Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Бурханыг мэдэх нь

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Сүнсний ертөнц гэж юу вэ?

Сүнсний ертөнц гэж юу вэ? Би та нарт богино бөгөөд энгийн тайлбар өгье. Сүнсний ертөнц бол материаллаг ертөнцөөс өөр бөгөөд маш чухал газар юм. Би яагаад үүнийг маш чухал гэж хэлж байна вэ? Бид үүний талаар дэлгэрэнгүй ярилцах болно. Сүнсний ертөнцийн оршин тогтнол нь хүн төрөлхтний материаллаг ертөнцтэй салшгүй холбоотой. Энэ нь Бурханы бүх зүйлийн ноёрхол дахь хүмүүсийн амьдрал болон үхлийн мөчлөгт гол үүрэг гүйцэтгэдэг. Энэ бол үүний үүрэг бөгөөд үүний оршин тогтнол яагаад маш чухал болохын нэг шалгаан нь юм. Энэ нь таван мэдрэхүйгээр ялгах боломжгүй газар учраас хэн ч үүний байгаа байхгүйг тодорхой шүүж чадахгүй. Хүн төрөлхтний оршин тогтнол нь сүнсний ертөнцийн нөлөөлөлд ихээхэн орсон байдаг учраас сүнсний ертөнцөд болж буй зүйлс нь хүн төрөлхтний оршин байгаатай гүн гүнзгий холбоотой байдаг. Энэ нь Бурханы дээд эрхтэй холбоотой юу? Холбоотой. Намайг энэ талаар хэлэхэд та нар Намайг яагаад энэ сэдвийн талаар ярилцах болсныг ойлгох болно. Яагаад гэвэл энэ нь Бурханы дээд эрх, Түүний зохицуулалттай хамааралтай учраас юм. Хүмүүст үл харагдах тэрхүү ертөнцөд бүх тэнгэрлэг тушаал, захирамж, удирдлагын систем нь материаллаг ертөнцийн аль нэг улсын хууль, системээс хавьгүй өндөр байдаг ба энэ ертөнцөд байгаа амьд оршихуйнууд ч тэдгээрийг зөрчиж халдаж зүрхлэхгүй. Энэ нь Бурханы дээд эрх, зохицуулалттай холбоотой юу? Энэ ертөнцөд тодорхой засаг захиргаа, тодорхой тэнгэрлэг тушаал, тодорхой хууль тогтоомж байдаг. Өөр өөр түвшинд, өөр өөр газарт шийдвэр гүйцэтгэгчид өөрсдийн үүргийг чанд баримталж, дүрэм журмыг биелүүлдэг ба учир нь тэд тэнгэрлэг тушаалыг зөрчихийн үр дагавар нь юу болох, Бурханы мууг хэрхэн шийтгэж сайныг хэрхэн шагнах талаар сайн мэддэг бөгөөд Тэр бүх зүйлийг хэрхэн эрхэлж, Тэр бүх зүйлийг хэрхэн захирахыг түүнчлэн тэд Бурхан Өөрийнхөө тэнгэрлэг тушаал, хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлэхийг сайн мэддэг. Эдгээр нь хүн төрөлхтний оршин суудаг материаллаг ертөнцөөс ялгаатай юу? Маш их ялгаатай. Энэ нь материаллаг ертөнцөөс огт өөр ертөнц юм. Тэнгэрлэг тушаал, хууль тогтоомж байгаа учраас энэ нь Бурханы дээд эрх, зохицуулалт үүгээр ч зогсохгүй Бурханы зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохтой холбоотой. Та нар үүнийг сонсоод Миний хувьд энэ сэдвийн талаар ярих нь үнэхээр шаардлагатай гэж бодохгүй байна гэж үү? Та нар үүний дотоод нууцыг мэдэхийг хүсэхгүй байна гэж үү? Энэ бол сүнсний ертөнцийн гол санаа юм. Энэ нь материаллаг ертөнцтэй зэрэгцэн оршиж Бурханы зохицуулалт болон дээд эрхтэй нэгэн зэрэг байдаг хэдий ч энэ ертөнц дэх Бурханы зохицуулалт, дээд эрх нь материаллаг ертөнцийнхөөс илүү хатуу байдаг. Энэ талаар дэлгэрэнгүй авч үзэх тухайд гэвэл, сүнсний ертөнц хүн төрөлхтний амь болон үхлийн мөчлөгийн ажлыг хэрхэн хариуцдагаас бид эхлэх ёстой, учир нь энэ ажил бол сүнсний ертөнцийн оршихуйн ажлын үндсэн хэсэг юм.

Би хүн төрөлхтөн дунд байгаа бүх хүмүүсийг Би гурван төрөлд ангилдаг. Эхнийх нь үл итгэгчид ба тэд ямар нэгэн шашны итгэлгүй байдаг. Тэднийг үл итгэгчид гэж нэрлэдэг. Үл итгэгчдийн дийлэнх хэсэг нь зөвхөн мөнгөнд итгэдэг ба тэд зөвхөн өөрсдийнхөө хүсэл сонирхлыг дагадаг. Тэд материаллаг үзэлтэй бөгөөд тэд амь болон үхлийн мөчлөг, эсвэл сахиус шүтээн болон хий үзэгдлийн талаар ямар ч ярианд итгэдэггүй зөвхөн материаллаг ертөнцөд итгэдэг. Би тэднийг үл итгэгчид гэж ангилдаг ба тэд эхний төрлийн хүмүүс юм. Хоёр дахь төрөл нь үл итгэгчдээс өөр олон янзын итгэл бишрэлтэй хүмүүс юм. Би хүн төрөлхтөн дундах эдгээр итгэл бишрэлтэй хүмүүсийг хэд хэдэн гол төрөлд хуваасан. Эхнийх нь Иудей шашинтнууд, хоёр дахь нь Католикчууд, гурав дахь нь Христэд итгэгчид, дөрөв дэх нь Исламын шашинтнууд, тавь дахь нь Буддын шашинтнууд гэсэн таван төрөл юм. Эдгээр нь олон янзын итгэл бишрэлтэй хүмүүс юм. Гурав дахь нь Бурханд итгэдэг хүмүүс бөгөөд та нарт хамааралтай. Энэ төрлийн итгэгчид нь өнөөдөр Бурханыг дагаж байгаа хүмүүс юм. Эдгээр хүмүүс хоёр төрөлд хуваагддаг: Бурханы сонгосон хүмүүс болон үйлчлэл үзүүлэгчид. Зөв! Эдгээр гол төрлүүд нь маш тодорхой ялгаатай байдаг. Одоо та нар өөрсдийнхөө бодол санаанд эдгээр төрлүүд болон хүмүүсийн зэрэглэлийг тодорхой ялгаж чадах юм. Эхнийх нь Миний хэлсэн үл итгэгчид юм. Ихэнх үл итгэгчид зөвхөн Тэнгэр Эцэгт итгэдэг; тариа тарьж, ургац хураахдаа найддаг энэхүү Тэнгэр Эцэг салхи, бороо, аянга бүгдийг удирддаг гэж итгэдэг, гэсэн хэдий ч Бурханд итгэх итгэлийн талаар дурдахад тэд дургүй болдог. Үүнийг Бурханд итгэх итгэл гэж нэрлэж болох уу? Эдгээр хүмүүс бүгд үл итгэгчдэд хамаарагддаг. Бурханд итгэдэггүй, зөвхөн Тэнгэр Эцэгт л итгэдэг хүмүүс нь бүгд үл итгэгчид юм; Бурханд итгэдэггүй, Бурханыг дагадаггүй бүх хүмүүс үл итгэгчид юм. Хоёр дахь төрөлд таван гол шашинд харьяалагддаг, тодорхойгүй Бурханд итгэдэг хүмүүс байдаг. Гурав дахь төрөлд эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон практик Бурханд итгэдэг хүмүүс байдаг ба тэд бол өнөөдөр Бурханыг дагаж байгаа хүмүүс юм. Би яагаад бүх хүмүүсийг эдгээр төрөлд хуваасан бэ? (Яагаад гэвэл тэдгээрийн хүрэх газар, төгсгөл нь өөр өөр байдаг учраас юм.) Энэ бол нэг тал. Яагаад гэвэл эдгээр өөр өөр угсаа гарал, төрөлтэй хүмүүс нь сүнсний ертөнцөд эргэж очиход тэд өөр өөр газар руу явах ба тэд амьдрал болон үхлийн мөчлөгийн өөр өөр хуулинд хамаарагдана. Би хүмүүсийг эдгээр үндсэн төрөлд ангилсны шалтгаан нь энэ юм.

Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Цор ганц Бурхан Өөрөө X”-аас

Өмнөх:Бурханыг өөрийнхөө цор ганц Эзэн гэдгийг хүлээн зөвшөөрөх нь авралд хүрэх эхний алхам юм

Дараах:Үл итгэгчдийн амьдрал, үхлийн мөчлөг

Танд таалагдаж магадгүй