Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханд гэрчлэл хийх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

16. Антихрист гэж юу вэ?

Холбогдолтой Бурханы үгс:

Бурхан махбодтой болоогүй байх үед, хүний Бурханыг эсэргүүцэж буйн хэмжээ нь хүн тэнгэр дэх үл үзэгдэх Бурханыг тахин шүтэж, хүндэлж байгаа эсэх дээр үндэслэдэг байсан. “Бурханыг эсэргүүцэх” гэдэг тодорхойлолт тэр үед тийм ч бодитой байгаагүй, учир нь тэр үед хүн Бурханыг харж чадаагүй, Бурханы дүрийг мэдээгүй мөн Тэр хэрхэн ажиллаж, ярьдгийг мэдэхгүй байсан юм. Хүнд Бурханы талаар ямар ч үзэл байгаагүй ба тодорхойгүй байдлаар Бурханд итгэж байсан, учир нь Тэр хүнд харагдаагүй байсан билээ. Тиймээс, хүн өөрийнхөө төсөөлөлд Бурханд яаж ч итгэж байсан, Бурхан хүнийг яллаагүй ба хүнээс ихийг шаардаагүй, учир нь хүн Бурханыг огтхон ч хараагүй байсан юм. Бурхан махбодтой болж, хүмүүсийн дунд ажиллахаар ирэх үед, бүгд Бурханыг харж, Түүний үгийг сонсож, махбодтой Бурханы хийсэн бүхнийг харсан. Тэр үед, хүний бүх үзэл нь хөөс болон сарнин замхарсан билээ. Бурхан махбодтойгоор гарч ирэхийг харсан хүмүүсийн тухайд бол, зүрх сэтгэлдээ дуулгавартай байсан бүхэн яллагдахгүй, харин санаатайгаар Түүний эсрэг зогсдог хүмүүсийг Бурханыг эсэргүүцэгч гэж үзэх болно. Тийм хүмүүс нь Христийн эсрэг хүмүүс бөгөөд Бурханы эсрэг дур зоргоороо зогсдог дайснууд юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэггүй бүхэн нь Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм”-аас

Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй хэн боловч дайсан бөгөөд өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй, энэ урсгалын гадна эсвэл дотор байгаа хэн боловч антихрист юм! … Бурханд итгэдэггүй хүмүүс байтугай, зөвхөн Есүст итгэдэг ч эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй хүмүүс, бие махбодтой болсон Бурханд итгэдэг гэж үгээрээ хэлдэг боловч мууг үйлддэг хүмүүс бүгд антихристүүд юм. Энэ хүмүүс бүгд устгагдана.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтанд хамт орох болно”-оос

Хамгийн тэрслүү нэгэн бол Бурханыг санаатайгаар эсэргүүцэж, үл ойшоодог хүн юм. Тэр бол Бурханы дайсан бөгөөд антихрист билээ. Ийм хүн Бурханы шинэ ажилд байнга дайсагнасан хандлагатай байж, захирагдах өчүүхэн ч санаагүй байдаг бөгөөд хэзээ ч дуртайяа захирагдаж эсвэл өөрийгөө дорд болгож байгаагүй. Тэр бусдын өмнө өөрийгөө өргөмжилдөг ба бусдад хэзээ ч захирагддаггүй. Бурханы өмнө тэр өөрийгөө, үгийг номлохдоо хамгийн гаргууд бөгөөд бусад дээр ажиллахдаа хамгийн авьяастай нь гэж үздэг. Тэрээр аль хэдийн өөрт нь байгаа үнэт зүйлсээ хэзээ ч хаядаггүй, харин шүтэж байх ёстой, бусдад номлох ёстой үе дамжсан үнэт зүйл мэтээр тэдгээрт ханддаг бөгөөд өөрийг нь биширдэг тэнэг мунхаг хүмүүст сургаал айлдахдаа тэдгээрийгээ ашигладаг. Үнэндээ чуулганд ч гэсэн ийм хүмүүс нэлээд хэд байдаг. Тэднийг үеэс үед Бурханы гэрт түр амьдарч байгаа “номхоршгүй баатрууд” гэж хэлж болно. Тэд үг (хоосон сургаал)-ийг номлоно гэдэг нь өөрсдийнх нь хамгийн чухал үүрэг гэж боддог. Жилээс жилд, үеэс үед тэд өөрсдийн “ариун, халдашгүй” үүргийг биелүүлэн эрч хүчтэй явдаг. Хэн ч тэдэнд хүрч зүрхэлдэггүй бөгөөд нэг ч хүн тэднийг ил тод зэмлэж зүрхэлдэггүй. Тэд Бурханы гэрт “хаан” болж, үеэс үед бусдыг дарангуйлангаа дураараа авирладаг. Энэ сүрэг чөтгөрүүд гар нийлэн Миний ажлыг устгахаар зорьж байдаг; Би яаж энэ амьд чөтгөрүүдэд Миний өмнө оршин байхыг зөвшөөрч чадах билээ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэн сэтгэлээр Бурханыг дуулгавартай дагадаг нэгнийг Бурхан гарцаагүй олж авах болно”-оос

Ариун Сүнсний шинэ ажилтай тулгарах үедээ хянуур байдаггүй хүмүүс, ам хуурайгүй чалчиж, хурдан шүүдэг хүмүүс, Ариун Сүнсний ажлын шударга явдлыг үгүйсгэх өөрсдийн төрөлхийн араншингаа сул тавьдаг, мөн үүнийг доромжилж гүтгэдэг хүмүүс нь Ариун Сүнсний ажлыг мэддэггүй бүдүүлэг хүмүүс биш гэж үү? Цаашлаад тэд их зантай, угийн бардам, дийлдэшгүй хүмүүс биш гэж үү?

… … … …

Бурханд итгэх итгэлээ олсны дараа зарим хүмүүс, хүн хаанаас бий болсныг ч итгэлтэйгээр хэлж чаддаггүй, гэхдээ тэд Ариун Сүнсний ажлын зөв, бурууг үнэлж олон нийтийн өмнө үг хэлж зүрхэлдэг. Тэр ч байтугай тэд Ариун Сүнсний шинэ ажлыг авсан элч нарт хүртэл сургаал айлдаж, тайлбар тавьж, ээлж дараалалгүй ярьдаг; тэдний хүн чанар хэтэрхий доорд бөгөөд тэдэнд өчүүхэн төдий ч мэдрэмж байдаггүй. Тийм хүмүүс Ариун Сүнсний ажлаар гологдож, тамын галд шатаагдах өдөр ирэхгүй гэж үү? Тэд Бурханы ажлыг мэдэхгүй, харин үүний оронд Түүний ажлыг шүүмжилж, түүнчлэн хэрхэн ажиллахыг Бурханд заахаар оролддог. Тийм бодлогогүй хүмүүс Бурханыг хэрхэн мэдэж чадах юм бэ? … Үүний эсрэгээр хүмүүс Бурханыг хэдий чинээ бага мэднэ, тэд төдий чинээ Түүнийг эсэргүүцэх магадлалтай байдаг. Чиний үзэл, чиний хуучин угийн чанар, чиний хүн чанар, зан араншин, ёс суртахууны төлөв чинь Бурханыг эсэргүүцэх “хөрөнгө” бөгөөд чи хэдий чинээ ялзарсан, доройтсон, дорд байна, төдий чинээ Бурханы дайсан байдаг. Жигшмээр үзэлтэй, өөрийгөө зөвтгөдөг зан чанартай хүмүүс нь бие махбодтой болсон Бурханд бүр ч илүү дайсагнадаг ба тийм хүмүүс нь антихристүүд юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас

Том сүмд Библи уншдаг хүмүүс Библийг өдөр бүр цээжээр уншдаг хэдий ч нэг ч хүн Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй. Нэг ч хүн Бурханыг мэдэх чадваргүй; цаашлаад нэг ч хүн Бурханы зүрх сэтгэлтэй зохицолтой байдаггүй. Тэд бүгдээрээ ямар ч үнэ цэнэгүй, өөдгүй хүмүүс бөгөөд бүгд Бурханд заахын тулд өндөрт зогсож байдаг. Хэдий тэд Бурханы нэрийг сурталчилдаг ч, дур зоргоороо Түүнийг эсэргүүцдэг. Хэдий тэд өөрсдийгөө Бурханд итгэгчид гэж нэрлэдэг ч, тэд бол хүний махыг идэж, цусыг уудаг хүмүүс юм. Тийм бүх хүмүүс нь хүний сүнсийг залгидаг диаволууд, зөв замд орохоор хичээж буй хүмүүсийг санаатайгаар үймүүлдэг ад чөтгөрүүд бөгөөд Бурханыг эрж хайж буй хүмүүсийн замд саад болдог бул хар чулуу мөн. Хэдийгээр тэд “эрүүл чийрэг бие махбодтой” ч гэсэн тэд бол Бурханыг эсэргүүцэхэд хүмүүсийг удирддаг Христийн эсрэг хүмүүс гэдгийг дагалдагчид нь хэрхэн мэдэх юм бэ? Тэд хүний сүнсийг иддэг амьд чөтгөрүүд гэдгийг тэд хэрхэн мэдэх юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэггүй бүхэн нь Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм”-аас

Хүний нөхөрлөл:

Антихристүүдийн хамгийн оновчтой тодорхойлолт юу вэ? Антихристүүд бие махбодтой болсон Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй, Бурхан бие махбодтой болох гэж зүйл байдгийг хүлээн зөвшөөрдөггүй, зөвхөн Есүс нэгэн цагт махбод болж, бие махбодтой болсныг л хүлээн зөвшөөрдөг. Энэ бол тэдний хүлээн зөвшөөрөхөөс аргагүй зүйл, учир нь үүнийг хүлээн зөвшөөрөөгүй бол тэднийг итгэгчид улам бүр хаях байсан. Иймээс, Бурхан Өөрийн ажлыг хийхээр хүмүүсийн дунд махбод болсныг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс бүгд антихрист юм. Хэрэв эдгээр антихрист Эзэн Есүсийг газар дээр Өөрийн ажлыг хийж байсан цаг үед байх боломж гарсан бол, Түүнийг хүлээн зөвшөөрөх байсан гэж та нар бодож байна уу? Мэдээж үгүй! Хэрэв одоогийн шашны нийгэмлэгийн хүмүүс Эзэн Есүс Өөрийн ажлыг хийж байсан цаг үед байсан бол, 90% нь Түүнд итгэхгүй байх байсан. Үүнийг санагтун. Энэ бол маргаангүй юм. Тэгвэл, ямар төрлийн хүмүүс эцэстээ аврагдах вэ? Бие махбодтой болсон Бурханд итгэдэг, бие махбодтой болсон хүний Хүүгийн үг, ажлыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс аврагдана. Тэд бол Бурханд хамгаас жинхэнэ итгэлтэй хүмүүс бөгөөд, тэдний дунд үнэнийг үнэхээр эрж хайдаг хэн боловч аврагдаж, төгс болгуулах болно. Тэдний байр суурь хэр дорд байх нь хамаагүй. Бурхан зөвт тул үгээгүй хоосныг өтөг бууцнаас ч татан гаргах болно! Шашны нийгэмлэг дэх антихристүүд бие махбодтой болсон Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй. Бие махбодтой болсон Бурхан хүмүүсийн дунд ажил хийж байгаа тухай гэрчлэл хийдэг хэнийг ч болов хорон муу гаж урсгал, тэрс үзэл гэж тэд боддог. Ийм маягаар боддог хэн боловч антихрист юм. Антихристүүд бие махбодтой болсон Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй учир Есүсийг хүлээн зөвшөөрөөгүй Иудейн ахлах тахилчид, ахлагчидтай ижил юм. Ийм учир, шашны эдгээр удирдагч бүгд антихрист, бүгд үл итгэгчид юм. Бурханы нүдээр бол тэд Өөрт нь итгэдэггүй хүмүүс юм. Энэ гаргахад зохистой дүгнэлт үү? Энэ 100% зөв юм!

Аминд орох тухай номлол, нөхөрлөл (V) дэх “Гамшиг, шалгалт дунд хэрхэн гэрчлэл хийх тухай”-аас

Шашны тойргуудын ихэнх пасторууд болон толгойлогчид Христийг голж, үнэнийг үзэн яддаг. Тэд Түүнийг үл тоомсорлох атлаа Бурханд үйлчилдэг. Тэд тэнгэрийн оронд орших Бурханд л итгэх бөгөөд бие махбодыг олсон Христийг үгүйсгэдэг. Тэд Христийн дайсан, мөн Түүнийг үзэн ядаж, яллаж, гүжирдэж, муулж, мөрдөж, амийг нь хороож буй нь Түүнийг загалмайд хадсан жигшмээр нүглээ хэдийнээ дахин нэг үйлдчихсэн гэдгийг нотлоход хангалттай юм. Энэ бол шашны тойргууд дахь Бурханы эсрэг гуйвшгүй баримт юм. Хэн ч үүнтэй маргаж чадахгүй. Библийн олон хэсэгт, эцсийн өдрүүдэд, мэдээжийн хэрэг олон хуурмаг Христүүд болон антихристүүд гарч ирнэ хэмээн хэлсэн байдаг. Элч, Иохан хэлэхдээ: “And as you have heard that antichrist shall come, even now are there many antichrists; whereby we know that it is the last time” (1Jn 2:18). “For many deceivers are entered into the world, who confess not that Jesus Christ is come in the flesh. This is a deceiver and an antichrist” (2Jn 1:7). Тодруулбал, бие махбодыг олсон Христийг үгүйсгэж, ялласан хүн бүр антихристүүд юм. Тэнгэрийн орон дахь Бурханыг хүлээн зөвшөөрч, бие махбодыг олсон Христийг хүлээн зөвшөөрөхгүй байх нь антихрист буюу Бурханыг үл тоомсорлон, сөргөлддөг хүмүүс юм. Нигүүслийн Эрин Үед, Бурхан анх бие махбодыг олоход, Түүнийг бие махбодыг олсон Бурхан гэдгийг үгүйсгэсэн бүх хүн антихристүүд, иймээс Иудейн ахлах тахилчид, хуулийн багш нар болон Фарисайчууд бүгд антихристийн бүлэгт хамаарагдана. Эцсийн өдрүүдэд, Эзэн Есүсийн хоёр дахь эргэн ирэлт, Төгс Хүчит Бурхан, илчлэгдэхэд, шашны тойргуудын пасторууд болон толгойлогчид бүгд бие махбодыг олсон Төгс Хүчит Бурханыг үгүйсгэж, яллаж байснаараа тэд бүгд жинхэнэ антихристүүд болж байна.

Амийн хангалт—Номлолуудын эмхэтгэл дэх “Яагаад шашинлаг ертөнц үргэлжид Түүнд үйлчлэнгээ Бурханыг эсэргүүцдэг вэ”-ээс

Шашны ертөнц тэр чигтээ Бурханд итгэдэг хүмүүсээс бүрддэг, тэгвэл тэдний дундаас хэн нь хамгийн амархан антихрист болох боломжтой вэ? Өндөр боловсролтой хүмүүс хамгийн хурдан антихрист болох боломжтой. Тэгвэл өндөр боловсролтой хүмүүс яаж антихрист болох боломжтой вэ? Библийг судлах замаар. Хүн боловсролтой байх тусмаа Библийг улам их судалж, библийн мэдлэгийг улам илүү ойлгодог, библийн мэдлэгийг ойлгомогцоо тэр хүн тэвчишгүй ихэрхүү болдог. Өөрөө Бурхан юм шиг, Бурханы тухай бүхнийг мэддэг юм шиг, Бурханы тухай бүхнийг ойлгосон юм шиг, Бурханы бүх үг, Бурханы бүх ажлыг ойлгосон юм шиг, Бурханыг өөрөө төлөөлж чадах юм шиг, эрх мэдлээ зоргоороо ашиглаж болох юм шиг, хэлсэн бүхэн нь биелэх ёстой юм шиг л байдаг; энэ чинь антихрист биш үү? Иймээс шашны ертөнцөд Библийг тайлбарлаж чадах хүн олшрох тусмаа, улам антихристүүд болдог; Библийг улам их тайлбарлах тусмаа, улам мэхлэгчид болдог; яаж ийм дүгнэлт гарав? Үүнийг хүлээн зөвшөөрөхөд амархан уу? Хүмүүс яагаад Библийг тайлбарлаж зүрхэлдэг вэ? Өөрсдийн ихэрхүү зангаас болж тэр. Ихэрхүү, хямсгар хүн өөрийгөө бүхнийг ойлгодог гэж боддог тул тайлбарлаж зүрхэлдэг; тэр хүн бүр Бурханы үгийг тайлбарлаж зүрхэлдэг, түүнд тайлбарлаж зүрхэлдэггүй Бурханы үг гэж үгүй, иймд тэр хүн антихрист юм. Хэнийг антихрист гэж чи бодож байна вэ? Библийг тайлбарлаж зүрхэлдэг хэн ч бай, антихрист ю. Библийг тайлбарлах тусмаа, тэр хүн их антихрист байдаг, Библийг бага тайлбарлах тусмаа бага антихрист байдаг. Хэрэв хүн Библийг тайлбарладаггүй бол антихрист биш, ихдээ л хорон муу хүн юм. Библийг тайлбарласан ном бичдэг хэн ч байлаа, ном нь овоорох тусам их антихрист болдог; тэр бол гол антихрист юм. Ихэрхүү зангаасаа үүдэн хүмүүс юу ч хийж зүрхэлдэг бөгөөд зүрх сэтгэлдээ Бурханд өчүүхэн ч гэлээ хүндлэл тээдэггүй. Тэд ихэрхүү үедээ бүр өөрсдөө бүхнийг ойлгодог мэтээр Бурханы үгийг ч тайлбарлаж зүрхэлдэг; ийм төрлийн хүн зүрх сэтгэлдээ Бурханд өчүүхэн ч гэсэн хүндлэлтэй байна гэж үү?

Аминд орох тухай номлол, нөхөрлөл (IX) дэх “Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүмүүс л аврагдсан хүмүүс (2)”-ээс

Хэдийгээр антихристүүд Бурханы үгийг нээлттэй хэлэлцэж, үнэний тухай мэдлэг, туршлагаа хэлэлцдэг мэт санагдавч, энэ нь Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлттэй гэсэн үг биш, учир нь Ариун Сүнс тэдэн дээр ажилладаггүй. Гэхдээ тэд туршлага, ойлголтыг харуулсан бусдын үгнээс хулгайлж, өөрсдийгөө чимэхэд ашиглаж чаддаг. Тэд үнэний ойлголттой төстэй үгийг ашиглаж, хүмүүсийг мэхлэхийн тулд энэ үгийг өөрийн болгож булаадаг. Хүмүүс тэр үгийг нь сонсоод “За, энэ хүний хэлж байгаа зөв, сайн юм байна. Энэ хүн үнэхээр Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлттэй юм байна.” гэж боддог. Хүмүүс тэднийг бишрэх болно. Үнэн хэрэгтээ, тэр үгийг бусдаас хулгайлсан байдаг. Надад хэл дээ, завхарсан хүн төрөлхтөнд ийм заль мэх бий юу? Завхарсан хүн төрөлхтөн хэрхэн хулгайлж, хэрхэн дүр эсгэж, хэрхэн өнгөлөн далдлахаа мэддэг. Өөр хүний үгийг хулгайлах шиг хялбар зүйл үгүй. Тэд өөр хүний нөхөрлөхийг сонссоныхоо дараа хамгийн хүчирхэг, сайн үгийг нь бичиж аваад, цээжилтлээ хэдэн удаа давтан хэлээд, бусадтай хэлэлцэхээр явдаг. Заримдаа тэд нэг газраас сонсоод нөгөө газарт нь ярьдаг. Маш шалмагаар, тэд үүнийг хормын дотор л өөрийн болгодог. Хүмүүс ийм зүйл хийх чадвартай. Үүнийг хүн бүр мэднэ. Антихристүүд буруу замаар явдаг тул тэдэнд Ариун Сүнсний ажил үгүй. Иймээс тэд Бурханы үг, үнэний тухай бодитой ойлголттой болох боломжгүй. Гэхдээ антихристийг биширмээр үг хэлэхэд нь, “Хөөх, энэ чинь Ариун Сүнсний ажил биш үү? Үгүй бол, яаж тэр Бурханы үг, үнэнийг ингэтлээ ойлгож чаддаг билээ?” гэж хүн бүр боддог. Үнэндээ, тэр чинь буруу, учир нь тийм үгийг хулгайлж болдог. Тэр хүн бусдын үгийг дуурайж чаддаг. Өнөө цагт, Бурханы үг, Бурханы гэрийн нөхөрлөлийг авдаг шашны олон пастор байна. Тэд эдгээрийг уншаад, ням гарагт итгэгчдэд өөрийн номлол хэмээн номлодог. Хүмүүс тэднийг сонсоод, “Өө, энэ номлолыг их онож хэллээ. Үүнд үнэхээр үнэний хувь байна.” гэж боддог. Тэд бүгд урам зоригтойгоор тахил өргөдөг. Харж байна уу, тэдний амин зуулга одоо баталгаажлаа. Шашны ертөнцөд ийм номлогчид олон бий юу? Чамайг өөрсдөд нь үнэн замыг үзүүлэхэд, тэд хүлээн зөвшөөрдөггүй. Гэсэн хэрнээ тэд Бурханы гэрээс авсан сүнслэг номнуудыг урвуулан ашиглаж, номлохдоо ашигладаг. Ямар зорилгоор тэр вэ? Тэд үүнийг мөнгө олох, хүмүүсийг хуурах, өөрсдийгөө өргөмжлөх гэж ашигладаг. Тэд анх Бурханы үг байсан үгийг авч, өөрийн туршлага, мэдлэг гэцгээдэг. Энэ нь антихристүүдийн бусдыг хуурах жигшүүртэй арга юм.

Аминд орох тухай номлол, нөхөрлөл (II) дэх “Хуурамч Христ, антихристийн заль мэхийг хэрхэн ялган таних тухай”-аас

Бүлэглэл, урсгал бүрт Бурханы тухай ямар ч мэдлэггүй атлаа бусдаар өөрсөдтэйгөө Бурхан мэт харьцуулах хүсэлтэй хүмүүс бийг та нар мэднэ, тэд өөрсдийгөө хүн бүрээр дуулгавартай дагуулах, сонсгох, шүтэн мөргүүлэхийг хүсдэг. Тэр цагт л тэд жаргалтай, сэтгэл хангалуун байх болно. Тэдэнд ямар учир байна вэ? Энэ хүмүүс Бурханд гэрчлэл хийж байна гэж үү? Тэд өөрсдөдөө гэрчлэл хийж, өөрсдийгөө өргөмжилж байна. Тэд өөрсдийгөө Бурханд гэрчлэл хийдэг гэж зарладаг ч, өөрсдийгөө өргөмжилж, өөрсдөөрөө гайхуулж байна. Тэд Библийг ойлгодгоороо, Бурханыг мэддэгээрээ гайхуулж, өөрсдийгөө Бурханаар чухал байр сууринд томилогдсон Бурханы зарц нар хэмээн шагшин магтдаг. Тэд өөрсдийгөө хүн бүрт сонсгохын тулд хүн бүрээр дагуулахыг хүсдэг. Үүнийг яаж антихрист биш гэх вэ? Тэгэхээр, шашны ертөнцийн удирдагчдын хийдэг бүхэн нь яг л антихристүүдийн хийдэг булай хэрэг шиг, алхдаг зам нь яг л антихристүүдийн зам шиг байх нь. ...

Аминд орох тухай номлол, нөхөрлөл (V) дэх “Үүргээ гүйцэтгэх, аврагдах хоёрын холбоо”-ноос

Өмнөх:Яагаад чуулганууд шашин болж доройтох чадвартай байдаг вэ?

Дараах:Хуурамч Христ гэж юу вэ?

Танд таалагдаж магадгүй