25. Ариун Сүнсний ажил гэж юу вэ? Ариун Сүнсний ажил хэрхэн илэрхийлэгддэг вэ?

Холбогдох Бурханы үг:

Ариун Сүнсний ажил бол идэвх санаачилгатай удирдамж болон эерэг гэгээрлийн нэг хэлбэр юм. Энэ нь хүмүүст идэвхгүй байхыг зөвшөөрдөггүй. Энэ нь тэдэнд тайтгарал авчирч, итгэл болон шийдэмгий байдлыг өгдөг ба Бурханаар төгс болгуулахаар эрэлхийлэх боломж олгодог. Ариун Сүнс ажиллах үед хүмүүс идэвхтэйгээр орж чаддаг; тэд идэвхгүй, албадуулсан байдаггүй, харин идэвх санаачилгаараа үйлддэг. Ариун Сүнс ажиллах үед хүмүүс баяртай агаад бэлэн байдаг бөгөөд дуулгавартай байхыг хүсэж, өөрсдийгөө даруу болгохдоо баяртай байдаг. Тэд дотроо шаналалтай, сул дорой байдаг хэрнээ хамтран ажиллах шийдвэртэй байдаг; тэд дуртайяа зовж, дуулгавартай байж чаддаг, мөн хүний хүсэл, хүний бодлоор сэвтээгүй, хүний шунал болон сэдлээр лавтайяа сэвтээгүй байдаг. Ариун Сүнсний ажлыг туулах үедээ тэд дотроо тун ариун байдаг. Ариун Сүнсний ажилтай хүмүүс Бурханыг гэх хайрыг болон ах эгч нарыг гэх хайрыг амьдран харуулдаг; тэд Бурханы баярладаг зүйлд баярлаж, Бурханы үзэн яддаг зүйлийг үзэн яддаг. Ариун Сүнсний ажлаар хөдөлгөгддөг хүмүүс хэвийн хүн чанартай байдаг бөгөөд үнэнийг байнга эрэлхийлдэг, мөн хүн чанарыг эзэмшдэг. Ариун Сүнс дотор нь ажиллах үед хүмүүсийн байр байдал улам бүр сайжирч, хүн чанар нь улам бүр хэвийн болдог бөгөөд зарим хамтын ажиллагаа нь мунхаг байж болох ч сэдэл нь зөв, оролт нь эерэг байдаг, тэд саад хийх гэж оролддоггүй, мөн тэдний дотор ямар ч хорон санаа байдаггүй. Ариун Сүнсний ажил хэвийн агаад бодитой, Ариун Сүнс хүний хэвийн амьдралын дүрмийн дагуу хүн дээр ажиллаж, хэвийн хүмүүсийн бодит эрэл хайгуулын дагуу хүмүүсийг гэгээрүүлж, залж чиглүүлдэг. Ариун Сүнс хүмүүс дээр ажиллах үедээ хэвийн хүмүүсийн хэрэгцээний дагуу залж чиглүүлж, гэгээрүүлдэг. Тэрээр хэрэгцээнийх нь дагуу тэднийг хангаж, дутагддаг зүйл болон дутагдлынх нь дагуу эергээр залж чиглүүлж, гэгээрүүлдэг. Ариун Сүнсний ажил хүмүүсийг бодит амьдрал дээр гэгээрүүлж, залж чиглүүлэхийн төлөө байдаг; тэд бодит амьдрал дээр Бурханы үгийг туулж байж л Ариун Сүнсний ажлыг харж чаддаг. Хүмүүс өдөр тутмын амьдралдаа эерэг байр байдалтай, хэвийн сүнслэг амьдралтай байвал Ариун Сүнсний ажилтай байдаг. Ийм байдалд тэд Бурханы үгийг идэж, уух үедээ итгэлтэй байдаг; залбирах үедээ урам зоригтой байдаг; ямарваа зүйл тохиолдоход идэвхгүй бус байдаг; ийм зүйл тохиолдож байхад тэд Бурханы сур хэмээн шаарддаг сургамжийг тэдгээр зүйлийн дотроос харж чаддаг. Тэд идэвхгүй, сул дорой биш байдаг бөгөөд бодит бэрхшээлтэй тулгарсан хэдий ч Бурханы бүх зохицуулалтыг дуулгавартай дагахад бэлэн байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ариун Сүнсний ажил ба Сатаны ажил”-aaс эш татав

