Хаанчлалын сайн мэдэний тухай Бурханы сонгодог үгс (Түүвэр)

Агуулга

Зөвхөн эцсийн өдрүүдийн Христ хүнд мөнх амийн замыг өгч чадна

Амийн зам нь хэн дуртай нь эзэмшиж эсвэл хэн бүхний хялбархан олж авч болдог зүйл биш. Учир нь амь зөвхөн Бурханаас ирэх боломжтой, өөрөөр хэлбэл, зөвхөн Бурхан Өөрөө амийн мөн чанарыг эзэмших ба Бурханд л амийн зам бий, иймд Бурхан л амийн эх сурвалж, амийн амьд усны тасалдалгүй урсах эх ундарга юм. Бурхан ертөнцийг бүтээснээсээ хойш амийн амин чанартай холбоотой, хүнд амь авчрах их ажил хийсэн, түүнчлэн Бурхан Өөрөө мөнхийн амь, Бурхан Өөрөө хүнийг амилуулах зам учраас хүнд амь өгөхийн тулд их үнэ төлсөн. Бурхан үргэлж хүний зүрх сэтгэлд оршиж, бүхий л цаг үед хүний дунд амьдардаг. Тэр хүний амьдралын хөдөлгөх хүч, хүний оршин байхын үндэс, мэндэлсний дараах хүний оршин байхын баялаг баталгаа байсаар ирсэн билээ. Тэр хүнийг дахин төрөхөд хүргэж, түүнд дүр бүрдээ тууштай амьдрах боломж олгодог. Түүний хүч чадал, үл тасалдах амийн хүчийн ачаар хүн үеэс үед амьдарч, энэ үед Бурханы амийн хүч нь хүний оршин байхын гол тулгуур болж ирсэн билээ, учир нь үүний төлөө Бурхан хүний төлж байгаагүй тийм л үнийг төлсөн юм. Бурханы амийн хүч нь ямар ч хүч чадлыг гэтэлж чадна; түүнчлэн ямар ч хүч чадлаас давдаг. Түүний амь бол мөнхийн, Түүний хүч чадал ер бусын, Түүний амийн хүчийг ямар ч бүтээл, ямар ч дайсны хүч хялбархан дийлэхгүй. Бурханы амин хүч оршиж, өөрийн гэрэлт цацрагаа цаг хугацаа, орон зайг эс хайхран гэрэлтүүлдэг. Бурханы амь тэнгэр газар өөрчлөгдсөн ч үүрд хувирашгүй байсаар байдаг. Бүх зүйл урсан өнгөрдөг ч Бурхан бүх зүйлийн оршин байхын эх сурвалж, тэдний оршин байхын үндэс учраас Бурханы амь байсаар л байдаг. Хүний амь Бурханаас эхтэй, тэнгэр Бурханаас болж оршдог, газар Бурханы амийн хүчээс үндэслэн оршдог. Амин чанар бүхий ямар ч зүйл Бурханы дээд эрхээс давж чадахгүй, хүч тэнхээтэй ямар ч зүйл Бурханы эрх мэдлийн хил хязгаарыг эвдэж чадахгүй. Ингэснээр хэн ч бай бүгд Бурханы ноёрхлын дор захирагдаж, Бурханы тушаал дор амьдрах ёстой ба хэн ч Түүний нөлөөнөөс зугтаж чадахгүй.

Магадгүй одоо чи амийг хүлээн авч, үнэнийг олж авахыг хүсэж болно. Ямартай ч чи Бурханыг, итгэж болох, чамд мөнх амийг өгөх Бурханыг олохыг хүсэж байна. Хэрэв мөнх амийг олж авахыг хүсвэл эхлээд чи мөнх амийн эх сурвалжийг ойлгож, Бурхан хаана байдгийг мэдэх ёстой. Зөвхөн Бурхан хувирашгүй амь бөгөөд зөвхөн Бурханд амийн зам бий гэж Би хэдийн хэлсэн. Түүний амь хувирашгүй учраас энэ нь мөнх; зөвхөн Бурхан амийн зам учраас Бурхан Өөрөө мөнхийн амийн зам юм. Иймд чи эхлээд Бурхан хаана байдгийг, мөнх амийн энэ замыг хэрхэн олж авахыг ойлгох нь зүйтэй. Одоо эдгээр хоёр асуудлыг тус тусад нь хамтдаа ярилцацгаая.

Хэрэв чи мөнх амийн замыг олж авахыг үнэхээр хүсвэл, үүнийг хайх чин эрмэлзэлтэй бол энэ асуултад эхлээд хариулна уу: Өнөөдөр Бурхан хаана байгаа вэ? Магадгүй чи Бурхан диваажинд амьдардаг гэж хариулах байх, мэдээж—Тэр танай гэрт амьдрахгүй нь лавтай, үгүй гэж үү? Магадгүй чи Бурхан мэдээж бүх зүйлсэд амьдардаг гэж хэлэх байх. Эсвэл чи Бурхан хүн бүрийн зүрх сэтгэлд амьдардаг, аль эсвэл Бурхан сүнсний ертөнцөд байдаг гэж хэлэх байх. Би үүний алийг нь ч үгүйсгэхгүй, гэхдээ энэ асуудлыг тодруулах ёстой. Бурхан хүний зүрх сэтгэлд амьдардаг гэж хэлэх нь тийм ч зөв, бас тийм ч буруу биш юм. Учир нь Бурханд итгэгчдийн дунд итгэл нь үнэн эсвэл худал, Бурханд зөвшөөрөгдсөн эсвэл зөвшөөрөгдөөгүй, Түүнийг баясгадаг эсвэл Түүнийг үзэн яддаг, Бурханы төгөлдөржүүлдэг эсвэл таягдуулдаг хүмүүс бий. Иймд Би Бурхан цөөн хүмүүсийн зүрх сэтгэлд амьдардаг гэж хэлнэ, харин эдгээр хүмүүс нь мэдээж Бурханд үнэхээр итгэдэг, Бурханд зөвшөөрөгдсөн, Түүнийг баясгадаг, Бурханы төгөлдөржүүлдэг хүмүүс юм. Тэдгээр хүмүүсийг Бурхан удирддаг. Тэднийг Бурхан удирддаг учраас тэд бол мөнх амийн Бурханы замыг аль хэдийн сонссон үзсэн хүмүүс байна. Бурханд итгэх итгэл нь худал, Бурханд зөвшөөрөгдөөгүй, Түүнийг үзэн яддаг, Бурханаар таягдуулдаг хүмүүс нь Бурханд гологдож, амийн замгүй, Бурхан хаана байгааг ч мэдэхгүй хэвээр үлдэх тавилантай. Эсрэгээрээ, зүрх сэтгэлд нь Бурхан амьдардаг хүмүүс Түүнийг хаана байгааг мэднэ. Тэд бол Бурханы мөнхийн амийн замыг хүртсэн, Бурханыг дагадаг хүмүүс билээ. Одоо чи Бурхан хаана байгааг мэдэх үү? Бурхан хүний зүрх сэтгэлд мөн хүний хажууд бий. Тэр зөвхөн сүнсний ертөнцөд, бүх юмсын дээр оршдоггүй, юу юунаас илүүтэй хүний оршин байдаг газар дэлхий дээр ч байдаг. Иймээс ч эцсийн өдрүүд ирж Бурханы ажлыг шинэ шатанд авчирсан. Бурхан ертөнцийн бүхий л зүйлсэд дээд эрхийг барьж, мөн Тэр хүний зүрх сэтгэлд түшиг тулгуур болохоор барахгүй хүмүүсийн дунд оршдог. Зөвхөн ийм замаар Тэр хүн төрөлхтөнд амийн замыг авчирч, амийн замд хүн төрөлхтөнг дагуулна. Бурхан газар дэлхий дээр ирж, хүмүүсийн дунд амьдардаг, ингэж хүн амийн замыг олж, хүн оршин байдаг билээ. Түүнчлэн Бурхан ертөнцийн аливаа юмсад мөн тушаах ба улмаар хүмүүсийн дундах Түүний удирдлагатай тэд хамтрах авай. Иймээс ч хэрэв чи зөвхөн Бурхан диваажин болоод хүний зүрх сэтгэлд байдаг гэсэн номлолыг зөвшөөрсөн атлаа Бурхан хүмүүсийн дунд оршин байхын үнэнийг эс зөвшөөрөх аваас чи амийг, үнэний замыг хэзээ ч олж авахгүй.

Бурхан Өөрөө амь ба үнэн юм, харин Түүний амь ба үнэн хамт оршдог. Үнэнийг олж авах чадваргүй хүмүүс амийг хэзээ ч олж авахгүй. Зааварчилгаа, дэмжлэг, үнэний хангалтгүйгээр чи зөвхөн бичээс, номлол хийгээд үхлээс өөр юуг ч олж авахгүй. Бурханы амь бол мөнхийн, харин Түүний үнэн ба амь хамт оршдог. Хэрэв үнэний эх сурвалжийг олж чадахгүй бол чи амийн ундаргыг олж авахгүй; хэрэв амийн хангалтыг олж авч чадахгүй бол чамд мэдээж үнэн байхгүй, тиймээс төсөөлөл ба үзлийг эс тооцвол чиний бие бүхэлдээ чиний өмхий махан биеэс өөр юу ч биш юм. Номын үгсийг амь хэмээн бодож, түүхийн бичээсийг үнэн гэж үзэж, хуучны номлолыг Бурханы одоо хэлсэн үгс гэж тооцож болохгүйг мэдээрэй. Зөвхөн Бурханы газар дэлхий дээр ирж, хүмүүсийн дунд амьдрахдаа илэрхийлсэн зүйлс бол үнэн, амь, Бурханы хүсэл, Түүний бодит ажлын арга барил юм. Хэрэв чи Бурханы өнгөрсөн эринд хэлсэн үгс бичгийг өнөөдөр хэрэглэх аваас чамайг археологич, түүхэн өв сангийн мэргэжилтэн гэж тодорхойлохоос өөр юу гэх вэ. Үүний учир нь чи үргэлж Бурханы өнгөрсөн хийсэн ажлын ул мөрт, Бурханы хүн төрөлхтний дунд өмнө ажиллахдаа үлдээсэн зүйлсийнх нь сүүдэрт, хуучин цаг үед Бурханы дагалдагч нартаа өгсөн замд итгэдэг болохоор тэр. Чи өнөөдөр Бурханы ажлын чиглэлд, Бурханы гайхамшигтай тусламж дэмд, Бурханы өнөө үед илэрхийлсэн үнэний замд итгэдэггүй. Иймээс чи бодит байдлаас бүрэн тасарсан гарцаагүй сэрүүн зүүдлэгч юм. Хэрэв чи одоо ч гэсэн хүнд амь авчрах чадалгүй үгсэд зүүгдсээр байгаа бол чи эдгэршгүй үжирсэн мод[a], учир нь чи хэт хуучинсаг, зөрүүд, ёс мэдэхгүй!

Бие махбод болсон Бурханыг Христ гэдэг, иймээс хүмүүст үнэнийг өгч чаддаг Христийг Бурхан гэдэг. Түүнд хүний олж авах боломжгүй Бурханы мөн чанар, Бурханы зан чанар, ажилд нь мэргэн ухаан байдаг учраас энэ талаар ямар ч хэтрүүлэл байхгүй. Өөрсдийгөө Христ гэдэг атлаа Бурханы ажлыг хийж чаддаггүй бол луйварчид юм. Христ нь газар дэлхий дээрх Бурханы ердөө л нэг илэрхийлэл биш, харин ч хүн төрөлхтний дунд Өөрийн ажлыг хийж дуусгах Бурханы онц бие махбод билээ. Энэ бие махбод нь газар дэлхий дээрх Бурханы ажлыг хариуцах хангалттай чадвартай, Бурханы зан чанарыг илэрхийлдэг, Бурханыг сайн төлөөлж, хүнд амь өгдөг учир ямар ч хүнээр үүнийг орлуулах боломжгүй. Хэзээ нэгэн цагт, хэдий өөрсдийгөө Христ хэмээн өргөмжилсөн ч тэдэнд Христийн мөн чанар байдаггүй учраас тэдгээр хуурамч Христүүд бүгд унана. Иймд Би жинхэнэ Христийг хүнээр тодорхойлох боломжгүй, харин Бурхан Өөрөө хариулж шийднэ гэж хэлнэ. Ийм байдлаар, үнэхээр амийн замыг хайхыг хүсвэл чи эхлээд Тэр газар дэлхийд ирсэнээр хүнд амийн замыг өгдөг, мөн эцсийн өдрүүдэд Тэр газар дэлхий дээр ирж хүнд амийн замыг өгдөг гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ өнгөрсөн юм биш, харин өнөөдөр болж байгаа зүйл.

Эцсийн өдрүүдийн Христ амийг төдийгүй үнэний өнө удаан үргэлжлэх, мөнхийн замыг авчирдаг. Энэ үнэн бол хүн амийг олж авах зам, нөгөөтэйгүүр хүн Бурханыг мэдэж, Бурханаар зөвшөөрөгдөх цорын ганц зам юм. Чи түүхийн хоригдол, утсан хүүхэлдэй учраас эцсийн өдрүүдийн Христийн өгсөн амийн замыг хайхгүй бол хэзээ ч Есүсээр зөвшөөрөгдөж, тэнгэрийн хаанчлалын үүдээр орох шаардлагыг хангаж чадахгүй. Дүрэм журам, бичээсээр удирдуулж, түүхэнд дөнгөлүүлсэн хүмүүс амийг мөн амийн мөнхийн замыг хэзээ ч олж авч чадахгүй. Үүний учир нь тэдэнд байгаа бүхэн сэнтийгээс урсах амийн ус биш, харин хэдэн мянган жил тогтсон булингартай ус юм. Амийн усаар хангагдаагүй хүмүүс үүрд тамын хүү, Сатаны тоглоом, хүүр хэвээр үлдэнэ. Тэгвэл тэд Бурханыг хэрхэн үзэж чадах вэ? Хэрэв чи зөвхөн өнгөрсөнд баригдаж, юмсыг зогсонги байлгахыг хичээн, байгаа байдлаа өөрчлөхийг хичээдэггүй, түүхийг таягдахгүй бол чи үргэлж Бурханы эсрэг байхгүй гэж үү? Бурханы ажлын алхмууд нь долгилох давалгаа, нүргэлэх аянга цахилгаан мэт далайцтай, хүчирхэг—гэтэл чи мунхагласаар сүйрлээ хүлээн идэвхгүй, юу ч хийхгүй сууж байна. Ийм байж чи яаж Хурганы мөрийг дагадаг нэгэн гэж тооцогдох вэ? Чиний зуурч байгаа тэр Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучиршгүй гэж чи яаж зөвтгөх вэ? Мөн яаж шарласан номнуудын үгс чамайг шинэ эринд аваачих вэ? Тэд яаж Бурханы ажлын алхмуудыг хайхад хөтлөх вэ? Мөн тэд яаж чамайг Диваажинд аваачих вэ? Чиний гарт буй зүйл түр зуурын тайтгарлыг өгөхөөс бус амийг өгч чадах үнэн биш юм. Чиний уншдаг судрууд чиний хэлийг баяжуулахаас бус, төгс төгөлдөрт хүргэх зам байтугай хүний амьдралыг мэдэхэд туслах мэргэн ухааны үгсээр ч баяжуулахгүй. Энэ зөрөө чамд ямар нэг юм бодогдуулахгүй байна уу? Энэ чамд үүний доторх нууцуудыг ойлгуулахгүй байна гэж үү? Чи өөрийнхөө чадлаар Бурхантай уулзахын тулд диваажинд өөрийгөө аваачиж чадах уу? Бурханы ирэлтгүйгээр чи өөрийгөө диваажинд аваачиж Бурхантай гэр бүлийн аз жаргалыг таашааж чадах уу? Чи одоо ч мөрөөдсөөр байна уу? Би чамайг мөрөөдхөө больж, одоо хэн ажиллаж байгааг, эцсийн өдрүүдэд хүн төрөлхтөнг аврах ажлыг хэн явуулж байгааг харахыг зөвлөж байна. Эс бөгөөс чи хэзээ ч үнэнийг мөн амийг олж авч чадахгүй.

Христийн ярьсан үнэнд найдахгүйгээр амийг олж авахыг хүсдэг хүмүүс газар дэлхий дээрх хамгийн инээдэмтэй хүмүүс, харин Христийн авчирсан амийн замыг зөвшөөрдөггүй хүмүүс хийсвэрлэл дунд гээгдэнэ. Иймд Би мөн эцсийн өдрүүдийн Христийг зөвшөөрдөггүй хүмүүс Бурханаар үүрд үзэн ядагдана гэж хэлнэ. Христ бол эцсийн өдрүүдэд хаанчлалд хүргэх хүний гарц бөгөөд үүнийг хэн ч тойрч эс гарна. Хэн ч Христээр дамжилгүйгээр Бурханаар төгөлдөржүүлэгдэхгүй. Чи Бурханд итгэдэг, иймээс чи Түүний үгсийг зөвшөөрч, Түүний замыг дуулгавартай дагах ёстой. Чи үнэнийг хүлээн авч, амийн хангалтыг зөвшөөрөхгүйгээр ерөөл хүртэнэ гэж санахын ч хэрэггүй. Христэд үнэхээр итгэдэг тэдгээр бүх хүмүүсийг амиар тэтгэхийн тулд Тэр эцсийн өдрүүдэд ирдэг. Түүний ажил нь хуучин эринг дүгнэж, шинэ эринд оруулахын тулд бөгөөд шинэ эринд орох тэдгээр бүх хүмүүсийн замнах ёстой зам юм. Хэрэв чи Түүнийг зөвшөөрч чадахгүй, оронд нь Түүнийг яллаж, доромжилж, хяхаж хавчдаг бол чи мөнхийн галд шатаж, Бурханы хаанчлалд хэзээ ч орж чадахгүй. Ийм учраас Христ бол Өөрөө Ариун Сүнсний илэрхийлэл, Бурханы газар дэлхий дээрх ажлаа даатгасан нэгэн билээ. Иймд Би хэрэв чи эцсийн өдрүүдийн Христийн хийсэн бүхнийг хүлээн зөвшөөрч чадахгүй бол Ариун Сүнсийг доромжилж байна гэж хэлнэ. Ариун Сүнсийг доромжилсон тэдгээр хүмүүсийн амсах шийтгэл бүгдэд тодорхой болов уу. Би мөн хэрэв чи эцсийн өдрүүдийн Христийг эсэргүүцвэл, Түүнийг үгүйсгэвэл чиний өмнөөс үр дагаварыг нь тэсвэрлэж чадах хэн ч байхгүй. Түүнчлэн энэ өдрөөс хойш чи Бурханаар зөвшөөрөгдөх өөр боломжгүй болно; чи өөрийгөө аврахыг оролдсон ч Бурханы царайг дахин хэзээ ч олж үзэхгүй. Учир нь чиний эсэргүүцсэн зүйл хүн биш, чиний үгүйсгэсэн зүйл ямар нэг туниа муутай биет биш харин Христ билээ. Чи үүний үр дагаварыг мэдэж байна уу? Чи жижиг алдаа гаргаагүй харин том хар нүгэл үйлдсэн. Зөвхөн үнэн чамд амийг авчирч чадах ба үнэнээс өөр юу ч чамайг дахин төрүүлж, Бурханы царайг үзүүлж чадахгүй учраас хүн бүрд үнэний өмнө шүдээ хавирахгүй, болгоомжгүй шүүмжлэл хийхгүй байхыг иймд Би зөвлөе.

Тайлбар:

a. Эдгэршгүй үжирсэн мод: “авахын тамтаггүй болсон” гэсэн утгатай Хятад зүйр үг.