Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

87. Сатан болон муу сүнснүүд хүн төрөлхтнийг амьд, бузар чөтгөр болгон завхруулсан боловч Бурхан яагаад тэднийг эхэн үед нь устгаагүй юм бэ?

Бурханаас ирсэн хариулт:

Зургаан мянган жил үргэлжилдэг Миний бүх удирдлагын төлөвлөгөө анхны Хуулийн эрин үе; Нигүүлслийн эрин үе (энэ нь мөн Золилтын эрин үе юм); тэгээд эцсийн өдрүүд дэх Хаанчлалын эрин үе гэсэн гурван үе шат буюу гурван эрин үеэс бүрддэг. Энэ гурван эрин үе дэх Миний ажил эрин үе бүрийн уг чанартай уялдан агуулгаараа ялгаатай байдаг боловч үе шат бүрд энэ нь хүний хэрэгцээтэй нийцэж байдаг буюу бүр нарийн хэлбэл, Сатаны эсрэг Миний явуулдаг дайнд түүний ашигладаг заль мэхтэй уялдан хийгддэг. Миний ажлын зорилго бол Сатаныг ялах, Өөрийн мэргэн ухаан, бүхнийг чадагч байдлаа илэрхийлж, Сатаны бүх заль мэхийг илчилж, улмаар түүний эзэмшил дор амьдардаг бүх хүн төрөлхтнийг аврах явдал юм. Энэ нь Өөрийн мэргэн ухаан, бүхнийг чадагч байдлаа харуулахын хамт Сатаны тэвчишгүй жигшүүртэй байдлыг илчлэхэд оршино. Цаашлаад энэ нь, сайн, мууг хооронд нь ялгах, Би бол бүх зүйлийн Захирагч гэдгийг мэдэх, Сатан бол хүн төрөлхтний дайсан, өөдгүйгээс өөдгүй, муу ёрын нэгэн гэдгийг тодорхой харахыг Өөрийн бүтээлүүдэд зааж сургах, мөн сайн ба муу, үнэн ба худал, ариун чанар ба бузар булайгийн хоорондын ялгааг, юу агуу болохыг, юу олиггүй болохыг туйлын тодорхой хэлж өгөх явдал билээ. Ингэж, хүн төрөлхтнийг завхруулдаг нь Би биш, харин бүтээлийн Эзэн болох Би л хүн төрөлхтнийг аварч, тэднийг баярлуулах зүйлсийг өгч чадна гэдгийг мунхаг хүн төрөлхтөн Надад гэрчилж чаддаг болно; тэгээд Би бол бүх зүйлсийн Захирагч, Сатан бол ердөө л Миний бүтээлүүдийн нэг бөгөөд сүүлдээ Миний эсрэг хандсан гэдгийг тэд мэдэж авах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Золилтын эрин үе дэх ажлын цаад үнэн түүх”-ээс

Өмнөх:Бурханы ажил яагаад муу хүмүүсийг бус зөвхөн сайн муу хүмүүсийг авардаг вэ?

Дараах:Нигүүлслийн эрин үед Бурханы ажил 2000 жилийн турш үргэлжилсэн; эцсийн өдрүүдэд харин хуучин үеийг халж шинэ тэнгэр, газар байгуулахад хэр хугацаа хэрэгтэй вэ?

Танд таалагдаж магадгүй