Ариун Сүнс хүмүүсийг гэгээрүүлэхээр ажиллах үедээ тэдэнд ерөнхийдөө Бурханы ажлын тухай, өөрсдийнх нь жинхэнэ оролт, жинхэнэ байр байдлын тухай мэдлэг өгдөг. Тэр бас, Бурханы яаралтай санаа зорилго болон өнөөдөр хүнд тавьдаг Бурханы шаардлагыг тэдэнд ойлгуулдаг, ингэснээр тэд хавчлага, саад бэрхшээлтэй тулгарсан ч гэсэн Бурханыг хангалуун байлган, хайрлахын тулд бүхнийг золиосолж, цусаа урсган, амиа өгөх байсан ч гэсэн Бурханы төлөө гэрчлэлд зогсож, харамсахгүйгээр ийнхүү хийх шийдвэртэй болдог. Хэрвээ чамд ийм шийдвэр байгаа бол Ариун Сүнс сэтгэлийг чинь хөдөлгөдөг ба чамд Ариун Сүнсний ажил байгаа гэсэн үг—гэхдээ урсан өнгөрөх хором бүрд чамд тийм сэтгэл хөдлөл байдаггүй гэдгийг мэдэж ав. Заримдаа цуглаан дээр Бурханы үгийг идэж, уух үед сэтгэл чинь туйлын их хөдөлж, зоригждог. Бусад хүмүүс Бурханы үгийн талаарх өөрсдийн туршлага, ойлголтыг нөхөрлөх үед тун шинэ, шинэлэг санагдаж, зүрх сэтгэл чинь тов тодорхой, гэгээлэг байдаг. Энэ нь бүгд Ариун Сүнсний ажил юм. Хэрвээ чи удирдагч бөгөөд ажиллахаар чуулган руу явах үед чинь Ариун Сүнс хосгүй гэгээрэл, гэрэлтүүлэлт өгч, чуулган дотор оршдог асуудлуудыг нэгд нэггүй ойлгуулж, тэдгээрийг шийдвэрлэхийн тулд үнэний талаар хэрхэн нөхөрлөхөө мэдэх боломж олгон, чамайг ажилдаа тун үнэнч, хариуцлагатай, нухацтай болгодог бол энэ бүхэн нь Ариун Сүнсний ажил мөн.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (1)”-ээс эш татав

Ариун Сүнсний ажил нэн хэвийн байдаг; Түүнийг хүмүүс дээр ажиллахад хүмүүст мөн л бэрхшээл тохиолдоно, тэд мөн л уйлж, зовж, сул дорой байдаг бөгөөд тэдний хувьд тодорхойгүй зүйл их байсаар байдаг, гэхдээ ийм байдалд тэд уруудан доройтохоо больж, Бурханыг хайрлаж чаддаг, мөн хэдий тэд уйлж, дотроо шаналж байсан ч Бурханыг магтах чадвартай хэвээр байдаг; Ариун Сүнсний ажил тун хэвийн бөгөөд өчүүхэн төдий ч ер бусын биш. Ариун Сүнсийг ажиллаж эхэлмэгц хүмүүсийн байр байдалд өөрчлөлт гарч, тэдний хувьд үндсэн зүйлс арилдаг гэж ихэнх хүмүүс итгэдэг. Тийм итгэл нь эндүү ташаа юм. Ариун Сүнс хүний дотор ажиллах үед хүний идэвхгүй зүйлс байсаар байдаг бөгөөд биеийн хэмжээ нь өөрчлөгдөлгүй хэвээр үлддэг ч тэрээр Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтийг олж авдаг тул түүний байр байдал илүү идэвх санаачилгатай, доторх нөхцөл байдал нь хэвийн байдаг ба тэрээр хурдан өөрчлөгддөг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ариун Сүнсний ажил ба Сатаны ажил”-aaс эш татав

Ариун Сүнсний бүх ажил хэвийн, бодит байдаг. Бурханы үгийг уншаад залбирах үедээ чи дотроо тогтвортой, гэрэлтэй байдаг бөгөөд гадаад дэлхий ертөнц чамд саад болж чадахгүй; чи дотроо Бурханыг хайрлахыг хүсэж, эерэг зүйлстэй харилцахыг хүсэж, ёрын муу ертөнцийг жигшдэг. Энэ бол Бурханы дотор амьдарч байгаа хэрэг юм. Энэ нь хүмүүсийн хэлдэг шиг асар их таашаал эдлэх явдал биш—иймэрхүү яриа нь бодитой биш.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бодит байдлыг хэрхэн мэдэх тухай”-аас эш татав

Заримдаа Бурханы үгийг таашааж байх үед сүнс чинь хөдөлж, чи өөрийн эрхгүй Бурханыг хайрлаж, дотор чинь асар их хүч чадал байгааг, чиний хувьд хойш тавьж чадахгүй юу ч байхгүй гэдгийг мэдэрдэг. Хэрвээ чамд ингэж санагддаг бол Бурханы Сүнс чамайг хөдөлгөж, зүрх сэтгэл чинь Бурхан руу бүрэн эргэсэн бөгөөд чи Бурханд залбирч, “Өө Бурхан минь! Биднийг үнэхээр Та урьдчилан тогтоож, сонгосон. Таны алдар надад бахархал хайрлаж, Таны ардуудын нэг байх нь миний хувьд алдар цуутай санагддаг. Таны хүслийг биелүүлэхийн тулд би юуг ч зарлагадаж, юуг ч өгнө, өөрийн бүх амьдрал, насан туршийн бүхий л эрч хүчийг Танд зориулна” гэж хэлнэ. Ингэж залбирах үед зүрх сэтгэлд чинь Бурханыг гэх эцэс төгсгөлгүй хайр болон жинхэнэ дуулгавартай байдал байх болно. Чамд ер нь иймэрхүү туршлага байсан уу? Хэрвээ хүмүүсийн сэтгэлийг Бурханы Сүнс үргэлж хөдөлгөдөг бол тэд ялангуяа залбиралдаа өөрсдийгөө Бурханд зориулахад бэлэн байдаг: “Өө Бурхан минь! Би Таны алдрын өдрийг харахыг хүсэж байна, би Таны төлөө амьдрахыг хүсэж байна—Таны төлөө амьдрахаас илүү үнэ цэнтэй, утга учиртай юу ч үгүй бөгөөд надад Сатан болон махан биеийн төлөө амьдрах өчүүхэн төдий ч хүсэл алга. Өнөөдөр Таны төлөө амьдрах боломж олгосноороо Та намайг өргөсөн.” Ийм маягаар залбирах үедээ чи, зүрх сэтгэлээ Бурханд өгөхгүй байж чадахгүй гэдгээ, Бурханыг олж авах ёстойгоо, амьд ахуйдаа Бурханыг олж авалгүйгээр үхэж тэвчихгүй гэдгээ мэдэрнэ. Ийм залбирал хэлсний дараа чиний дотор барагдашгүй их хүч байх ба энэ нь хаанаас ирдгийг чи мэдэхгүй; зүрх сэтгэл чинь хязгааргүй их хүч чадалтай байж, Бурхан бол маш хайр татам, Түүнийг хайрлууштай гэдгийг чи мэдэрнэ. Энэ үед Бурхан сэтгэлийг чинь хөдөлгөсөн байх болно. Ийм туршлагатай бүх хүний сэтгэлийг Бурхан хөдөлгөсөн байдаг. Бурхан үргэлж сэтгэлийг нь хөдөлгөдөг хүмүүсийн амь нь өөрчлөгддөг, тэд шийдвэрээ гаргаж чаддаг, Бурханыг бүрэн олж авахад бэлэн байдаг, зүрх сэтгэл дэх Бурханыг гэх хайр нь илүү хүчтэй байж, зүрх сэтгэл нь Бурхан руу бүрмөсөн эргэсэн байдаг, тэд гэр бүл, дэлхий ертөнц, ээдрээтэй асуудлууд, эсвэл өөрсдийн ирээдүйг тоодоггүй, мөн насан туршийн эрч хүчээ Бурханд зориулахад бэлэн байдаг. Бурханы Сүнсээр хөдөлгөгдсөн бүх хүн бол үнэнийг эрэлхийлдэг, Бурханаар төгс болгуулах итгэл найдвартай хүмүүс юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шинэхэн ажлыг мэдэж, Түүний мөрийг дага”-аас эш татав

Чи мунхаг, ялган таних чадваргүй байж болох боловч Ариун Сүнс ажиллаж л байгаа цагт чи итгэлтэй болж, Бурханыг хангалттай хайрлаж чадахгүй байгаагаа үргэлж мэдэрнэ. Урдах бэрхшээл чинь хэчнээн их байлаа ч, чи хамтран ажиллахад бэлэн байна. Чамд ямар нэгэн юм тохиолдож, тэр нь Бурханаас ирсэн үү, эсвэл Сатанаас ирсэн үү гэдэг нь тодорхойгүй байх боловч чи хүлээж чадна, мөн идэвхгүй ч биш, хайнга ч биш байх болно. Энэ бол Ариун Сүнсний хэвийн ажил юм. Ариун Сүнс дотор чинь ажиллах үед чамд бодит бэрхшээл тулгарсаар байдаг: Заримдаа чи уйлж, заримдаа чиний даван гарч чадахгүй зүйлс байдаг боловч энэ нь бүхэлдээ Ариун Сүнсний ердийн ажлын л үе шат юм. Хэдийгээр чи тэдгээр бэрхшээлийг даван гараагүй ч, хэдийгээр тухайн үед сул дорой, гомдлоор дүүрэн байсан ч дараа нь туйлын итгэлээр Бурханыг хайрлаж бас л чадсан. Чиний идэвхгүй байдал хэвийн туршлагатай байхад чинь саад хийж чадахгүй бөгөөд бусад хүн юу ч хэлж байсан, бусад нь чам руу яаж ч дайрч довтолж байсан, Бурханыг хайрлаж мөн л чаддаг. Залбирлын үеэр чи, урьд нь Бурханд маш их өртэй байдаг байсан гэдгээ үргэлж мэдэрдэг бөгөөд тийм зүйлстэй дахин тулгарах болгондоо Бурханыг хангалуун байлгаж, махан биеэс татгалзахаар шийддэг. Энэхүү хүч чадал нь дотор чинь Ариун Сүнсний ажил байгааг харуулдаг. Энэ нь Ариун Сүнсний ажлын хэвийн байр байдал юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ариун Сүнсний ажил ба Сатаны ажил”-aaс эш татав

Бурхан Өөрийн ажлыг давтдаггүй, бодитой бус ажил хийдэггүй, хүнд хэрээс хэтэрсэн шаардлага тавьдаггүй, бас хүний эрүүл ухаанаас давсан ажил хийдэггүй. Түүний хийдэг бүх ажил хүний хэвийн ухааны хүрээнд байж, хэвийн хүн чанарын эрүүл ухаанаас давдаггүй бөгөөд Түүний ажил хүний хэвийн шаардлагын дагуу байдаг. Хэрвээ Ариун Сүнсний ажил мөн бол хүн улам хэвийн болж, хүн чанар улам хэвийн болдог. Хүн өөрийн ялзарсан саванлаг зан чанар болон хүний мөн чанарын талаар улам их мэдлэгтэй болж, үнэнийг улам ихээр хүсэн тэмүүлдэг. Өөрөөр хэлбэл, хүний амь улам өсөж, хүний завхарсан зан чанар улам их өөрчлөгдөж чадна—энэ бүхэн нь Бурхан хүний амь болохын уг утга учир юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг болон Бурханы ажлыг мэддэг хүмүүс л Түүнийг сэтгэл хангалуун байлгаж чадна”-аас эш татав

Ариун Сүнс хүн бүрийн дотор алхах замтай байдаг бөгөөд хүн бүрд төгс болгуулах боломж олгодог. Сөрөг талаар чинь дамжуулан завхралыг чинь чамд мэдүүлдэг бөгөөд дараа нь сөрөг талыг авч хаяснаар хэрэгжүүлэх замыг чи олно; эдгээр нь бүгд төгс болгуулдаг арга замууд чинь юм. Түүнчлэн, өөрийнхөө доторх зарим эерэг зүйлийн байнгын удирдамж, гэрэлтүүлэлтээр дамжуулан чи идэвх санаачилгатайгаар үүргээ биелүүлж, мэдлэг ухаанаа нэмэгдүүлж, ялган таних чадвартай болно. Нөхцөл байдал чинь сайн байх үед чи Бурханы үгийг уншихыг онцгойлон хүсэж, Бурханд залбирахыг онцгойлон хүсэж, сонсдог номлолуудаа өөрийн байр байдалд хамаатуулан ойлгож чадна. Ийм үед Бурхан чамайг дотроос чинь гэгээрүүлж, гэрэлтүүлэн эерэг талын зарим зүйлийг ухааруулдаг. Ингэж чи эерэг талд төгс болгуулдаг. Сөрөг байдалд чи сул дорой, идэвхгүй байдаг; зүрх сэтгэлд чинь Бурхан байхгүйг мэдэрдэг ч Бурхан чамайг гэрэлтүүлж, хэрэгжүүлэх замаа олоход чинь тусалдаг. Энэ байдлаас гарах нь сөрөг талд төгс болгуулж байгаа хэрэг юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлтэд анхаардаг хүмүүс л төгс болгуулж чадна”-аас эш татав

Заримдаа Бурхан чамд тодорхой нэг төрлийн мэдрэмжийг буюу дотоод баяр жаргал болон Бурханд ойр байдлаа алдахад хүргэж, харанхуйд живүүлдэг тийм мэдрэмжийг өгдөг. Энэ бол цэвэршүүлэлтийн нэг төрөл юм. Чи аливаа зүйлийг хийх болгондоо бүтэлгүйтэх юм уу эсвэл хана мөргөдөг. Энэ бол Бурханы сахилгажуулалт юм. Заримдаа чамайг Бурханд дуулгаваргүй, тэрслүү зүйл хийхэд хэн ч мэдэхгүй байж болох боловч Бурхан мэддэг. Тэр чамайг зүгээр өнгөрөөхгүй, сахилгажуулах болно. Ариун Сүнсний ажил маш нарийн байдаг. Тэр хүмүүсийн үг үйлдэл, үйл хөдлөл, бодол санаа бүрийг сайтар ажиглаж, ингэснээр хүмүүс эдгээр зүйлийн талаар дотоод мэдлэг ойлголт олж авдаг. Чи ямар нэг зүйлийг хийгээд бүтэлгүй болж, дахин хийгээд бас л бүтэлгүйтдэг, аажмаар чи Ариун Сүнсний ажлыг ойлгож авах болно. Олон удаагийн сахилгажуулалтаар дамжуулан чи Бурханы хүсэлд нийцүүлэхийн тулд юу хийх ёстой, Түүний хүсэлд юу нийцдэггүйг мэдэх болно. Эцэст нь чамайг дотроос чинь чиглүүлэх Ариун Сүнсний удирдамжид чи зөв хариу өгөх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой”-оос эш татав

Өмнөх: 24. Сайн зарц болон муу зарцын хоорондох ялгаа юу вэ?

Дараах: 26. Хүн Ариун Сүнсний ажлыг хэрхэн олж авч болох вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх