3. Ухаалаг охидын шагнал гэж юу болох, мөн яагаад мунхаг охид гамшигт унах тухай

Холбогдох Бурханы үг:

Ариун Сүнсний өнөөгийн гэрлийг дагаж чаддаг бүх хүн ерөөгддөг. Өнгөрсөн эрин үеүдийн хүмүүс ч бас Бурханы мөрийг дагасан, гэхдээ тэд өнөөдрийг хүртэл дагаж чадаагүй; энэ бол эцсийн өдрүүдийн хүмүүсийн ерөөл юм. Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагаж чаддаг, мөн Бурханы мөрийг дагаж чаддаг, улмаар Бурхан өөрсдийг нь хаашаа ч хөтөлсөн дагадаг хүмүүс бол Бурханаар ерөөгддөг хүмүүс билээ. Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагадаггүй хүмүүс Бурханы үгийн ажилд ороогүй бөгөөд хэчнээн их ажиллаж, хэдий их зовж, хэчнээн ийш тийш гүйлээ ч гэсэн Бурханы хувьд энэ нь ямар ч утгагүй бөгөөд Бурхан тэднийг сайшаахгүй. Өнөөдөр, Бурханы өнөөгийн үгийг дагадаг бүх хүн Ариун Сүнсний урсгалд байдаг; Бурханы өнөөгийн үгээс ангид хүмүүс Ариун Сүнсний урсгалын гадна байдаг бөгөөд тийм хүмүүсийг Бурхан сайшаадаггүй. Ариун Сүнсний өнөөгийн айлдвараас салсан үйлчлэл бол махан биеийн үйлчлэл, үзлийн үйлчлэл бөгөөд Бурханы хүсэлтэй нийцэлтэй байх боломжгүй. Хэрвээ хүмүүс шашны үзэл дунд амьдардаг бол Бурханы хүсэлд нийцэх юу ч хийж чадахгүй бөгөөд Бурханд үйлчиллээ ч гэсэн үзэл, төсөөллийнхөө дунд үйлчлэн, Бурханы хүслийн дагуу үйлчлэх ямар ч чадваргүй байдаг. Ариун Сүнсний ажлыг дагаж чаддаггүй хүмүүс Бурханы хүслийг ойлгодоггүй ба Бурханы хүслийг ойлгодоггүй хүмүүс Бурханд үйлчилж чадахгүй. Бурхан Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуух үйлчлэлийг хүсдэг; харин үзлийн болон махан биеийн үйлчлэлийг хүсдэггүй. Хүмүүс Ариун Сүнсний ажлын алхмуудыг дагах чадваргүй бол үзэл дунд амьдардаг. Ийм хүмүүсийн үйлчлэл саад болж, төвөг уддаг бөгөөд ийм үйлчлэл Бурханы эсрэг байдаг. Тиймээс Бурханы мөрийг дагаж чаддаггүй хүмүүс Бурханд үйлчилж чаддаггүй; Бурханы мөрийг дагаж чаддаггүй хүмүүс Бурханыг гарцаагүй эсэргүүцдэг ба Бурхантай нийцэлтэй байж чаддаггүй. “Ариун Сүнсний ажлыг дагах” гэдэг нь Бурханы өнөөгийн хүслийг ойлгож, Бурханы өнөөгийн шаардлагын дагуу үйлдэж чаддаг байж, өнөөдрийн Бурханд захирагдаж, Түүнийг дагаж, Бурханы хамгийн шинэ айлдваруудын дагуу орж чаддаг байна гэсэн үг юм. Зөвхөн энэ л Ариун Сүнсний ажлыг дагадаг, Ариун Сүнсний урсгалд байдаг хүн юм. Тийм хүмүүс Бурханы сайшаалыг хүртэж, Бурханыг харж чаддаг төдийгүй хамгийн сүүлийн үеийн ажлаас нь Бурханы зан чанарыг мэдэж, хүний үзэл, дуулгаваргүй байдал, уг чанар болон мөн чанарыг мэдэж чаддаг; түүнчлэн тэд үйлчлэлийнхээ үеэр өөрсдийн зан чанарыг аажмаар өөрчилж чаддаг. Ийм хүмүүс л Бурханыг олж авах чадвартай, үнэн замыг үнэхээр олсон хүмүүс юм. Ариун Сүнсний ажлаар таягдан хаягдсан хүмүүс бүгдээрээ Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлыг дагаж чаддаггүй, харин Бурханы хамгийн сүүлийн үеийн ажилд тэрсэлдэг хүмүүс юм. Тийм хүмүүс Бурханыг илт эсэргүүцдэг нь Бурхан шинэ ажил хийснээс болдог, мөн Бурханы дүр, өөрсдийнх нь үзэлд байдаг дүрээс өөр байгаагаас болдог—иймээс тэд Бурханыг илт эсэргүүцэж, шүүж, улмаар Бурхан тэднийг жигшин голоход хүрдэг. Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлын талаар мэдэх нь амархан хэрэг биш боловч хэрвээ хүмүүс Бурханы ажлыг дуулгавартай дагаж, Бурханы ажлыг эрж хайх санаатай байвал Бурханыг харж, Ариун Сүнсний шинэхэн удирдамжийг олж авах боломжтой байх болно. Бурханы ажлыг зориуд эсэргүүцдэг хүмүүс Ариун Сүнсний гэгээрэл юм уу Бурханы удирдамжийг хүлээн авч чадахгүй. Тиймээс хүмүүс Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлыг хүлээн авч чадах уу, үгүй юу гэдэг нь Бурханы нигүүлслээс хамаардаг, мөн тэдний эрэл хайгуул болон санаа зорилгоос хамаардаг.

