Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

61. Бурханд итгэдэг хэн нэгэнд Библиэс гажих ёсгүй; Библиэс гажсан аливаа зүйл хуурамч, тэрс юм. Үүнийг зөвшөөрч болох уу?

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

“Бичвэрүүдийг хай. Чи тэдгээрт чиний мөнхийн амь бий гэж боддог: Мөн тэрээр нь Намайг гэрчилдэг юм. Түүнчлэн чамайг амьтай болгож чадах Над дээр чи ирдэггүй.” (Иохан 5:39-40).

Бурханаас ирсэн хариулт:

Библи бол түүхэн ном бөгөөд хэрвээ чи Нигүүлслийн эрин үед Хуучин Гэрээг идэж, уусан бол, хэрвээ чи Хуучин Гэрээний үед шаардагдаж байсан зүйлсийг Нигүүлслийн эрин үед хэрэгжүүлсэн бол Есүс чамайг голж, чамайг яллах байсан; хэрвээ чи Есүсийн ажилд Хуучин Гэрээг хэрэглэсэн бол чи Фарисай хүн байх байсан. … Есүсийн цаг үед, Иудейчүүдийг болон Түүн дэх Ариун Сүнсний ажлын дагуу Түүнийг дагаж байсан хүмүүсийг Есүс удирдсан. Тэрээр Библийг Өөрийн хийж байсан зүйлийн суурь болгоогүй, харин Өөрийн ажлын дагуу үгээ хэлсэн; Библид юу хэлсэн байдагт Тэр ямар ч анхаарал хандуулаагүй, мөн Өөрийн дагалдагчдаа удирдах замыг Тэр Библиэс хайгаагүй. Ажиллаж эхэлсэн үеэсээ л Тэр гэмшлийн замыг түгээсэн ба Хуучин Гэрээний зөгнөлүүдэд тэрхүү үгийг огтхон ч дурдаагүй. Тэр Библийн дагуу үйлдээгүйгээр барахгүй Тэр мөн шинэ замаар замнаж, шинэ ажлыг хийсэн. Тэр тунхаглах үедээ хэзээ ч Библийг лавлаагүй. Хуулийн эрин үед, өвчтэйг эдгээх, чөтгөрийг зайлуулах Түүний гайхамшгуудыг хэн ч гүйцэтгэх чадваргүй байсан. Түүний ажил, Түүний сургаал, Түүний эрх мэдлийг Хуулийн эрин үед хэн ч хийж байгаагүй. Есүс ердөө л Өөрийн илүү шинэлэг ажлыг хийсэн ба хэдийгээр олон хүмүүс Библийг ашиглан Түүнийг яллаж байсан ч, тэр ч бүү хэл Түүнийг цовдлохын тулд Хуучин Гэрээг хэрэглэж байсан ч Түүний ажил Хуучин Гэрээнээс давсан; хэрвээ ийм л биш бол яагаад хүмүүс Түүнийг загалмайд цовдолсон бэ? Энэ нь, Хуучин Гэрээнд Түүний сургаалын талаар мөн өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах Түүний чадварын талаар юу ч хэлээгүйгээс болсон биш гэж үү? Түүний ажил бол шинэ замаар замнахын тулд байсан, энэ нь санаатайгаар Библийн эсрэг тэмцэхийн тулд эсвэл Хуучин Гэрээнээс санаатайгаар ангижрахын тулд биш байсан. Тэр зүгээр л Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэхийн тулд, Түүнийг хүсэн эрмэлзэж, эрж хайж байсан хүмүүст шинэ ажил авчрахаар ирсэн. Тэр Хуучин Гэрээг тайлбарлахаар эсвэл үүний ажлыг дэмжихээр ирээгүй. Түүний ажил бол Хуулийн эрин үеийг үргэлжлүүлэн хөгжүүлэхийн тулд биш байсан, учир нь Түүний ажил нь Библийг сууриа болгосон эсэхийг огтхон ч авч үзээгүй; Есүс ердөө л Өөрийн хийх учиртай ажлыг хийхээр ирсэн билээ. … Яагаад Бурханы ажил Библийн дагуу байх ёстой юм бэ? Бурхан Библиэс хэтрэн гарах эрхгүй гэж үү? Бурхан Библийг орхиж өөр ажил хийж чадахгүй гэж үү? Яагаад Есүс болон Түүний дагалдагчид Амралтын өдрийг сахиагүй вэ? Хэрвээ Тэр Амралтын өдрийг сахиж, Хуучин Гэрээний тушаалуудын дагуу хэрэгжүүлэх байсан бол яагаад Тэр ирснийхээ дараа Амралтын өдрийг сахилгүй харин үүний оронд хөл угааж, толгой бүтээж, талх хувааж дарс уусан бэ? Энэ бүхэнд нь Хуучин Гэрээний тушаалууд үгүй байгаа биш үү? Хэрвээ Есүс Хуучин Гэрээг хүндэлсэн бол Тэр яагаад эдгээр ёс заншлыг үл тоосон бэ? Бурхан эсвэл Библийн аль нь нэгдүгээрт байдгийг чи мэдэх ёстой! Амралтын өдрийн Эзэн байснаараа Тэр мөн Библийн Эзэн байхгүй гэж үү?

… Тиймээс Есүсийн хийсэн ажил нь Хуучин Гэрээний хуулиас давсан, энэ нь үүнээс илүү дээр байсан ба үүний дагуу биш байсан. Нигүүлслийн эрин үед Есүс Хуучин Гэрээний хуулийн дагуу ажиллаагүй, тэдгээр ёс заншлыг Тэр үл тоосон. Өнөөдөр ч гэсэн Библийг, ялангуяа Хуучин Гэрээний хуулийг баримталдаг хүмүүс байдаг ба энэ нь Есүсийн ажлыг үгүйсгэхгүй байна гэж үү? Библи бол ариун ном бөгөөд үүнийг унших ёстой гэж зарим хүмүүс хэлдэг, харин зарим хүмүүс Бурханы ажлыг үүрд баримтлах ёстой, Хуучин Гэрээ бол израильчуудтай хийсэн Бурханы гэрээ, үүнээс салж болохгүй ба Амралтын өдрийг үргэлж сахих ёстой гэж хэлдэг! Тэд инээдтэй биш гэж үү? Яагаад Есүс Амралтын өдрийг сахиагүй вэ? Тэр нүгэл үйлдсэн үү? Хэн иймэрхүү зүйлсийг ойлгож чадах вэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (1)”-аас

Бурханы ажил үргэлжлэн урагшилсаар байдаг ба хэдийгээр Түүний ажлын зорилго өөрчлөгддөггүй боловч Түүний ажилладаг арга барил үргэлж өөрчлөгдөж байдаг, энэ утгаараа Бурханыг дагадаг хүмүүс ч бас өөрчлөгддөг. Бурханы ажил хэдий чинээ их байна, хүн Бурханыг төдий чинээ нэгд нэггүй мэдэж авдаг бөгөөд хүний зан чанар Бурханы ажлын дагуу өөрчлөгддөг. Гэсэн хэдий ч Бурханы ажил үргэлжид өөрчлөгдөж байдаг учраас Ариун Сүнсний ажлыг мэддэггүй хүмүүс болон үнэнийг мэддэггүй тэдгээр мулгуу хүмүүс Бурханы дайсан болдог. Бурханы ажил хэзээ ч хүний үзэлтэй нийцэж байгаагүй, учир нь Бурханы ажил үргэлж шинэ бөгөөд хэзээ ч хуучин биш билээ. Тэр хуучин ажлаа хэзээ ч давтан хийдэггүй харин үүний оронд өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажлыг хийдэг. Бурхан өмнө нь хийснээ давтдаггүй харин хүн Бурханы өнөөдрийн ажлыг үргэлж Түүний өмнөх ажил дээр нь үндэслэн шүүдэг болохоор Бурханы хувьд, шинэ эрин үеийн ажлын үе шат болгоныг гүйцэтгэхэд туйлын хэцүү бэрх байдаг. Хүн хэтэрхий олон саад тотгор учруулдаг! Хүний сэтгэлгээ хэтэрхий явцуу! Бурханы ажлыг нэг ч хүн мэддэггүй, гэсэн атал бүгдээрээ ийм ажлыг тодорхойлдог. Бурханаас холдох тусам хүн амь, үнэн болон Бурханы ерөөлийг алддаг, гэсэн ч хүн Бурханы хүн төрөлхтөнд хайрладаг илүү агуу ерөөлийг хүлээн зөвшөөрөх нь байтугай амийг ч, үнэнийг ч хүлээн зөвшөөрдөггүй. Бүх хүн Бурханыг олж авахыг хүсдэг атлаа Бурханы ажлын ямар ч өөрчлөлтийг тэвчиж чаддаггүй. Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс Бурханы ажил бол өөрчлөгдөшгүй бөгөөд Бурханы ажил үүрд зогсонги байдаг хэмээн итгэдэг. Тэдний итгэл үнэмшлээр бол Бурханы мөнхийн авралыг олж авахад хэрэгтэй бүхэн нь хуулийг мөрдөх явдал бөгөөд тэд гэмшиж, өөрсдийн нүглээ улайж байгаа цагт Бурханы зүрх сэтгэл үүрд хангалуун байх болно. Тэд, Бурхан бол зөвхөн хуулийн доорх Бурхан, хүний төлөө загалмайд цовдлогдсон Бурхан байж чадна гэсэн саналтай байдаг; Бурхан Библиэс хэтрэн гарах ёсгүй, гарч чадахгүй гэдэг нь ч бас тэдний санал юм. Яг эдгээр санал бодол нь тэднийг хуучны хуулиудад бат дөнгөлсөн ба хатуу чанд журмуудад хүлээтэй байлгадаг. …

Еховагийн ажил Нигүүлслийн эрин үед хоцрогдсон гэж Есүс тухайн үед мэдэгдэж байсан, үүний адилаар өнөөдөр Би Есүсийн ажил хоцрогдсон гэж хэлдэг. Хэрвээ зөвхөн Хуулийн эрин үе байсан бөгөөд Нигүүлслийн эрин үе байгаагүй бол Есүс цовдлогдохгүй байсан, мөн бүх хүн төрөлхтнийг золин аварч чадахгүй байх байсан юм; хэрвээ зөвхөн Хуулийн эрин үе байсан бол хүн төрөлхтөн өнөөдрийг хүртэл хөгжиж чадах байсан гэж үү? Түүх урагшилсаар байдаг; түүх бол Бурханы ажлын байгалийн хууль биш гэж үү? Энэ нь бүхий л орчлон ертөнц даяар хүнийг удирдах Түүний удирдлагын дүрслэл биш гэж үү? Түүх урагш ахисаар байдаг, иймээс Бурханы ажил ч мөн адил бөгөөд Бурханы хүсэл тасралтгүй өөрчлөгдөж байдаг. Ажлын ганцхан үе шатыг зургаан мянган жилийн турш хадгалах нь Бурханы хувьд байж болшгүй бөгөөд учир нь Тэр үргэлж шинэ, хэзээ ч хуучин байдаггүйг бүх хүн мэддэг билээ. Тэрээр цовдлолтой адил төстэй ажлыг үргэлжлүүлэн хадгалж, нэг, хоёр, гурван удаа загалмайд цовдлогдож яавч чадахгүй. Энэ бол мулгуу хүний ойлголт юм. Бурхан нэг хэвийн ажлыг хадгалдаггүй бөгөөд Би ч гэсэн та нарт өдөр бүр шинэ үг хэлж, шинэ ажил хийдэгтэй адилаар Түүний ажил үргэлжид өөрчлөгдөж, үргэлж шинэ байдаг. Энэ бол Миний хийдэг ажил, үүний гол түлхүүр нь “шинэ” агаад “гайхалтай” хэмээх үгсэд оршдог.

Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрийн үзлээр Бурханыг тодорхойлсон хүн хэрхэн Бурханы илчлэлийг хүлээн авах билээ?”-ээс

Хэрэв чи, өөрчлөгдөшгүй шавар хөшөө байгаа мэтээр Бурханыг хэмжиж, дүрслэхийн тулд үзлийг ашиглавал, мөн хэрвээ чи Бурханыг Библийн дотор хязгаарлаж, Түүнийг ажлын хязгаарлагдмал цар хүрээн дотор барьж байвал энэ нь чи Бурханыг ялласныг батална. Хуучин Гэрээний эрин үеийн иудейчүүд Бурханыг зөвхөн Мессиа л гэж нэрлэж болох мэтээр, зөвхөн Мессиа гэж дуудагдах нэгэн нь Бурхан байсан мэтээр өөрсдийн зүрх сэтгэлдээ Бурханыг хуурамч шүтээний хэвэнд цутгасан учраас мөн тэд Бурханыг (амьгүй) шавар хөшөө мэтээр шүтэж, үйлчилж байсан учраас тэр үеийн Есүсийг загалмайд цовдолж, Түүнийг үхэлд хүргэн—гэм зэмгүй Есүсд үхлийн ял тулгасан юм. Бурхан ямар ч гэмт хэрэг үйлдээгүй боловч хүн Бурханыг өршөөгөөгүй ба Түүнийг чанд хатуугаар цаазын ялаар ялласан. Тиймээс, Есүс цовдлогдсон. Бурхан бол өөрчлөгдөшгүй гэж хүн үргэлж итгэдэг бөгөөд хүн Бурханы удирдлагыг нэвт шувт харсан мэтээр, Бурханы хийдэг бүхэн хүний гарт байдаг мэтээр Түүнийг Библийн дагуу тодорхойлдог. Хүмүүс туйлын инээдтэй, тэд маш бардам зантай байдаг бөгөөд бүгд цэцэн цэлмэг үгээр ярих чадвартай байдаг. Бурханы талаарх чиний мэдлэг хичнээн агуу байх нь хамаагүй, та нар Бурханыг мэддэггүй, та нарын Бурханыг ялладагаас илүүгээр Бурханыг эсэргүүцдэг хэн ч байхгүй гэж Би мөн л хэлж чадна, учир нь та нар Бурханы ажлыг дуулгавартай дагаж, Бурханаар төгс болгуулах замд алхах чадваргүй билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ёрын муу хүмүүс шийтгэгдэх ёстой”-оос

Өмнөх:Бурханд итгэх итгэл нь Библид үндэслэх ёстой гэж зарим хүн итгэдэг боловч Библид үндэслэсэн итгэл нь үнэхээр авралд хүрч чадах уу?

Дараах:Библид үнэндээ, эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг зөгнөсөн олон хэсэг бий. Бид Төгс Хүчит Бурханы илрэлт болон Түүний ажлын талаар мэдэхийг хүсэж байна: Энэ нь тэр зөгнөлүүдийг хэрхэн биелүүлж, гүйцэлдүүлдэг вэ?

Танд таалагдаж магадгүй