Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

57. Бурханы ажил болон Библийн хоорондох харилцаа яг юу вэ? Бурханы ажил нэгдүгээрт байсан уу эсвэл Библи нэгдүгээрт байсан уу?

Бурханаас ирсэн хариулт:

энэ нь Бурханы ажлын түүхэн бичлэг буюу Бурханы ажлын өмнөх хоёр үе шатны гэрээнээс өөр юу ч биш бөгөөд Бурханы ажлын зорилгын талаарх ямар ч ойлголтыг чамд өгдөггүй. Энэ нь, Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажлын хоёр үе шатыг баримтжуулсан гэдгийг Библийг уншсан хүн бүхэн мэддэг. Хуучин Гэрээ нь Израилийн түүх болон бүтээлийн цаг үеэс эхлээд Хуулийн эрин үеийн төгсгөл хүртэлх Еховагийн ажлыг тэмдэглэсэн. Шинэ Гэрээ нь Дөрвөн Сайн Мэдээн дэх газар дээрх Есүсийн ажил, түүнчлэн Паулын ажлыг бичсэн; тэдгээр нь түүхэн бичлэг биш гэж үү? ……Библийг уншсанаар хамгийн ихдээ л чи Израилийн түүхийн багахан хэсгийг ойлгох болно, чи Абрахам, Давид болон Мосегийн амьдралын талаар мэдэж авах болно, тэд Еховаг хэрхэн хүндэлж байсныг, Өөрийг нь эсэргүүцсэн хүмүүсийг Ехова хэрхэн шатаасныг болон тэр үеийн хүмүүст Тэр хэрхэн ярьж байсныг чи олж мэдэх болно. Чи өнгөрсөн үе дэх Бурханы ажлын талаар л олж мэдэх болно. Библийн бичлэгүүд нь Израилийн эртний хүмүүс хэрхэн Бурханыг хүндэлж, Еховагийн удирдамж дор амьдарч байсантай холбоотой. Израильчууд нь Бурханы сонгосон хүмүүс байсан учраас, Хуучин Гэрээнээс чи, Израилийн бүх ард түмний Еховад үнэнч байдлыг, Еховаг дуулгавартай дагаж байсан хүмүүс Түүгээр хэрхэн халамжлуулж, ерөөгдөж байсныг харж болно, Бурхан Израильд ажиллах үедээ Тэр өршөөл, энэрлээр дүүрэн байсан, түүнчлэн бүхнийг залгигч галыг эзэмшиж байсан бөгөөд бүх израильчууд ядуу дордоосоо эхлээд хүчтэйгээ хүртэл Еховаг хүндэлсэн, иймээс бүх улс орон нь бүхэлдээ Бурханаар ерөөгдсөн гэдгийг чи мэдэх болно. Энэ нь Хуучин Гэрээнд бичигдсэн Израилийн түүх юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (4)”-аас

Бүтээлийн ажил нь хүн төрөлхтөн бий болохоос өмнө тохиолдсон, харин Эхлэлийн Ном нь зөвхөн хүн төрөлхтөн бий болсны дараа гарч ирсэн; энэ нь Хуулийн эрин үед Мосегийн бичсэн ном байсан юм. Энэ нь өнөөдөр та нарын дунд тохиолдож буй зүйлстэй адилхан: Тэдгээрийг тохиолдсоны дараа та нар хойч үеийн хүмүүст үзүүлэхийн тулд бичиж тэмдэглэдэг, та нарын бичсэн зүйлс нь өнгөрсөн үед тохиолдсон зүйл буюу тэдгээр түүхээс өөр юу ч биш. Хуучин Гэрээнд бичигдсэн зүйлс нь Израиль дахь Еховагийн ажил бөгөөд Шинэ Гэрээнд бичигдсэн зүйл нь Нигүүлслийн эрин үе дэх Есүсийн ажил юм; тэдгээр нь хоёр өөр эрин үед Бурханы хийсэн ажлыг баримтжуулсан. Хуучин Гэрээ нь Хуулийн эрин үе дэх Бурханы ажлыг баримтжуулсан ба тиймээс Хуучин Гэрээ нь түүхэн ном, харин Шинэ Гэрээ нь Нигүүлслийн эрин үеийн ажлын үр дүн юм. Шинэ ажил эхлэх үед эдгээр номнууд нь хуучирдаг ба тиймээс Шинэ Гэрээ нь мөн түүхэн ном юм. Мэдээж Шинэ Гэрээ нь Хуучин Гэрээ шиг дэс дараатай биш, мөн үүн шиг олон зүйлийг бичээгүй. Хуучин Гэрээний Еховагийн хэлсэн олон үг нь бүгдээрээ Библид бичигдсэн байхад Есүсийн үгний зарим нь л Дөрвөн Сайн Мэдээнд бичигдсэн. Мэдээж Есүс ч гэсэн маш их ажил хийсэн боловч энэ нь дэлгэрэнгүй бичигдээгүй. Шинэ Гэрээнд тийм бага зүйл бичигдсэн нь Есүсийн хэр их ажил хийсний улмаас юм; газар дээр Түүний хийсэн гурван жил хагасын ажлын хэмжээ болон элчүүдийн ажил нь Еховагийн ажлаас хамаагүй бага байсан. Тиймээс Шинэ Гэрээнд Хуучин Гэрээнээс цөөхөн ном байдаг.

…………

Есүсийн цаг үед, Иудейчүүдийг болон Түүн дэх Ариун Сүнсний ажлын дагуу Түүнийг дагаж байсан хүмүүсийг Есүс удирдсан. Тэрээр Библийг Өөрийн хийж байсан зүйлийн суурь болгоогүй, харин Өөрийн ажлын дагуу үгээ хэлсэн; Библид юу хэлсэн байдагт Тэр ямар ч анхаарал хандуулаагүй, мөн Өөрийн дагалдагчдаа удирдах замыг Тэр Библиэс хайгаагүй. Ажиллаж эхэлсэн үеэсээ л Тэр гэмшлийн замыг түгээсэн ба Хуучин Гэрээний зөгнөлүүдэд тэрхүү үгийг огтхон ч дурдаагүй. Тэр Библийн дагуу үйлдээгүйгээр барахгүй Тэр мөн шинэ замаар замнаж, шинэ ажлыг хийсэн. Тэр тунхаглах үедээ хэзээ ч Библийг лавлаагүй. Хуулийн эрин үед, өвчтэйг эдгээх, чөтгөрийг зайлуулах Түүний гайхамшгуудыг хэн ч гүйцэтгэх чадваргүй байсан. Түүний ажил, Түүний сургаал, Түүний эрх мэдлийг Хуулийн эрин үед хэн ч хийж байгаагүй. Есүс ердөө л Өөрийн илүү шинэлэг ажлыг хийсэн ба хэдийгээр олон хүмүүс Библийг ашиглан Түүнийг яллаж байсан ч, тэр ч бүү хэл Түүнийг цовдлохын тулд Хуучин Гэрээг хэрэглэж байсан ч Түүний ажил Хуучин Гэрээнээс давсан; хэрвээ ийм л биш бол яагаад хүмүүс Түүнийг загалмайд цовдолсон бэ? Энэ нь, Хуучин Гэрээнд Түүний сургаалын талаар мөн өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах Түүний чадварын талаар юу ч хэлээгүйгээс болсон биш гэж үү? Түүний ажил бол шинэ замаар замнахын тулд байсан, энэ нь санаатайгаар Библийн эсрэг тэмцэхийн тулд эсвэл Хуучин Гэрээнээс санаатайгаар ангижрахын тулд биш байсан. Тэр зүгээр л Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэхийн тулд, Түүнийг хүсэн эрмэлзэж, эрж хайж байсан хүмүүст шинэ ажил авчрахаар ирсэн.

…Бурханы ажил Библийн дагуу байх ёстой юм бэ? Бурхан Библиэс хэтрэн гарах эрхгүй гэж үү? Бурхан Библийг орхиж өөр ажил хийж чадахгүй гэж үү? Яагаад Есүс болон Түүний дагалдагчид Амралтын өдрийг сахиагүй вэ? Хэрвээ Тэр Амралтын өдрийг сахиж, Хуучин Гэрээний тушаалуудын дагуу хэрэгжүүлэх байсан бол яагаад Тэр ирснийхээ дараа Амралтын өдрийг сахилгүй харин үүний оронд хөл угааж, толгой бүтээж, талх хувааж дарс уусан бэ? Энэ бүхэнд нь Хуучин Гэрээний тушаалууд үгүй байгаа биш үү? Хэрвээ Есүс Хуучин Гэрээг хүндэлсэн бол Тэр яагаад эдгээр ёс заншлыг үл тоосон бэ? Бурхан эсвэл Библийн аль нь нэгдүгээрт байдгийг чи мэдэх ёстой! Амралтын өдрийн Эзэн байснаараа Тэр мөн Библийн Эзэн байхгүй гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (1)”-аас

Шинэ Гэрээний сайн мэдээний номнууд нь Есүсийг цовдлогдсоноос хойш хориос гучин жилийн дараа бичигдсэн. Өмнө нь Израилийн ард түмэн зөвхөн Хуучин Гэрээг уншиж байсан. Өөрөөр хэлбэл, Нигүүлслийн эрин үед хүмүүс Хуучин Гэрээг уншиж байсан. Шинэ Гэрээ нь Нигүүлслийн эрин үеийн явцад гарч ирсэн. Есүсийг ажиллаж байх үед Шинэ Гэрээ байгаагүй; Түүнийг дахин амилж тэнгэрт дээш гарсны дараа хүмүүс Түүний ажлыг бичсэн. Тэр үед л Дөрвөн Сайн Мэдээ гарч ирсэн, дээр нь нэмээд мөн Паул болон Петрийн захидлууд түүнчлэн Илчлэлийн Ном байсан. Есүс тэнгэрт дээш гарснаас хойш гурван зуу гаруй жилийн дараа, дараагийн үеийнхэн тэдний бичлэгүүдийг цэгцлэх үед л Шинэ Гэрээ бий болсон. Энэ ажил дууссаны дараа л Шинэ Гэрээ бий болсон; өмнө нь энэ нь байгаагүй. Бурхан тэр бүх ажлыг хийсэн, элч Паул тэр бүх ажлыг хийсэн, дараа нь Паул, Петр нарын захидлуудыг нэгтгэсэн бөгөөд Патм арлын Иоханаар бичигдсэн хамгийн агуу үзэгдэл эцэст нь нэмэгдсэн, учир нь энэ нь эцсийн өдрүүдийн ажлыг зөгнөсөн билээ. Эдгээр нь бүгд дараагийн үеийнхний зохицуулга байсан бөгөөд тэдгээр нь өнөөдрийн айлдваруудаас өөр.

Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (3)”-аас

Өмнөх:Библи хэрхэн бүрэлдсэн бэ? Библи яг ямар төрлийн ном бэ?

Дараах:Зарим хүмүүс Эзэн Есүсийн дахин ирэлтийн тухай судалж байхдаа судалгаагаа зөвхөн Библийн зөгнөл дээр үндэслэдэг боловч Бурханы дуу хоолойг сонсохыг эрэлхийлдэггүй. Энэ хэрэгжүүлэлт ямар дутагдалтай вэ?

Танд таалагдаж магадгүй