Ариун Сүнсний өнөөгийн айлдваруудыг дуулгавартай дагаж чаддаг бүх хүн ерөөгддөг. Тэд өмнө нь ямар байсан, эсвэл Ариун Сүнс тэдэн дотор хэрхэн ажилладаг байсан нь хамаагүй—Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлыг олж авсан хүмүүс хамгийн их ерөөгддөг бөгөөд өнөөдөр хамгийн сүүлийн үеийн ажлыг дагаж чаддаггүй хүмүүс таягдан хаягддаг. Бурхан шинэ гэрлийг хүлээн зөвшөөрч чаддаг хүмүүсийг хүсдэг бөгөөд Өөрийнх нь хамгийн сүүлийн үеийн ажлыг хүлээн зөвшөөрдөг, мэддэг хүмүүсийг хүсдэг. Та нарыг ухаалаг охид байх ёстой гэж яагаад хэлдэг вэ? Ухаалаг охид Ариун Сүнсний ажлыг эрж хайж, шинэ зүйлсийг ойлгож, цаашлаад хуучин үзлээ хойш тавьж, Бурханы өнөөдрийн ажлыг дуулгавартай дагаж чаддаг. Өнөөдрийн шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг энэ бүлэг хүмүүсийг Бурхан аль эрт урьдчилан тогтоосон бөгөөд хамгийн их ерөөгдсөн хүмүүс билээ. Та нар Бурханы дуу хоолойг шууд сонсож, Бурханы илрэлтийг хардаг, иймээс тэнгэр газар даяар, эрин үеүдийн туршид хэн ч энэ бүлэг хүмүүс та нараас илүү ерөөгдөөгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шинэхэн ажлыг мэдэж, Түүний мөрийг дага”-аас эш татав

Сионы магтаалын өдөр ирж, Бурханы оршин суудаг газар гарч ирлээ. Бүх ард түмний магтдаг суу алдарт ариун нэр түгж байна. Ай, Төгс Хүчит Бурхан минь! Орчлон ертөнцийн Тэргүүн, эцсийн өдрүүдийн Христ. Тэр бол бүхий л орчлон ертөнцийн дээр сүр жавхлантай, эрхэмсгээр сүндэрлэдэг Сион уулнаа мандсан гэрэлт Нар билээ…

