Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.
Христийн чуулганы кино | Тэнгэрийн Хаанчлалд хүрэх зам аюултай | Бурхан бол миний найдварХристийн чуулганы кино | Тэнгэрийн Хаанчлалд хүрэх зам аюултай | Бурхан бол миний найдвар Сайн мэдээний кино “Ямар сайхан дуу хоолой вэ” Чуулгануудад хэлсэн Ариун Сүнсний үгСайн мэдээний кино “Ямар сайхан дуу хоолой вэ” Чуулгануудад хэлсэн Ариун Сүнсний үг Христийн сүмийн кино | “Хот нуран унана” | Ариун Библийн нууц хэдийнэ нээгдсэнХристийн сүмийн кино | “Хот нуран унана” | Ариун Библийн нууц хэдийнэ нээгдсэн Эзэн хятадад байна | “Гэр бүл дэх улааны суртал” | Эзэн бол миний найдварЭзэн хятадад байна | “Гэр бүл дэх улааны суртал” | Эзэн бол миний найдвар Христийн чуулганы кино шууд үзэх HD | “Бурханд итгэх итгэл” | Бурханд итгэх итгэлийн нууцыг нээх ньХристийн чуулганы кино шууд үзэх HD | “Бурханд итгэх итгэл” | Бурханд итгэх итгэлийн нууцыг нээх нь Христийн сүмийн кино | “Сүсэг бишрэлийн нууц” | Эзэн Есүс аль хэдийн “үүлэн дээр” бууж эргэн ирсэнХристийн сүмийн кино | “Сүсэг бишрэлийн нууц” | Эзэн Есүс аль хэдийн “үүлэн дээр” бууж эргэн ирсэн Христийн сүмийн кино 2018 шууд үзэх HD | “Хэн миний Эзэн бэ” | Библи Эзэн үү эсвэл Бурхан Эзэн үү?Христийн сүмийн кино 2018 шууд үзэх HD | “Хэн миний Эзэн бэ” | Библи Эзэн үү эсвэл Бурхан Эзэн үү? Бурханы сүмийн кино | “Сүсэг бишрэлийн нууц: Үргэлжлэл” | Христийн дахин ирэлтийн сайн мэдээБурханы сүмийн кино | “Сүсэг бишрэлийн нууц: Үргэлжлэл” | Христийн дахин ирэлтийн сайн мэдээ Христийн чуулганы кино | “Хүсэл тэмүүлэл” | Бурхан “Тэнгэрийн хаанчлалын ирэлт”-ийн нууцыг илчилдэгХристийн чуулганы кино | “Хүсэл тэмүүлэл” | Бурхан “Тэнгэрийн хаанчлалын ирэлт”-ийн нууцыг илчилдэг Хаанчлалын сайн мэдээ | “Шившлэгээс чөлөөлөгдөх нь” | Эзэний хаан ширээний өмнө хүргэгдэхХаанчлалын сайн мэдээ | “Шившлэгээс чөлөөлөгдөх нь” | Эзэний хаан ширээний өмнө хүргэгдэх Христийн сүмийн видео | "Миний гэр хаана байна вэ" | Бурхан хадад халуун дулаан гэр бүлийг өгсөнХристийн сүмийн видео | "Миний гэр хаана байна вэ" | Бурхан хадад халуун дулаан гэр бүлийг өгсөн

Христийн сүмийн кино | “Хот нуран унана” | Ариун Библийн нууц хэдийнэ нээгдсэн

Сайн мэдээний кинонууд   568  

Танилцуулга

Чэн Хуйжи бол Хятад дахь гэр чуулганы хамтран зүтгэгч. Олон жилийн турш Эзэнд итгэсэн бөгөөд мятаршгүй урам зоригтойгоор Эзэний төлөө ажилласан юм. Тэр чуулганы төлөө ихээхэн хариуцлага үүрдэг ба ах эгч нараа өрөвдөн хайрладаг. Чуулган нь өдөр ирэх тусам улам эзгүйрэхийн хэрээр түүний чуулган дахь хорон муу явдал улам ихсэх болсон байна. Чуулган үйлдвэр ажиллуулах хэрэгтэй хэмээн пастор нь идэвхтэйгээр санал болгож, дагагчдыг эд баялгийн зам руу хөтөлсөн бөгөөд Хятадын Коммунист засгийн газрын тусламжийг авахын тулд Гурван Бие Чуулганд нэгдэхээр тэднийг уруу татав. Энэ нь ширүүн маргаан дэгдээлээ. Пастор хувийн ашиг сонирхлын төлөө зөрүүдлэн авирласан бөгөөд итгэгчдийг буруу замаар хөтлөн, чуулганыг хуваахаас татгалзсангүй. Чэн Хуйжи болон цөөн хэдэн хүмүүс Эзэний замыг бат баримталсан ба чуулган нь үйлдвэр болж, Гурван Бие Чуулгантай нэгдэх гэж байгааг хүчтэй эсэргүүцжээ. Хэдийгээр чуулганы ахлагчид үүнийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн боловч зөвхөн өөрсдийн байр суурь, амин зуулгаа хамгаалахын тулд л ингэсэн юм. Пастор болон ахлагчид бүгд зүрх сэтгэлдээ нууц өвөрлөж, өөрсдийн алдар нэр, ашиг хонжооны төлөө байнгын тэмцэлд тушигдан, атаархлаасаа болж тэмцэлдэж байсан хэдий ч чуулган дахь ихэнх сайн хонь, тэргүүний хонь Зүүний Аянгыг судалж, нэг нэгээрээ Төгс Хүчит Бурхан руу эргэж байгааг харах үедээ Хятадын Коммунист засгийн газартай нэгдсэн ба Зүүний Аянгыг судлахад нь итгэгчдэд саад хийж, тэднийг цагдаад мэдэгдэхийг дагагчдаасаа шаардан Зүүний Аянгыг дарахаар зүтгэсэн юм. Тэд хаанчлалын сайн мэдээг тунхаглаж байгаа ах эгч нарыг мэдээлж, баривчлах үлгэр дуурайл үзүүлжээ. Пастор болон ахлагчид аль эрт Эзэний замаас хазайж, чуулган Ариун Сүнсний ажлыг хэдийн алдаж, Агуу Вавилон шиг шашны газар болон доройтож, Эзэнээр хараагдаж, яллагдсан гэдгийг Чэн Хуйжи болон бусад нь олж харлаа. Үүнээс болж тэд Бурханы илрэл болон ажлыг хайхын тулд Зүүний Аянгыг судалж шинжлэхээр шийджээ. Төгс Хүчит Бурханы Чуулганаас ирсэн номлогчидтой ширүүн маргалдсаны дараа, шашны ертөнцийн удирдагчид мөн чанартаа Бурханыг эсэргүүцсэн, иймээс шашны ертөнц уруудан доройтож, өдөр өдрөөр сүйрэл рүүгээ ойртож байгаа юм байна гэдгийг Чэн Хуйжи болон бусад нь тодорхой харж эхэлсэн юм. Шашны ертөнцийн пасторууд болон ахлагчид хэдийгээр Библийг тайлбарлаж, Библийг өндрөөр үнэлдэг боловч тэд байр суурь, амин зуулгынхаа төлөө л ингэдэг. Тэд хүмүүсийг төөрөлдүүлж, хууран мэхэлж байгаа. Тэд Бурханыг өндрөөр авч үздэггүй эсвэл Түүнд гэрчлэл хийдэггүй, тэд Бурханыг огтхон ч ойлгодоггүй. Эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан илрэн гарч, Өөрийн ажлыг хийх үед тэд өчүүхэн төдий ч эргэлзэлгүйгээр Түүнийг эсэргүүцэж, итгэгчдийг баривчлахад нь Хятадын Коммунист засгийн газартай нэгдэх хэмжээнд Бурханы ажлыг ялладаг. Тэд үнэнийг үзэн ядаж, Бурханыг үзэн яддаг сатанлаг уг чанартай гэдгийг батлахад энэ нь хангалттай юм. Тэд бол орчин үеийн хоёр нүүрт Фарисайчууд, махбод болсон Бурханыг үгүйсгэдэг антихристүүд билээ. Шашны ертөнц аль хэдийн Бурханы дайсан болох антихристүүдийн цайз хэрэм болжээ. Тэд Бурханы хараал, шийтгэлтэй тулгарах нь гарцаагүй. Чэн Хуйжи болон бусад хүмүүс эцэстээ шашны ертөнцийн удирдагчдын антихрист мөн чанарыг ялган таньж чадсан бөгөөд Фарисайчуудын төөрөгдөл, хяналтаас зайлж, нуран унах гэж буй Вавилоноос эргэлзэх юмгүйгээр зугтахад нь итгэгчдэд замчилдаг...