадах юм бэ? Бурханы үгийг нандигнан хайрладаггүй хүнийг Тэр яаж төгс болгож чадах юм бэ? Хэрвээ чи Бурханы үгийг нандигнадаггүй бол чамд үнэн ч, бодит байдал ч үгүй байх болно. Хэрвээ чи Түүний үгийг нандигнан хайрлавал үнэнийг хэрэгжүүлж чадах болно; тэр цагт чи бодит байдлыг олж авна. Иймээс нөхцөл байдал ямар ч байсан, чи завгүй ч бай, завтай ч бай, нөхцөл байдал тааламжгүй ч бай, үгүй ч бай, чи шалгагдаж байсан ч бай, үгүй ч бай Бурханы үгийг идэж, уух ёстой. Ерөнхийдөө, Бурханы үг бол хүний оршин тогтнолын суурь юм. Хэн ч Түүний үгнээс татгалзаж чадахгүй ба Түүний үгийг өдрийн гурван удаагийн хоол шиг идэх ёстой. Бурханаар авахуулж, төгс болгуулна гэдэг нь тийм энгийн хэрэг байж болох уу? Чи өнөөдөр үүнийг ойлгож байгаа ч, үгүй ч, эсвэл чамд Бурханы ажлын талаар гүнзгий ойлголт байгаа ч, байхгүй ч гэсэн чи Бурханы үгийг илүү их идэж уух ёстой. Энэ нь, идэвх санаачлагатай замд орж байна гэсэн үг. Бурханы үгийг уншсаны дараа өөрийн орж чадах бүхнээ амьдралд хэрэгжүүлэхээр шамд, тэгээд чадахгүй зүйлсээ түр хойш тавь. Эхэндээ чиний ойлгож чадахгүй Бурханы үг нэлээд их байж болзошгүй, гэхдээ хоёр, гурван сарын дараа, магадгүй бүр жилийн дараа чи ойлгож чадна. Яагаад энэ вэ? Энэ нь, Бурхан хүнийг ганц хоёрхон хоногийн дотор бүрэн төгс болгож чадахгүй учраас юм. Ихэнх тохиолдолд, Түүний үгийг уншиж байхдаа, яг тэр мөчид чи ойлгохгүй байж болох юм. Тэр үед энэ нь бичвэрээс өөр юу ч биш юм шиг санагдаж болох юм; гагцхүү хэсэг хугацааны дадлага туршлагын эцэст л чи үүнийг ойлгож чадах болно. Бурхан маш ихийг хэлсэн, тиймээс чи Түүний үгийг идэж, уухын тулд дээд зэргээр хичээх хэрэгтэй. Түүний үгийг чи өөрөө ч анзааралгүйгээр ойлгодог болох ба Ариун Сүнс чамайг гэгээрүүлэх болно. Ариун Сүнс хүнийг гэгээрүүлэхэд ихэвчлэн хүнд мэдэгдэлгүйгээр болдог. Чи цангаж, эрж хайх үед Тэрээр чамайг гэгээрүүлж, залж чиглүүлдэг. Ариун Сүнсний ажилладаг зарчим нь, чиний идэж, уудаг Бурханы үг дээр төвлөрдөг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үе нь Үгийн эрин үе юм”-аас

90-ээд оны Петр шиг хэв маягтай байна гэдэг нь хүн нэг бүр Бурханы үгийг хэрэгжүүлж, өөрсдийн туршлагад жинхэнээр орж, амь руугаа бүр илүү их дэмжлэгийг авчран Бурхантай хамтран ажиллахдаа бүр илүү, бүр их гэгээрлийг олж авах ёстой гэсэн үг юм. Хэрэв та нар Бурханы маш олон үгийг уншсан ч зөвхөн бичвэрийн утгыг ойлгож, өөрсдийн бодит туршлагаар дамжуулан Бурханы үгийг шууд мэдлэг болгодоггүй л бол та нар Бурханы үгийг мэдэж авахгүй. Та нарын тухайд гэвэл Бурханы үг амь биш, харин гагцхүү амьгүй бичиг үсэг юм. Хэрэв чи зөвхөн амьгүй бичиг үсэгтэй зууралдаад байвал Бурханы үгийн мөн чанарыг ухаарч чадахгүй, түүнчлэн Түүний хүслийг ойлгохгүй. Чи зөвхөн өөрийн бодит туршлагаараа Түүний үгийг мэдэрсэн үед л Бурханы үгийн сүнслэг утга өмнө чинь нээгдэх бөгөөд зөвхөн дадлага туршлагаараа чи олон үнэний сүнслэг утгыг ухаарч, зөвхөн туршлагаар л дамжуулан Бурханы үгийн нууцыыг тайлж чадна. Хэрэв чи үүнийг хэрэгжүүлэхгүй бол Түүний үг хэдий тодорхой байсан ч чиний ухаарч авсан ганц зүйл нь хоосон бичиг үсэг, онол байх бөгөөд энэ нь чиний хувьд шашны дүрэм болсон байдаг. Энэ нь Фарисайчуудын хийсэн зүйл бус уу? Хэрэв та нар Бурханы үгийг хэрэгжүүлж, мэдрэх аваас энэ нь та нарын хувьд бодит зүйл болно; хэрэв та нар үүнийг хэрэгжүүлэхээр зорихгүй бол Бурханы үг та нарын хувьд гуравдагч тэнгэрийн домгоос бараг ялгаагүй болно. Үнэндээ Бурханд итгэх үйл явц бол та нар Түүний үгийг мэдэрч, Түүгээр хүлээн авахуулах үйл явц бөгөөд үүнийг илүү тодорхой байдлаар хэлбэл Бурханд итгэх гэдэг нь Түүний үгийн талаар мэдлэг болон ойлголттой байж, Түүний үгийг мэдэрч, амьдран харуулах явдал юм; энэ бол та нарын Бурханд итгэх итгэлийн бодит байдал. Хэрэв та нар Бурханы үгийг өөрсдийн дотор байгаа зүйл мэтээр хэрэгжүүлэхийг зорихгүйгээр Бурханд итгэж, мөнхийн аминд найдаж байгаа бол та нар мунхаг байна; энэ нь найранд очоод чухамдаа идэж үзэхгүйгээр зөвхөн тэнд ямар идэх зүйлс байгааг тэмдэглэж авахтай яг адил юм. Ийм хүн тэнэг биш гэж үү?

