Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

73. Нигүүлслийн эринд Бурхан иудей хүний дүрээр махбодтой болж илэрсэн, тэгвэл яагаад эцсийн өдрүүдэд Бурхан Ази хүний дүрээр илэрсэн бэ?

Бурханаас ирсэн хариулт:

Бурхан бол бүхий л орчлон ертөнц дээр хамгийн агуу нь, иймээс Тэр бие махбодын дүр төрхийг ашиглан Өөрийгөө бүрэн тайлбарлаж чадах уу? Бурхан Өөрийн ажлын нэг үе шатыг хийхийн тулд бие махбод өмссөн юм. Бие махбодын дүр төрхөнд ямар ч ач холбогдол байхгүй ба энэ нь эрин үе өнгөрөн одохтой ямар ч хамаагүй, Бурханы зан чанартай ямар ч холбоогүй. Яагаад Есүс Өөрийн дүр зургийг үлдээхийг зөвшөөрөөгүй вэ? Яагаад Тэр дараагийн үеийнхэнд дамжуулахын тулд хүнээр Өөрийнхөө дүрийг зуруулаагүй вэ? Яагаад Тэр Түүний дүр төрх нь Бурханы дүр төрх гэдгийг хүлээн зөвшөөрөх боломжийг хүмүүст олгоогүй вэ? … Тэр бие махбод болсон болохоор л Сүнс Өөрийн ажлаа хийж байх үедээ оршин суух тохиромжтой газартай байх болно, ингэснээр Тэр бие махбод дахь Өөрийн ажлыг биелүүлж чадна—ингэснээр хүмүүс Түүний ажлыг харж, Түүний зан чанартай харилцаж, Түүний үгийг сонсож, Түүний ажлын гайхамшгийг мэдэж чадна. Түүний нэр Түүний зан чанарыг төлөөлдөг, Түүний ажил Түүний ялгамж чанарыг төлөөлдөг боловч Түүний бие махбодын гадаад төрх нь Түүний дүр төрхийг төлөөлнө гэж Тэр хэзээ ч хэлээгүй; тэр нь ердөө л хүний үзэл юм. Иймээс бие махбодтой болсон Бурханы гол зүйлс нь Түүний нэр, Түүний ажил, Түүний зан чанар болон Түүний хүйс билээ. Тэр энэ эрин үе дэх Өөрийн удирдлагыг төлөөлөхийн тулд эдгээрийг ашигладаг. Түүний бие махбодын гадаад төрх нь Түүний удирдлагад ямар ч хамаагүй энэ нь ердөө л тухайн үеийн Түүний ажлын төлөө юм. Гэсэн ч бие махбодтой болсон Бурханы хувьд ямар ч тодорхой гадаад төрхгүй байх боломжгүй бөгөөд иймээс Тэр Өөрийн гадаад төрхийг тодорхойлохын тулд тохиромжтой гэр бүлийг сонгодог. Хэрвээ Бурханы гадаад төрх нь төлөөлөх ач холбогдолтой бол Түүнтэй адилхан нүүр царайтай бүх хүмүүс бас Бурханыг төлөөлнө. Тэр нь цадиггүй алдаа байхгүй гэж үү? … Бурхан бол Сүнс бөгөөд Түүний дүр төрх яг ямар болохыг хүн хэзээ ч дүгнэх чадваргүй байх болно. Түүний дүр төрх нь зөвхөн Түүний зан чанараар л илэрхийлэгдэж чадна. … Бурханы дүрийг бүрэн товчоор илэрхийлэхийн тулд чи хүний хэлийг ашиглаж чадахгүй, учир нь Бурхан хэтэрхий өндөр дээд, хэтэрхий агуу, хэтэрхий гайхалтай агаад ойлгохын аргагүй билээ!

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-ээс

Иймд Бурханы махан бие нь Түүнд хэрэгтэй ажлыг дуусахад дэлхийг орхих нь маш чухал ба учир нь Тэрээр Өөрийн хийх хэрэгтэй ажлыг хийхээр л ирдэгээс биш Өөрийн дүрийг хүмүүст үзүүлэх гэж ирдэггүй. Махан бие болохын ач холбогдлыг Бурхан хоёр удаа гүйцэтгэсэн боловч Түүнийг өмнө нь хэзээ ч хараагүй ард түмэнд Тэрээр Өөрийгөө нээлттэйгээр үзүүлэхгүй. Есүс Өөрийгөө зөвт байдлын Нар мэтээр иудейчуудад хэзээ ч харуулахгүй, мөн Тэр Чидун уулан дээр гарч, бүх хүмүүст үзэгдэхгүй; иудейчуудын хардаг бүхэн нь Иудейд байх үеийн Түүний дүр зураг юм. Учир нь Есүс бие махбодтой болсон ажил хоёр мянган жилийн өмнө аль хэдийн дууссан; Тэр Иудейд Өөрийн өмнөх дүр төрхөөр эргэн ирэхгүй, тэр ч бүү хэл тухайн үеийн Өөрийн дүр төрхийг Харь үндэстнүүдэд харуулахгүй, учир нь бие махбод болсон Есүсийн дүр төрх нь ердөө л иудей хүний төрх бөгөөд Иоханы харсан хүний Хүүгийн дүр төрх биш билээ. Хэдий Есүс дахин ирэх болно гэдгээ Өөрийн дагалдагчиддаа амласан ч гэсэн Тэр Өөрийгөө, Харь үндэстнүүд дэх бүх хүмүүст иудей хүний дүрээр ердөө харуулахгүй. … Энэ нь Есүс Иудей хүн байдлаараа Бурханы зөвхөн Иудейд ажилласан дүрийг төлөөлсөн бөгөөд Тэрээр зөвхөн цовдлолтыг хийж амжсан гэдэгтэй адил. Есүс махан биед байх үедээ Тэрээр эринийг төгсгөх эсвэл хүн төрөлхтнийг устгах ажлыг хийж чадаагүй. Иймд Тэрээр цовдлогдож, ажлаа дуусгасны дараа дээш явж хүмүүсээс Өөрийгөө үүрд нуусан. Түүнээс хойш харь үндэстэнүүдийн шударга итгэгчид зөвхөн Түүний ханан дээр наадаг зургийг л харж, Эзэн Есүсийн илрэлийг харж чадахгүй болсон. Энэ зураг нь хүний зурсан зураг болохоос хүмүүст үзэгдсэн Бурхан Өөрөө биш юм. Бурхан Өөрийн хоёр удаа махан бие болсон үеийн дүрээ олон нийтэд нээлттэйгээр үзүүлэхгүй. Түүний хүн төрөлхтөн дээр хийж байгаа ажил нь тэдэнд Өөрийн зан чанарыг ойлгуулах зорилготой. Энэ бүгдийг хүмүүст төрөл бүрийн эринд хийгдсэн ажлыг үзүүлэх болон Түүний мэдүүлсэн зан чанар, Түүний хийсэн ажлаар гүйцэтгэсэн болохоос Есүсийн илэрснээр гүйцэтгээгүй. Бурханы дүр нь хүмүүст махан биеийг нь мэдүүлснээр үүсдэггүй харин дүр болон хэлбэртэй Бурханы махан биеийн хийсэн ажлаар нь тодорхойлогддог. Түүний ажил, Түүний дүрийг үзүүлж, Түүний зан чанарыг мэдүүлдэг. Энэ бол Түүний махан биеийн хийхийг хүсэж байгаа ажлын ач холбогдол юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (2)”-аас

Есүс Бид хоёр нэг Сүнснээс ирсэн. Хэдийгээр Бидний махан бие ямар ч хамаагүй боловч Бидний Сүнснүүд нэг юм; хэдийгээр Бидний хийдэг зүйл болон Бидний үүрдэг ажил адилхан биш боловч Бид мөн чанартаа адилхан; Бидний махан бие өөр өөр хэлбэрийг олсон бөгөөд энэ нь эрин үеийн өөрчлөлт болон Бидний ажлын хэрэгцээнээс болсон; Бидний үйлчлэл адилгүй, иймээс Бидний авчирсан ажил болоод хүнд илчилдэг Бидний зан чанар мөн өөр. Тийм учраас энэ өдөр хүний харж байгаа, хүлээн авч байгаа зүйл өнгөрсөн үеийнхтэй адилгүй; эрин үеийн өөрчлөлтийн улмаас ийм байдаг. Хэдийгээр Тэдний махан биеийн хүйс болон хэлбэр өөр боловч, мөн хэдийгээр Тэд нэгэн цаг үед байтугай, нэг гэр бүлээс төрөөгүй боловч Тэдний Сүнс нь нэг юм. Хэдий Тэдний махан бие нь ямар нэгэн байдлаар, ямар ч махбодын эсвэл цусан хамааралгүй боловч Тэд бол хоёр өөр цаг хугацаан дахь бие махбод болсон Бурхан гэдгийг энэ нь үгүйсгэхгүй. Хэдийгээр Тэд нэг удам судар эсвэл түгээмэл хүний хэлийг (нэг нь Иудейчүүдийн хэлээр ярьдаг эрэгтэй хүн байсан, нөгөө нь зөвхөн Хятад хэлээр ярьдаг эмэгтэй хүн) хуваалцдаггүй боловч Тэд бол бие махбод болсон Бурханы махан бие гэдэг нь үгүйсгэхийн аргагүй үнэн юм. Эдгээр шалтгааны улмаас Өөрсдийн хийх учиртай ажлаа Тэд өөр өөр оронд, түүнчлэн өөр өөр цаг үеүдэд хийдэг. Тэд адил мөн чанарыг эзэмшсэн адилхан Сүнс хэмээх бодит байдлыг үл харгалзан Тэдний бие махбодын гадаад бүрхүүлийн хооронд туйлын адил төстэй зүйл огтхон ч байхгүй. Тэд ердөө л адил хүн чанарыг хуваалцдаг боловч Тэдний махан биеийн харагдах байдал болон төрөлт нь адилгүй. Эдгээр нь Тэдний тус тусын ажил эсвэл Тэдний талаарх хүний мэдлэгт ямар ч нөлөөгүй, учир нь эцсийн эцэст Тэд бол адилхан Сүнс бөгөөд хэн ч Тэднийг салгаж чадахгүй. Хэдий Тэд цусан холбоогүй боловч Тэдний бүхий л оршихуй Тэдний Сүнсээр удирдагддаг, иймээс Тэдний махан бие нь нэг удам судрыг хуваалцахгүйгээр Тэд өөр өөр цаг үеүдэд өөр өөр ажлыг хийдэг. Үүний нэгэн адилаар, Еховагийн Сүнс нь Есүсийн Сүнсний эцэг биш, мөн Есүсийн Сүнс нь Еховагийн Сүнсний хүү биш юм. Тэд бол адилхан Сүнс. Өнөө үеийн бие махбод болсон Бурхан болон Есүстэй яг адилхан. Хэдий Тэд цусан хамааралгүй ч Тэд бол нэг; яагаад гэвэл Тэдний Сүнснүүд нэг юм. Тэрээр өршөөл энэрэл ба өгөөмөр сэтгэлийн ажлыг, түүнчлэн хүний зөвт шүүлт, гэсгээлтийн болоод хүнд хараал хийх ажлыг хийж чадна. Эцэстээ Тэр дэлхийг устгаж, хорон мууг шийтгэх ажлыг хийж чадна. Тэр Өөрөө энэ бүхнийг хийхгүй гэж үү? Энэ нь Бурханы төгс хүчтэй байдал биш гэж үү? 

Үг нь махбодоор илэрсэн номын “Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болох ач холбогдлыг гүйцээдэг”-аас

Өмнөх:Бурхан сүүлийн өдрүүдэд яагаад эмэгтэй хүн болж хувирсан бэ? Энэ нь ямар ач холбогдолтой вэ?

Дараах:Эцсийн өдрүүдэд Бурханы ажил яагаад Сүнсээр дамжин хийгдээгүй вэ? Бурхан яагаад Өөрийн ажлыг махбод болон хийхээр ирсэн бэ?

Танд таалагдаж магадгүй