Номлолын цувралууд: Жинхэнэ Итгэлийн Эрэлд "Бурханы шүүлт цэвэрлэж, аврахын төлөө байдаг уу, эсвэл яллаж, устгахын төлөө байдаг уу?"

2022-01-04

Дэлхий даяар гамшиг түгж байхад, Эзэнд итгэгчид Эзэн Есүс үүлэн дээр ирээд, өөрсдийг нь тэнгэр лүү өргөн, тэдэнтэй уулзаж, гамшгаас гэтэлгэнэ гэж амьсгаа даран хүлээж ирлээ. Гэхдээ Эзэн Есүс үүлэн дээр бууж ирэхийг тэд хараагүй л байна. Харин Зүүний Аянга, Эзэн бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан болж эргэн ирээд, хүнийг цэвэрлэж, бүрэн аврах эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хийхээр үнэнийг илэрхийлсэн гэж цаг ямагт гэрчлэл хийж байгаа. Энэ нь олон хүнийг гайхшируулдаг. “Эзэн эхлээд итгэгчдийг тэнгэрт аваачих учиртай. Эхлээд биднийг гамшгаас аврах нь чухал. Бурхан яалаа гэж эцсийн өдрүүдэд шүүлтийн ажил хийхээр үнэнийг илэрхийлэх юм бэ? Бид бүгд нүглээ уучлуулж, Бурхан биднийг зөв шударга гэж үзсэн, тэгэхээр Бурханы шүүлт ямар хэрэгтэй юм бэ?” гэж тэд боддог. Эцсийн өдрүүдэд Бурханы шүүлт шүтлэггүй хүмүүсийг онилно, шүүлт бол яллалт, сүйрэл, харин нүглээ уучлуулсан бид шүүгдэх хэрэггүй гэдэгт ихэнх хүн итгэдэг. Тэгвэл хүн төрөлхтнийг шүүх Бурханы шүүлт цэвэрлэж, аврахын төлөө байдаг уу, эсвэл яллаж, устгахын төлөө байдаг уу? “Жинхэнэ итгэлийн эрэлд” нэвтрүүлгийн энэ дугаар үнэнийг эрж хайж, Бурханы илрэлт, ажлыг мэдэхэд таныг замчилна.

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах