19. Хоёр нүүр гаргах гэж юу вэ?

Холбогдох Бурханы үг:

“Фарисай” гэх нэр томьёоны тодорхойлолт юу вэ? Энэ бол хоёр нүүртэй, хуурамч, хийдэг бүхэндээ дүр эсгэж, сайн сайхан, эелдэг найрсаг, эерэг дүр эсгэдэг хүн юм. Тэд үнэндээ тийм байдаг уу? Тэд хоёр нүүртэй байдаг тул тэдэнд илэрч харагддаг бүх зүйл нь тэдний үнэн төрх бус, худал хуурмаг, бүгд дүр эсгэлт байдаг. Тэдний үнэн төрх нь нүднээс далд, зүрх сэтгэл дотор нь нуугдаастай байдаг. Хэрэв хүмүүс үнэнийг эрэлхийлдэггүй, үнэнийг ойлгодоггүй бол олж авсан онол нь юу болох вэ? Тэдгээр нь хүмүүсийн байнга ярьдаг хоосон сургаал болдог уу? Хүмүүс дүр эсгэж, өөрсдийгөө сайхан харагдуулахын тулд эдгээр зөв сургаал гэгчийг ашигладаг. Явсан газар бүрд нь тэдний ярьдаг зүйл, хэлдэг үг, гадаад зан авир нь бусдад зөв зүйтэй, сайн сайхан харагддаг. Тэд бүгд хүний үзэл, таашаалд нийцтэй байдаг. Бусдын нүдэнд тэд сүсэгтэй, даруу байдаг. Мөн хүлээцтэй, тэвчээртэй байж, бусдыг болон Бурханыг хайрлаж чаддаг ч үнэндээ энэ бүхэн нь хуурамч байдаг; энэ нь бүгд дүр эсгэлт, өөрсдийгөө хайрцагладаг байдал юм. Гаднаа тэд Бурханд үнэнч байдаг ч үнэндээ зүгээр л бусдад харуулахын тулд үйлдэж байдаг. Хэн ч хараагүй байх үед тэд өчүүхэн ч үнэнч биш бөгөөд хийдэг бүхэн нь ёс төдий байдаг. Тэд өнгөцхөн байдлаар гэр бүл, ажил албаа орхиод, шаргуу ажиллаж, өөрсдийгөө зарлагаддаг боловч үнэн хэрэгтээ чуулганаас нууцхан ашиг хүртэж, тахилаас хулгайлж байдаг. Тэдний гаднаа илчилдэг бүх зүйл, бүх зан авир нь хуурамч байдаг! Хоёр нүүрт фарисай гэж үүнийг хэлдэг. “Фарисай” гэх энэ хүмүүс хаанаас гардаг вэ? Тэд үл итгэгчдийн дундаас гарч ирдэг үү? Тэд бүгд итгэгчдийн дундаас гарч ирдэг. Яагаад энэ итгэгчид тийм болж хувирдаг вэ? Бурханы үг тэднийг ийм болгосон юм гэж үү? Тэд тийм хүмүүс болж өөрчлөгддөгийн гол шалтгаан юу вэ? Тэд буруу замаар орсон байдаг. Бурханы үгийг тэд өөрсдийгөө зэвсэглэх хэрэгсэл болгосон; тэд эдгээр үгээр зэвсэглэж, амин зуулгаа баталгаажуулах, зүгээр юм олж авах хөрөнгө хэмээн эдгээрт ханддаг. Тэд хоосон сургаал номлохоос өөрийг хийдэггүй атлаа тэдгээр үгийг хэзээ ч хэрэгжүүлээгүй. Бурханы замыг хэзээ ч дагаагүй мөртөө үг, сургаал номлосоор байдаг хүмүүс ямархуу хүмүүс вэ? Тэд бол хоёр нүүртэй фарисайчууд юм. Тэдний сайн зан авир, сайхан биеэ авч явах байдал гэгддэг зүйл, орхисон, зарлагадсан өчүүхэн зүйлс нь тэр чигтээ биеэ барьсан байдаг бөгөөд бүгд тэдний гаргадаг дүр эсгэлт байдаг. Тэдгээр нь бүхэлдээ хуурамч; бүгд дүр эсгэлт юм. Энэ хүмүүсийн зүрх сэтгэлд Бурханыг хүндлэх өчүүхэн ч хүндлэл, тэр ч бүү хэл Бурханд итгэх ямар ч жинхэнэ итгэл байдаггүй. Үүнээс гадна, тэд бол үл итгэгчид. Хэрэв хүмүүс үнэнийг эрэлхийлдэггүй бол ийм замаар алхаж, фарисайчууд болно. Ингэвэл аймшигтай бус уу?

Христийн ярианы тэмдэглэл номын “Амийн өсөлтийн зургаан үзүүлэлт”-ээс эш татав

Гаднаа чи сайн зан авиртай байхаар хичээж, нэг төрлийн сүнслэг төрхтэй дүр үзүүлэхийн тулд чадах бүхнээ хийж, сүнслэг сургаал хэлж, сүнсний хувьд зөв зүйл хэлж, хүний үзэл төсөөлөлд харьцангуй магтууштай байдаг зүйл хийж, сайн санаатай дүр үзүүлдэг. Та нар өндрөөс үг үсэг, хоосон сургаал хэлж, сайныг хий, сайн хүмүүс бол, үнэнийг ойлго гэж хүмүүст сургадаг; та нар өөрсдийгөө сүнслэг хэмээн дөвийлгөж, хэлдэг хийдэг бүхэндээ өнгөцхөн сүнслэг байдал гаргадаг. Гэвч хэрэгжүүлэлтдээ та нар үнэнийг хэзээ ч эрж хайгаагүй; асуудалтай тулгармагцаа бүхэлдээ хүний хүслийн дагуу үйлдэж, Бурханыг хойш тавьдаг. Та нар үнэний зарчмуудын дагуу хэзээ ч үйлдээгүй, үнэнд юу ярьдгийг, Бурханы хүсэл юу болохыг, хүнээс шаарддаг Түүний стандарт юу болохыг хэзээ ч ойлгоогүй—эдгээр асуудлыг хэзээ ч ноцтойгоор авч үзээгүй, эсвэл эдгээрийг анхаараагүй. Хүмүүсийн ийм гадна талын үйлдэл, дотоод байдал буюу энэ төрлийн итгэл нь Бурханаас эмээж, муугаас зайлж байгаа явдал мөн үү? Хүмүүсийн итгэл, үнэний эрэл хайгуулын хооронд ямар ч холбоо байхгүй бол тэд Бурханд итгэдэг үү, эсвэл үгүй юу? Үнэнийг эрэлхийлэхтэй ямар ч холбоогүй байсан хүмүүс Бурханд хэчнээн удаан итгэсэн ч бай, чин сэтгэлээсээ Бурханаас эмээн хүндэлж, жинхэнээсээ муугаас зайлж үнэхээр чадах уу, үгүй юу? (Чадахгүй.) Тэгвэл ийм хүмүүсийн гаднах зан авир ямар байдаг вэ? Тэд ямархуу замаар алхаж чадах вэ? (Фарисайчуудын замаар.) Тэд юугаар өөрсдийгөө зэвсэглэн өдөр хоногийг өнгөрөөдөг вэ? Үг үсэг, онолоор зэвсэглэдэг биш үү? Тэд фарисайчуудтай, Бурханд үйлчилдэг гэгддэг хүмүүстэй улам адилхан болж, улам сүнслэг болох гэсэндээ өөрсдийгөө үг үсэг, онолоор зэвсэглэн гоёж, өдөр хоногоо өнгөрөөдөг бус уу? Энэ бүх аргын үндсэн шинж нь яг юу юм бэ? Бурханыг шүтэн мөргөх үү? Түүнд итгэх жинхэнэ итгэл үү? (Үгүй, тийм биш.) Тэгвэл тэд юу хийж байгаа юм бэ? Тэд Бурханыг мэхэлж байна; тэд ердөө л үйл явцын алхмуудыг туулж, шашны зан үйл үйлдэж байгаа юм. Тэд итгэлийн туг дарцаг хийсгэн, шашны зан үйл үйлдэж, ерөөгдөх зорилгодоо хүрэхийн тулд Бурханыг мэхлэхээр оролдож байгаа. Тэд Бурханыг огт шүтэн мөргөдөггүй.

Христийн ярианы тэмдэглэл номын “Ямагт Бурханы өмнө амьдарсан цагт л авралын замаар алхаж чадна”-аас эш татав

Зарим хүн олны анхаарлыг өөртөө татах дуртай байдаг. Ах эгч нарынхаа дэргэд Бурханд өртэй гэж ярьдаг ч ар хударгаар нь үнэнийг хэрэгжүүлэлгүй, шал эсрэгээр нь хийдэг. Тэд шашны фарисайчууд биш гэж үү? Бурханыг үнэн голоосоо хайрладаг, үнэнтэй хүн нь Бурханд үнэнч нэгэн боловч үүнийгээ ил гаргадаггүй. Асуудал үүсэхэд тэрээр үнэнийг хэрэгжүүлэхэд бэлэн байдаг ба мөс чанарынхаа эсрэг үг, үйлдэл хийдэггүй. Орчин нөхцөл ямар ч байсан хамаагүй, асуудал үүсэх үед тэрээр мэргэн ухаанаа харуулдаг, үйл хэрэгтээ зарчимтай байдаг. Ийм хүн л жинхэнээсээ үйлчилдэг нэгэн юм. Бурханд өртэй тухайгаа үргэлж дүр эсгэдэг хүмүүс байдаг; тэд өдөржин санаа зовнисон байдлаар хөмсгөө зангидаж, дүр эсгэн, өрөвдөлтэй царайлж өдөр хоногоо өнгөрүүлдэг. Хэчнээн жигшүүртэй гээч! “Бурханд ямар өртэй тухайгаа надад хэлж болох уу?” гэж асуувал тэд хэлэх үггүй болно. Хэрвээ чи Бурханд үнэнч бол гаднаа энэ талаар бүү ярь; харин бодит хэрэгжүүлэлтээр Бурханыг гэх хайраа харуулж, чин үнэнч сэтгэлээр Түүнд залбир. Бурхантай үг хэлээрээ, хааш яаш л харьцдаг хүмүүс бол бүгд хоёр нүүртнүүд! Зарим нь залбирах болгондоо Бурханд өртэйгөө ярьж, Ариун Сүнс хөдөлгөөгүй байхад хүртэл залбирах бүрдээ мэгшин уйлж эхэлдэг. Ийм хүмүүс шашны зан үйл болон үзэлтэй байдаг; тэд ийм зан үйл, үзлээр амьдран, ийм үйлдлийг Бурхан таалдаг, бас өнгөц сүсэг бишрэл, гунигт нулимс бол Бурхан таашаадаг зүйл гэдэгт үргэлж итгэдэг. Ийм хөгийн хүмүүсээс ямар сайн юм гарах билээ? Зарим нь даруу байдлаа харуулахын тулд бусдын дэргэд ярих үедээ журамтай дүр үзүүлдэг. Зарим нь бусдын өмнө ямар ч хүч чадалгүй хурга адил зориуд зусарддаг. Хаанчлалын ардуудад тохирох төрх байдал энэ мөн үү? Хаанчлалын ардууд цог золбоотой агаад эрх чөлөөтэй, гэм зэмгүй агаад нээлттэй, үнэнч агаад хайр татам байж, эрх чөлөөтэй амьдардаг байх ёстой. Тэд жудагтай, нэр төртэй, хаашаа ч явсан гэрчлэлд зогсож чаддаг байх ёстой; тийм хүмүүсийг Бурхан болон хүмүүсийн аль аль нь хайрладаг. Шинээр итгэж байгаа хүмүүс гадаад талын хэт олон хэрэгжүүлэлттэй байдаг; тэд эхлээд харьцалт, эвдэлтийн үеийг туулах ёстой. Зүрх сэтгэлдээ Бурханд итгэдэг хүмүүс гаднаа бусдаас ялгардаггүй, гэвч үйлдэл болон үйл хэрэг нь бусдад магтууштай байдаг. Ийм хүмүүсийг л Бурханы үгийг амьдран харуулж байна гэж үзэж болно. Хэрвээ чи өдөр болгон энэ, тэр хүнд сайн мэдээ номлож, тэднийг аврал руу аваачдаг ч эцсийн эцэст дүрэм, сургаал дотор амьдарч байгаа бол Бурханд алдрыг авчирч чадахгүй. Ийм хүмүүс бол шашны хүмүүс, бас хоёр нүүртнүүд юм.

Шашны хүмүүс цугларах болгондоо “Эгч минь, ойрд та ямаршуухан байв даа?” гэж асуудаг. Эгч хариуд нь, “Би Бурханд өртэй, бас Түүний хүслийг биелүүлж чадахгүй байгаа юм шиг санагддаг” гэдэг. Өөр нэг нь “Би ч гэсэн Бурханд өртэй, бас Түүнийг хангалуун байлгаж чаддаггүй” гэж хэлдэг. Энэ цөөн хэдэн үг, өгүүлбэр л дангаараа тэдний зүрх сэтгэлийн гүн дэх бузар булай зүйлсийг илэрхийлдэг; ийм үг хамгийн жигшүүртэй, дэндүү ой гутам байдаг. Ийм хүмүүсийн уг чанар Бурханыг эсэргүүцдэг. Бодит байдалд анхаарлаа хандуулдаг хүмүүс зүрх сэтгэл доторх бүхнээ ярилцаж, нөхөрлөлдөө яриандаа өөрсдийн зүрх сэтгэлийг уудалж байдаг. Үүнд ганц ч худал ааль аяг, ёсорхуу байдал, хоосон нялуун үг гэж байхгүй. Тэд үргэлж шулуун шударга байж, ертөнцийн дүрэм журамд захирагддаггүй. Ямар ч мэдрэмжгүй ч гэлээ, гаднаа гаргаж үзүүлэх дуртай хүмүүс байдаг. Өөр хэн нэгнийг дуулах үед тэд саван дахь будаа нь аль хэдийн түлэгдсэнийг ч анзааралгүй бүжиглэж эхэлдэг. Ийм хүмүүс нь үнэн сүсэгт, хүндлүүштэй бус, хэтэрхий хөнгөмсөг байдаг. Энэ бүх зүйл бол бодит байдлаас тасарсны илрэл юм. Зарим хүн сүнслэг амийн хэрэг явдлын талаар ярилцах үедээ хэдий Бурханд өртэйгөө ярьдаггүй ч зүрх сэтгэл дотроо Түүнийг гэсэн жинхэнэ хайрыг тээж байдаг. Бурханд өртэй чинь бусадтай ямар ч хамаагүй; чи хүнд биш, Бурханд өртэй. Тэгэхээр энэ тухай бусдад байнга ярих ямар хэрэгтэй юм бэ? Чи гаднах чармайлт, илэрхийлэлд биш, харин бодит байдалд ороход анхаарлаа хандуулах ёстой.

Хүмүүсийн өнгөц сайн үйл хэрэг юуг төлөөлдөг вэ? Тэдгээр нь махан биеийг төлөөлдөг ба хамгийн сайн гадаад талын хэрэгжүүлэлт ч амийг бус, харин хувийн зан чанарыг чинь л төлөөлдөг. Хүний гадаад талын хэрэгжүүлэлт Бурханы хүслийг биелүүлж чадахгүй. Чи байнга Бурханд өртэй тухайгаа ярьдаг ч бусдын амийг хангаж, Бурханыг хайрлахад бусдыг өдөөж чаддаггүй. Чиний ийм үйлдлүүд Бурханыг сэтгэл хангалуун байлгана гэж чи итгэж байна уу? Энэ нь Бурханы хүсэл, энэ нь сүнснийх гэж чи боддог боловч үнэн хэрэгтээ энэ чинь утгагүй зүйл! Чиний таашаадаг, хүсдэг зүйл бол Бурханыг баясгадаг зүйл гэж чи үздэг. Чиний таашаадаг зүйл Бурханыг төлөөлж чадах уу? Хүний зан авир Бурханыг төлөөлж чадах уу? Чиний таашаадаг зүйл бол яг Бурханы үзэн яддаг зүйл бөгөөд чиний зуршлууд бол Бурханы жигшин голдог зүйл юм. Хэрвээ чамд өртэй санагдвал Бурханы өмнө очиж залбир. Энэ талаар бусдад ярих ямар ч хэрэггүй. Хэрвээ чи Бурханы өмнө залбиралгүй, оронд нь бусдын анхаарлыг байнга өөртөө татдаг бол энэ чинь Бурханы хүслийг биелүүлж чадах уу? Хэрвээ чиний үйлдэл үргэлж нүд хуурахаас цаашгүй байдаг бол чи дээд зэргийн нэрэлхүү гэсэн үг. Өнгөц сайн үйл л хийдэг, бодит байдалгүй хүмүүс ямар байдалтай хүмүүс вэ? Ийм хүмүүс бол зүгээр л хоёр нүүртэй фарисайчууд, шашны хүмүүс юм! Хэрвээ та нар гадаад талын хэрэгжүүлэлтийг хойш тавьж, өөрчлөлт хийж чадахгүй бол та нарт байгаа хоёр нүүртэй зангийн элементүүд улам ихэснэ. Хоёр нүүртэй зангийн элементүүд хэдий чинээ ихэснэ, Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэл төдий чинээ их байдаг. Эцэст нь ийм хүмүүс гарцаагүй таягдан хаягдана!

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханд итгэхдээ шашны зан үйлд биш бодит байдалд анхаарлаа хандуулах ёстой”-оос эш татав

Хэвийн сүнслэг амьдрал бол Бурханы өмнө амьдарсан амьдрал юм. Залбирч байхдаа хүн Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж чадах бөгөөд залбирлаар дамжуулан Ариун Сүнсний гэгээрлийг эрж хайж, Бурханы үгийг мэдэж, Бурханы хүслийг ойлгож чадна. Бурханы үгийг идэж, ууснаар хүмүүс Бурханы одоогийн ажлын талаар илүү тодорхой, нарийн ойлголттой болж чадна. Тэд бас хэрэгжүүлэлтийн шинэ замыг олж авч чадах бөгөөд хуучинтай зууралдахгүй; тэдний хэрэгжүүлдэг бүхэн амийн өсөлтөд хүрэхийн төлөө байх болно. Залбирлын тухайд бол, хэчнээн өртэйгөө харуулахын тулд Бурханы өмнө сайхан сонсогддог хэдхэн үгийг хэлэх, эсвэл цурхиран уйлах явдал биш; харин ч энэ нь, сүнсээ ашиглахад өөрийгөө сургаж, Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгах боломжтой байж, бүхий л хэрэг явдал дээр Бурханы үгээс удирдамж эрж хайхад өөрийгөө сургах зорилготой, ингэж гэмээ нь хүний зүрх сэтгэл өдөр бүр цоо шинэ гэрэл рүү ойртож чадна, мөн ингэж гэмээ нь хүн идэвхгүй, залхуу биш болж, Бурханы үгийг хэрэгжүүлэх зөв замд хөл тавьж чадна. Өнөөгийн ихэнх хүн хэрэгжүүлэлтийн арга барилд анхаардаг мөртөө үнэнийг эрэлхийлж, амийн өсөлтөд хүрэхэд анхаардаггүй. Тэд энд хазайсан юм. Шинэ гэрлийг хүлээн авах чадвартай зарим хүн мөн байдаг боловч тэдний хэрэгжүүлэлтийн арга барил өөрчлөгддөггүй. Тэд Бурханы өнөөдрийн үгийг хүлээж авахаар найдангаа хуучин шашны үзлээ байлгасаар байдаг, иймээс тэдний хүлээж авдаг зүйл нь шашны үзлээр будсан өнөө л сургаал байдаг, тэд өнөөдрийн гэрлийг зүгээр хүлээн авахгүй байгаа. Үр дүнд нь тэдний хэрэгжүүлэлт бохирддог, шинэ савлагаатай өнөө л хуучин хэрэгжүүлэлт хэвээр байдаг. Хэчнээн сайн хэрэгжүүлдэг байж болох ч тэд бол хоёр нүүртнүүд. Бурхан хүмүүсийг өдөр бүр шинэ зүйл хийхэд хөтөлж, өдөр бүр шинэ мэдлэг ухаан, ойлголт олж авахыг тэднээс нэхэж, хуучинсаг хийгээд давтагдмал бус байхыг шаарддаг. Хэрэв чи Бурханд олон жил итгэсэн хэдий ч хэрэгжүүлэлтийн арга барил чинь огтхон ч өөрчлөгдөөгүй бол, гадаад хэрэг явдалд улайран, хамаг анхаарлаа хандуулсаар байгаа хэдий ч Бурханы үгийг эдлэхийн тулд Түүний өмнө тайван зүрх сэтгэлтэй байдаггүй бол чи юу ч олж авахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэвийн сүнслэг амьдралын талаар”-аас эш татав

Чи яагаад Бурханд итгэдэг вэ? Ихэнх хүн энэ асуултад будилдаг. Тэд үргэлж, бодитой Бурхан, тэнгэр дэх Бурхан хоёрын талаар тэс ондоо хоёр үзэл бодолтой байдаг нь тэд дуулгавартай дагахын тулд биш, харин тодорхой ашиг тус хүртэхийн тулд, эсвэл гай гамшгаас үүдсэн зовлонгоос мултрах гэж Бурханд итгэдэг гэдгийг харуулдаг. Тэр үед л тэд бага зэрэг дуулгавартай байдаг боловч дуулгавартай байдал нь болзолтой, хэтийн ирээдүйнхээ төлөө, албан хүчээр хийдэг. Тэгэхээр чи яг яагаад Бурханд итгэдэг юм бэ? Хэрвээ энэ нь гагцхүү хэтийн ирээдүй, хувь заяаны чинь төлөө юм бол огт итгэхгүй байсан нь дээр. Иймэрхүү итгэл бол өөрийгөө хуурч, өөрийгөө тайтгаруулж, өөрийгөө биширч буй хэрэг юм. Хэрвээ итгэл чинь Бурханыг дуулгавартай дагах суурин дээр үндэслээгүй бол эцсийн эцэст Бурханд тэрсэлснийхээ төлөө чи шийтгүүлэх болно. Итгэхдээ Бурханд дуулгавартай байхыг эрэлхийлдэггүй бүх хүн Бурханд тэрсэлдэг. Бурхан хүмүүсийг Өөрийг нь дуулгавартай дагадаг болоосой гэсэндээ үнэнийг эрж хайж, Өөрийнх нь үгээр цангаж, Өөрийнх нь үгийг идэж ууж, хэрэгжүүлэхийг тэднээс шаарддаг. Санаа зорилго чинь үнэхээр ийм бол Бурхан гарцаагүй чамайг өргөж, чамд нигүүлсэнгүй хандах нь лавтай. Энэ бол маргаангүй бөгөөд үүнийг өөрчлөхийн аргагүй билээ. Хэрвээ санаа зорилго чинь Бурханд дуулгавартай байхын тулд биш өөр зорилготой байдаг бол хэлж, хийдэг бүхэн чинь—Бурханы өмнө залбирах залбирал хийгээд үйлдэл бүр чинь хүртэл—Бурханы эсрэг байх болно. Чи зөөлөн дуутай, эелдэг зан ааштай байж болно, үйлдэл, илэрхийлэл бүр чинь зөв мэт, өөрөө чи дуулгавартай нэгэн шиг харагдаж болох ч санаа зорилго, Бурханд итгэх итгэлийн талаарх үзэл бодлын чинь тухайд гэвэл чиний хийдэг бүхэн Бурханы эсрэг, ёрын муу байдаг. Хонь шиг дуулгавартай харагддаг атлаа зүрх сэтгэлдээ муу санаа тээж явдаг хүмүүс хонины арьс нөмөрсөн чоно бөгөөд Бурханд шууд халддаг тэднээс Бурхан ганцыг нь ч өршөөхгүй. Ариун Сүнс тэднийг нэг бүрчлэн илчилж, хоёр нүүртэн болгоныг Ариун Сүнс гарцаагүй жигшин голох болно гэдгээ бүх хүнд харуулна. Санаа бүү зов, Бурхан тэдэнтэй нэг бүрчлэн харьцаж, ээлж дараалан зайлуулна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханд итгэхдээ Бурханыг дуулгавартай дагах ёстой”-оос эш татав

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Пастор, ахлагч нар хоёр нүүртэй фарисайчууд, антихристүүд мөн эсэхийг ялгаж танихын тулд тэд бусад хүнд гадна талдаа яаж хандаж байгааг харах нь хангалтгүй. Хамгийн гол нь тэд Эзэнд болон үнэнд хэрхэн хандаж байгааг нь харах явдал юм. Тэд гаднаа итгэгч нарыг хайрлан энэрч байж болох ч Эзэнийг гэх хайр тэдэнд бий юу? Хэрвээ тэд хүмүүсийг зэгсэн хайрлаж энэрдэг боловч Эзэн болон үнэнд хандахдаа уйтгар гуниг, үзэн ядалтаар дүүрэн байж, эцсийн өдрүүдийн Христ—Төгс Хүчит Бурханыг шүүж, ялладаг бол тэд хоёр нүүртэй фарисайчууд биш гэж үү? Тэд антихристүүд биш үү? Тэднийг гаднаас нь харахад номлож бас шаргуу ажиллаж байгаа мэт санагдах ч энэ нь хэрэв титэм авч, шагнал хүртэхийн төлөө байдаг бол тэд Эзэнийг дуулгавартай дагаж, Түүнд үнэнч байдаг гэсэн үг мөн үү? Хэн нэг хүнийг хоёр нүүртэй эсэхийг ялгаж танихын тулд гол нь түүний зүрх сэтгэл доторхыг харж, санаа зорилгыг нь анзаарах хэрэгтэй. Энэ бол ялгаж танихад хэрэгтэй хамгийн чухал зүйл юм. Бурхан хүний зүрх сэтгэлийг шалгадаг. Тиймээс тухайн хүн Эзэнийг жинхэнээсээ хайрлаж, дуулгавартай дагадаг эсэхийг харахад хамгийн гол нь тэр хүн Түүний үгийг хэрэгжүүлж, баримталдаг мөн Түүний тушаалыг сахьдаг эсэхийг харах, түүнчлэн тэр хүн Эзэн Есүсийг өргөмжилж, Эзэн Есүсийг гэрчилж, Бурханы хүслийг дагадаг эсэхийг харах ёстой. Фарисайчууд синагог дах хүмүүст Судрыг байнга тайлбарлаж, бүх зүйлд Библийн дүрмийг баримталж хүмүүсийг хайрлаж энэрдэг байсныг бид мэднэ. Гэвч бодит байдал дээр тэдний хийж байсан бүх зүйл Бурханы үгийг хэрэгжүүлж, эсвэл Бурханы тушаалыг дагахын төлөө биш, харин хийж байгаагаа хүмүүст харуулахын тулд байсан юм. Эзэн Есүс тэднийг илчлэх үедээ ингэж хэлсэн: “Харин тэд хамаг ажлаа хүмүүст харуулахын тулд хийдэг: тэд сахиусаа өргөсгөж, хувцасныхаа унжлагыг томсгодог” (Матай 23:5). Тэр тусмаа тэд урт удаан залбирал үйлдэхийн тулд синагогт болон гудамжны үзүүрт санаатайгаар зогсдог байсан. Тэд мацаг барих цагаар зориуд гунигтай царай гаргаж, ингэснээр бусад хүн мацаг барьж байгааг нь мэдэх боломжтой байсан. Тэд бүр хүмүүст харагдахын тулд сайн гэсэн үйлийг гудамжинд санаатайгаар хийдэг байсан. Жишээ нь тэд “гараа анхааралтай угаагаагүй бол хоол идэж болохгүй” гэх мэт эртний уламжлал хийгээд шашны зан үйлийг үргэлжлүүлэн баримталсан. … Бусдын дэмжлэгийн авч, өөрсдийгөө шүтүүлэхээр хүмүүсийг хуурч мэхлэхийн тулд фарисайчууд зүсээ хувиргахын тулд жаахан зүйлийг хэтрүүлэн давсалж, зөвхөн шашны мөргөл, дуулал, магтаал эсвэл өвөг дээдсийн уламжлалыг баримтлахад хүмүүсийг хөтөлдөг ч Бурханы үгийг хэрэгжүүлэх, Бурханы тушаалыг баримтлах, үнэний бодит байдал ороход нь хүмүүсийг хөтөлдөггүй байв. Түүнээс гадна тэд үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг дуулгавартай дагаж, Түүнд шүтэн мөргөхөд хүмүүсийг хөтөлж байгаагүй. Тэдний хийж байсан бүх зүйл нь итгэгчдийг төөрөгдүүлж мэхлэх гэсэн гадаад талын үйлдлүүд байлаа. Эзэн Есүсийг номлож, ажиллахаар ирэх үед фарисайчууд байр суурь, амин зуулгаа хамгаалж үлдэхийн тулд шүтлэгтэй дүр эсгэж байсан ч үнэндээ Бурханы хууль болоод тушаалуудыг “Библийг хамгаалах” нэрийн дор илэрхий үл хэрэгсдэг байв. Тэд Эзэн Есүсийг дагах гэсэн итгэгчдэд саад хийхийн тулд чадах бүхнээ хийн, цуурхал зохиож, хуурамч гэрчлэл хийж, Эзэн Есүсийг улайран яллаж, хилсээр гүтгэсэн. Эцэст нь тэд бүр Эзэн Есүсийг загалмайд цовдлохын тулд эрх мэдэл бүхий хүмүүстэй хуйвалдсан! Фарисайчуудын хоёр нүүртэй, үнэнийг үзэн яддаг мөн чанар нь ингэж бүрэн илчлэгдсэн. Тэдний антихрист мөн чанар нь ингэж бүхэлдээ илэрсэн. Энэ нь, фарисайчуудын мөн чанар нь хоёр нүүртэй, урван тэрслэгч, зальтай, хорон санаатай байсныг харуулж байна. Тэд бүгд Бурханы замыг хөсөр орхиж, хүмүүсийг хуурч мэхлэн, хорьж байсан хуурамч хоньчид! Тэд итгэгчдийг хуурч, хүлж баглан, Бурханыг эсэргүүцэхийн тулд шашны ертөнцийг хянаж бие махбодтой болсон Христийг улайран үгүйсгэж, яллаж, үзэн яддаг байсан. Энэ нь, тэд өөрсдийн гэсэн тусгаар хаанчлалыг бий болгохыг хүсэж байсан антихристүүд гэдгийг хангалттай нотолно!

Одоо бид өнөө үеийн шашны пастор, ахлагч нартай фарисайчуудын хоёр нүүр гаргаж байсан янз бүрийн төрхийг харьцуулан тодорхой харахдаа, тэд фарисайчуудтай яг адил бөгөөд тэд бүгд Эзэний үгийг хэрэгжүүлдэггүй буюу Эзэний тушаалыг дагадаггүй, мөн Эзэнийг өргөмжилж, Эзнийг гэрчилдэггүйг нь олж мэдсэн биш үү? Тэд бол ердөө л Библид сохроор итгэж, Библийг шүтдэг, Библийг өргөмжилдөг хүмүүс. Жишээ нь, байнгын үйлчлэл, өглөөний харуул, талхаа хуваах, Ариун Зоог барихад оролцох гэх мэт ердөө л шашны янз бүрийн зан үйлийг тэд баримталдаг. Тэд хүмүүст, номхон хүлцэнгүй, тэвчээртэй, шүтлэгтэй, хайр энэрэлтэй байх тухай ярихад анхаардаг ч сэтгэл дотроо Бурханыг хайрладаггүй, түүнчлэн Бурханыг дуулгавартай дагадаггүй, Бурханаас эмээх сэтгэл тэдэнд огт байхгүй. Тэдний ажил болоод номлол нь Библийн мэдлэг, шашны онолыг баримтлах, тайлбарлахад л чиглэдэг. Гэвч Эзэний үгийг хэрхэн хэрэгжүүлэх, мэдэрч туулах, Эзэний тушаалыг хэрхэн дагах, Эзэний үгийг хэрхэн түгээж, гэрчлэх, тэнгэрлэг Эцэгийн хүслийг хэрхэн дагах, Бурханыг хэрхэн үнэнчээр хайрлаж, дуулгавартай дагаж, шүтэн мөргөх болон Эзэн Есүсийн хүн төрөлхтнөөс шаарддаг тэр бүх зүйлийн тухайд тэд Эзэний санаа зорилгыг эрэлхийлдэггүй, судалдаггүй бас ухаж ойлгодоггүйн дээр түүнийг хэрэгжүүлэх буюу дагаж мөрдөхөд хүмүүсийг хөтөлдөггүй. Библийн мэдлэг хийгээд шашны онолыг номлон газар сайгүй явж буй тэдний зорилго нь өөрсдийгөө гайхуулж, өөрсдийгөө өргөмжилж, бусдаар өөрсдийгөө үнэлүүлж, шүтүүлэх явдал. Тиймээс Төгс Хүчит Бурхан үнэнийг илэрхийлж, эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлаа гүйцэтгэхээр ирэхэд нь тэдгээр пастор, ахлагч шашны ертөнц дэх байнгын эрх мэдлээ ихэсгэх, мөн итгэгчдийг хянах, тусгаар хаант улсыг байгуулах санаархлынхаа төлөө Эзэн Есүсийн үгийг илт зөрчиж, Төгс Хүчит Бурханы талаар цуурхал зохиож, Түүнийг шүүж, дайрч, доромжилж, үнэн замыг эрэлхийлж, судлах гэсэн итгэгчдэд саад хийхийн тулд чадах бүхнээ хийсэн. Жишээ нь, Эзэн Есүс ухаалаг охид байхыг хүмүүст зааж өгсөн: Хэн нэг нь “Сүйт залуу ирлээ” гэж орилоход тэд гадагш гарч Түүнийг угтан авах хэрэгтэй. Гэвч пастор, ахлагч нар Эзэн Есүс хоёр дахь удаагаа ирсэн тухай мэдээг сонссоныхоо дараа сүмээ битүүмжилж, үнэн замыг эрэлхийлж судлахаас итгэгчдийг сэргийлэхийн тулд чадах бүхнээ хийсэн! Эзэн Есүс ийн хэлсэн: “бусдыг өөр шигээ хайрла.” Тэд эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы ажлыг гэрчилдэг ах, эгч нарыг гүжирдэн гүтгэж, зодоход итгэгчдийг турхирсан. Худал хэлэхгүй, хуурамч гэрчлэл хийхгүй байхыг Эзэн Есүс хүмүүст захисан боловч, пастор, ахлагч нар Төгс Хүчит Бурханыг гүтгэхийн тулд бүх төрлийн худал үг зохиож, тэр ч бүү хэл эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы ажлыг эсэргүүцэж, яллаж, Төгс Хүчит Бурханы Чуулганыг гутаахын тулд адгийн ХКН-тай хуйвалдсан... Эндээс бид шашны пастор, ахлагч нарын хэлсэн, хийсэн зүйлс Эзэний сургаалыг тэр чигт нь зөрчсөнийг харж болно. Тэд хоёр нүүрт фарисайчуудтай яг адилхан. Тэд бүгд бусдыг сохроор удирдаж, Бурханыг эсэргүүцэн бусдыг мэхэлдэг хүмүүс юм.

“Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариулт” номоос эш татав

Өмнөх: 18. Хуурамч удирдагч, эсвэл хуурамч хоньчин гэж юу вэ? Хуурамч удирдагч юм уу хуурамч хоньчинг хэрхэн ялган таньж болох вэ?

Дараах: 20. Үл итгэгч гэж юу вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх