Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Эзэн эргэж ирэх үедээ шашны ертөнцөд илрэх нь гарцаагүй юу? Сүмд байна гэдэг нь Эзэнийг угтаж чадна гэсэн үг мөн үү?

Холбогдолтой Библийн эшлэлүүд

“Миний гэр бүх улс үндэстний залбирлын гэр хэмээн нэрлэгдэнэ гэж бичигдээгүй гэж үү? Гэтэл та нар үүнийг дээрэмчдийн үүр болгочихож” (Марк 11:17).

“Энэ хүмүүс Надад амаараа ойртож, Намайг амаараа хүндэлдэг; гэхдээ зүрх сэтгэл нь Надаас хол байдаг. Тэд хүний тушаалыг сургаал хэмээн зааж, Надад хий дэмий шүтэн мөргөдөг” гэв. ... “Тэднийг орхи, тэд бол сохруудын сохор удирдагчид юм. Хэрвээ сохор нь сохроо удирдвал хоёулаа нүхэнд унах болно” (Матай 15: 15:8-9,14).

“Харин та нар, хоёр нүүрт хуулийн багш нар болон фарисайчууд золгүй еэ!Яагаад гэвэл Та нар тэнгис далай болон газар нутгийг тойрч, ганц хүнийг сүсэгтнээ болгохын тулд уруу татдаг. Түүнийг сүсэгтэн болоход та нар түүнийг өөрсдөөсөө хоёр дахин дор тамын хүү болгодог. Сохор газарчид аа, та нар золгүй еэ!” (Maтай 23:13-15).

Холбогдолтой Бурханы үг

Хэдэн мянган жилийн туршид хүн Аврагчийн ирэхийг нүдээр харж чадах юмсан хэмээн эгээрэн хүссэн. Түүнийг мянга мянган жилийн турш мөрөөдөн халаглан хүссэн хүмүүсийн дунд Аврагч Есүс биеэрээ цагаан үүлэн дээр залран биечлэн бууж ирэхийг хүн харахыг хүссэн. Аврагч эргэн ирж, хүмүүстэй дахин нэгдэхийг өөрөөр хэлбэл Аврагч Есүс яваад хэдэн мянган жилийн туршид хол байсан тэр хүмүүс рүүгээ буцаж ирэхийг хүн хүсэн хүлээсэн. …… Хүн үүнийг мэдэхгүй: Хэдийгээр ариун Аврагч Есүс нь хүнийг гэсэн хайр, энхрийллээр дүүрэн байдаг ч бохир заваан, бохир сүнснүүд оршдог “сүмүүдэд” ажиллаж яаж чадах юм бэ? Хэдийгээр хүн Түүний ирэхийг хүлээсээр байгаа боловч зөвт бусын махыг идэж, зөвт бусын цусыг ууж, зөвт бусын хувцас өмсдөг тэдэнд, Түүнд итгэдэг боловч Түүнийг мэддэггүй, Түүнийг үргэлж шулдаг хүмүүст Тэр яаж харагдаж чадах юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Аврагч аль хэдийн ‘цагаан үүлэн’ дээр сууж эргэн ирсэн”-ээс

Эзэн эргэж ирэх үедээ шашны ертөнцөд илрэх нь гарцаагүй юу? Сүмд байна гэдэг нь Эзэнийг угтаж чадна гэсэн үг мөн үү?

Тэдэнд мэдэгдэхгүйн тулд, энд одоо хийгдэж байгаа ажил нь чанд хаалттай байдаг. Тэд энэ ажлыг олж мэдэх юм бол тэдний хийх бүх юм нь үүнийг яллаж, хавчлага тулгах явдал байдаг. Тэд үүнд итгэхгүй. Агуу улаан лууны улс буюу хамгийн их хоцрогдсон энэ газар ажиллах нь амар даалгавар биш билээ. Хэрвээ энэ ажлыг ил гаран тавьсан бол үргэлжлүүлэх боломжгүй байх байсан юм. Ажлын энэ үе шатыг энэ газарт үргэлжлүүлж ердөө чадахгүй. Хэрвээ энэ ажлыг нээлттэйгээр гүйцэтгэх байсан бол үүнийг хийхийг тэд яаж зөвшөөрөх юм бэ? Энэ нь ажлыг бүр ч их эрсдэлд оруулахгүй гэж үү? Хэрвээ энэ ажлыг нууцлаагүй, харин ч Есүсийн цаг үе шиг, Тэр гайхамшигтайгаар өвчтэйг эдгээж, чөтгөрийг хөөдөг байсан үетэй адилаар үргэлжлүүлсэн бол диаволууд аль хэдийн үүнийг “олзолчихсон” байх биш үү? Тэд Бурханы оршин тогтнолыг тэвчиж чадах уу? Хэрвээ Би одоо хүмүүст номлож, сургамжлахын тулд танхимд орсон бол Намайг аль хэдийн хэдэн хэсэг болгочих байсан биш үү? Хэрвээ тэгсэн бол Миний ажлыг яаж үргэлжлүүлэн гүйцэтгэх юм бэ? Тэмдэг болон гайхамшгийг огт ил харуулахгүй байгаагийн шалтгаан нь бүхэлдээ нуун далдлахын төлөө юм. Иймээс, үл итгэгчдэд Миний ажил харагдахгүй, мэдэгдэхгүй эсвэл илрэхгүй. Хэрвээ ажлын энэ үе шатыг Есүсийн Нигүүлслийн эрин үед хийсэнтэй адил байдлаар хийсэн бол одоогийнх шигээ ийм тогтвортой байж чадахгүй байсан. Иймд, ийм маягаар нууцаар ажиллах нь та нарт болон ажилд бүхэлд нь ач тустай. Газар дээрх Бурханы ажил дуусах үед, өөрөөр хэлбэл, энэ нууц ажил төгсөх үед ажлын энэ үе шат ил тод болох болно. Хятадад бүлэг ялагч байгааг бүгд мэдэх болно; Бурхан Хятадад махбод болсон бөгөөд Түүний ажил дууссаныг бүгд мэдэх болно. Зөвхөн тэр үед л энэ нь хүнд ойлгомжтой болно: Яагаад Хятад улс хараахан доройтож эсвэл нуран унахгүй байна вэ? Бурхан Өөрийн ажлыг Хятадад биечлэн хийж байгаа ба бүлэг хүмүүсийг ялагч болгон төгс болгосон болж таардаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “БИЕ МАХБОДТОЙ БОЛСОН НУУЦ (2)”-оос

Хүн, Израильчууд “Есүст итгэлгүй, зөвхөн Еховад итгэх” нь буруу байсан гэж итгэдэг ч дийлэнх хүмүүс “зөвхөн Еховад итгэж, Есүсийг голох”, “Мессиагийн ирэлтийг хүсэн хүлээдэг боловч Есүс хэмээх Мессиаг эсэргүүцэх” дүрд тоглодог. Тиймээс хүмүүс Ариун Сүнсний ажлын нэг үе шатыг хүлээн авсаныхаа дараа Сатаны ноёрхол дор амьдарсаар байгаа ба Бурханы ерөөлийг хүлээн аваагүй байгаад гайхах явдалгүй. Энэ хүний тэрслүү байдлын үр дүн биш гэж үү? Өнөөдрийн шинэ ажлаас хоцорсон дэлхий даяарх Христэд итгэгчид бүгд, тэд бол азтай хүмүүс, Бурхан хүсэл бүрийг нь биелүүлдэг гэж итгэцгээдэг. Гэсэн атал тэд Бурхан яагаад тэднийг гурав дахь тэнгэр лүү аваачихыг итгэлтэй хэлж чаддаггүй, мөн Есүс хэрхэн цагаан үүл хөлөглөн тэднийг авахаар ирэхийг тодорхой хэлж чаддаггүй, түүгээр ч үл барам Есүс тэдний төсөөлсөн тэр өдөр үнэхээр цагаан үүл хөлөглөн ирэх эсэхийг ч баттай хэлж чаддаггүй. Тэд бүгдээрээ түгшиж, яахаа мэдэхгүй байгаа; бүх урсгалаас ирсэн, янз бүрийн цөөн тооны хүмүүсээс Бурхан хүн нэг бүрийг авах эсэхийг ч тэд өөрсдөө мэдэхгүй байгаа. Бурханы одоо хийж байгаа ажил, өнөөгийн эрин үе, Бурханы хүсэл—тэд эдгээрийн алийг нь ч ухаараагүй бөгөөд тэд хуруугаараа хоног тоолохоос өөр юу ч хийж чадахгүй. Зөвхөн Хурганы мөрийг эцсээ хүртэл дагадаг хүмүүс л эцсийн ерөөлийг хүртэж чадна, харин эцсээ хүртэл дагах чадваргүй атлаа өөрсдийгөө бүхнийг олж авсан гэж боддог тэр “ухаалаг хүмүүс” Бурханы илрэлтийг гэрчилж чадахгүй. Тэд бүгд өөрсдийгөө газар дэлхий дээрх хамгийн ухаантай хүн гэж үздэг, тэд Бурханы ажлын үргэлжилсэн хөгжлийг ямар ч шалтгаангүй тасладаг бөгөөд Бурханд “чин үнэнч байж, Бурханыг дагадаг, Бурханы үгсийг сахьдаг” болохоор Бурхан тэднийг тэнгэр лүү авч явна гэдэгт асар их итгэдэг юм шиг санагддаг. Тэд хэдий Бурханы хэлсэн үгсэд “чин үнэнч” ханддаг ч гэсэн Ариун Сүнсний ажлыг эсэргүүцэж, заль мэх, хорон мууг үйлддэг учраас тэдний үгс болоод үйлдэл маш жигшүүртэй байдаг. Эцсийг нь хүртэл дагадаггүй, Ариун Сүнсний ажилтай эн зэрэгцэж чаддаггүй, зөвхөн хуучин ажилтай зууралддаг хүмүүс Бурханд үнэнч байж чадах нь бүү хэл, харин ч эсрэгээрээ Бурханыг эсэргүүцдэг хүмүүс болсон ба шинэ эринээр гологдож, шийтгэгдэх хүмүүс болсон. Тэднээс илүү өрөвдөлтэй хүмүүс гэж байх уу?// Тэдний олонх нь, хуучин хуулийг голж, шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс бол мөс чанаргүй гэж итгэдэг. Зөвхөн “мөс чанарын” талаар ярьдаг, Ариун Сүнсний ажлын талаар мэддэггүй энэ хүмүүсийн хувьд, эцэстээ мөс чанар нь өөрсдийнх нь ирээдүйг үгүй хийх болно. Бурханы ажил номлолд баригддаггүй, хэдий энэ нь Түүний ажил ч гэсэн Бурхан үүнтэй зууралддаггүй. Үгүйсгэгдэх ёстой зүйл үгүйсгэгдэж, таягдагдах ёстой нь таягдан хаягдана. Гэтэл хүн Бурханы удирдлагын ажлын өчүүхэн хэсгээс зуурснаараа өөрийгөө Бурхантай дайсагнуулдаг. Энэ нь хүний утгагүй явдал биш гэж үү? Энэ хүний мэдлэггүй байдал биш гэж үү? Бурханы ерөөлийг олж авахгүй байхвий гэдгээсээ эмээж, болгоомжлох тусам хүмүүс их ерөөлийг олж авч чадахгүй, эцсийн ерөөлийг хүртэж чадахгүй болдог. Хуулийг боол мэт сахьдаг хүмүүс бүгд хуулинд хамгийн үнэнч болохоо харуулдаг ба тэд хуулинд хандах тийм үнэнч байдлыг хэдий их харуулна, төдий чинээ Бурханыг эсэргүүцдэг босогчид болдог. Учир нь одоо бол Хуулийн эрин үе биш, харин Хаанчлалын эрин үе бөгөөд өнөөдрийн ажлыг өнгөрсөн үеийн ажилтай жишиж болохгүй, өнгөрсөн үеийн ажлыг өнөөдрийн ажилтай харьцуулж болохгүй. Бурханы ажил өөрчлөгдсөн, хүний хэрэгжүүлэлт ч мөн өөрчлөгдсөн; энэ нь хуулиас зуурч, загалмайг үүрэх явдал биш. Иймээс хууль болоод загалмайд хандах хүмүүсийн үнэнч байдал Бурханы зөвшөөрлийг олж авахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “БУРХАНЫ АЖИЛ БА ХҮНИЙ ХЭРЭГЖҮҮЛЭЛТ”-ээс

Ариун Сүнсний ажил алхам бүрдээ илүү их өсөж өдрөөс өдөрт өөрчлөгддөг; маргаашийн илчлэл өнөөдрийнхөөс ч илүү бөгөөд алхам алхмаар илүү өндөрт ахиж байдаг. Хүнийг төгс болгох Бурханы ажил энэ юм. Хэрвээ хүн хурдыг нь гүйцэж чадахгүй бол хэдийд ч орхигдож болзошгүй. Хэрвээ хүнд дуулгавартай зүрх сэтгэл байхгүй бол тэрээр эцсийг нь хүртэл дагаж чадахгүй. Өмнөх эрин үе өнгөрөн одсон; одоо бол шинэ эрин үе. Шинэ эрин үед шинэ ажил хийгдэх ёстой. Ялангуяа хүн төгс болгуулах сүүлчийн эрин үед Бурхан шинэ ажлыг бүр ч илүү хурдтайгаар гүйцэтгэнэ. Тиймээс зүрх сэтгэлдээ дуулгаваргүй хүнд Бурханы мөрийг дагахад хэцүү байх болно. Бурхан ямар ч дүрэм журмыг сахьдаггүй, мөн Тэр Өөрийнхөө ажлын ямар ч үе шатыг өөрчлөгдөшгүй гэж үздэггүй. Харин ч Түүний хийдэг ажил илүү шинэлэг, илүү дээд зэргийн болж байдаг. Түүний ажил алхам бүрдээ улам илүү бодитой болж, хүний бодит хэрэгцээтэй улам илүү зохицдог. Хүн зөвхөн ийм төрлийн ажлыг мэдэрснийхээ дараа л өөрийн зан чанарын эцсийн өөрчлөлтөд хүрч чадна. Амийн талаарх хүний мэдлэг улам илүү өндөр түвшинд хүрдэг, үүний адилаар Бурханы ажил илүү өндөр түвшинд хүрдэг. Зөвхөн ийм байдлаар л хүн төгс болгуулж, Бурханы хэрэгцээнд тохирно. Нэг талаар хүний үзлийг няцааж, эргүүлэхийн тулд, нөгөө талаар хүнийг илүү өндөр, илүү бодит байдал руу, Бурханд итгэх итгэлийн хамгийн өндөр түвшин рүү хөтлөхийн тулд Бурхан ийм маягаар ажилладаг, ингэснээр эцэст нь Бурханы хүсэл биелж чадна. Дуулгаваргүй уг чанартай бөгөөд дур зоргоороо эсэргүүцдэг бүхэн Бурханы хүчирхэг шуурхай урагшилж буй ажлын энэ үе шатанд ард орхигдох болно; зөвхөн дуртайяа дуулгавартай байж, баяртайгаар өөрсдийгөө даруу байлгадаг хүмүүс л замын төгсгөл хүртэл урагшилна. Ийм төрлийн ажилд, хэрхэн захирагдаж, өөрсдийн үзлийг хойш тавихыг та нар бүгдээрээ сурах ёстой. Авч байгаа алхам бүрдээ анхааралтай байх ёстой. Хэрвээ та нар хэнэггүй бол Ариун Сүнсээр гологдсон хүмүүсийн нэг төдийгүй Бурханы ажлыг тасалдуулсан нэгэн болох нь гарцаагүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэн сэтгэлээр Бурханыг дуулгавартай дагадаг нэгнийг Бурхан гарцаагүй олж авах болно”-оос

Бурханы ажил эрчимтэй хөгжиж, шашны янз бүрийн бүлэглэл болон сүмийн үйлчлэлийг ажигладаг “алдартнууд”-ыг холоос хол зайлуулж, ялангуяа та нарын дундах дүрэм журмыг мөрдөх дуртай тэдгээр “мэргэжилтнүүд”-ийг дөрвөн зүгт тараан бутаргаж байна. Бурханы ажил хүлээдэггүй, ямар ч зүйлд түшиглэдэггүй ба өсгийгөө чирдэггүй. Энэ нь хажуу дахь хэн нэгнийг татаж эсвэл чирдэггүй; хэрэв чи гүйцэж чадахгүй бол хэдэн жилийн турш дагасан ч бай хамаагүй чи хаягдах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “ХЭВИЙН СҮНСЛЭГ АМЬДРАЛЫН ТУХАЙ”-аас

Өмнөх:Эзэний илрэлтийг угтан авах чадвартай байхын тулд бид хэрхэн сэргэг байж, хүлээх ёстой вэ?

Дараах:Библийг баримталснаар бид Эзэний мөрийг дагаж, Түүний ирэлтийг угтаж чадах уу?

Танд таалагдаж магадгүй