Хүний эзэмших шаардлагатай, хүн төрөлхтөнд хамгийн ашиг тустай үнэн нь Бурханы үгэн дотор байдаг. Энэ бол та нарын бие махбодод хэрэгтэй ханд, тэжээл бөгөөд хэвийн хүн чанараа сэргээхэд нь хүнд туслах зүйл, хүний зэвсэглэх ёстой үнэн юм. Бурханы үгийг хэдий чинээ их хэрэгжүүлнэ, та нарын амь төдий чинээ хурдан цэцэглэх болно; та нар Бурханы үгийг хэдий чинээ их хэрэгжүүлнэ, үнэн төдий чинээ тодорхой болно. Биеийн хэмжээ чинь өсөх тусам та бүхэн сүнслэг ертөнцийн зүйлсийг илүү тодорхой харах бөгөөд Сатаныг ялан дийлэх илүү их хүч чадалтай болно. Бурханы үгийг хэрэгжүүлснээр ойлгохгүй байсан олон үнэн та нарт тодорхой болох болно. Ихэнх хүмүүс Бурханы үгийн бичвэрийг ойлгох төдийдөө сэтгэл ханадаг бөгөөд үүний гүн утгыг бодит байдалд хэрэгжүүлж мэдрэхгүйгээр, өөрсдийгөө онолоор зэвсэглэхэд төвлөрдөг; энэ Фарисайчуудын зам бус уу? Ийм байхад “Бурханы үг бол амь юм” гэсэн хэллэг тэдний хувьд хэрхэн үнэн байж чадах юм бэ? Хүн Бурханы үгийг хэрэгжүүлснээр л түүний амь жинхэнэ утгаар цэцэглэх болно; энэ нь ердөө Түүний үгийг уншсанаар л өсдөггүй. Хэрэв Бурханы үгийг ойлгох нь амьтай байх хийгээд биеийн хэмжээтэй болоход шаардлагатай бүхэн юм гэж чи итгэж байгаа бол ойлголт чинь ташаа байна. Үнэнийг хэрэгжүүлсэн цагт Бурханы үгийг жинхэнээр ойлгох бөгөөд “зөвхөн үнэнийг хэрэгжүүлснээр л үүнийг ойлгож чадна” гэдгийг чи ойлгож авах ёстой. Өнөөдөр чи Бурханы үгийг уншсаныхаа дараа Бурханы үгийг мэдлээ гэж л хэлж болох боловч үүнийг ойлгосон гэж хэлж чадахгүй. Үнэнийг хэрэгжүүлэх цорын ганц зам бол эхлээд үүнийг ойлгох явдал гэж зарим хүн хэлдэг ч энэ нь ердөө хагас дутуу үнэн бөгөөд бүхэлдээ үнэн зөв биш юм. Үнэнийг мэддэг болохынхоо өмнө чи тэр үнэнийг мэдрээгүй байдаг. Сонссон зүйлээ ойлгосон гэж чамд санагдах нь үнэхээр ойлгохтой адилгүй. Бичвэрт харагдаж байгаа шигээр өөрийгөө үнэнээр зэвсэглэх нь түүнд байгаа жинхэнэ утгыг ойлгохтой адилгүй. Үнэний талаар зөвхөн өнгөц төдий мэдлэгтэй байгаа чинь үүнийг ойлгосон эсвэл таньсан гэсэн үг биш; үнэний жинхэнэ утга нь туршлагаас гарч ирдэг. Тиймээс зөвхөн үнэнийг мэдэрсэн цагт л чи үүнийг ойлгож чадна, үнэнийг мэдэрсэн цагт л чи далд хэсгүүдийг нь ухаарч чадна. Үнэнийг гүн гүнзгий мэдрэх нь үнэний нэмэлт утгыг ухаарах, үүний мөн чанарыг ойлгох цорын ганц зам юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар үнэнийг ойлгомогцоо хэрэгжүүл”-ээс

Өмнөх:Бурханы шийтгэл болон гэсгээлт, мөн засалт харьцалтыг хүлээн зөвшөөрч, үнэхээр дуулгавартай байхын тулд хүмүүс Бурханы ажилд хэрхэн захирагдах ёстой вэ?

Дараах:Ямар учраас итгэгчид авралд хүрч, төгс төгөлдөр болохын тулд үнэнийг олж авахыг хичээх ёстой вэ?

Танд таалагдаж магадгүй