Төгс Хүчит Бурхан минь! Бид Таныг баяр хөөртэйгөөр дууддаг; бид бүжиглэж, дуулдаг. Та бол үнэхээр бидний Золин Аврагч, орчлон ертөнцийн агуу Хаан! Та бүлэг ялагчийг бий болгож, Бурханы удирдлагын төлөвлөгөөг биелүүлсэн. Бүх ард түмэн энэ уул руу цуварна. Бүх ард түмэн сэнтийн өмнө сөгдөн мөргөнө! Та бол цорын ганц жинхэнэ Бурхан бөгөөд алдар, хүндлэл хүртэх эрхтэй билээ. Бүх алдар, магтаал, эрх мэдэл сэнтийд байх болтугай! Амийн булаг сэнтийгээс урсан гарч, Бурханы үй олон ардыг усалж, тэжээдэг. Амь өдөр бүр өөрчлөгддөг; шинэ гэрэл, илчлэлүүд биднийг дагаж, Бурханы тухай шинэ гүнзгий ойлголтыг байнга өгдөг. Бид туршлагын дунд Бурханы талаар бүрэн итгэлтэй болдог. Түүний үг байнга ил болж, зөв хүмүүс дотор илэрдэг. Бид үнэндээ маш их ерөөгдсөн! Өдөр бүр Бурхантай нүүр тулан уулзаж, бүх зүйл дээр Бурхантай ярилцаж, бүх зүйлийг удирдах дээд эрхийг Бурханд өгдөг. Бид Бурханы үгийг сайтар тунгааж, зүрх сэтгэл маань Бурханы дотор тайван болдог, ийм маягаар бид Бурханы өмнө очиж, тэндээс Түүний гэрлийг хүлээн авдаг. Бид өдөр бүр амьдрал, үйлдэл, үг яриа, бодол, санаа бүртээ Бурханы үг дотор амьдарч, цаг ямагт ялган таньж чаддаг. Бурханы үг чадварлагаар залж чиглүүлдэг; санамсаргүй байхад л дотор нуугдсан зүйлс ээлж дараалан ил гарна. Бурхантай нөхөрлөх нөхөрлөлд алгуурлахыг тэвчдэггүй юм; Бодол, санаануудыг маань Бурхан ил болгодог. Хором бүрд бид өөрсдийнхөө шүүлтэд ордог газар болох Христийн суудлын өмнө амьдарч байна. Бидний бие доторх хэсэг бүрийг Сатан эзэмдсэн хэвээр байдаг. Өнөөдөр, Бурханы дээд эрхийг сэргээхийн тулд Түүний сүмийг цэвэрлэх ёстой. Бурханаар бүрэн эзэмдүүлэхийн тулд бид үхэх сэхэхээ үзэн тэмцэх ёстой. Хуучны бид цовдлогдсон цагт л дахин амилсан Христийн амь мандан бадрах болно.

Одоо, Ариун Сүнс бидний сэргэлтийн төлөө тулаан хийхийн тулд булан тохой бүр лүү маань довтлон дайрдаг! Бид өөрсдийгөө үгүйсгэхэд бэлэн байж, Бурхантай хамтран ажиллахыг хүсэж байгаа цагт Бурхан биднийг дотроос маань үргэлж гэрэлтүүлэн ариусгаж, Сатаны эзэмшсэнийг шинээр сэргээх нь гарцаагүй, ингэснээр Бурхан биднийг аль болох хурдан бүрэн төгс болгож болох юм. Цагаа бүү үр, хором бүрд Бурханы үг дотор амьдар. Ариун хүмүүсийн хамт өсөн хөгжиж, хаанчлалд хүргэгдэж, Бурхантай хамт алдар луу ор.

“Үг нь махбодоор илэрсэн” номын Христийн эхэн үеийн айлдваруудын “1-р бүлэг”-ээс

Хаанчлалын эрин үед бие махбодтой болсон Бурханы ажлын алхам бүрийг туулсан үедээ чи олон жил тээсэн итгэл найдвар чинь эцэстээ биелснийг мэдрэх болно. Одоо л чи Бурханыг үнэхээр нүүр тулан харсан гэдгээ мэдэрнэ; одоо л Бурханы царайг ширтэж, Бурханы хувийн айлдварыг сонсож, Бурханы ажлын мэргэн ухааныг ойлгож, Бурхан хэчнээн бодитой бөгөөд төгс хүчтэй болохыг үнэхээр мэдэрсэн гэж чамд санагдана. Өнгөрсөн үеийн хүмүүсийн хэзээ ч харж, эзэмшиж байгаагүй олон зүйлийг олж авсан гэдгээ чи мэдэрнэ. Энэ үед чи Бурханд итгэх гэж юу болох, Бурханы хүсэлд нийцэх гэж юу болох талаар тодорхой мэднэ. Мэдээж, хэрвээ чи өнгөрсөн үеийн үзэл бодолтой зууралдаж, хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурханы тухай баримтыг голж, эсвэл үгүйсгэвэл юу ч олж авалгүй гар хоосон үлдээд, эцэст нь Бурханыг эсэргүүцсэн гэмтэй гэж хэлүүлнэ. Үнэнийг дуулгавартай дагаж, Бурханы ажилд захирагддаг хүмүүс хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурхан—Төгс Хүчитийн нэрэн дор орно. Тэд Бурханы хувийн удирдамжийг хүлээн авч, илүү их, илүү өндөр үнэнийг олж авч, бас жинхэнэ амьдралыг хүлээн авч чадна. Тэд өнгөрсөн үеийн хүмүүсийн хэзээ ч харж байгаагүй үзэгдлийг харна: “Би өөртэй минь ярьсан хоолойн зүг эргэж хараад долоон алтан дэнгийн суурийг үзэв; долоон алтан дэнгийн суурийн голд нь хөлөө хүрсэн өмсгөлтэй, алтан бүсээр цээжээ бүсэлсэн хүний Хүүгийн дүртэй Нэгэн зогсож байв. Түүний толгой болон үс нь ноос мэт, цас мэт цав цагаан; нүд нь галын дөл мэт; хөл нь зууханд шатааж өнгөлсөн гууль адил; дуу хоолой нь их усны шуугиан мэт байлаа. Тэрээр баруун гартаа долоон од барьсан: амнаас нь хоёр талдаа хурц иртэй илд гарсан: царайг нь харвал хурц нар мэт гэрэлтэж байв” (Илчлэл 1:12–16). Энэ үзэгдэл нь Бурханы бүхий л зан чанарын илэрхийлэл бөгөөд Түүний бүхий л зан чанарын илэрхийлэл нь бас энэ удаа бие махбодтой болсон Бурханы ажлын илэрхийлэл юм. Гэсгээлт, шүүлтийн урсгалд хүний Хүү айлдвараараа дамжуулан төрөлх зан чанараа илэрхийлж, Түүний гэсгээлт, шүүлтийг хүлээн авдаг бүх хүнд хүний Хүүгийн жинхэнэ царайг харах боломж олгодог нь Иоханы харсан хүний Хүүгийн нүүр царайн үнэн зөв дүрслэл юм. (Мэдээж, Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлыг хүлээн авдаггүй хүмүүст энэ бүхэн үзэгдэхгүй.) Хүний хэлийг ашиглан Бурханы жинхэнэ нүүр царайг бүрэн илэрхийлж чадахгүй тул Бурхан Өөрийн жинхэнэ царайг хүнд харуулахын тулд төрөлх зан чанараа илэрхийлэх аргыг ашигладаг. Өөрөөр хэлбэл, хүний Хүүгийн төрөлх зан чанарыг ойлгосон бүх хүн нь хүний Хүүгийн жинхэнэ царайг харсан билээ, учир нь Бурхан дэндүү агуу бөгөөд хүний хэлээр бүрэн илэрхийлэх аргагүй. Хүн Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлын алхам бүрийг туулмагцаа дэнгүүдийн дундах хүний Хүүгийн талаар хэлсэн Иоханы үгийн жинхэнэ утгыг мэднэ: “Түүний толгой болон үс нь ноос мэт, цас мэт цав цагаан; нүд нь галын дөл мэт; хөл нь зууханд шатааж өнгөлсөн гууль адил; дуу хоолой нь их усны шуугиан мэт байлаа. Тэрээр баруун гартаа долоон од барьсан: амнаас нь хоёр талдаа хурц иртэй илд гарсан: царайг нь харвал хурц нар мэт гэрэлтэж байв.” Тэр үед чи, маш олон үг хэлсэн энэ эгэл махбод нь хоёр дахь удаа бие махбод болсон Бурхан гарцаагүй мөн гэдгийг ямар ч эргэлзээгүйгээр мэднэ. Түүнчлэн, хэчнээн их ерөөгдсөнөө үнэхээр мэдэрч, хамгийн хувьтай хүн гэдгээ мэдэрнэ. Чи энэхүү ерөөлийг хүлээн авахыг хүсэхгүй байна гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын Өмнөх үг-ээс эш татав

Бурханы ажил үргэлж урагшилж байгаа бөгөөд Түүний ажлын зорилго өөрчлөгддөггүй хэдий ч ажилладаг арга барил нь ямагт өөрчлөгдөж, улмаар Бурханыг дагадаг хүмүүс ч бас байнга өөрчлөгдөж байдаг. Бурхан илүү их ажил хийх тусам Бурханы талаарх хүний мэдлэг төдий чинээ бүрэн гүйцэд болдог. Бурханы ажлын үр дүнд хүний зан чанарт ч бас зохих өөрчлөлт гардаг. Гэвч Бурханы ажил үргэлж өөрчлөгдөж байдаг учраас Ариун Сүнсний ажлыг мэддэггүй хүмүүс болон үнэнийг мэддэггүй мулгуу хүмүүс Бурханыг эсэргүүцэж эхэлдэг. Бурханы ажил хэзээ ч хүний үзэлтэй нийцдэггүй, учир нь Бурханы ажил үргэлж шинэ байдаг, хэзээ ч хуучин байдаггүй бөгөөд Тэр хуучин ажлыг хэзээ ч давтдаггүй, харин өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажлыг хийдэг. Бурхан ажлаа давтдаггүй, харин хүн урьдын хийсэн ажилд нь үндэслэн Бурханы одоогийн ажлыг байнга шүүдэг болохоор шинэ эрин үеийн ажлын үе шат болгоныг хэрэгжүүлэхэд Бурханд маш хэцүү байдаг. Хүн хэтэрхий олон бэрхшээлтэй! Бодол санаа нь дэндүү хуучинсаг! Бурханы ажлыг хэн ч мэддэггүй мөртөө хүн бүр үүнийг хязгаарладаг. Бурханаас холдох үедээ хүн амь, үнэн болон Бурханы ерөөлийг алддаг атлаа амийг ч, үнэнийг ч хүлээн зөвшөөрдөггүй, хүн төрөлхтөнд Бурханы хайрладаг илүү агуу ерөөлийг бүр ч хүлээн зөвшөөрдөггүй. Бүх хүн Бурханыг олж авахыг хүсдэг хэр нь Бурханы ажлын ямар ч өөрчлөлтийг тэвчиж чаддаггүй. Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс Бурханы ажил бол хувиршгүй бөгөөд үүрд зогсонги байдалтай байдаг хэмээн итгэдэг. Тэдний бодлоор бол Бурханаас мөнхийн аврал хүртэхийн тулд хуулийг л мөрдөх хэрэгтэй бөгөөд гэмшиж, нүглээ улайж л байвал Бурханы хүсэл үргэлж хангалуун байна. Бурхан бол хуулийн доорх Бурхан, хүний төлөө загалмайд цовдлогдсон Бурхан л байж чадна гэж тэд боддог; тэд бас Бурхан Библиэс хэтрэн гарах ёсгүй, гарч ч чадахгүй гэж боддог. Яг ийм санал бодол нь тэднийг хуучны хуулиудад бат дөнгөлж, үхмэл дүрэм журмуудад хүлсэн юм. Бурханы шинэ ажил ямар ч байлаа гэсэн, зөгнөлөөр баталгаажих ёстой, мөн ийм ажлын үе шат болгонд Түүнийг “чин” сэтгэлээсээ дагадаг бүх хүнд бас илчлэл үзэгдэх ёстой; эс бөгөөс тэр ажил Бурханых байж таарахгүй гэж бүр ч олон хүн боддог. Хүний хувьд Бурханыг мэдэж авах нь угаасаа хялбар ажил биш. Үүнээс гадна, хөгийн зүрх сэтгэл, өөрийгөө чухалчилдаг, ихэрхүү тэрслүү уг чанарыг нь харгалзан үзвэл Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх нь хүний хувьд бүр ч хэцүү билээ. Хүн Бурханы шинэ ажлыг анхааралтай судалдаггүй, төлөв даруухнаар хүлээн зөвшөөрдөг ч үгүй; харин ч Бурханы илчлэл болон удирдамжийг хүлээнгээ басамжилсан хандлага баримталж байдаг. Энэ нь Бурханы эсрэг тэрсэлж, эсэргүүцдэг хүмүүсийн зан авир биш гэж үү? Ийм хүмүүс яаж Бурханы сайшаалыг хүртэж чадах юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрийн үзлээр Бурханыг хязгаарласан хүн Бурханы илчлэлийг хүлээн авч яахан чадах билээ?”-ээс эш татав

Та нар үгээрээ л үнэнч байдаг, та нарын мэдлэг ердөө л оюун ухаан, үзэл баримтлалынх байдаг, та нарын хөдөлмөр тэнгэрийн ерөөлийг олж авахын төлөө байдаг, тэгвэл итгэл чинь ямар болж таарах вэ? Өнөөдөр ч гэсэн та нар үнэний үг нэг бүрийг чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг. Та нар Бурхан гэж юу болохыг, Христ гэж хэн болохыг мэддэггүй, Еховаг хэрхэн хүндэтгэхийг мэддэггүй, Ариун Сүнсний ажилд хэрхэн орохыг мэддэггүй, Бурханы Өөрийн ажил болон хүний мэхлэлтийг хэрхэн ялгахаа мэддэггүй. Чи Бурханы илэрхийлсэн, бодолтой чинь нийцдэггүй үнэний үгийг яллахаа л мэддэг. Даруу байдал чинь хаана байна вэ? Дуулгавартай байдал чинь хаана байна вэ? Үнэнч байдал чинь хаана байна вэ? Үнэнийг эрж хайх хүсэл чинь хаана байна вэ? Бурханыг хүндлэх хүндлэл чинь хаана байна вэ? Би та нарт хэлье, тэмдгийн улмаас Бурханд итгэдэг хүмүүс бол гарцаагүй устгагдах ангилалд багтдаг. Махбодоор эргэн ирсэн Есүсийн үгийг хүлээн зөвшөөрөх чадваргүй хүмүүс бол гарцаагүй тамын үр удам, тэргүүн тэнгэрэлчийн үр хойч, мөнхийн сүйрэлд өртөх ангилал юм. Олон хүн Миний хэлсэн зүйлийг тоохгүй байж магад, гэвч Есүс тэнгэрээс цагаан үүлэн дээр бууж ирэхийг хоёр нүдээрээ харах үед чинь зөвт байдлын Нар олон нийтэд үзэгдэнэ гэдгийг Би Есүсийг дагадаг ариун хүмүүс гэгддэг хүн бүрд хэлэхийг хүсэж байна. Есүс тэнгэрээс буун ирж буйг нүдээр үзэх тэр үе чамд маш сэтгэл догдлом мөч байж болох ч энэ үе бас шийтгүүлэхээр там руу буух үе чинь гэдгийг мэдэх хэрэгтэй. Энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөөний төгсгөлийн цаг үе байх бөгөөд Бурхан сайныг шагнаж, мууг шийтгэх үе байх болно. Учир нь, хүн тэмдгийг харахаас өмнө, үнэний илэрхийлэл л байх үед Бурханы шүүлт дууссан байх болно. Үнэнийг хүлээн авдаг, тэмдгийг эрж хайдаггүй хүмүүс ариусаж, Бурханы сэнтийн өмнө эргэн ирж, Бүтээгчийн тэвэрт орсон байх болно. “Цагаан үүл хөлөглөн ирээгүй Есүс бол хуурамч Христ” хэмээн муйхарлан итгэдэг хүмүүс мөнхийн шийтгэл хүртэнэ, учир нь тэд тэмдэг үзүүлдэг Есүст л итгэдэг, харин хатуу шүүлт зарлан, амийн үнэн замыг гаргадаг Есүсийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэгэхээр Есүс цагаан үүлэн дээр ил тодоор эргэн ирэх үедээ л үүнийг шийдвэрлэх болно. Тэд хэтэрхий зөрүүд, өөртөө итгэлтэй, биеэ тоосон. Иймэрхүү өөдгүй хүмүүс яаж Есүсээр шагнуулж чадах билээ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Есүсийн сүнслэг биеийг харах үед чинь Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно”-оос эш татав

Өмнөх: 2. Бурханы хоньд Бурханы дуу хоолойг сонсдог ба Бурханы дуу хоолойг сонссоноор л эргэн ирсэн Эзэнтэй уулзаж чадна

Дараах: 4. Бурханы ашигласан хүмүүсийн үнэнтэй нийцдэг үг болон Бурханы Өөрийн үгийн хоорондох ялгаа

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх