Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Христийн шүүлтийг туулсан тухай гэрчлэлүүд

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Бурханы хүслийг хүндрэл, бэрхшээл дунд ойлгох нь

Шиао Руй   Панжихуа хот, Сичуань муж

Сайн мэдээ номлож байхдаа би буруу урсгалын удирдагч нартай тулгарч байсан. Эсэргүүцэж, нураан тасалдуулах гэсэндээ тэд худал гэрчлэл хийж, бас цагдаа дуудсан. Энэ нь миний номлож байсан хүмүүсийг бидэн рүү ирж холбоо тогтоохыг зүрхлэхгүй болгож, мөн сайн мэдээг дөнгөж хүлээн авсан хүмүүс Бурханы ажилд итгэлтэй байж чадахгүй нөхцөлд хүргэсэн. Би маш шаргуу ажилласан ч үр дүн нь төдийлөн сайнгүй байлаа, тэгээд би ингэж бодов: Эвангелийн ажлыг явуулахад үнэхээр хэцүү юм. Хэрвээ Бурхан хэд хэдэн гайхамшиг үзүүлж, мэхлэгдэн залилуулж буй хүмүүст харуулахын тулд худал гэрчлэл хийдэг, бас Бурханыг ихээр эсэргүүцдэг нэгнийг шийтгэвэл үнэхээр гайхашигтай байхсан. Тэгвэл сайн мэдээний ажил илүү хурдтай хийгдэхгүй гэж үү? Сайн мэдээг номлоход бидэнд ч ийм хэцүү байхгүй…. Ийм учраас иймэрхүү бэрхшээлтэй тулгарах бүрд минийсэтгэлд энэ итгэл найдвар төрдөг байлаа. Хожим нь би шийтгэлийн жишээнүүдийг гэрчилсэн бичгэн хүүрнэлийг уншаад, мөн нөхөрлөлийн үеэр Бурханы зарим шинж тэмдэг, гайхамшгуудын талаарх гэрчлэлийг сонсоод зүрх сэтгэлдээ маш их баярласан. Би бүр илүүтэйгээр Бурхан миний ажиллаж байгаа газарт тодорхой зүйлийг хийж, ингэснээр бидний сайн мэдээний ажлын хүндрэл бэрхшээл илүү хурдан шийдвэрлэгдээсэй гэж хүсэн хүлээсэн. Гэхдээ би хэчнээн хүссэн ч ялгаагүй, Бурхан энд ямар нэгэн гайхамшиг үйлдэхийг эсвэл хүмүүсийг шийтгэхийг би хараагүй Буруу урсгалын удирдагч нар Бурханыг бүрэн эсэргүүцсэн хэвээр, Эвангелийн ажил дахь бэрхшээлүүд маш их байсаар байлаа. Би энэ тухай сөрөг байдалтай болов: Яагаад Бурхан бидэнд зам нээж өгөхгүй байгаа юм бэ? Энэ нь бидний итгэл хангалттай биш байгаагаас шалтгаалж болох уу?

Хожим нь би чимээгүй цагууд хийж байх үедээ Бурханы эдгээр үгсийг олж харав: “Хэрвээ Бурхан ер бусын тэмдэг, гайхамшиг үзүүлдэг байсан бол ямар нэгэн агуу ажил хийхгүйгээр Тэр зүгээр л Өөрийнхөө амаар хараан хүнийг үхүүлж, хүн тэр даруй насан эцэслэх байсан, ийм маягаар хүн нэг бүр үнэмших байлаа; гэвч энэ нь махан биетэй болох Бурханы зорилгыг хэрэгжүүлэхгүй. Хэрвээ Бурхан үнэхээр ийнхүү хийх байсан бол хүмүүс ухамсарт оюун санаандаа Түүний оршин тогтнолд хэзээ ч итгэж чадахгүй, хэзээ ч үнэхээр итгэж чадахгүй байх байсан бөгөөд цаашлаад диаволыг Бурхан хэмээн андуурах байв. Үүнээс ч илүү чухал нь, хүмүүс хэзээ ч Бурханы зан чанарыг мэдэхгүй байх байсан юм: Энэ нь махан бие дэх Бурханы оршихуйн утга учрын нэг тал биш гэж үү? Хэрвээ хүмүүс Бурханыг мэдэх чадваргүй байсан бол энэ нь үргэлж хүний ертөнцөд нөлөөлж байдаг, тодорхойгүй Бурхан, ер бусын Бурхан байх болно: Энэ нь хүний үзэл хүнийг эзэмдсэн тохиолдол болохгүй гэж үү? Эсвэл илүү энгийнээр хэлэх юм бол, чөтгөр буюу Сатан нөлөөлж байгаа биш гэж үү? “Яагаад Би Өөрийн хүч чадлыг буцаан авна гэж хэлдэг вэ? Яагаад Би бие махбод бололт нь хэтэрхий олон утга учиртай гэж хэлдэг вэ?” Бурхан махбод болох мөч нь Тэр Өөрийн хүч чадлыг буцаан авах үе юм; энэ нь мөн Өөрийн ажлыг хийхээр Түүний бурханлаг чанар шууд гарах үе юм. Хүн болгон алхам алхмаар бодитой Бурханыг мэдэж авдаг бөгөөд үүнээс болж хүний зүрх сэтгэлд Сатаны эзэлдэг орон зай бүрмөсөн дарагдаж байхад Бурханы орон зай нэмэгддэг.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Зургаа дахь айлдварын тайлбар”-аас). Бурханы үгний учрыг олж ядан байхдаа зүрх сэтгэлд минь гэнэт гэрэл гийгээд явчихсан: Бурханы махан бие болохын зорилго нь хүмүүсийг айлган сүрдүүлж өөртөө дуулгавартай болгохын тулд эрх мэдлээ ашиглах бус, харин бодит ажлаар, үгээр дамжуулан хүн төрөлтөнд Өөрийн зан чанараа бүрэн нээж харуулах, ингэснээр хүн төрөлтний зүрх сэтгэл дэх Бурханы тодорхойгүй дүр төрхийг үлдэн хөөх явдал болж таарлаа. Энэ нь хүмүүст өөрсдийн ойлголтынхоо хязгаарлалтыг үгүй хийх, Бурханы зан чанар, ажлыг үнэнээр таних, үнэн ба ялган таних чадварыг эзэмшиж, тэгснээр тэдгээрийг байлдан дагуулж, тэдгээрт хүрэх боломжийг олгох юм. Хуулийн Эрин үед Бурхан Израильчуудад маш олон гайхамшгийг үзүүлж, Түүнийг эсэргүүцсэн маш олон хүнийг шийтгэсэн хэдий ч Израильчууд Бурханыг танилгүй байсаар, эцэст нь эзгүй цөлд очиж, үхсэн.. Нигүүлслийн Эрин үед Бурхан бас л тоогүй олон шинж тэмдэг, гайхамшгийыг Еврейчүүдийн дунд үзүүлсэн ч хүмүүс Түүнийг таниагүй учраас амьдаар нь цовдолсон. Энэ бүхэн Бурханы шинж тэмдгүүд, гайхамшгууд нь хүмүүсийг зөвхөн тухайн мөчид айлгаж чадах чБурханд итгэх итгэлийнх нь суурь биш болохыг хэлж байна. Гэхдээ хэдийгээр би Бурханыг өдийг хүртэл дагаж байгаа ч Бурханы мөн чанарын тухай өчүүхэн ч ойлголтгүй, Бурханы махан бие болох зорилго, ач холбогдлынх нь талаар бүр ч бага ойлгож байжээ. Би Түүний эрх мэдэлд, Түүнийг эсэргүүцсэн хэн боловч шийтгэгдэнэ гэдэгт итгэсээр ирсэн тул бүхий л зүрх сэтгэлээрээ Бурханы шинж тэмдгүүд, гайхамшгуудыг харахын төлөө л хөөцөлдөж байжээ. Энэ төрлийн итгэл нь бүдэг бүрхэг байдлын дунд амьдарч, бодитой Бурханыг эсэргүүцэн, ер бусын Бурханд итгэх фарисайчуудтай адилхан байгаа бус уу? Хэрвээ ийм маягаар үргэлжлүүлэн Бурханыг дагавал үнэн Бурхантай би хэрхэн нийцэж чадах билээ? Энэ нь үнэндээ туйлын аюултай хэрэг байсан! Дараа нь би Бурханы үгнээс илүү ихийг олж уншив: “Агуу улаан луугийн нутагт Өөрийн ажлаа явуулах нь Бурханд маш хэцүү, гэвч Бурхан ийм хүнд хэцүүгээр дамжиж, Өөрийн мэргэн ухаан, гайхалтай үйлүүдийг тусгах Өөрийн ажлын үе шатыг биелүүлнэ. Энэ бүлэг хүмүүсийг төгс болгохын тулд Бурхан энэ боломжийг ашиглана. Энэ бохир нутаг дээрх хүмүүсийн зовлон, тэдний чанар болон хүмүүсийн бүх сатаны зан чанарын улмаас Бурхан, Өөрийн ариусгалт ба байлдан дагуулалтын ажлаа явуулна, ингэснээр Тэр алдар сууг үүнээс олж мөн Түүний үйлийг гэрчлэх хүмүүсийг олж авах болно. Энэ нь энэ бүлэг хүмүүсийн төлөө Бурханы гаргасан бүх золиослолын бүрэн утга учир юм. Өөрөөр хэлбэл Бурхан Өөрийг нь эсэргүүцдэг хүмүүсээр л дамжуулан байлдан дагуулах ажлаа явуулах болно. Тиймээс зөвхөн ингэж хийснээр л Бурханы агуу хүчийг үзүүлж чадна. Өөрөөр хэлбэл зөвхөн бохир газарт байгаа хүмүүс л Бурханы алдар сууг өвлөн авахуйц бөгөөд зөвхөн энэ нь л Бурханы агуу хүч чадалд чухал байр суурийг өгч чадна. Тийм учраас Бурхан алдар сууг бохир газарт, үүн дотор амьдарч байгаа хүмүүсээс олж авна гэж Би хэлдэг. Энэ нь Бурханы хүсэл юм. Энэ нь Есүсийн ажлын үе шаттай яг адилхан; Тэр зөвхөн Өөрийг нь хавчин шахсан фарисайчуудын дунд алдаршиж чадах байсан. Хэрвээ тийм хавчилт шахалт болон Иудасын урвалт байгаагүй бол, Есүс дооглуулж, гүтгүүлэхгүй, тэр ч байтугай цовдлогдохгүй байсан, ингэснээр хэзээ ч алдар сууг олж авахгүй байсан юм.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил хүний төсөөлдөг шиг маш энгийн үү?”-ээс). Энэ цаг мөчид би Бурханы үгнээс Бурхан ямар ч ажил хийсэн бүгд утга учиртай болохыг бүр ихээр мэдсэн. Хэрвээ Тэр зарим нэгэн гайхамшгийг илчлэх эсвэл зарим нэгэн шийтгэл ноогдуулах ажлыг хийвэл энэ нь утга учиртай, зарчимтай байдаг. Хэрвээ Тэр гайхамшгийг илчлэх эсвэл шийтгэл ноогдуулах ажил хийхгүй байвал энэ нь Бурханы мэргэн ухааныг илүү ихээр агуулж байна гэсэн үг. Одоо бол худал гэрчлэл хийдэг эсвэл Түүнийг ихээр эсэргүүцдэг хүмүүсээс салахын тулд Бурхан эрх мэдлээ ашигладаггүй; Бурханы сайн санаа илүү их байна. Бурхан эдгээр хүндрэл бэрхшээлийг ашигладаг нь Түүний ажлын хүнд хэцүүг бидэнд амсуулж,хүн төрөлтнийг боломжит хамгийн их хэмжээгээр аврах Түүний хүслийг өөрийн нүдээр харах боломжийг бидэнд олгох, улмаар бид Бурханы сайхан сэтгэл, гоо сайхныг таниулахын төлөө юм. Бурхан мөн эдгээр хүндрэл бэрхшээлийг ашиглаж, сайн эсвэл муу үйл хийж байгаа хүмүүсийг баталж, эцэст нь тэднийг зохимжит хүрэх газар нь аваачдаг, , ингэснээр бид бүрэн итгэж, Бурханы зөвт байдал, ариун байдлыг харж чадна. Тэр ч байтугай, Бурхан эдгээр бэрхшээлийг намайг үнэнийг харахдаа дулимаг, миний уг чанар хэтэрхий залхуу, бүрэг, мунхаг, хорлонтой гэдгийг, бас зовлон шаналал, хичээл зүтгэл, Бурхантай хамтран ажилласнаар Тэр бидэнд ялган таних чадвар, өөртөө итгэх итгэл, хайр, мэргэн ухаан, зоригийг хайрлаж , бүр түүнчлэн Бурханы ажлын үнэнийг бидэнд өгч, , улмаар биднийг бүрэн бүтэн болгож, биднийг олж авдаг гэдгийг илчлэн харуулахын тулд ашигладаг. Бурханы ажил үнэндээ, үнэхээр мэргэн, үнэхээр гайхамшигтай! Харин би хэтэрхий харалган—Бурханы ажлын ач холбогдол, Түүний сайн санааг ойлгох ойлголт надад байхгүй. Би бие махбодын зовлон шаналлаас айжБурхантай хамтран ажиллахыг хүсэхгүй байна. Би бол үнэндээ зохих ёсоор ажилладаггүй, тав тухтай байдалд хөгжин баясдаг итгэгч!

Бурханы махан бие болсон ажлын зорилго, мэргэн шийдлийг зарим нэгэн хэмжээнд ялган таних, Бурханд итгэх итгэл маань бүдэг бүрхэг байсныг, Бурханыг ялган таньж ухаарахгүй байх нь хэтэрхий аюултай болохыг харах боломжийг олгосон Бурханы үгний гэгээрүүлэлтэд талархах ёстой! Энэ өдрөөс эхлэн Бурханы ажил, зан чанарыг ялган таньсан хүн байж, Бурханы зүрх сэтгэлийг ая таатай байлгахын тулд зовж шаналах үнэн зөв хүсэлтэй байх, үүргээ боломжит дээд хэмжээгээр биелүүлэхийн тулд би өөрийгөө алсын харааны үнэнээр зэвсэглэх хүсэлтэй байна.

Өмнөх:Харанхуйн дарлалыг сөрөн боссон нь

Танд таалагдаж магадгүй