Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Христийн Сэнтийн ѳмнөх шүүлт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Бурханы хэлсэн бүхэн нь хүнийг шүүх шүүлт юм

Шункиү   Наньян хот, Хэнань аймаг

Би өмнө нь Бурхан хүний угийн ялзралыг илчлэхдээ л хүнийг шүүж, гэсгээдэг эсвэл хүний төгсгөлийг шүүсэн хатуу үгийг хэлдэг гэж боддог байлаа. Нэлээд хожим, нэгэн явдал надад Бурханы зөөлөн үг хүртэл Түүний шүүлт ба гэсгээлт байдгийг ухааруулсан юм. Бурханы хэлсэн үг бүхэн Түүний хүнийг шүүх шүүлт байдгийг би ухаарсан.

Саяхан, хүлээж авсан айлын маань том эгч нь махан биеийн сэтгэл хөдлөлдөө автсан ба үүнээсээ болж ихэд зовсон байлаа. Би түүнтэй хэдэн удаа ярилцаж үзсэн ч үр дүнд хүрээгүй юм. Тэр өөрчлөгдсөнгүй. Аажмаар миний тэвчээр алдарч дотроо “Би тантай нэлээд хэдэн удаа ярилцлаа, гэвч та өөрчлөгдсөнгүй. Үнэнийг таних сонирхол танд байхгүй бололтой. Би тантай дахиж ярилцахгүй” гэж бодож байлаа. Үүнээс хойш би дахиж түүнтэй холбогдох сонирхолгүй болж, хааяа нэг түүний төлөө санаа зовдог болов. Нэг өдөр, миний хамтарч ажилладаг өөр нэг эгч надад бид тэр эгчтэй хамт залбирах хэрэгтэй гэсэн саналаа хэллээ. Үүнийг сонсоод би “Яагаад? Түүнтэй үлдэх нь цагийн гарз, бидний залбирал ч үр дүнгүй болно шүү дээ” гэж дургүйцэв. Үнэндээ би энэ үйл явдал Сатаны зан чанар болох миний бардам занг илчилсэн гэдгийг мэдэж байсан. Би хүмүүсээс зайлсхийж, бусдыг хайрлаж энэрдэггүй байв. Гэвч би үүнийгээ больж чадахгүй байсан юм. Хамт залбирч байхад доторх бодол, мэдрэмжээ сарниулах хэцүү байсаар би бүр сүнсний харанхуйд живж, Бурханыг дэргэдээ байгааг мэдэрч чадахгүй байлаа. Түүнээс гадна, зүрх хаагдаад, чөлөөлөгдөж чадахгүй байгаа юм шиг л амьсгал давчдаад байв. Хожим нь, би бэрхшээлтэй нөхцөл байдлынхаа тухай Бурханы өмнө “Бурхан минь, би бардам бас хүнлэг бус байснаа мэдэж байсан. Би тэр эгчид анхаарал ч, хайр халамж ч үзүүлээгүй. Гэвч би зүгээр л өөрийгөө өөрчилж дийлсэнгүй. Бурхан минь, үнэнийг ухаарч, өөрийгөө танихад гэгээрэл хайрла, Танаас гуйя” гэж залбирлаа. Энэ залбирлаа хэлж байхдаа би Бурханы зарим үгийг бүдэг бадаг санав. Тэр даруй би Бурханы үгийн номыг нээж, дараах ишлэлийг оллоо: “Бурханыг хайрлах чиний шийдвэрийн хэмжээ болон махан биеийг үнэхээр хаясан эсэх чинь чи ах эгч нарыгаа ялгаварладаг эсэх, мөн чи тийм ялгаварлалыг хойш тавьж чадах эсэхээс хамаарна. Өөрөөр хэлбэл, ах эгч нартайгаа харилцах харилцаа чинь хэвийн байх үед Бурханы өмнөх нөхцөл байдал чинь ч бас хэвийн байдаг. Ах эгч нарын чинь нэг нь сул дорой байх үед чи тэдэнд дургүйцэж, тэднийг жигшиж, тохуурхаж эсвэл үл тоомсорлохгүй. Хэрвээ чи тэдэнд нэмэртэй байж чадах юм бол тэдэнтэй ярилцаж, … Хэрвээ тэднийг хангах чадваргүй гэдгээ мэдэрвэл чи тэдэн дээр зочлон очиж болно. Үүнийгэ би төдий чирдагч хийх албагүй-энэ ажлыг хийх нь бүх ах эгч нарын хариуцлага билээ. Хэрвээ нэг ах эсвэл эгч муу байдалд байгааг харвал чи тэдэн дээр зочлон очих ёстой. Энэ нь хүн нэг бүрийн хариуцлага юм. ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Ариун Сүнсний ажил ба Сатаны ажил”-аас). Бурханы үгийг уншсаны дараа, “ах эгч нартайгаа харилцах харилцаа чинь хэвийн байх үед Бурханы өмнөх нөхцөл байдал чинь ч бас хэвийн байдаг.” гэсэн сануулга нь миний оюун санаанд маш тодоор сийлэгдэв. Энэ ишлэлийг няхуур эргэцүүлэн, би хариулт хайсаар байлаа. Ариун Сүнсний гэгээрлээр би энгийн мэт энэ тайлбар нь үнэндээ сүр жавхлан, шүүлтийг агуулсныг мэдэрсэн бөгөөд энэ нь миний зүрхийг илд мэт сүлбэв. Зөвхөн Бурханы үгэнд үндэслэж байж хүн төрөлхтөн ах, эгч нарынхаа дунд хэвийн харилцааг үүсгэж чадах ба тэд ах, эгч нартайгаа хэвийн харилцаатай байсан цагт Бурхан болон хүний харилцаа ч хэвийн байна гэдгийг Бурхан хүмүүст ямагт тодорхой хэлсээр ирсэн. Бусадтай хамт байхдаа миний илэрхийлж байсан бүхэн, ялангуяа бусдыг зэвүүцэж, үл тоомсорлож байсан минь Сатаны ялзармал зан чанар байжээ. Би хүмүүстэй хэвийн харилцаж чадахгүй байж Бурхантай хэрхэн хэвийн харилцаа тогтоож чадна гэж? Идэвхгүй, сул байгаа ах, эгч нараа эргэж тойрч, үйлчлэх нь хүний өөрчлөгдөшгүй үүрэг, хариуцлага билээ. Энэ бол Бурханыг хайрлахад тэмүүлсэн хүмүүсийн амьдрал. Бие биенээ хайрладаг ах, эгч нарын харьцаа юм. Эсрэгээрээ, би том эгчийн хүнд нөхцөлийн тухай мэдээд огт хайхраагүй. Хэдийгээр түүнтэй харьцаж байгаа мэт харагдсан ч, дотроо бол Бурханыг хайрласан сэтгэлээр хандаагүй юм. Би түүнд тусалж, дэмжихийн тулд чадах чинээгээрээ хичээгээгүй. Би түүнтэй сайхан сэтгэлээр, тэвчээртэй ярилцаагүй, эсвэл түүнийг хүнд байдлаас нь гаргахын тулд харанхуйд амьдарч, зовж байгаа хүнийг аваръя гэсэн сэтгэлээр ойлгоогүй. Би бүр түүнийг үнэнийг эрж хайх хүсэлгүй юм байна гэж дүгнээд түүнд зэвүүцэж, зайлсхийдэг байсан. Ингэснээр би Бурхантай эрүүл харилцаагаа алдаж, Түүний гэсгээлтийг хүртэх шийтгэлд унасан. Би сүнсний харанхуйгаар шаналж байв. Уг нь энэ нөхцөл Бурханы зан чанар төлөвших боломж байгаагүй гэж үү? Энэ тухай бодох тусам тэрхүү ишлэл бол Бурханы надад зориулсан нүүр тулсан шүүлт байжээ гэдэгт улам ихээр итгэх болсон. Би ичиж бас асар их гэмшиж байлаа. Би өөрийгөө хүний үнэргүй, хүйтэн цуст амьтан байснаа ухаарсан юм. Гэсэн ч, Бурханыг дээдлэн хүндэтгэх минь аяндаа, үүнтэй зэрэгцэн сэргэсэн юм. Би Бурханы зан чанар бол сүр жавхлан болон уур хилэнгийн нэг гэдгийг ойлгож авсан. Бурхан үнэхээр туйлын зөвт, ариун гэдгийг би ухаарсан. Бурхан бодол бүрийг самнах тул Түүний шүүлтээс оргон зугтах ямар ч боломжгүй билээ.

Бурханы үгийн шүүлт надад эгчийн эсрэг өрөөсгөл хандлагаа тавьж явуулахад тусалсан юм. Ингэж би түүнтэй хайр, энэрлийн сэтгэлээр харьцах боломжтой болсон. Гэнэт, намайг түүнтэй дахиж харьцахаас өмнө залбирч, Бурханы магтаалын үгийг сонссоноор том эгч Бурханы гэгээрлийг хүртэж, хүнд байдлаасаа гарч чадсан байлаа. Энэ мөчид, түүний байдал сайжирсанд би сэтгэл хангалуун байв. Бурхан биднийг хөтөлсөнд, цаашид ч хөтлөх тул би талархаж байлаа. Би мөн өөрийнхөө гаргасан өрөвдөлтэй зангаасаа ичсэн дээ.

Бурханд талархлаа! Энэ сорилтын үеэр би ялзрал, эсэргүүцлээ үзүүлсэн ч гэлээ, Бурханы тийм ч ширүүн биш үг нь хүртэл шүүлт ба гэсгээлт байдгийг, мөн Түүний хэлсэн үг бүхэн хүмүүст зориулсан шүүлт байдгийг ухаарч авсан юм. Би дахиж хэзээ ч Бурханы үгийг өөрийнхөө үзлээр дүгнэж байхгүй. Би Бурханы үгийн шүүлт ба гэсгээлтийг хүлцэнгүйгээр хүлээн авах болно. Би өөрийн зан чанараа аль болох хурдан засахын тулд өөр олон үнэнийг ухан ойлгож, хүлээн авч байх болно.

Өмнөх:Үнэнийг хэрэгжүүлэх туршлага

Дараах:Шударга хүн байх нь амаргүй

Танд таалагдаж магадгүй