Асуулт 5: Эзэн Есүс бие махбодтой болсон Бурхан байсан; энэ нь маргаангүй. Одоо та нар Төгс Хүчит Бурхан бол махбодод эргэн ирсэн Эзэн Есүс гэж гэрчлэл хийдэг боловч шашны номлогчид болон ахлагчид, та нарын итгэдэг зүйл бол зүгээр л хүн гэж хэлдэг ба та нарыг хууртсан гэдэг. Бид үүний учрыг олж чаддаггүй. Эзэн Есүс махбод болж, золин авралын ажлыг хийхээр ирсэн байх үед Иудейн фарисайчууд ч бас, Тэр бол зүгээр л нэг хүн, Түүнд итгэдэг хэн боловч хууртсан хэмээн хэлж байсан. Тиймээс Бурхан бие махбодтой болох тухай үнэний энэ талыг бид эрж хаймаар байна. Бие махбодтой болох гэж яг юу вэ, бие махбодтой болохын мөн чанар юу вэ? Энэ талаар бидэнд нөхөрлөнө үү.

Хариулт:

Бие махбодтой болсон Бурхан болох Эзэн Есүст итгэж байгаа итгэл чинь хуурамч биш. Гэхдээ яагаад та нар Эзэн Есүст итгэдэг вэ? Та нар үнэхээр Эзэн Есүс бол Бурхан гэж боддог уу? Библид тэмдэглэгдсэн зүйлээс болж, Ариун Сүнсний ажлаас болж та нар Эзэн Есүст итгэдэг. Гэхдээ та нар юу ч гэж хэлсэн бай, Эзэн Есүстэй нүүр тулан уулзаагүй л бол Эзэн Есүсийг мэднэ гэж хэлж үнэхээр зүрхлэх үү? Эзэнд итгэх итгэлдээ та нар Эзэн Есүс бол Христ, амьд Бурханы Хүү гэж хэлсэн Петрийн үгийг л давтаж байгаа ч Эзэн Есүс бол Бурханы илрэл, Бурхан Өөрөө мөн гэдэгт итгэдэг үү? Эзэн Есүсийн бурханлаг мөн чанарыг ойлгодог гэж хэлж зүрхлэх үү? Хэрвээ Эзэн Есүс дахин ирээд үнэнийг илэрхийлсэн бол та нар Түүний дуу хоолойг таньж чадна гэж баталж зүрхлэх үү? Эзэн Есүст итгэх итгэл чинь “Эзэн Есүс” хэмээх хоёрхон үгэнд итгэх итгэлээс цаашгүй. Та нар Түүнд нэр төдий л итгэдэг. Эзэн Есүсийн бурханлаг мөн чанарыг та нар ойлгодоггүй. Хэрвээ ойлгодог юм бол яагаад Бурханы Сүнсний дуу хоолойг ялган таньж чаддаггүй юм бэ? Төгс Хүчит Бурханы илэрхийлдэг үнэн Бурханаас гарч ирдэг, энэ нь Ариун Сүнсний дуу хоолой, үг мөн гэдгийг яагаад та нар хүлээн зөвшөөрдөггүй юм бэ? Өнөөдөр Бурханы дуу хоолойг голж, Бурханы илэрхийлдэг үнэнийг үгүйсгэж байгаагаас чинь харахад та нар бие махбодтой болсон Бурханыг мэддэггүй гэдэгт би итгэлтэй байна! Хэрвээ та нар хоёр мянган жилийн өмнө, Эзэн Есүс тунхаглаж, Өөрийн ажлыг хийж байсан эрин үед төрсөн бол Эзэн Есүсийг яллахаар Иудейн ахлах тахилчид, хуулийн багш нар, фарисайчуудтай нэгдэх байсан нь гарцаагүй. Тийм биш гэж үү? Иудейн ахлах тахилчид, хуулийн багш нар, фарисайчууд олон жилийн турш цор ганц Бурханд итгэсэн боловч яагаад Эзэн Есүсийг таньж чадаагүй юм бэ? Тэд яагаад Түүнийг загалмайд цовдолсон юм бэ? Асуудал нь юу байсан бэ? Эцсийн өдрүүдэд шашны ертөнцийн пастор, ахлагч нар яагаад Ариун Сүнсний дуу хоолойг сонсож чаддаггүй юм бэ? Тэд яагаад эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажлыг ялласаар байдаг юм бэ? Энэ тухай бодоод үз: Бурханд итгэдэг боловч бие махбодтой болсон Бурханыг хүлээн зөвшөөрч чаддаггүй хүн антихрист биш гэж үү? Иудейн удирдагчид, бие махбодтой болсон Бурхан буюу Эзэн Есүсийг эсэргүүцэж, ялласан. Тэд бүгд Бурханы ажлаар илчлэгдсэн антихристүүд байсан юм. Бие махбодтой болсон Төгс Хүчит Бурханыг эсэргүүцэж, ялладаг эцсийн өдрүүд дэх шашны ертөнцийн пастор, ахлагч нарын хувьд тэд ч бас Бурханы ажлаар илчлэгдсэн антихристүүд биш гэж үү? Шашны ертөнц дэх пастор, ахлагч нарын ихэнх нь эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг эсэргүүцэж, ялладаг гэдгийг бид тодорхой харж чадна; тэд Төгс Хүчит Бурханы ажлыг хараагүй царайлж, Түүний үгийг үнэнээсээ чагнахгүйгээр сонсдог. Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтнийг ариусгаж, аврах бүх үнэнийг илэрхийлчихсэн. Тэрээр бүлэг хүмүүсийг байлдан дагуулж, аварч, ялагчид болгон төгс болгосон. Хаанчлалын сайн мэдээ дэлхий даяар түгэж байгаа, энэ нь зогсошгүй! Шашны ертөнцийн пастор, удирдагч нар Бурханы ажлын баримтуудыг хараагүй байж таарах уу? Тэд яаж “Төгс Хүчит Бурханд итгэх нь нэг хүнд итгэх явдал” гэх мэтийн утгагүй юм хэлж чаддаг байна аа? Энд ямар асуудал байна вэ? Өндөр тэнгэрийн тодорхойгүй Бурханд итгэдэг хүн олон байдаг боловч бие махбодтой болсон Бурханыг мэддэг хүн цөөхөн гэдгийг л энэ нь харуулж байна. Өөрийг нь эсэргүүцсэн фарисайчуудыг Эзэн Есүс яагаад ялласан бэ? Яагаад гэвэл, тэд ердөө өндөр тэнгэрийн тодорхойгүй Бурханд итгэдэг байсан боловч бие махбодтой болсон Бурханыг яллаж, эсэргүүцсэн юм.

