Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

62. Библид үнэндээ, эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг зөгнөсөн олон хэсэг бий. Бид Төгс Хүчит Бурханы илрэлт болон Түүний ажлын талаар мэдэхийг хүсэж байна: Энэ нь тэр зөгнөлүүдийг хэрхэн биелүүлж, гүйцэлдүүлдэг вэ?

Бурханаас ирсэн хариулт:

Эцсийн өдрүүдэд Өөрийнхөө хуйлмал номыг дэлгэх үедээ Би үүнийг та нарт хэлэх болно. (Хуйлмал ном гэж Миний хэлсэн бүх үг, эцсийн өдрүүд дэх Миний үгийг хэлж байгаа—энэ нь үүн дотор байгаа бүхэн юм)

Христийн эхэн үеийн айлдварууд болон гэрчлэлүүд

Цовдлогдож, амилсныхаа дараа Есүс цагаан үүлэн дээр тэнгэр өөд буцан явж, Хамгийн Дээд Нэгэний баруун талд Өөрийн байрыг эзэлсэн гэж хүн итгэдэг. Үүний адилаар, Түүнийг хэдэн мянган жилийн турш эгээрэн хүссэн хүмүүсийн дунд Есүс дахин цагаан үүлэн дээр (энэ үүл нь Есүс тэнгэрт буцахдаа хөлөглөсөн үүлийг хэлж байна) суун бууж ирэх ба Тэр Иудейчүүдын дүр төрх болон хувцастай байна гэж хүн төсөөлдөг. Хүнд харагдсаныхаа дараа Тэр тэдэнд хоол хайрлаж, тэдний төлөө амийн ус ундруулах ба тэгээд хүмүүсийн дунд хайр, нигүүлслээр дүүрэн, амьд бодитойгоор амьдрах болно. Энэ мэтчилэн төсөөлдөг. Гэвч Аврагч Есүс үүнийг хийгээгүй; Тэр хүний төсөөлж байсны эсрэг зүйлийг хийсэн. Түүний эргэн ирэхийг хүсэж байсан хүмүүсийн дунд Тэр ирээгүй ба цагаан үүл хөлөглөж бүх хүмүүст харагдаагүй. Тэр аль хэдийн ирчихсэн боловч хүн Түүнийг таньдаггүй бөгөөд Түүний ирсэн талаар мэдэхгүй хэвээр үлдсэн. Хүн зүгээр л зорилгогүйгээр Түүнийг хүлээж байгаа бөгөөд Тэр аль хэдийн цагаан үүл (тэр үүл бол Түүний Сүнс, Түүний үг, Түүний бүхий л зан чанар болоод Тэр бүхэлдээ юу болох) хөлөглөн бууж ирсэн ба эцсийн өдрүүдэд Өөрийн бий болгох ялагчдын бүлэг дунд одоо байгаа гэдгийг мэддэггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Аврагч аль хэдийн ‘цагаан үүлэн’ дээр сууж эргэн ирсэн”-ээс

Орчлон ертөнц даяар Би Өөрийн ажлыг хийж байгаа ба Зүүн зүгт нижигнэсэн чимээ тасралтгүй гарч, бүх урсгал, бүлэглэлийг чичрүүлж байна. Бүх хүнийг өнөө үед авчирсан зүйл нь Миний дуу хоолой юм. Би Өөрийн дуу хоолойгоор хүнийг байлдан дагуулах болно; тэд бүгд энэ урсгалд унах ба бүгд Миний өмнө захирагдах болно, учир нь Би Өөрийн суу алдрыг аль хэдийн дэлхийгээс буцаан авч, Зүүн зүгт шинээр олгосон. Миний суу алдрыг харахыг хүсэн эрмэлзэхгүй хэн байх вэ? Миний эргэн ирэхийг сэтгэл түгшин хүлээдэггүй хэн байх вэ? Миний дахин гарч ирэхийг хүсэн мөрөөддөггүй хэн байх вэ? Миний сэтгэл татам чанарыг хүсдэггүй хэн байх вэ? Гэрэлд гарахгүй хэн байх вэ? Канааны үржил шимийг хэн үзэхгүй гэх вэ? Золин аврагчийн эргэн ирэхийг хүлээдэггүй хэн байх вэ? Агуу Төгс Хүчитийг эрхэмлэн хайрладаггүй хэн байх вэ? Миний дуу хоолой дэлхий даяар түгэх ёстой; Би Өөрийн сонгосон хүмүүстэй нүүр тулан илүү ихийг хэлмээр байна. Уулс, голыг донсолгодог хүчит аянгын адилаар Би бүх орчлон ертөнц, хүн төрөлхтөнд үгээ хэлдэг. Үүний дүнд Миний амнаас гарсан үгс хүнд эрдэнэ болж, бүх хүмүүс Миний үгийг нандигнаж байна. Цахилгаан Зүүн зүгээс бүр Баруун зүгт хүртэл цахилна. Миний үгс ямар гэвэл, хүн тэдгээрийг хаямааргүй атлаа хүнд ойлгошгүй санагдана, гэхдээ хүн үүнд улам баярлан хөөрдөг. Бүх хүн Миний ирэхийг тэмдэглэн дөнгөж төрсөн нярай хүүхэд шиг сэтгэл ханамжтай, баяртай байна. Би Өөрийн дуу хоолойг хэрэглэн бүх хүмүүсийг Өөрийнхөө өмнө авчрах болно. Тэр үеэс эхлэн Би хүмүүсийн дунд албан ёсоор орох ба ингэснээр тэд Намайг шүтэж эхэлнэ. Надаас гэрэлтсэн алдар суу, Миний амнаас гарсан үгсээр Би бүх хүмүүсийг өмнөө ирүүлж, Зүүн зүгээс цахилгаан цахихыг, мөн Би Зүүн зүгийн “Чидун ууланд” буусан гэдгээ харуулах болно. Би аль хэдийнээс дэлхий дээр Иудейчүүдийн Хөвгүүн байхаа больж, харин Зүүний Цахилгаан болоод удсан гэдгийг тэд харах болно. Учир нь Би аль хэдийн дахин амилсан бөгөөд хүмүүсийн дундаас явсан, тэгээд алдар суутайгаар хүмүүсийн дунд дахин гарч ирсэн. Би бол одоогоос тоолшгүй олон эриний өмнө шүтэгдэж байсан Нэгэн бөгөөд одоогоос тоолшгүй олон эриний өмнө израильчуудын хаясан нөгөө “нярай хүүхэд” юм. Цаашлаад, Би бол өнөө үеийн жинхэнэ алдар суут Төгс Хүчит Бурхан юм! Бүгдээрээ Миний сэнтийн өмнө ирж, Миний алдар суут төрхийг харж, Миний дуу хоолойг сонсож, Миний үйл хэргийг хараг. Энэ бол Миний бүхэл хүсэл; энэ бол Миний төлөвлөгөөний төгсгөл ба оргил үе, түүнчлэн Миний удирдлагын зорилго. Бүх улс үндэстэн Намайг шүтэн биширч бүх хэл Намайг хүлээн зөвшөөрч, хүн бүхнн Надад итгэж, улс ард бүхэн Надад захирагдаг!

Үг нь махбодоор илэрсэн номын “Долоон аянгын нижигнээн—хаанчлалын сайн мэдээ орчлон ертөнц даяар түгэх болно гэж зөгнөж байна”-аас

“Сүнс чуулгануудад юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун.” Та нар одоо Ариун Сүнсний үгсийг сонссон уу? Бурханы үгс та нарт ирсэн. Та нар тэдгээрийг сонсож байна уу? Бурхан эцсийн өдрүүдэд үгний ажил хийдэг бөгөөд тийм үгс нь Ариун Сүнсний үг юм, учир нь Бурхан бол Ариун Сүнс бөгөөд махбодтой болж бас болно; тиймээс өнгөрсөнд хэлсэн Ариун Сүнсний үгс нь өнөөдрийн бие махбодтой болсон Бурханы үгс юм. Ариун Сүнсний үгс тэнгэрээс буун ирж хүний чихэнд хүрэх учиртай гэж итгэдэг олон мулгуу хүмүүс бий. Ийм байдлаар бодож байгаа хэн боловч Бурханы ажлын талаар мэддэггүй. Үнэн хэрэгтээ, Ариун Сүнсний хэлсэн айлдварууд нь махбод болсон Бурханы хэлсэн зүйл юм. Ариун Сүнс хүнтэй шууд ярьж чадахгүй ба Хуулийн эрин үед ч гэсэн Ехова хүмүүстэй шууд яриагүй. Тэгвэл өнөөдрийн энэ эрин үед Түүний шууд ярих магадлал бүр ч бага биш гэж үү? Бурхан ажлаа гүйцэтгэхийн тулд үг хэлдэг учраас Тэр махбод болох ёстой, эс бөгөөс Түүний ажил зорилгоо биелүүлж чадахгүй. Бурхан махбод болдгийг үгүйсгэдэг хүмүүс бол Сүнсийг эсвэл Бурханы ажилладаг зарчмуудыг мэддэггүй хүмүүс юм. Одоо үе бол Ариун Сүнсний эрин үе гэдэгт итгэдэг атлаа Түүний шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс бол тодорхойгүй итгэлээр амьдарч буй хүмүүс юм. Ийм байдалтай хүмүүс хэзээ ч Ариун Сүнсний ажлыг олж авахгүй. Шууд ярьж, Өөрийн ажлыг гүйцэтгэхийг Ариун Сүнснээс хүсдэг атлаа бие махбодтой болсон Бурханы үг болон ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс хэзээ ч шинэ эрин үед хөл тавьж, Бурханы бүрэн авралыг хүлээн авч чадахгүй!

Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрийн үзлээр Бурханыг тодорхойлсон хүн хэрхэн Бурханы илчлэлийг хүлээн авах билээ?”-ээс

Өмнө нь хэлсэн үгэн дэх “шүүлт” буюу шүүлт Бурханы гэрээс эхэлнэ гэдэг нь эцсийн өдрүүдэд Түүний сэнтийн өмнө ирдэг хүмүүс дээр Бурханы өнөөдөр хийх шүүлтийг хэлдэг. …

… ‘Шүүлт’ гэдэг үгийн тухай ярихад чи Еховагийн газар бүрд ярьсан үгс болон Есүсийн фарисайчуудыг зэмлэсэн үгийн тухай бодох болно. Эдгээр үг нь хатуу байсан ч хүнийг шүүх Бурханы шүүлт биш, Бурханы өөр өөр орчинд буюу өөр өөр байдалд хэлсэн үгс юм; эдгээр үг нь эцсийн өдрүүдэд хүнийг шүүсэн Христийн үгсээс өөр юм. Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургаж, хүний мөн чанарыг ил болгож, түүний үгс болон үйлийг задлан шинжлэхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэсэн. Эдгээр үг нь, хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх, хүн яаж Бурханд үнэнч байх, хүн яаж энгийн хүн чанарыг амьдран харуулах болон Бурханы мэргэн ухаан, зан чанарын талаар гэх мэт төрөл бүрийн үнэнийг агуулж байсан. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар луу болон түүний ялзармал зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг яаж үл ойшоодгийг илчилсэн үгс нь хүн яаж Сатаны биелэл болон Бурханы эсрэг дайсны хүч болдгийг хамаатуулан хэлэгдсэн. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний угийн чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог биш; Тэрээр удаан хугацаанд үүнийг илчилж, харьцаж, засдаг. Илчлэлт, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр орлуулж болохгүй, харин хүний огтхон ч эзэмшдэггүй үнэнээр орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн аргуудыг л шүүлт гэж үздэг; зөвхөн ийм шүүлтээр л дамжуулан хүн захирагдаж, Бурханд бүрэн дуулгавартай хүлцэнгүй байх ба цаашлаад Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чадах юм. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл нь Бурханы үнэн царайны тухай хүний ойлголт болон өөрийнх нь тэрслүү байдлын тухай үнэн мэдлэг юм. Шүүлтийн ажил нь хүнд, Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, түүний хувьд ойлгомжгүй байдаг нууцлаг байдлуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломжийг олгодог. Энэ нь мөн хүнд өөрийн ялзарсан мөн чанар болон өөрийн ялзралын үндсийг таних, хүний муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Эдгээр үр дүнг бүгдийг нь шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэж байгаа бүх хүмүүст нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс

Өнөөгийн байлдан дагуулах ажил нь хүний төгсгөл ямар байхыг ил тод болгохоор зорьсон ажил юм. Өнөөдрийн шүүлт, гэсгээлт нь эцсийн өдрүүдийн агуу цагаан сэнтийн өмнөх шүүлт юм гэж Би яагаад хэлдэг вэ? Чи үүнийг харахгүй байна уу? Яагаад байлдан дагуулах ажил нь сүүлчийн үе шат вэ? Энэ нь төрөл бүрийн хүний төгсгөл ямар байхыг нарийвчлан харуулахын төлөө биш гэж үү? Энэ нь гэсгээлт, шүүлтийн байлдан дагуулах ажлын явцад, өөрсдийн жинхэнэ төрхөө харуулж, тэгээд дараа нь төрөл төрлөөрөө ангилагдах боломжийг хүн бүхэнд олгохын төлөө биш гэж үү? Энэ нь хүн төрөлхтнийг байлдан дагуулж байгаа гэж хэлэхийн оронд энэ нь төрөл бүрийн хүний төгсгөлийг харуулж байгаа гэж хэлсэн нь дээр байж магад. Өөрөөр хэлбэл, энэ нь тэдний нүглийг шүүж, дараа нь хүний янз бүрийн төрлийг харуулж, тэгснээрээ тэд муу юу эсвэл зөв шударга уу гэдгийг шийдэх явдал юм. Байлдан дагуулах ажлын дараа сайныг шагнах, мууг шийтгэх ажил явагддаг: Бүрэн дүүрэн дуулгавартай дагадаг буюу бүрмөсөн байлдан дагуулагдсан хүмүүс бүхий л орчлон ертөнцөд ажлыг түгээх дараагийн алхамд орох болно; байлдан дагуулагдаагүй хүмүүс нь харанхуйд орж, гай гамшигтай тулгарна. Тиймээс хүн төрөл төрлөөрөө ангилагдах ба мууг үйлдэгчид муугийн бүлэгт ангилагдаж дахин хэзээ ч нарны гэрлийг харахгүй, сайн бүлэгт ангилагдсан зөв шударга хүмүүс гэрлийг хүлээн авч үүрд мөнхөд гэрэлд амьдарна. Бүх зүйлийн төгсгөл ойртож, хүний төгсгөл түүний нүдэнд тодорхой харагдсан бөгөөд бүх зүйлс төрөл төрлөөрөө ангилагдах болно. Хүмүүс энэ ангилалтын зовлонгоос хэрхэн зугтаж чадах вэ? Бүх зүйлийн төгсгөл ойртох үед төрөл бүрийн хүний төгсгөл илчлэгддэг ба энэ нь бүхий л орчлон ертөнцийг байлдан дагуулах ажлын явцад (өнөөгийн ажлаас эхэлсэн бүх байлдан дагуулах ажлыг оролцуулан) хийгддэг. Бүх хүн төрөлхтний төгсгөлийг илчлэх энэхүү илчлэлт нь гэсгээлтийн явцад мөн эцсийн өдрүүдийн байлдан дагуулах ажлын явцад шүүлтийн ширээний өмнө хийгддэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (1)”-ээс

Одоо Би Өөрийн хийх үүрэгт ажлаа л хийж байгаа; Би эдгээр үрийн сүүлийн хамтаар бүх улаан буудайг багцалж бооно. Энэ нь одоо Миний ажил юм. Намайг шигших үед энэ үрийн сүүлнүүд бүгд шигшигдэх болно, дараа нь улаан буудайн үр тариаг агуулахад цуглуулах бөгөөд шигшигдсэн эдгээр үрийн сүүлийг үнс нурам болтол нь шатаахаар галд хийх болно. Миний ажил бол одоо бүх хүнийг багцлан боож, өөрөөр хэлбэл, тэднийг бүрэн байлдан дагуулах явдал юм. Дараа нь Би бүх хүний төгсгөлийг илчлэхийн тулд шигшиж эхлэх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи итгэлийн талаар юу мэдэх вэ?”-ээс

Бурханы ажлын гурван үе шатыг дурдах нь бүх бүтээл болон бүх шашны хүмүүсийг нэг Бурханы ноёрхол дор аваачихын тулд юм. Чи ямар шашинд харьяалагддагаас үл хамааран эцэстээ бүгдээрээ Бурханы ноёрхол дор захирагдах болно. Зөвхөн Бурхан Өөрөө л энэ ажлыг гүйцэтгэж чадна; үүнийг ямар ч шашны тэргүүн хийж чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас

Бурханы ажлыг Бурхан Өөрөө гүйцэтгэж байна. Түүний ажлыг үргэлжлүүлэгч болон дуусгагч нь Тэр Өөрөө юм. Ажлыг төлөвлөгч нь Тэр ба ажлыг эзэгнэгч нь ч Тэр бөгөөд мөн ажлын үр дүнг гаргагч нь ч Тэр юм. Үүнийг Библид бичсэн байдаг: “”Би бол Эхлэл ба Төгсгөл; Би бол Таригч ба Хураагч.“” Түүний удирдлагын ажилтай холбоотой бүхэн Түүний гараар хийгддэг. Тэр зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөг Удирдагч. Тэр бүх зүйлийг хянадаг тул Түүний ажлыг Түүний оронд хэн ч хийж, дуусгаж чадахгүй. Тэр ертөнцийг бүтээсэн учраас Тэрээр бүх ертөнцийг Өөрийн гэрэлд удирдаж, Тэрээр эринг бүхлээр нь дуусгаж, Өөрийн бүх төлөвлөгөөг үр дүнд хүргэнэ!

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (1)”-аас

Өмнөх:Бурханд итгэдэг хэн нэгэнд Библиэс гажих ёсгүй; Библиэс гажсан аливаа зүйл хуурамч, тэрс юм. Үүнийг зөвшөөрч болох уу?

Дараах:Бичвэр бүр Бурханы удирдамжаар бичигдсэн гэж Библид бичсэн байдаг. Тэгвэл яагаад Библийг бүгд Бурханы үг биш гэж хэлдэг вэ?

Танд таалагдаж магадгүй