Асуулт 35: Пасторууд болон ахлагчид Эзэнээр сонгогдож, тогтоогдсон бөгөөд тэд бүгдээрээ чуулган дотор Эзэнд үйлчилдэг; хэрвээ бид пасторууд болон ахлагчдыг дагаж, тэдэнд дуулгавартай байдаг бол үнэндээ Эзэнд дуулгавартай байж, Түүнийг дагаж байгаа хэрэг гэж шашны хүрээний ихэнх хүмүүс итгэдэг. Хүнд дуулгавартай байж, хүнийг дагах болон Бурханд дуулгавартай байж, Бурханыг дагах гэдэг нь яг юу гэсэн үг болохын тухайд гэвэл ихэнх хүмүүс үнэний энэ талыг ойлгодоггүй. Энэ талаар бидэнд нөхөрлөнө үү.

Хариулт:

Шашны ертөнцөд зарим хүмүүс шашны пасторууд болон ахлагчид бүгд Эзэний сонгож, бий болгосон хүмүүс гэж боддог. Тиймээс хүмүүс тэдэнд дуулгавартай байх ёстой. Энэ үзэл нь Библид суурилсан байдаг уу? Энэ нь Эзэний үгээр батлагдсан байдаг уу? Үүнд Ариун Сүнсний гэрчлэл болон Ариун Сүнсний ажлын баталгаа байдаг уу? Хэрэв хариулт нь бүгд үгүй юм бол пасторууд болон ахлагчид бүгд Эзэнээр сонгогдож, бий болгогдсон гэсэн олонхийн итгэл нь хүмүүсийн үзэл болон төсөөллөөс үүссэн бус уу? Энэ талаар бодож үзэцгээе. Хуулийн эрин үед Мосе Бурханаар сонгогдож, бий болгогдсон байдаг. Энэ нь тэгвэл Хуулийн эрин үед байсан Иудейн удирдагчид бүгд Бурханаар сонгогдож, тавигдсан байсан гэсэн утгатай юу? Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн 12 дагалдагч бүгд Эзэн Есүсээр Өөрөөр нь сонгогдож тослогдсон байсан. Тэгвэл энэ нь Нигүүлслийн эрин үед бүх пасторууд болон ахлагчид Эзэнээр сонгогдож, тавигдсан байсан гэсэн үг үү? Маш олон хүмүүс тогтоосон дүрмийг дагах дуртай бөгөөд баримтад үндэслэсэн зүйлстэй харьцдаггүй. Үр дүнд нь тэд хүмүүсийг сохроор шүтэн мөргөж, дагадаг. Энд асуудал нь юундаа байна вэ? Яагаад хүмүүс эдгээр зүйлсийг хооронд нь ялгаж чаддаггүй юм бэ? Яагаад тэд эдгээр зүйлс дээр үнэнийг эрж хайдаггүй юм бэ?

Бид Библид тэмдэглэгдсэнээс Бурхан Өөрийн ажлын үе шат бүрд Өөрийн ажлыг зохицуулуулахаар зарим хүмүүсийг сонгож, тосолдогийг харж болно. Бурханаар Өөрөөр нь тослогдож, ашиглагдсан бүх хүн Түүний үгээр батлагддаг. Яг л Хуулийн эрин үеэр Бурхан израильчуудыг удирдуулахаар Мосег тосолсон шиг. Энэ нь Бурханы үгээр батлагддаг. Ехова Бурхан, “Тиймээс одоо харагтун, Израилийн хөвгүүдийн хашхираан Надад хүрлээ: мөн Египетчүүд тэднийг хэрхэн дарлаж байгааг ч Би харсан. Тиймээс одоо ирэгтүн, Би чамайг фараон руу илгээнэ, чи Миний ард түмэн болох Израилийн хөвгүүдийг Египетээс гаргана.” (Гэтлэл 3:9-10) гэв. Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс сүмүүдийг хариулуулахаар 12 дагалдагчаа тосолсон. Эзэн Есүс Петрийг тослохдоо ийнхүү хэлсэн: “Иоханы хүү Симоноос, Надад хайртай юу?” “Хонинуудыг минь хоньчил” (Иохан 21:17). “Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгөх болно: чи газар дээр юуг хүлнэ, тэр нь тэнгэрт хүлэгдэх болно: чи газар дээр юуг тайлна, тэр нь тэнгэрт тайлагдах болно” (Матай 16:19). Бид үүнээс