Хэн Бурханд чин сэтгэлээсээ зориулдаг вэ?
I
Өнөөдрийн дэлхийн хүмүүс болоод одоо ч гэсэн Миний гэрт байгаа хүмүүсээс хэн нь Надад чин сэтгэлээсээ хоргоддог вэ? Хэн нь Миний төлсөн төлөөсийн хариуд зүрх сэтгэлээ өгдөг вэ? Хэн ер нь Миний гэрт амьдарч үзсэн бэ? Хэн ер нь чин үнэнчээр өөрсдийгөө Миний өмнө зориулсан бэ? Намайг хүнд шаардлага тавихад, тэр “өөрийн жижигхэн агуулахаа” нэн даруй хааж орхидог. Намайг хүнд өгөх үед тэр хурдан гэгч нь амаа ангайж, Миний баялгийг залгидаг ч, зүрх сэтгэлдээ үргэлж чичрэн, өөрийг нь цохих вий гэдгээс гүнээ айдаг. Иймд хүний ам хагас ангайсан, хагас хамхисан байдалтай байдаг бөгөөд Миний хайрладаг баялгийг үнэхээр эдэлж чаддаггүй.
II
Би хүнийг тийм амархан ялладаггүй ч тэр үргэлж Миний гараас зуурч, өөрт нь өршөөл үзүүлэхийг гуйдаг; хүн Надаас гуйж шалах үед л Би түүнд дахин нэгэнтээ “өршөөл” үзүүлдэг ба хамгийн хатуу үгийг амнаасаа унагадаг, тэгэхэд хүн тэр даруй ичиж, Миний өршөөлийг шууд хүлээн авч чадалгүй, оронд нь бусдаар өөртөө өгүүлдэг. Миний бүх үгийг бүрэн ухаж ойлгох үед хүний биеийн хэмжээ Миний хүсэлтэй дүйж, гуйлтууд нь өгөөжтэй байдаг ба дэмий хоосон, талаар биш болдог; Би хүн төрөлхтний чин сэтгэлийн, дүр эсгээгүй гуйлтуудыг ерөөдөг.
Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Хорин наймдугаар бүлэг”-ээс шинэчлэн найруулав