21. Бурханыг дагах гэж юу вэ?

Холбогдох Бурханы үг:

Бурханыг дагахад хамгийн чухал нь бүх зүйл Бурханы өнөөгийн үгийн дагуу байх ёстой: Чи амийн оролтыг эрэлхийлж байна уу, эсвэл Бурханы хүслийг хангалуун байлгахаар эрэлхийлж байна уу хамаагүй, бүх зүйл Бурханы өнөөгийн үгэнд төвлөрөх ёстой. Хэрвээ чиний ярилцаж, эрэлхийлдэг зүйл Бурханы өнөөгийн үгэнд төвлөрдөггүй бол чи Бурханы үгийн гадна байгаа хүн бөгөөд Ариун Сүнсний ажил огт байхгүй. Өөрийнх нь мөрийг дагадаг хүмүүсийг Бурхан хүсдэг. Урьд нь ойлгосон зүйл чинь хэчнээн гайхалтай, хольцгүй байх нь хамаагүй Бурхан үүнийг хүсдэггүй бөгөөд хэрвээ чи тийм зүйлсийг хойш тавьж чадахгүй бол тэдгээр нь ирээдүйн оролтод чинь асар их саад бартаа болно. Ариун Сүнсний өнөөгийн гэрлийг дагаж чаддаг бүх хүн ерөөгддөг. Өнгөрсөн эрин үеүдийн хүмүүс ч бас Бурханы мөрийг дагасан, гэхдээ тэд өнөөдрийг хүртэл дагаж чадаагүй; энэ бол эцсийн өдрүүдийн хүмүүсийн ерөөл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шинэхэн ажлыг мэдэж, Түүний мөрийг дага”-аас эш татав

Ариун Сүнсний ажил өдрөөс өдөрт өөрчлөгдөж, алхам тутамдаа улам өндөрт дээшилж, маргаашийн илчлэл алхам алхмаар бүр ч өндөрт өгсөн, өнөөдрийнхөөс ч илүү өндөр болдог. Бурхан хүнийг төгс болгодог ажил нь ийм юм. Хүмүүс хөл нийлүүлэн алхаж чадахгүй бол хэдийд ч таягдан хаягдаж магадгүй. Хүмүүст дуулгавартай байх зүрх сэтгэл үгүй бол эцэст нь хүртэл дагаж чадахгүй. Урьдын эрин үе өнгөрчихсөн; энэ бол шинэ эрин үе. Шинэ эрин үед шинэ ажил хийгдэх ёстой. Ялангуяа хүмүүсийг төгс болгох сүүлчийн эрин үед Бурхан илүү шинэ ажлыг бүр ч хурдан гүйцэтгэнэ. Тийм учраас зүрх сэтгэлд нь дуулгавартай байдал байхгүй бол хүмүүст Бурханы мөрийг дагахад хэцүү байдаг. Бурхан ямар ч дүрэмд баригддаггүй, мөн Өөрийн ажлын аль ч шатыг хувиршгүй гэж үздэггүй. Харин ч Түүний хийдэг ажил хэзээд илүү шинэ, улам өндөр байдаг. Түүний ажил алхам бүрд улам бодитой болж, хүний бодит хэрэгцээнд улам бүр нийцдэг. Хүмүүс ийм ажлыг туулсныхаа дараа л зан чанарынхаа сүүлчийн өөрчлөлтөд хүрч чадна… Бурханы хийдэг ажил эрин бүрд ялгаатай байдаг. Чи нэг үе шатанд асар их дуулгавартай байснаа дараагийн үед муу юм уу дуулгавартай байж чадахгүй байвал Бурхан чамайг орхих болно. Бурханыг энэ алхмаар явахад нь чи хөл нийлүүлэн явбал Түүнийг дараачийн алхмаар өгсөхөд үргэлжлүүлэн хөл нийлүүлэн явах ёстой. Гагцхүү тэгсэн цагт л чи Ариун Сүнсэнд дуулгавартай нэгэн байна. Нэгэнт чи Бурханд итгэдэг тул дуулгавартай байдалдаа тууштай хэвээр байх ёстой. Чи зүгээр л дураа хүрэхээр дуулгавартай байж, дургүйгээ хүрэхээр дуулгаваргүй байж болохгүй. Иймэрхүү маягийн дуулгавартай байдлыг Бурхан сайшаадаггүй. Миний нөхөрлөдөг шинэ ажилтай чи алхаа нийлүүлж чадахгүй, урьдын үгтэй зууралдсаар байвал аминд чинь яаж ахиц гарч чадах юм бэ? Бурханы ажил бол үгээрээ дамжуулан чамайг хангах явдал юм. Чи Түүний үгийг дуулгавартай дагаж, хүлээн авсан цагт Ариун Сүнс чам дээр гарцаагүй ажиллана. Ариун Сүнс яг л Миний ярьсны дагуу ажилладаг. Миний хэлснээр хий, тэгээд Ариун Сүнс даруй чам дээр ажиллана.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханд үнэнч зүрх сэтгэлээр дуулгавартай байдаг хүмүүсийг Бурхан гарцаагүй олж авна”-аас эш татав

Бурханыг дагана гэдэг нь юу гэсэн үг болохыг мэдэх үү? Үзэгдэлгүйгээр чи ямар замаар алхах вэ? Өнөөдрийн ажилд чамд ямар ч үзэгдэл байхгүй бол чи огтхон ч бүрэн төгс болгуулж чадахгүй. Чи хэнд итгэдэг вэ? Чи яагаад Түүнд итгэдэг вэ? Яагаад Түүнийг дагадаг вэ? Чи өөрийнхөө итгэлийг ямар нэг тоглоом гэж боддог уу? Өөрийнхөө аминд нэг төрлийн тоглоом мэт ханддаг уу? Өнөөдрийн Бурхан бол хамгийн агуу үзэгдэл юм. Түүний тухай хэр ихийг чи мэддэг вэ? Түүнээс хэр ихийг харсан бэ? Өнөөдрийн Бурханыг харсан болохоор Бурханд итгэх итгэлийн чинь суурь бат бөх байдаг уу? Энэ будилуу янзаараа дагаж л байвал аврал хүртэнэ гэж чи бодож байна уу? Чи булингартай уснаас загас барьж чадна гэж бодож байна уу? Энэ тийм энгийн гэж үү? Өнөөдрийн Бурханы айлддаг үгийн талаарх хэр олон үзлээ чи хаясан бэ? Чамд өнөөдрийн Бурханы талаарх үзэгдэл байгаа юу? Өнөөдрийн Бурханы талаарх ойлголт чинь хаана оршдог вэ? Зүгээр л дагаснаараа, эсвэл зүгээр л харснаараа Түүнийга олж авч чадна, хэн ч чамайг зайлуулж чадахгүй гэж чи үргэлж итгэдэг. Бурханыг дагах тийм амархан гэж бүү бод. Гол нь чи Түүнийг мэдэж, Түүний ажлыг мэдэх ёстой бөгөөд Түүний төлөө зовлон бэрхшээл туулж, өөрийнхөө амийг золиосолж, Түүгээр төгс болгуулах хүсэлтэй байх ёстой. Энэ бол чамд байх ёстой үзэгдэл юм. Нигүүлсэл эдлэх тухай үргэлж боддог байж болохгүй. Бурхан зүгээр л хүмүүсийг баясгаж, тэдэнд нигүүлсэл хайрлахын төлөө энд байгаа гэж бүү бод. Чи эндүүрч байна! Хүн Бурханыг дагахын тулд амьдралаараа дэнчин тавьж чадахгүй, мөн энэ ертөнцийн өмч хөрөнгөө орхиж чадахгүй бол эцсээ хүртэл Түүнийг дагасаар байж чадахгүй нь лавтай!

Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар ажлыг ойлгох ёстой—төөрөлдсөн байдлаар бүү дага!”-аас эш татав

Петр Есүсийг олон жилийн турш дагаад, бусад хүнд байдаггүй нэлээд их зүйлийг Түүнээс олж харсан юм. Өөрийг нь нэг жил дагасны дараа Есүс Петрийг арван хоёр шавийнхаа дундаас сонгожээ. (Мэдээж Есүс үүнийгээ ил хэлээгүй бөгөөд бусад нь энэ тухай огт мэдээгүй юм.) Амьдрал дээр Петр Есүсийн хийдэг бүх зүйлээр өөрийгөө хэмждэг байв. Хамгийн гол нь, Есүсийн номлосон мэдээ Петрийн зүрх сэтгэлд сийлэгдсэн байсан юм. Петр Есүст туйлын үнэнч, тууштай байсан бөгөөд Түүний эсрэг ямар ч гомдол огт хэлээгүй юм. Иймээс Есүсийн явсан газар бүрд Петр итгэмжит нөхөр нь болсон билээ. Петр Есүсийн сургаал, зөөлөн үгийг ажиглаж, юугаар хооллож, юу өмсөж, хаана байрлаж, яаж аялдгийг нь ажигладаг байв. Тэгээд бүх талаар Есүсийг даган дуурайдаг байлаа. Петр хэзээ ч өөрийгөө зөвтгөлгүй, хоцрогдсон бүхнийг хаяж, үг яриа, үйл хэргийнхээ аль алинд Есүсийн үлгэр жишээг дагадаг байсан юм. Тэнгэр газар, бүх зүйл Төгс Хүчитийн гарт байдаг, ийм учраас өөрт нь хувийн сонголт гэж үгүй гэдгийг Петр тэр үед мэдэрчээ. Түүнчлэн Есүс юу болох бүхнийг Петр уусган авч, үлгэр жишээ болгон ашигладаг байлаа. Есүс хийдэг зүйлдээ Өөрийгөө зөвтгөдөггүй байсан; Өөрийнхөө талаар онгирохын оронд хүмүүсийн сэтгэлийг хайраар хөдөлгөдөг байсныг Есүсийн амьдрал харуулдаг. Есүс юу болохыг янз бүрийн зүйл харуулсан бөгөөд үүнээс үүдэн Петр Түүний бүх зүйлийг даган дуурайсан юм.

“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын нууцын тухай тайлбарын “Петрийн амьдралын тухайд”-аас эш татав

Петр амьдралдаа Бурханы хүслийг хангаагүй л бол сэтгэл нь тавгүйтдэг байв. Бурханы хүслийг хангаагүй л бол тэр харуусаж, Бурханы зүрх сэтгэлийг хангалуун байлгахаар чармайж чадах тохиромжтой арга замыг эрж хайдаг байлаа. Өөрийнхөө амьдралын хамгийн бага, хамгийн ялихгүй талуудад хүртэл тэрээр Бурханы хүслийг хангахыг өөрөөсөө шаардсаар байсан юм. Хуучин зан чанарынхаа тухайд бол тэр бүр ч хатуу чанга байж, үнэнд илүү гүнзгий орохын тулд өөртөө тавьсан шаардлагадаа бүр ч нарийн чанд хандаж байлаа… Бурханд итгэх итгэлдээ Петр бүх зүйл дээр Бурханыг хангалуун байлгахаар эрж хайсан ба Бурханаас ирсэн бүхэнд дуулгавартай хандахаар хичээсэн. Тэрээр өчүүхэн төдий ч гомдолгүйгээр гэсгээлт, шүүлт, түүнчлэн цэвэршүүлэлт, гай зовлон, амьдралынхаа гачигдлыг хүлээн зөвшөөрч чадсан бөгөөд эдгээрийн юу ч Бурханыг гэх хайрыг нь өөрчилж чадаагүй. Энэ нь Бурханыг гэсэн туйлын хайр байсан бус уу? Бурханы бүтээлийн үүргийг биелүүлсэн бус уу? Гэсгээлт, шүүлт, гай зовлонгийн үед ч чи үргэлж үхэх хүртлээ дуулгавартай байж чадах бөгөөд энэ нь Бурханы бүтээлийн хүрэх ёстой зүйл, мөн Бурханыг гэх хайрын цэвэр ариун байдал юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг”-аас эш татав

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Бурханыг дагана гэдэг нь ерөнхийдөө Бурханы өнөөгийн ажлыг дагах, Бурханы өнөөгийн үгэнд захирагдаж, хэрэгжүүлэх, Бурханы тушаалыг баримталж чаддаг байх, бүх асуудал дээр Бурханы хүслийг эрж хайх, Бурханы үгийн дагуу хэрэгжүүлэх, Ариун сүнсний ажил, удирдамжид бүрмөсөн захирагдаж, эцэстээ үнэнийг хэрэгжүүлж, Бурханы хүслийг дагадаг хүн болохыг хэлдэг. Ийм төрлийн хүн л Бурханыг дагагч, Бурханы авралыг олж авдаг нэгэн юм. Хэрэв бид Бурханд итгэхдээ гаднаа Библид үндэслэн, Библийг өргөмжлөх хэрнээ бодит байдал дээр хэрэгжүүлэлт болон туршлага маань Библи дэх Бурханы үгэнд захирагдан, Бурханы үгийг хэрэгжүүлэхийн оронд Библи дэх хүмүүсийн үг, сургаалын дагуу байдаг бол, мөн бид Бурханы санаа зорилгыг ухааралгүй, зөвхөн шашны зан үйл, дүрэм журмыг баримталдаг бол энэ нь хүнийг дагаж байгаа хэрэг мөн. Хэрэв бид Библи дэх хүмүүсийн үгийг Бурханы үг мэтээр дагаж, хэрэгжүүлэх атлаа Эзэн Есүсийн үгийг ердөө нэр төдий үзэж, Түүний үгийг үл тоомсорлон, Түүний тушаалыг өчүүхэн төдий ч баримталдаггүй бол яг л хоёр нүүрт фарисайчууд шиг Эзэн Есүст үл тоогдож, хараагдах нь гарцаагүй. Эзэнд итгэдэг атлаа сүнслэг алдартнууд юм уу пастор, ахлагчдыг сохроор шүтэн мөргөдөг хүмүүс олон бий—тэд хоёр нүүрт фарисайчуудыг хүндэлдэг. Тэд юутай ч тулгарлаа гэсэн удирдамж эрж хайхаар пастор, ахлагчид руу гүйдэг бөгөөд үнэн замыг судлах болоход ч мөн тэгдэг. Үүний дүнд тэд хоёр нүүрт фарисайчууд болон шашны удирдагчдад хууртагдан төөрөлдөж, Бурханыг эсэргүүцэх замаар ордог—эдгээр нь хүнийг дагасны үр дагавар, төгсгөл юм. Бурханыг үнэхээр дагах гэдэг нь гагцхүү Ариун Сүнсний ажлыг дагах, Бурханы өнөөгийн үгийг дагах, Ариун Сүнсний ажлын мөрийг дагах, мөн өөрсдийн биелүүлэх ёстой үүргээ биелүүлэх явдал юм. Ялангуяа эцсийн өдрүүдэд Бурхан шүүлтийн ажлаа хийх үед шашны ертөнц Ариун Сүнсний ажлыг алдаж, эзгүйрсэн. Бид албадлагаар үнэн замыг эрж хайх үедээ чуулгануудад хандсан Ариун Сүнсний үгийг эрж хайхад улам илүү анхаарал хандуулах ёстой; Бид Бурханы үг, айлдварыг болон Ариун Сүнсний ажлыг эрж хайх ёстой. Хэрэв бид Ариун Сүнсний үг, ажлыг эрж хайхгүй, Бурханы дуу хоолойг сонсож чадахгүй, Бурханы өнөөгийн үгийн хангалтыг олж авч чадахгүй бол эцсийн өдрүүд дэх Бурханы ажлын үеэр таягдан хаягдаж, түнэр харанхуйд унаад, уйлж, шүдээ хавирах болно. Бурхан Өөрийг нь үнэхээр дагаж, Өөрт нь захирагддаг хүмүүсийг хэзээ ч хаяхгүй. Шашны пастор, ахлагчдыг шүтдэг хүмүүс бол бүгд хүнд захирагдаж байгаа, хүнийг дагагчид юм. Энэ хүмүүс эцсийн эцэст Бурханы ажлаар илчлэгдэж, таягдуулж, хаягдах болно.

Бид Бурханд итгэдэг, Бурханыг л дагаж, Түүнд захирагдах хэрэгтэй хэмээн амаараа бархирдаг боловч бодит үйлдэл нь үүнтэй адилгүй. Нигүүлслийн эрин үеийн Иудейн шашны итгэлтэй хүмүүс болон Петр, Иохан нарын Эзэн Есүст хандах адил бус хандлагаас нь бид үүнийг тодорхой харж болно. Эзэн Есүс шинэ ажлаа явуулж, үнэнийг тунхаглаж, гэмшлийн замыг авчирсан боловч тухайн үеийн ихэнх Иудей шашны хүмүүс зөвхөн ахлах тахилчид болон фарисайчуудын сургаалыг сонссон юм. Тэд Эзэн Есүсийн ажил, үгийг хүлээн зөвшөөрөлгүй, улмаар Эзэн Есүсийн авралыг алдсан. Тэд нэрэн дээрээ Бурханд итгэдэг ч бодит байдал дээр ахлах тахилчид, хуулийн багш нар болон фарисайчуудад итгэдэг байсан юм. Харин Эзэн Есүсийн үг, ажил нь эрх мэдэл, хүч чадал агуулдаг, үнэн юм байна, Бурханаас гарсан гэдгийг Петр, Иохан, Матай, Филип нар олж харсан учраас Түүнийг ойр дагасан юм. Тэд фарисайчуудын хяналтад огт ороогүй бөгөөд Бурханыг үнэхээр дагадаг, Бурханд дуулгавартай хүмүүс байсан юм. Эцсийн өдрүүдэд үнэхээр Бурханыг дагаж, Бурханд захирагдах цорын ганц зам бол Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрч, үүнд захирагдах явдал бөгөөд энэ нь Илчлэлийн Номд гардаг: “Тэд бол Хургыг хаашаа ч явсан дагадаг хүмүүс юм” (Илчлэл 14:4).

“Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариулт” номоос эш татав

Бурханыг дагах гэж юу гэсэн үг вэ? Үүнийг чи хэрхэн хэрэгжүүлдэг вэ? Бурханыг дагана гэдэг зүгээр л Бурханд залбирч, Бурханыг магтах биш, харин Бурханы үгийг идэж уун, Бурханы үгийн дагуу амьдарч, үнэний дагуу үйлдэж, Бурханы үгээс амийн туршлагын замыг олж, Бурханы даалгаврыг хүлээн зөвшөөрч, үүрэг болгоноо зүй зохистой гүйцэтгэж, Ариун Сүнсний хөтөлсөнчлөн өмнөх замаараа явах нь хамгийн чухал билээ. Ялангуяа томоохон асуудалтай тулгарсан чухал үед Бурханы санаа зорилгыг хайн, хүний хоосон сургаалд хууртахаас болгоомжилж, хэний ч хяналтад орохгүй байх бүр ч их шаардлагатай байдаг. “Бурханаас ирдэг зүйлд би дуулгавартай байж, дагадаг; харин хүний хүслээс ирдэг байх юм бол би тууштай татгалзана; удирдагч, ажилчдын номлодог зүйл Бурханы зохицуулалттай зөрчилдөх үед би гарцаагүй Бурханыг дагаж, хүнийхийг хүлээ авахгүй. Хэрэв энэ нь Бурханы зохицуулалт болон хүсэлтэй бүрэн нийцэлтэй байвал би сонсож чаддаг.” Энэ маягаар хэрэгжүүлдэг хүмүүс бол Бурханыг дагадаг хүмүүс юм.

Дээрхийн нөхөрлөлөөс эш татав

Тайлбар:

а. Эх бичвэрт “Түүнийг” гэдэг үг байдаггүй.

Өмнөх: 20. Үл итгэгч гэж юу вэ?

Дараах: 22. Хүнийг дагах гэж юу вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

4. Бурханы шинэ нэрийг хүлээн авахгүй байх асуудлын шинж чанар

Хэрэв хүн зөвхөн "Ехова бол Бурхан", "Есүс бол Христ" гэсэн зөвхөн нэг эрин үед хэрэглэгдэх үнэнийг дагах аваас хүн хэзээ ч Ариун Сүнсний ажлыг дагаж дийлэхгүйгээр барахгүй үүрд Ариун Сүнсний ажлыг олж авах чадваргүй байх болно.

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх