1. Нигүүлслийн эрин үе дэх гэмшлийн зам, эцсийн өдрүүд дэх мөнх амийн зам хоёрын хоорондох ялгаа

Холбогдох Бурханы үг:

Нигүүлслийн эрин үед гэмшлийн сайн мэдээ тунхаглагдсан бөгөөд хүн итгэх л юм бол аврагдах байв. Өнөөдөр авралын оронд байлдан дагуулалт болон төгс болголтын тухай яриа л байдаг. Хэрвээ хүн итгэвэл бүхий л гэр бүлийнхэн нь ерөөгдөнө, эсвэл нэг л аврагдсан бол үүрд аврагдсан гэж хэзээ ч хэлдэггүй. Өнөөдөр хэн ч эдгээр үгийг хэлдэггүй бөгөөд тийм зүйлс нь хоцрогдсон. Тухайн үед Есүсийн ажил бүх хүн төрөлхтнийг золин аврахын төлөө байв. Түүнд итгэсэн бүх хүний нүгэл уучлагдсан; чи Түүнд итгэдэг л бол Тэр чамайг золин аврах байсан; хэрвээ Түүнд итгэсэн бол чи нүгэлтэн байхаа больж, нүглээсээ чөлөөлөгдөх байв. Аврагдах, итгэлээр зөвтгөгдөх гэдэг нь энэ юм. Гэхдээ итгэсэн хүмүүст ч Бурханыг эсэргүүцдэг, тэрслүү зүйл үлдсэн бөгөөд үүнийг мөн л аажмаар арилгах хэрэгтэй байлаа. Аврал гэдэг нь Есүс хүнийг бүрэн олж авсан гэсэн үг биш, харин хүн нүгэлтэн байхаа больж, нүглээ уучлуулсан гэсэн үг юм. Чи итгэх л юм бол дахиад хэзээ ч нүглийнх байхаа болих юм. Тухайн үед Есүс Өөрийнх нь шавь нарт үл ойлгогдох ихээхэн ажил хийж, хүмүүсийн ойлгоогүй зүйл ихийг хэлсэн. Учир нь тухайн үед Тэр ямар ч тайлбар өгөөгүй. Тиймээс Түүнийг явснаас хойш хэдэн жилийн дараа Матай Есүст зориулсан угийн бичгийг бүтээж, бусад нь ч бас хүний хүслээс гарсан ихээхэн ажил хийжээ. Есүс хүнийг төгс болгож, олж авахын төлөө ирээгүй, харин ажлын нэг үе шат буюу тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг авчирч, цовдлолын ажлыг гүйцэлдүүлэхийн тулд ирсэн юм. Иймээс Есүсийг цовдлогдмогц Түүний ажил бүрэн дууссан. Харин одоогийн үе шатанд—байлдан дагуулалтын ажилд—илүү олон үг хэлж, илүү их ажил хийх ёстой бөгөөд олон үйл явц байх ёстой. Иймээс Есүс, Ехова хоёрын ажлын нууц илчлэгдэх ёстой, ингэснээр бүх хүн итгэлээрээ илүү их ойлгож, тодорхой мэдэж авах болно, учир нь энэ бол эцсийн өдрүүдийн ажил бөгөөд эцсийн өдрүүд нь Бурханы ажлын төгсгөл, ажлын сүүлчийн цаг үе юм. Ажлын энэ үе шат нь чамд Еховагийн хууль болон Есүсийн золин авралыг тодорхой ойлгуулна, ингэснээр чи үндсэндээ Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний бүхий л ажлыг ойлгож, энэхүү зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний бүх ач холбогдол, мөн чанарыг ойлгож, Есүсийн хийсэн ажил, хэлсэн үг бүхний зорилгыг, тэр ч бүү хэл Библид сохроор итгэж, биширч байснаа ойлгож болох юм. Энэ бүхэн нь чамд нэгд нэггүй ойлгох боломж олгоно. Чи Есүсийн хийсэн ажил болон өнөөдрийн Бурханы ажлын аль алиныг ойлгож авна; чи бүх үнэн, амь, замыг ойлгож, нүдээр харна. Есүсийн хийсэн ажлын үе шатанд Есүс яагаад эцсийн ажлыг хийлгүй явсан бэ? Учир нь, Есүсийн ажлын үе шат нь эцсийн ажил байгаагүй. Түүнийг загалмайд цовдлох үед үг нь ч бас төгсгөл болсон; цовдлогдсоных нь дараа Түүний ажил бүрмөсөн дууссан. Одоогийн үе шат бол өөр: Үгийг дуустал хэлж, Бурханы бүх ажил гүйцэлдсэний дараа л Түүний ажил дууссан байх болно. Есүсийн ажлын үе шатанд хэлэлгүй үлдээсэн, эсвэл тодорхой илэрхийлээгүй олон үг байсан юм. Гэсэн ч Есүс юуг хэлсэн, юуг хэлээгүйгээ тоогоогүй, учир нь Түүний үйлчлэл бол үгийн үйлчлэл биш байсан бөгөөд загалмайд цовдлогдсоныхоо дараа Тэр явж одсон. Ажлын тэр үе шат нь ерөөсөө цовдлолын төлөө байсан бөгөөд одоогийн үе шаттай адилгүй. Ажлын энэ үе шат нь үндсэндээ төгсгөлийн төлөө, эмхэлж цэгцэлж, бүх ажлыг дуусгахын төлөө байдаг. Хэрвээ үгийг бүр дуустал нь хэлэхгүй бол энэхүү ажлыг гүйцэлдүүлэх ямар ч аргагүй байх болно, учир нь ажлын энэ үе шатанд үгийг ашиглан бүх ажил төгсгөлдөө очиж, гүйцэлддэг. Тухайн үед Есүс хүмүүст үл ойлгогдох их ажил хийсэн. Тэрээр чимээгүй явж одсон бөгөөд өнөөдөр ч гэсэн Түүний үгийг ойлгодоггүй, ойлголт нь буруу ч зөв гэж итгэсээр байдаг, буруу гэдгээ ч мэддэггүй олон хүн байсаар байгаа. Эцэст нь одоогийн энэхүү үе шат Бурханы ажлыг бүрэн төгсгөж, гүйцэлдүүлнэ. Бурханы удирдлагын төлөвлөгөөг бүгд ойлгож, мэдэж авна. Хүмүүсийн доторх үзэл, санаа зорилго, эндүү ташаа ойлголт, Ехова болон Есүсийн ажлын талаарх үзэл, Харь үндэстний тухай үзэл бодол болон бусад бүх алдаа, гажуудал засагдана. Тэгээд хүн амьдралын бүх зөв зам, Бурханы хийсэн бүх ажил, бүхий л үнэнийг ойлгоно. Тийм зүйл болох үед ажлын энэ үе шат төгсгөлдөө очно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (2)”-оос эш татав

Есүс бие махбодтой болохдоо огт сэтгэл хөдлөлгүй байсан хэдий ч шавь нараа үргэлж тайтгаруулж, хангаж, тэдэнд тусалж, тэднийг дэмжсэн билээ. Тэр хэчнээн их ажил хийж, хэчнээн их зовлон туулсан ч бай, хүмүүст хэзээ ч хэтэрсэн шаардлага тавиагүй, харин тэдний нүгэлд үргэлж тэвчээртэй, хүлээцтэй хандсан, тийм болохоор Нигүүлслийн эрин үеийн хүмүүс Түүнийг “хайр татам Аврагч Есүс” хэмээн энхрийлэн нэрлэдэг байв. Тухайн үеийн хүмүүс буюу бүх хүний хувьд Есүст юу байгаа, Тэр юу болох нь өршөөл, энэрэл байлаа. Тэрээр хүмүүсийн гэм бурууг хэзээ ч санаагүй бөгөөд хэзээ ч гэм бурууд нь үндэслэн тэдэнд хандаж байсангүй. Өөр эрин үе байсан учраас хүмүүсийг цадталаа идэг гэсэндээ элбэг арвин хоол хайрладаг байлаа. Тэрээр бүх дагалдагчдаа нигүүлсэнгүй хандаж, өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулж, үхсэн хүнийг амилуулж байв. Хүмүүсийг Өөртөө итгүүлж, Түүний хийдэг бүхэн чин сэтгэлээр, үнэнчээр хийгддэг гэдгийг үзүүлэхийн тулд Тэрээр илжирсэн цогцсыг амилуулахад ч хүрсэн бөгөөд үхсэн хүн ч Түүний гарт амилж болно гэдгийг харуулсан. Ийм маягаар Тэр чимээгүйхэн тэвчиж, тэдний дунд золин авралын ажлаа явуулсан билээ. Есүс, загалмайд цовдлогдохоосоо ч өмнө хүний нүглийг аль хэдийн Өөртөө үүрч, хүний төлөөх нүглийн тахил болсон. Тэрээр цовлогдохоосоо ч өмнө хүн төрөлхтнийг золин аврахын тулд загалмайн замыг нээсэн байв. Эцэст нь, загалмайд цовдлогдож, загалмайн төлөө Өөрийгөө золиосолж, Өөрийн бүх өршөөл, энэрэл, ариун байдлыг хүн төрөлхтөнд хайрлажээ. Тэрээр хүмүүст үргэлж хүлээцтэй хандаж, хэзээ ч хонзогноогүй бөгөөд тэдний нүглийг уучилж, гэмшихийг захиж, мөн тэсвэр, тэвчээр, хайр агуулж, Түүний мөрийг даган, загалмайн төлөө өөрсдийгөө золиослохыг тэдэнд зааж сургасан юм. Ах, эгч нарыг гэх Түүний хайр Мариаг гэх хайраас нь давсан. Түүний хийсэн ажил бүхэлдээ өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулахыг зарчмаа болгосон ба энэ бүхэн нь Түүний золин авралын төлөө байв.

Үг нь махбодоор илэрсэн номын “Золин авралын эрин үеийн ажлын цаад үнэн түүх”-ээс эш татав

Тухайн үед Есүс хэрхэн хэрэгжүүлэх, хэрхэн цугларах, залбирлаараа хэрхэн гуйх, бусдад хэрхэн хандах гэх мэт сэдэвтэй хэдэн цуврал сургаалыг л Нигүүлслийн эрин үед шавь нартаа айлдсан. Түүний гүйцэтгэсэн ажил нь Нигүүлслийн эрин үеийн ажил байсан бөгөөд шавь нар нь болон Өөрийг нь дагадаг хүмүүс хэрхэн хэрэгжүүлэх учиртай талаар л Тэр нарийвчлан тайлбарласан. Тэрээр Нигүүлслийн эрин үеийн ажлыг л хийсэн ба эцсийн өдрүүдийн нэг ч ажлыг хийгээгүй юм. Ехова Хуулийн эрин үед Хуучин Гэрээний хуулийг тогтоох үедээ яагаад Нигүүлслийн эрин үеийн ажлыг хийгээгүй юм бэ? Яагаад Тэр Нигүүлслийн эрин үеийн ажлыг урьдчилан тодорхой болгоогүй юм бэ? Хүн хүлээн зөвшөөрөхөд энэ нь тус болох байсан биш үү? Тэрээр эрэгтэй хүүхэд төрж, эрх мэдэлд хүрнэ гэдгийг л зөгнөсөн болохоос Нигүүлслийн эрин үеийн ажлыг урьдчилан гүйцэтгээгүй юм. Эрин үе бүр дэх Бурханы ажил тодорхой хил хязгаартай байдаг; Тэр тухайн эрин үеийнхээ ажлыг л хийдэг бөгөөд ажлын дараагийн үе шатыг хэзээ ч урьдчилан гүйцэтгэдэггүй. Энэ маягаар л эрин үе болгон дахь Түүний бэлгэдлийн ажил илүү товойн гарч чаддаг. Есүс зөвхөн эцсийн өдрүүдийн тэмдгүүдийн талаар, хэрхэн тэвчээртэй байж, хэрхэн аврагдах тухай, хэрхэн гэмшиж, нүглээ улайх, мөн хэрхэн загалмай үүрч, зовлонг тэвчих талаар л ярьсан; Тэрээр, эцсийн өдрүүдийн хүн хэрхэн орох ёстой, Бурханы хүслийг хангахын тулд хэрхэн эрж хайх ёстой талаар хэзээ ч яриагүй. Ийм байхад Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг Библиэс хайх нь утгагүй биш үү? Зүгээр л Библитэй зууралдсанаар чи юу харж чадах юм бэ? Библи тайлбарлагч ч бай, номлогч ч бай, өнөөдрийн ажлыг хэн урьдчилан харж чадах юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрийн үзлээр Бурханыг хязгаарласан хүн Бурханы илчлэлийг хүлээн авч яахан чадах билээ?”-ээс эш татав

Энэ эрин үед Бурханы хэлсэн үг нь Хуулийн эрин үед хэлсэн үгээс өөр, мөн Нигүүлслийн эрин үед хэлсэн үгээс ч ялгаатай байдаг. Нигүүлслийн эрин үед Бурхан үгийн ажил хийгээгүй, харин бүх хүн төрөлхтнийг золин аврахын тулд ердөө цовдлолыг л үзүүлсэн. Библид зөвхөн, Есүс яагаад цовдлогдох болсныг, загалмай дээр байхдаа Түүний мэдэрсэн зовлонг болон хүн Бурханы төлөө хэрхэн цовдлогдох ёстой тухай л дурдсан байдаг. Тэрхүү эрин үед Бурханы хийсэн бүх ажил цовдлол дээр төвлөрч байсан. Хаанчлалын эрин үед бие махбодтой болсон Бурхан үгээрээ Өөрт нь итгэдэг бүх хүнийг байлдан дагуулдаг. Энэ нь “Үг нь махбодоор илэрсэн” хэрэг юм; Бурхан эцсийн өдрүүдэд энэ ажлыг хийхээр ирсэн, өөрөөр хэлбэл, “Үг нь махбодоор илэрсэн” бодит ач холбогдлыг биелүүлэхээр ирсэн юм. Тэр зөвхөн үг хэлдэг ба баримт гарч ирэх нь ховор байдаг. Үг нь махбодоор илрэхийн мөн чанар яг энэ бөгөөд бие махбодтой болсон Бурхан үгээ хэлэх үе бол Үг нь махбодоор илэрч, Үг нь махбодод ирж байгаа хэрэг юм. “Анх Үг байв, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байлаа, тэгээд Үг нь махбод болсон юм.” Энэ (Үг нь махбодоор илрэх ажил) нь эцсийн өдрүүдэд Бурханы гүйцэтгэх ажил бөгөөд Түүний бүхий л удирдлагын төлөвлөгөөний сүүлчийн бүлэг юм, иймээс Бурхан газар дээр ирж, үгээ махбодоор илэрхийлэх ёстой. Өнөөдөр хийдэг зүйл, хожим хийх зүйл, Бурханы гүйцэлдүүлэх зүйл, хүний эцсийн хүрэх газар, аврагдах хүмүүс, устгагдах хүмүүс гэх мэт эцэст нь биелэх ёстой энэ бүх ажлыг бүгдийг нь тодорхой өгүүлсэн ба бүгд Үг нь махбодоор илрэхийн бодит ач холбогдлыг биелүүлэхийн төлөө байдаг. Өмнө нь тунхагласан захиргааны зарлиг болон хууль, устгагдах хүмүүс, амралтад орох хүмүүс зэрэг эдгээр үг бүгд биелэх ёстой. Энэ бол эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурханы голлон биелүүлдэг ажил юм. Бурханы урьдчилан тогтоосон хүмүүс хаана харьяалагдах болон Бурханы урьдчилан тогтоогоогүй хүмүүс хаана харьяалагдахыг, Түүний ардууд болон хөвгүүд хэрхэн ангилагдахыг, Израильд юу тохиолдохыг, Египетэд юу тохиолдохыг Тэрээр хүмүүст ойлгуулдаг бөгөөд ирээдүйд эдгээр үг нэг бүрчлэн биелнэ. Бурханы ажлын алхмууд эрчээ авч байна. Эрин үе бүрд хийгдэх зүйлийг, бие махбодтой болсон Бурханы эцсийн өдрүүдэд хийх зүйлийг болон Түүний биелүүлэх гэж байгаа үйлчлэлийг хүнд илчлэхдээ Бурхан үгийн арга барилыг ашигладаг бөгөөд эдгээр үг нь бүгд Үг нь махбодоор илрэхийн бодит ач холбогдлыг биелүүлэхийн тулд байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүгд Бурханы үгээр биелдэг”-ээс эш татав

Эцсийн өдрүүд дэх ажил нь хүн төрөлхтний хүрэх газар, төгсгөлийг илчилж, хүн төрөлхтний дундах авралын бүх ажлыг төгсгөхийн тулд Ехова, Есүс хоёрын ажлыг болон хүний ойлгодоггүй бүх нууцыг ил болгодог. Эцсийн өдрүүд дэх ажлын энэ үе шат нь бүх зүйлийг дуусгавар болгодог. Эдгээр нууцын гүнд нь орж, зүрх сэтгэлдээ тов тодорхой ойлгох боломжийг хүнд олгохын тулд хүний ойлгоогүй бүх нууцыг дэлгэх ёстой. Тэр үед л хүн төрөлхтнийг төрлийнх нь дагуу ангилж болно. Зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө дууссаны дараа л хүн Бурханы зан чанарыг бүхэлд нь ойлгож авна, учир нь Түүний удирдлага тэр үед дуусчихсан байх болно. Одоо та нар эцсийн эрин үе дэх Бурханы ажлыг туулсан, тэгвэл Бурханы зан чанар юу вэ? Бурхан бол үг хэлдэг Бурханаас цаашгүй гэж чи хэлж зүрхлэх үү? Чи ийм дүгнэлт хийж зүрхлэхгүй. Бурхан бол нууцуудыг тайлдаг Бурхан, Бурхан бол Хурга, мөн долоон лацыг эвддэг Нэгэн гэж зарим хүн хэлнэ. Гэхдээ хэн ч ийм дүгнэлт гаргаж зүрхэлдэггүй. Бусад нь Бурхан бол махбод болсон бие гэж хэлж болзошгүй боловч энэ нь мөн л буруу байна. Бас зарим нь бие махбодтой болсон Бурхан зөвхөн үг хэлдэг бөгөөд тэмдэг, гайхамшиг үзүүлдэггүй гэж хэлж магад боловч чи ийм маягаар ярьж бүр ч зүрхлэхгүй, учир нь Есүс махбод болж, тэмдэг гайхамшиг үзүүлсэн, иймээс чи Бурханыг ийм хөнгөхнөөр тодорхойлж зүрхлэхгүй. Зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний туршид хийгдсэн бүх ажил одоо л төгсгөлдөө ирсэн. Энэ бүх ажлыг хүнд илчилж, хүн төрөлхтний дунд гүйцэтгэсний дараа л тэд Бурханы бүх зан чанарыг болон Түүнд юу байгаа, Тэр юу болохыг мэдэх болно. Энэ үе шатны ажил бүрэн дуусахад хүний ойлгодоггүй бүх нууц илчлэгдсэн байх бөгөөд урьд нь ойлгоогүй байсан бүх үнэн ойлгомжтой болж, хүн төрөлхтөнд ирээдүйн зам, хүрэх газрыг нь хэлсэн байх болно. Энэ бол өнөөгийн үе шатанд хийгдэх бүхий л ажил юм. Хэдийгээр хүний өнөөдөр алхдаг зам ч бас загалмайн зам, зовлонгийн зам боловч өнөөдөр хүний хэрэгжүүлж, идэж, ууж, эдэлдэг зүйлс нь хуулийн дор болон Нигүүлслийн эрин үед байсан хүмүүсийнхээс асар өөр билээ. Өнөөдөр хүнээс шаарддаг зүйл өнгөрсөн үеийнхтэй адилгүй бөгөөд Хуулийн эрин үед хүнээс шаардаж байсантай бүр ч адилгүй. Тэгвэл Бурханы Израильд ажлаа хийж байхдаа хуулийн дор байгаа хүнээс юу шаардсан бэ? Энэ нь, хүн Амралтын өдрийг болон Еховагийн хуулийг мөрдөх ёстой гэдгээс хэтрээгүй. Хэн ч Амралтын өдрөөр ажиллаж, эсвэл Еховагийн хуулийг зөрчиж болохгүй байв. Гэхдээ одоо тийм биш. Амралтын өдөр хүн ердийнхөөрөө ажиллаж, цугларч, залбирдаг ба хүнд ямар ч хориг хязгаарлалт тавьдаггүй. Нигүүлслийн эрин үеийн хүмүүс баптисм хүртэх хэрэгтэй байсан, улмаар мацаг барьж, талх хугалж, дарс ууж, толгойгоо бүтээж, хөлөө угаахыг тэднээс шаардсан. Одоо энэ дүрмүүд хүчингүй болсон боловч хүнд бүр ч их шаардлага тавьдаг, учир нь Бурханы ажил улам бүр гүнзгийрч, хүний оролт улам өндөрсөж байдаг. Урьд нь Есүс хүн дээр гараа тавин залбирсан, харин одоо бүхнийг хэлсэн болохоор гараа тавихын хэрэг юу байх билээ? Дан ганц үгээр үр дүнд хүрч болно. Урьд нь Тэрээр хүн дээр гараа тавих үед энэ нь хүнийг ерөөж, бас өвчнийг нь эдгээх зорилготой байлаа. Тухайн үед Ариун Сүнс ингэж ажилладаг байсан, гэхдээ одоо тийм биш. Одоо Ариун Сүнс ажиллаж, үр дүнд хүрэхийн тулд үг ашигладаг. Түүний үг та нарт тодорхой болсон бөгөөд та нар хэлсний дагуу хэрэгжүүлэх ёстой. Түүний үг бол Түүний хүсэл; тэдгээр нь Түүний хийхийг хүсдэг ажил. Үгээр нь дамжуулан чи Түүний хүслийг ойлгож, юунд хүрэхийг чамаас шаардаж байгааг ойлгоно, мөн гар тавих ямар ч хэрэггүйгээр Түүний үгийг шууд хэрэгжүүлж болно. Зарим хүн: “Гараа над дээр тавиач! Гараа над дээр тавивал би Таны ерөөлийг хүртэж, Танаас хуваалцаж болох юм” гэж хэлж болзошгүй. Энэ бүхэн нь өнгөрсөн үеийн хоцрогдсон хэрэгжүүлэлт бөгөөд эрин үе солигдсон учраас одоо хэрэглэхээ больсон. Ариун Сүнс санамсаргүй байдлаар ч биш, эсвэл тогтсон дүрмийн дагуу ч биш, харин эрин үед нийцүүлэн ажилладаг. Эрин үе өөрчлөгдсөн бөгөөд шинэ эрин үе шинэ ажлыг зайлшгүй авчирдаг. Ажлын үе шат бүр ийм байдаг тул Түүний ажил хэзээ ч давтагддаггүй. Нигүүлслийн эрин үед Есүс өвчнийг эдгээж, чөтгөрийг хөөх, хүний төлөө залбирахын тулд гараа хүн дээр тавих, хүнийг ерөөх гэх зэрэг ажлыг хангалттай хэмжээнд хийсэн. Гэвч өнөө үед үүнийг дахин хийх нь утга учиргүй байх байв. Ариун Сүнс тухайн үед тийм маягаар ажилласан, учир нь энэ нь Нигүүлслийн эрин үе байсан ба хүний эдлэх нигүүлсэл хангалттай байлаа. Хүнээс ямар ч төлөөс төлөхийг шаардаагүй бөгөөд итгэлтэй байх л юм бол нигүүлсэл хүртэх байв. Бүгдэд маш нигүүлсэнгүйгээр хандаж байсан юм. Одоо эрин үе өөрчлөгдсөн бөгөөд Бурханы ажил цааш улам ахисан; гэсгээлт, шүүлтээр дамжуулан хүний тэрслүү байдлыг болон доторх бохир зүйлсийг нь арилгана. Тэр үе шат золин авралын үе шат байсан болохоор Бурхан тийм маягаар ажиллаж, эдлэх хангалттай нигүүлслийг хүнд харуулах ёстой байв, ингэснээр хүнийг нүглээс золин аварч, нигүүлслээр дамжуулан нүглийг нь уучилж болох байлаа. Өнөөгийн энэ үе шат нь хүмүүсийг дараа нь аврахын тулд гэсгээлт, шүүлт, үгийн цохилт, түүнчлэн үгийн сахилгажуулалт болон илчлэлийн аргаар хүний доторх шударга бус байдлыг ил болгодог. Энэ бол золин авралаас ч илүү гүнзгий ажил билээ. Нигүүлслийн эрин үе дэх нигүүлсэл нь хүн эдлэхэд хангалттай байсан; одоо хүн энэ нигүүлслийг аль хэдийн мэдэрсэн болохоор цаашид дахиж эдлэхгүй. Энэ ажил одоо үеэ өнгөрөөсөн ба цаашид дахиж хийгдэхгүй. Одоо хүнийг үгийн шүүлтээр дамжуулан аварна. Хүнийг шүүж, гэсгээж цэвэршүүлсний дараа зан чанар нь өөрчлөгддөг. Энэ нь бүгд Миний хэлсэн үгээс болдоггүй гэж үү? Ажлын үе шат бүр нь бүх хүн төрөлхтний ахиц дэвшил болон эрин үеийн дагуу хийгддэг. Ажил бүхэлдээ ач холбогдолтой байдаг, энэ бүхэн нь эцсийн авралын төлөө, хүн төрөлхтөн ирээдүйд сайн сайхан хүрэх газартай байхын төлөө, эцэст нь хүмүүс төрлөөрөө ангилагдахын төлөө хийгддэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс эш татав

Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэн эдгээр үгэнд агуулагддаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзарсан зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг хэрхэн голдгийг илчилсэн үгсийг хүн бол Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдог тухайд хэлсэн байдаг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний уг чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэл, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүнд огт байдаггүй үнэнээр л орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж нэрлэж болно; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд захирагдахаар бүрэн үнэмшээд зогсохгүй, Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чаддаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрх болон өөрийнх нь тэрслүү байдлын үнэний талаарх хүний ойлголт юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүний ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломж олгодог. Түүнчлэн, өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс эш татав

Ажлын энэ эцсийн үе шатанд үгээр дамжуулан үр дүнд хүрдэг. Үгээр дамжуулан хүн олон нууцыг болон өнгөрсөн үеүдийн туршид Бурханы хийсэн ажлын талаар ойлгож авдаг; үгээр дамжуулан хүнийг Ариун Сүнс гэгээрүүлдэг; үгээр дамжуулан хүн өмнөх үеийнхний хэзээ ч тайлаагүй нууцуудыг, мөн түүнчлэн өнгөрсөн үеийн эш үзүүлэгч, элч нарын ажлыг, тэдний ажилласан зарчмыг ойлгож авдаг; үгээр дамжуулан хүн бас Бурханы Өөрийн зан чанарыг болон хүний тэрслүү байдал, эсэргүүцлийг ойлгож, өөрийнхөө мөн чанарыг мэдэж авдаг. Ажлын эдгээр алхам болон хэлсэн бүх үгээр дамжуулан хүн Сүнсний ажлыг, бие махбодтой болсон Бурханы хийдэг ажлыг, үүнээс ч илүүтэйгээр Түүний бүхий л зан чанарыг мэдэж авдаг. Бурханы зургаан мянган жилийн удирдлагын ажлын тухай мэдлэгийг чи бас үгээр дамжуулан олж авсан. Урьдын үзлийн талаарх мэдлэг болон тэдгээрийг орхисон амжилтад бас л үгээр дамжин хүрээгүй гэж үү? Өмнөх үе шатанд Есүс тэмдэг, гайхамшиг үзүүлсэн боловч энэ үе шатанд тэмдэг, гайхамшиг байхгүй. Бурхан яагаад тэмдэг, гайхамшиг илчилдэггүй тухай ойлголтод ч чи бас үгээр дамжин хүрээгүй гэж үү? Тиймээс энэ үе шатанд хэлсэн үг өнгөрсөн үеийн элч нар болон эш үзүүлэгчдийн хийсэн ажлаас даван гардаг. Эш үзүүлэгчдийн хэлсэн зөгнөлүүд ч ийм үр дүнд хүрч чадаагүй. Эш үзүүлэгчид зөвхөн зөгнөл хэлсэн ба тухайн үед Бурханы хийхийг хүсэж байсан ажлыг биш, харин ирээдүйд юу болох тухай л хэлсэн. Тэд хүний амьдралыг залж чиглүүлж, хүнд үнэнийг хайрлаж, эсвэл тэдэнд нууцыг илчлэхийн тулд, тэр ч бүү хэл амь хайрлахын тулд үг хэлээгүй. Энэ үе шатанд хэлсэн үгэнд зөгнөл болон үнэн байдаг боловч үндсэндээ эдгээр үг нь хүнд амь хайрлахын төлөө байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс эш татав

Эцсийн өдрүүдийн Христ амийг, мөн өнө удаан мөнхөд үргэлжлэх үнэний замыг авчирдаг. Энэ үнэн бол хүн амийг олж авах зам, нөгөөтээгүүр хүн Бурханыг мэдэж, Бурханаар сайшаагдах цорын ганц зам юм. Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн өгсөн амийн замыг эрж хайхгүй бол хэзээ ч Есүсийн сайшаалыг олж, тэнгэрийн хаанчлалын үүдээр орох шаардлагыг хангаж чадахгүй. Учир нь чи бол түүхийн хоригдол агаад утсан хүүхэлдэй юм. Дүрэм журам, бичиг үсэгт захирагдаж, түүхэнд дөнгөлүүлсэн хүмүүс хэзээ ч амийг олж авч чадахгүй, мөнх амийн замыг ч бас хэзээ ч олж авч чадахгүй. Яагаад гэвэл, тэдэнд байгаа бүхэн бол сэнтийгээс урсах амийн ус биш, харин ердөө л хэдэн мянган жилийн турш тогтонги байсан булингартай ус юм. Амийн усаар хангагдаагүй хүмүүс үүрд хүүр, Сатаны зугаа, тамын хүү хэвээр үлдэнэ. Ийм маягаар, тэд Бурханыг хэрхэн харж чадах вэ? Хэрвээ чи зөвхөн өнгөрсөнтэй зууралдаж, юу ч хийлгүйгээр аливаа зүйлийг байгаагаар нь байлгахыг хичээн, байгаа байдлаа өөрчилж, түүхийг хаяхаар хичээдэггүй бол үргэлж Бурханы эсрэг байхгүй гэж үү? Бурханы ажлын алхмууд нь долгилох давлагаа, нүргэлэх аянга мэт далайцтай, хүчирхэг—гэтэл чи мунхаглалдаа хөтлөгдөж, юу ч хийлгүй зүгээр суугаад сүйрлээ хүлээж байна. Ийм байж чи яаж Хурганы мөрийг дагадаг нэгэн гэж тооцогдох юм бэ? Чи өөрийнхөө зууралддаг тэр Бурханыг үргэлж шинэ, хэзээ ч хуучирдаггүй Бурхан гэж яаж батлах вэ? Мөн шарласан номуудын чинь бичиг үсэг яаж чамайг шинэ эринд аваачих вэ? Тэдгээр нь яаж чамайг Бурханы ажлын алхмуудыг хайхад хөтлөх вэ? Мөн яаж чамайг тэнгэр лүү аваачих вэ? Чиний гарт буй зүйл бол түр зуурын тайтгарал өгөх бичиг үсэг болохоос амь өгөх чадалтай үнэн биш юм. Чиний уншдаг бичвэрүүд зүгээр л хэл яриаг чинь баяжуулдаг зүйл болохоос төгс болгуулахзам байх нь байтугай, хүний амьдралыг мэдэхэд туслах мэргэн ухааны үг ч биш юм. Энэ зөрөө чамд ямар нэг юм бодогдуулахгүй байна уу? Энэ чамд доторх нууцуудыг нь ойлгуулахгүй байна гэж үү? Чи өөрөө тэнгэрт хүрч очиж, Бурхантай уулзаж чадах уу? Бурхан ирэхгүй бол чи өөрөө тэнгэрт хүрч очиж, Бурхантай хамт гэр бүлийн аз жаргал эдэлж чадах уу? Чи одоо ч мөрөөдсөөр л байна уу? Тэгвэл Би чамайг мөрөөдөхөө больж, одоо хэн ажиллаж байгааг, эцсийн өдрүүдэд хүмүүсийг аврах ажлыг хэн явуулж байгааг хар гэж зөвлөж байна. Эс бөгөөс чи хэзээ ч үнэнийг олж авч чадахгүй, мөн хэзээ ч амийг олж авч чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас эш татав

Өмнөх: 6. Тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээж, захирч чаддаг Тэр л бүтээлийн Эзэн, цор ганц жинхэнэ Бурхан юм

Дараах: 2. Нигүүлслийн эрин үе дэх аврал болон Хаанчлалын эрин үе дэх авралын хоорондох гол ялгаа

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх