44. Бурханы хүмүүс гэж юу вэ? Үйлчлэл үзүүлэгчид гэж юу вэ?

Холбогдох Бурханы үг:

Ухаалаг таван охин нь Миний бүтээсэн хүмүүсийн дундах Миний хөвгүүд, Миний ардуудыг төлөөлдөг. Газар дээр төрсөн мөртөө Надаар авхуулдаг учраас тэднийг “охид” гэж нэрлэдэг; тэднийг ариун гэж дуудаж болох тул “охид” гэж нэрлэдэг. Дээр дурдсан “тав” гэдэг нь Миний урьдчилан тогтоосон хөвгүүд, ардуудын минь тоог төлөөлдөг. “Мунхаг таван охин” нь үйлчлэл үзүүлэгчдийг хэлдэг. Тэд аминд өчүүхэн төдий ч ач холбогдол өгөлгүй, зөвхөн гадаад зүйлсийг хөөцөлдөн Надад үйлчлэл үзүүлдэг (Тэдэнд Миний чанар байхгүй учир юу ч хийсэн бай, тэр нь гадаад зүйл байдаг), бас тэд Миний чадварлаг туслагчид байж чаддаггүй учир “мунхаг охид” гэгддэг. Дээр дурдсан “тав” нь Сатаныг төлөөлдөг бөгөөд тэднийг “охид” гэж дууддаг нь Надаар байлдан дагуулагдаж, Миний төлөө үйлчлэл үзүүлэх чадвартай гэсэн утгатай—гэвч ийм хүмүүс ариун биш тул үйлчлэл үзүүлэгч гэж нэрлэдэг.

“Үг нь махбодоор илэрсэн” номын Христийн эхэн үеийн айлдваруудын “116-р бүлэг”-ээс эш татав

Тийм болохоор шинэ арга барил байх болно: Миний үгийг уншиж, үүнийг өөрсдийн амь хэмээн хүлээн авдаг хүмүүс Миний хаанчлалд байдаг бөгөөд тэд Миний хаанчлалд байдаг болохоор Миний хаанчлалын ардууд билээ. Миний үгийг удирдамж болгодог учраас тэднийг Миний ардууд гэдэг хэдий ч энэ цол нь Миний “хөвгүүд” гэж дуудуулахаас огтхон ч дорд биш юм. Бурханы ард болчихсоныхоо дараа бүгд Миний хаанчлалд дээд зэргээр үнэнч зүтгэж, үүргээ биелүүлэх ёстой. Миний захиргааны зарлигийг зөрчсөн хэн ч атугай Миний шийтгэлийг хүртэх ёстой. Энэ бол бүгдэд өгөх Миний зөвлөгөө билээ.

“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “1-р бүлэг”-ээс эш татав

Бурханы өмнө тайван байдаг хүмүүс л амийг үнэлж, сүнсээр нөхөрлөхийг үнэлж, Бурханы үгээр цангаж, үнэнийг эрэлхийлдэг. Бурханы өмнө амар тайван байхыг үнэлдэггүй, Бурханы өмнө тайван байх явдлыг хэрэгжүүлдэггүй хэн боловч нэрэлхүү, өнгөцхөн бөгөөд дэлхий ертөнцөд татагддаг, амьгүй билээ; тэр Бурханд итгэдэг гэж хэлдэг ч гэсэн ердөө л дүр эсгэж байгаа юм. Эцэстээ Бурханы төгс болгож, бүрэн гүйцэд болгодог хүмүүс нь Түүний өмнө тайван байж чаддаг хүмүүс мөн. Тиймээс Бурханы өмнө тайван байдаг хүмүүс агуу ерөөлөөр ивээгддэг. Бурханы үгийг идэж, уухад өдөртөө хомсхон цаг гаргадаг хүмүүс, гаднын хэрэг явдалд завгүй автаж, амийн оролтыг чухалчилдаггүй хүмүүс—эдгээр нь бүгд өсөх ирээдүйгүй хоёр нүүртнүүд юм. Бурханы өмнө тайван байж чаддаг, Бурхантай жинхэнээсээ ярилцаж чаддаг хүмүүс бол Бурханы ард билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгах тухай”-аас эш татав

Яг одоо ихэнх хүн (ууган хөвгүүдээс бусад бүх хүн гэсэн үг) энэ нөхцөл байдалд байна. Би эдгээр зүйлийг маш тодорхой хэлдэг бөгөөд энэ хүмүүс ямар ч хариу үйлдэлгүй, өөрсдийнхөө махан биеийн жаргалд л анхаарсаар байдаг—тэд идээд, дараа нь унтдаг; унтаад, дараа нь иддэг, мөн Миний үгийг тунгаадаггүй. Хэдий тэд эрч хүчтэй байсан ч энэ нь түр зуур л байх бөгөөд дараа нь тэд урьдын хэвээр үлдэж, Миний үгийг огтоос сонсоогүй мэт ердөөс үл өөрчлөгдсөн байдаг. Эд бол ямар ч ачаагүй, байдаг л нэг хэрэггүй хүмүүс—хамгийн илэрхий хүний хүчийг мөлжигчид юм. Дараа нь Би тэднийг нэг нэгээр нь хаях болно. Санаа бүү зов! Би тэднийг нэг нэгээр нь ёроолгүй нүх рүү буцаан илгээнэ. Ариун Сүнс ийм хүмүүс дээр хэзээ ч ажиллаагүй бөгөөд тэдний хийдэг бүхэн хүлээн авсан авьяас билгээс нь урган гардаг. Би энэ авьяас билгийн талаар ярихдаа, энэ бол Миний үйлчлэл үзүүлэгч буюу ямар ч амьгүй хүн гэсэн утгаар хэлдэг. Би тэдний хэнийг ч хүсдэггүй бөгөөд бүгдийг нь таягдан хаяна (харин яг одоо тэд бага зэрэг ашиг тустай хэвээр байна).

“Үг нь махбодоор илэрсэн” номын Христийн эхэн үеийн айлдваруудын “102-р бүлэг”-ээс эш татав

Эдгээр үйлчлэл үзүүлэгчийн үүрэг юу вэ? Бурханы сонгосон хүмүүст үйлчлэх юм. Ихэнхдээ тэд Бурханы ажилд үйлчилж, хамтран ажиллаж, сонгосон хүмүүсээ бүрэн төгс болгоход нь Бурханд туслах үүрэгтэй… Үйлчлэл үзүүлэгчийн ялгамж чанар бол үйлчлэл үзүүлдэг хүн, харин Бурханы хувьд тэд бол ердөө л Түүний бүтээсэн бүх зүйлийн нэг; зүгээр л тэд үйлчлэл үзүүлэгчийн үүрэгтэй юм. Хоёулаа л Бурханы бүтээл болохын хувьд, үйлчлэл үзүүлэгч болон Бурханы сонгосон хүмүүсийн хооронд ялгаа байдаг уу? Үнэндээ байдаггүй. Нэр төдий бол, ялгаа бий; мөн чанараараа болон гүйцэтгэх үүргийн хувьд ялгаатай боловч Бурхан энэ бүлэг хүнд шударга бус ханддаггүй. Тэгвэл яагаад энэ хүмүүсийг үйлчлэл үзүүлэгчид гэж тодорхойлдог вэ? Та нар энэ талаар зарим нэг ойлголттой болох ёстой! Үйлчлэл үзүүлэгчид үл итгэгчдийн дундаас гардаг. Тэднийг үл итгэгчдийн дундаас гардаг гэж дурдангуут тэд ижилхэн муу гарал үүсэлтэй нь илэрхий байдаг: Тэд бүгд бурхангүй үзэлтнүүд бөгөөд өмнө нь ч бас тийм байсан; тэд Бурханд итгэдэггүй, Бурханд, үнэнд, бүх эерэг зүйлд дайсагнадаг байсан. Тэд Бурханд, Түүний оршин тогтнолд итгэдэггүй байсан. Тэгэхээр тэд Бурханы үгийг ойлгох чадвартай юу? Тэд бараг л ойлгох чадваргүй гэж хэлж болно. Амьтад хүний үгийг ойлгох чадваргүй байдгийн адилаар үйлчлэл үзүүлэгчид Бурханы юу хэлж байгаа, Түүний шаардлага юу болох, яагаад Тэр ийм шаардлага тавьдгийг ойлгож чаддаггүй. Тэд ойлгодоггүй, ийм зүйлс тэдэнд ойлгомжгүй байх бөгөөд тэд гэгээрээгүй хэвээр үлддэг. Энэ шалтгааны улмаас бидний ярьсан шиг амь энэ хүмүүст байдаггүй. Амьгүйгээр хүмүүс үнэнийг ойлгож чадах уу? Тэд үнэнээр зэвсэглэдэг үү? Тэдэнд Бурханы үгийн туршлага, мэдлэг байдаг уу? (Үгүй.) Үйлчлэл үзүүлэгчдийн гарал үүсэл ийм билээ. Гэхдээ Бурхан энэ хүмүүсийг үйлчлэл үзүүлэгчид болгодог тул тэдэнд тавих Түүний шаардлагад стандарт байсаар байдаг; Тэр тэднийг дорд үздэггүй, бас тэдэнд хайхрамжгүй ханддаггүй. Хэдийгээр тэд Түүний үгийг ойлгодоггүй, амь байхгүй боловч Бурхан тэдэнд сайхан ханддаг, тэдэнд тавих Түүний шаардлагад стандарт байсаар байдаг. Бурханд үнэнч байж, Түүний хэлснийг хийх гэсэн эдгээр стандартын талаар та нар дөнгөж сая ярьсан. Чи үйлчлэл хийхдээ хэрэгтэй газар нь эцсээ хүртэл үйлчлэх ёстой. Хэрвээ чи үнэнч үйлчлэл үзүүлэгч байж, бүр эцсээ хүртэл үйлчилж, чамд Бурханы даалгасан даалгаврыг биелүүлж чадвал үнэ цэнтэй амьдралаар амьдарна. Ингэж чадвал чи үлдэж чадна. Хэрвээ чи арай илүү хичээл зүтгэл гаргаж, арай илүү чармайж, Бурханыг мэдэх хүчин чармайлтаа нэмэгдүүлж чаддаг, Бурханыг мэдэх тухай бага ч гэсэн ярьж чаддаг бол, Бурханд гэрчлэл хийж чадвал, түүнчлэн Бурханы хүслээс зарим зүйлийг ойлгож, Бурханы ажилд хамтран ажиллаж, Бурханы санаа зорилгод бага ч гэсэн санаа тавьж чадвал үйлчлэл үзүүлэгч хэмээх чиний хувь тавилан өөрчлөгдөнө. Тэгээд энэхүү хувь тавилангийн өөрчлөлт нь юу байх вэ? Чи зүгээр нэг үлдэж чадахаа болино. Биеэ авч яваа байдал, хувийн хүсэл тэмүүлэл, эрэлхийлэлд чинь үндэслэн Бурхан чамайг сонгогдсон хүмүүсийн нэг болгоно. Хувь тавилангийн чинь өөрчлөлт энэ байх болно. Үйлчлэл үзүүлэгчдийн хувьд үүнээс хамгийн сайхан зүйл нь юу вэ? Бурханы сонгосон хүмүүсийн нэг болж чадах нь юм… Энэ нь сайн зүйл үү? Тийм ээ, энэ бас сайн мэдээ: Энэ нь үйлчлэл үзүүлэгчийг төлөвшүүлж болно гэсэн үг юм. Үйлчлэл үзүүлэгчийн хувьд, Бурхан түүгээр үйлчлүүлэхээр урьдчилан тогтоомогц тэр мөнхөд үйлчилнэ гэсэн үг биш; заавал ийм байх албагүй. Энэ хүний хувь хүнийх нь биеэ авч явах байдалд нь тааруулан Бурхан түүнийг зохицуулж, хариу өгнө.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө X”-аас эш татав

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Бурханы ардууд гэж юу вэ? Бурханы ардууд болох бүх хүн нь Хаанчлалын эрин үед үлдэж, амьд гарч чадах хүмүүс юм. Тэд бол Бурханы ажлыг туулж, үнэнийг олж авсан, шинэ амьтай хүмүүс билээ. Бурханы ардууд Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй, үнэнийг хэрэгжүүлэх чадвартай байдаг бөгөөд эцэст нь олон шалгалт, цэвэршүүлэлт, гай зовлон, гамшгийг туулсныхаа дараа төгс болгуулсан байдаг. Тэд бол Бурханы ажлыг туулснаар төгс болгуулсан хүмүүс юм. Бурханы ардууд болох бүх хүнд гурван шинж бий. Нэгдүгээрт, тэд Бурханыг хүндлэх зүрх сэтгэлтэй бөгөөд энэ нь гол зүйл юм. Хоёрдугаарт, тэд харьцангуй сайн хүн чанартай, сайн нэр хүндтэй байдаг бөгөөд ихэнх хүн тэднийг сайшаадаг. Гуравдугаарт, тэд үүргээ үнэнчээр хийдэг. Энэ гурван шинжийг бүрдүүлсэн хэн боловч Бурханы ардуудын нэг мөн билээ. Бурханы ардуудын хувьд хэв чанар нь хэр өндөр байх нь хамаагүй юм; тэд ядаж л дундаж хэв чанартай, ердийн үнэнийг ойлгох чадвартай байдаг боловч гол нь хүндлэх зүрх сэтгэл, сайн хүн чанартай байдаг. Хаана ч байрлуулж, ямар ч үүрэг гүйцэтгэ гэж хүссэн бай, тэд нэлээд найдвартай байдаг. Тэд нүүрэн дээр чинь нэг янз байгаад, ар хударгаар чинь өөр зан гаргадаггүй, зальхай бус байдаг бөгөөд наанаа зөвшөөрч, цаанаа эсэргүүцдэггүй. Тэд нэлээд үнэнч, итгэл даахуйц байж, бусдын итгэлийг олдог. Ийм бүх хүн нь тун сайн хүн чанартай, нэлээд үнэнч байдаг бөгөөд тэд Хаанчлалын эрин үе дэх Бурханы ардууд билээ.

“Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл” номоос эш татав

Үйлчлэл үзүүлэгчид үнэнийг амиа болгон олж аваагүй байдаг бөгөөд Бурханд ердөө л үйлчлэл үзүүлдэг. Тэд Бурханыг гэх чин сэтгэл болон итгэлтэй, харьцангуй сайн хүн чанартай байдаг боловч үнэнд төдийлөн дуртай байдаггүй. Тэд урам зоригтоо түшиглэн Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадаж, ямар ч бэрхшээлийг туулахад бэлэн байдаг. Тэгээд Бурханыг эцсээ хүртэл дагаж, хэзээ ч хагацахгүй. Ийм учраас үнэнч үйлчлэл үзүүлэгч хүмүүс үлдэх болно… Яагаад тэднийг үйлчлэл үзүүлэгч гэдэг вэ? Учир нь тэд үнэнийг эрэлхийлдэггүй. Үнэнийг эрэлхийлдэг хүмүүст ч мөн завхралаа илчлэх мөч, ялагдан унах үе байдаг боловч засалт, харьцалт, ухралт бүтэлгүйтлийг туулж, эсвэл Бурханы гэрээс хөөгдсөнийхөө дараа тэд: “Үнэнгүй хүн маш хөөрхийлөлтэй юм байна, халуун сэтгэлд түшиглэгч хүн бат зогсож чаддаггүй юм байна! Үнэнийг хэрэгжүүлж, үнэнийг ойлгож чадахгүй бол үүргээ хэзээ ч стандартад нийцтэл биелүүлж чадахгүй юм байна. Энэ чинь үйлчлэл үзүүлэгч бус уу? Би үйлчлэл үзүүлэгч байж болохгүй. Бурханы зүрх сэтгэлийг тайтгаруулж, Бурханы хайрыг хариулахын тулд би үнэнийг эрэлхийлж, үүргээ стандартад нийцүүлэн биелүүлэхээр чармайх ёстой” хэмээн ухаардаг. Тэгээд сэрж, үнэнийг эрэлхийлж эхлэн, эцэстээ зарим үнэнийг үнэхээр олж авч, үнэхээр Бурханыг хүндэлдэг зүрх сэтгэлтэй болж эхэлдэг. Тэгвэл ийм хүмүүс үйлчлэл үзүүлэгч хэвээр байдаг уу? Тэд зарим үнэнийг эзэмшдэг, Бурханыг хүндэлж, хайрладаг зүрх сэтгэлтэй учраас Бурханы ардуудад харьяалагддаг. Тэгээд дуулгаваргүй болж, эсэргүүцмэгцээ үүнийгээ ухааран Бурханд гэмшиж, дараа нь өөрчлөгддөг; ийм хүн бол үнэнийг амиа болгон олж авсан нэгэн билээ.

Бурханы ард, үйлчлэл үзүүлэгч хоёрын хооронд ихээхэн ялгаа бий юу? Тийм их, тийм илэрхий биш боловч мөн чанартаа үнэхээр ялгаатай. Үйлчлэл үзүүлэгчид Бурханаас эмээх зүрх сэтгэл бараг байдаггүй бөгөөд хамгийн ихдээ л: “Бурханыг бүү гомдоо! Бурханыг гомдоовол шийтгүүлнэ шүү!” гэж хэлдэг. Ийм жаахан зүйлийг Бурханыг хүндлэх жинхэнэ хүндлэл гэж тооцож болох уу? Бурханыг үнэхээр хүндэлдэг зүрх сэтгэлтэй хүмүүс нь Бурханыг гомдоох эсэхээс гадна үнэний эсрэг явж байгаа эсэх, Бурханы үгийн эсрэг явж байгаа эсэх, ямарваа зүйлийг хийх нь Бурханд дуулгаваргүй явдал эсэх, Бурханы зүрх сэтгэлийг шархлуулж болох эсэх, мөн өөрсдөө Бурханыг хэрхэн хангалуун байлгаж чадах эсэхийг харгалзан үздэг. Тэд энэ бүх талыг харгалзан үздэг бөгөөд энэ нь Бурханыг хүндлэх зүрх сэтгэлтэй байгаа хэрэг юм. Бурханыг хүндлэх зүрх сэтгэлтэй хүн үнэнийг хэрэгжүүлэх зуураа наад зах нь ёрын муугаас хол байж, Бурханыг эсэргүүцэх зүйл хийхээс татгалзаж чаддаг; тэрээр энэхүү үндсэн шалгуурыг давах чадвартай байдаг. Бурханыг хүндлэх зүрх сэтгэлтэй байх гэж үүнийг хэлдэг. Бурханыг хүндлэх зүрх сэтгэлтэй байх, Бурханаас жаахан айдаг зүрх сэтгэлтэй байх хоёрт ялгаа бий. Хэрэв Бурханыг хүндэлдэг зүрх сэтгэлтэй хүн зарим үнэнийг үнэхээр ойлгон, Бурханы зарим үгийг хэрэгжүүлж чадвал амийг гарцаагүй эзэмшсэн байдаг; үнэнийг амиа болгосон хүн Бурханы ардуудад харьяалагддаг. Үйлчлэл үзүүлэгчид үнэнийг амиа болгоогүй, үнэнд дургүй байдаг бөгөөд Бурханд итгэх итгэлийг л эзэмшдэг. Түүнчлэн тэдэнд ядаж л халуун сэтгэл болон дундаж хүн чанар бий; тэд Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадахад бэлэн байдаг. Гэр оронд нь хэчнээн олон бэрхшээл гарч, өөрсдөө ямар ч нөхцөл, шалгалттай тулгарлаа гэсэн Бурханд тууштай үйлчлэл үзүүлэн, эцсээ хүртэл ухралгүй үнэнч байдаг. Эдгээр нь үлдэх хүмүүс буюу үнэнч үйлчлэл үзүүлэгчид юм. Зарим үйлчлэл үзүүлэгч эцсийг нь хүртэл үйлчилдэггүй; ерөөл хүртэхгүй гэдгээ дуулмагц үйлчлэл үзүүлэхээ больдог. Сайн үйлчлэл үзүүлж чаддаггүй зарим үйлчлэл үзүүлэгч өөрсдөд нь харьцалт хийхийг хэнд ч зөвшөөрдөггүй. Өөрсөдтэй нь хэн нэгэн харьцмагц, “Би үйлчлэл үзүүлэхээ болилоо, гэртээ харилаа” гэж хэлдэг. Баривчлагдах гэх зэрэг ноцтой нөхцөлтэй тулгарсан зарим үйлчлэл үзүүлэгч хулчийж, ухарч буцдаг. Зарим нь үйлчлэлийнхээ явцад гэр бүлийнхээ амьдралд санаа зовсоор л байдаг: “Гэр бүл маань яаж амьдрах бол? Би буцаж очоод, жаахан мөнгө олох хэрэгтэй, нөхөр (эсвэл эхнэр), хүүхдээ сайн харж хандах ёстой.” Тэд анжис дээр гараа тавьчхаад арагш хардаг бөгөөд Бурханд огт үнэнч бус байдаг. Ийм төрлийн үйлчлэл үзүүлэгчид стандартад нийцдэггүй тул бүгд таягдуулах болно.

“Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл” номоос эш татав

Урьд нь, Бурханы ардуудын тухай ямар ч ойлголтгүй олон хүн байв. Эцсийн эцэст Бурханы ардууд гэж юу вэ? Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрсөн бид Түүний ардууд гэдэг нь үнэн бус уу? Төгс Хүчит Бурханы нэрийг хүлээн зөвшөөрөх үедээ чи Түүний ардуудын нэг болдог юм биш. Тэгэхийн тулд төгс болгуулах үйл явц байдаг ба үүнд шалгуур бий. Энэхүү шалгуур нь юу вэ? Энэ нь үүргээ стандартад нийцүүлэн биелүүлсэн байх явдал бөгөөд тэр үед л Бурханы ардуудын нэг болдог; үүрэгтээ энэ шалгуурыг хангаагүй хүмүүс бол Бурханы ардууд биш юм. Тэд Бурханы ардууд биш. Нарийн хэлбэл, тэд үйлчлэл үзүүлэгчид юм—дадлагын энэхүү хугацаанд тэднийг ингэж нэрлэдэг. Үнэнийг хараахан олж аваагүй хүмүүсийг үйлчлэл үзүүлэгчид гэдэг. Хүн үнэнийг олж авчхаад, хэрэг явдлыг зарчмын дагуу зохицуулж чаддаг бол амийг олж авсан гэсэн үг юм. Үнэнийг амиа болгосон хүмүүс л үнэхээр Бурханы ардууд билээ.

“Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл” номоос эш татав

Өмнөх: 43. Хүний эцсийн үр дүнг Бурхан юунд үндэслэн тодорхойлдог вэ?

Дараах: 45. Аврал хүртэж, төгс болгуулсан хүмүүст өгсөн Бурханы амлалтууд юу вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

9. Бурханы тухай мэдлэгтэй болж чадахын тулд эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг яагаад туулах шаардлагатай тухай

Хүний төсөөлөл нь эцсийн эцэст хоосон учраас Бурханы жинхэнэ нүүр царайг орлож чадахгүй; Бурханы төрөлх чанар болоод Бурханы Өөрийн ажлыг хүн дуурайж чадахгүй.

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх