Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

68. Эзэн эргэн ирэхдээ яагаад хүний Хүүгийн адил махан бие болж хүн төрөлхтөнд Өөрийгөө илчилж байна вэ?

Бурханаас ирсэн хариулт:

Бурханы ажлын бай нь Сатаны сүнс эсвэл ямар нэг биегүй хоосон зүйл биш, харин махан биеэс бүтсэн, Сатанаар ялзруулагдсан хүн учраас Тэр махбод болсон билээ. Чухамдаа хүний махан бие ялзарсан учраас Бурхан махан биетэй хүнийг Өөрийн ажлын бай болгосон; цаашлаад хүн ялзралын бай учраас Тэр Өөрийнхөө авралын ажлын бүх үе шатанд хүнийг Өөрийн ажлын цорын ганц бай болгосон. Хүн бол мах, цуснаас бүтсэн мөнх бус оршихуй бөгөөд хүнийг аварч чадах цор Нэгэн бол Бурхан билээ. Ийм маягаар Бурхан, Өөрийн ажлыг хийхийн тулд хүнтэй адил шинж чанарыг эзэмшсэн махбод болох ёстой байсан, ингэснээр Түүний ажил илүү дээр үр дүнд хүрч болох юм. Хүн махан биетэй, гэм нүглийг ялан дийлж, өөрийгөө махан биеэс салгах чадваргүй учраас Өөрийн ажлыг хийхийн тулд Бурхан чухамдаа махбод болох ёстой. …

… … … …

Махан биед амьдарч байгаа бүх хүмүүсийн хувьд зан чанараа өөрчлөхөд зорьсон зорилго шаардлагатай, Бурханыг мэдэхэд Бурханы бодит үйл хэрэг болон жинхэнэ нүүр царайг харах шаардлагатай. Хоёуланд нь зөвхөн Бурханы махбод болсон биеэр хүрэх боломжтой ба хоёуланг нь эгэл, бодит махбодоор биелүүлэх боломжтой. Ийм ч учраас бие махбодтой болох нь шаардлагатай зүйл бөгөөд ялзарсан бүх хүн төрөлхтөнд хэрэгтэй зүйл юм. ⋯ Бурханы ажлын гурван үе шатанд зөвхөн нэг үе шат нь Сүнсээр хийгдсэн ба үлдсэн хоёр үе шат нь шууд Сүнсээр биш, харин бие махбодтой болсон Бурханаар хийгддэг. Сүнсээр хийгдсэн хуулийн ажил нь хүний ялзарсан зан чанарыг өөрчлөх явдлыг агуулаагүй, мөн энэ нь Бурханы талаарх хүний мэдлэгтэй ямар ч хамааралгүй байсан. Нигүүлслийн эрин үе ба Хаанчлалын эрин үе дэх Бурханы махбодын ажил нь харин хүний ялзарсан зан чанар болон Бурханы талаарх түүний мэдлэгтэй хамааралтай ба энэ нь авралын ажлын нэн чухал хэсэг юм. Тийм ч учраас ялзарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй, бие махбодтой болсон Бурханы шууд ажил илүү хэрэгтэй билээ. Хүн төрөлхтөнд түүнийг хариулах, дэмжих, услах, тэжээх, шүүх, гэсгээх бие махбодтой болсон Бурхан хэрэгтэй бөгөөд түүнд бие махбодтой болсон Бурханы илүү их нигүүлсэл, илүү агуу золин аврал хэрэгтэй. Зөвхөн махбод дахь Бурхан л, хүний итгэлийг хүлээсэн нэгэн, хүний хоньчин, дэргэд нь байж тусалж чадах нэгэн байж чадах бөгөөд энэ бүхэн нь өнөөдөр болоод өнгөрсөн үед бие махбодтой болсны хэрэгцээ шаардлага билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс

Махан бие нь эрх мэдэлтэй байж болдог тул Тэрээр махан бие болсон ба Тэрээр хүмүүсийн дунд бодит хэлбэрээр, хүмүүст харагдах, ойлгогдох байдлаар ажлаа явуулж чадаж байсан. Ийм ажлууд нь бүх эрх мэдлийг агуулдаг Бурханы Сүнсний шууд хийсэн ямар ч ажлыг бодвол илүү бодитой, үр дүн нь мөн илэрхий байдаг. Учир нь Түүний махан бие нь бодитойгоор ярьж, ажиллаж чаддаг. Түүний махан биеийн гадаад хэлбэр нь ямар нэг эрх мэдэлгүй тул хүмүүс ойртож болохоор байдаг. Түүний бие нь эрх мэдлийг агуулдаг боловч Түүний эрх мэдэл нь хэнд ч харагддаггүй. Түүнийг ярьж, ажиллаж байх үед хүн Түүнд эрх мэдэл байгааг илрүүлж чаддаггүй. Энэ нь Түүний жинхэнэ ажилд илүү хэрэгтэй. Ийм бүх ажил үр дүнд хүрч чадна. Ямар ч хүн Түүнд эрх мэдэл байгааг мэдэхгүй, Түүнийг гомдоож болохгүйг харахгүй, Түүний уур хилэнг хараагүй боловч Түүний энэ далдлагдсан эрх мэдэл болон уур хилэн, олон нийтийн яриаг ашиглан Тэрээр Өөрийн Үгээр хүрэх гэж байсан үр дүндээ хүрдэг. Өөрөөр хэлбэл Түүний хоолойны өнгөөр, ярианы чанга байдлаар, Түүний үгсийн бүх мэргэн ухаанаар хүнийг бүрэн итгүүлж болдог. Ийм байдлаар хүмүүс харахад ямар ч эрх мэдэлгүй мэт байх бие махбодтой болсон Бурханыг дагадаг ба Тэрээр ингэж хүнийг аврах зорилгодоо хүрдэг. Энэ бол Түүний бие махбодтой болсны өөр нэг ач холбогдол юм: илүү бодитойгоор ярьснаар Түүний үгсийн бодитой байдал нь хүмүүст нөлөөлж, тэднийг Бурханы үгний хүч чадлыг гэрчлэхэд хүргэдэг. Иймд энэ ажлыг бие махбодоор дамжуулан хийхгүй юм бол ямар ч үр дүнд хүрэхгүй ба нүгэлтнүүдийг бүрэн аварч чадахгүй. Хэрэв Бурхан махан бие болохгүй юм бол хүнд Тэрээр үзэгддэггүй, мэдэгддэггүй Сүнс хэвээр үлдэнэ. Хүн махан биетэй ба Бурхан хүн хоёр нь хоёр өөр ертөнцийнх бөгөөд шинж чанараараа ялгаатай. Бурханы Сүнс нь махан биетэй хүнтэй таарахгүй ба тэдгээрийн хооронд ямар ч харьцаа байж чадахгүй. Мөн хүн сүнс болж чадахгүй. Иймд Бурханы Сүнс нэгэн бүтээл болж Өөрийн анхны ажлыг хийх ёстой. Бурхан хамгийн өндөр газар руу очих болон Өөрийгөө энгийн бүтээл, хүн болгож хүмүүсийн дунд ажил хийн амьдрах хоёрыг аль алийг нь хийж чадах боловч хүн бол өндөр газарт очих болон сүнс болохын алиныг нь ч хийж чадахгүйгээс гадна доор газар ч очиж чадахгүй. Иймд Бурхан Өөрийн ажлаа гүйцэтгэхийн тулд махан бие болох ёстой. Эхний махан бие бололтын хувьд зөвхөн бие махбодтой болсон Бурханы махан биеийг Түүний загалмайлалтаар дамжуулан хүнийг золин аврах боломжтой байсан ба Бурханы Сүнсийг хүний нүглийн золиос болгон загалмайд цовдлох боломжгүй байсан. Бурхан шууд махан бие болж хүний нүглийн төлөөс болж чадах байсан ба харин хүн бол шууд тэнгэрт очиж Бурханы тэдэнд бэлтгэсэн нүглийн төлөөсийг авч чадахгүй байсан. Иймд хүн тэнгэр лүү очиж өөрсдийн авралыг авч чадахгүй. Учир нь хүн доройтсон бөгөөд тэнгэрт гарч чадахгүй болсон ба нүглийн төлөөсийг авч бол бүр чадахгүй тул Бурхан тэнгэр газар хоёрын хооронд явах хэрэгтэй болсон. Иймд Есүсийн хүмүүсийн дунд ирж хүмүүсийн огт хийж чадахгүй ажлыг биечлэн хийх шаардлагатай болсон юм. Бурхан махан бие болох тохиолдол бүр нь ингэх үнэхээр шаардлагатай байсан учраас болдог. Хэрэв эдгээр үе шатуудын аль нэгийг нь шууд Бурханы Сүнс хийж чадах байсан бол Тэрээр ингэж махан бие болохын доромжлолыг үүрэхгүй байх байсан.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (4)”-ээс

Махбод дахь Түүний ажлын хамгийн сайн тал нь Тэр оновчтой үгс болон сургаалиас гадна хүн төрөлхтний төлөөх Өөрийн оновчтой хүслийг Өөрийг нь дагадаг хүмүүст үлдээх боломжтой, ингэснээр хожим Түүний дагалдагчид махбод дахь Түүний бүх ажлыг болон бүх хүн төрөлхтний төлөөх Түүний хүслийг энэ замыг зөвшөөрдөг хүмүүст илүү оновчтой, илүү бодитоор дамжуулж чадна. Хүмүүсийн дундах махбодтой Бурханы ажил л Бурхан хүнтэй хамт амьдарч, оршин байгаагийн бодит баримтыг үнэхээр биелүүлдэг. Зөвхөн энэ ажил л Бурханы царайг харж, Бурханы ажлыг гэрчилж, Бурханы Өөрийн үгийг сонсох гэсэн хүний хүслийг биелүүлдэг. Бие махбодтой болсон Бурхан, зөвхөн Еховагийн нуруу хүн төрөлхтөнд харагддаг эрин үеийг төгсгөлд нь аваачдаг ба мөн тодорхойгүй Бурханд итгэх хүн төрөлхтний итгэлийн эрин үеийг дуусгавар болгодог. Ялангуяа сүүлчийн бие махбодтой болсон Бурханы ажил нь бүх хүн төрөлхтнийг илүү бодит, илүү практик, илүү таатай эрин үед аваачдаг. Тэр зөвхөн хууль болоод номлолын эрин үеийг дуусгавар болгоод зогсоогүй; хамгийн гол нь Тэр бодитой агаад энгийн, зөвт агаад ариун, мөн удирдлагын төлөвлөгөөний ажлыг нээж, хүн төрөлхтний нууц болоод хүрэх газрыг харуулдаг, хүн төрөлхтнийг бүтээж, удирдлагын ажлыг дуусгавар болгодог, хэдэн мянган жилийн туршид нуугдмал байсан Бурханыг хүн төрөлхтөнд илчилдэг. Тэрээр тодорхойгүй байдлын эрин үеийг бүрэн дуусгавар болгож, бүх хүн төрөлхтөн Бурханы царайг харахыг хүссэн ч харж чаддаггүй тэр эринийг дуусгаж, бүх хүн төрөлхтөн Сатанд үйлчилсэн эрин үеийг төгсгөж, бүх хүн төрөлхтнийг бүхэлд нь цоо шинэ эрин үе рүү хөтөлдөг. Энэ бүхэн нь Бурханы Сүнсний биш харин махбод дахь Бурханы ажлын үр дүн юм. Бурхан махбодоороо ажиллах үед, Түүнийг дагадаг хүмүүс тэдгээр тодорхойгүй, эргэлзээтэй зүйлийн хойноос хөөцөлдөн хайхаа больж, тодорхойгүй Бурханы хүслийг тааварлахаа больдог. Бурхан махбодоороо Өөрийн ажлыг түгээхэд, Түүнийг дагадаг хүмүүс махбодоороо хийсэн Түүний ажлыг бүх бүлэг, урсгал руу дамжуулж, Түүний бүх үгийг бүх хүн төрөлхтний чихэнд хүргэнэ. Түүний сайн мэдээг хүлээн авсан хүмүүсийн сонссон бүхэн нь Түүний ажлын баримт байх болно, хүний биечлэн үзэж сонссон зүйлс байх болно мөн цуу яриа биш баримт байх болно. Эдгээр баримт нь Түүний ажлаа түгээдэг нотолгоо, бас ажлаа түгээхдээ ашигладаг багаж хэрэгсэл билээ. Баримт байхгүйгээр Түүний сайн мэдээ бүх улс оронд, бүх газар нутагт түгэхгүй байх байсан; баримт байхгүйгээр харин зөвхөн хүний төсөөллөөр Тэр бүх орчлон ертөнцийг байлдан дагуулах ажлыг хэзээ ч хийж чадахгүй байх байсан юм. Сүнс бол хүний хувьд ойлгошгүй, үзэгдэшгүй бөгөөд Сүнсний ажил нь хүний төлөө Бурханы хийсэн ажлын талаар ямар нэг баримт, нотолгоо үлдээх чадваргүй. Хүн хэзээ ч Бурханы бодит нүүр царайг харахгүй ба оршин байдаггүй тодорхойгүй Бурханд үргэлж итгэх болно. Хүн хэзээ ч Бурханы нүүр царайг харахгүй, мөн Бурханы биечлэн хэлсэн үгсийг хэзээ ч сонсохгүй. Хүний төсөөлөл нь эцсийн эцэст хоосон учраас Бурханы жинхэнэ нүүр царайг орлож чадахгүй; Бурханы төрөлх чанар болоод Бурханы Өөрийн ажлыг хүн дуурайж чадахгүй. Тэнгэр дэх үл үзэгдэх Бурхан болоод Түүний ажлыг, хүн төрөлхтний дунд биечлэн ажилладаг бие махбодтой болсон Бурхан л газар дээр авчирч чадна. Энэ бол Бурханы хүнд илрэн харагдах хамгийн тохиромжтой арга юм, үүгээр хүн Бурханыг харж, Бурханы бодит дүрийг мэдэж авдаг бөгөөд үүнийг бие махбодтой болоогүй Бурхан биелүүлэх боломжгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс

Өмнөх:Эзэн буцаж ирэхдээ бие махбодтой болдог—нууцаар доош бууж—мөн нийтэд үзэгдэн үүлнээс доош бууж ирдэг үү?

Дараах:Эцсийн өдрүүдэд Эзэн эргэн ирэхдээ яагаад хүнд үзэгдэж, сүнслэг бие дотор Тэр ажлаа хийж байна вэ?

Танд таалагдаж магадгүй