Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

81. Бид бүгд нүгэл үйлдэх ба нүглээ наминчлан, зугтах замгүй мөчлөгт амьдардаг. Төгс Хүчит Бурханы үг үнэхээр хүн төрөлхтнийг өөрчилж, ариусгаж чадах уу?

Бурханаас ирсэн хариулт:

“Үг” хэмээх үг энгийн, эгэл хэдий боловч бие махбод болсон Бурханы амнаас гарсан үг бүхий л орчлон ертөнцийг чичрүүлдэг; Түүний үг хүний зүрх сэтгэлийг, хүний үзэл, хуучин зан чанар болон бүхэл дэлхийн хуучин төрхийг хувирган өөрчилдөг. Эрин үеүдийн туршид зөвхөн өнөө үеийн Бурхан л ийм байдлаар ажилладаг ба зөвхөн Тэр ярьж, хүнийг тийнхүү авардаг. Түүний дараа хүн үгийн удирдамж дор амьдарч, үгээр хариулуулж, хангагддаг; тэд үгийн дэлхийд амьдарч, Бурханы үгийн хараал, ерөөл дунд амьдардаг ба түүгээр үл барам үгийн шүүлт, гэсгээлт дор амьдардаг. Эдгээр үг ба энэ ажил нь бүгд хүний авралын төлөө, Бурханы хүслийг биелүүлж, хуучин бүтээлийн дэлхийн анхдагч дүр төрхийг өөрчлөхийн төлөө юм. Бурхан энэ дэлхийг үгээр бүтээсэн, хорвоо дахины хүмүүсийг үгээр удирддаг ба тэднийг үгээр байлдан дагуулж авардаг. Эцэст нь Тэр, хуучны бүхий л дэлхийг төгсгөл болгоход үгийг ашиглана. Зөвхөн тэр үед л удирдлагын төлөвлөгөө бүрэн хэрэгжих юм. Хаанчлалын эрин үеийн туршид Бурхан Өөрийн ажлыг хийж, Өөрийн ажлын үр дүнд хүрэхийн тулд үгийг ашигладаг; Тэр гайхамшгийг бүтээж, ид шид үзүүлдэггүй; Тэр Өөрийн ажлыг ердөө л үгээр дамжуулан хийнэ. Үгийн улмаас, хүн тэжээгдэж, хангагддаг; үгийн улмаас хүн мэдлэг болон жинхэнэ туршлагыг олж авдаг. Үгийн эринд хүн үнэхээр онцгой ерөөлүүдийг хүртжээ. Хүн бие махбодын өвчинд зоволгүй, зүгээр л Бурханы үгийн элбэг дэлбэг хангамжийг эдэлдэг; тэд эрж хайн, бэдрэх хэрэггүй ба Бурханы дүр төрхийг амархан харж, Түүнийг биечлэн сонсож, Түүний хангамжийг хүртэж, Түүнийг ажлаа биечлэн хийж байгааг нь хардаг. Өнгөрсөн эрин үеийн хүмүүс тийм зүйлийг эдэлж чадахгүй байсан ба эдгээр нь тэдний хэзээ ч хүртэж чадахгүй ерөөл байсан юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үе нь Үгийн эрин үе юм”-аас

Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургаж, хүний мөн чанарыг ил болгож, түүний үгс болон үйлийг задлан шинжлэхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэсэн. Эдгээр үг нь, хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх, хүн яаж Бурханд үнэнч байх, хүн яаж энгийн хүн чанарыг амьдран харуулах болон Бурханы мэргэн ухаан, зан чанарын талаар гэх мэт төрөл бүрийн үнэнийг агуулж байсан. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар луу болон түүний ялзармал зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг яаж үл ойшоодгийг илчилсэн үгс нь хүн яаж Сатаны биелэл болон Бурханы эсрэг дайсны хүч болдгийг хамаатуулан хэлэгдсэн. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний угийн чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог биш; Тэрээр удаан хугацаанд үүнийг илчилж, харьцаж, засдаг. Илчлэлт, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр орлуулж болохгүй, харин хүний огтхон ч эзэмшдэггүй үнэнээр орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн аргуудыг л шүүлт гэж үздэг; зөвхөн ийм шүүлтээр л дамжуулан хүн захирагдаж, Бурханд бүрэн дуулгавартай хүлцэнгүй байх ба цаашлаад Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чадах юм. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл нь Бурханы үнэн царайны тухай хүний ойлголт болон өөрийнх нь тэрслүү байдлын тухай үнэн мэдлэг юм. Шүүлтийн ажил нь хүнд, Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, түүний хувьд ойлгомжгүй байдаг нууцлаг байдлуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломжийг олгодог. Энэ нь мөн хүнд өөрийн ялзарсан мөн чанар болон өөрийн ялзралын үндсийг таних, хүний муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Эдгээр үр дүнг бүгдийг нь шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэж байгаа бүх хүмүүст нээх ажил юм.Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс

Үг нь хүний зүрхэнд байгаа бүх л ялзарсан зан чанарыг илрүүлдэг. Чи тэдгээрийг өөрөө таних чадваргүй. Чамд тэднийг үгээр илчлэхэд чи мэдээж ойлгох болно. Чи тэднийг няцаах аргагүй байх тал бүрэн итгэх болно. Энэ нь үгний эрх мэдэл биш гэж үү? Энэ нь үгний одоогийн ажлын хүрсэн үр дүн юм. …

… Одоо хүн махан бие болсон Бурханы ажил нь үнэхээр ер бусын юм гэж харж байна. Хүний хүрч чадахгүй олон зүйл байдаг ба тэдгээр нь нууц болон гайхамшгууд юм. Иймд олонх нь хүлээн зөвшөөрдөг. Зарим нь төрснөөсөө хойш өөр хэнд ч дуулгавартай байгаагүй боловч Бурханы өнөөдрийн үгсийг хараад өөрсдөө ч мэдэлгүйгээр бүрэн дуулгавартай болдог. Тэд нарийн судлах эсвэл өөр юм хэлэхийг зориглодоггүй. Тэд бүгд үгэнд болон үгээр хийх шүүлтэнд бууж өгсөн байдаг. Хэрэв Бурханы Сүнс хүнд шууд хэлбэл тэд бүгд дуу хоолойг нь дагах ба илчлэлтийн үггүйгээр доошоо болж, Паул Дамаск руу явж байхдаа гэрлэн дунд газар унасантай адил болох байсан билээ. Хэрэв Бурхан ажлаа ийм байдлаар үргэлжлүүлсэн бол хүн өөрийн ялзралыг хэзээ ч үгэн шүүлтээр таньж, авралыг хүртэхгүй байх байсан. Зөвхөн махан бие болсоноор л Тэр биечлэн Өөрийн үгсийг бүгдийн чихэнд хүргэн, чихтэй бүхэн Түүний үгийг сонсож, Түүний үгээр хийсэн шүүлтийн ажлыг хүлээн авч чадах юм. Зөвхөн үүнийг л Түүний үгээр хүрсэн үр дүн гэдэг ба энэ нь харин хүний өмнө Сүнс гарч ирж хүмүүсийг айлган дагуулахыг хэлдэггүй. Зөвхөн ийм бодит, ер бусын ажлын тусламжтайгаар хүний дотор гүнд олон жил нуугдсан хуучин зан чанарыг бүрэн илчлэн гаргаснаар хүн Түүнийг таньж өөрчилж болох юм. Энэ нь бие махбодтой болсон Бурханы бодитой ажил юм; Тэрээр хүн дээр үгээр шүүлт хийж үр дүнд хүрэхийн тулд шүүлтийг ярьж, бодитой байдлаар хийдэг. Энэ бол махан бие болсон Бурханы эрх мэдэл ба Бурханы махан биеийн ач холбогдол билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-аас

Түүний үгийн илчлэлт, шүүлт, сахилгажуулалт, харьцалтыг туулсан хүмүүс л аливааг цаашид хуумгай хийж зүрхлэхгүй бөгөөд амар тайван, хянамгай болно. Хамгийн чухал нь тэд Бурханы бодит үгэнд дуулгавартай байж, Бурханы ажилд дуулгавартай байж чадах бөгөөд энэ нь хэдий хүний үзэлтэй нийцэхгүй байсан ч тэрнийг үл хайхарч, санаатайгаар дуулгавартай байж чадах юм. Өнгөрсөн үед зан чанарын өөрчлөлтийн тухай ярих үед энэ нь өөрөөсөө татгалзаж, махан биеийг зовоох, өөрийн биеийг сахилгажуулах, махан биеийн эрхэмлэх зүйлсээс өөрийгөө чөлөөлөх тухай байсан—энэ бол зан чанарын өөрчлөлтийн нэг төрөл нь. Зан чанарын өөрчлөлтийн жинхэнэ илэрхийлэл нь Бурханы бодит үгсэд дуулгавартай байх, мөн Түүний шинэ ажлыг жинхэнэ утгаар ойлгох чадвартай байх гэдгийг хүмүүс одоо мэддэг. Ийм замаар хүмүүс өөрсдийн үзэл дэх Бурханы тухай хуучин ойлголтоосоо салж чадах бөгөөд Түүний талаар жинхэнэ ойлголттой болж, Түүнд дуулгавартай болно. Энэ л зөвхөн зан чанарын өөрчлөлтийн жинхэнэ илэрхийлэл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс бол үнэний бодит байдалд орсон хүмүүс юм”-аас

Үгний ажлын хамгийн их ач холбогдол нь, үнэнийг ойлгосныхоо дараа үнэнийг хэрэгжүүлж, өөрсдийн зан чанартаа өөрчлөлт гаргаж, өөрсдийнхөө тухай болон Бурханы ажлын тухай мэдлэгтэй болох боломжийг хүмүүст олгодог. Зөвхөн үг хэлснээр дамжуулан ажиллах арга барил нь Бурхан болон хүний хоорондын харилцааг холбодог бөгөөд зөвхөн үг л үнэнийг тайлбарлаж чадна. Ийм байдлаар ажиллах нь хүнийг байлдан дагуулах хамгийн сайн арга барил; үгний айлдваруудаас гадна өөр ямар ч арга нь хүнд үнэн болон Бурханы ажлын талаар илүү тодорхой ойлголт өгөх чадваргүй, иймээс Өөрийн ажлын сүүлчийн үе шатанд хүний ойлгодоггүй бүх үнэн болон нууцуудыг хүнд ил болгохын тулд Бурхан хүнтэй ярьдаг бөгөөд жинхэнэ зам болон Бурханы амийг олж авч тэгснээрээ Бурханы хүслийг хангалуун болгох боломжийг тэдэнд олгодог. … Ажлын энэ үе шат—үгний ажил нь—өөрсдийнх нь ойлгодоггүй бүх замууд болон нууцуудыг хүнд ил болгодог болохоор хүн Бурханы хүслийг болон хүнд тавих Бурханы шаардлагыг ойлгодог бөгөөд ингэснээр тэд Бурханы үгийг хэрэгжүүлж, өөрсдийн зан чанартаа өөрчлөлт гаргах нөхцөлтэй болдог.

Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар байр суурийн ерөөлийг хойш тавьж, хүний авралын төлөөх Бурханы хүслийг ойлгох учиртай”-аас

Өмнөх:Төгс Хүчит Бурханы үгийг уншсанаар би тэдгээрийн дийлэнх нь Бурханы дуу хоолой, Бурхан ярьж байна гэж мэдэрдэг. Гэхдээ зарим үг нь хүний үг шиг санагддаг. Яагаад ийм байна вэ?

Дараах:Яагаад эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурханы ажлаар дамжуулан Эзэн Есүсийн бүх зөгнөл биелэгдэж, бүрдсэн гэж хэлж байна вэ?

Танд таалагдаж магадгүй