Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханд гэрчлэл хийх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

22. Хүнийг дагах гэж юу вэ?

Холбогдолтой Бурханы үгс:

8. Бурхан итгэдэг хүмүүс Түүнд дуулгавартай байж, Түүнийг шүтэн мөргөх ёстой. Чи ямар нэг хүнийг өргөмжилж эсвэл хүндлэх ёсгүй; чи эхний байрыг Бурханд, хоёрдугаар байрыг хүндэлдэг хүмүүстээ, гуравдугаар байрыг өөртөө өгөх ёсгүй. Ямар ч хүн зүрх сэтгэлд чинь зай эзлэх ёсгүй ба чи хүмүүсийг-ялангуяа өөрийнхөө дээдэлдэг хүмүүсийг-Бурхантай тэнцүүлж, Түүнтэй адилтган бодох ёсгүй. Энэ нь Бурханы хувьд тэвчишгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон хүмүүсийн дуулгавартай дагах ёстой арван захиргааны зарлиг”-аас

Зарим хүмүүс үнэнд баясдаггүй ба шүүлтэнд бол бүр баясдаггүй. Үүний оронд тэд харин хүч чадал, эд баялагт баясдаг; ийм хүмүүсийг дээдсийг дуурайгч гэдэг. Тэд дэлхийд нөлөө бүхий урсгалуудыг, шашны академиас ирсэн пастор болон багш нарыг онцгойлон хайдаг. Үнэний замыг хүлээн авсныг үл харгалзан тэд эргэлзсэн хэвээр байдаг бөгөөд өөрсдийгөө бүрэн зориулах чадваргүй байдаг. Тэд Бурханы төлөө зориослох тухай ярьдаг боловч нүд нь агуу пастор болон багш нар дээр байх тул Христийг үл тоодог. Тэдний зүрх сэтгэл нэр алдар, ашиг, алдар суугаар дүүрсэн байдаг. Тэд, ийм туранхай хүн тийм олон хүнийг байлдан дагуулах чадвартай гэдэгт, энэхүү бусдаас ялгарах юмгүй хүн хүмүүсийг төгс болгох чадвартай гэдэгт итгэдэггүй. Тэд эдгээр тоос шороонд дарагдсан хэн ч биш хүмүүс нь Бурханы сонгосон хүмүүс гэдэгт огт итгэдэггүй. Хэрэв ийм хүмүүс Бурханы авралын бай байх юм бол тэнгэр газар хөмөрч, бүх хүн толгойгоо тасартал инээх байсан гэж тэд итгэдэг. Хэрэв Бурхан эдгээр хэн ч биш хүмүүсийг төгс болгохоор сонгож авсан юм бол эдгээр агуу хүмүүс Бурхан Өөрөө болох байсан гэж тэд итгэдэг. Тэдний өнцөг нь үл итгэх байдлаар бохирдсон байдаг; тэд нар үнэндээ үл итгэх байдлаас ч дор өөрийн ухаангүй араатнууд юм. Учир нь тэд зөвхөн албан тушаал, нэр хүнд, хүч чадлыг үнэлдэг; тэдний өндрөөр үнэлдэг зүйл нь зөвхөн том бүлэглэл, урсгалууд байдаг. Тэд Христээр удирдуулж байгаа хүмүүсийг огт хүндэтгэдэггүй; тэд зүгээр л Христийг, үнэнийг, амийг орхисон урвагчид юм.

Чиний гайхан биширдэг зүйл бол Христийн даруу зан биш, харин алдартай байр суурин дээр байгаа тэдгээр хуурамч хоньчид юм. Чи Христийн хайр татам байдал эсвэл мэргэн ухааныг хайрладаггүй, харин бузар булай ертөнцтэй холбогддог эдгээр завхай зайдан амьтдыг хайрладаг. Чи толгой хоргодох газаргүй Христийн өвдөлт шаналлыг харан инээдэг боловч тахилыг цөлмөж, завхайрч амьдардаг тэрхүү амьд үхдлүүдийг гайхан биширдэг. Чи Христийн хажууд зовохыг хүсэхгүй байгаа боловч чамайг зөвхөн махан бие, бичиг үсэг, хяналтаар хангадаг эдгээр бодлогогүй антихристүүдийн гар луу баяртайгаар очдог. Бүр одоо ч гэсэн чиний зүрх сэтгэл тэдний зүг, тэдний нэр хүнд, бүх Сатаны зүрх сэтгэл дэх тэдний байр суурь, тэдний нөлөө, тэдний эрх мэдэл рүү эргэсэн хэвээр байгаа, гэсэн ч чи Христийн ажлыг хүлээж авахаас татгалзах, эсэргүүцэх хандлагыг агуулсаар байна. Ийм учраас чамд Христийг хүлээн зөвшөөрөх итгэл байдаггүй гэж Би хэлдэг. Чамайг албадсан учраас л чи одоог хүртэл Түүнийг дагаж байсан. Чиний зүрх сэтгэлд олон сүрлэг дүр зураг үүрд сүндэрлэж байдаг; чи тэдний үг болон үйл бүрийг мартаж чаддаггүй, мөн тэдний нөлөө бүхий үг болон гарыг ч мартдаггүй. Та нарын зүрх сэтгэлд тэд үүрд агуу, үүрд баатрууд байдаг. Гэвч өнөөдрийн Христийн хувьд ийм биш юм. Тэр та нарын зүрх сэтгэлд үүрд ялихгүй, үүрд хүндэтгэл хүлээх гавьяагүй байдаг. Учир нь Тэр хэтэрхий энгийн, хэтэрхий бага нөлөөтэй бөгөөд сүрлэг байдлаас хол байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү?”-ээс

Тиймээс гадна талаараа сүнслэг санагддаг, сайхан сэтгэлтэй мэт санагддаг, ихэмсэг дүр төрхтэй мэт санагддаг хүмүүст ихэвчлэн хууртдаг зарим хүмүүс байдаг. Илгээлт болон сургаал номлолын тухай ярьж чаддаг ба яриа болон үйлдэл нь бахдан биширмээр харагддаг тэдгээр хүмүүсийн хувьд тэдний бишрэгчид нь тэдний үйлдлийн мөн чанарыг, үйл хэргийнх нь ар дахь зарчмыг, тэдний зорилго юу вэ гэдгийг хэзээ ч хардаггүй. Мөн тэд, эдгээр хүмүүс Бурханд үнэхээр дуулгавартай байдаг эсэхийг болон тэд Бурханаас үнэхээр эмээж, муугаас зайлдаг хүн мөн үү, биш үү гэдгийг хэзээ ч хардаггүй. Тэд, эдгээр хүмүүсийн хүн чанарын байдлыг хэзээ ч ялган таньдаггүй. Үүний оронд, танилцах эхний алхмаасаа л эхлээд тэд аажим аажмаар эдгээр хүмүүсийг гайхан биширч, эдгээр хүмүүсийг хүндэтгэж эхэлдэг бөгөөд эцэст нь эдгээр хүмүүс тэдний шүтээн болдог. Цаашлаад зарим хүмүүсийн бодлоор, тэдний гайхан биширдэг, гэр бүл болон ажлаа ч орхиж чадна гэж тэдний итгэдэг, гадна талдаа төлөөс төлдөг шүтээнүүд нь–эдгээр шүтээнүүд нь Бурханыг үнэхээр сэтгэл хангалуун байлгадаг хүмүүс мөн сайн үр дүн болоод сайн хүрэх газрыг үнэхээр хүлээн авч чадах хүмүүс байдаг. Тэдний бодлоор эдгээр шүтээнүүд нь Бурханы магтан сайшаадаг хүмүүс юм. Юу хүмүүсийг ийм итгэлтэй болоход хүргэдэг вэ? Энэ асуудлын мөн чанар нь юу вэ? Энэ нь ямар үр дагаварт хүргэж болох вэ? Эхлээд үүний мөн чанарын асуудлыг хэлэлцье.

… Хүмүүсийг ийм харанхуй бүдүүлэг үйлдэл, харанхуй бүдүүлэг үзэл бодол эсвэл өрөөсгөл үзэл бодол болоод хэрэгжүүлэлттэй байхад хүргэдэг цорын ганц үндсэн шалтгаан байдаг бөгөөд өнөөдөр Би та нарт энэ тухай ярих болно. Шалтгаан нь, хүмүүс хэдийгээр Бурханыг дагаж, Түүнд өдөр бүр залбирч, Бурханы үгийг өдөр бүр уншдаг боловч тэд үнэндээ Бурханы цаад санааг ойлгодоггүй. Энэ бол асуудлын үндэс юм. Хэрвээ хэн нэгэн хүн Бурханы зүрх сэтгэлийг ойлгож, Бурхан юунд дуртай, Бурхан юуг жигшдэг, Бурхан юу хүсдэг, Бурхан юуг голдог, ямар хүнийг Бурхан хайрладаг, ямар хүнд Бурхан дургүй байдаг, хүнд тавьдаг Өөрийн шаардлагадаа Бурхан ямар стандартыг ашигладаг, хүнийг төгс болгохдоо Тэр ямар хандлага баримталдаг гэдгийг ойлгосон бол тэр хүн өөрийн хувийн үзэл бодлоо тээсээр байж чадах уу? Тэд зүгээр л явж, өөр хүнийг шүтэж чадах уу? Энгийн хүн тэдний шүтээн нь болж чадах уу? Хэрвээ хүн Бурханы цаад санааг ойлгодог бол тэдний үзэл бодол түүнээс арай илүү ухаалаг байх юм. Тэд ялзруулагдсан хүнийг дур зоргоороо шүтэхгүй, мөн үнэнийг хэрэгжүүлэх замаар алхах зуураа хэдхэн энгийн дүрэм журам, зарчмыг дур зоргоороо баримтлах нь үнэнийг хэрэгжүүлэхтэй адилхан гэж тэд итгэхгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Бурханы зан чанар болон Түүний ажлын үр дүнг хэрхэн мэдэх вэ”-ээс

Бурханыг дагадаг хэмээн хэлэгч хүмүүсийн хувьд тэд нүдээ нээгээд яг хэнд итгэж байгаагаа сайн харах маш хэрэгтэй байна: Итгэж байгаа зүйл чинь үнэхээр Бурхан мөн үү эсвэл Сатан уу? Хэрэв чиний итгэдэг зүйл Бурхан биш, харин чиний өөрийн шүтээнүүд гэдгийг мэдэж байгаа бол өөрийгөө итгэгч гэж хэлэхгүй байсан нь дээр. Хэрэв чи хэнд итгээд байгаагаа үнэхээр мэдэхгүй байгаа бол мөн л өөрийгөө итгэгч гэж хэлэхгүй байсан нь дээр. Тийнхүү хэлэх нь доромжлол болно! Хэн ч чамайг Бурханд итгэ гэж хүчилдэггүй. Та нар Надад итгэдэг гэж бүү хэл, учир нь энэ үгсийг Би хэдийнэ хангалттай их сонссон, Би үүнийг дахин сонсохыг хүсэхгүй байна, учир нь та нарын итгэж байгаа зүйл бол шүтээнүүд ба та нарын дунд байгаа тэр газрыг хорлогч могойнууд юм. Үнэнийг сонсох үедээ толгойгоо сэгсрэх ба үхлийн талаарх яриа сонсохдоо учиргүй мишээж байгаа хүмүүс бол Сатаны үр сад ба тэд бүгд таягдалтын бай юм. Чуулганд ялган таних чадваргүй олон хүн бий, тэд хуурмаг ямар нэгэн зүйл болоход зүгээр л Сатаны талд зогсдог. Тэднийг Сатаны боол гэж нэрлэхэд тэд маш ихээр буруутгагдсан мэт болдог. Тэднийг ялган таних чадваргүй гэж хэлдэг, харин тэд үргэлжид үнэн үгүй талд зогсдог. Тэд үнэний талд зогссон шийдвэрлэх үе нэг ч байхгүй, үнэний төлөө босож, маргалдаж байсан үе гэж нэг ч байхгүй, тэгэхээр тэд үнэхээр ялган таних чадваргүй гэж үү? Тэд яагаад үргэлж Сатаны талд зогсдог юм бэ? Яагаад тэд хэзээ ч үнэний төлөө шулуун шударга эсвэл үндэслэлтэй нэг ч болтугай үг хэлж байгаагүй вэ? Энэ нь үнэхээр тэдний тухайн үеийн төөрөгдлөөс болсон хэрэг үү? Тухайн хүнд ялган таних чадвар хэдий чинээ бага байна, тэд төдий чинээ үнэний талд зогсох чадваргүй байдаг. Энэ юуг харуулж байна вэ? Энэ нь ялган таних чадваргүй хүмүүс хорон мууд хайртай гэдгийг харуулж байгаа хэрэг бус уу? Энэ нь ялган таних чадваргүй хүмүүс Сатаны үнэнч үр сад гэдгийг харуулж байгаа хэрэг бус уу? Яагаад тэд үргэлж Сатаны талд зогсож, түүнтэй адил хэлээр ярьж чаддаг юм бэ? Тэдний үг, үйлдэл бүхэн, мөн тэдний илэрхийлэмжүүд нь тэд бол ямар нэг байдлаар үнэнийг хайрлагч бус, харин илүүтэйгээр тэд бол үнэнийг жигшдэг хүмүүс гэдгийг хангалттай нотолно. Тэд Сатаны талд зогсож чадаж байгаа нь Сатаны төлөө бүхэл амьдралынхаа туршид тэмцэгч эдгээр өчүүхэн чөтгөрт Сатан үнэхээр хайртай гэдгийн хангалттай нотолгоо юм. Эдгээр бүх баримт дэндүү ойлгомжтой бус уу? Хэрэв чи үнэнийг хайрлагч нэгэн үнэхээр мөн бол яагаад үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүсийг хүндэтгэж чадахгүй байна вэ, яагаад дүрх төрх нь жаахан өөрчлөгдөх төдийд үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүсийг тэр даруй дагана вэ? Энэ ямар гээчийн асуудал вэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх сануулга”-аас

Хүний нөхөрлөл:

Хүмүүсийг дагах гэдэг нь юу гэсэн үг вэ? Хүмүүсийг дагах гэдэг нь хүн өөрийн шүтдэг ажилчдыг эсвэл удирдагчдыг дагадаг гэсэн үг юм. Тэдний зүрх сэтгэлд Бурхан тийм ч их зай эзэлдэггүй; тэд зүгээр л Бурханд итгэдэг гэсэн хаяг өлгөсөн байдаг бөгөөд хийж байгаа бүхэндээ бусдыг дуурайж эсвэл хуулбарладаг. Ялангуяа энэ нь томоохон зүйл бол тэд хүмүүсээр шийдүүлж, хувь заяагаа хүмүүсээр захируулдаг ба өөрсдөө Бурханы утга учрыг хайдаггүй, хүмүүсийн хэлдэг үгийг ялган салгаж чаддаггүй. Боломжийн санагдах зүйлийг сонсмогцоо тэд үнэнтэй нийцэж байгаа эсэхийг нь үл харгалзан үүнийг хүлээн зөвшөөрч, сонсдог. Эдгээр нь хүмүүсийн дагасны илрэл юм. Тийм хүмүүсийн Бурханд итгэх итгэлд ямар ч зарчим байдаггүй, тэдний үйлдэлд ямар ч үнэн байдаггүй, тэд үндэслэл сайтай ярьж байгаа хэнийг ч сонсдог бөгөөд өөрсдийнх нь шүтээнүүд буруу замаар явсан ч гэсэн эцсийг нь хүртэл тэднийг дагадаг. Хэрвээ Бурхан шүтээнүүдийг нь яллавал тэд Бурханы талаар үзэлтэй болох ба шүтээнүүдээсээ чанга зуурдаг. Тэдний шалтгаан нь “биднийг хариуцаж байгаа хэнийг ч бид сонсох ёстой; хамгийн ойрхны эрх мэдэл нь дээд эрх мэдлээс дээр.” Энэ бол үнэн хэрэгтээ хөөрхийлөлтэй логик, гэхдээ энэ нь хүмүүсийг дагагсдын тэнэглэл юм. Хүмүүсийг дагагсад үнэнгүй байдаг. Бурханыг дагадаг хүмүүс л Бурханд үнэхээр итгэдэг; хүмүүсийг дагагсад шүтээн шүтдэг, тэд хүмүүст хууртсан ба зүрх сэтгэлд нь Бурхан ч, үнэн ч байдаггүй. Энэ асуудалтай холбогдуулан хэт туйлшрах үзэл гаргадаг зарим утгагүй хүмүүс байдаг. Тэд Бурханыг дагадаг учраас хүмүүсийг хайхрах ёсгүй гэж тэд итгэдэг. "Удирдагчийн хэлсэн үг үнэнд хэр зохицож буйгаас үл хамааран бид түүнийг дагаж, хүлээн зөвшөөрөхгүй." Энэ бол зарим утгагүй хүмүүсийн гаргадаг хэт туйлшрах үзэл юм. Тэд Бурханы цаад санааг эрэлхийлэх нь ямар утгатай болохыг ойлгодоггүй бөгөөд ямар нэг зүйл Бурханаас ирсэн эсэхийг эсвэл үнэнд тохирч байгаа эсэхийг тэд ялгаж чаддаггүй. Бурханыг дагаж, харин хүмүүсийг дагахгүй байхын ялгааг нарийн олж харж дадалжих ёстой, мөн бид хэт туйлшрах ёсгүй. Хүлээн авах чадвартай аливаа хүн үүнийг зохистойгоор удирдах болно. Ялгааг олж харах хүчин чармайлтаа өсгөсөөр байвал тэд буруудахгүй. Янз бүрийн шажин ба сектийн ихэнх итгэгчид хүмүүсийн хяналтад байдаг бөгөөд хүмүүст дуулгавартай байж, хүмүүст захирагдсанаас болж жинхэнэ замаар алхаж чадахгүй алддагийг санаарай. Тэдний бүтэлгүйтлийн гол шалтгаан нь тэд Бурханд итгэдэг боловч хүмүүсийг дагадаг. Өнөө үед иймэрхүү аюултай тулгарч байгаа олон хүмүүс бий.

Дээрхийн нөхөрлөлөөс

Зүрх сэтгэлдээ хүмүүсийн шүтдэг хэн боловч тэдний шүтээн юм; өөрсдийнхөө удирдагчийг шүтдэг хэн боловч шүтээн шүтдэг хүн юм. Хүмүүсийн шүтдэг нэгэн бол тэдний зүрх сэтгэлд зай эзэлдэг хүн бөгөөд тэднийг гарцаагүй эзэмдэж, өөрийнхөө боол болгох нэгэн юм. Сайн мэдээг түгээх ажлын үеэр бид, янз бүрийн бүлэглэл, урсгалын хүмүүс бүгд шүтээн шүтдэг, бүгдийг нь удирдагчид нь хянадаг, тэд нар үнэнийг хүлээн зөвшөөрч ч зүрхэлдэггүй гэдгийг олж илрүүлдэг. Тэд өрөвдөлтэй боолуудтай адил. Удирдагчдаа шүтдэг хүмүүс бол шүтээн шүтдэг хүмүүс бөгөөд тэдний зүрх сэтгэлд гарцаагүй үнэн байдаггүй, тэд Бурханыг огтхон ч мэддэггүй; тиймээс Бурхан тэдний зүрх сэтгэлд ямар ч зай эзэлдэггүй ба тэднийг Бурхан зэвүүцэж, хараадаг. Бурхан бол зөвт Бурхан, Тэр бол хартай Бурхан, хүмүүс шүтээн шүтэх үед Тэр хамгийн их жигшдэг. Удирдагчдыг Бурхантай эн тэнцүү авч үзэхээс илүү доромжлол гэж үгүй. Үнэндээ Бурханы өмнө эргэн ирсэн хүмүүсийн зүрх сэтгэлд зөвхөн Бурхан байх ёстой. Тэдний зүрх сэтгэлд өөр хэн ч зай эзлэх ёсгүй. Бодол, санаандаа чухалчилдаг зүйлс хүртэл бузар, завхарсан бөгөөд Бурхан зэвүүцэж, жигшдэг. Үүгээрээ ихэнх хүмүүс бохир бөгөөд тэдний шүтдэг хүмүүс их бага хэмжээгээр зүрх сэтгэлд нь зай эзэлдэг. Бурханы зан чанарын тухайд гэвэл, хүмүүсийн зүрх сэтгэлд хүнд зориулсан өчүүхэн ч төдий ч гэсэн зай байх нь хүлээн зөвшөөрөхийн аргагүй зүйл бөгөөд хэрвээ тэд эхнээсээ дуустлаа ариун байдалд хүрч чадахгүй бол яллагдах болно.

Зүрх сэтгэлдээ удирдагчдаа шүтдэг бүх хүнд онцгой илрэлүүд байдаг. Тэдгээрийг дараах байдлаар тодорхойлж болно: Хэрвээ удирдагчдаа дуулгавартай байх нь Бурханд дуулгавартай байхаас чинь илүү бол чи шүтээн шүтдэг; чи Бурханыг санаж, хүсэн эрмэлздэгээсээ илүүтэйгээр өөрийн шүтдэг хүмүүсийг санаж, хүсэн эрмэлздэг бол чи шүтээн шүтдэг; хэрвээ Бурханаас илүүгээр өөрийнхөө удирдагчид чин сэтгэлээсээ ханддаг бол чи шүтээн шүтдэг; хэрвээ зүрх сэтгэлдээ чи, шүтдэг хүмүүстээ ойр дотно, Бурханаас хол байдаг бол чи шүтээн шүтдэг; хэрвээ зүрх сэтгэлдээ чи шүтдэг хүмүүсээ Бурхантай эн тэнцүү тооцдог бол энэ нь, шүтдэг хүмүүсээ Бурхан шиг авч үздэгийг чинь бүр ч илүү нотолдог; чамд юу ч тохиолдсон бай хэрвээ чи удирдагчаа сонсоход бэлэн атлаа үнэнийг эрж хайхын тулд Бурханы өмнө ирэхийг хүсэхгүй байвал Бурханд биш, харин хүмүүст итгэдгийг чинь батлахад энэ нь хангалттай юм. Магадгүй зарим хүн: “Би тэр, тэрийг үнэхээр биширдэг, тэд үнэхээр зүрх сэтгэлд минь зай эзэлдэг. Бурхантай харилцах харилцаандаа би өөрийн мэдэлгүйгээр Түүнээс бага зэрэг хөндийрсөн байна” хэмээн хэлж, өөрсдийгөө хамгаалахаар оролдоно. Энэ үг нь хэрэг явдлын үнэнийг харуулдаг; хэн нэгэн хүн хүний зүрх сэтгэлд зай эзэлмэгц тухайн хүн Бурханаас холддог. Энэ нь аюултай хэдий ч зарим хүн үүнийг хөнгөхнөөр авч үздэг, тэд өчүүхэн төдий ч анхаардаггүй ба тэд Бурханы зан чанарыг мэддэггүй гэдгийг энэ нь харуулдаг. ...хүмүүсийг шүтэх нь маш мэдлэггүй агаад сохор, мөн энэ нь маш завхарсан агаад хорон муу. Хүмүүсийг шүтэх нь Сатан болон чөтгөрүүдийг шүтэж байгаа хэрэг, энэ нь антихристүүдийг шүтэж байгаа хэрэг бөгөөд хүмүүсийг шүтдэг хүмүүст өчүүхэн төдий ч үнэн байдаггүй. Ийм хүмүүст Бурханы талаарх өчүүхэн төдий ч мэдлэг байдаггүй нь гарцаагүй; тэд бол Бурханаар хараагддаг ёс суртахууны доройтолтой хүмүүс юм. Чи юу гэх вэ, баримтууд ийм байдаггүй гэж үү?

Дээрхийн нөхөрлөлөөс

Зарим хүн Бурханыг төгс хүчгүй гэж төсөөлөн, Бурханд хангалттай итгэдэггүй тул зарим асуудалтай тулгараад итгэлээ амархан алддаг. Үүнээс гадна, тэд Бурханд зарим доголдол байгаад, тэрийг нь нөхөж чадах мэтээр хүмүүст шүтэн мөргөж, хүмүүсийг биширдэг. Ийм хүн үргэлж бусдыг биширч, бусдад шүтэн мөргөдөг тул зүрх сэтгэлд нь Бурханыг гэх орон зай улам бүр багасч, өөрийнх нь шүтэн мөргөдөг хүмүүст гэх орон зай улам ихэсч байгааг ойлгодоггүй. Эцэстээ тэр хүн өөрийн мэдэлгүй Бурханд нэр төдий л итгэдэг болж, бодит байдал дээр хүмүүст итгэж, хүмүүсийг дагаж, хүмүүст шүтэн мөргөж, хүмүүсийг биширдэг. Энэ нь Бурханд нэр төдий итгэдэг, бодит байдал дээр бүгд пасторт итгэж, пасторыг дагаж, пасторыг Эзэнээ болгож, пасторыг Бурханаа гэдэг шашны хүмүүстэй адил юм. Хүмүүсийг дагаж, хүмүүст дуулгавартай байхад хүртлээ Бурханд итгэх замаас хазайсан тэднийг унасан гэхгүй юу? Ийм хүн Бурханд жинхэнээсээ итгэсээр байж чаддаг уу? Түүнд жинхэнэ итгэл гэж үгүй. Иймд, тэр бүх хэрэгт Бурханд найдалгүй, оронд нь хүмүүсийг биширч, хүмүүст шүтэн мөргөж, үргэлж хүмүүсийн нүдийг харж, хүмүүсийн нүднээс замаа олж, үргэлж хүмүүсийн хэрхэн ярихыг сонсохыг хүсэж, үргэлж хүмүүсийн хэрхэн үйлдэхийг харахыг хүсэж, үйлдэл, хөдөлгөөн бүртээ бусдаас салшгүй байдаг. Ийм төрлийн хүн өөрийн мэдэлгүй хүмүүст итгэдэг, хүмүүсийг дагадаг хүн болдог. Хүнийг хэтэрхий их биширдэг, шүтэн мөргөдөг бүх хүн үнэн хэрэгтээ хүмүүст итгэж, хүмүүсийг дагаж байгаа хэрэг, энэ бол гарцаагүй үнэн юм.

Аминд орох тухай номлол, нөхөрлөл (IV) дэх “Аврагдаж, төгс болгуулахын тулд орох ёстой Бурханы үгийн арван бодит байдал”-аас

Өмнөх:Бурханыг дагах гэж юу вэ?

Дараах:Буудай болон үрийн сүүлийн хоорондох ялгаа юу вэ?

Танд таалагдаж магадгүй