Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

99. Хүн төрөлхтний хүрэх газар, хаанчлалын үзэсгэлэнт байдлын дүр зураг ямархуу вэ? Бурханы үгийн аль нь үүнийг баталдаг вэ?

Бурханаас ирсэн хариулт:

Миний үгс төгссөний дараа газар дээр аажмаар хаанчлал бий болж, хүн аажмаар хэвийн байдалдаа эргэн орно, тиймээс Миний зүрх сэтгэл дэх хаанчлал газар дээр байгуулагдана. Хаант улсад Бурханы бүх ардууд энгийн хүний амьдралыг эргүүлэн авна. Жавартай хүйтэн өвөл дуусаж жилийн туршид хаврын улиралтай байдаг хотуудын ертөнцөөр солигдоно. Хүмүүс цаашид золгүй, гунигтай хүний ертөнцтэй нүүр тулахгүй, цаашид тэд хүний ертөнцийн хахир хүйтнийг туулахгүй. Хүмүүс бие биетэйгээ тэмцэлдэхгүй, улс орнууд өөр хоорондоо дайтахгүй, цаашид аллага хядлага болон аллага хядлагаас урсах цус үгүй болно; бүхий л газар аз жаргалаар дүүрч, хүмүүсийн хоорондын халуун дулаан байдал хаа сайгүй элбэг байх болно. Би дэлхий даяар явж, Би Өөрийн сэнтий дээр тааламжтай суун оддын дунд амьдарна. Тэнгэр элчүүд Надад шинэ дуу, шинэ бүжиг өргөн барина. Цаашид өөрсдийнх нь сул дорой байдал тэднийг нулимс урсгахад хүргэхгүй. Миний өмнө тэнгэр элчүүдийн уйлах чимээг Би цаашид сонсохгүй ба цаашид хэн ч өөрсдийн зовлон бэрхшээлийн талаар Надад гомдоллохгүй. Өнөөдөр та нар бүгд Миний өмнө амьдардаг; маргааш та нар бүгд Миний хаанчлалд орших болно. Энэ нь, хүмүүст хайрладаг Миний хамгийн агуу ерөөл биш гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд дэх “Хорь дахь айлдвар”-аас

Хүн газар дээр жинхэнэ хүний амьдралтай болох үед Сатаны бүх хүч хүлэгдэж, хүн газар дээр амар хялбар амьдрах болно. Аливаа зүйлс өнөөдрийнх шигээ ярвигтай байхгүй: Хүний харилцаа, нийгмийн харилцаа, гэр бүлийн түвэгтэй харилцаа зэрэг нь тийм их ядаргаатай, маш зовлонтой! Хүний амьдрал энд маш өрөвдөлтэй! Нэгэнт хүн байлдан дагуулагдчихвал түүний зүрх сэтгэл, оюун санаа өөрчлөгдөх болно: Тэр Бурханыг хүндэлсэн зүрх сэтгэлтэй, Бурханыг хайрладаг зүрх сэтгэлтэй болно. Орчлон ертөнц дээрх Бурханы хайрыг эрж хайдаг хүн болгон байлдан дагуулагдчихвал өөрөөр хэлбэл Сатан ялагдчихвал, Сатан буюу харанхуйн бүх хүч хүлэгдчихвэл газар дээрх хүний амьдрал саадгүй байх ба тэр газар дээр эрх чөлөөтэйгээр амьдрах боломжтой болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас

Хүмүүс анхдагч байдалдаа сэргээгдэх үед, хүмүүс тус тусын үүргээ гүйцэтгэж, өөрсдийн байр сууриа хадгалж, Бурханы бүх зохицуулалтыг дуулгавартай дагах үед Бурхан, Өөрийг нь шүтэн мөргөдөг бүлэг хүмүүсийг газар дээр олж авсан байх бөгөөд Тэр бас Өөрийг нь шүтэн мөргөдөг хаанчлалыг газар дээр байгуулсан байх болно. Тэр газар дээр мөнхийн ялалттай байх ба Түүнийг эсэргүүцсэн хүмүүс үүрд мөнхөд мөхөх болно. Энэ нь хүнийг бүтээсэн Түүний анхдагч санаа зорилгыг сэргээнэ; энэ нь бүх зүйлийг бүтээсэн Түүний санаа зорилгыг сэргээх бөгөөд энэ нь бас газар дээрх Түүний эрх мэдлийг, бүх зүйлийн дундах Түүний эрх мэдлийг болон дайснуудынх нь дундах Түүний эрх мэдлийг сэргээх болно. Эдгээр нь Түүний бүрэн ялалтын бэлгэ тэмдэг билээ. Үүнээс хойш хүмүүс амралтанд орж, зөв замыг дагадаг амьдралд орох болно. Бурхан бас хүнтэй хамт мөнхийн амралтанд орох бөгөөд Бурхан, хүн хоёрын хуваалцдаг мөнхийн амьдралд орно. Газар дээрх бузар буртаг болон дуулгаваргүй байдал алга болж, газар дээрх уйлаан ч бас үгүй болно. Газар дээр Бурханыг эсэргүүцдэг бүхэн оршин тогтнохоо болино. Бурхан болон Түүний аварсан хүмүүс л үлдэх болно; зөвхөн Түүний бүтээл л үлдэх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтанд хамт орох болно”-оос

Амарч байгаа амьдрал гэдэг ямар ч дайнгүй, ямар ч бусармаг зүйлгүй, ямар ч шударга бус байдалгүй амьдрал юм. Өөрөөр хэлбэл Сатаны дарамт (энд “Сатан” гэдэг нь дайсагнасан хүчийг хэлж байна), Сатаны ялзруулалт, Бурханы эсрэг ямар нэгэн хүчний халдлагагүй байна гэсэн үг. Бүх зүйл өөрсдийн төрлийг дагаж, бүтээлийн Эзнийг шүтэн мөргөдөг. Тэнгэр, газар бүхлээрээ амар амгалан байна. Энэ бол хүн төрөлхтний амар тайван амьдрал юм. Бурхан амралтанд орох үед газар дээр шударга бус байдал үргэлжлэн оршихоо болино, мөн дайсагнасан хүчний халдлага байхгүй байх болно. Хүмүүс бас шинэ ертөнцөд орох болно; тэд Сатаны ялзралд автсан хүн төрөлхтөн байхаа больж, харин Сатанаар ялзруулагдсаныхаа дараа аврагдсан хүмүүс байх болно. Хүн төрөлхтний амралтын өдөр нь Бурханы ч бас амралтын өдөр байна. Хүн төрөлхтөн амралтанд орох чадваргүйн улмаас Бурхан Өөрийн амралтыг алдсан; Тэр анхнаасаа амрах чадваргүй байсан юм биш. Амралтанд орно гэдэг нь бүх зүйл хөдлөхөө болино эсвэл бүх зүйл хөгжихөө болино гэсэн үг биш, мөн Бурхан ажиллахаа больж эсвэл хүн амьдрахаа болино гэсэн үг ч биш. Амралтанд орохын тэмдэг нь ийм байдаг: Сатан устгагдсан; хорон муу үйлд нь Сатантай нэгддэг хорлонт муу хүмүүс шийтгэгдэж, арчигдан хаягдсан; Бурханд дайсагнасан бүх хүч оршин байхаа больсон. Бурхан амралтанд орно гэдэг нь хүн төрөлхтнийг аврах ажлаа хийхээ болино гэсэн үг юм. Хүн төрөлхтөн амралтанд орно гэдэг нь бүх хүн Бурханы гэрэл дотор, Түүний ерөөл дор амьдарна гэсэн үг; тэнд Сатаны ялзралын юу ч байхгүй, ямар ч шударга бус зүйл тохиолдохгүй. Хүмүүс газар дээр хэвийн амьдарч, Бурханы халамжинд амьдрах болно. Бурхан, хүн хоёр хамтдаа амралтанд ороход, энэ нь Сатан устгагдаж, хүмүүс аврагдаж, хүмүүсийн дунд хийх Бурханы ажил бүхэлдээ дууссан гэсэн үг байх юм. Бурхан хүмүүсийн дунд ажиллахаа болино, хүн ч Сатаны эзэмшил дор амьдрахаа болино. Тиймээс Бурхан завгүй байхаа болих ба хүн ч яарч сандрах зүйлгүй болно. Бурхан, хүн хоёр нэгэн зэрэг амралтанд орох болно. Бурхан Өөрийнхөө анхдагч байр сууриндаа эргэн ирж, хүн бүр тус тусын байрандаа эргэн очно. Энэ бол Бурханы бүхий л удирдлагын эцэст хүн, Бурхан хоёрын тус тусдаа оршин суух хүрэх газар нь юм. Бурханд Бурханы хүрэх газар, хүнд хүний хүрэх газар байдаг. Амрах зуураа Бурхан газар дээрх бүх хүний амьдралыг залж чиглүүлсээр байх болно. Бурханы гэрэлд байхдаа хүн тэнгэр дэх нэгэн жинхэнэ Бурханыг шүтэн мөргөнө. Бурхан хүн төрөлхтний дунд амьдрахаа больж, хүн ч бас Бурхантай хамт Бурханы хүрэх газарт амьдрах боломжгүй болно. Бурхан, хүн хоёр адилхан ертөнцөд амьдарч чадахгүй, харин хоёуланд нь тус тусын амьдрах байдал байдаг. Бурхан бол бүх хүн төрөлхтнийг чиглүүлэгч Нэгэн, харин тэгэхэд бүх хүн төрөлхтөн бол Бурханы удирдлагын ажлын биелэл юм. Удирдуулдаг нь хүн төрөлхтөн бөгөөд мөн чанарын хувьд хүн төрөлхтөн Бурхантай ижил биш. Амрах гэдэг нь өөрийнхөө анхдагч байранд эргэн ирэх гэсэн үг. Тиймээс Бурхан амралтанд орох үедээ Бурхан Өөрийн анхдагч байранд буцаж очдог гэсэн үг юм. Бурхан газар дээр амьдарч, хүмүүсийн дунд байх зуураа тэдний баяр баясал, зовлонг хуваалцахаа болино. Хүмүүс амралтанд орох үед энэ нь, хүн жинхэнэ бүтээл болсон гэсэн утгатай. Хүмүүс газар дээрээс Бурханыг шүтэн мөргөж, хэвийн хүний амьдралаар амьдрах болно. Хүмүүс Бурханд дуулгаваргүй байж эсвэл Бурханыг эсэргүүцэхээ болино. Тэд Адам, Евагийн анхдагч амьдралдаа буцна. Эдгээр нь амралтанд орсны дараах Бурхан ба хүн төрөлхтний тус тусын амьдрал, хүрэх газар юм. Бурхан, Сатан хоёрын хоорондох дайнд Сатан ялагдах нь зайлшгүй. Ийм маягаар Өөрийн удирдлагын ажил дууссаны дараа Бурхан амралтанд орох явдал, хүний бүрэн аврал, амралтанд орох оролт нь мөн зайлшгүй чиг хандлага болдог. Хүний амрах газар дэлхий дээр, Бурханы амрах газар тэнгэрт байдаг. Хүн амарч байхдаа Бурханыг шүтэн мөргөж, газар дэлхий дээр амьдрах болно, харин Бурхан амарч байхдаа хүмүүсийн үлдсэн хэсгийг залж чиглүүлэх болно; Тэр тэднийг газар дэлхийгээс бус тэнгэрээс залж чиглүүлнэ. Бурхан Сүнс хэвээр байна, харин хүн махан бие хэвээр байна. Бурхан, хүн хоёр хоёулаа өөр өөр амрах хэв маягтай. Бурхан амрах зуураа хүмүүсийн дунд ирж, илрэх бол хүн амарч байхдаа Бурханаар удирдуулан тэнгэрт зочилж, тэнгэрийн амьдралыг эдлэх болно. Бурхан, хүн хоёр амралтанд орсны дараа Сатан оршин байхаа больж, Сатаны адилаар хорон муу хүмүүс ч бас оршин байхаа болино. Бурхан, хүн хоёр амралтанд орохоос өмнө газар дээр нэгэнтээ Бурханыг хавчиж байсан хорон муу хүмүүс болон газар дээр Түүнд дуулгаваргүй байсан дайснууд аль хэдийн устгагдсан байх болно. Тэд эцсийн өдрүүдийн агуу гай гамшгуудаар устгагдсан байх болно. Тэр хорон муу хүмүүс бүрэн устгагдсаны дараа газар дэлхий Сатаны дарлалыг дахин хэзээ ч мэдэхгүй. Хүмүүс бүрэн авралыг олох ба тэр үед л Бурханы ажил бүрэн дуусах болно. Эдгээр нь Бурхан, хүн хоёрын амралтанд орох урьдчилсан нөхцөлүүд юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтанд хамт орох болно”-оос

Удалгүй, бүхий л газар инээд хөөрөөр баясаж, газар сайгүй магтаалын уур амьсгал өрнөж, Миний алдаргүй газар хаа ч байхгүй байна. Миний мэргэн ухаан газар дэлхий дээр болоод сансар огторгуй даяар бий. Бүх зүйлийн дунд Миний мэргэн ухааны үр жимс байдаг, бүх хүмүүсийн дунд Миний мэргэн ухааны бүтээлүүд элбэг дэлбэг байдаг; бүх зүйл Миний хаанчлал дахь бүх зүйлтэй адил бөгөөд бүхий л хүмүүс бэлчээртээ байгаа хонь мэт Миний тэнгэрийн дор амар амгалан оршдог. Би бүх хүний дээр явж, хаа сайгүй харж байгаа. Ямар ч зүйл хуучин харагдахгүй, ямар ч хүн хуучин шигээ байхгүй. Би сэнтийдээ амарч, бүхий л орчлон ертөнцийг налдаг, бүхий л зүйл ариун байдлаа буцаан авсан учир Би бүрэн сэтгэл хангалуун болж, Би Сиондоо дахин нэгэнтээ амар тайван амьдарч чадах ба газар дээрх хүмүүс Миний удирдамж дор нам гүм, санаа амар амьдралаар амьдарч чадна. Бүхий л хүмүүс Миний гарт байгаа бүх зүйлийг удирдаж байгаа ба бүх хүмүүс өөрсдийн хуучин оюун ухаан болоод анхдагч дүр төрхөө эргүүлэн олж авсан; тэд тоосонд дарагдaхаа болих боловч Миний хаанчлалд тэд хаш чулуу мэт цэвэр агаад дор бүрнээ хүний зүрх сэтгэлд орших ариун нэгнийхтэй адил царайтай байдаг, учир нь Миний хаанчлал хүмүүсийн дунд байгуулагдсан билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд дэх “Арван зургаа дахь айлдвар”-аас

Өө, Миний бүтээсэн бүх хүн төрөлхтөн эцэстээ гэрэлд дахин амьдарч, оршин тогтнолын үндэс сууриа олж, шавар дотор тэмцэлдэхээ больсон! Өө, Миний гарт байдаг тоо томшгүй олон бүтээлүүд! Миний үгээр дамжин тэд яахин шинэчлэгдэхгүй байх билээ? Гэрэлд тэд чиг үүргээ гүйцэтгэхгүй байж яахин чадах билээ? Газар дэлхий нам гүм, дуу чимээгүй байхаа больсон, тэнгэр зэлүүд, гунигтай байхаа больсон. Оргүй хоосноор тусгаарлагдахаа больсон тэнгэр, газар хоёр хэзээ ч дахин салахгүйгээр нэгэн нэгдмэл болсон. Энэхүү баяр хөөртэй учрал тохиох мөчид Миний ариун байдал болон зөвт байдал орчлон ертөнц даяар түгсэн ба бүх хүн төрөлхтөн тэдгээрийг тасралтгүй магтдаг. Тэнгэрийн хотууд баярлан инээж, газрын хаанчлалууд баярлан бүжиглэнэ. Энэ цаг мөчид баярлахгүй хэн байх вэ? Мөн уйлахгүй хэн байх вэ? Төрөлх байдалдаа байгаа газар тэнгэрт харьяалагдаж, тэнгэр нь газартайгаа нэгдсэн. Хүн бол тэнгэр, газрыг нэгтгэх холбоос бөгөөд түүний ариун байдлын ачаар, шинэчлэгдсэнийх нь ачаар тэнгэр газар дэлхийгээс нуугдмал байхаа больж, газар нь тэнгэрийн зүг анир чимээгүй байхаа болино. Хүн төрөлхтний нүүр царай баярын инээмсэглэлээр дүүрч, тэдний зүрх сэтгэлд хязгааргүй жаргал нууцлагдсан байна. Хүн хүнтэйгээ хэрэлдэж маргалдахгүй, бие биетэйгээ ч зодолдохгүй. Миний гэрэлд бусадтай хамт амар тайван амьдарч чадахгүй хэн байх вэ?⋯⋯Хүмүүсийн зүрх сэтгэл дэх хөөрөл газар дэлхийн гадаргуу дээрх бүх газрыг бүрхэж, агаар цэвэр цэнгэг байж, өтгөн манан хөрс шороог хучихаа больж, нар цог жавхлантайгаар гялбана.

Үг нь махбодоор илэрсэн номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд дэх “Арван найм дахь айлдвар”-аас

Өмнөх:Сайнд хүрэхийн тулд итгэгчид олон сайн үйл хэргийг хийх ёстойн учир юу вэ?

Дараах:Бурханы эш үзүүлсэн хаанчлалын үзэсгэлэнт байдал хэрхэн биелж, гүйцэлдэх вэ?

Танд таалагдаж магадгүй