10. Үүргээ биелүүлнэ гэж юу вэ?

Холбогдох Бурханы үг:

Үүргээ биелүүлнэ гэдэг нь үнэн юм. Бурханы гэрт үүргээ биелүүлнэ гэдэг зүгээр л зарим нэг даалгавар биелүүлж, хийх ёстой зүйлээ хийж байгаа явдал биш. Харин тэнгэр, газрын хооронд амьдарч байгаа бүтээгдсэн зүйлийн үүргийг биелүүлж байгаа явдал юм! Энэ бол чиний үүрэг, хариуцлага бөгөөд энэхүү хариуцлага бол чиний жинхэнэ хариуцлага юм. Тэр нь Бүтээгчийн өмнө биелүүлдэг үүрэг, хариуцлага чинь юм. Бүтээгдсэн зүйлийн үүргийг биелүүлэх, эцэг эхдээ ачлалтай байх хоёрыг харьцуулбал аль нь үнэн бэ? Бүтээгдсэн зүйлийн үүргийг биелүүлэх нь үнэн бөгөөд энэ чиний хүлээсэн үүрэг юм.

Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэний бодит байдал гэж юу вэ?”-ээс эш татав

Чи үүргээ өөрөө удирддаг юм биш—энэ нь чиний өөрийн ажил алба биш; харин ч Бурханы ажил юм. Бурханы ажилд чиний хамтын ажиллагаа шаардлагатай байдаг нь чиний үүргийг бий болгодог. Хүний хамтран ажиллах ёстой Бурханы ажлын хэсэг нь хүний үүрэг юм. Үүрэг бол Бурханы ажлын нэг хэсэг—энэ нь чиний өөрийн алба, хувийн бизнес биш, мөн амьдралын чинь хэрэг явдал ч биш. Чиний үүрэг гадаад, дотоод асуудлыг шийдвэрлэх явдал байсан ч бай, энэ бол Бурханы гэрийн ажил, мөн Бурханы удирдлагын төлөвлөгөөний нэг хэсгийг бүрдүүлдэг бөгөөд Бурханы чамд өгсөн даалгавар билээ. Энэ нь чиний хувийн ажил хэрэг биш. Тэгвэл чи үүрэгтээ хэрхэн хандах ёстой вэ? …

Чи ямар ч үүрэг гүйцэтгэлээ гэсэн, Бурханы хүслийг ухаарч, Бурхан үүргээс чинь юу шаарддагийг ойлгохоор хичээх ёстой, тэгсэн цагт л зарчмын дагуу асуудлыг зохицуулж чадна. Үүргээ биелүүлэхдээ чи хувийн дур сонирхлынхоо дагуу хийж, өөрийн хүссэнээр хийж, өөрөө аз жаргалтай, тав тухтай, нэр төртэй болохоор хийж огт болохгүй. Хэрэв чи Бурханд дур сонирхлоо хүчээр тулгах юм уу өөрийн дур сонирхлыг үнэн мэт хэрэгжүүлж, үнэний зарчим мэт дагаж мөрдөх юм бол тэр нь үүргээ биелүүлж байгаа хэрэг биш бөгөөд үүргээ ийм маягаар биелүүлбэл Бурхан дурсан санахгүй.

Христийн ярианы тэмдэглэл номын “Хүн үнэний зарчмыг эрж хайснаар л үүргээ сайн биелүүлж чадна”-аас эш татав

6. Чи хүний хийх учиртай зүйлийг хийж, даалгавраа хэрэгжүүлж, хариуцлагаа биелүүлж, үүргээ гүйцэтгэх ёстой. Чи Бурханд итгэдэг учир Бурханы ажилд хувь нэмрээ оруулах хэрэгтэй; хэрвээ тэгэхгүй бол чи Бурханы үгийг идэж уухад болон Бурханы гэрт амьдрахад тэнцэхгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон хүмүүсийн дуулгавартай дагах ёстой захиргааны арван зарлиг”-аас эш татав

Хүний үүргийн биелэлт гэдэг нь үнэндээ хүнд угаасаа байсан бүхнийг буюу хүний хувьд төрөлхөөсөө боломжтой зүйлийг биелүүлэх явдал юм. Тэр үед түүний үүрэг биелдэг. Үйлчлэлийн үеэрх хүний дутагдал нь алгуур туршлагаар болон шүүлт туулах үйл явцаар дамжуулан аажмаар багасдаг; тэдгээр нь хүний үүрэгт нөлөөлөх юм уу саад болдоггүй. Үйлчлэлд нь саад тотгор гарч болзошгүй гэж айсандаа үйлчлэхээ больж, бууж өгч, эсвэл ухарч няцдаг хүмүүс бол бүх хүний дотроос хамгийн хулчгар нь юм. Хэрвээ хүмүүс үйлчлэлийн үеэр өөрсдийн илэрхийлэх ёстой зүйлийг илэрхийлж чадахгүй, эсвэл өөрсдийнх нь хувьд төрөлхөөсөө боломжтой зүйлийг биелүүлж чадахгүй, харин оронд нь мунхаглаж, хийсэн дүр үзүүлбэл бүтээгдсэн зүйлд байх ёстой чиг үүргээ алджээ. Тийм хүмүүс бол “тааруухан” гэгддэг хүмүүс юм; тэд бол хэрэггүй хог хаягдал мөн. Тийм хүмүүсийг яаж бүтээгдсэн зүйл гэж зохис ёсоор нэрлэж болох юм бэ? Тэд гаднаа гяланцаг, дотроо паланцаг завхарсан оршихуй биш гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн ялгаа”-аас эш татав

Хүний үүрэг болон түүний ерөөгдөх, хараагдах эсэхийн хооронд ямар ч хамаарал байхгүй. Үүрэг бол хүний биелүүлэх учиртай зүйл; энэ нь тэнгэрээс өгсөн ажил бөгөөд нөхөн төлбөр, нөхцөл болзол, учир шалтгаанаас хамаарах ёсгүй. Тэгвэл л өөрийн үүргийг биелүүлж байгаа хэрэг юм. Ерөөгдөх гэдэг нь хүн шүүлт туулсныхаа дараа төгс болгуулж, Бурханы ерөөлийг эдлэх явдал билээ. Хараагдах гэдэг нь шүүлт, гэсгээлт туулсны дараа хүний зан чанар өөрчлөгдөхгүй байх явдал бөгөөд тэд төгс болгуулдаггүй, харин шийтгүүлдэг. Гэвч ерөөгдсөн үү, эсвэл хараагдсан уу гэдгээс үл хамааран, бүтээгдсэн зүйлс өөрсдийн үүргийг биелүүлж, хийх учиртай зүйлээ хийж, чаддаг зүйлээ хийх ёстой; энэ бол Бурханыг эрэлхийлдэг хүний хийх ёстой хамгийн наад захын зүйл юм. Чи зөвхөн ерөөгдөхийн тулд үүргээ биелүүлэх ёсгүй ба хараагдахаас айсандаа үүргээ биелүүлэхээс татгалзах ёсгүй. Би та нарт энэ нэг зүйлийг хэлье: Үүргээ биелүүлэх нь хүний хийх учиртай зүйл бөгөөд хэрвээ хүн үүргээ биелүүлж чадахгүй бол энэ нь түүний тэрслүү зан юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн ялгаа”-аас эш татав

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Хүн бүр ямар үүрэг гүйцэтгэх ёстой вэ? Хүн бүрийн гүйцэтгэх учиртай үүрэг бол түүний хэрэгжүүлэх учиртай үнэн бөгөөд хэрэгжүүлэх учиртай үнэн нь түүний гүйцэтгэх учиртай үүрэг, биелүүлэх ёстой хариуцлага юм. Хэрэв чи өөрийн ойлгодог, мөн хэрэгжүүлэх ёстой үнэнийг хэрэгжүүлэх юм бол үүргээ зүй ёсоор биелүүлсэн байх болно. Хэрэв чи үнэнийг хэрэгжүүлдэггүй бол үүргээ биелүүлэхгүй байгаа хэрэг. Чи цаг нөхцөөж, Бурханд хуумгай хандаж, Бурханд зүгээр л хааш яаш хандаж байгаа хэрэг билээ. Иймээс чиний үүргийн биелэлт нь үнэнтэй заавал хавсарсан байх ёстой, үнэнтэй нягт холбоотой байх ёстой. Чи өөрийн ойлгодог бүх үнэнийг хэрэгжүүлж, үнэний бодит байдлыг амьдран харуулах ёстой. Үнэний бодит байдлыг амьдран харуулах нь хүний жинхэнэ дүрийн төлөөлөл юм. Бурхан хүнийг бүтээхдээ энэ дүрд үндэслэсэн тул хэрэв чи үнэний дүрийг амьдран харуулбал Бурханыг хангалуун байлгах бөгөөд Бурхан чамайг хараад таалж, ерөөж, мөнх амийг өгч, үүрд амьдруулах болно. Харин чи үнэний дүрийг амьдран харуулдаггүй бол хүн гэж дуудуулах эрхгүй бөгөөд Бурхан чамайг харах үедээ Өөрийнх нь хайрласан амийн амьсгал чамд огт байхгүй хэмээн бодож, ийм хог шаарыг таягдан хаяна. Иймээс чи Бурханд итгэхдээ хүн төрөлхтөнд Бурханы хайрласан үнэнийг туулж, хэрэгжүүлэх учиртай бөгөөд эцэстээ Бурханы үгийн бодит байдлыг амьдран харуулах учиртай. Энэ бол үүргээ биелүүлж байгаа хэрэг юм. … Хэрэв үүрэгт чинь үнэн байхгүй бол чи үүргээ үнэхээр биелүүлж байгаа хэрэг биш, харин хааш яаш, хуурамч, ов мэхтэй байж, ёс төдий зүйл хийж, ердөө л горимыг дагаж байгаа хэрэг. Чи үүргээ биелүүлж байхдаа үнэнийг хэрэгжүүлэх ёстой—энэ л үүргээ үнэхээр биелүүлж, стандартад нийцэхээр биелүүлж, хүн байхын бодит байдлыг эзэмшиж байгаа явдал юм. Чи үүргээ биелүүлж байхдаа үнэнийг аль хэдийн хэрэгжүүлж байгаа. Чуулган дотор ямар ч ажил хийлээ гэсэн үнэнийг хэрэгжүүлэхэд хамаардаг бөгөөд үнэнийг хэрэгжүүлэх үедээ чи үүрэг, хариуцлагаа биелүүлж байдаг, энэ чиний үүрэг тул сайтар биелүүлэх ёстой. Үнэнийг хэрэгжүүлэх гэж үүнийг хэлдэг. Тэгвэл үүргээ биелүүлэх, үнэнийг хэрэгжүүлэх хоёрын жинхэнэ холбоо нь юу вэ? Эдгээр нь нэг зүйлийг тайлбарлах хоёр өөр арга зам юм. Гаднаасаа үүрэг биелүүлж байгаа мэт харагддаг ч мөн чанартаа үнэнийг хэрэгжүүлж байдаг. Иймээс үүргээ биелүүлэх үедээ үнэнийг ойлгодоггүй бол чи ажлаа зүй зохистойгоор гүйцэтгэж чадах уу? Чадахгүй. Нэн түрүүнд, чи үүргээ биелүүлэх гэж юу гэсэн үг болох, үүргээ хэрхэн зүй зохистой биелүүлэх талаар тодорхой ойлголтгүй байх болно. Хоёрдугаарт, чи үнэхээр тодорхой ойлголттой боловч үүргээ зүй зохистой биелүүлж мөн л чадахгүй, алдаа эндэгдлээр дүүрэн хэвээр байх өдөр ирнэ. Тэр үед чи зан чанар чинь хэтэрхий завхарсан гэдгийг, мөн хийдэг зүйлдээ маш их дутагдалтай гэдгээ олж мэдэх болно. Тэгээд энэхүү завхралаас ангижрахын тулд үнэнийг эрэлхийлж эхлэх бөгөөд үүнээс ангижирч, үнэнийг ойлгомогцоо үүргээ үр дүнтэйгээр биелүүлж эхэлнэ. Тэр үед чи үүргээ ердөө нэр төдий бус, бодит байдал дээр ч зөв, зүйтэйгээр биелүүлэх болно. Хэрвээ чи үүргээ биелүүлж байхдаа үнэнийг эзэмшдэг бол, мөн өчүүхэн төдий ч завхрал илэрхийлдэггүй бол гүйцэтгэлд чинь зохих үр дүн нь гарч, чи бас үнэнийг стандартад нийцүүлэн хэрэгжүүлсэн байх болно. Энэ бол маргаангүй үнэн юм. Иймээс үүргээ биелүүлэх бүрдээ үнэнийг хэрхэн эрэлхийлэх чинь маш чухал юм. Хэрэв чи үнэнийг эрэлхийлдэггүй бол үүргийн чинь биелэлт стандартад нийцэхгүй нь баттай.

“Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл” номоос эш татав

Өмнөх: 9. Хүн яаж үнэнч хүн байхаар хэрэгжүүлж, орох ёстой вэ?

Дараах: 11. Үүргээ биелүүлэх болон үйлчлэл үзүүлэхийн хоорондох ялгаа юу вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх