Магтан дууны бүжиг “Зүрх сэтгэл минь Бурханыг үүрд хайрлана”
2025-02-08
I
Өө Бурхан минь!
Өнөөдөр би тэнгэрийн хаанчлалын найрын зоогт оролцож,
хаанчлалын сургалтад өдөр хоногуудыг өнгөрөөдөг.
Өдөр бүр би Бурханы үгийг идэж ууж,
үнэнийг ойлгож, үүргээ гүйцэтгэдэг.
Би өдөр бүр амиа өсгөдөг, энэ бол Бурханы хайр.
Төгс Хүчит Бурхан минь, бусад хүн юу ч хийсэн би Таныг хайрлана.
Та намайг үнэхээр өөрчлөгдөөсэй гэж хүсэн эрмэлздэгийг би мэднэ;
би цаашид сул дорой, сөрөг, залхуу байж болохгүй.
Үүргээ сайн гүйцэтгэж, Таныг сэтгэл хангалуун байлгахыг л би хүснэ.
II
Өө Бурхан минь! Би өдгөө хаанчлалын замаар алхаж байна.
Надад олон саад бартаа тулгарсан ч Та намайг үргэлж залж чиглүүлсэн.
Миний шаналал, гай зовлонг Та зөвшөөрдөг,
Та хажууд минь байдаг.
Маш олон удаа би гуниг, сул дорой байдал, уй гашуу, гансралтай тулгарсан,
маш олон удаа би Сатаны урхинд унасан,
гэсэн ч Таны үг үргэлж итгэл өгч, намайг зоригжуулж байсан.
Би талархахгүй, нулимс урсгахгүй байж яахан чадах билээ?
Би жаахан, сул дорой хэдий ч Таныг хайрлахгүй байж яахан чадах билээ?
Би жинхэнэ, цэвэр ариун хайрыг Танд өгөхийг хүснэ.
Шалгалт, гай зовлонгоос үл хамааран
Таны үг байгаа л бол би сэтгэл хангалуун байх болно.
Аюул, гай зовлон хэчнээн их байх нь хамаагүй,
Танд найдан би урагшилна.
Цаг хугацаа, газар нутгаас үл хамааран зүрх сэтгэл минь Таныг үүрд хайрлана.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд