Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

27. Эзэний эрхэм цус аль хэдийн биднийг цэвэрлэж, бид ариусгагдсан бөгөөд нүгэлд харьяалагдахаа больсон, иймээс бидний хувьд ариусгалтын ажлыг хүлээн авах хэрэггүй. Ингэж хэлэх нь яагаад буруу вэ?

Бурханаас ирсэн хариулт:

Есүс эцсийн өдрүүдэд бууж ирнэ гэдгийг л чи мэддэг, гэхдээ Тэр яг хэрхэн бууж ирэх вэ? Дөнгөж аврагдсан боловч өөрчлөгдөөгүй эсвэл Бурханаар төгс болгуулаагүй чам мэтийн нүгэлтэн Бурханы зүрх сэтгэлийн араас явж чадах уу? Одоо ч гэсэн өөрийн хуучин шинж чанартайгаа байгаа чиний хувьд, чи Есүсээр аврагдсан бөгөөд Бурханы авралын улмаас нүгэлтэн гэж тооцогдохгүй байгаа нь үнэн боловч чи нүгэлтэй биш, ариун бус биш гэдгийг энэ нь батлахгүй. Хэрвээ чи өөрчлөгдөөгүй юм бол чи хэрхэн ариун байж чадах юм бэ? Дотроо чи ариун бус, хувиа хичээсэн, өөдгүй байдалд эзлэгддэг, гэсэн ч чи одоо ч Есүстэй хамт буухыг хүсдэг, тийм азтай явдал байна уу! Бурханд итгэх итгэлдээ чи нэг алхмыг орхисон: Чи дөнгөж золин аврагдсан, гэхдээ өөрчлөгдөөгүй. Чи Бурханы зүрх сэтгэлийн дагуу байхын тулд, чамайг өөрчилж, цэвэрлэх ажлыг Бурхан биечлэн хийх ёстой; хэрвээ чи зөвхөн золин аврагдсан бол ариун байдалд хүрэх чадваргүй байх болно. Ийм байдлаар чи Бурханы сайн ерөөлийг хуваалцах эрхгүй байх болно, учир нь чи хүнийг удирдах Бурханы ажилд нэг алхмыг орхигдуулсан, энэ нь өөрчлөгдөж, төгс болгох гол үе юм. Иймээс дөнгөж аврагдсан нүгэлтэн чи Бурханы өв залгамжлалыг шууд өвлөн авах чадваргүй юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Нэршил болон ялгамж чанарын талаар”-аас

залбирснаар чөтгөрүүд хүнээс холдсон боловч хүний доторх ялзарсан зан чанар нь хэвээр үлдсэн. Хүнийг өвчнөөс нь салгаж, түүний нүглийг өршөөсөн боловч хүний доторх ялзарсан сатаны зан чанарыг яаж гаргаж хаях талын ажлыг түүн дээр хийгдээгүй. Хүнийг түүний итгэлийнх нь төлөө аварч, нүглийг нь өршөөсөн болохоос нүгэлтэй угийн чанарыг нь арилгаагүй ба тэр нь түүн дотор үлдсэн. Хүний нүглийг бие махбодтой болсон Бурхан өршөөсөн боловч хүний дотор нүгэл үлдээгүй гэсэн үг биш. Хүний нүглийг нүглийн төлөөсөөр өршөөж болох боловч хүн дахин нүгэл яаж хийхгүй байх вэ гэдэг болон өөрийн нүгэлтэй угийн чанараа яаж бүрэн авч хаяад хувирах вэ гэдэг асуудлыг шийдэж чадаагүй байгаа. Хүний нүглийг Бурханы цовдлуулсан ажлын улмаас өршөөсөн боловч хүн хуучин, ялзарсан сатаны зан чанар дотроо үргэлжлүүлэн амьдарсан. Иймд хүний нүгэлтэй угийн чанарыг бүрэн авч хаяж дахин өсөхгүй болгосноор хүний зан чанарыг өөрчлөх замаар ялзарсан сатаны зан чанараас нь бүрэн аврах ёстой. Энэ нь хүнээс амь өсөх замыг, амийн замыг болон өөрийн зан чанарыг өөрчлөх замыг ойлгохыг шаарддаг. Энэ нь мөн хүнээс өөрийн замын дагуу үйлдэж, өөрийн зан чанараа аажмаар өөрчлөн гэрлийн гялбаан доор амьдарч, бүх зүйлийг Бурханы хүслийн дагуу хийж, сатаны ялзарсан зан чанараа хаяж, Сатаны харанхуйн нөлөөнөөс гарч, нүглээс бүрэн ангижрахыг шаарддаг. Ингэсний дараа л хүн бүрэн авралыг хүртэх юм. Есүсийг ажлаа хийж байх үед Түүний тухай хүмүүсийн ойлголт бүрхэг, тодорхойгүй хэвээр л байсан. Хүмүүс Түүнийг үргэлж Давидын хүү байсан гэж итгэж байсан ба Түүнийг агуу эш үзүүлэгч, хүмүүсийн нүглийг золин аварсан сайн санаат Эзэн хэмээн зарласан. Зарим нь итгэл дээрээ үндэслэн Түүний хувцасны үзүүрийг шүргэх төдийд эдгэрсэн. Сохор хүн хараа орж, үхсэн хүн ч амьдралд буцаж ирж байсан. Гэвч хүмүүс өөрсдийнхөө дотор гүнд оршиж байгаа ялзарсан сатаны зан чанарыг олж чадаагүй ба түүнийг яаж гаргаж хаяхыг ч мэдэхгүй байсан. Хүмүүс махан биеийн амар амгалан, аз жаргал, итгэдэг хүнийг гэр бүлээр нь адислах, өвчнийг эдгэрүүлэх гэх мэт олон нигүүслийг хүлээн авсан. Бусад нь хүмүүсийн сайн үйл байсан ба тэдний бурханлаг байдал байсан. Хэрэв хүн үүнд үндэслэн амьдарч чадсан бол түүнийг сайн итгэгч гэж үзэж байсан. Зөвхөн ийм итгэгчид л үхлийнхээ дараа диваажин руу орж чадах байсан ба энэ нь тэд аврагдсан гэсэн үг. Гэвч тэд амьдралынхаа хугацаанд амийн замыг ойлгоогүй. Тэд нүглийг үйлдэн, дараа нь тогтмол давтамжтайгаар наманчлан, зан чанараа өөрчлөх ямар ч замаар явдаггүй. Энэ нь Нигүүслийн эрин үеийн хүний доторх байдал юм. Хүн бүрэн авралыг хүртсэн үү? Үгүй! Иймд энэ шатыг дууссаны дараа шүүлт болон гэсгээлтийн ажил байсаар байдаг. Энэ шатанд хүнд дагах зам өгөхийн тулд түүнийг үгээр цэвэр болгодог. Хэрэв чөтгөрийг гарган хаяхыг үргэлжлүүлсээр байсан бол энэ шат нь үр дүнд хүрэхгүй, утгагүй ба учир нь хүний нүгэлтэй угийн чанар нь байсаар байх ба хүн зөвхөн нүглээ өршөөгдөх үед л зогсох байсан. Нүглийн тахилаар дамжуулан хүмүүсийн нүглийг өршөөсөн, учир нь цовдлолын ажил аль хэдийн дуусаж, Бурхан Сатаныг ялан дийлсэн юм. Гэвч хүмүүсийн дотор ялзарсан зан чанар байсаар байгаа тул тэд нүгэл хийж, Бурханыг эсэргүүцэж чадах юм. Бурхан хүн төрөлхтнийг олж аваагүй байгаа. Ийм учраас л ажлын энэ шатанд Бурхан хүмүүсийн ялзарсан зан чанарыг илчлэхийн тулд үгийг ашиглаж, хүмүүсээс зөв замын дагуу хэрэгжүүлэхийг хүсэж байдаг. Энэ үе шат нь өмнөх үе шатыг бодвол илүү утга учиртай бөгөөд илүү үр дүнтэй. Учир нь одоо цагт хүний амийг хангаж, хүний зан чанарыг бүрэн шинэчилдэг зүйл нь үг болсон. Энэ нь ажлын илүү нарийн үе шат юм. Иймд эцсийн өдрүүдэд махан бие болох нь Бурханы махан бие болох ажлын ач холбогдлыг гүйцээж хүнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөг бүрэн дуусгах юм.

······Иймд хүний өвчнийг эмчилж, чөтгөрийг нь хөөн гаргаснаар хүн бүрэн аврагдахгүй ба тэмдэг болон гайхамшгийг үзснээрээ бүрэн дүүрэн болохгүй. Эмчлэх болон чөтгөрийг хөөх эрх мэдэл нь хүмүүст нигүүслийг л өгөх ба хүний махан бие нь Сатаны гарт үлдэх ба түүний дотор нь байгаа сатаны ялзарсан зан чанар хэвээр үлдэнэ. Өөрөөр хэлбэл цэвэр болгоогүй байгаа зүйл нь бузар, нүгэлд тооцогддог. Зөвхөн үгээр цэвэрлэгдсэн хүнийг л Бурхан авч ариун болгох боломжтой. Хэрэв хүний дотор байгаа чөтгөрийг хөөж, түүнийг золин аврахаас өөр зүйл хийгээгүй бол түүнийг Сатаны гараас авч Бурханд буцааж өгсөн гэсэн үг. Гэвч түүнийг Бурхан цэвэр болгоогүй, өөрчлөөгүй тул тэр ялзарсан хэвээр үлдсэн. Хүний дотор бохир, эсэргүүцэл тэмцэл үлдсэн хэвээр байх ба хүнийг Бурхан зөвхөн золин авралаар л буцаан авчирдаг боловч хүн Түүний талаар мэдлэггүй байж Бурханаас урвасаар байх болно. Хүнийг золин аврахаас өмнө Сатаны олон хор түүний дотор суулгагдчихсан байсан. Сатаны олон мянган жилийн завхралын дараа хүний дотор Бурханыг эсэргүүцэх угийн чанар суусан. Иймд хүнийг золин аврах үед энэ нь зөвхөн золин аврал байсан ба хүнийг өндөр үнээр буцаан авсан боловч дотор нь байгаа хорт угийн чанарыг арилгаагүй байсан. Ингэж их бузартсан хүн Бурханд үйлчлэхийн тулд өөрчлөгдөх ёстой. Эдгээр шүүлт болон гэсгээлтийн ажлаар хүн өөрийн дотор байгаа бохир, ялзарсан мөн чанарын талаар бүрэн мэдсэнээр бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Зөвхөн ийм замаар л хүн Бурханы хаан ширээний өмнө буцан очиход тэнцэнэ. Өнөөдрийн хийгдэж байгаа бүх ажил нь хүнийг цэвэр болгож өөрчлөх зорилготой. Үгээр хийсэн шүүлт болон гэсгээлтээр мөн цэвэршүүлтээр дамжуулан хүнээс түүний ялзралыг гарган хаяж цэвэр болгож болно. Ажлын энэ үе шатыг аврал гэж нэрлэхээс илүүгээр түүнийг цэвэр болгох ажил гэж нэрлэх нь илүү тохиромжтой. Үнэндээ бол энэ үе шат нь байлдан дагуулалт ба авралын хоёрдугаар үе шат юм. Хүнийг үгээр шүүж, гэсгээснээр Бурхан олж авдаг. Үгээр цэвэршүүлэлт, шүүлт, нээлтийг хийснээр хүний зүрхэн дэх ариун бус зүйлс, үзэл, санаа, хувийн найдвар зэргийг бүгдийг нь илчилдэг. Хүнийг золин аварч, нүглийг нь өршөөсөн боловч түүний гэм бурууг Бурхан мартсан гэж зөвхөн үздэг ба тэдгээр гэм буруугийн дагуу ханддаггүй гэж үздэг. Гэвч хүн махан биед байж нүглээс ангид байж үзээгүй бол тэрээр үргэлжлүүлэн нүгэл үйлдэх ба төгсгөлгүйгээр өөрийн ялзарсан сатаны зан чанарыг илчлэх болно. Энэ бол хүний туулж буй амьдрал ба нүгэл болон уучлалын эцэс төгсгөлгүй давталт юм. Ихэнх хүмүүс өдөр нь нүгэл үйлдээд орой нь наманчилдаг. Иймд нүглийн төлөөс нь хүний хувьд үүрд үр дүнтэй байсан ч энэ нь хүнийг нүглээс аврахгүй. Хүн ялзарсан зан чанартай байсаар байгаа тул авралын ажлын хагас нь л хийгдээд байна. ······энэ нь нүглээс илүү гүн нэвтэрдэг ба Сатаны суулгасан, хүний дотор гүнзгий үндэслэсэн байдаг. Хүн өөрийнхөө нүглийг мэдэх нь маш амаргүй хэрэг. Хүн өөрийнхөө дотор гүнзгий суусан угийн чанарыг таних чадваргүй. Зөвхөн үгээр шүүх замаар ийм үр дүнд хүрч болно. Зөвхөн ийм аргаар л хүн байгаа байдлаасаа аажмаар өөрчлөгдөж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-аас

Өмнөх:Эзэн Есүс загалмайд цовдлогдохдоо “ Гүйцэлдлээ” гэж хэлснээр хүн төрөлхтний төлөөx Бурханы аврал төгс болсон гэдгийг харуулав. Тэгэхээр яагаад Бурхан хүн төрөлхтнийг шүүж, цэвэрлэж, аврахын тулд цаашдын шатны ажлыг хийсэн гэж хэлдэг юм бэ?

Дараах:Эзэн Есүс Нигүүлслийн эрин үед золин аврах ажлаа хийж, эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан шүүлтийн ажлаа хийдэг. Эцсийн өдрүүдийн шүүлтийн болон Нигүүлслийн эрин үеийн золин аврах ажлуудыг нэг Бурхан хийдэг гэдгийг бид хэрхэн таних вэ?

Танд таалагдаж магадгүй