Ахлах тахилчид, хуулийн багш нар, фарисайчууд Эзэн Есүсийн үг болон ажлын эрх мэдэл, хүч чадлыг тодорхой харсан. Тэгээд тэд яаж Эзэн Есүсийг ичгүүр сонжуургүйгээр эсэргүүцэж, яллаж, доромжилж чадав аа? Тэр чөтгөрүүдийн захирагч Беелзебүлээр дамжуулан чөтгөрийг хөөж, хүнийг мэхлэхээр зорьдог гэж тэд хэлсэн ба бүр Түүнийг загалмай дээр амьдаар нь цовдолсон; энэ нь юуг харуулдаг вэ? Тэд Эзэн Есүсийг эгэл жирийн хүн гэж үзсэн учраас энэ бүхнийг хийгээгүй гэж үү? Тэдний хэлсэнчлэн “мужааны хүү, Назарынх биш гэж үү?” Фарисайчуудын үзлээр бол Бурханы махбод болсон бие ер бусын чадвартай байх ёстой байсан. Тэр том биетэй, хүчирхэг галбиртай, баатарлаг төрхтэй, нөлөө бүхий байх ёстой. Түүний үг газар чичрүүлж, чих дөжрөм хангинах ёстой, тэдгээр нь хүний зүрх сэтгэлд айдас хуруулж, тэгснээр хэн ч Түүнд ойртож зүрхлэхгүй байх ёстой. Тийм биш бол, Түүнийг Бурхан гэж тооцож болохгүй. Үнэндээ бие махбодтой болох гэдэг нь юу гэсэн үг болох талаар өчүүхэн ч ойлголт тэдэнд байгаагүй, тэд Эзэн Есүсийн үг болон ажлаас үнэнийг олж, Бурханы зан чанар, Бурханд юу байгаа, Тэр юу болохыг олж мэдэхээр эрж хайгаагүй. Тэд Эзэн Есүсийг эгэл жирийн хүн гэж авч үзээд, өөрсдийнхөө үзэл, төсөөлөлд үндэслэн Түүнийг шүүж, доромжилсон. Тэд Бурханд итгэдэг байсан ч гэсэн Түүнийг мэдээгүй, бүр Түүнийг эсэргүүцсэн гэдгийг энэ нь баталдаг. Одоо шашны ертөнцийн пастор, ахлагч нар бидний итгэдэг Нэгнийг ердөө хүн гэж хэлдэг. Энэ нь, Иудейн ахлах тахилчид, хуулийн багш нар, фарисайчууд Эзэн Есүсийн дагалдагчдыг яллаж байснаас огт ялгаагүй. Та нарын харж байгаачлан, шашны ертөнцийн ихэнх пастор, ахлагч нар урьдын хоёр нүүрт фарисайчуудаас ямар ч ялгаагүй: Тэд бүгд Бурханд итгэхийн зэрэгцээ Түүнийг бас эсэргүүцэж байдаг. Тэд бол Христийг Өөрийг нь үгүйсгэх зуураа өндөр тэнгэрийн тодорхойгүй Бурханыг л хүлээн зөвшөөрдөг өөдгүй амьтад! Христийг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагадаг хүмүүсийг яллах ямар эрх тэдэнд байгаа юм бэ?

Эцсийн өдрүүдэд Бурхан хүмүүсийн дунд Өөрийн үгийг илэрхийлж, Өөрийн ажлыг хийхийн тулд дахин махбодод ирсэн. Тэр энэ удаа бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан болж ирсэн. Гадаад төрхөөрөө Төгс Хүчит Бурхан яг л жирийн хүн шиг харагддаг ба хүмүүстэй цуг бодитоор амьдарч, тэдний дунд амьдарч, тэдний амьдралд оролцдог. Тэрээр хүний хэрэгцээний дагуу үнэнийг илэрхийлж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийдэг. Төгс Хүчит Бурханы ажлыг туулахдаа бид Төгс Хүчит Бурханы үгийг чихээрээ сонссон. Тэр Бурханы удирдлагын төлөвлөгөөний нууцуудыг илчилж, өөрөөр хэлбэл, хүн төрөлхтнийг аврах Бурханы ажлын гурван үе шатны дотоод түүх, Бурханы удирдлагын төлөвлөгөөний зорилго, бие махбодтой болохын нууц, Сатан хүн төрөлхтнийг хэрхэн завхруулдаг, хүнийг Сатан завхруулсны мөн чанар ба үнэн, Бурхан хүнийг хэрхэн ариусгаж, аварч, төгс болгодог, Бурханы шүүлтийн ажлын утга учир, зорилго, Бурхан хэнийг хайрлаж, хэнийг хараадаг, хэн аврагдаж, хэн устгагдах, хүний хүрэх газар, төрөл бүрийн хүмүүсийн төгсгөл, Бурханы хаанчлал хэрхэн газар дээр биеллээ олох гэх мэтийг илчлэхийг бид нүдээрээ харсан. Эдгээр үнэнийг илэрхийлэх зуураа Төгс Хүчит Бурхан хүний сатанлаг зан чанар, Бурханыг эсэргүүцдэг уг чанар, мөн чанарыг бас шүүж, ил болгон, Сатанаар нэвт шувт завхруулагдсан мөн чанар, баримтаа харж, хэчнээн биеэ тоосон, өөрийгөө хөөргөдөг, тэрслүү, аминч болохоо харж, огтхон ч хүний төрхгүй, Бурханы өмнө амьдрах үнэ цэнгүй гэдгээ харах боломжийг бидэнд олгодог. Гэсэн ч Бурхан бие махбодтой болж, бузар завхарсан хүмүүсийн дунд даруухнаар нуугдаж, амьдарч, хүнийг шүүж, илчилж, аврахын тулд үнэнийг илэрхийлж байгаа. Бурханы амийн мөн чанар маш эелдэг бөгөөд хүндтэй гэдгийг бид гүнээ мэдэрсэн. Хүн төрөлхтнийг гэх Бурханы хайр маш бодитой! Бурханы үгийн шүүлтийг туулснаараа бид Бурханы зөвт, ариун, халдашгүй зан чанарыг сайтар мэддэг болж, Төгс Хүчит Бурханы үгийн эрх мэдэл, хүч чадлыг мэдэрсэн. Өөрийн мэдэлгүйгээр Бурханыг гэх хүндлэл зүрх сэтгэлд минь нэмэгдэж, бид үнэнийг эрж хайж эхэлсэн ба амь зан чанар маань өөрчлөгдөж эхэлсэн. Энэ үед л бид бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан биднийг ариусгаж, аврах бүх үнэнийг илэрхийлж, биеэ тоосон, тэрслүү зан, сатанлаг зан чанараасаа салж, үнэнч шударга хүний төрхийг амьдран харуулах боломж олгосон гэдгийг үнэхээр ухаарсан юм. Төгс Хүчит Бурхан бидний дунд амьдарч, чуулгануудаар алхдаг. Гаднаа Тэр зүгээр л эгэл жирийн хүн мөртөө үнэнийг илэрхийлж, Бурханы зөвт зан чанар, Бурхан юу болох, Түүнд юу байгаа бүхнийг харуулдаг. Түүнийг дагаж, Түүний ажлыг туулдаг хүмүүс үнэн, зам, амийг хүлээн авсан. Бурханы ажилладаг зам үнэхээр бодитой, ухаалаг болохыг тэд хардаг. Бурхан хэчнээн даруухан, нууцлаг болохыг, хэчнээн хайр татам болохыг, мөн Бурханд ямар ч биеэ тоосон зан байхгүй, Бурханы зан чанар ялзарсан биш гэдгийг тэд хардаг. Хамгийн Дээд Бурхан Өөрийгөө асар өндөр, хүчирхэг галбиртай биеэр, хүн шүтэн мөргөхөөс өөр аргагүй тийм биеэр хувцасласан бол зүйд нийцэх байлаа. Гэхдээ Бурхан үүнийг хийгээгүй. Завхарсан хүнийг аврахын тулд Бурхан Өөрийгөө эгэл жирийн махбодоор хувцаслаж, ердийн хүний төрхтэй болж, завхарсан хүмүүс бидэнтэй хамт амьдрахаар ирсэн. Тэрээр үг илэрхийлж, хэрэгцээний маань дагуу биднийг шүүж, хангадаг. Бурхан ердийн нэг хүний бие махбодтой болж, асар их гутаан доромжлол, зовлонг аль хэдийн туулсан. Үүнээс гадна, Тэр завхарсан хүмүүсийн гүтгэлэг, яллалт, гололт, мөн түүнчлэн ХКН-ын засгийн газрын мөрдлөг, хавчлагыг туулсан, тэгсэн ч гэсэн Бурхан үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтнийг аврах ажлыг гүйцэтгэхийн тулд хэмжээлшгүй их хүсэл зоригийн хүчээр цөхрөлтгүй үргэлжлүүлдэг. Хүн төрөлхтнийг аврахын тулд Бурхан ер бусын их тарчлаан амссан! Хүн төрөлхтнийг гэх Бурханы хайр маш их бодитой! Үүнээс бид Бурхан хэчнээн ариун, агуу болохыг харж болно. Түүнийг дүрслэх нэг ч үг байхгүй! Төгс Хүчит Бурхан биднийг Бурхан руу ойр аваачиж, Бурхантай нүүр тулан уулзуулдаг, ингэснээр бид Түүнийг харж, Түүнийг мэдэж, Түүнийг үнэхээр хайрлаж чаддаг, ингэх нь Бурханаар төгс болгуулах боломжийг бидэнд олгодог ба бид Бурханыг үнэхээр шүтэн мөргөж, дуулгавартай дагаж чадна. Бидний итгэдэг Төгс Хүчит Бурхан бол махбодод эргэн ирсэн Эзэн Есүс мөн гэдгийг бид бүгд зүрх сэтгэлдээ хүлээн зөвшөөрсөн. Тэр бол хүн, бас Бурхан. Төгс Хүчит Бурхан бол цорын ганц Бурхан, тэнгэр, газар, бүх зүйлийг Бүтээгч! Гэтэл шашны ертөнцийн пастор, ахлагч нар биднийг ердийн хүнд итгэлээ гэж ялладаг. Одоо би та нараас асууя: Бүх хүний дундаас хэн үнэн болон Бурханы дуу хоолойг илэрхийлэх чадвартай вэ? Хүмүүсийн дундаас хэн хүн төрөлхтнийг ариусгаж, аврах ажлыг маш бодитоор гүйцэтгэж чадах юм бэ? Хүмүүсийн дундаас хэн, Бурханы ажлыг туулснаар Бурханыг жинхэнээсээ мэддэг, дуулгавартай дагадаг хүмүүс болж төгс болох боломжийг завхарсан хүнд олгож чадах вэ? Хэн ч байхгүй, нэг ч байхгүй! Төгс Хүчит Бурхан л тийм бодитой ажил хийх чадвартай. Төгс Хүчит Бурхан л дэлхийн Аврагчийн илрэл юм. Тэр бол бие махбодтой болсон бодитой Бурхан. Зөвхөн Төгс Хүчит Бурхан л хүн төрөлхтнийг аварч, сайхан хүрэх газраар хүн төрөлхтнийг хангаж чадна!

“Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариулт” номоос эш татав

Бие махбодтой болсон Бурхан гэж юу болох, бие махбодтой болсон Бурханы мөн чанар юу болох тухайд бол үүнийг Эзэнд итгэгч бидний ойлгож чаддаггүй үнэний нууц гэж хэлж болно. Хэдэн мянган жилийн турш, Эзэн Есүс бол бие махбодтой болсон Бурхан мөн гэдгийг итгэгчид мэдэж байсан мөртөө бие махбодтой болсон Бурхан болон Түүний мөн чанарыг хэн ч ойлгож чадаагүй. Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан ирэх үед л үнэний энэ нууц хүн төрөлхтөнд илчлэгдсэн. Төгс Хүчит Бурханы үгээс хэдэн хэсгийг уншицгаая.

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “‘Бие махбодтой болох’ нь Бурхан махбодоор илрэх явдал; Бурхан Өөрийн бүтээсэн хүн төрөлхтний дунд махбодын дүрээр ажилладаг. Иймээс, бие махбодтой болохын тулд Бурхан эхлээд махбод буюу хэвийн хүн чанартай махбод байх ёстой; энэ нь хамгийн үндсэн урьдач нөхцөл юм. Үнэндээ, Бурхан бие махбодтой болохын цаад учир нь Бурхан махбодод амьдарч, ажилладаг бөгөөд чухам мөн чанартаа Бурхан махбод болж, хүн болдог” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махбодын мөн чанар”).

Бие махбодтой болсон Бурханыг Христ гэдэг ба Христ бол Бурханы Сүнсний өмссөн махбод билээ. Энэхүү махбод нь махан биетэй ямар ч хүнтэй адилгүй. Христ бол мах, цуснаас бүрдсэн бус, харин Сүнсний биелэл учраас ийм ялгаа байгаа юм. Түүнд хэвийн хүн чанар, бүрэн дүүрэн бурханлаг чанарын аль аль нь бий. Түүний бурханлаг чанарыг ямар ч хүн эзэмшдэггүй. Түүний хэвийн хүн чанар нь махбод дахь бүх хэвийн үйл ажиллагааг хангадаг байхад бурханлаг чанар нь Бурханы Өөрийн ажлыг гүйцэтгэдэг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Христийн мөн чанар бол Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд дуулгавартай байх явдал юм”).

Хэвийн хүн чанартай Христ бол дотор нь Сүнс биеллээ олсон махбод бөгөөд хэвийн хүн чанар, хэвийн эрүүл ухаан, хүний бодлыг эзэмшиж байдаг. ‘Биеллээ олно’ гэдэг нь Бурхан хүн болж, Сүнс махбод болдог гэсэн үг; илүү тодорхой хэлэх юм бол, энэ нь Бурхан Өөрөө хэвийн хүн чанартай махбодод оршиж, үүгээрээ Өөрийн бурханлаг ажлыг илэрхийлдэг үе юм—энэ нь биеллээ олсон буюу бие махбодтой болсон гэсэн үг билээ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махбодын мөн чанар”).

Тэр бол Бурханы мөн чанартай хүн учраас бүтээгдсэн бүх хүнээс дээгүүр, Бурханы ажлыг гүйцэтгэж чадах өөр ямар ч хүнээс дээгүүр байдаг. Иймээс Түүнийх шиг хүний бүрхүүлтэй бүх хүний дундаас, хүн чанарыг эзэмшдэг бүх хүний дундаас зөвхөн Тэр л бие махбодтой болсон Бурхан Өөрөө бөгөөд бусад нь бүгд бүтээгдсэн хүн билээ. Хэдийгээр тэд бүгдээрээ хүн чанартай ч гэсэн, бүтээгдсэн хүмүүст хүн чанар л байдаг байхад бие махбодтой болсон Бурхан бол өөр: Түүний махбод хүн чанартай байдгаар зогсохгүй, үүнээс ч чухал нь бурханлаг чанартай байдаг. Түүний хүн чанарыг махбодынх нь гадаад төрхөөс болон өдөр тутмын амьдралаас нь харж болно, гэхдээ Түүний бурханлаг чанарыг ухамсарлахад хэцүү байдаг. Яагаад гэвэл, Түүний бурханлаг чанар Түүнд хүн чанар байгаа үед л илэрхийлэгддэг ба хүмүүсийн төсөөлдөгтэй адил ер бусын байдаггүй, үүнийг харах нь хүмүүст туйлын хэцүү байдаг… Бурхан махбод болдог тул Түүний мөн чанар нь хүн чанар ба бурханлаг чанарын хослол юм. Энэ хослолыг Бурхан Өөрөө буюу газар дээрх Бурхан Өөрөө гэж нэрлэдэг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махбодын мөн чанар”).

Төгс Хүчит Бурханы үгээс бид, бие махбодтой болох гэдэг нь Бурханы Сүнс махбодоор хувцаслах буюу Бурханы Сүнс хэвийн хүн чанар, хэвийн хүний сэтгэхүйтэй махбодод биеллээ олж, улмаар эгэл жирийн, хэвийн хүн болоод хүмүүсийн дунд ажиллаж, үг хэлдэг гэдгийг харж байна. Энэхүү махбод хэвийн хүн чанартай, гэхдээ бас бүрэн бурханлаг чанартай. Гадаад төрхөөрөө Түүний махбод жирийн, хэвийн харагддаг хэдий ч Бурханы ажлыг хариуцаж, Бурханы дуу хоолойг илэрхийлж, хүмүүсийг залж чиглүүлж, аварч чаддаг. Яагаад гэвэл, Түүнд бүрэн бурханлаг чанар бий. Бүрэн бурханлаг чанар гэдэг нь Бурханы Сүнсний эзэмшдэг бүхэн—Бурханы төрөлх зан чанар, Бурханы ариун агаад зөвт мөн чанар, Бурханд юу байгаа, Тэр юу болох бүхэн, Бурханы төгс хүчит байдал, мэргэн ухаан, Бурханы эрх мэдэл, хүч чадал—энэ бүхэн нь махбодод биеллээ олсон гэсэн үг юм. Энэ махбод бол Христ бөгөөд ажил хийж, хүн төрөлхтнийг аврахын тулд энд газар дээр байгаа бодитой Бурхан билээ. Гадаад төрхөөрөө Христ нь эгэл жирийн, хэвийн хүний Хүү боловч мөн чанартаа бүтээгдсэн хүмүүс биднээс өөр. Бүтээгдсэн хүнд зөвхөн хүн чанар байдаг ба бурханлаг мөн чанарын өчүүхэн төдий ч ул мөр байдаггүй. Харин Христэд хэвийн хүн чанар байгаад зогсохгүй; үүнээс ч чухал нь бүрэн бурханлаг чанар бий. Иймээс Түүнд Бурханы мөн чанар байдаг, Тэр Бурханыг бүхэлд нь төлөөлж, Бурхан Өөрөө болохын хувьд бүх үнэнийг илэрхийлж, Бурханы зан чанарыг болон Бурханд юу байгаа, Тэр юу болох бүхнийг илэрхийлж, бидэнд үнэн, зам, амийг хүртээж чадна. Бүтээгдсэн нэг ч хүн ийм чадвартай байж чадахгүй. Христ Өөрийн махбодоор ажиллаж, үг хэлж, Бурханы зан чанар болон Бурханд юу байгаа, Тэр юу болох бүхнийг илэрхийлдэг. Тэр Бурханы үгийг хэрхэн илэрхийлж, Бурханы ажлыг хэрхэн хийдэг нь хамаагүй, хэвийн хүн чанарын дотор үргэлж ийнхүү хийдэг. Тэр хэвийн махбодтой бөгөөд ямар ч ер бусын зүйл байхгүй. Бурхан махбодод ирж, аль хэдийн эгэл жирийн хүн болсон гэдгийг энэ нь нотолдог. Энэхүү эгэл жирийн, хэвийн махбод “Үг нь махбодоор илэрсэн” хэмээх баримтыг биелүүлсэн юм. Тэр бол бие махбодтой болсон бодитой Бурхан билээ. Христ бүрэн бурханлаг чанартай учраас Бурханыг төлөөлж, үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтнийг аварч чадна. Христ бүрэн бурханлаг чанартай учраас Бурханы үгийг зүгээр л нэвтрүүлж, дамжуулдаггүй, харин Бурханы үгийг шууд илэрхийлж чаддаг. Тэрээр хэдийд ч, хаана ч үнэнийг илэрхийлж, бүх хүн төрөлхтнийг хангаж, усалж, хариулж, залж чиглүүлж чаддаг. Христ бүрэн бурханлаг чанартай учраас л Тэр бол Бурханы ялгамж чанар, мөн чанартай гэдгийг нотлоход энэ нь хангалттай. Тийм учраас Тэр бол бие махбодтой болсон Бурхан, бодитой Бурхан Өөрөө гэж бид хэлдэг.

Бие махбодтой болохын хамгийн агуу нууц нь Бурханы махбодын хэмжээ сүрлэг том уу, эсвэл ердийн хүнийхтэй адилхан уу гэдэгтэй бараг хамаагүй. Харин ч энэ нь бүрэн бурханлаг чанар энэхүү хэвийн махбод дотор нуугдаж байдаг гэдэг баримттай хамаатай. Бидний нэг нь ч энэ нууцлаг бурханлаг чанарыг олж илрүүлж, эсвэл харах чадваргүй. Эзэн Есүсийг ажлаа хийхээр ирэх үед хэрвээ хэн ч Түүний дуу хоолойг сонсоогүй, Түүний үг болон ажлыг туулаагүй бол Эзэн Есүс бол Христ, Бурханы Хүү гэдгийг хэн ч таньж мэдэхгүй байсан юм. Иймээс Бурхан бие махбодтой болох нь хүмүүс бидний дунд нууцаар буун ирэх хамгийн шилдэг арга юм. Эзэн Есүсийг ирэх үед бидний хэн нь ч Тэр бол Христ, бие махбодтой болсон Бурхан гэдгийг гадаад төрхөөс нь таньж чадахгүй байх байсан, мөн Түүний хүн чанар дотор нуугдаж байсан бурханлаг чанарыг бидний нэг нь ч харж чадахгүй байх байсан. Эзэн Есүс үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтнийг золин аврах ажил хийсний дараа л Түүний үг эрх мэдэл, хүч чадалтай байсан гэдгийг зарим хүн олж мэдсэн, тэгээд л тэд Түүнийг дагаж эхэлсэн. Амилсныхаа дараа Эзэн Есүсийг хүмүүст харагдах үед л Тэр бол бие махбодтой болсон Христ, Бурханы илрэлт гэдгийг хүн төрөлхтөн ухаарсан юм. Хэрвээ Тэр үнэнийг илэрхийлж, Өөрийн ажлыг хийгээгүй бол хэн ч Түүнийг дагахгүй байх байлаа. Христ, Бурханы илрэлт гэдгээ Тэр гэрчлээгүй бол хэн ч Түүнийг танихгүй байх байв. Хэрвээ Тэр үнэхээр бие махбодтой болсон Бурхан юм бол махбод нь ер бусын чанартай байх ёстой: Тэр ханхар, хүчирхэг биетэй, өндөр сүрлэг төрх байдалтай супер хүн байх ёстой, мөн эрх мэдэл, хүч чадалтайгаар ярих ёстойгоор үл барам, хаа явсан газартаа тэмдэг, гайхамшгуудыг үзүүлэх ёстой—махбод болсон Бурхан ийм байх учиртай гэж хүн үзэл, төсөөлөлдөө итгэдэг. Хэрвээ гадаад төрх нь ердийн л нэг хүн шиг эгэл жирийн бөгөөд хэвийн хүн чанартай бол Тэр яавч бие махбодтой болсон Бурхан биш гэж тэд боддог. Эргээд санацгаая. Үг хэлж, ажил хийхээр бие махбодтой болох үедээ Эзэн Есүс үнэн болон Бурханы дуу хоолойг яаж ч илэрхийлж байсан бай, Иудейн ахлах тахилчид, хуулийн багш нар, фарисайчууд Түүнийг таниагүй. Шавь нар нь Эзэн Есүст гэрчлэл хийхийг сонсоод тэд бүр: “Энэ Иосефийн хүү биш гэж үү? Назарынх биш гэж үү?” гэсэн. Яагаад ахлах тахилчид, хуулийн багш нар, фарисайчууд Түүний талаар ингэж ярьсан байх вэ? Учир нь Эзэн Есүс гадаад төрхөөрөө хэвийн хүн чанартай байсан юм. Тэр хэвийн, эгэл жирийн хүн байсан, Түүнд хүчирхэг, ханхар төрх байгаагүй тул тэд Түүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Үнэндээ Тэр бие махбодтой болсон Бурхан болохоор угаасаа хэвийн хүн чанартай байх ёстой, Бурханы Өөрийгөө хувцасласан махбод нь жирийн, хэвийн махбод гэдгийг хүмүүст харуулах ёстой, мөн Тэр хэвийн хүн шиг харагддаг. Хэрвээ Бурхан Өөрийгөө, хэвийн хүн чанартай хүний биш, харин супер хүний махбодоор хувцасласан бол бие махбодтой болохын бүх утга учир алдагдах байлаа. Иймээс Христ хэвийн хүн чанартай байх ёстой. Ийм маягаар л Тэр бол махбод болсон Үг мөн гэдгийг баталж болно.

Төгс Хүчит Бурханы үгээс өөр хэсгүүдийг уншицгаая: “Бие махбодтой болохын ач холбогдол нь эгэл, жирийн хүн Бурханы Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг; өөрөөр хэлбэл, Бурхан бурханлаг ажлаа хүн чанараар хэрэгжүүлж, улмаар Сатаныг ялдаг… Бурхан анх ирэх үедээ хорин есөн нас хүрэхээсээ өмнө хэвийн хүн чанартай байгаагүй бол, хэрвээ төрөнгүүтээ л гайхамшиг үзүүлж, хэлд ормогцоо л тэнгэрийн хэлээр ярьж, газар дээр анх хөл тавьсан үеэсээ л хорвоогийн бүх хэрэг явдлыг ухан ойлгож, хүн бүрийн бодол, санаа зорилгыг ялган таньж чаддаг байсан бол, ийм хүнийг хэвийн хүн гэж нэрлэж болохгүй байх байсан бөгөөд ийм махбодыг хүний махан бие гэж нэрлэж болохгүй байх байлаа. Хэрвээ Христ ийм байсан бол Бурхан бие махбодтой болохын мөн чанар, утга учир алдагдах байв. Тэр хэвийн хүн чанартай байдаг нь махбод болсон Бурхан мөн гэдгийг нь нотолдог; Тэрээр хүний хэвийн өсөлтийн үйл явцыг туулдаг нь хэвийн махбод мөн гэдгийг нь улам батлан харуулдаг; түүнчлэн, Тэр бол махбод болсон Бурханы Үг, Бурханы Сүнс гэдгийг Түүний ажил хангалттай нотолдог. Ажлынхаа хэрэгцээнээс болж л Бурхан махбод болдог; өөрөөр хэлбэл, ажлын энэ үе шатыг махбодоор хийх ёстой, хэвийн хүн чанараар гүйцэтгэх ёстой. Энэ нь ‘Үг махбод болох’, ‘Үг махбодоор илрэхийн’ урьдач нөхцөл, Бурхан хоёр удаа бие махбодтой болсны цаад үнэн түүх билээ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махбодын мөн чанар”).

Хэрвээ бие махбодтой болсон Бурхан төрсөн мөчөөсөө л Өөрийн үйлчлэлийг жинхэнээсээ эхэлж, ер бусын тэмдэг, гайхамшгуудыг үзүүлсэн бол Түүнд бие махбодын мөн чанар байхгүй байх байсан юм. Тиймээс Түүний хүн чанар бие махбодынх нь мөн чанарын төлөө оршдог; хүн чанаргүй ямар ч махан бие байж болохгүй бөгөөд хүн чанаргүй хүн бол хүн биш. Ийм маягаар, Бурханы махбодын хүн чанар бол Бурханы махбод болсон биеийн төрөлхийн чанар юм. ‘Бурхан махбод болох үедээ тэр чигтээ бурханлаг чанартай бөгөөд огтхон ч хүн биш’ гэж хэлэх нь доромжлол юм, учир нь энэхүү мэдэгдэл ердөө оршин байдаггүй бөгөөд бие махбодтой болох зарчмыг зөрчдөг…

…Бие махбодтой болсон Бурханы хүн чанар нь махбод дахь хэвийн бурханлаг ажлыг хадгалахын төлөө оршдог; Түүний хэвийн хүний сэтгэхүй нь хэвийн хүн чанар болоод махбодынх нь бүх хэвийн үйл ажиллагааг хадгалдаг. Түүний хэвийн хүний сэтгэхүй нь махбод дахь Бурханы ажлыг хадгалахын тулд оршдог гэж хэлж болох юм. Хэрвээ энэхүү махбодод хүний хэвийн оюун ухаан байгаагүй бол Бурхан махбодоор ажиллаж чадахгүй байх байсан ба махбодоор хийх хэрэгтэй зүйлс нь хэзээ ч гүйцэлдэхгүй байх байлаа… Иймээс бие махбодтой болсон Бурханд хүний хэвийн оюун ухаан, хэвийн хүн чанар байх ёстой, учир нь Тэр хэвийн оюун ухаантай хүн чанараар Өөрийн ажлыг гүйцэтгэх ёстой. Энэ бол бие махбодтой болсон Бурханы ажлын мөн чанар, бие махбодтой болсон Бурханы жинхэнэ мөн чанар юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махбодын мөн чанар”).

Бие махбодтой болсон Бурхан хэвийн хүн чанартай байх ёстой, эс бөгөөс бие махбодтой болсон Бурхан биш байх байсан гэдгийг бид Төгс Хүчит Бурханы үгээс тодорхой хардаг. Гадаад төрхөөрөө Тэр эгэл жирийн, хэвийн хүн шиг харагддаг, Түүний хүн чанарт ямар ч ер бусын зүйл байхгүй. Иймээс, хэрвээ бид өөрсдийнхөө үзэл, төсөөллийг ашиглан Христийг хэмжих юм бол хэзээ ч Бурханыг таньж, хүлээн зөвшөөрөхгүй. Хамгийн ихдээ л бид Түүнийг Бурханы илгээсэн эш үзүүлэгч, эсвэл Бурханы ашигладаг нэгэн гэж хүлээн зөвшөөрнө. Хэрвээ бид үнэхээр Христийг мэдэхийг хүсвэл Түүний илэрхийлдэг зүйл Бурханы дуу хоолой мөн эсэхийг, Түүний илэрхийлдэг үг Бурханы зан чанар, Бурханд юу байгаа, Тэр хэн болох бүхний илрэл мөн эсэхийг, Түүний ажил болон Түүний илэрхийлдэг үнэн хүн төрөлхтнийг аварч чадах эсэхийг харахын тулд үг болон ажлыг нь судлах ёстой. Тэр үед л бид Христийг мэдэж, хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагаж чадна. Хэрвээ бид үнэнийг эрж хайдаггүй, Бурханы ажлыг судалж шинжилдэггүй бол Христийг үгийг сонсож, Христийн ажлын баримтыг харсан ч гэсэн Христийг мэдэхгүй хэвээр байна. Бид өглөөнөөс орой болтол Христтэй хамт байсан ч гэсэн Түүнийг бас л эгэл жирийн хүн шиг үзэж, улмаар Христийг эсэргүүцэж, яллана. Үнэндээ Христийг таньж, хүлээн зөвшөөрөхийн тулд бид Бурханы дуу хоолойг таньж, Тэр Бурханы ажлыг хийдэг гэдгийг л хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэхдээ Христийн бурханлаг мөн чанарыг мэдэж, тэгснээрээ Христэд үнэхээр дуулгавартай байж, бодитой Бурханыг хайрлахын тулд бид Христийн үг, ажил дотроос үнэнийг олж илрүүлж, Бурханы зан чанар болон Бурханд юу байгаа, Тэр хэн болох бүхнийг харж, Бурханы ариун мөн чанар, төгс хүчин, мэргэн ухааныг харж, Бурхан бол хайр татам гэдгийг харж, Түүний чин санаа зорилгыг ойлгох ёстой. Зөвхөн ийм маягаар л бид Христийг үнэхээр дуулгавартай дагаж, зүрх сэтгэлдээ бодитой Бурханыг шүтэн мөргөж чадна.

Эзэн Есүсийн тунхагласан зам, илэрхийлсэн үг, Түүний илчилсэн тэнгэрийн хаанчлалын нууцууд, хүмүүс бидэнд тавьсан Түүний шаардлага нь бүгд үнэн, бүгд Бурханы дуу хоолой байсан, мөн бүгдээрээ Бурханы амь зан чанар болон Түүнд юу байгаа, Тэр хэн болох бүхний илрэл байсан гэдгийг итгэгчид бид бүгд мэднэ. Өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг зайлуулж, салхи болон далайг намжааж, таван мянган хүнийг таван талх, хоёр загасаар хооллож, үхэгсдийг амилуулах гэх мэт Түүний үзүүлсэн гайхамшиг нь бүгд Бурханы эрх мэдэл, хүч чадлын илрэл байсан бөгөөд бүтээгдсэн ямар ч хүн үүнийг эзэмших чадваргүй. Петр, Иохан, Матай, Натаниел гэх мэт тухайн үед үнэнийг эрж хайж байсан хүмүүс Эзэн Есүсийн үг болон ажлаас Мессиа гэдгийг нь таниад, Түүнийг дагаж, Түүний авралыг хүртсэн. Харин тэгэхэд Иудейн фарисайчууд Эзэн Есүсийн номлолыг сонсож, гайхамшиг үзүүлэхийг нь харсан мөртөө Түүнийг ямар ч эрх мэдэл, бие бялдаргүй ердийн хүн гэж үзсээр байсан тул өчүүхэн ч айлгүйгээр, ичгүүр сонжуургүйгээр эсэргүүцэж, яллаж зүрхэлсэн юм. Эцэст нь тэд Эзэн Есүсийг загалмайд цовдолсноороо хамгийн том нүгэл үйлдсэн. Фарисайчуудын сургамжийг гүнзгий эргэцүүлбэл зохино! Энэ нь тэдний үнэнийг үзэн ядаж, Бурханыг үзэн яддаг антихрист уг чанарыг тодорхой илчилж, завхарсан хүмүүсийн мунхаг, мэдлэггүй байдлыг илчилдэг. Одоо бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан яг л Эзэн Есүс шиг хэвийн хүн чанар дотор Бурханы Өөрийн ажлыг хийдэг. Төгс Хүчит Бурхан завхарсан хүмүүсийг аврахад шаардлагатай бүх үнэнийг илэрхийлж, эцсийн өдрүүдэд Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг гүйцэтгэдэг. Тэрээр завхарсан хүн төрөлхтний сатанлаг уг чанар болон тэдний завхралын үнэнийг шүүж, ил болгодгоор зогсохгүй, бас хүн төрөлхтнийг аврах Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний нууцыг илчлэн, хүн төрөлхтөн нүглээс ангижирч, ариусаж, Бурханаар авруулах замыг тайлбарлан таниулдаг. Тэрээр Бурханы төрөлх зөвт зан чанар, Бурханд юу байгаа, Тэр юу болох, Бурханы цор ганц хүч чадал, эрх мэдлийг илчилсэн... Төгс Хүчит Бурханы үг болон ажил Бурханы Өөрийн ялгамж чанар, мөн чанарын бүрэн илрэл юм. Энэ өдрүүдэд, Төгс Хүчит Бурханыг дагадаг бүх хүн Төгс Хүчит Бурханы үг болон ажлаас Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы үгийн махбод дахь илрэлийг харж, Төгс Хүчит Бурханы сэнтийн өмнө очиж, Бурханы ариусгалт, төгс болголтыг хүлээн авсан. Төгс Хүчит Бурханыг үгүйсгэж, эсэргүүцэж, ялласаар байгаа шашны ертөнцийн хүмүүс Иудейн фарисайчуудтай адил алдаа гаргаж, эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурханд ердийн л нэгэн хүн шиг хандаж, Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн бүх үнэнийг эрж хайж, судлахад өчүүхэн төдий ч хичээл чармайлт гаргаагүй, улмаар Бурханыг дахин нэгэнтээ загалмайд цовдолж, Бурханы зан чанарыг хилэгнүүлсэн. Хэрвээ бид үзэл, төсөөлөлтэйгээ зууралдаад, Христийн илэрхийлдэг үнэнийг эрж хайж, судалдаггүй бол Христийн илэрхийлсэн Бурханы дуу хоолойг таних чадваргүй байж, Христийн ажлыг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагаж чадахгүй, мөн эцсийн өдрүүд дэх Бурханы авралыг хэзээ ч хүлээн авахгүй гэдгийг харж болно. Хэрвээ бид бие махбодтой болох тухай үнэнийг ойлгодоггүй бол Бурханы ажлыг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагаж чадахгүй бөгөөд Христийг яллаж, Бурханыг эсэргүүцнэ, бас Бурханы шийтгэл болон хараалыг хүртэх боломжтой. Иймээс Бурханаар авруулахын тулд үнэнийг эрж хайж, бие махбодтой болохын нууцыг ойлгох нь бидний итгэлд туйлын чухал юм!

“Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариулт” номоос эш татав

Өмнөх: Асуулт 4: Шашны пасторууд болон ахлагчид ихэвчлэн, Эзэн махбодоор ирсэн гэж хэлдэг ямар ч гэрчлэл худлаа гэж итгэгчдэдээ номлодог. Тэд үүнийгээ дараах Библийн эшлэлд үндэслэдэг: “Тэр үед хэн нэгэн хүн та нарт ‘Хараач, Христ энд байна’, эсвэл ‘Христ тэнд байна’ гэвэл түүнд бүү итгэ. Учир нь хуурамч Христүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдэг, гайхамшгуудыг үзүүлэх ба боломжтой бол сонгогдсон хүмүүсийг ч хууран мэхэлнэ” (Матай 24:23–24). Жинхэнэ Христийг хуурамчаас нь хэрхэн ялгаж таних ёстой талаар бид одоо огт мэддэггүй. Та нар энэ асуултын талаар илүү тодруулж өгч болох уу?

Дараах: Асуулт 6: Эзэн Есүс бол бие махбодтой болсон Бурхан байсан гэдгийг бид бүгд мэднэ. Ажлаа дуусгаад Тэрээр цовдлогдож, дараа нь амилан, бүх шавь нарынхаа өмнө гарч ирээд, алдар суутай сүнслэг биеэрээ тэнгэр өөд гарсан. Библид хэлдэгчлэн: “Галилын эрчүүд ээ, яагаад та нар тэнгэр өөд ширтэн зогсоно вэ? Та нараас өргөгдөн тэнгэр лүү аваачигдсан энэ Есүс тэнгэр лүү явсныг нь та нар харсантай адил байдлаар ирэх болно” (Үйлс 1:11). Иймээс, Эзэн дахин ирэх үедээ дахин амилсан сүнслэг биеэрээ хүнд харагдана гэдгийг библийн бичвэр баталдаг. Эцсийн өдрүүдэд шүүлтийн ажил хийхийн тулд Бурхан яагаад хүний Хүүгийн хэлбэрээр бие махбодтой болдог юм бэ? Эзэн Есүсийн дахин амилсан сүнслэг бие болон хүний Хүү болж бие махбодтой болохын хоорондох ялгаа юу вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх