Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханд гэрчлэл хийх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

41. Ёрын муу үйл гэж юу вэ? Ёрын муу үйлийн илрэлүүд нь юу вэ?

Холбогдолтой Бурханы үгс:

Ах эгч нарын дундаас өөрсдийн сөрөг байдлыг үргэлжид гаргагчид нь Сатаны боолууд ба тэд чуулганыг үймүүлдэг. Эдгээр хүмүүс нэг л өдөр хөөгдөн, таягдуулах учиртай. Хэрэв хүмүүс Бурханд итгэхдээ дотроо Бурханыг хүндэтгэн бишрэх сэтгэлийг тээдэггүй бол, хэрэв тэдэнд Бурханд дуулгавартай байх зүрх сэтгэл байхгүй бол тэд Бурханы төлөө ямар ч ажил хийж чадахгүй байгаад зогсохгүй, харин ч эсрэгээрээ Бурханы ажлыг үймүүлэн, Бурханыг эсэргүүцдэг хүмүүс болно. Бурханд итгэгч хүн нь Бурханд дуулгавартай бус эсвэл Бурханыг хүндэтгэн биширдэггүй, харин үүний оронд Түүнийг эсэргүүцдэг бол энэ нь итгэгчийн хувьд асар том гутамшиг юм. Итгэгчийн үг хэл, үйл хөдлөл нь хэзээ ямагт хайхрамжгүй ба итгэгч бус хүний адил хориогүй бол тэрхүү итгэгч нь итгэгч бус хүнээс хавь илүү хорон муу юм; тэд бол нийтлэг чөтгөр. Чуулган дотор хорон яриагаа дэгдээгч хүмүүс, ах эгч нарын дотроос хов живийг тараагч, зөрчлийг өдөөгч, бүлэглэлийг үүсгэгч хүмүүс нь чуулганаас хөөгдөх нь зүйтэй. Гэвч энэ цаг үе нь Бурханы ажлын өөр нэгэн эрин тул эдгээр хүмүүс нь хоригдсон байгаа, учир нь тэд бол таягдалтын бай болох хувь төөрөгтэй юм. Сатанаар завхруулагдсан хүмүүс бүгд ялзармал зан чанартай байдаг. Гэтэл зарим хүмүүс зөвхөн ялзармал зан чанартай байхад, ийм байдаггүй өөр бусад хүмүүс бий, тэд зөвхөн ялзармал сатаны зан чанартай байгаад зогсохгүй, тэдний уг чанар нь мөн туйлын хорлонтой байдаг. Ийм хүмүүсийн хийдэг, хэлдэг бүхэн нь зөвхөн тэдний ялзармал сатаны зан чанарыг илэрхийлээд зогсохгүй, тэд өөрсдөө жинхэнэ диавол Сатан юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх сануулга”-аас

Чуулган бүрт чуулганыг үймүүлэгч хүмүүс, Бурханы ажилд саад бологч хүмүүс бий. Эдгээр хүмүүс нь бүгд Бурханы гэр бүлийн дотор баг зүүсэн Сатан юм. Ийм хүн Миний өмнө дүрд тоглож, хүндэтгэл үзүүлж, бөхөлзөн тонголзож, хамуурсан нохой шиг ааль гаргаж, өөрийн хувийн зорилгодоо хүрэхийн төлөө өөрийн “бүхэн”-ийг зориулахдаа онцгой сайн, гэвч тэд муухай дүр төрхөө ах эгч нарын өмнө харуулдаг. Тэд үнэнийг хэрэгжүүлж байгаа хүнийг харахаараа тэдэн рүү дайрч давшлан, тэднийг ялгаварлан гадуурхах ба тэднээс илүү аймшигтай нэгнийг харахаараа тэдэнд долигнож, зусардан чуулган дотор дураараа дургигч шиг аашилна. Ихэнх чуулганд тэдний дунд иймэрхүү “тэр газрыг хорлогч могой”, иймэрхүү “долоодог нохой” бий гэж хэлж болно. Тэд хамтдаа сэм гэтэцгээж, нэгэн рүүгээ нууцаар ирмэн дохилцох ба хэн нь ч үнэнийг хэрэгжүүлдэггүй. Хамгийн хорт нэгэн нь “ахлагч чөтгөр” ба хамгийн нэр хүндтэй нь тэднийг удирдаж, өөрсдийн тугийг өндөрт байлгана. Эдгээр хүмүүс чуулганы дотор ямар ч хяналтгүй аашилж, өөрсдийн сөрөг хандлагыг тарааж, үхлийг чөлөөлж, дуртайгаараа үйлдэж, юу дуртайгаа хэлнэ, хэн ч тэднийг зогсоож зүрхлэхгүй ба тэд тэр чигтээ сатаны зан чанараар дүүрсэн байдаг. Тэд үймээн тарьж эхлэнгүүт үхлийн уур амьсгал чуулганд нэвтрэн ордог. … Хэрэв чуулган дотор хэд хэдэн хорлогч могой, мөн тэднийг дагадаг ямар ч ялган таних чадваргүй зарим нэгэн жижиг ялаа байгаа бол, хэрэв тэдгээр чуулган үнэнийг харсны дараа ч тэдгээр могойны нягт холбоо, арга залиас салж чадахгүй байгаа бол тэдгээр мунхагууд эцсийн дүнд таягдуулах болно. Эдгээр жижиг ялаа хэдий ямар нэгэн аймшигтай зүйл хийгээгүй ч тэд бүр ч илүү зальтай, бүр ч илүү аргатай, бултагч ба ийм хүн бүр таягдуулах болно. Нэг ч хүнийг үлдээхгүй байх болно!

Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх сануулга”-аас

Чи одоо Бурханы энэ бүх үйл хэргийг харж байгаа, гэсэн ч чи одоо ч эсэргүүцэн, тэрсэлж, захирагддаггүй; чи өөрийнхөө дотор олон зүйлийг өвөрлөдөг ба хүссэн зүйлээ хийдэг; чи өөрийн шунал тачаал, дуртай зүйлээ дагадаг—энэ нь тэрслүү байдал; энэ нь эсэргүүцэл. Махан биеийн төлөө, өөрийн шунал тачаалын төлөө, өөрийн дуртай зүйлсийн төлөө, дэлхийн төлөө, Сатаны төлөө гүйцэтгэж буй Бурханд итгэх итгэл бол бохир заваан; энэ нь эсэргүүцэл ба тэрслүү байдал. Одоо бүх төрлийн итгэл байгаа: Зарим хүмүүс гай гамшгаас хоргодох газар эрж хайдаг ба бусад нь ерөөл олж авахаар эрэлхийлдэг, тэгэхэд зарим хүмүүс нууц далд явдлуудыг ойлгохыг хүсдэг ба бусад нь мөнгө олж авахаар оролддог. Бүх төрлийн эсэргүүцэл байдаг; тэд бүгд доромжлал! Хүн эсэргүүцэж, тэрсэлж байна гэвэл—энэ нь эдгээр зүйлстэй хамаатай байдаггүй гэж үү? Олон хүмүүс одоо дургүйцэж, гомдоллож, шүүлт хийдэг. Эдгээр нь хорон санаатны хийдэг бүх зүйл; тэд бол хүний эсэргүүцэл ба тэрслүү байдал; тийм хүмүүс Сатанаар эзэмшүүлж, нөлөөнд нь ордог.

Үг нь махбодоор илэрсэн номын “Өнөөг хүртэл бүх хүн төрөлхтөн хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой”-оос

Хүний нөхөрлөл:

Төрөл бүрийн хорон мууг үйлдэж байгаагийн илрэл юу вэ? Харцгаая. Эхний илрэл нь Бурханы гэрт хүн Бурханыг болон Бурханы ажлыг шүүх үед тохиодог. Бурханы тухай, мөн Ариун Сүнсний ашигладаг хүний тухай тогтмол үзэлд автах үүнд хамаарна. Зарим хүн бүр дайсагнал өвөртөлж, Бурханы сонгогдсон хүмүүсийг мэхлэх, Бурханы гэрийн ажилд саад хийхийн тулд Бурханы тухай сөрөг байдал, үзлийг хаа сайгүй түгээн, Бурханы тухай болон Ариун Сүнсний ашигладаг хүний тухай цуу яриа түгээдэг. Энэ бол хорон муугийн дээд юм. Эдгээр нь Бурханы сонгогдсон хүмүүсийн амийн оролт болон Бурханы гэрийн ажилд хамгийн их саад хийж, хор учруулдаг. Ийм учир энэ нь хорон муугийн дээд юм. Энэ маягийн хорон муу үйл хийж чаддаг бүх хүн хорон мууг үйлдэгчид мөн. Хоёр дахь илрэл гэвэл, Бурханы гэрийн зарим удирдагч Бурханы зорилгод анхаарал хандуулахгүй, Бурханы өөрсдөд нь даалгасан амин чухал ажлыг хийдэггүй. Оронд нь тэд өөрсдөдөө гэрчлэл хийж, аливааг байр сууриа хадгалах гэж хийдэг. Тэд Бурханы гэрт өөрсдийн итгэлт туслагч, хамсаатнууддаа төрөл бүрийн удирдах албан тушаал бэлтгэдэг. Энэ төрлийн хүн бас хорон мууг үйлдэгч юм. Чи үнэхээр үнэнийг эрэлхийлдэг, Ариун Сүнсний ажилтай хүмүүст удирдах албан тушаал зэхэхийн оронд, өөрийн хамсаатан, итгэлт туслах, зусарчдыг чухал албан тушаалуудад томилдог. Чи Бурханы сонгогдсон хүмүүсийн амийн оролтод саад бэрхшээл бий болгоогүй гэж үү? Иймээс, энэ төрлийн хүмүүс мөн л хорон мууг үйлдэгчид юм. Бурханы гэр өөрсдийг нь дээр өргөж, удирдагчдаа болгож байхад тэд өөрсдөдөө гэрчлэл хийж, өөрсдийгөө гайхуулдаг бөгөөд Бурханд, Бурханд байгаа бүхэн, Түүний болох бүхэнд огт гэрчлэл хийдэггүй. Тэд Бурханы үгийн үнэнийг хэлэлцдэггүй, хүмүүсийг үнэнд ороход залж чиглүүлдэггүй. Тэд ажилдаа үргэлж байр сууриа хамгаалах гэж зүтгэдэг. Тэд байр суурь, нэр хүндийнхээ төлөө ярьж, үргэлж өөрсдөдөө гэрчлэл хийдэг. Тэд Бурханы сонгогдсон хүмүүс дунд өөрийн байр суурийг хамгаалж, дээгүүрх хүмүүсийн зүрх сэтгэлд байр сууриа хамгаалдаг. Ийм төрлийн хүн бол антихрист юм. Антихрист хүмүүс бүгд хорон мууг үйлдэгчид байдаг. Бас нэгэн илрэл бий. Зарим хүн үүргээ гүйцэтгэдэг ч Бурханд юу ч зориулдаггүй. Тэд ердөө хийж буй дүр эсгэж байгаа хэрэг. Тэд аливааг хийхдээ махан бие, хувийн сонирхлоо дагадаг. Үүний уршгаар тэд Бурханы гэрт их гай тарьж, санхүүгийн их хохирол учруулдаг. Энэ төрлийн хүн бол хорон мууг үйлдэгч юм. Үүнээс гадна, өөрөө үнэнийг эрэлхийлдэггүй хэрнээ өрөөл бусдад үнэнийг эрэлхийлэхэд нь саад хийдэг, Бурханы сонгогдсон хүмүүст саад болохын тулд үргэлж сөрөг байдал болон үл итгэгчид, шашны хүмүүсийн төөрөлдсөн харах өнцгийг түгээдэг хүмүүс мөн хорон мууг үйлдэгчдийн ангилалд багтана.

Аминд орох тухай номлол, нөхөрлөл (II) дэх “Бурхан хэрхэн бүх төрлийн хүмүүсийн төгсгөлийг зохицуулдаг тухай”-аас

Бурханы ажлыг тасалдуулж, саад болох ба шууд Бурханы эсрэг явах гучин хорон муу үйл

1. Чуулган дахь үүргээ шударгаар биелүүлэхгүй байх, атаа жөтөөнд суурилсан маргалдаан, байр суурийн төлөөх тэмцэлдээнд оролцох, улмаар чуулганы амьдралыг эмх замбараагүй болгох нь хорон муу үйл юм.

2. Хэрүүлийн үр цацах, бүлэглэл үүсгэх, үймээн дэгдээх, улмаар чуулган хуваагдахад хүргэж, чуулганы ажилд ноцтой саад бэрхшээл учруулах нь хорон муу үйл юм.

3. Үнэнийг хайрлахгүй байх, дүрсгүйтэх, зөрчилдөөн үүсгэх, хүмүүсийн хооронд зөрчилдөөн өдөөн хатгах, чуулганы амьдралын амар тайван байдлыг алдагдуулах нь хорон муу үйл юм.

4. Худал хэлэх, хүмүүсийг залилан мэхэлж, хуурах, бодит байдлыг байнга мушгин гуйвуулах, эмх замбараагүй байдал үүсгэхийн тулд харыг цагаантай холих нь хорон муу үйл юм.

5. Хүмүүсийг төөрөгдөлд оруулж, улмаар үнэнийг эрэлхийлэх боломжгүй, явах замгүй болгож, өөрсдийгөө Сатан болон чөтгөрүүдэд наалдахад хүргэхийн тулд худал зүйл, тэрс үзэл тараах нь хорон муу үйл юм.

6. Хүмүүсийг хуурж, чуулганы амьдралд саад учруулж, хүмүүсийг хүйтэн хөндий, Бурханаас тусгаарлагдмал болгохын тулд үгүйсгэл, үхэл тарааж, үзэл бодол илэрхийлэх нь хорон муу үйл юм.

7. Өөрт тань үнэний бодит байдал байхгүй, хүнлэг чанар муутай гэдгээ та сайн мэдэж байгаа хэдий ч удирдагчийн албан тушаалын төлөө тууштай тэмцсэнээр эмх замбараагүй байдал үүсгэх нь хорон муу үйл юм.

8. Хүний нүүрэн дээр нэг зан гаргаж, араар нь өөр зан гаргах, сөрөг хүчнийг төлөөлж ажиллахын зэрэгцээ даган мөрдөж байгаа мэт дүр исгэх, дээд албан тушаалтнаа хуурах, доод албан тушаалтнаа мэхлэх, хүмүүсийг хуурахын тулд хоёр нүүр гаргах нь хорон муу үйл юм.

9. Асуудлыг шийдвэрлэхдээ үнэний тухай нөхөрлөх чадваргүй байх, хүмүүсийг өр хонзон авахад хүргэх үүднээс нотолгоо бүрдүүлэх боломжийг алддаггүй байх, хүмүүсийг зэмлэхдээ өөрийн байр суурийг хамгаалдаг байх нь хорон муу үйл юм.

10. Удирдагч, ажилчдын гэм нүглийг асуудал болгох, тэдэнтэй зөв зохистой харьцдаггүй байх, тэдний хэвийн ажилд нь нөлөөлөх нь хорон муу үйл юм.

11. Хуурамч удирдагчдын эсрэг эрс арга хэмжээ авахдаа хүмүүсийн эсрэг өш хонзон авах, хүмүүст ял өгөх, тэдэнд гэмших боломж үл олгох, сандрал үүсгэх нь хорон муу үйл юм.

12. Хариуцлагагүй удирдагч, ажилчин байж, хорон муу хүмүүс чуулганд саад учруулж байхад идэвхгүй суух, чуулганы ажлыг өндөрт өргөхгүй байх нь хорон муу үйл юм.

13. Бодит асуудлыг ажлын зохицуулалтын дагуу шийдвэрлэх тал дээр өөрийн үүрэгт ажлыг хийхгүй байх, хорон муу санаатай хүмүүст чуулганд саад учруулахыг зөвшөөрөх нь хорон муу үйл юм.

14. Ажлын зохицуулалтыг ноцтойгоор зөрчиж, аливаа зүйлийг өөрийн дураар хийх, эцсээ хүртэл үнэний эсрэг явах, Бурханы сонгосон хүмүүст хор хохирол учруулах нь хорон муу үйл юм.

15. Хэрэв удирдагч болон ажилчид үнэнийг үл хэрэгжүүлж, галзуу мэт аашилж, хяналт харгалзалтыг үл хүлээн авч, Бурханы сонгосон хүмүүсийг шүүмжлэх нь хорон муу үйл юм.

16. Хэрэв удирдагч, ажилчид өөрсдийн хүсэл сонирхлыг дагаж, үнэний бодит байдалгүй хүмүүсийг сонгон ашиглаж, бодит ажлыг хийх чадваргүй байвал, мөн маш муу үр нөлөө үзүүлвэл энэ нь хорон муу үйл юм.

17. Өөрийн үүрэгт ажлыг эхнээсээ дуустал нь хайхрамжгүй хийж, ямар ч үр нөлөөгүй ажиллаж, сайнаасаа илүү их хор хохирол учруулж, чуулганы ажилд ноцтой нөлөө үзүүлвэл энэ нь хорон муу үйл байна.

18. Өөрөө үнэнийг үл хэрэгжүүлж, бусдыг үүрэгт ажлаа хийж, сайн үйл хийхээс нь зайлсхийлгэвэл энэ нь хорон муу үйл байна.

19. Шийдвэрлэхээс татгалзаж, хялбарчлах, огтхон ч дуулгавартай биш байх, хэт ямбалж, хүссэн зүйлээ ямар ч хязгаарлалтгүйгээр хийх замаар чуулганд саад учруулах нь хорон муу үйл юм.

20. Өөрөө өөрийгөө шаргуу гэрчлэх, өөрийгөө өндөрт өргөх, хуурамч гэрчлэл хийх, өөрийгөө бусдаар бишрүүлэхээр танилцуулах. Үүнийг хүмүүсийг хуурах гэж ангилах бөгөөд энэ бол хорон муу үйл юм.

21. Муу, хорон санаатай хүмүүстэй үргэлж харилцаж, сүлбэлдэх, үргэлж хорон муу санаатай хүмүүсийн ашиг сонирхлын төлөө ярих, чуулганы ажилд саад учруулах нь хорон муу үйл юм.

22. Хорон муу хүмүүсийг дагаж, хэрэг төвөгт орооцолдох, чуулганы ажилд саад учруулж, чуулганы амьдралд нөлөө үзүүлэх, эцсээ хүртэл буруугаа хүлээхгүй байх нь хорон муу үйл юм.

23. Үргэлж амбицтай байж, байр суурь хөөх, бусдыг хуурахын тулд байнга үзэл бодол талаар, эрх мэдлийн төлөө тэмцэхдээ янз бүрийн арга хэрэгсэл ашиглах нь хорон муу үйл юм.

24. Сайн мэдээг номлохдоо бохир арга хэрэглэх, Бурханы нэрийг гутаах, хамгийн муу үр нөлөө үзүүлж, хүмүүсийн дургүйг хүргэх нь хорон муу үйл юм.

25. Хувирсан хүмүүст анхаарал халамж тавихгүй байх, бараг бүрэн хариуцлагагүй байх, сайн мэдээний ажилд ноцтой нөлөө үзүүлэх нь хорон муу үйл юм.

26. Хандив өргөлийг хулгайлах, тансаг байдлаас шуналтайгаар таашаал авах, бодит ажил хийхгүй байх, чуулганы ажлыг ноцтойгоор саатуулах нь хорон муу үйл юм.

27. Чуулганы хандив, тусламжийн хөрөнгө санхүүг шамшигдуулах, Бурханы орон гэрийн мөнгийг буруугаар ашиглах, авлигал авч, доройтох, хамгийн муу үр нөлөө үзүүлэх нь хорон муу үйл юм.

28. Бурханы орон гэрт өгсөн өргөлд хариуцлагагүй хандах, өргөлийг хуурамч удирдагч, антихристүүд болон агуу улаан луунд өгөх нь хорон муу үйл мөн.

29. Чуулган болон ах эгч нараас урвах, тэр байтугай Сатанд үйлчлэл үзүүлэх, удирдагч болон ажилчдыг хянах, мөшгих нь хорон муу үйл мөн.

30. Үргэлж садар самуу, хорон муу санаатай байх, замбараагүй бэлгийн харьцаанд орох, ижил хүйстэнтэй бэлгийн харьцаанд орох, чуулганы амьдралд саад учруулж, маш муу үр нөлөө үзүүлэх нь хорон муу үйл мөн.

Төгс Хүчит Бурханы чуулганы ажлын зохицуулалтын сонгосон тойм дахь “Бурханы сонгосон хүмүүсийн тодорхой байдлаар ялгаж салгадаг байх ёстой сайн үйл, хорон муу үйл ба янз бүрийн төөрөгдөл”-өөс

Өмнөх:Сайн үйл гэж юу вэ? Сайн үйлийн илрэлүүд нь юу вэ?

Дараах:Бурхан ямар хүмүүсийг авардаг вэ? Ямар хүмүүсийг Тэр таягдан хаядаг вэ?

Танд таалагдаж магадгүй