Үнэнийг ойлгож байж л өөрийгөө жинхэнээсээ мэддэг

Вэньвэнь Чанчунь хот, Жилинь муж

Би хэрэв хүмүүст ямар ч ялзралыг харагдуулахгүйгээр гадаад талаасаа тохиромжтой харагдаж байвал үүнийг өөрчлөлт гэж үргэлж боддог байсан. Тиймээс би хийж байгаа бүх зүйлдээ гадаад байдлыг онцгойлон анхаардаг байлаа. Би зөвхөн өөрийн ажил хэрэг зөв байгаа эсэхийг л анхаарч, хэрэв гаднаас харахад миний зан араншин, ажил хэрэг боломжийн байвал л надад болж байлаа. Намайг засаж залруулахад би зөвхөн өөрийн хийж байгаа ажилд ямар нэг алдаа байгаа эсэхийг л анхаардаг байсан. Миний хийж байгаа ажлыг няцаасан тохиолдолд л би итгэж үнэмшдэг байлаа. Би өөрийн ялзарсан уг чанарыг таньж мэдэх талаарх ямар ч харилцааг хүлээн зөвшөөрөхгүй байлаа. Хожим нь ах эгч нар надад хүн зөвхөн өөрийн уг чанарыг мэдэж байж л зан чанараа өөрчилж чаддаг бөгөөд намайг уг чанараа мэдээгүй байна гэж хэлэв. Ах эгч нарын үгийг сонссоны дараа би өөрийн уг чанараа таних тал дээр суралцаж эхэлсэн. Хэн нэгэн надад “Бусдад өөрийгөө гайхуулдаг ийм төрхийг бардамналын чинь уг чанар удирдаж байгаа юм” гэж хэлэхэд нь би “Өө, би бардам зантай юм байна, миний уг чанар бол бардам!” гэнэ. Өөр нэг нь надад “Энэ ердийн бус, тэвчээргүй чиний ийм ааш занг хорон муу уг чанар удирдаж байна” гэхэд нь би “Өө, миний хорон муу чанар юм байна” гэж үргэлжлүүлсэн. Ямар төрлийн уг чанар эдгээр зан аашийг тус бүрд нь ноёрхдог болохыг мэдэх хүртлээ би өөрийн уг чанарыг мэдэх нь хэцүү гэж бодоогүй. Хэрэв хэн нэгэн надаас “Энэ зан ааш ямар уг чанарын эрхэнд байдаг вэ?” гэж асуувал би “Бардам зан, хорон санаа, харгис зан, заль мэх….” гэж хэлдэг байв. Ийм төрлийн асуулт, хариулт яг л хоосон зайг бөглөж буй мэт амархан санагдаж байлаа. Гэтэл намайг өөрийнхөө уг чанарыг ердөө өнгөц түвшинд мэддэг гэж ах эгч нар хэлэв. Тиймээс, хожим нь өөрийгөө таньж мэдэх талаар нэг ярианы үеэр “Би хэтэрхий их зантай, хязгаар гэж байхгүй. Би хэтэрхий хорон, муу санаатай” гэж хэлэв. Олж мэдсэн өмнөх байдал дээрээ “хэтэрхий” гэж нэмэх нь миний ойлголтыг лавшруулна гэж би бодсон. Хүмүүс өөрийнхөө уг чанарыг таньж мэдэхэд Бурханы шалгуурын утгыг би сайн ойлгоогүй байсан учраас ялзралыг илчилж эсвэл хүний уг чанарыг илчилсэн Бурханы үгийг харахаар би зөвхөн дүрмийг дагах өнцгөөс ойлгодог байсан. Би зүрх сэтгэлээсээ үнэнхүү мэдэж, ойлгохын оронд өөрийгөө таньж мэдэх үгсийг давтдаг тоть шиг л байж. Би өөрийгөө үзэн ядаагүй, аюултай гэж ч мэдрээгүй. Бурханаас хатуу үг сонсоод ч би цочирдоогүй. Харин ч энэ нь намайг зовоогоогүй ба зан чанарт багахан д өөрчлөлт авч ирэв. Хэдийгээр би тэнэг, хөшүүн, бас муу чанартай ч гэлээ Бурхан намайг орхиогүй, харин ч Тэр өөрийгөө ойлгоход минь тусалж, надад үргэлж зааварлаж, гэгээрүүлж байсан. Ялангуяа сүүлийн үед Бурхан намайг чиглүүлж, маш ихээр гэгээрүүлсэн, ингэснээр би өөрийн уг чанарыг таньж мэдэхийн утгыг ойлгож, өөрийн зан чанарыг өөрчлөх замаа олох боломжийг өгсөн.

Хэдэн өдрийн өмнө би нэг ахтай хамт шинэ эзэн айл руу нүүсэн юм. Тийшээ нүүсний дараа тэр гэр бүлийн настай эгчтэй ярилцах үед тэрээр түүний гэрт байсан ах эгч хэрхэн ялзралаа илчилж байсан талаар болон тэдний талаарх өөрийн бодлоо ярив. Үүнийг сонсоод би хариулаа ч үгүй, сэтгэлдээ ч үүнийг хүлээн авч чадаагүй, настай эгчтэй үнэнийг харилцан ярилцаагүй. Ийм байдлаар цаг хугацаа өнгөрөв. Хэдэн өдрийн дараа бидэн дээр бидэнтэй үүрэг гүйцэтгэж байсан хоёр ах хэд хоног байрлахаар ирэв. Тэднийг явсны дараа настай эгч тэр хоёр ахын талаар бодлоо хуваалцсан ба тэр үед надад ийм сэтгэгдэл төрсөн: Таны хэлсэн зүйлсийн дийлэнх нь бодит байдалтай нийцэхгүй байна. Энэ бүхэн таны л хардлага. Бурхан ах эгч нарыг нэг нэгнээ хайрлаж, бие биедээ туслахыг шаарддаг. Би үнэнийг хэрэгжүүлж, тантай шударга байхын үнэнийг харилцах хэрэгтэй. Энэ харилцаанаас хоёр хоногийн дараа настай эгч над дээр ирээд миний ямар үг, ямар үйлдэл түүнийг хязгаарласныг хэлсэн. Тэр бүх бодол санаагаа ярьж, уйлсан. Үүнийг хараад би: Та бүх хүнийг л сэжиглэх юм. Энэ удаад намайг сэжиглэж байна. Энэ яавч зүгээр биш. Намайг сэжиглэхгүй байлгахын тулд би тантай ний нуугүй харилцах хэрэгтэй. Тиймээс би түүний гаргасан уг чанарыг болон хүнийг сэжиглэж, шүүх зан аашийг нь нарийн тодорхойлж, түүнтэй ний нуугүй ярилцав. Настай эгч үүнийг хүлээн зөвшөөрч байгаа мэт боловч дотроо итгээгүй байсан. Дараагийн өдрүүдэд нь тэр ийм ч өвчин, тийм өвчин гэж гомдоллох болов. Үүнийг хараад би: Та дотроо итгэхгүй байна, харин гаднаа хүлээн авсан мэт дүр үзүүлж байна. Энэ чинь худал хуурмаг зүйл биш гэж үү? Хүн өвдөх үедээ суралцах зүйлүүд гэж байдаг. Байнгын өвчтэй байгаа учраас та өөрийгөө шинжилж үзэх хэрэгтэй. Ингэж бодоод би дахин нэг “ачаа” үүрч, намайг настай эгчтэй дахин харилцахад хүргэв. Би түүнд өвчин нь тэрслэл болон ялзралаас үүдэлтэй гэж хэлээд өөрийгөө шинжилж, танихыг түүнээс хүсэв. Гэхдээ энэ харилцааны үеэр настай эгч сайнгүй харагдсан. Тэр хүлээн авч байгаа дүр ч эсгээгүй. Би гайхшралд орж, бодов: Би таныг анхаарч, тусалж, ахин дахин харилцаж байхад та хүлээн авах ч үгүй, намайг бүр сэжиглэж байна. Та ямар сэтгэлгүй хүн бэ! Хэрэв та үнэнийг хүлээж авахгүй бол өөр хэн танд туслах болж байна? Мартаж үз дээ, би одоо юу ч хийж чадахгүй, та өөрөө л мэд. Би настай эгчийг хэтэрхий зальтай байна гэж үзээд түүн рүү бүх зэмлэл, хариуцлагыг түлхсэн. Би өөрийгөө үнэнийг хэрэгжүүлдэг, ах эгч нартаа туслах чин хүсэлтэй, Бурханы хүслийн талаар анхаардаг сайн хүн гэж итгэсэн. Ийм байдлаар би настай эгчийн талаар олон зүйл бодож, тэр ч намайг сонсохоо болив.

Энэ төвөгтэй байдалтай тулгарснаар би өөрийгөө шинжлэх хэрэгтэй болов: Миний буруу юу? Настай эгчийн дутагдлыг олж хараад энэрэнгүй сэтгэлээр туслах гэсэн нь миний буруу биш. Би Бурханд итгээгүйгээс болсон уу? Үгүй байх, би настай эгчтэй харилцахынхаа өмнө байнга залбирч байсан. Би ажилдаа юуг ч буруу хийгээгүй, бас өмнө нь бусдад тусалж байхдаа хэзээ ч ийм ноцтой нөхцөл байдалд орж байгаагүй. Асуудал настай эгчид байгаа байх, тэр тийм ч гэмгүй хүн биш шүү дээ. Гэхдээ эдгээр бодлууд намайг шаналгаж байв. Би настай эгчийг өвчнөөс болж шаналахыг хараад улам бүр гэмшсэн. Би түүнд туслахыг чин сэтгэлээсээ хүссэн ч түүнтэй хэрхэн хамтрахаа сайн мэдэхгүй байлаа. Өөр сонголт үлдээгүй тул би Бурхан дээр ирж, түүний тусламжийг хүссэн. Бурханы үгийг уншихад, “Чиний уруул тагтааныхаас илүү зөөлөн боловч зүрх сэтгэл чинь эртний могойныхоос ч илүү өөдгүй муу, уруул чинь Ливан эмэгтэйнх шиг сайхан боловч зүрх сэтгэл чинь Ливан эмэгтэйнх шиг эелдэг зөөлөн биш бөгөөд үүнийг мэдээж канаанчуудын гоо үзэсгэлэнтэй харьцуулахын аргагүй. Чиний зүрх сэтгэл хэтэрхий ов мэхтэй!” (Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар үнэхээр жудаггүй!”-ээс). Бурханы үг шууд л зүрх сэтгэлд минь хүрэв. Би тэдгээр өдрүүдэд хийсэн зүйлээ, үүний ард байсан бодлуудыг шинжихгүй байж чадаагүй. Настай эгч ах эгч нарын талаар шүүж ярихыг сонсоод би ямар ч хариулт хэлээгүй. Учир нь энэ нь миний асуудал биш, надад саад учрахгүй гэж бодсон хэрэг. Настай эгч миний мэддэг байсан хоёр ахын тааварлан ярихад тэднийг буруу ойлгосон байна гэж түүнтэй яаравчлан ярилцахыг хүссэн. Настай эгч миний хэлсэн үг, хийсэн үйлдлийн талаар ямар нэгэн бодолтойг сонсоод тэр миний талаар өөр ямар нэг ойлголттой байхвий гэсэндээ анхаарал хандуулж, түүнтэй харилцсан. Би ах эгч нартаа энэрэнгүй сэтгэлээр тусалж байна гэж бодсон. Үнэндээ би бусдыг ятгаж, үнэнээр ялахыг хүсэж, тэдний амыг таглаж, бусад хүмүүс намайг шүүмжилж бас миний сонирхлыг хөндөх вий гэхээс сэргийлж байжээ. Миний зүрх сэтгэл муу ёроор дүүрэн байсан. Энэ зүйл хайр халамж байгаагүй. Яаж энд хайрын мөн чанар байх билээ? Эргээд харахад би настай эгчид анхнаасаа л энэрэлгүй хандаж, анхаарал хандуулаагүй. Настай эгч Бурханы гэр бүлд ирээд хүмүүсийг гэртээ байлгаж эхэлсэн. Тэр үүргээ биелүүлэхийн тулд өөрөөсөө мөнгө гаргаж, байшин худалдан авч бусдыг гэртээ байлгасан. Тэр энэ талаар огтхон ч гомдоллож байгаагүй. Тэр уулзалт болон нөхөрлөлийн ажилд бага оролцдог тул өөрийн туршлагыг амьдрал дээр гүнзгийрүүлээгүй. Гэсэн хэдий ч тэр чөлөөтэй байгаа цагтаа Бурханы үгийг уншиж, дагах хүсэлтэй байсан. Тэр үнэнийг тодорхой ойлгоогүй байсан тул ах эгч нарыг араар нь шүүж, дутагдлыг нь тэдний зовлон болгон ярьж байсан. Тэр ердөө л ах эгч нарыг сэжиглэх нь ний нуугүй ярихын илэрхийлэл хэмээн андуурсан. Ярьсан зүйлээс нь юу нь сэжиг, аль нь хэтрүүлэг байсан гэдгийг тэр огт мэдээгүй, харин би түүнд ямар ч анхаарал тавиагүй. Түүний биеийн байдлаас үл хамааран миний сонирхолтой холбоотой байвал жудаггүйгээр тэмцэж, бас бусдыг нүглээ наминчлахыг тулгаж байж. Би амьд агуу улаан луу биш гэж үү? Ямар шалтгаанаар би бусдаар өөрийгөө шүүлгэхгүй байгаа юм бэ? Бусад хүмүүс яриагүй байсан ч миний мөн чанар хорон муу, хэрцгий биш гэж үү? Би Сатантай ижил замаар амьдарсан биш гэж үү? Бурханы үгнээс миний харилцаа яагаад үр дүнгүй байсныг би ухаарсан. Би бүх зүйлийг өөртөө зориулж, өөрийгөө хамгаалах гэж хийж байсан учраас тэр. Миний хүсэл сонирхлыг хөндөөгүй л бол би бусдыг анхаарч үздэггүй байлаа. Би бусдын сул талд огтхон ч анхаарал тавиагүй бөгөөд бусад хүмүүс миний харилцааг тэсвэрлэж байгаа эсэх, миний харилцаа ямар нэгэн сөрөг үр нөлөө авчирсан эсэхийг би огт бодолцож үзээгүй. Миний дотор Сатаны хорон муу санаагаар дүүрэн байсан. Энэ бол намайг дотроос минь захирдаг Сатаны уг чанар байв. Сатаны догшин, ялзарсан зан чанар миний амьдралын хэв маягт нөлөөлсөн юм. Би хүмүүст зөвхөн хор хөнөөл, дайралт авчирсан. Бусад хүмүүс үүнийг яаж тэвчиж чадах билээ? Миний хэлсэн, хийсэн бүхэн Бурханыг эгдүүцүүлж, Ариун Сүнс надтай ажиллахаа больсон байж. Миний харилцаа яавал үр дүнтэй байх вэ?

Бурхан хэлэхдээ, “Хүн болгон жинхэнэ дүр төрхөө илтгэхийн тулд өөрсдийн үг, үйлдлийг ашиглаж болно. Энэ жинхэнэ төрх бол мэдээж тэдний уг чанар юм. Хэрэв чи маш тойруу замаар ярьдаг нэгэн бол, чи шударга бус уг чанартай. Хэрэв чиний уг чанар их зальтай бол, чи юм хийхдээ маш заль мэхтэй ба хүмүүс чамд мэхлүүлэхдээ их амархан байдаг. Хэрэв чиний уг чанар маш хорлонтой бол, чиний үгийг сонсоход таатай ч чиний үйлдэл муу санааг чинь далдалж чадахгүй. Хэрвээ чиний угийн зан маш залхуу бол, чиний хэлж байгаа бүхэн ажлаас зугтах, өөрийн хайхрамжгүй, залхуу байдалд үүрэг хариуцлага хүлээхээс зайлсхийхэд чиглэгддэг, мөн таны үйлдэл маш удаан, хааш яаш байх төдийгүй үнэнийг нуухдаа маш сайн байдаг. Хэрвээ чиний уг чанар уян зөөлөн бол, чиний үг ухаалаг байх ба чиний үйлдэл мөн үнэнтэй тун нийцэлтэй байдаг. Хэрвээ чиний уг чанар үнэнч бол, үг чинь чин сэтгэлийн, аливааг хийх байдал чинь бодитой, эзэн чинь чамд итгэхээр байх ёстой. Хэрвээ чиний уг чанар тун тачаангуй, эсвэл мөнгөнд шунахай бол, чиний зүрх сэтгэл үргэлж эдгээр зүйлээр дүүрэн байх бөгөөд чи өөрийн эрхгүй хүмүүс мартахад бэрх, цаашлаад тэднийг зэвүүцүүлэх буруу, ёс суртахуунгүй зүйлс хийнэ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Нэн ноцтой асуудал: Урвалт (1)”-ээс). Бурханы үгнээс хүмүүс өөрсдийгөө хэрхэн илчилж, өөрсдийн уг чанарын эрхэнд хэрхэн амьдардгийг би ойлгосон юм. Миний дотор байгаа уг чанар гадна илэрхийлэгдэх зан чанарыг зайлшгүй тодорхойлно. Хэрэв дотроо хорон муу санаатай бол зан ааш хорон уг чанарын эрхэнд байх ба хэзээ ч энэрэнгүй байхгүй. Настай эгчтэй харилцах үндэслэл маань буруу байх үед миний дотрыг эзэмдсэн зүйл Бурхан, үнэн эсвэл эерэг зүйл биш харин Сатан байсан. Би Сатаны дүрээр амьдарч байж. Тиймээс миний харилцаа бусдад сайнаар нөлөөлөөгүй. Хэрэв би өмнө нь ийм төрлийн зүйлтэй тулгарсан бол гаднах байдалдаа л анхаарах байсан. Би бусадтай харилцахдаа сайн биш, би чуулганыг удирдаагүй гэж бодох байсан, бас өөрийгөө зөвтгөх хэдэн арван мянган шалтгаан хайх байлаа. Өнөөдрийг хүртэл би гадаад байдал шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэггүй, харин зүрх сэтгэл л зөв буруу эсэхийг харуулдаг болохыг ойлгоогүй явжээ. Дотоод мөн чанарыг харах нь маш чухал. Жишээ нь, хэн нэгэн өөр нэгэнд үнэхээр хайртай болбол тэр хүн юунд дуртайг зүрх сэтгэлээрээ ажиглаж, анхаарах болно. Тэгээд дараа нь өөрийн сэтгэлийг илэрхийлж, түүнд мэдрүүлнэ. Хэрэв би ах эгч нарыг дотроо хайрласан бол тэдний зовлонг илүү ойлгож, санаа тавьж, тэдний сэтгэлийг илүү анхаарч үзэх байсан юм. Тэгээд зохих арга хэмжээг авахаас гадна тэдэнтэй харилцахдаа зөв үг, өнгийг сонгох байсан. Би бусдын асуудлыг шийдэхгүй байсан ч тэдэнд хор хөнөөл авчрахгүй байж болох байсан. Хэдий миний гадна байдал сайн, зөв байсан ч миний дотор хайр гэж байгаагүй тул хорон муу зан гаргаж байжээ. Бурхан хүн төрөлхтөнд хайртай болохоор юу ч хийж байсан тэр нь хайрын илэрхийлэл, илчлэл байдаг. Бурхан хэлэхдээ, “Бурхан эдгээр зүйлийг хэлдгийн зорилго нь хүмүүсийг өөрчилж, аврах явдал юм. Ийм маягаар ярьснаар л Тэр хамгийн үнэ цэнтэй үр дүнд хүрч чадна. Бурханы сайхан санаа зорилго нь бүхэлдээ хүмүүсийг аврахад зориулагдсан ба бүгд Бурханы хайрыг илтгэдгийг чи харах ёстой. Чи үүнийг Бурханы ажил дахь мэргэн ухааны өнцгөөс, Бурханы ажил дахь алхам, арга барилын өнцгөөс, эсвэл ажлын хугацаа, Түүний нарийн нягт зохицуулалт, төлөвлөгөөний өнцгөөс харах нь хамаагүй, бүгд Түүний хайрыг агуулж байдаг. Жишээлбэл, хүмүүс бүгд хөвгүүд, охидоо хайрладаг; хүүхдүүдээ зөв замаар алхуулахын тулд бүгдээрээ асар их хэмжээний хичээл чармайлт гаргасан байдаг. Хүүхдүүдийнхээ сул талыг олж мэдэх үедээ эцэг эх нь, хэрвээ зөөлнөөр яривал хүүхдүүд нь сонсохгүй, өөрчлөгдөж чадахгүй гэж санаа зовдог бөгөөд хэтэрхий хатуу ярих юм бол хүүхдүүдийнхээ өөрийгөө үнэлэх үнэлэмжийг шархлуулж, хүүхдүүд нь үүнийг тэвчиж чадахгүй байх вий гэж санаа зовдог. Энэ нь бүгд хайраас гардаг бөгөөд тэд үүнд асар их хичээл чармайлт гаргадаг. Хөвгүүд, охид болохын хувьд та нар эцэг эхийнхээ хайрыг мэдэрсэн байх. Хайр гагцхүү эелдэг байдал, анхаарал халамжийг агуулдаггүй; үүнээс гадна энэ нь хатуу чанд цээрлүүлэлтийг агуулдаг. Үүн дээр нэмээд, хүн төрөлхтний төлөө Бурханы хийдэг бүхэн хайраас гардаг. Тэрээр хайрын урьдчилсан нөхцөл дор ажилладаг бөгөөд ийм учраас завхарсан хүмүүст аврал авчрахын тулд чадах бүхнээ хийдэг. Тэр хүмүүстэй хааш яаш харьцдаггүй; нарийн нягт төлөвлөгөө гаргаж, алхам алхмаар үргэлжлүүлдэг. Хэзээ, хаана, ямар дууны өнгөөр, ямар арга барилаар ярих, хэр их хичээл чармайлт гаргадаг… тухайд бол энэ бүхэн нь Түүний хайрыг илчилдэг ба хүн төрөлхтнийг гэх Түүний хайр хязгааргүй, хэмжээлшгүй гэдгийг энэ бүхэн бүрэн тайлбарладаг гэж хэлж болно. Шалгалтын дунд байхдаа олон хүн тэрслүү зүйл хэлдэг; тэд гомдол гаргадаг. Гэвч Бурхан эдгээр зүйлийн талаар маргадаггүй бөгөөд үүнийх нь төлөө хүмүүсийг шийтгэдэггүй нь гарцаагүй. Учир нь Тэр хүмүүсийг хайрлаж, бүхнийг уучилдаг. Хэрвээ Түүнд хайрын оронд ердөө үзэн ядалт л байсан бол хүмүүсийг аль эрт яллачих байсан юм. Бурханд хайр байдаг тул Тэр маргадаггүй, харин ч тэвчиж, хүмүүсийн хүндрэл бэрхшээлийг ажиглаж чаддаг. Энэ нь тэр чигтээ хайрын нөлөөн дор бүхнийг хийж байгаа хэрэг юм” (Христийн ярианы тэмдэглэл номын “Чи хүн төрөлхтний төлөөх Бурханы хайрыг ойлгодог уу?”) Бурханы мөн чанар бол хайр, тэгэхээр Бурханы илрэл ч бас хайр. Хүнд өгөх Бурханы хайр үгээр илэрхийлэгдэхгүй ч Түүний ажилд, Түүний ажлын алхам, зам бүрд бодитоор агуулагддаг. Бурхан хүн бүр дээр хэзээ бас яаж хүрч ажилладаг, түүнд ямар хүн, зүйлс, үйл явдлыг зориулж бэлтгэдэг, бас түүнийг хир удаан цэвэршүүлдэг зэрэг нь бүгд Бурханы нарийн төлөвлөгөө, хичээнгүй зүтгэлийг харуулдаг. Бурхан бодит ажлаараа Өөрийн жинхэнэ хайрыг хэнийг ч алгасалгүйгээр түгээдэг. Хүмүүс Бурханыг хэчнээн эсэргүүцэж, дургүйцэж, гомдоллож, буруугаар ойлгосон ч Тэр аниргүйгээр тэвчиж, тэднийг хайрладаг. Энэ бүхнээс би Бурханы сүр жавхлан, өгөөмөр сэтгэлийг хардаг. Харин би бол Сатанд хамаарах аюултай, өөдгүй хүн. Энэ бүхнийг таньж мэдээд би зүрх сэтгэлдээ байгаа тэдгээр гутамшигт зүйлсийг нөгөөх настай эгчтэй тэр дор нь хуваалцсан. Бидний хоорондын хөндий байдал аяндаа алга болов. Би Бурханд сэтгэл зүрхнийхээ гүнээс талархаж байна. Бурхан алдарших болтугай.

Би өмнө нь өөрийн мөн чанарыг ойлгох Бурханы шаардлагын утгыг ойлгоогүй байж. Би үүнийг өнөөдөр өөрийн туршлагаар ойлголоо. Хүн Сатанд хорлогдсон л бол түүний уг чанар Сатаны уг чанар болдог. Үг, үйлдэл, бодлоос үл хамааран тэдгээр нь бүгд хүний уг чанарын эрхэнд байдаг. Хэрэв хүн өөрийн уг чанараа таньж чадвал ялзарсан зан чанараа мэдэж, аажмаар өөрчилж чадна. Хэрэв хүнд өөрийнх нь уг чанарын мэдлэг байхгүй бол Сатаны уг чанарын эрхэнд орж өөрийн эрхгүй зовох болно. Ингэснээр Бурханыг эсэргүүцэж, урвахаас гадна өөрийн зан чанарыг өөрчилж чадахгүй. Одооноос эхлээд би гадаад байдалд хэт их анхаардаг байсан өмнөх буруу арга барилаа өөрчлөх болно. Би гадаад байдалд анхаарал хандуулахгүй байхыг хичээж, өөрийн уг чанарыг танихдаа дүрэм дээр тулгуурлахгүй. Би Бурханы шүүлт болон гэсгээлтийг үнэнч шударгаар хүлээн авч, өөрийн уг чанарыг мэдэж, уг чанараа Бурханы үгийн илчлэлээр дамжуулан үнэнхүү таньж, Бурханд аврагдахын тулд өөрийн зан чанарыг аль болох хурдан өөрчлөх болно.

Өмнөх: Би бусад хүнд хэрхэн зохистой хандахыг сурлаа

Дараах: Бурханы үг замыг заадаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Өөрийгөө үнэнхүү мэднэ гэдэг амар зүйл биш

Бурханы үгсийн гэгээрлээр дамжуулан би миний өөрийн талаарх мэдлэг хэтэрхий өнгөц болохыг харсан—Би өөрийн завхарсан чанарыг Бурханы үгсээс танилгүй, Бурханы үгстэй ч харьцуулалт хийлгүйгээр, харин өөрийнхөө үзэл, бодлын хүрээнд өөрийгөө таних гэж хичээж байлаа.

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх