Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханд гэрчлэл хийх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

VII. Эцсийн өдрүүдийн Христийн авчирдаг зүйл л мөнх амийн зам юм гэдгийг хүн тодорхой нөхөрлөх ёстой

3. Нигүүлслийн эрин үе дэх гэмшлийн зам болон эцсийн өдрүүд дэх мөнх амийн замын хоорондох ялгааг хүн таньж мэдэх ёстой

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

“Хэрвээ Миний үгийг сонсоод итгэдэггүй хүн байвал Би түүнийг шүүхгүй: учир нь Би дэлхий ертөнцийг шүүхийн тулд биш харин аврахын тулд ирсэн билээ. Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно” (Иохан 12:47-48).

“Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцгийн хүслийг биелүүлдэг хүн орно” (Матай 7:21).

Холбогдолтой Бурханы үгс:

Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд ихээхэн ажил хийсэн ч, Тэр зөвхөн бүх хүн төрөлхтний авралыг гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон бөгөөд хүнийг бүх ялзармал зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсийг нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхэд хүргээд зогсохгүй, хүнийг Сатанаар ялзруулагдсан зан чанараас нь бүрэн салгахын тулд Бурханыг бүр илүү агуу ажил хийхийг шаарддаг. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махан биед эргэн ирж гэсгээлт, шүүлтийн ажлыг эхэлсэн бөгөөд энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагдсан бүх хүмүүс илүү өндөр үнэнийг эзэмшиж, илүү агуу ерөөлийг хүлээн авах болно. Тэд үнэхээр гэрэлд амьдрах ба үнэн, зам, амийг олж авах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас

Нигүүслийн эрин үед Есүс өвчнийг эмчлэх, чөтгөрийг хөөх гэх мэт ажлыг Өөрийн гарыг хүн дээр тавьж, түүний төлөө залбирч, адислах замаар ийм ажлыг их хийсэн. Гэвч ийм байдлаар үргэлжлэх нь одоо үед ямар ч утга учиргүй. Ариун Сүнс тэр үед ийм маягаар ажилладаг байсан. Учир нь тэгэхэд Нигүүслийн эрин үе байсан ба хүнд хангалттай нигүүлсэл эдлүүлдэг байсан. Хүн ямар ч үнэ төлөлгүйгээр итгэж байгаа үедээ хичнээн ч хугацаанд нигүүслийг хүртэж болох юм. Бүгдэд маш нигүүлсэнгүйгээр хандаж байсан. Одоо эрин үе солигдсон ба Бурханы ажил цаашид ахисан. Гэсгээлт болон шүүлтээр хүний эсэргүүцэх чанар болон түүний дотор байгаа бохир зүйлсийг авч хаях болно. Энэ нь золин аврах шат байсан учраас Бурхан хүмүүст хангалттай нигүүлслийг үзүүлэн баясгаснаар хүнийг нүглээс золин аварч, нигүүлслээр дамжуулан хүний нүглийг өршөөх ажлыг хийх хэрэгтэй болно. Энэ үе шатанд хүний худал байдлыг гэсгээлт болон шүүлтээр илчилж, үгийг чангаар хэлж, үгийн сахилгажуулалт болон илчлэлтийг үйлдсэнээр эцэст нь хүн аврагдаж болох юм. Энэ ажил нь золин аврахаас ч гүнзгий. Нигүүлслийн эрин үед хүмүүс хангалттай нигүүлслийг хүртсэн ба энэ нигүүлслийг хүртсэнээрээ одоо хүн дахин нигүүлсэл хүртэхгүй болсон. Ийм ажил нь одоо хуучирсан ба дахиж хийгдэхээ байсан. Одоо хүнийг үгээр шүүснээр авардаг. Хүнийг шүүж, гэсгээж цэвэршүүлснээр түүний зан чанар нь өөрчлөгддөг. Энэ нь Миний хэлсэн үгнээс болоогүй гэж үү? Ажлын үе шат бүр нь бүх хүн төрөлхтний ахиц болон эрин үетэй цуг хийгдэж явдаг. Бүх ажил ач холбогдолтой байдаг. Энэ нь эцсийн авралын тулд, хүн төрөлхтөн ирээдүйд сайн сайхан хүрэх газартай байхын тулд, хүмүүсийг эцэст нь төрлөөр нь ангилахын тулд хийгддэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-аас

Есүсийг ажлаа хийж байх үед Түүний тухай хүмүүсийн ойлголт бүрхэг, тодорхойгүй хэвээр л байсан. Хүмүүс Түүнийг үргэлж Давидын хүү байсан гэж итгэж байсан ба Түүнийг агуу эш үзүүлэгч, хүмүүсийн нүглийг золин аварсан сайн санаат Эзэн хэмээн зарласан. Зарим нь итгэл дээрээ үндэслэн Түүний хувцасны үзүүрийг шүргэх төдийд эдгэрсэн. Сохор хүн хараа орж, үхсэн хүн ч амьдралд буцаж ирж байсан. Гэвч хүмүүс өөрсдийнхөө дотор гүнд оршиж байгаа ялзарсан сатаны зан чанарыг олж чадаагүй ба түүнийг яаж гаргаж хаяхыг ч мэдэхгүй байсан. Хүмүүс махан биеийн амар амгалан, аз жаргал, итгэдэг хүнийг гэр бүлээр нь адислах, өвчнийг эдгэрүүлэх гэх мэт олон нигүүслийг хүлээн авсан. Бусад нь хүмүүсийн сайн үйл байсан ба тэдний бурханлаг байдал байсан. Хэрэв хүн үүнд үндэслэн амьдарч чадсан бол түүнийг сайн итгэгч гэж үзэж байсан. Зөвхөн ийм итгэгчид л үхлийнхээ дараа диваажин руу орж чадах байсан ба энэ нь тэд аврагдсан гэсэн үг. Гэвч тэд амьдралынхаа хугацаанд амийн замыг ойлгоогүй. Тэд нүглийг үйлдэн, дараа нь тогтмол давтамжтайгаар наманчлан, зан чанараа өөрчлөх ямар ч замаар явдаггүй. Энэ нь Нигүүслийн эрин үеийн хүний доторх байдал юм. Хүн бүрэн авралыг хүртсэн үү? Үгүй! Иймд энэ шатыг дууссаны дараа шүүлт болон гэсгээлтийн ажил байсаар байдаг. Энэ шатанд хүнд дагах зам өгөхийн тулд түүнийг үгээр цэвэр болгодог. Хэрэв чөтгөрийг гарган хаяхыг үргэлжлүүлсээр байсан бол энэ шат нь үр дүнд хүрэхгүй, утгагүй ба учир нь хүний нүгэлтэй угийн чанар нь байсаар байх ба хүн зөвхөн нүглээ өршөөгдөх үед л зогсох байсан. Нүглийн тахилаар дамжуулан хүмүүсийн нүглийг өршөөсөн, учир нь цовдлолын ажил аль хэдийн дуусаж, Бурхан Сатаныг ялан дийлсэн юм. Гэвч хүмүүсийн дотор ялзарсан зан чанар байсаар байгаа тул тэд нүгэл хийж, Бурханыг эсэргүүцэж чадах юм. Бурхан хүн төрөлхтнийг олж аваагүй байгаа. Ийм учраас л ажлын энэ шатанд Бурхан хүмүүсийн ялзарсан зан чанарыг илчлэхийн тулд үгийг ашиглаж, хүмүүсээс зөв замын дагуу хэрэгжүүлэхийг хүсэж байдаг. Энэ үе шат нь өмнөх үе шатыг бодвол илүү утга учиртай бөгөөд илүү үр дүнтэй. Учир нь одоо цагт хүний амийг хангаж, хүний зан чанарыг бүрэн шинэчилдэг зүйл нь үг болсон. Энэ нь ажлын илүү нарийн үе шат юм. Иймд эцсийн өдрүүдэд махан бие болох нь Бурханы махан бие болох ажлын ач холбогдлыг гүйцээж хүнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөг бүрэн дуусгах юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-аас

Эцсийн өдрүүдийн ажилд үг нь тэмдэг болон гайхамшиг үзүүлэхээс хүчтэй болох ба үгийн эрх мэдэл нь тэмдэг болон гайхамшгийг даван гарна. Үг нь хүний зүрхэнд байгаа бүх л ялзарсан зан чанарыг илрүүлдэг. Чи тэдгээрийг өөрөө таних чадваргүй. Чамд тэднийг үгээр илчлэхэд чи мэдээж ойлгох болно. Чи тэднийг няцаах аргагүй байх тал бүрэн итгэх болно. Энэ нь үгний эрх мэдэл биш гэж үү? Энэ нь үгний одоогийн ажлын хүрсэн үр дүн юм. Иймд хүний өвчнийг эмчилж, чөтгөрийг нь хөөн гаргаснаар хүн бүрэн аврагдахгүй ба тэмдэг болон гайхамшгийг үзснээрээ бүрэн дүүрэн болохгүй. Эмчлэх болон чөтгөрийг хөөх эрх мэдэл нь хүмүүст нигүүслийг л өгөх ба хүний махан бие нь Сатаны гарт үлдэх ба түүний дотор нь байгаа сатаны ялзарсан зан чанар хэвээр үлдэнэ. Өөрөөр хэлбэл цэвэр болгоогүй байгаа зүйл нь бузар, нүгэлд тооцогддог. Зөвхөн үгээр цэвэрлэгдсэн хүнийг л Бурхан авч ариун болгох боломжтой. Хэрэв хүний дотор байгаа чөтгөрийг хөөж, түүнийг золин аврахаас өөр зүйл хийгээгүй бол түүнийг Сатаны гараас авч Бурханд буцааж өгсөн гэсэн үг. Гэвч түүнийг Бурхан цэвэр болгоогүй, өөрчлөөгүй тул тэр ялзарсан хэвээр үлдсэн. Хүний дотор бохир, эсэргүүцэл тэмцэл үлдсэн хэвээр байх ба хүнийг Бурхан зөвхөн золин авралаар л буцаан авчирдаг боловч хүн Түүний талаар мэдлэггүй байж Бурханаас урвасаар байх болно. Хүнийг золин аврахаас өмнө Сатаны олон хор түүний дотор суулгагдчихсан байсан. Сатаны олон мянган жилийн завхралын дараа хүний дотор Бурханыг эсэргүүцэх угийн чанар суусан. Иймд хүнийг золин аврах үед энэ нь зөвхөн золин аврал байсан ба хүнийг өндөр үнээр буцаан авсан боловч дотор нь байгаа хорт угийн чанарыг арилгаагүй байсан. Ингэж их бузартсан хүн Бурханд үйлчлэхийн тулд өөрчлөгдөх ёстой. Эдгээр шүүлт болон гэсгээлтийн ажлаар хүн өөрийн дотор байгаа бохир, ялзарсан мөн чанарын талаар бүрэн мэдсэнээр бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Зөвхөн ийм замаар л хүн Бурханы хаан ширээний өмнө буцан очиход тэнцэнэ. Өнөөдрийн хийгдэж байгаа бүх ажил нь хүнийг цэвэр болгож өөрчлөх зорилготой. Үгээр хийсэн шүүлт болон гэсгээлтээр мөн цэвэршүүлтээр дамжуулан хүнээс түүний ялзралыг гарган хаяж цэвэр болгож болно. Ажлын энэ үе шатыг аврал гэж нэрлэхээс илүүгээр түүнийг цэвэр болгох ажил гэж нэрлэх нь илүү тохиромжтой. Үнэндээ бол энэ үе шат нь байлдан дагуулалт ба авралын хоёрдугаар үе шат юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-аас

Нигүүслийн эрин үед гар тавьж, залбирснаар чөтгөрүүд хүнээс холдсон боловч хүний доторх ялзарсан зан чанар нь хэвээр үлдсэн. Хүнийг өвчнөөс нь салгаж, түүний нүглийг өршөөсөн боловч хүний доторх ялзарсан сатаны зан чанарыг яаж гаргаж хаях талын ажлыг түүн дээр хийгдээгүй. Хүнийг түүний итгэлийнх нь төлөө аварч, нүглийг нь өршөөсөн болохоос нүгэлтэй угийн чанарыг нь арилгаагүй ба тэр нь түүн дотор үлдсэн. Хүний нүглийг бие махбодтой болсон Бурхан өршөөсөн боловч хүний дотор нүгэл үлдээгүй гэсэн үг биш. Хүний нүглийг нүглийн төлөөсөөр өршөөж болох боловч хүн дахин нүгэл яаж хийхгүй байх вэ гэдэг болон өөрийн нүгэлтэй угийн чанараа яаж бүрэн авч хаяад хувирах вэ гэдэг асуудлыг шийдэж чадаагүй байгаа. Хүний нүглийг Бурханы цовдлуулсан ажлын улмаас өршөөсөн боловч хүн хуучин, ялзарсан сатаны зан чанар дотроо үргэлжлүүлэн амьдарсан. Иймд хүний нүгэлтэй угийн чанарыг бүрэн авч хаяж дахин өсөхгүй болгосноор хүний зан чанарыг өөрчлөх замаар ялзарсан сатаны зан чанараас нь бүрэн аврах ёстой. Энэ нь хүнээс амь өсөх замыг, амийн замыг болон өөрийн зан чанарыг өөрчлөх замыг ойлгохыг шаарддаг. Энэ нь мөн хүнээс өөрийн замын дагуу үйлдэж, өөрийн зан чанараа аажмаар өөрчлөн гэрлийн гялбаан доор амьдарч, бүх зүйлийг Бурханы хүслийн дагуу хийж, сатаны ялзарсан зан чанараа хаяж, Сатаны харанхуйн нөлөөнөөс гарч, нүглээс бүрэн ангижрахыг шаарддаг. Ингэсний дараа л хүн бүрэн авралыг хүртэх юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-аас

Тэр үед Есүс Өөрийнхөө шавь нарт үл ойлгогдох ихээхэн ажлыг хийсэн бөгөөд хүмүүсийн ойлгоогүй зүйл ихийг хэлсэн. Учир нь тухайн үед Тэр тайлбар өгөөгүй. ⋯ Есүс хүмүүсийг төгс болгож, олж авахын төлөө ирээгүй, харин ажлын нэг үе шатыг хийхийн тулд ирсэн: тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг авчирч, цовдлолын ажлыг дуусгах байсан бөгөөд иймээс Есүсийг цовдлогдонгуут Түүний ажил бүрэн дууссан. Харин одоогийн үе шатанд—байлдан дагуулах ажилд—илүү олон үг хэлэгдэх ёстой, илүү их ажил хийгдэх ёстой бөгөөд олон үйл явц байх ёстой. Иймээс Есүс болон Еховагийн ажлын нууц илчлэгдэх ёстой, ингэснээр бүх хүмүүс өөрсдийнхөө итгэлд илүү их ойлголт, тодорхой байдалтай болно, учир нь энэ бол эцсийн өдрүүдийн ажил бөгөөд эцсийн өдрүүд нь Бурханы ажлын төгсгөл, энэ ажлын эцсийн цаг үе юм. Ажлын энэ үе шат нь чамд Еховагийн хууль болон Есүсийн золин авралыг тодруулан тайлбарласнаар чи үндсэндээ Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний бүхий л ажлыг ойлгож, энэхүү зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний ач холбогдол болон мөн чанарыг ойлгож, Есүсийн хийсэн ажил, Түүний хэлсэн үг бүхний зорилгыг, тэр ч бүү хэл Библийн талаарх өөрийн сохор итгэл бишрэлийг ойлгох болно. Энэ бүхэн нь чамд ойлгож ухамсарлах боломжийг олгоно. Чи Есүсийн хийсэн ажил болоод өнөөгийн Бурханы ажлын аль алиныг ойлгож эхлэх болно; чи бүх үнэн, амь болон замыг харах болно. Есүсийн хийсэн ажлын үе шатанд яагаад Есүс Бурханы ажлыг дуусгалгүй явсан бэ? Учир нь, Есүсийн ажлын үе шат нь эцсийн ажил байгаагүй. Түүнийг загалмайд цовдлогдох үед Түүний ярьсан үгс нь мөн төгсгөл болсон; Түүнийг цовдлогдсоны дараа Түүний ажил дууссан. Одоогийн үе шат бол өөр: Үгийг дуустал хэлсний дараа л Бурханы бүхий л ажил гүйцэлдэж, Түүний ажил дуусах юм. Есүсийн ажлын үе шатанд олон үгс яригдалгүй үлдсэн буюу бүрэн ойлгомжтой илэрхийлэгдээгүй. Гэсэн ч Есүс юуг хийсэндээ эсвэл юуг хэлээгүйдээ санаа зовоогүй, учир нь Түүний үйлчлэл бол үгний үйлчлэл биш байсан бөгөөд загалмайд цовдлогдсоныхоо дараа Тэр явж одсон. Ажлын тэр үе шат нь ерөөсөө цовдлолын төлөө байсан бөгөөд өнөөдрийн үе шаттай адилгүй. Ажлын энэ үе шат нь үндсэндээ төгсгөлийн төлөө, эмхэлж цэгцэлж, бүх ажлыг эцэст нь аваачихын төлөө юм. Хэрвээ үгийг дуустал нь хэлэхгүй бол энэхүү ажлыг төгсгөх ямар ч арга зам байхгүй, учир нь ажлын энэ үе шатанд үгийг ашигласнаар бүх ажил төгсгөлдөө очиж, биелэгдэх билээ. Тухайн үед Есүс хүмүүст үл ойлгогдох их ажил хийсэн. Тэр чимээгүй одсон бөгөөд одоо ч гэсэн Түүний үгийг ойлгоогүй, өөрсдийнх нь ойлголт буруу ч үүнийгээ зөв гэж итгэсээр байдаг, тэдгээр нь буруу гэдгийг мэдэхгүй олон хүн байсаар байгаа. Эцэст нь одоогийн энэхүү үе шат нь Бурханы ажлыг бүрэн биелүүлж, үүнийг төгсгөлд нь аваачих болно. Бүх хүмүүс Бурханы удирдлагын төлөвлөгөөний талаар ойлгож, мэдэх болно. Хүмүүсийн доторх үзэл, түүний далд санаа, түүний буруу ташаа ойлголт, Ехова болон Есүсийн ажлын талаарх түүний үзэл, Харь үндэстний тухай түүний үзэл санаа болон түүний бүх тэнэглэлийг засаж залруулах болно. Ингээд хүн амьдралын зөв зам, Бурханы хийсэн бүх ажил болоод бүхий л үнэнийг ойлгох болно. Тэгэх үед, ажлын энэ үе шат төгсгөлдөө очих болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (2)”-ээс

Есүсийн ажил нь зөвхөн хүний аврал болон цовдлолын төлөө байсан. Тиймээс, ямар нэгэн хүнийг байлдан дагуулахын тулд Тэр илүү үг хэлэх хэрэггүй байсан юм. Түүний хүмүүст заасан зүйлийн ихэнх нь Бичвэрийн үгнээс гарсан бөгөөд Түүний ажил Бичвэрээс хэтрээгүй хэдий ч Тэр цовдлолын ажлыг гүйцэтгэх чадвартай хэвээр байсан. Түүний ажил нь үгний ажил биш бас хүн төрөлхтнийг байлдан дагуулахын тулд биш, харин хүн төрөлхтнийг золин аврахын төлөө байсан билээ. Тэр зөвхөн хүн төрөлхтний нүглийн тахил адилаар үйлдсэн бөгөөд хүн төрөлхтний төлөөх үгний эх сурвалж мэтээр үйлдээгүй. Тэрээр хүнийг байлдан дагуулах ажил болох харь үндэстний ажлыг хийгээгүй харин Бурхан байдаг гэдэгт итгэдэг хүмүүсийн дунд хийгдсэн цовдлолын ажлыг хийсэн юм. Хэдийгээр Түүний ажил Бичвэрийн суурин дээр хийгдэж, Тэр фарисайчуудыг яллахын тулд эртний эш үзүүлэгчдийн зөгнөлийг ашигласан боловч энэ нь цовдлолын ажлыг гүйцэтгэхэд хангалттай байв. ⋯ Хэрвээ өнөөдөр та нар израильчуудтай адил байдлаар зөвхөн Хуучин Гэрээний тушаалыг дагаж, хуулийг мөрдөх шаардлагатай байсан бол, тэр ч бүү хэл та нараас Еховагийн тогтоосон хуулийг цээжлэхийг шаардсан бол та нар өөрчлөгдөх ямар ч боломжгүй байх байсан. Хэрвээ та нар тэдгээр хэдэн хязгаарлагдмал тушаалуудыг дагаж, эсвэл тоо томшгүй олон хууль цээжлэх юм бол та нарын хуучин чанар гүнзгий шингэсэн хэвээр үлдэх ба үүнийг үндсээр нь өөрчлөх ямар ч арга зам үгүй байх болно. Тиймээс та нар улам бүр гутаагдах байсан бөгөөд та нарын нэг нь ч дуулгавартай болж чадахгүй байх байсан. Өөрөөр хэлбэл, хэдэн энгийн тушаал эсвэл тоймгүй олон хууль нь Еховагийн үйл хэргийг мэдэхэд чинь туслах чадваргүй. Та нар израильчуудтай адилхан биш: Хуулийг дагаж, тушаалыг чээжилснээр тэд Еховагийн үйл хэргийг нүдээр харж, өөрсдийн сүсэг бишрэлээ ганцхан Түүнд өгөх боломжтой байсан, харин та нар үүнийг гүйцэтгэх боломжгүй бөгөөд Хуучин Гэрээний эрин үеийн хэдэн тушаалууд нь та нарыг зүрх сэтгэлээ өгөхөд хүргэх эсвэл та нарыг хамгаалах чадваргүйгээр зогсохгүй, харин бүр эсрэгээр та нарыг сул дорой болгож, Үхэгсдийн орон руу доошлуулах болно. Учир нь Миний ажил нь байлдан дагуулах ажил бөгөөд энэ нь та нарын дуулгаваргүй байдал болоод хуучин чанар луу чиглэдэг. Ехова болон Есүсийн эелдэг үгс өнөөгийн шүүлтийн хатуу үгнээс хамаагүй дутмаг байдаг. Тийм хатуу үгсгүйгээр, мянга мянган жилийн туршид дуулгаваргүй байсаар ирсэн “мэргэжилтнүүд” та нарыг байлдан дагуулах боломжгүй юм. Хуучин Гэрээний хуулиуд нь та нарт нөлөөлөх хүчээ аль хэдийн алдсан ба өнөөдрийн шүүлт нь хуучин хуулиас хамаагүй илүү хатуу. Та нарт хамгийн тохиромжтой зүйл бол хуулийн ямар ч хэрэггүй хязгаарлалтууд биш харин шүүлт юм, учир нь та нар хамгийн анхны хүн төрөлхтөн биш харин мянга мянган жилийн туршид ялзруулагдсан хүн төрөлхтөн билээ. Хүний одоо гүйцэтгэх ёстой зүйл бол өнөөдрийн хүний бодит байдлын дагуу, өнөө цагийн хүний хэв чанар болон бодит биеийн хэмжээний дагуу байх бөгөөд чамаас хоосон сургаалыг дагахыг шаардахгүй. Ингэснээр чиний хуучин чанарт өөрчлөлт гарч чи өөрийн үзлээ хаяж болох юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (1)”-ээс

Есүс ирэхдээ Тэр загалмайд цовдлогдсон, мөн Тэр Өөрийгөө тахилын ширээн дээр өргөл болгосноор бүх нүгэлтнүүдийн төлөө Өөрийгөө золиослосон. Тэр золин аврах ажлыг аль хэдийн дуусгасан ба Нигүүлслийн эрин үеийг аль хэдийн төгсгөлд нь аваачсан, иймээс тэрхүү эрин үеийн ажлыг эцсийн өдрүүдэд давтахын учир юу вэ? Адилхан зүйлийг хийх нь Есүсийн ажлыг үгүйсгэхгүй гэж үү? Хэрвээ Бурхан энэ үе шатанд ирэхдээ цовдлолын ажлыг хийхгүй, харин элэгсэг энэрэнгүй хэвээр үлдвэл Тэр эрин үеийг төгсгөлд нь аваачиж чадна гэж үү? Элэгсэг, энэрэнгүй Бурхан эрин үеийг төгсгөж чадах уу? Эрин үеийг төгсгөх Өөрийн сүүлчийн ажилд Бурханы зан чанар нь гэсгээлт, шүүлтийнх байх бөгөөд энэ нь бүх шударга бус зүйлсийг илчилж, бүх хүмүүсийг ил тод шүүж, Түүнийг үнэхээр хайрладаг хүмүүсийг төгс болгох болно. Зөвхөн ийм зан чанар л эрин үеийг төгсгөж чадна. Эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн. Бүх зүйлс төрлөөрөө ангилагдаж, өөрсдийн шинж чанар дээр суурилан өөр өөр ангилалд хуваагдах болно. Энэ нь Бурхан, хүний төгсгөл болон хүрэх газрыг илчлэх цаг үе юм. Хэрвээ хүн гэсгээлт болон шүүлтийг туулахгүй бол хүний дуулгаваргүй байдал болон шударга бус байдлыг илчлэх ямар ч аргагүй байх болно. Зөвхөн гэсгээлт шүүлтээр дамжуулан бүх зүйлсийн төгсгөл илчлэгдэх болно. Хүн гэсгээгдэж, шүүгдэх үедээ л өөрийн жинхэнэ чанараа харуулдаг. Муу нь муу руугаа буцаж, сайн нь сайн руугаа эргэн очиж, хүн төрөл төрлөөрөө ангилагдах болно. Гэсгээлт шүүлтээр дамжуулан бүх зүйлсийн төгсгөл илчлэгдэх болно, ингэснээр муу нь шийтгэгдэж, сайн нь шагнагдаж, бүх хүмүүс Бурханы ноёрхол доорх зүйлс болох болно. Зөвт гэсгээл, шүүлт хийгдэхийг бүх ажил шаарддаг. Хүний ялзрал оргилдоо хүрч, түүний дуулгаваргүй байдал хэтэрхий ноцтой байсан учраас үндсэндээ гэсгээлт, шүүлт болох Бурханы зөвт зан чанар эцсийн өдрүүдэд илчлэгдэх ба хүнийг бүрэн өөрчилж, бүрэн дүүрэн болгож чадна. Зөвхөн энэ зан чанар нь мууг ил гаргаж, тэгснээрээ зөв бус бүхнийг хатуу шийтгэдэг. Тиймээс ийм зан чанар нь эрин үеийн ач холбогдлыг агуулах ба Түүний зан чанарын илчлэл, ил болох нь шинэ эрин үе болгоны ажлын төлөө байдаг. Бурхан Өөрийн зан чанарыг дураараа, ямар ч ач холбогдолгүйгээр илчилдэггүй. Хэрвээ эцсийн өдрүүдэд хүний төгсгөл илчлэгдэх үед Бурхан хүмүүст шавхагдашгүй энэрэл ба хайрыг хүртээсээр байвал, хэрвээ Тэр хүнийг хайрлан хандаж, хүнийг зөвт шүүлтэнд өртүүлэлгүй харин түүнд хүлцэнгүй байдал, тэвчээр, уучлал өршөөл үзүүлж, тэр хичнээн ноцтой нүгэл үйлдсэн ч ямар ч зөвт шүүлтгүйгээр хүнийг Тэр өршөөсөөр байвал, Бурханы бүх удирдлага хэзээ нэгэн цагт дуусах уу? Иймэрхүү зан чанар нь хүн төрөлхтнийг хэзээ тохиромжтой хүрэх газар руу хөтөлж чадах юм бэ? Жишээлбэл, ямагт элэгсэг, эелдэг сайхан зантай байдаг шүүгчийг аваад үз. Тэдний үйлдсэн нүглээс нь үл хамааран тэр хүмүүсийг хайрладаг ба тэр элэгсэг бөгөөд тэд хэн ч байсан хүмүүст тэвчээртэй ханддаг. Тэгвэл тэр хэзээ шударга ялын тогтоол гаргаж чадах юм бэ? Эцсийн өдрүүдэд зөвхөн зөвт шүүлт л хүмүүсийг ангилж, хүмүүсийг шинэ хүрээнд аваачиж чадна. Ийм байдлаар, Бурханы шүүлт болон гэсгээлтийн зөвт зан чанараар дамжуулан бүхий л эрин үе төгсгөлдөө хүрэх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-ээс

Өмнөх:Эцсийн өдрүүдэд Бурханы илэрхийлдэг бүх үнэн нь мөнх амийн зам юм гэдгийг хүн ойлгох ёстой

Дараах:Бурханы ажил болон хүний ажлын хоорондох үндсэн ялгаа юу вэ?

Танд таалагдаж магадгүй