Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханд гэрчлэл хийх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

7. Зальтай хүн гэж юу вэ? Яагаад зальтай хүмүүс аврагдаж чаддаггүй вэ?

Холбогдолтой Бурханы үгс:

Хэрвээ та нар маш зальтай бол, та нар хаалттай зүрх сэтгэлтэй бөгөөд бүх зүйлс, бүх хүмүүсийн талаар эргэлзсэн бодолтой байдаг. Энэ учир шалтгааны улмаас, Надад итгэх та нарын итгэл чинь хардлагын суурин дээр бий болдог. Ийм итгэл нь Миний хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй зүйл юм. Жинхэнэ итгэлгүйгээр та нарын хайр, жинхэнэ хайраас хамаагүй хол байна. Тэгээд хэрвээ та нар Бурханд эргэлзэж, Түүний талаар төсөөлөн бодож байвал, та нар гарцаагүй хамгийн зальтай хүмүүс юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ”-ээс

Шударгаар амьдардаггүй, бусдын өмнө нэг янзаар аашилж, харин тэднийг байхгүйд өөрөөр авирладаг, даруу төлөв, тэвчээр, хайрын дүр төрхтэй хэрнээ мөн чанартаа муу санаатай, заль мэхтэй, Бурханд огт үнэнч биш хүмүүс бол харанхуйн нөлөөн доор амьдарч буй хүмүүсийн нийтлэг төлөөлөл юм. Тэд бол хорт могой шиг хүмүүс.

Үг нь махбодоор илэрсэн номын “Харанхуйн нөлөөнөөс ангижирснаар Бурханаар авхуулах болно”-оос

та нар Бурхан үнэнч шударга хүнд дуртай гэдгийг мэдэх ёстой. Бурхан үнэнч мөн чанартай болохоор Түүний үгэнд үргэлж итгэж болно. Цаашилбал Түүний үйлдэл нь алдаа мадаггүй агаад эргэлзэхээргүй байдаг. Ийм учраас Бурхан Түүнд туйлын үнэнч шударга байдаг хүмүүст дуртай. 。… Чиний дотор жинхэнэ итгэл, жинхэнэ үнэнч зан байгаа эсэхийг, чамд Бурханы төлөө зовсон баримт байгаа эсэхийг болон чи Бурханд бүрэн захирагдсан эсэхээ мэдэх ёстой. Хэрвээ чамд эдгээр нь дутагдаж байвал чиний дотор дуулгаваргүй байдал, заль мэх, шунал, гомдол үлдсэн байна. Хэрвээ чиний зүрх сэтгэл үнэнч шударга байдлаас хол бол чи Бурханы таашаалыг хэзээ ч аваагүй бөгөөд хэзээ ч гэрэлд амьдраагүй. Хэн нэгний хувь заяа эцэстээ яаж дуусах нь түүнд үнэнч шударга, баатарлаг зүрх сэтгэл байгаа эсэхээс болон түүнд цэвэр ариун сэтгэл байгаа эсэхээс хамаардаг. Хэрвээ чи маш үнэнч бус, хорон зүрх сэтгэлтэй, цэвэр бус сэтгэлтэй хүн бол чиний хувь заяаны бүртгэл хүний шийтгэгддэг газар байх нь гарцаагүй. Хэрвээ чи өөрийгөө маш үнэнч шударга гэж баталдаг боловч үнэний дагуу үйлдэж эсвэл үнэний үгийг хэлж хэзээ ч чаддаггүй бол Бурхан чамайг шагнахыг хүлээсээр л байх уу? Бурхан чамайг Өөрийнхөө нүдний цөцгий мэт үзнэ гэж чи найдсаар л байна уу? Энэ нь шал утгагүй бодол биш гэж үү? Чи бүх зүйл дээр Бурханыг хуурдаг, тэгвэл чам шиг бохир гартай хүнийг яаж Бурханы гэрт байлгах юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурван сануулга”-аас

Өмнөх:Шударга хүн гэж юу вэ? Яагаад Бурхан шударга хүмүүст дуртай байдаг вэ?

Дараах:Шударга хүн болон зальтай хүний хоорондох ялгаа юу вэ?

Танд таалагдаж магадгүй