Бурханаар тослогдож, ашиглагдсан хэн ч бай Бурханы үгээр батлагдах ба Бурханы үгийн нотолгоо байхгүй ч ядаж Ариун Сүнсний ажлын баталгаа байх ёстой гэдгийг харж байна. Тэдний бүх ажил Бурханаар батлагдсан байдаг. Тэдний ажил болон удирдлагад дуулгавартай байх нь Бурханд дуулгавартай байх юм. Бурханы тосолж, ашигладаг хүнийг эсэргүүцдэг хэн ч бай Бурханыг эсэргүүцэж байгаа ба Бурханаар хараагдаж, шийтгэгдэх болно. Яг л Хуулийн эрин үед Кора, Датан болон тэдний хүмүүс Мосег эсэргүүцэж байсан шиг. Эцэстээ юу болсон бэ? Тэд шууд Бурханаар шийтгэгдсэн. Бурхан газарыг нээлгэж, тэд бүгдийг залгиулсан. Хүн бүр үүнийг бодит үнэн гэдгийг мэддэг. Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсээр тослогдсон дагалдагчид бүгд Эзэний үгийн гэрчлэлтэй байсан. Гэвч өнөөдрийн шашны пасторууд болон ахлагчид Эзэнээр тослогдсон уу? Энэ нь Эзэний үгээр батлагдсан уу? Тэдний ихэнх нь шашны сургуулиар бэлтгэгдэж, шашны дипломтой төгссөн байдаг. Үүнд түшиглэн тэд пастор болсноос бус, Ариун Сүнс Өөрөө тэдэнд гэрчлэл хийж, тэднийг ашигласан хэрэг бус юм. Энэ бодит үнэн биш гэж үү? Бидний дундаас хэн нь өөрийн биеэр Ариун Сүнс аль нэгэн пасторыг тосолж эсвэл гэрчлэл хийхийг харсан бэ? Ийм зүйл хэзээ ч болохгүй! Хэрэв тэд үнэхээр Эзэнээр тослогдсон юм бол тэнд Ариун Сүнсний үнэн гэрчлэл байх ба олон итгэгчид түүний гэрч байх болно. Тиймээс, шашны пасторууд болон ахлагчид бүгд Эзэнээр тослогдсон биш. Энэ бол тодорхой! Ариун Сүнснээс ирсэн Эзэн Есүст итгэдэггүй зарим пасторууд хүртэл байдаг гэж би сонссон. Тэд “Ариун Сүнснээс ирсэн гэдгийг үндэслэлгүй, шинжлэх ухаанд нийцэхгүй” гэж итгэдэг. Эдгээр хүмүүс Христ бол Бурханы илрэлт гэдгийг хүлээн зөвшөөрөх нь бүр бага байдаг. Эзэн Есүсийн ажилласан үеүдэд ийм пасторууд байсан бол тэд гарцаагүй Эзэн Есүсийг хүлээн авахгүй байсан. Тэгвэл тэд эцсийн өдрүүд дэх бие махбодтой болсон Бурханы илрэл болон ажилд хэрхэн хандах билээ? Тэд бүгд Иудейчүүдийн ахлах тахилч, хуулийн багш, фарисайчууд шиг Эзэн Есүсийг хэрцгийгээр яллаж, эсэргүүцэх байсан. Тэгвэл ийм пасторууд болон ахлагчид Бурханд чин сэтгэлээсээ дуулгавартай хүмүүс мөн үү? Тэр бүү хэл Бурхан бие махбодтой болоход итгэдэггүй ба цаашлаад бие махбодтой болсон Бурханы илэрхийлсэн үнэнийг хүлээн зөвшөөрдөггүй. Эдгээр хүмүүс Христийг эсэргүүцэгчид биш гэж үү? Тэгэхээр “Шашны пасторууд болон ахлагчид бүгд Эзэнээр тослогдож, ашиглагддаг” гэдэг үзэл бат бэх байсаар байна уу? Хэрэв бид эдгээр пасторууд болон ахлагчид Бурханаар тослогдож, ашиглагддаг гэж зүтгэх юм бол энэ нь Бурханыг гүтгэж, доромжилж байгаа хэрэг бус? Бурхан эдгээр үл итгэгчид болон Христийг эсэргүүцэгчдийг Бурханы сонгосон хүмүүсийг удирдуулахаар тосолж, ашиглах байсан уу? Ийм үзэл хэтэрхий утга учиргүй, хэтэрхий худал хуурмаг биш гэж үү? Энэ нь бодит үнэнийг гуйвуулж, хар цагааныг холихгүй байна гэж үү?

Бид бүгд харилцан яриа өрнүүлснийхээ дараа одоо тодорхой боллоо. Бурханаар тослогдож, ашиглагдагсад нь бүгд өөрийн биеэр Бурханаар гэрчлэгддэг, ядаж л Ариун Сүнсний ажлын баталгаа болон үр нөлөөг авсан байдаг бөгөөд Бурханы сонгосон хүмүүс амиар хангагдаж, жинхэнэ хариулгыг олж авахад тусалж чадна. Яагаад гэвэл Бурхан бол зөвт бөгөөд ариун, Бурханаар тослогдож ашиглагдаж байгаа тэдгээр хүмүүс бүгд мэдээж Бурханы хүсэлтэй нэг шугамд байдаг. Тэд мэдээж хоёр нүүрт фарисайчууд болохгүй, түүнчлэн үнэнийг үзэн ядагч, Бурханы эсрэг байдаг Христийг эсэргүүцэгчид болохгүй. Тэгвэл өнөөдрийн шашны пасторууд болон ахлагчдыг харцгаая. Тэдний ихэнх нь шашны сургуулиар бэлтгэгдсэн байх ба өөрийн биеэр Бурханаар тослогдож, ашиглагдаагүй. Тэд өнгөц төдий шашны болон Библийн талаар суралцдаг. Тэдний ажил болон сургаал нь зөвхөн Библийн тухай, шашны тухай эсвэл Библид гарч буй хүмүүс, бодит түүх, түүхэн зүйлсийн талаар ярихад төвлөрдөг. Тэдний хийдэг зүйл нь ердөө шашны зан үйлийг хэрэгжүүлж, дүрмийг дагахыг хүмүүст заах юм. Тэд хэзээ ч Бурханы үгэн дэх үнэнийг хэлэлцэхэд анхаардаггүй бөгөөд тэд хүмүүсийг Бурханы үгийг хэрэгжүүлж, мэдрэхэд эсвэл Бурханы тушаалыг дагахад хөтөлдөггүй. Тэд хэзээ ч хэрхэн өөрийгөө мэдэх болон амь руу орох жинхэнэ туршлагын талаар хэлэлцдэггүй. Мөн түүнчлэн тэд хэзээ ч Бурханы талаар үнэн мэдлэгийг хэлэлцдэггүй. Иймэрхүү ажил болон сургаал нь Ариун Сүнсний ажлыг хүлээн авч чадах уу? Ийм үйлчлэл Бурханы санаа зорилгыг хангалуун байлгаж чадах уу? Энэ нь биднийг үнэнийг хэрэгжүүлж, Бурханд итгэх зөв зам руу дагуулж чадах уу? Библийг ийм байдлаар тайлбарлах нь тэд өөрсдийн замаар явж, Бурханыг эсэргүүцэж байгаа хэрэг биш гэж үү? Ялангуяа Төгс Хүчит Бурхан үнэнийг илэрхийлж эцсийн өдрүүдийн Өөрийн шүүлтийн ажлыг гүйцэтгэхэд эдгээр шашны удирдагчид Төгс Хүчит Бурханы үгс бол бүгд үнэн бөгөөд хүмүүсийг ариусгаж, аварч чадна гэдгийг сайн мэддэг ч, тэд эрж хайж, хүлээн авдаггүй. Илүү жигшмээр зүйл нь тэд итгэгчдийг Төгс Хүчит Бурханы үгийг унших эсвэл Бурханы дуу хоолойг сонсохыг зөвшөөрдөггүй. Тэд өөрсдийн байр суурь, аж амьдралыг хамгаалж үлдэхийн тулд Төгс Хүчит Бурханыг хэрцгийгээр гүжирдэж, ялладаг ба бүр сайн мэдээ түгээгчдийг баривчилж, Хавчин дарлахад нь сатаны дэглэмт Хятадын Коммунист намынхантай хамтардаг. Эдгээр пасторууд болон ахлагчдын үйлдэл болон зан авир нь Эзэн Есүсийг эсэргүүцсэн тэдгээр фарисайчуудаас юугаараа ялгаатай юм бэ? Тэд бидний хувьд үнэн замыг хүлээн авахад бүдрэх чулуу болж байгаа бус уу? Үнэнийг үзэн яддаг, Бурханы эсрэг байдаг энэ хүмүүс хэрхэн Бурханаар тослогдож ашиглагдсан байж болох билээ? Бурхан Түүний хүсэлд саад учруулдаг, үнэнийг үзэн яддаг энэ хүмүүсээр Бурханы сонгосон хүмүүсийг удирдуулах уу? Мэдээж үгүй. Тэр бол үнэн!

Шашны хүрээний зарим мунхаг хүмүүс дүрэм бий болгох гэж Библийн үгсийг олонтаа буруу ашигладаг. Тэд хоёр нүүрт фарисайчууд болон шашны пасторууд бүгд Бурханаар тослогдож, ашиглагддаг гэж үздэг. Энэ нь Бурханыг ноцтой эсэргүүцэж, доромжилж байгаа хэрэг бус уу? Олон хүмүүс хэрхэн ялгахаа мэддэггүй. Тэд Эзэнд итгэдэг хэдий ч Түүнийг өргөмжилдөггүй харин оронд нь авъяас чадвар, байр суурь, хүч чадлыг хамгаалж, мөн түүнчлэн пасторууд болон ахлагчдад сохроор итгэж, шүтэн мөргөдөг. Тэд хэн нэгэнд Ариун Сүнсний ажил болон үнэний бодит байдал байгаа эсэхийг ялгаж чадахгүй. Тэд зүгээр л хэн нэгнийг пасторын батламжтай, авъяас чадвартай, Библид дүн шинжилгээ хийж чадаж байгаа л бол тэднийг Бурханаар хүлээн зөвшөөрөгдөж, тослогдсон гэсэн үг, тэдэнд дуулгавартай байх ёстой гэж боддог. Зарим хүмүүс бүр ч илүү мунхаг бөгөөд пасторууд, ахлагчдад дуулгавартай байх нь Бурханд дуулгавартай байх, пасторууд болон ахлагчдыг эсэргүүцэх нь Бурханыг эсэргүүцэж байгаа хэрэг гэж боддог. Хэрэв бид ийм үзлийг баримталбал Библийг мэддэг бас байнга бусдад Библийг тайлбарладаг байсан ч Эзэн Есүсийг илэрч, ажлаа хийх үед нь Түүнийг эсэргүүцэж яллаж, бүр Түүнийг загалмайд цовдолсон Иудейчүүдийн ахлах тахилч, хуулийн багш болон фарисайчуудыг Бурханаар тослогдож ашиглагддаг байсан гэх үү? Хэрэв хэн нэгэн нь Эзэн Есүсийг эсэргүүцэж, яллахад Иудейчүүдийн ахлагчдыг дагасан бол энэ нь Бурханд дуулгавартай байсан гэсэн утгатай юу? Иудейчүүдийн ахлагчдаас татгалзаж, Эзэн Есүсийг дагасан тэдгээр хүмүүс Бурханыг эсэргүүцдэг байсан гэж чи хэлж чадах уу? Энэ нь “Пасторууд болон ахлагчдад дуулгавартай байх нь Бурханд дуулгавартай байх бөгөөд пасторууд болон ахлагчдыг эсэргүүцэх нь Бурханыг эсэргүүцэж байгаа хэрэг” гэсэн үзэл нь үнэхээр утга учиргүй, худал хуурмаг гэдгийг харуулж байна! Бурханд итгэгч бид хэрэв шашны пасторууд болон ахлагчид Бурханыг эсэргүүцвэл мөн тэдний удирдаж буй зам нь үнэнээс урваж, Бурханы эсрэг байвал бид Бурханы талд зогсож, тэднийг илчилж, тэднээс татгалзах ёстой. Тэр бол жинхэнэ Бурханд дуулгавартай байх юм. Энэ бол гэрлийн төлөө харанхуйг орхиж, Бурханы санаа зорилгыг хангалуун байлгах явдал юм. Тиймээс пасторууд болон ахлагчидтай харьцахдаа бид үнэнийг эрж, Бурханы санаа зорилгыг ойлгох хэрэгтэй. Хэрэв пасторууд болон ахлагчид нь үнэнд хайртай, үнэнийг эрж хайдаг хүмүүс бол тэд мэдээж Ариун Сүнсний ажлыг авсан байх ба биднийг Бурханы үгсийг хэрэгжүүлж, туулж, Бурханаас эмээж, муугаас хол байлгахад удирдаж чадах байсан. Эдгээр хүмүүсийг хүндэлж дагах нь Бурханы санаа зорилготой нийцэж байгаа хэрэг юм! Хэрэв тэд үнэнд хайргүй мөн зөвхөн өөрсдийгөө харуулж, бусдад сурталчилахын тулд өөрсдийн Библийн мэдлэг болон шашны онолыг тайлбарлахад л анхаарч, өөрсдийгөө биднээр шүтэн мөргүүлж, дуулгавартай байлгаж Бурханыг өргөмжлөхгүй, Бурханд гэрчлэл хийдэггүй, биднийг Бурханы үгийг хэрэгжүүлж, мэдрэхэд удирддаггүй юм бол тэд Бурханаар яллагдаж, хараагдсан хүмүүс байх ба хэрэв бид тэднийг шүтэн мөргөж, дагаж, тэдэнд дуулгавартай байсаар байвал бид Бурханы эсрэг байх болно. Энэ нь тэр чигтээ Бурханы санаа зорилгын эсрэг байгаа юм.

Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариултаас

Бурханд дуулгавартай байж, Бурханыг дагана гэж яг юу вэ? Эхлээд үнэний энэ талын тухай Төгс Хүчит Бурханы үгийн хэсгийг уншицгаая:“Бурханыг дагах хамгийн чухал зүйл бол бүх зүйл Бурханы өнөөгийн үгийн дагуу байх ёстой: Чи амийн оролтыг, эсвэл Бурханы хүслийг хангалуун байлгахыг эрэлхийлж байгаа нь хамаагүй бүх зүйл Бурханы өнөөгийн үгэнд төвлөрөх ёстой. Хэрвээ чиний ярилцаж, эрж хайдаг зүйл Бурханы өнөөгийн үгэнд төвлөрдөггүй бол чи Бурханы үгийн гадна байгаа хүн бөгөөд Ариун Сүнсний ажил огт байхгүй байна. Бурханы хүсдэг зүйл нь Түүний алхааг дагадаг хүмүүс билээ. Чиний өмнө ойлгосон зүйл хэчнээн гайхалтай, зөв байх нь хамаагүй Бурхан үүнийг хүсдэггүй бөгөөд хэрвээ чи тийм зүйлсийг хойш тавьж чадахгүй бол тэдгээр нь ирээдүйн оролтод чинь асар их саад бартаа болно. Ариун Сүнсний өнөөгийн гэрлийг дагаж чаддаг бүхэн нь ерөөгдсөн. Өнгөрсөн эрин үеүдийн хүмүүс ч бас Бурханы мөрийг дагасан боловч өнөөдрийг хүртэл дагаж чадахгүй; энэ нь эцсийн өдрүүдийн хүмүүсийн ерөөл билээ. Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагаж чаддаг, Бурханы хөлийн мөрийг дагах чадвартай, Бурхан тэднийг хаашаа ч хөтөлсөн дагадаг хүмүүс бол Бурханаар ерөөгдсөн хүмүүс юм. Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагаагүй хүмүүс Бурханы үгийн ажилд ороогүй бөгөөд тэд хэчнээн их ажиллаж, хэдий их зовж, хэчнээн ийш тийш гүйлээ ч гэсэн Бурханы хувьд энэ нь ямар ч утгагүй ба Бурхан тэднийг сайшаахгүй. … ‘Ариун Сүнсний ажлыг дагах’ гэдэг нь Бурханы өнөөгийн хүслийг ойлгож, Бурханы өнөөгийн шаардлагын дагуу үйлдэх чадвартай байж, өнөөдрийн Бурханыг дуулгавартай дагаж, Бурханы хамгийн шинэ айлдварын дагуу орох гэсэн үг юм. Зөвхөн энэ л Ариун Сүнсний ажлыг дагаж, Ариун Сүнсний урсгалд байдаг хүн юм. Тийм хүмүүс Бурханд сайшаагдаж, Бурханыг харж чаддаг төдийгүй Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлаас Бурханы зан чанарыг мэдэж, мөн хүний үзэл, дуулгаваргүй байдал, уг чанар болон мөн чанарыг мэдэж чаддаг; түүнчлэн тэд үйлчлэлийнхээ үеэр өөрсдийн зан чанарыг аажмаар өөрчилж чаддаг. Ийм хүмүүс л Бурханыг олж авах чадвартай, үнэн замыг үнэхээр олсон хүмүүс юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шинэхэн ажлыг мэдэж Бурханы мөрийг дага”-аас).Бурханыг дагана гэдэг нь ерөнхийдөө Бурханы өнөөгийн ажлыг дагах, Бурханы өнөөгийн үгэнд захирагдаж, хэрэгжүүлэх, Бурханы тушаалыг баримталж чаддаг байх, бүх асуудал дээр Бурханы хүслийг эрж хайх, Бурханы үгийн дагуу хэрэгжүүлэх, Ариун сүнсний ажил, удирдамжид бүрмөсөн захирагдаж, эцэстээ үнэнийг хэрэгжүүлж, Бурханы хүслийг дагадаг хүн болохыг хэлдэг. Ийм төрлийн хүн л Бурханыг дагагч, Бурханы авралыг олж авдаг нэгэн юм. Хэрэв бид Бурханд итгэхдээ гаднаа Библид үндэслэн, Библийг өргөмжлөх хэрнээ бодит байдал дээр хэрэгжүүлэлт болон туршлага маань Библи дэх Бурханы үгэнд захирагдан, Бурханы үгийг хэрэгжүүлэхийн оронд Библи дэх хүмүүсийн үг, сургаалын дагуу байдаг бол, мөн бид Бурханы санаа зорилгыг ухааралгүй, зөвхөн шашны зан үйл, дүрэм журмыг баримталдаг бол энэ нь хүнийг дагаж байгаа хэрэг мөн. Хэрэв бид Библи дэх хүмүүсийн үгийг Бурханы үг мэтээр дагаж, хэрэгжүүлэх атлаа Эзэн Есүсийн үгийг ердөө нэр төдий үзэж,Түүний үгийг үл тоомсорлон, Түүний тушаалыг өчүүхэн төдий ч баримталдаггүй бол яг л хоёр нүүрт фарисайчууд шиг Эзэн Есүст үл тоогдож, хараагдах нь гарцаагүй. Эзэнд итгэдэг атлаа сүнслэг алдартнууд юм уу пастор, ахлагчдыг сохроор шүтэн мөргөдөг хүмүүс олон бий—тэд хоёр нүүрт фарисайчуудыг хүндэлдэг. Тэд юутай ч тулгарлаа гэсэн удирдамж эрж хайхаар пастор, ахлагчид руу гүйдэг бөгөөд үнэн замыг судлах болоход ч мөн тэгдэг. Үүний дүнд тэд хоёр нүүрт фарисайчууд болон шашны удирдагчдад хууртагдан төөрөлдөж, Бурханыг эсэргүүцэх замаар ордог—эдгээр нь хүнийг дагасны үр дагавар, төгсгөл юм. Бурханыг үнэхээр дагах гэдэг нь гагцхүү Ариун Сүнсний ажлыг дагах, Бурханы өнөөгийн үгийг дагах, Ариун Сүнсний ажлын мөрийг дагах, мөн өөрсдийн биелүүлэх ёстой үүргээ биелүүлэх явдал юм. Ялангуяа эцсийн өдрүүдэд Бурхан шүүлтийн ажлаа хийх үед шашны ертөнц Ариун Сүнсний ажлыг алдаж, эзгүйрсэн. Бид албадлагаар үнэн замыг эрж хайх үедээчуулгануудад хандсан Ариун Сүнсний үгийг эрж хайхад улам илүү анхаарал хандуулах ёстой; Бид Бурханы үг, айлдварыг болон Ариун Сүнсний ажлыг эрж хайх ёстой. Хэрэв бид Ариун Сүнсний үг, ажлыг эрж хайхгүй, Бурханы дуу хоолойг сонсож чадахгүй, Бурханы өнөөгийн үгийн хангалтыг олж авч чадахгүй бол эцсийн өдрүүд дэх Бурханы ажлын үеэр таягдан хаягдаж, түнэр харанхуйд унаад, уйлж, шүдээ хавирах болно. Бурхан Өөрийг нь үнэхээр дагаж, Өөрт нь захирагддаг хүмүүсийг хэзээ ч хаяхгүй. Шашны пастор, ахлагчдыг шүтдэг хүмүүс бол бүгд хүнд захирагдаж байгаа, хүнийг дагагчид юм.Энэ хүмүүс эцсийн эцэст Бурханы ажлаар илчлэгдэж, таягдуулж, хаягдах болно.

Бид Бурханд итгэдэг, Бурханыг л дагаж, Түүнд захирагдах хэрэгтэй хэмээн амаараа бархирдаг боловч бодит үйлдэл нь үүнтэй адилгүй. Нигүүлслийн эрин үеийн Иудейн шашны итгэлтэй хүмүүс болон Петр, Иохан нарын Эзэн Есүст хандах адил бус хандлагаас нь бид үүнийг тодорхой харж болно. Эзэн Есүс шинэ ажлаа явуулж, үнэнийг тунхаглаж, гэмшлийн замыг авчирсан боловч тухайн үеийн ихэнх Иудей шашны хүмүүс зөвхөн ахлах тахилчид болон фарисайчуудын сургаалыг сонссон юм. Тэд Эзэн Есүсийн ажил, үгийг хүлээн зөвшөөрөлгүй, улмаар Эзэн Есүсийн авралыг алдсан. Тэд нэрэн дээрээ Бурханд итгэдэг ч бодит байдал дээр ахлах тахилчид, хуулийн багш нар болон фарисайчуудад итгэдэг байсан юм. Харин Эзэн Есүсийн үг, ажил нь эрх мэдэл, хүч чадал агуулдаг, үнэн юм байна, Бурханаас гарсан гэдгийг Петр, Иохан, Матай, Филип нар олж харсан учраас Түүнийг ойр дагасан юм. Тэд фарисайчуудын хяналтад огт ороогүй бөгөөд Бурханыг үнэхээр дагадаг, Бурханд дуулгавартай хүмүүс байсан юм. Эцсийн өдрүүдэд үнэхээр Бурханыг дагаж, Бурханд захирагдах цорын ганц зам бол Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрч, үүнд захирагдах явдал бөгөөд энэ нь Илчлэлийн Номд гардаг: “Тэд бол Хургыг хаашаа ч явсан дагадаг хүмүүс юм” (Илчлэл 14:4) хэмээх зөгнөлийг биелүүлдэг. Өнөө үед шашны ертөнцийн удирдагчид Иудейн фарисайчуудын үүргийг гүйцэтгэж, Библи дэх хүний үгийг өргөмжлөх гэж чадах чинээгээрээ хичээж байна, гэсэн хэрнээ тэд Эзэн Есүсийн үгээс урвадаг. Бүр утгагүй нь,тэд эцсийн өдрүүдэд Бурханы хийдэг ажлыг яллахын тулд эшлэлүүдийг хам сэдвээс нь салган эш татсанаар Библийг урвуулан ашигладаг—тэд итгэгчдийг хуурч, хүлж, хянахын тулд ингэдэг юм. Тухайлбал, “Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн” (Матай 7:21) л тэнгэрийн хаанчлалд орно гэдгийг Эзэн Есүс тодорхой хэлсэн. Гэвч шашны ертөнцийн удирдагчид, хүн Эзэнд итгэлдээ хийх ёстой ганц зүйл нь шаргуу ажиллах явдал бөгөөд ингэвэл тэнгэрийн хаанчлалд орж болно, тэнгэрийн хаанчлал бол хүчээр булаан авч болдог зүйл гэж ярьцгаадаг. Эзэн Есүс биднээс: “Чи өөрийн Бурхан Эзэнийг шүтэн мөргө” (Матай 4:10) хэмээн шаардсан атал зарим сүнслэг алдартан гэгдэгсэд итгэгчдийг хэрхэн Бурхан болох, хэрхэн хаан болж, хүч чадал эзэмшиж, бүх үндэстэн, бүх ард түмнийг захирахыг эрж хайхад чиглүүлдэг нь тэр чигтээ утгагүй хэрэг юм. Шашны ертөнцийн удирдагчид нэрэн дээрээ Эзэний төлөө ажиллаж, номлол номлодог ч, бодит байдал дээр ердөө л хүний сургаалыг түгээж, өөрсдийнхөө санааг бидний дагаж мөрдөх үнэн хэмээн сурталчилдаг. Тэд яг л хоёр нүүрт фарисайчууд шиг бөгөөд бүгд сохор хөтөч мөн. Тэд Христийг эсэргүүцэж, Түүнийг сөрөх гэж оролдон, тусдаа бие даасан хаанчлал байгуулахаар ажиллаж буй антихристүүд юм. Итгэгч бид шашны ертөнцийн удирдагч, алдартнуудыг дагаж эхэлмэгцээ өөрсдийн замаар явж, Эзэний замаас гажиж эхэлдэг; энэ бол Бурханыг эсэргүүцэж, Бурханаас урвахын маш ноцтой нэг жишээ юм. Хэрэв бид гэмшихгүй бол Бурханаар хөсөр хаягдаж, таягдуулах нь гарцаагүй.

Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариултаас

Өмнөх: Асуулт 34: Шашны пасторууд болон ахлагчид Библийн талаар дорвитой мэдлэгтэй байдаг; тэд судрыг хүмүүст байнга тайлбарлаж, тэднээр Библийг сахиулдаг. Тэгвэл Библийг тайлбарлаж, өргөж байгаа нь үнэхээр Эзэнд гэрчлэл хийж, Эзэнийг өргөмжилж байгаа хэрэг үү? Шашны пасторууд болон ахлагчдыг яагаад хоёр нүүртэй фарисайчууд гэж хэлдэг вэ? Бид үүнийг ойлгохгүй хэвээр байна—бидэнд хариулж өгнө үү?

Дараах: Асуулт 36: Шашны пасторууд болон ахлагчид шашны ертөнцөд эрх мэдлийг атгадаг бөгөөд ихэнх хүмүүс тэдэнд дуулгавартай байж, дагадаг—энэ бол баримт. Шашны пасторууд болон ахлагчид Бурхан бие махбодтой болох тухай баримтыг хүлээн зөвшөөрдөггүй, бие махбодтой болсон Бурханы илэрхийлсэн үнэнд итгэдэггүй ба фарисайчуудын замаар алхаж байгаа гэж та нар хэлдэг; бид үүнтэй санал нийлж байна. Гэхдээ, шашны пасторууд болон ахлагчид бүгдээрээ эцсийн өдрүүд дэх Бурханы ажлаар илчлэгддэг хоёр нүүртэй фарисайчууд, антихристүүд бөгөөд эцсийн үр дүн нь сүйрэлд живэх явдал байна гэж та нар яагаад хэлдэг юм бэ? Энэ нь одоо бидний хүлээн зөвшөөрч чадах зүйл биш. Энэ хүмүүс аврагдаж чадахгүй ба бүгдээрээ сүйрэл, мөхөлд живнэ гэсэн энэ баталгааныхаа үндэслэлийн талаар нөхөрлөнө үү.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх