Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

5. Хүмүүс “Сайн санааны үзүүрт шар тос, муу санааны үзүүрт зүү” гэж ярьдаг, тэхээр Бурхан яагаад муу хүмүүсийг устгахгүй байна вэ?

Бурханаас ирсэн хариулт:

Уур хилэнгийн өдөр хараахан ирээгүй байгаа учраас өнөөдөр тэд юу ч хийлээ гэсэн, Бурханы удирдлагад саад болоогүй, Бурханы шинэ ажилтай ямар ч хамаагүй байгаа тохиолдолд тийм хүмүүс харгалзах цээрлүүлэлтэнд өртөхгүй. Бурхан аль хэдийн харьцсан байх ёстой гэж хүмүүсийн итгэдэг олон зүйл байдаг бөгөөд тэдгээр мууг үйлдэгчид аль болох хурдан цээрлүүлэлт хүртэх ёстой гэж тэд итгэдэг. Гэхдээ Бурханы удирдлагын ажил хараахан дуусаагүй, уур хилэнгийн өдөр арай ирээгүй байгаа учраас зөв шударга бус хүмүүс өөрсдийн зөв шударга бус үйлийг үргэлжлүүлэн хийсээр байна. … Одоо үе бол хүнийг шийтгэх цаг биш, харин Бурханы удирдлагад хохирол учруулах хүмүүс байхгүй бол, байлдан дагуулах ажлыг явуулах цаг билээ, харин байгаа тохиолдолд тэд өөрсдийн хийсэн үйлдлийнхээ хүнд ноцтой байдалд үндэслэн шийтгэл хүртэх болно. 

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс

Сайн, муугийн үндсэн дээр хуваагдан салгагдмагцаа хүмүүс шууд шийтгэгдэж эсвэл шагнуулдаггүй; харин ч Бурхан, эцсийн өдрүүдэд Өөрийн байлдан дагуулалтын ажлыг хийсний дараа л мууг шийтгэх, сайныг шагнах ажлаа гүйцэтгэх болно. Үнэндээ Тэр хүн төрөлхтний дунд Өөрийн ажлыг гүйцэтгэж эхэлснээсээ хойш хүмүүсийг хуваан салгахын тулд сайн мууг ашигласаар ирсэн. Эцэстээ Өөрийн ажлыг дуусгах үедээ Тэр хорон муу болон зөвт шударга хүмүүсийг хувааж, дараа нь нэн даруй мууг шийтгэж, сайныг шагнах ажлаа хийж эхлэхээс илүүтэйгээр Тэр Өөрийн ажлыг дуусгасны дараа л зөвт шударгыг шагнаж, хорон мууг шийтгэх болно. Мууг шийтгэж, сайныг шагнах Түүний эцсийн ажил нь бүхэлдээ бүх хүн төрөлхтнийг бүрэн ариусгахын төлөө хийгддэг, ингэснээр Тэр бүхэлдээ ариун хүн төрөлхтнийг мөнхийн амралтанд аваачиж болох юм. Түүний ажлын энэ үе шат бол Түүний хамгийн шийдвэрлэх чухал ажил юм. Энэ бол Түүний бүхий л удирдлагын ажлын сүүлчийн үе шат билээ. Хэрвээ Бурхан хорон мууг устгаагүй харин ч тэднийг үлдээсэн бол бүх хүн төрөлхтөн амралтанд орж чадахгүй байсан бөгөөд Бурхан бүх хүн төрөлхтнийг илүү сайхан ертөнцөд аваачиж чадахгүй байх байсан. Ийм төрлийн ажил бүрэн дуусахгүй байх байв. Түүнийг ажлаа дуусгах үед бүх хүн бүхэлдээ ариун болно. Зөвхөн ийм байдлаар л Бурхан амралтанд санаа амар амьдарч чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтанд хамт орох болно”-оос

Өмнөх:Буддистууд болон Даогийн шашинтнууд ертөнцийн явдлаас ангид байж, аскетизмыг зуршил болгодог, энэ нь тэдэнд аврал авчрах уу?

Дараах:Хэрэв бид Бурханд итгэдэггүй, харин оронд нь сайн үйл хийж, муу үйл хийхгүй байвал авралыг олж чадах уу?

Танд таалагдаж магадгүй