Магтан дууны бүжиг “Бүх зүйл Бурханы тогтоосон хууль, дүрмээр амьдардаг”

2025-05-11

I

Хэдэн мянган жил өнгөрсөн ба

хүн төрөлхтөн одоо ч Бурханы хайрласан гэрэл, агаарыг эдэлж,

Бурханы Өөрийн гаргасан амьсгаагаар амьсгалж,

Бурханы бүтээсэн цэцэгс, шувууд, загас жараахай, шавж хорхойг эдэлж,

Бурханы хангасан бүх зүйлийг эдэлдэг;

өдөр шөнө бас л үргэлжлэн ар араасаа солигддог;

дөрвөн улирал ердийнхөөрөө ээлжилдэг;

тэнгэрт нисэх галуу энэ өвөл нүүдэллэн одож,

дараа хавар нь эргэн ирдэг;

усан дахь загас жараахай өөрсдийн гэр болох гол, нуурыг хэзээ ч орхин явдаггүй.

II

Газар дээрх голио зуны өдрүүдэд хоолой мэдэн донгоддог;

өвсөн дундах хүрэлзгэнэ намрын салхины аясаар аяархан гүнгэнэдэг;

галуу сүрэглэн цуглардаг байхад бүргэд ганцаараа байдаг;

арслангийн сүрэг ан хийн амь зогоодог;

хандгай өвс ногоо, цэцэгсээс салж чаддаггүй…

Бүх зүйлийн дундах төрөл бүрийн амьтад

холдон одож, эргэн ирдэг, дараа нь дахин оддог гээд л

нүд ирмэхийн төдийд үй түмэн өөрчлөлт тохиолддог—

харин тэдний зөн мэдрэмж, амьд үлдэх хууль л өөрчлөгддөггүй.

Тэд Бурханы хангалт, тэжээл дор амьдардаг бөгөөд

зөн мэдрэмжийг нь хэн ч өөрчилж,

амьд үлдэх дүрмийг нь хэн ч доголдуулж чадахгүй.

“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө I”-ээс

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих