Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Христийн шүүлтийг туулсан тухай гэрчлэлүүд

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Бурханы хайрын уг чанар юу вэ?

Сикью   Шүйхуа хот, Хэйлонжианг муж

“Хэрвээ чи Надад үргэлж үнэнч байж өгөөмөр сэтгэл гаргаж байсан ч өвчин зовлон, амьдралын шахалтыг амсаж, найз нөхөд, төрөл төрөгсөд чинь орхиж, амьдралд чинь өөр бусад азгүйтэл тохиолдоход Надад үнэнч байж, үргэлжлүүлэн Намайг хайрласаар байх уу?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Нэн ноцтой асуудал: Урвалт (2)”-аас) Бурханы үгийн дээрх хэсгийг харах бүрд онцгой гунигтай – гаслан зовлонгийн мэдрэмж дотор минь өгсөн ирж миний зүрх сэтгэл чимээгүй гоморхлоор ярьдаг: Эрхэм хүндэт Бурхан минь, Танд үнэнч, Таныг хайрладаг хүмүүст тийм гай зовлон тохиолдохыг Та хэрхэн зөвшөөрч чадна вэ? Үр дүнд нь, “Хүнд тавих Бурханы сүүлчийн шаардлага бол элэгсэг, чин үнэнч байх явдал” хэмээн Ариун Сүнсэнд ашиглагдсан хүний хэлсний утга учрыг ойлгоход надад бэрх байлаа.

Саяхан, миний хамтарч ажилладаг байсан нэг эгч бамбайн хордлого өвчтэй болсон. Аажмаар түүний нөхцөл байдал өдөрт 6 удаа хоол идэхээс өөр аргагүй тийм байдалд хүрсэн. Өвчнийхөө зовууриас болж түүний эрч хүч аажмаар буурсан ба тэрээр өдөр бүр хямарч, сул дорой, сульдаж ядарсан байдалтай амьдрах болсон. Түүний бие, үүргээ биелүүлэх гэсэн хүсэл мөрөөдөлтэй нь нийцэхгүй байсан бөгөөд өвчин нь улам хүндэрч байв. Яагаад ийм зүйл болоод байгааг би ойлгохгүй байлаа: Үүргээ биелүүлэхэд өөрийгөө зориулахын тулд энэ эгч гэр бүл, ашиг орлого сайтай өндөр цалинтай ажлаа орхисон, бас тэр маш их шударга хүн байлаа. Өгсөн бүх зүйлийнхээ хариуд тэр, яагаад энэ өвчинд дарлуулж шаналахад хүрдэг байна аа?… Би мэдрэмжээ гадагш илэрхийлээгүй, гэхдээ зүрх сэтгэл маань үймрэн шаналж байв – хэн нэгэн энэ асуудлыг сөхөх болгонд би амар тайван байдлаа алддаг байлаа.

Тун удалгүй, эгч бид хоёр салсан боловч би түүний тухай хэзээ ч мартаагүй. Нэг өдөр би удирдагчаасаа эгчийг ямаршуу байгааг асуусан юм. “Эхлээд түүний нөхцөл байдал маш сөрөг байсан бөгөөд Бурханы ажлыг ялган танихаас татгалзсан. Дараа нь тэр, өвчиндөө шаналж байхдаа, Бурханы санаа зорилгыг эрж хайн, нөхцөл байдлаа ухамсартайгаар шийдвэрлэсэн. Бурханы үгээр дамжуулан тэр өөрийгөө мэдэж эхэлсэн бөгөөд өөрт нь жинхэнэ итгэл байгаагүй болохыг ухаарчээ. Түүний итгэлд “харилцан солилцоо”-ны элемент, Бурханд итгэх итгэлээрээ дамжуулан ерөөл олж авах хүсэл байсаар байв. Тэр мөн өөрийнхөө доторх өөр олон тэрслүү байдлын элементүүдийг тодорхойлсон юм. Өөрийнхөө талаарх эдгээр зүйлийг ухаармагц эрүүл мэнд нь илэрхий сайжирсан. Тэр өдөр ирэх тусам эдгэрч, өдөрт 3 удаа хоол иддэг болсон бөгөөд нөхцөл байдал нь хамаагүй илүү сайн болсон. Тэр ч байтугай, эзэн гэр бүлийн ах эгч нарт нөхцөл байдлаа засаж залруулахад нь туслах боломжтой болсон…” гэж удирдагч хэллээ. Энэхүү сайн мэдээг сонсоод би үнэхээр мэл гайхсан. Өвчний шаналгаа эгчийн шйдэмгий занг сулруулж, түүнд асар их зовлон шаналал учруулна гэж би бодсон. Өвчинд ороогдсон түүний цаашдын зам улам улмаар бүдгэрнэ гэж би бодож байв. Тэр ч байтугай би түүнийг цааш үргэлжлүүлж чадахгүй байж магадгүй хэмээн эргэлзэж байсан. Өнөөдөр түүний бодит нөхцөлтэй нүүр тулаад би гайхаж хоцорсон юм. Тэр итгэлээ алдаагүйгээр барахгүй өвчнийхөө цэвэршүүлэлтээр дамжуулан Бурханы ажлыг үнэхээр ойлгож, өөрийн ялзралаа хүлээн зөвшөөрөх болжээ. Тэр өөрийн туршлагаасаа суралцаж, амьдралдаа сайжруулалт хийсэн. Энэ өвчин нь Бурханы жинхэнэ хайр, хүнийг аврах бодит авралын нотолгоо байсан бус уу?

Хожим нь би хүний нөхөрлөлөөс дараах хэсгийг уншсан: “Дугаар 5 ‘Хэрвээ чи Надад үргэлж үнэнч байж өгөөмөр сэтгэл гаргаж байсан ч өвчин зовлон, амьдралын шахалтыг амсаж, найз нөхөд, төрөл төрөгсөд чинь орхиж, амьдралд чинь өөр бусад азгүйтэл тохиолдоход Надад үнэнч байж, үргэлжлүүлэн Намайг хайрласаар байх уу?’” (Үг нь махбодоор илэрсэн номын “Нэн ноцтой асуудал: Урвалт (2)”-аас). Бурханы ажил хүмүүсийн үзэлтэй нийцдэггүй. Бурхан хүмүүст аврал авчрахын тулд бүх эрин үеийн туршид энэхүү зарчмын дагуу ажилласан. Бурханы энэ ажлыг биеэрээ үзэж туулсан бүх хүмүүс энэ бодит байдлын тухай мэднэ. Хүмүүс Бурханд үнэнч байж, элэгсэг ханддаг бөгөөд Бурхан хариуд нь тэдэнд Өөрийн хайрыг хуваалцдаг… Хэрвээ бид Бурханд үнэхээр элэгсэг, үнэнч ханддаг бол бүх төрлийн золгүй явдалтай тулгарах үед энэ нь ч бас Бурханы хайрын илэрхийлэл байна. Хэрвээ бид Бурханы хүслийг үнэхээр ойлгодог бол Бурханд улам илүү үнэнч байж, эцсээ хүртэл Бурханыг бүр ч ихээр хайрлах ёстой. Хэрвээ бид Бурханы хүслийг шалгалтын явцад олж харж чадахгүй, тэр ч байтугай Бурханыг буруу ойлгож, Бурханаас урван тэрсэлж байвал бид Бурханы ажлыг ялган танихгүй байгаа нь илэрхий. Бид Бурханыг хайрлаж, Бурханд үнэнч байлаа ч гэсэн бидний дотор урвалтын элементүүд байсаар байдаг. Энэ тухайд хэн ч маргахгүй. Хүнийг ариусган, аврахын тулд Бурхан хүнийг шалгаж, цэвэршүүлдэг” (Цуулгааны удирдагчид болон ажилчидтай хийсэн Христийн ярианааны тэмдэглэлдэх “Хүнд тавих Бурханы сүүлчийн шаардлага бол элэгсэг, чин үнэнч байх явдал”-аас). Нөхөрлөлийн энэ хэсэг ишлэлийг уншсаныхаа дараа л би, Бурханы ажлыг махан биедээ хүлэгдсэн сэтгэхүйнхээ үүднээс байнга шүүдэг байсан гэдгээ ухаарсан юм. Бурханы хайр бол нигүүлслийн элбэг баян бэлэг, махан биеийн баяр баясгалан, амар тайвны баталгаанаас тогтдог гэж би эндүүрч итгэдэг байлаа. Зовлон шаналал бол Бурханы ерөөлийн нэг хэлбэр гэж би хэзээ ч бодож байсангүй. Зөвхөн эгчийн туршлагаас суралцсаныхаа дараа л би зовлон шаналлын цэвэршүүлэлт нь Бурханы хайрын жинхэнэ илрэл гэдгийг ойлгож ухаарсан юм. Бурхан тодорхой нөхцөл байдлыг бий болгож Өөрийн хүмүүстээ золгүй явдал учруулдаг – бие махбодын өвчин эмгэг, санхүүгийн бэрхшээл эсвэл өөр бусад хүндрэл аль нь ч байсан энэ нь атгаг хорон санаанаас бус Түүний элэгсэг сайхан сэтгэлээс үүдэн гардаг. Хүний ялзрал болон хангалтгүй байдлыг шийдвэрлэх, түүнийг шалгаж, цэвэршүүлэхийн тулд Бурхан бүхий л төрлийн нөхцөл байдлыг бий болгодог. Хүнийг ариусгаж, өөрчилж, амь өгөхийн тулд энэ зовлонгоор дамжуулан Бурхан ажилладаг. Цэвэршүүлэлтийн явцад хүний махан бие золгүй явдал, бэрхшээл гэж тооцогдож болох итгэмээргүй хатуу ширүүнийг туулах ёстой хэдий ч энэ бол, хүнд өөрийгөө мэдэх боломж олгож, бүхий л бохирдлоос хүнийг цэвэршүүлж, хүнийг Өөртэй нь харилцах улам илүү энгийн харилцаанд аваачихын тулд Бурхан үнэхээр хийж байгаа зүйл бөгөөд улмаар хүний зүрх сэтгэлд Бурханыг гэсэн хайр аажмаар цэцэглэж болох юм. Тийм үр ашгийг амран тухалсан амьдралаар дамжуулан олж авах боломжгүй. Хүн шалгалтын шаналлаас олж авсан сургамжаа шингээн авч, явсан зам мөрөө эргэн эргэцүүлээд эцэст нь Бурханы шүүлт, цээрлүүлэлт, Түүний цохилт, сахилга хариуцлага сахилгажуулалт бүгдэд Түүний хязгааргүй хайр шингэсэн гэдгийг ойлгодог. Бурханы хайр тэжээн тэтгэж, өршөөгөөд зогсохгүй. Энэ нь зөвхөн материаллаг үр ашиг хайрлах тухай асуудал биш харин тамлан зовоосон цэвэршүүлэлт, цохилт болон сахилгажуулалт билээ.

Эрхэм хүндэт Бурхан минь, учир утгагүй, андуу ташаа сэтгэдэг арга замыг минь засч залруулахын тулд миний эргэн тойрны бүх талаар дамжуулан ажиллаж, хэдий Таны хайр бидний үзэлтэй нийцдэггүй ч үүний илрэл нь үргэлж биднийг сайжруулж, аврахад чиглэж байдаг гэдгийг харах боломжийг олгодогт баярлалаа. Таны хайрын үйлдэлд Таны зүрх сэтгэлийн чин үнэн хөдөлмөр, үгээр илэрхийлэхийн аргагүй мэргэн ухаан байнга шингэсэн байдаг. Би өмнө нь Таны талаар өчүүхэн төдий ч ойлголтгүй байснаа, Таны хайр ихэнхдээ нөхцөл байдал дотор нуугдмал байдаг болохыг ойлгоогүй байснаа бас ухаарсан. Эрхэм хүндэт Бурхан минь, хүн төрөлхтөнтэй хуваалцдаг хайрыг тань өргөмжлөн дээдэлж Танд би магтаал талархлыг өргөж байна! Би ч бас ийм хайрыг нэг л өдөр хүлээн авна гэж найдаж байна. Энэ хайр надад ирэх юм бол ямар ч түвшний зовлон шаналлыг хүлээн авахаа би тангараглаж байна, ингэснээр би Таны хайрыг биеэрээ туулж, гэрчилж болох юм.

Өмнөх:Шударга байдалд хэмжээлшгүй их аз жаргал агуулагддаг

Дараах:Гадны хүмүүсийг ялгаварлах бол дэндүү хортой!

Танд таалагдаж магадгүй