Бурханы үгийг толь болгон ашиглах нь

Ву Шиа, Шаньдун муж

Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авсныхаа дараа би Бурханы үгийг уншсанаар дамжуулан, хэрвээ хүн зан чанарын өөрчлөлтөд хүрч, Бурханы итгэх итгэлдээ авралын зөв замд орохыг хүсвэл эхлээд өөрийгөө мэдэх хичээлд суралцах ёстой гэдгийг ойлгож авсан юм. Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрч, Бурханы үгэн дотроос өөрийгөө мэдэж, төрөл бүрийн сатанлаг зан чанар, завхарсан мөн чанарынхаа талаар ойлгосноор л хүн өөрийгөө үзэн ядаж, махан биеэ хаяж, цаашид Бурханы эсрэг тэрсэлж, Бурханыг эсэргүүцдэг зүйл хийхээ больж чадна. Хүн өөрийнхөө завхралын үнэнийг үнэхээр мэддэг болсон үедээ л чин сэтгэлээсээ үнэнээр цангаж, үнэнийг эрэлхийлж, Бурханы үгийг өөрийнхөө жинхэнэ амьдрал болгон туулж, хэрэгжүүлж чадна. Ийм маягаар л хүн аажмаар үнэн рүү орж, зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна, тийм учраас өөрийгөө мэднэ гэдэг маш чухал юм. Үр дүнд нь би, Бурханы үгийг унших зуураа хүнийг илчилдэг Бурханы үгээр өөрийгөө нягтлан шалгаж байв. Надад юу ч тохиолдсон бай, би өөрийн дутагдал, хангалтгүй байдлыг танин мэдэж чадаж байлаа. Өөрийгөө ойлгож чадна гэж надад санагдаж байв. Гэхдээ Бурханы илчлэлээр дамжуулан би, өөрийгөө Бурханы үгийн дагуу үнэхээр ойлгоогүй байж гэдгээ харж чадсан юм.

Нэг өдөр би чуулганы мөнгөнөөс заримыг нь авахаар удирдагчтайгаа хамт нэг тийшээ явлаа. Мөнгөний хэмжээ баталгаажиж, баримт бичигдэх үед би, сайн мэдээ түгээснийхээ төлөө ХКН-ын цагдаад саяхан баривчлагдсан, чуулганы хэдэн ах эгчийн талаар бодсон юм. Шашны итгэлд хандах ХКН-ын засгийн газрын харгис дарангуйлал одоо улам бүр ширүүсэж, чуулганыг ажиглах нь улам хатуу чанд болж, чуулганы хөрөнгийг хураахаар бүх талаар оролдож байв. Иймээс аюулгүй байдлаа бодоод би урьдын бүх мөнгөний баримтыг устгахыг санал болголоо. Санаанд оромгүй нь удирдагч ингэж хэлэв: “Хэрвээ бид баримтуудыг устгах юм бол ямар ч нотолгоо байхгүй болно. Чи мөнгийг хулгайлаад зарцуулчихвал яах болж байна?” Үүнийг сонсоод би яахаа ч мэдсэнгүй, гэхдээ мэдээж шударга занг минь ихэд доромжилж байгаа мэт санагдлаа; үүнийг тэвчихэд надад маш хэцүү байв. “Иудас л тийм зүйл хийж чадна. Та намайг ямар хүн гэж бодоод байгаа юм бэ? Би энэ бүх хугацаанд Бурханыг дагасан, би бол сайн хүн. Би яаж тийм зүйл хийж чадах юм бэ? Үүнээс гадна, би чуулганы ажлыг маш олон жил хийсэн бөгөөд чуулганы санхүүтэй холбоотой алдаа хэзээ ч гаргаж байгаагүй, тэгэхээр би яагаад чуулганы мөнгийг хулгайлна гэж? Би Иудастай юугаараа адил гэж?” хэмээн би бодов. Энэ тухай бодох тусам миний уур хүрч байлаа. Бодох тусам, тэр намайг дорд үзэж, хилсдүүлж байгаа мэт санагдав. Би маш их гомдсондоо уйлах шахсан юм.

Тэгж шаналж байхдаа би гэнэт Бурханы үгийг санав: “Биднийг хүрээлэн буй орчин, хүмүүс, юмс, эд зүйлс нь бүгд Түүний сэнтийгээр зөвшөөрөгддөг” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Зургаадугаар бүлэг”-ээс). Тэгээд би бодлоо: Энэ эгч ийм зүйл хэлэх орчныг Бурхан яагаад бий болгов? Бурхан надад юу сургаж байна вэ? Үүнийг эргэцүүлэх зуур зүрх сэтгэлд минь тайвширч эхэлсэн юм. Тэр эгчийн хэлсэн үгэнд хандсан шаналгаат хариу үйлдлээ оюун санаандаа шалгаж эхэллээ: “Чи мөнгийг хулгайлаад зарцуулчихвал яах болж байна?” гэж хэлсэн нь эгчийн буруу байсан уу? Хүн хэдийд ч, хаана ч шударга ёсыг хаяж, Бурханаас зайлах чадвартай гэж Бурхан хэлсэн. Завхарсан хүн төрөлхтний дундаас нэг ч хүн үнэхээр найдвартай биш. Би үнэхээр энэ дүрмээс ангид байж чадна гэж үү? Түүнээс гадна, миний зан чанар хэр их өөрчлөгдсөн бэ? Би хэр их үнэнийг олж авсан бэ? Хэрвээ би үнэнийг олж аваагүй, зан чанараа ч их өөрчлөөгүй бол намайг тийм байдлаар харахыг яагаад бусдад зөвшөөрөхгүй гэж, бас ямар үндсэн дээр би өөрийгөө ёс журамтай, ариун гэж харах ёстой гэж? Чуулганы мөнгийг хэзээ ч шамшигдуулахгүй гэдэгтээ яагаад тийм их итгэлтэй байх ёстой юм бэ? Бурханы үгэнд ингэж хэлдэг: “Чиний туршлага хэчнээн гүнзгий, чиний өөртөө итгэх итгэл хэчнээн их байх нь хамаагүй мөн чи хаана төрсөн, хаашаа явж байгаа нь хамаагүй Бурханаас урвах чиний угийн чанар хэдийд ч, хаана ч гарч ирж болно гэдгийг Бурхан бүх хүмүүст сануулдаг. Бурханы хүн нэг бүрт хэлэхийг хүссэн зүйл бол энэ: Бурханаас урвах урвалт нь хүний угийн чанар юм” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь Чуулгануудаар явахдаа Христийн хэлсэн үгийн “Оршил”-оос). “Хүний уг чанар Сатаны уг чанараар бялхаж байдаг ба тэр чигтээ өөр дээрээ төвлөрсөн, аминчхан, шунахай, хэрээс хэтэрсэн байдаг” (Христийн ярианы тэмдэглэл номын “Хүмүүс Бурханд хэтэрхий олон шаардлага тавьдаг”-аас). Эдгээр үг үнэхээр намайг биш, зөвхөн бусдыг илчилж байгаа гэж үү? Бурханаас урвана гэдэг нь хүний уг чанар бөгөөд хүн бүр уг чанартаа шунахай сувдаг байдаг—харин би үүнээс ангид гэж үү? Эгчийн хэлсэн зүйл бодит баримттай нийцээгүй гэж үү? Би Бурханы үгийг унших үедээ ихэнхдээ Бурханы үгийн илчлэлийн гэрэлд өөрийгөө ухамсартайгаар шинжилж чаддаг юм шиг байдаг. Гэвч, эгч ямар нэгэн сэтгэл хөдлөлгүйгээр, хүний уг чанар болон мөн чанарын талаарх Бурханы үгийн илчлэлийн дагуу намайг харж, асуудлыг зохицуулахад би маш их уурласан. Өөрийгөө Бурханы үгийн дагуу мэддэггүйг минь энэ нь илчилсэн бус уу? Би өөрийн доторх Сатаны уг чанарын талаар жинхэнэ ойлголтгүй байгааг энэ нь илтгэсэн бус уу? Бурханы үгийг уншсанаар өөрийгөө мэдэж байгаа маань онолын хүлээн зөвшөөрөл, үгээр илэрхийлсэн ойлголтоос өөрцгүй гэдгийг би тэр үед л ухаарсан юм. Би өөрийн уг чанар, мөн чанарын тухай ойлголтоо Бурханы үгийн илчлэлд үндэслээгүй байжээ. Тийм учраас энэ нөхцөл байдал надад тохиолдох учиртай байв: Нөхөрлөлдөө би өөрийгөө мэдэх тухай тодорхой, сайтар үндэслэлтэй маягаар ярьдаг бөгөөд хүний завхарсан мөн чанарыг илчилдэг Бурханы үгтэй тулгарах үедээ хүлээн зөвшөөрч, толгой дохидог; харин бодит баримттай нүүр тулахаараа Бурханы илчилж буй тэр хүн мөн гэдгээ огт хүлээн зөвшөөрдөггүй. Эргэцүүлж бодонгоо би, энэ нь бас урьдын зан авирыг маань дүрсэлсэн болохыг ухаарав. Надад хүн чанар, эрүүл ухаан дутагдаж байгааг би маш олон удаа зарласан боловч бусад хүмүүс хүн чанар, эрүүл ухаан дутмагийг минь хэлэхэд нэн даруй эрс үгүйсгэж, өөрийгөө зөрүүдлэн хамгаалж байжээ; үүргээ хааш яаш биелүүлж байгаагаа миний уруул маш олон удаа ч хэлсэн атлаа бусад хүмүүс энэ тухай хэлэхэд өөрийгөө цагаатгахын тулд өөрийгөө өмгөөлж, зөвтгөх боломжит арга болгоныг үргэлж бодож олдог байв; хэв чанар минь дорд, мөн юмыг удаан ойлгодог гэдгээ маш олон удаа би бусдын өмнө тунхагласан атлаа намайг хэв чанар муутай, ажиллах чадвар дутмаг, сургахад зохисгүй хэмээн удирдагч маань хэлэх үед гүнээ хөших мэт санагдаж, маш их гутарч, сөрөг болоод сэргэж чадалгүй, бууж өгч, хайнга болдог байв. Өөрөө өөрийнхөө завхралын талаар ямар нэгэн юм хэлэхдээ зүгээр байдаг мөртөө бусад хүмүүс миний тухай ямар нэгэн зүйл хэлэхэд хүлээн зөвшөөрч чадалгүй, бүр үүнийг эсэргүүцэхдээ тулдаг байлаа. Би бол өөрийгөө мэддэггүй, үнэнийг хүлээн зөвшөөрдөггүй хоёр нүүртэн бөгөөд өөрийнхөө талаарх бүх мэдлэг маань зүгээр л чиг хандлагыг дагаж, уриа лоозон хашхирч байгаа хэрэг, бүхэлдээ хоосон сургаал, мөн өөрийгөө болон бусдыг хуурч байгаа хэрэг байж гэдгийг энэ бүх зан авир надад ухааруулсан юм. Би өөрийнхөө уг чанар, мөн чанарыг Бурханы үгийн илчлэлээр дамжуулан задлан шинжилж, ойлгож хэзээ ч чаддаггүй байсан тул өөрийгөө ойлгох ойлголт руу хараахан үнэхээр ороогүй бөгөөд зан чанар маань өөрчлөгдсөнгүй.

Тэр үед, хэдий би өмнө нь Бурханы үгийг идэвхийлэн уншиж, хүнийг илчилдэг Бурханы үгтэй өөрийгөө харьцуулан шалгаж чаддаг байсан ч Бурханы үгэнд илчлэгдсэн завхрал надад байгааг хүлээн зөвшөөрөхдөө л сэтгэл ханадаг байсан бөгөөд Сатан завхруулсны дараах өөрийн уг чанар, мөн чанарын талаар огт мэддэггүй байлаа. Ингэснээрээ би Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг үнэхээр хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд зан чанарын өөрчлөлтөд хүрч чадаагүй юм. Би бас өөрийгөө зөвтгөдөг сэтгэхүйгээ эргэцүүлэн бодож, энэ нь үнэхээр ичгүүртэй болохыг олж мэдлээ. Бурханаар илчлэгдсэн нь намайг үнэхээр итгүүлж, өөрийгөө үнэхээр мэддэггүй гэдгээ тодорхой харах боломжийг надад олгосон юм. Одоогоос эхлээд би хүнийг илчилдэг Бурханы үгээр дамжуулан завхарсан мөн чанараа мэдэж, Сатанаар гүнзгий завхруулагдсан хэмээх бодит баримттай зоригтойгоор нүүр тулж, Бурханы шүүлт, гэсгээлт, харьцалт, засалтыг хүлээн зөвшөөрч, үнэнийг шаргуу эрэлхийлэхийг хүсэж байна, ингэснээр зан чанар минь удалгүй өөрчлөгдөж болох юм.

Өмнөх: Би цаашид“Сайн санаа”-гаар нүдээ боолгохгүй

Дараах: Ариун Сүнсний ажлыг дагах нь маш чухал юм!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Өөрийгөө үнэнхүү мэднэ гэдэг амар зүйл биш

Бурханы үгсийн гэгээрлээр дамжуулан би миний өөрийн талаарх мэдлэг хэтэрхий өнгөц болохыг харсан—Би өөрийн завхарсан чанарыг Бурханы үгсээс танилгүй, Бурханы үгстэй ч харьцуулалт хийлгүйгээр, харин өөрийнхөө үзэл, бодлын хүрээнд өөрийгөө таних гэж хичээж байлаа.

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх